Categories
мэдээ нийгэм

Хурдны зам барих бүтээн байгуулалтад монгол иргэд оролцоно

Үндэсний бүтээн байгуулалт болох “Алтанбулаг – Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам төсөл”-д үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох Монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхэд хамтран ажиллах зорилгоор “Чингис Лэнд Девелопмент Групп”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо. Санамж бичиг байгуулснаар төсөл хэрэгжих хугацаанд манай улсын үндэсний аж ахуйн нэгж компаниуд уг бүтээн байгуулалтад оролцон, олон улсын томоохон корпорациудтай хамтран ажиллах боломж бүрдэх аж. Цаашдаа бүс нутгийн томоохон төслүүдэд оролцох туршлага хуримтлуулж, хүчин чадлаа нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Зам барилгын ажлын явцад нийтдээ 20-30 мянган түр ажлын байр, амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, зам дагуу бий болох шинэ суурьшлийн бүсүүдийг дагаад 50 мянга хүртэл ажлын байр бий болно гэж тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангийн дундаж үнэ 175 мянган төгрөг байна

Энэ жил зуслангуудын дундаж үнэ 175 мянган төгрөг гэж Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ. Зуслангууд ирэх сарын 4-нөөс бүртгэлээ хийж эхлэх гэнэ. Улаанбаатар чуулгын нэг давхарт бүртгэл хийгдэх нь. Өмнөх жилүүдэд иргэд бүртгэл хийлгэснийхээ дараа эрүүл мэндийн хуудсаа өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс иргэд хүүхдээ зусланд бүртгүүлэхээр ирэхдээ эрүүл мэндийн хуудсаа бөглүүлж авчрах хэрэгтэй гэдгийг санууллаа. Эрүүл мэндийн хуудсыг child.gov.mn хуудаснаас татаж авах боломжтой юм байна. . Эрүүл мэндийн хуудсыг хувийн эмнэлгүүдээр бөглүүлэхгүй. Заавал өөрийн оршин суугаа дүүргийн эрүүл мэндийн нэгдлээр бөглүүлэн, тамгуулах ёстой. Иргэдийн хувьд дүүргийн эмнэлэг оочертой гэх шалтгаанаар хувийн эмнэлгээр тамга даруулах явдал байдаг. Тэгвэл энэ жилээс зөвхөн дүүргийнхээ эмнэлгээр л бөглүүлэх шаардлагыг тавьж эхэлжээ. Иргэд зуслангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газрын www.child.gov.mn сайт руу орж, зуслан гэх холбоосоор авах боломжтой юм. Нийслэлийн зуслангуудын хаяг, байршил, холбоо барих утасны жагсаалтыг хүргэе.

ЗУСЛАНГУУДЫН ХАЯГ БАЙРШИЛ

Нэр

Байршил

Захирлын нэр

/Утас/

Сүхбаатар дүүрэг

1.

Хараацай

СБД Хандгайт 35 км

Цагаанчанар

Бурмаа

99948476

99185581

2.

Янзага

СБД Хандгайт 26 км

Б.Барамсай

Б.Оюун

99112632

96092474

3

Хандгайт

СБД Хандгайтын ам 30 км

Н.Баярсайхан

Отгонтуул

99196224

244570

4

Сэлбэ

СБД Бэлхийн ам 26 км

Л.Сосорбурам

С.Санчир

99195018

99151793

99239140

5

Маргаашийн хөгжил

СБД Бэлхийн ам 26 км

Баттогтох

Батбуян

99107986

99991727

88117374

6

Ундраа

СБД Хандгайт 27 км

Н.Баясгалантөгөлдөр

Н.Тунгалаг

Б.Бадрал

99044236

99112054

99072318

Баянзүрх дүүрэг

7

Галакси

Гачуурт

Баянтөхмийн ам 28 км

Н.Даваахүү

Ц.Нямсүрэн

91916494

96566585

8

Сансар

Гачуурт 38 км

Мөнхжаргал

89108448

99178448

Хан-Уул дүүрэг

9

Хилчин

ХУД

ХЦУГазар

Ө.Чингис

Мөнхтуяа

95825485

89010521

Сонгино хайрхан

10

Нарс

СХД 18 км

Н.Туяасайхан

99096109

11

Найрамдал

СХД

Баянголын ам

Т.Түвшин

Отгонбат

Т.Тунгалаг

99116404

88110707

99177350

Налайх

12

Нарлаг

Налайх

Тэрэлж 60 км

Л.Дамдинсүрэн

99083378

13

Жавхлант

Налайх

Тэрэлж 67 км

Г.Гансүх

99096365

14

Өгөөмөр

Налайх

Тэрэлж 55 км

Баярсайхан

99117199

15

Солонго

Налайх

Тэрэлж 55 км

Н.Оюунгэрэл

88072347

16

Баянгол

Тэрэлжийн ам

Д.Бямбасүрэн

Т.Цэцэгмаа

91116048

96883528

Багануур

17

Тэмүүлэл

Багануур дүүрэг

Цогцолмаа

99789474

Төв аймаг

18

Цагаан нуга

Батсүмбэр Сөгнөгрийн ам 108 км

З.Ойдов

Баясгалан

Оюунбилэг

99163201

99030511

321066

91711221

19

Мөрөөдөл

Батсүмбэр сум

Л.Жагварал

99109113

20

Цоглог

Батсүмбэр сум 120 км

Баттуяа

88008870

21

Соёл

Батсүмбэр сум 119 км

Туяа

99060789

22

Чухаг

Аргалант сум 76 км

Б.Мөнхбаяр

99092034

23

Дэлгэр

Төв аймгийн Жаргалант сум 137км

Болд

99112169

24

Хайрын билэг

Төв аймаг эрдэнэ сум

Батжаргал

99148791

70130099

Сэлэнгэ

25

Шонхор

Түнхэл тосгон 120 км

Н.Наранцацрал

Т.Мөнх-Од

99036028

99665586

26

Нарны хотхон

Үнэгт өртөө

Чулуунбаатар

Эрдэнэцэцэг

98984576

99854774

Categories
мэдээ нийгэм

Тасарсан цахилгаанаас болж 2,2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Тавдугаар сарын 24-ны ням гаригт баруун гурван аймгаас бусад аймаг болон Улаанбаатар хот даяар гэрэл цахилгаан тасалдсан. ТӨХ-ноос хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар гаргажээ. Хохирлын хэмжээ нь 2,2 тэрбум төгрөг юм байна. Хамгийн их хохирол амссан газар нь Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр гэнэ. Тоггүйгээс болж уг үйлдвэрт 1,1 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. ТӨХ-ноос уг хэрэгт хэвлэлээр мэдээлж байсан шиг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний захирал асан Ж.Равдандоржийг буруутай гэж үзэхгүй байгаа аж. Эрчим хүчний яамнаас цахилгаан тасалдах болсон шалтгаан, учирсан хохирлыг нарийвчлан тогтоох ажлын хэсэг байгуулжээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн тахилгат Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан Халдун уулнаа ёслол төгөлдөр болж өнгөрөв.

Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин нар болон Гандантэгчэнлин хийдийн Тамгын дарга лам н.Эрдэнэхүү Хэнтий аймгийн засаг дарга Ц.Оюунбаатар болон орон нутгийн удирдлагууд, хишигтэн олон өргөнөөр оролцлоо.

Тахилгын ёслолын өмнөх өдрийн орой Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийд, орон нутгийн хийдийн лам нар “Итгэл”, “Ганданлажаа”, “Өлзийхутаг буулгах сан” зэрэг ном хурж Долоон бурхан одны тахилга үйлдсэн юм.

2015 оны 5 дугаар сарын 27-нд буюу Бурхан Халдун уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуваргууд жавдандаа сууж Ламчодов, Жигжид, Очирваань /Жанлавцогзол/, Овооны сан /Дашчиров сан, Эзний сан, Бурхан халдун уулын сан/, Юлтий, Дэвжид сэржим зэрэг ном хурсан бөгөөд энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бурхан Халдун уулын “Чингисийн овоо” буюу “Тэнгэрийн овоо”-ноо хүрэлцэн очив.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтаж авав.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Ганжуур” их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны хоёр талд хүндэтгэн залж байрлуулав. Энэ үед Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, Эзэн Чингисийн намтар цадиг, Их Монголын түүхийн нууцыг хад чулуу, үндэс мөчир бүртээ онголон хадгалсан, хаан төрийн сүлд шүтээн-Халдун хайрхан уул нь монгол түмний мандал буурлын аль ч үед итгэлийн гал болж сэтгэлийн гүнд бадамласаар ирсэн билээ. Монгол омогшил бахархал, монголын цог золбоо, хийморь сүлд, монгол ухаан, эр зориг, сэтгэл оюуны ундарга чухам энэ л уул хангай, орон газрын эрчмээс эхтэй гэлтэй. Тиймийн учир 2013 онд Бурхан Халдун хайрханыг “Монгол түмний үндэсний бахархалт хайрхан” уул хэмээн өргөмжлөн зарлигласан билээ.

Их эзэн Чингис хаан, Бурхан Халдун хайрхан уул хоёрын алдарын түүх үүнийг нотолно. Халдун хайрханы өвөр нөмөр, өмгөөлөл хамгаалал дор Тэмүжин хүү татуужин торниж, бусдын дэмжлэг итгэлийг хүлээж бүгдийн хаан болсон. Хаан болсон ч их үйл хэргийг эхлэх, шийдвэрлэх, алс холын аян дайнд мордохын өмнө Чингис хаан их Хайрханыхаа оройд гарч, Мөнх хөх тэнгэрт хүсэл зоригоо айлтгаж, аз хийморь, зориг золбоо, хүч тэнхээ хайрлахыг сүслэн гуйж мөргөн залбирдаг байсан тухай түүх шашдирт олонтоо өгүүлдэг. Хааны үйл хэрэг бүтэж, нэр алдар түгэхийн хэрээр Бурхан Халдун хайрхан ууланд буман олны сүсэг шингэж, алдар суу, аврал илгээл нь даянд алдаршиж, дархлагдаж хүндлэгджээ. Энэ бол гайхамшиг.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2010 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал боловсруулан ЮНЕСКО-д бүртгүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл болгосон билээ. Өдгөө энэхүү бүртгэх ажиллагаа ЮНЕСКО-ийн холбогдох журам дүрмийн дагуу ахицтай явагдаж байгааг хэлж, байгаль орчноо хамгаалж, өв уламжлалаа дээдлэн явахын чухлыг өгүүлэв..

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх айлтгалаас адис авч тахилгын гал болох мандлын бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв.

Лам хуврага нар тахилгын цацлын өчил уншиж цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны сорогшин модонд хадаг уяж, зул бадраан, сүү өргөн, идээ шүүсийг хөндөж дээжийг овоонд тавив.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий Үндэсний сурын харваач, спортын мастер, аймгийн мэргэн Д.Гомбод өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөв.

Түүний дараа хуврагууд “Морины сэтэр” ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Бурхан халдуун ууланд онголон сэтэрлэх бор морийг тэнгэрийн хүлэг болгох ёс үйлдэв. Энэхүү тэнгэрийг хүлгийг Хэнтий аймгийн , Хан хэнтийн дархан цаазат газрын захиргааны дарга Б.Хашмаргадын адуунаас сонгон авчээ.

Бурхан Халдун уулын Тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан нийт 400 гаруй хишигтэн олон оролцсон бөгөөд нар хур тэгшигрсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон бэлэгшээж байв.

Монгол түмний олон зуун жилийн туршид тахиж дээдэлж ирсэн Бурхан Халдун уул нь түүхэнд гурван гол хэмээн алдаршсан Онон, Хэрлэн, туул голуудын эх Хэрлэнгийн баруун гарын томоохон цутгал Богдын голын эхэнд орших бөгөөд далайн твүшингээс дээш 2361.5 метрт өргөгдсөн уул юм.

Монголын нууц товчоонд 25 удаа тэмдэглэгдсэн хэмээх энэ уул нь судлаачдын үзэж байгаагаар Хияд боржигоны өвөг Бодончарын үеэр тахиж, Чингис хааны үед Монгол туургатны сүлд уул болгосон байна. Түүнээс хойш Хан Хэнтий уулыг 1818 оноос албан ёсоор тахидаг болжээ.

1995 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Бурхан Халдун” уулыг дөрвөн жил тутамд нэг удаа тахиж байх болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхээр болжээ

Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхээр болжээ. Тодруулж хэлбэл ойрын өдрүүдэд төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг яаралтай нөхөх ажлыг эхлүүлэхээр болсон байна. Тэгэхгүй бол энэ зун нийслэлчүүд бохироо гадагшлуулах аргагүйд хүрэх аж. Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг анх 1979, 1985 онд ашиглалтад оруулж байсан гэнэ. Энэ хэсгээр өдөр бүр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг юм байна. Байгуулсан цагаас хойш огт шинэчлэл хийгээгүйгээс цооролт үүсч, цооролтын хэмжээ ихэссэн аж.

УСУГ-ын дарга С.Үнэн “Газрын даргын хувьд энэ удаагийн засварыг Засгийн газар, нийслэлийнхний гарыг харалгүйгээр яаралтай эхлүүлэхээр шийдээд байна. Гэхдээ засварлахын тулд хоёр сонголтоос нэгийг сонгох хэрэгтэй болсон. Засвар хийх гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн сонголт дээр тулаад байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгох болов уу” гэсэн юм. Цэвэрлэх байгууламжийн засварыг өнөөдөр, эсвэл маргаашнаас эхлүүлэх гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд шатахууны 42 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд худалдаалагдаж байгаа шатахуун дунджаар А80 – 1620, А92 – 1810, А95 – 1890, Дизель – 1790 төгрөгөөр худалдаалагдаж байна. Харин эдгээр шатахууны нөөц мөн улсын хэмжээнд 42 хоногийн нөөц үлджээ. Нарийвчилсан тооцоогоор А-80 шатахуун 45 хоног, АИ-92 шатахуун 59 хоног, дизель түлш 37 хоног, ТС-1 29 хоногийн нөөцтэй байна гэж Уул уурхайн яамнаас мэдээлээ.

Газрын тосны салбараас 2013 онд 187.7, өнгөрсөн жил 285.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Шатахууны үнэ дэлхийн зах зээл дээр буурч тогтвортой байгаа ч манай үнэ харьцангуй өндөрт тооцогдоно. Цаашид ч олон улсад шатахууны үнэ өсөх хандлагатай байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын Үндэсний музей 3 танхимаа шинэчилжээ

muzei

Монголын Үндэсний музей 2014-2015 онд үзмэрийн танхимууддаа засвар, шинэчлэл хийхээр төлөвлөөд байгаа аж. Тухайлбал, XXVII зуунаас XX зууны эхэн үеийн Монгол орон”, “Социализмын үеийн Монгол Улс”, “Монгол нутаг дахь эртний улсууд Түрэгийн хаант улс, Хүннү гүрэн” зэрэг танхимуудыг БНТУ-ын ТИКА байгууллагаас шинэчлэн хүлээлгэн өгсөн байна. Шинэ танхимын нээлтийн ажиллагаа өнөөдөр Монголын Үндэсний музейд боллоо.

Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвар төлөх хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдлээ

Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.

Уг хуулийг хэрэгжүүлэх, иргэдэд банкинд дараалал үүсгэж цаг хугацаа алдахгүй байх боломжоор хангах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлийн оронгоос хамаарч төлөх шинэчилсэн журмыг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор баталсан.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын 2015 оны А/143 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг татвар, төлбөр хураах ажлыг 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхэлж зохион байгуулсан. Нийслэлийн хэмжээнд авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах нэг цэгийн үйлчилгээ нийт 14 байршилд ажиллаж эхэлсэн. Харин 05 сард ачаалал ихсэх төлөвтэй байгаа учраас 7 цэг нэмж байршуулан нийтдээ нийслэлийн 21 байршилд татвар хураалтын ажлыг эрчимжүүлсэн байдлаар явуулж байна. Мөн оношлогооны цэгүүд ажлын болон амралтын 2 өдөр уртасгасан цагаар ажиллаж байна. Ингэснээрээ энэ жилийн татвар хураалтын ажил ачаалал багатай, иргэдэд хүндрэлгүй явагдаж байгаа учираас хугацаандаа татвараа төлнө үү. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн баярыг 145 сая төгрөгөөр тэмдэглэнэ

Энэ удаагийн хүүхдийн эрхийг хамгаалах баярын арга хэмжээнд нийтдээ 144 сая 600 мянган төгрөгийг төсөвлөсөн байна. Үүнийг баярын арга хэмжээний зохион байгуулалтад зарцуулахаас гадна, асран хамгаалагчгүй, эмзэг бүлгийн, ял эдлэж байгаа хүүхдүүдэд гарын бэлэг өгөхөд зарцуулахаар төлөвлөжээ. Энэ жилийн хувьд томоохон талбай, үзвэр үйлчилгээний байгууллагуудад нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаар Нийслэлийн соёл урлагийн газраас хөтөлбөр боловсруулсан байна. Гэхдээ ихэвчлэн задгай талбайд баярын арга хэмжээг зохион байгуулах юм. Учир нь Улаанбурхан өвчний тархалт их байгаа. Тиймээс аль болохоор задгай талбайд баярын арга хэмжээ зохион байгуулах зөвлөмжийг эрүүл мэндийн газраас хүргүүлжээ.

Зургаадугаар сарын нэгэнд 11:00-14:00 цагийн хооронд “ХҮҮХДИЙН БАЯР” арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулна.

Чингис хааны нэрэмжит талбайн баруун талд буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газрын урд хэсэгт тайзыг байрлуулах юм. Тайз нь хүүхдийн баярыг илтгэхүйц онцлогтойгоор засах юм байна. Мөн талбайг тойруулан 12 жилийн амьтдыг байрлуулна. Ингээд 12 жилийн амьтад бүр дээр өртөө удирдагч багш болон чиглүүлэгчид ажиллаж, уралдаан тэмцээн зохион байгуулах, талбайд цугласан хүүхэд багачуудыг баярлуулах идэвхжүүлэлтийн ажлыг гүйцэтгэхээр болжээ.

Харин Жангарын баатруудыг талбайн төв хэсэгт Сүхбаатарын хөшөөний баруун, хойд, өмнөд талд байрлуулан фото зураг авхуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах зэргээр талбайн үйл ажиллагааг төв тайзнаас гадна дээрх амьтад, баатруудын хөшөөний хамтаар цогц байдлаар зохион байгуулах юм.

Мөн “Хүүхдэд ээлтэй найрсаг Улаанбаатар” уриа бүхий парадыг Хүүхдийн байгууллага үүсч байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд Монголын сурагчдийн зөвлөл, “Халуун сэтгэл” ТББ хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ. Парад Ерөнхий сайд Амарын гудамжнаас эхлэн СТӨ, ДБЭТ –ийн урдуур нар зөв талбайг тойрно.

Талбайн хоёр талын автомашины хөдөлгөөнийг хаана. Хүүхэд багачууд, иргэдийн аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээг төрийн байгууллагууд хариуцан ажиллах юм.

Энэхүү баярын арга хэмжээг 11-14 цагийн хооронд Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, UBS телевиз “Чингис хааны нэрэмжит талбайгаас улс орон даяар шууд дамжуулна.

Энэ удаагийн баярын арга хэмжээний ерөнхий Найруулагчаар ДБЭТ –ийн найруулагч Е. Сарантуяа, Зураачаар ДБЭТ -ийн ерөнхий зураач Г.Ганбаатар нар ажиллах тухай Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Чехэд хорих ангид ял эдэлж буй иргэдээ эргэв

Прага дахь Монголын ЭСЯ-наас Чех Улсын хорих ангиудад ял эдэлж буй иргэдээ эргэж, консулын уулзалт хийсэн байна. Энэ сарын байдлаар манай улсын 3 иргэн тус улсад ял эдэлж, 1 иргэний хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа юм. Эдгээрээс хүний амь бүрэлгэсэн хэргээр 1 хүн, бусдын биед гэмтэл учруулсан хэргээр 2 хүн хоригдож байгаа бөгөөд 1 хүн хар тамхи зөөвөрлөсөн хэргээр мөрдөн байцаалтын явцдаа байна. Консулын уулзалтын үеэр хорих ял эдэлж буй иргэдийн нөхцөл байдлын талаар тодруулахад хорих ангийн удирдлага, харгалзагч нараас болон бусад хоригдлуудын зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлдэггүй, хэвийн нөхцөлд ялаа эдэлж байгаа тухай ярьжээ. Ял эдэлж байгаа 3 иргэд бүгд 1-р зэргийн хүмүүжигч гэсэн үнэлгээтэй байгаа нь тэднийг хорих анги дотроо ажил хийх болон хугацаанаасаа өмнө суллагдахад дөхөм болдог байна.Консулын уулзалтын үеэр ял эдэлж буй иргэдэд тус бүр 40 ам.доллартай тэнцэх мөнгөн тусламж үзүүлсэн байна.