Categories
мэдээ спорт

Эмэгтэйчүүдийн хоккейн ДАШТ-ий хагас шигшээд өрсөлдөх багууд тодорлоо

Шведийн Мальмо хотноо болж буй 16 дахь удаагийн шайбтай хоккейн эмэгтэйчүүдийн ДАШТ-д дэлхийн шилдэг найман баг оролцож хагас шигшээ дөрвөн баг тодорлоо.

Өнгөрсөн шөнө ОХУ-ын хоккейчид Шведийг 2:1, Финланд Швейцарийг 3:0-ээр хожсоноор медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Ингэснээр хагас шигшээд АНУ-ОХУ, Канад-Финландын багууд учраа таарна.

ДАШТ-д Швед тав, Швейцарь зургаадугаар байрт шалгарлаа. Харин Азийн төлөөлөл Япон улс Германы багтай долоодугаар байрын төлөө өрсөлдөх юм. Тэд хэсэгтээ Швед, Германыг хожиж, цахиур хагалсан юм.

Хагас шигшээ тоглолт маргааш /IV.3/ болох ба АНУ-ОХУ, Канад-Финланд тус тус тоглож, 2015 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-ний өдөр өндөрлөнө.

Categories
мэдээ нийгэм

Т.Сайнжаргал: 234.9 сая төгрөгийг хууль бусаар хураан авсан

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандлаа. Учир нь тэрбээр өнөөдөр Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг эрх мэдлээ давуулсан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн. Энэ талаар ШӨХТГ-ын Хамтын ажиллагаа олон нийттэй харилцах газрын дарга Т.Сайнжаргалаас тодрууллаа.

-Нийслэлийн Засаг даргын захирамжийг ямар үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн юм бэ?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр тушаалаар батлагдсан зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журмын 4.1.1-т тус тус заасан Цагдаагийн ерөнхий газрын даргын бүрэн эрхэд хамаарах асуудлаар Нийслэлийн Засаг дарга 2013 оны А/769 дугаар захирамж гаргаж, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх төлбөрийн хэмжээг тогтоох, хураан авах эрх олгосон байна. Үүнийг өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан гэж ойлгож болно.

Уг зөрчил үйлдэгдсэнээр “Замын хөдөлгөөний удирдлагын төв” нь 2013-2014 онд нийт 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөж шилжүүлж, 647,710,000 төгрөгний үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн нь тогтоогдсон.

-НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол ямар үндэслэлээр хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн бэ?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилгоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” батлан мөрдүүлж байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.6 дэх заалт болон Хууль зүйн сайдын 2014 оны А/218 дугаар тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д зааснаар “замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан бөгөөд хуулиар зохицуулсан харилцааг журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн гэж үзэж, дүгнэлт гаргасан. Товчхондоо хуулиар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ гээд зохицуулсан байхад түгжихээр журам гаргасан нь хууль бус болсон юм.

Уг зөрчил үйлдэгдсэнээр 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, 234,9 сая төгрөгний орлогыг хууль бусаар хураан авч, иргэдийг хохироосон болох нь тогтоогдсон.

-ШӨХТГ-аас тээврийн хэрэгслийг ачихыг зогсоох шаардлага тавьсан уу?

-Үгүй. Тээврийн хэрэгслийг ачихдаа хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаа явуулж, иргэдийг хохироохгүй байхыг шаардаж байгаа.

-Дугуй түгжихийг зогсоохыг шаардаж байгаа юу?

-Тийм. Учир нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох бусад журамд замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр заасан байгаа. Үүнээс дугуй түгжинэ гэсэн зохицуулалт хуулинд байхгүй.

-НИТХ болон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг ШӨХТГ шалгах эрхтэй юу?

-Өрсөлдөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Энэ хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгч, төрийн, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарна гэж заасан.

Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 14.1, 15.1.4-д ШӨХТГ нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн бөгөөд Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр аж ахуй эрхлэгч, байгууллагад хяналт шалгалт хийж дүгнэлт гаргана гэж заасан. Тийм учраас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгах, зөрчлийг арилгуулах, захиргааны шийтгэл ногдуулах эрхтэй.

Өрсөлдөөний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-т ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хууль тогтоомжийг зөрчиж гаргасан төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгуулах саналыг холбогдох дээд байгууллага, албан тушаалтан, захиргааны хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасны дагуу бүрэн эрхийн хүрээнд өнөөдөр НИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрүүлж, иргэдэд учруулсан хохирлыг буцаан олгуулах шийдвэр гаргуулахаарЗахиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

МАН-ын залуус шөнө дөлөөр хуралджээ

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Удирдах зөвлөл өчигдөр шөнө дөл болтол хуралджээ. Тэд Бага хурлаа хуралдуулан одоогийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг хууль ёсны Ерөнхийлөгч болгохоор тохиролцсон байна. Ингээд энэ сарын 11-нд аймаг орон нутгийн төлөөллүүдийг оролцуулан хуралдахаар болжээ.

Шөнө дөл хүртэл хуралдсан Удирдах зөвлөлийн хурлыг зарим гишүүд нь эсэргүүцэж оролцохоос татгалзсан байна. Түүнчлэн зарим хэсэг нь хурал хаяж, танхимаас гарч явсан аж. Хурлын ирц 20 гишүүн ирж байж хүчин төгөлдөр болох байсан ч 19 гишүүнтэйгээр хурлыг хүчээр эхлүүлсэн байна. Ингээд Н.Номтойбаяр хүч түрж шийдвэрүүдээ гаргуулсан гэх мэдээлэл байна.

Үндсэндээ хурлын гишүүд хоёр хуваагдсан бөгөөд нэг хэсэг үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярыг, нөгөө хэсэг нь ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг дэмжиж байгаа аж.

Тухайлбал Н.Номтойбаярыг дэмжин ажилласан УЗ-ийн гишүүдэд:

1. Н.Номтойбаяр УИХ-ын гишүүн, МАК компанийн захирал

2. О.Содбилэг УИХ-ын гишүүн, Петровис ХК-ийн хувь эзэмшигч

3. Н.Төмөрхүү Зам тээврийн сайд, Өндөр буянт ХХК-ын захирал

4. Г.Тэмүүлэн Уул уурхайн дэд сайд

5. О.Алтансүх МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

6. Н.Цэрэнбат UFC группын дэд Ерөнхийлөгч

7. П.Баярхүү Жүжигчин

8. Б.Азжаргал Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг дарга

9. Э.Бат-Амгалан “Чингис хаан”нисэх буудлын менежер

10. П.Батхүлэг Говь-Сүмбэр аймгийн ИТХ төлөөлөгч

11.З.Мэндсайхан Сангийн яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга, С.Бямбацогтын туслах асан

12. С.Нямдаваа “Эко Констракшн”компанийн захирал

13. А.Сэрээтэр Нийслэлийн НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга

14. Ч.Гантулга Ард даатгал компанийн менежер

15. Э.Золбоо МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн хүү

16. Г.Түвдэндорж “Торгоны зам”компаний менежер

17. Б.Мөнгөнчимэг “МИАТ”ХК-ын Хөгжлийн бодлогын газрын дарга нар багтаж байгаа аж. Түүнчлэн Хөрөнгийн биржийн захирал асан Х.Алтай, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Тогтохбаяр нар утсаар холбогдож саналаа өгчээ.

Харин хуралд оролцохоос татгалзсан болон ирээгүй гишүүдэд:

1. Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхийлөгч

2. Б.Бат-Эрдэнэ НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга – Шадар сайдын зөвлөх

3. Д.Амарбаясгалан НИТХ-ын төлөөлөгч

4. Б.Баярмагнай НИТХ-ын төлөөлөгч

5. Б.Асралт НАМЗХ-ны дэд Ерөнхийлөгч

6. Ё.Нямжав Шадар сайдын зөвлөх

7. Д.Бат-Энх БХБЯ Төрийн нарийн бичгийн дарга асан

8. Д.Гантулга НАМОХ-ны Ерөнхийлөгч

9. Д.Дэмбэрэл Нийгмийн ухааны багш

10. Г.Дамдинням ШУТИС-ийн проректор асан

11. Х.Дамдинсүхэн SM компанийн захирал

12. Л.Нямбаяр Монгол Шуудан ТӨК-ийн дэд захирал асан

13. Л.Соронзонболд Худалдаа Хөгжлийн банкны дэд захирал

14. Н.Учрал Шадар сайдын зөвлөх

15. Х.Хатанбаатар Оюун ухааны академийн захирал

16. Н.Энхбаатар Шадар сайдын зөвлөх

17. Б.Цогтгэрэл УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх

18. З.Төмөртөөмөө НАМЗХ PR хорооны дарга

19. Б.Пүрэвсүрэн Мэтгэлцээн клубын захирал

20. Б.Пүрэвдагва Thanks MAN клубын тэргүүн

21. Ч.Мэндбаяр Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар багтжээ.

Энэхүү хуралд оролцсон, оролцоогүй хүмүүсийн нэрсийн жагсаалтаас үзэхэд одоогийн эрх мэдэл, мөнгөний төвлөрөл бүхий олигархиудын нэг хэсэг нөгөө нь ажилгүй болон мөнгөгүй ардын хүүхдүүдээс бүрдсэн бас нэгэн бүлэг бий болсоныг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

УЕПГ шинээр томилгоо хийлээ

Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаан өчигдөр болж зөвлөлийн гишүүдэд А/22, Б/74, Б/75 тоот тушаалуудыг танилцууллаа.

Энэхүү тушаалаар зарим албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинээр томилгоо хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайхан Э.Бат-Үүлийг шүүхэд өглөө

ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд хандлаа. Учир нь тэрбээр өнөөдөр 10 цагт Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийг эрх мэдлээ давуулсан ашигласан гэх үндэслэлээр шүүхэд өгчээ.
Тодруулбал, НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг тус тус илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын тэргүүлэгчийг шүүхэд өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын хүүхдийн номын өдөр

Өнөөдөр олон улсын хүүхдийн номын өдөр тохиож байна. 1967 оноос эхлэн Данийн үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсений төрсөн өдрийг буюу дөрөвдүгээр сарын 2-ныг олон улсын хүүхдийн номын өдөр болгон тэмдэглэж иржээ.

Тиймээс өнөөдөр сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин өөрийн туурвисан үлгэрийн зургаан номныхоо талаар мэдээлэл хийх аж. Хэвлэлийн бага хуралд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч, СГЗ До. Цэнджав, яруу найрагч Б.Галсансүх нар оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Түүнийг маргааш сүүлчийн замд үднэ

Бөхөд хайртай монгол түмнийхээ сэтгэлд “инээдэг” хэмээн алдаршсан, унасан, давсан ч инээж л байдаг олны хайртай бөх том П.Сүхбат өнгөрч ням гаригт таалал төгссөн билээ. Тэгвэл түүнийг маргааш сүүлийн замд үдэх юм байна.

Тэрээр үндэсний бөхийн улсын гарьд, 1990 оны чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Барселона-1992, Сөүл-1988 зуны олимпийн IV, V байрын шагналт, Бээжин-1990 Азийн наадмын аварга бөх, Монгол Улсын гавьяат тамирчин байлаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд үргэлжилж байна


“Монголын эдийн засгийн чуулган 2015”-ын салбар хуралдаанууд эхэлж байна. Жил бүрийн хавар Монгол Улсын эдийн засгийн өнгө аясыг тольдож, “Эдийн засгийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулдаг билээ. Төр засгийн төлөөлөл болон хувийн хэвшлийнхэн цуглаж, тулгамдсан асуудлаа шийдэх гарцыг хэлэлцэж байна.

Яг одоо Институцийн засаглал ба хамтын ажиллагаа, Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил, Мэдээллийн ёс зүй /хариуцлага/ салбар хуралдаанууд үргэлжилж байна. Их танхимд болж буй “Макро эдийн засгийн өнөөгийн байдал” салбар хуралдааныг эдийн засагч Д.Жаргалсайхан хөтлөн явуулж байна. Энэ жилийн Эдийн засгийн форум “ИТГЭЛЦЭЛ” сэдвийн дор чуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Сайдын 30 минут” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцоно

09:00 цагт Эмч эмнэлгийн мэргэжилтний чадавхи болон анагаахын сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор АШУҮИС, ЭМЯ хамтран Солонгосын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр Сөүлийн Их сургуультай хамтран 600 мянган ам.долларын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах семинарын нээлт Континентал зочид буудалд болно. Утас: 99270313


09:00 цагт Монголын эдийн засгийн форум Төрийн ордонд эхэлнэ. Форумыг нээж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлнэ.


10:00 цагт ОХУ-ын Свердловск мужийн амбан захирагч тэргүүтэй албаны болон бизнесийн төлөөлөгчдийн МУ-д хийх ажлын айлчлал 2015 оны дөрөвдүгээр сарын 1-4-ний хооронд зохион байгуулагдах гэж буйтай холбогдуулан МҮХАҮТ Уралын ХАҮТ-тай хамтран 2 талын бизнес эрхлэгчдийн нэгдсэн уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалт МҮХАҮТ-ын Хурлын танхим /507 тоот/-д болно. ОХУ-ын талаас Свердловск мужийн цөөн тооны томоохон үйлдвэрлэгчид хүрэлцэн ирнэ. Утас: 70109090, 99020785


10:00 цагт Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Бүгд найрамдах Солонгос улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яамд хоорондын хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаа ХАХНХЯ-ны байранд болно.


10:00 цагт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан НИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны зургаадугаар сарын 26-ны өдрийн 98 дугаар тогтоол, түүний хавсралтаар батлагдсан “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг тус тус илт хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон учир Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болон Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчийг шүүхэд өгөхөөр нэхэмжлэл гаргана. Утас: 91021020, 95521020


11:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Босоо Хөх Монгол” бүлгэмээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.


11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин олон улсын хүүхдийн номын өдрийг тохиолдуулан өөрийн туурвисан үлгэрийн зургаан номныхоо талаар мэдээлэл хийнэ.Хэвлэлийн бага хуралд МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, зохиолч, СГЗ До. Цэнджав, яруу найрагч Б.Галсансүх нар оролцоно.


11:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Хүсэл зорилгоо нэгтгэе” Үндэсний хөдөлгөөнөөс АПУ компаний борлуулагч амиа алдсан хэргийн гэрчүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлнэ.


12:00 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын УЗХ-ны гишүүн залуучууд АН-ын доторхи хагаралтай байгаа асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ.


12:00 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох “Сайдын 30 минут” уулзалтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцоно.


12:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд ДМ нэгдэл, Гал үндэстэн холбоо, Хамаг монгол төсөл хамтран ёс зүйтэй уулзалт, ард түмний халз мэтгэлцээн зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


14:00 цагт Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Хангарди ордны 14 давхарт болно. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай, Нийслэлд зориулалтын ачигч, чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаатай холбогдсон зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх журмын төсөл, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад шинээр ажилд орох болон албан тушаал дэвшүүлэн ажлуулахад баримтлах нийтлэг журмын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэнэ.


14:00 цагт Эрчим хүчний яамны байранд Эрчим хүчний салбарын гурван талт Хамтын гэрээнд гарын үсэг зурах ёслол болно. Гэрээнд ЭХЯ, Эрчим хүчний үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбооны удирдлагууд гарын үсэг зурна. Утас: 99773800 88008516

Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн форум-2015” эхэллээ

“Эдийн засгийн форум-2015” Төрийн ордонд эхэллээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээлтийн үгийг хэлснээр форум албан ёсоор эхэлж байна. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус форум энэ жил “Building credibility” уриан дор явагдах юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг форумыг нээж үг хэлэв

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг форумыг нээж үг хэлэв

Энэ форумаар улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх юм. Форум хоёр өдөр үргэлжилнэ.

9.00 – “Эдийн засгийн форум-2015” эхэлнэ

Төрийн ордонд өнөөдөр “Эдийн засгийн форум-2015” эхэлнэ. Монголын эдийн засгийн чуулган зургаа дахь жилдээ “building credibility” уриан дор зохион байгуулагдаж байна. Төрийн ордонд хоёр өдөр чуулж, улс орны эдийн засгийн хөгжил, тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, олон улсын чиг хандлагын талаар хэлэлцэн, байр сууриа нэгтгэх энэ удаагийн форумыг хөтөлбөрийг танилцуулъя.

“Эдийн засгийн форум-2015”-ийн хөтөлбөр

2015 оны 4-р сарын 2

  • 8:00-9:00 Бүртгэл, мандат олголт
  • 9:00-9:30 Нээлтийн үйл ажиллагаа: МУ-ын Ерөнхий сайд Чимэдийн САЙХАНБИЛЭГ

НЭГДСЭН ХУРАЛДААН

  • 9:30- 11:00 Их танхим: Монгол Улсын макро эдийн засгийн өнөөгийн байдал
  • 11:00-11:30 Цайны завсарлага

САЛБАР ХУРАЛДААН:

  • 11:30-13:00 Их танхим: Институцийн засаглал ба хамтын ажиллагаа

А танхим: Уур амьсгалын өөрчлөлт ба эдийн засаг, нийгмийн хөгжил

Б танхим: Мэдээллийн ёс зүй /хариуцлага/

  • 13:00-14:00 Их танхим: Ажил хэрэгч үдийн зоог: Илтгэл МУ-ын сайд М.Энхсайхан
  • 14:00-15:30 Их танхим: Төрийн хяналт-шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө

А танхим: Үл хөдлөх хөрөнгийн зах зээл

Б танхим: Санхүүгийн салбарын хөгжил

15:30-16:00 Цайны завсарлага

  • 16:00-17:30 Их танхим: Xөрөнгө оруулалтын орчин, сайжруулах арга зам

А танхим: Монгол Улсын зээлжих зэрэглэл

Б танхим: Үндэсний корпорациудыг бий болгох

  • 17:30-18:00 Эхний өдрийн нэгтгэл