Categories
мэдээ нийгэм

Г.Сарангэрэл маргааш суллагдана

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “нялх амраг” гэгдэж байсан Г.Сарангэрэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр суллагдана гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа. Тэгвэл Г.Сарангэрэл маргааш суллагдах юм байна. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад маргааш 10-11 цагийн хооронд ШШГЕГ-ын харъяа 407-р ангиас суллагдана” гэв.

Г.Сарангэрэлд нэг жилийн хорих ял Улсын дээд шүүхээс оноосон. Тэрбээр хэрэгт шалгагдаж байх хугацаандаа батлан даалтаар гарсан байсан юм. Тиймээс батлан даалтад байсан өдрийг нь хорих яланд нь оруулаагүй бөгөөд маргааш буюу дөрөвдүгээр сарын 3-ний өдөр суллагдах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийв

Эрүүл мэндийн салбарын засаглалыг боловсронгуй болгож, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах 2015-2016 оны зорилтынхоо талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус яам 2015 оны хоёрдугаар сард 13-нд Удирдах ажилтны зөвлөгөөн хийж, зөвлөгөөнөөр анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн засаглалын орчныг бүрдүүлэх зорилт тавьж, зургаан чиглэлийг гол болгожээ.

Үүнд:

1.Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээг сайжруулах

2. Эрүүл мэндийн байгууллагын засаглалыг боловсронгуй болгох

3.Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, иргэдэд ойртуулах

4.Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх

5.Төгсөлтийн дараах сургалтыг боловсронгуй болгох

6. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, худалдан авах үйл ажиллагааг боловсронгуй болгох гэжээ.

Өнөөдөр эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байгаа сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний хүртээмж чанар муу байгаа нь дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлж байна. Иймд өрх, сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний нэр төрлийг олшруулах, Улаанбаатар хотын алслагдсан гэр хороололд өрхийн эмнэлгийг шинээр байгуулах, сумын эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байна. Энэ ажлын үр дүнд сум өрхийн түвшинд лабораторийн шинжилгээ, сэргээн засах эмчилгээ хийгдэхээс гадна гэрээр болон өрхөөр эмчилгээ хийх асуудлыг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр шийдвэрлэхээр зорьж байна.

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэ шатанд гаргахын тулд эмнэлгийн засаглалыг бие даасан хууль эрх зүйн орчинтой болгох нь чухал. Ингэснээр хоёр ба гуравдугаар шатлалын эмнэлгийг төрийн өмчид нь хадгалан засаглалыг нь боловсронгуй болгох арга хэмжээ авна. Үүний үр дүнд эмнэлгийн дарга нарыг салбар яамнаас томилох бус Удирдах зөвлөлтэй болгож, төсвийн захиран зарцуулах эрхийг удирдлагуудад нь шилжүүлэхээр ажиллаж байгаа аж.

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, төвлөрлийг сааруулж, иргэдэд ойртуулах асуудал салбарын шийдэх асуудал чухал байна. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг дүрслэл оношилгооны, лабораторийн, гемодиализийн, мэс заслын эмчилгээний тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангахаар ажиллаж байна. Цаашлаад аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн харьяанд урт хугацааны сувилахуйн тусламж, үйлчилгээний нэгж бий болгож, улмаар архаг өвчтэй, хавдрын хожуу шатанд буй өвчтөнд асаргаа, сувилгаа, хөнгөвчлөх эмчилгээ хийлгэх боломжийг нэмэгдүүлнэ.

Хорт хавдрын тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн хагалгааны өрөөг орчин үеийн шаардлагад нийцүүлэн засч, тоног төхөөрөмжөөр хангана. Улмаар мэс заслын үеийн болон дараах хүндрэл багасч, тусламж, үйлчилгээний чанар нэмэгдэж, өртөг буурах юм.

Салбарын бодлогын хүрээнд анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулж дээд шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулж, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлэхэд мэргэжлийн боловсон хүчний нөөц, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлага тулгарна. Иймд төгсөлтийн дараах сургалтыг төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд төвлөрүүлэхээр ажиллаж байна хэмээн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба мэдээлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн прокурорын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ

Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Нийслэлийн прокурор Б.Бат-Оршихыг УЕПГ-т Улсын Ерөнхий Прокурорын туслах, Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн даргаар томилсон билээ. Тиймээс Нийслэлийн прокурорын суудал одоогоор эзгүйгээд байгаа юм. Иймд далбан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ.

Энэхүү ажлыг тавдугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагаас зохион байгуулах юм байна.

Нийслэлийн прокурорын албан тушаалд мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн прокурорын газарт туслах прокуророос дээш албан тушаалд ажиллаж байгаа, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй гэсэн шаардлагууд тавигдаж байгаа аж.

Categories
гадаад мэдээ

“Sewol”-ийн хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр өгнө

Өмнөд Солонгосын “Sewol” хөлөг онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сард даац хэтрүүлсний улмаас Чежү арлын ойролцоо живсэн билээ. Хөлөгт нийтдээ 476 хүн зорчиж явсан бөгөөд ослоор 300 хүн амиа алдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь дунд сургуулийн сурагч байжээ. Тус хөлгийн эзэмшигч “Cheonghaejin Marine” компани амиа алдсан зорчигчдын ар гэрт нөхөн төлбөр өгөхөөр болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хохирогчдын гэр бүлд тус бүр нь 400 мянган ам.долларын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн байна. Энэ сардаа багтаан нөхөн төлбөр хохирогчдын гэр бүлийн данс руу шилжих гэнэ.

Шүүхээс хөлгийн ахмад Ли Жүн Сёкийг осол гарах үед хэргийн газраас зугтаасан, ажлын хариуцлага алдсан, зорчигчдын амь насыг аврахын тулд ямар ч алхам хийгээгүй хэмээн буруутгаж, 36 жилийн хорих ялаар шийтгэсэн юм. Мөн хөлгийн 10 гишүүнд 10-25 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

Categories
мэдээ улс-төр

Эмнэлгүүд Удирдах зөвлөлтэй болно

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба “Сайдын цаг” мэдээллийн цагт оролцож эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажил, цаашдын зорилтын талаар мэдээлэлэ өглөө.

Салбарын сайдын мэдээлснээр эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд анхан штаны тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн засаглалын орчныг бүрдүүлэх гэсэн үндсэн хоёр зорилт дэвшүүлжээ. Дээрх хоёр зорилтыг хэрэгжүүлэх зургаан чиглэлийг гаргасан байна. Тухайлбал сум, өрхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр нэлээд хөрөнгө зарцуулах гэнэ. 2015 онд гадны байгууллагын зээл тусламж, санхүүжилтээр 99 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаас 3/2-ыг нь сум, өрхийн эмнэлгий тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг чадавхижуулахад зарцуулах юм байна. хүн ам олноор төвлөрсөн Улаанбаатар хотын СХД,БЗД-т өрхийн эмнэлэг нэмж барих, сум, хорооны өрхийн эмнэлэгийг түргэн тусламжийн машинаар хангах ажлыг Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн салбарын хөгжил-6 төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр болжээ. Түргэн тусламжийн машинтай холбоотой шүүмжлэл, доголдол их байгаа учир хөдөө орон нутагт тохирсон, бартаат зам туулах чадвартай, нэг стандартын түргэний машин оруулж ирэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Улсын гэх тодотголтой II, III шатлалын эмнэлгийн хэт төвлөрөл, ачааллыг бууруулах зорилгоор анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сумын эмнэлэг, өрхийн эмнэлгийн хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулж эхэлжээ. Энэ хүрээнд сум, өрхийн эмнэлэгт сургуулиа дөнгөж төгссөн хүмүүсийг ажиллуулдаг байдлыг өөрчилж, туршлагатай эмч ажиллуулах, урамшуулал олгох асуудлыг хууль эрхзүйн орчныг сайжруулах хүрээнд хийх гэнэ. Харин шинээр төгсөгчдийг төгсөлтийн дараах сургалтад хамруулж, II,III шатлалын эмнэлэгт ажиллуулж дадлагажуулах байдлаар ажиллах юм байна.

Эрүүл мэндийн сайдын дараагийн тавьж буй зорилт нь эрүүл мэндийн байгууллагын засаглалыг бий болгох. Ингэхдээ бие даасан хууль эрхзүйн орчныг бий болгох замаар II, III шатлалын эмнэлгийг төрийн өмчид нь хадгалж, засаглалыг боловсронгуй болгох зорилт тавьжээ. Энэ нь улсын эмнэлгүүдийг хувьчилна гэсэн үг биш. Харин эмнэлгүүдийг иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллагын төлөөлөл 9 хүнээс бүрдсэн Удирдах зөвлөлтэй болгох аж. Үүний үр дүнд эмнэлгийн даргыг тухайн салбарын сайд нь улстөрийн томилгоо байдлаар биш шударга зарчмаар томилох боломж бүрдэнэ гэж үзжээ.

Өнөөдөр хийсэн мэдээллээр бас нэг асуудал хөндөгдсөн нь эмнэлгүүдийн дэргэд эмийн сантай болох тухай байв. Өнөөдөр эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг тус бүр дээр зарлагдаж байгаа нь эмийн үнэ тогтворгүй байх, үнийн өсөлт зэрэгг нөлөөлж байна гэж салбарынхан дүгнэжээ. Тиймээс эмийг ерөнхий худалдан авалтаар явуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Ингэ ихэрлэжээ

Монголчууд ингэ ихэрлэхийг ихэд бэлэгшээж, мал сүрэг өснө, өнөтэй сайхан жил болно гэж үзсээр ирсэн билээ. Өнгөрсөн сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын Багабаянгийн 5 дугаар багийн малчин Намжилмаагийн Мөнхтөрийн бор ингэнээс хоёр ихэр ботго гарсан байна. Бор ингэ нь тав дахь төллөлтөөрөө ийн ихэр ботготой болжээ. Малчин Н.Мөнхтөр нийт 225 тэмээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 20 орчим ингэ нь төллөөд байгаа аж.

Баянхонгор аймагт сүүлийн гурван жил дараалан ихэр ботго гарч буй юм байна. Өмнө нь тус аймгийн Баянлиг сумын Багабаянгийн 3 дугаар багийн малчин Л.Хүрэлтогоогийн хотноо ингэ ихэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Уралын бизнесмэнүүдтэй уулзалт хийлээ

МҮХАҮТ-д өнөөдөр Оросын Свердловск мужийн бизнесийн төлөөлөл ирж, уулзалт хийжээ. Уралын мах, загас, тахиа, ногоо зэрэг хөлдөөсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн “Хладокомбинат” буюу “НОРД” үйлдвэр, хүнд үйлдвэрлэлийн алдартай “Уралэлектромаш”, “Уралмашзавод”-ээс эхлээд эмнэлгийн тоног төхөөрөмж хангамж, химийн материалын болон эрчим хүчний тооцоолол, хяналтын удирдлагын системийн “Лидер”, “Профсофт системы” зэрэг олон компанийн төлөөлөл энэ удаагийн уулзалтад оролцжээ. Тэдгээр бизнесмэнүүд Свердловск мужийн амбан захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж манай улсад ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Отгон аваргад барьсан 50 саяын бэлэг

Чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, МУГТ С.Цэрэнчимэдэд нутгийнхан нь том бэлэг барьжээ. Түүнд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нь 50 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг гардуулан өгчээ. Түүнд нутгийн зон олон нь хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тив дэлхийн дэвжээнд амжилт гаргахыг ерөөжээ.

Чөлөөт бөхийн отгон аварга С.Цэрэнчимэдэд хэдхэн хоногийн өмнө болсон “Mongolian open-2015” тэмцээний үеэр МЧБХ-ны Ерөнхийлөгч Д.Дагвадорж 2014 оны дэлхийн аваргын алтан бүсийг гардуулан өгсөн билээ.

Categories
мэдээ спорт

Мessi №1, Ronaldo №29-д эрэмблэгдлээ

Хөлбөмбөгийн ажиглалт судалгааны төвөөс Дэлхийн шилдэг довтлогчдыг чанараар нь эрэмблэн гаргсан байна. Хамгийн хачирхалтай нь 2014 оны Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо “ТОП10”-т багтсангүй, тэрээр 29-т эрэмблэгджээ.

Ажиглалт судалгааны төвийнхөн эрэмбээ гаргахдаа оновчтой цохилтын хувь, Гоолын боломж бий болголт, үр ашигтай дамжуулалтаар тоглолтыг авч явах чадвар, Өрсөлдөгчдын эсрэг аюултай нөхцөл байдлыг үүсгэх чадвар, Хамгийн бага боломж ашиглан гоолдож буй байдал зэрэгүзүүлэлтийг шалгуур болгожээ.

Ингээд дүн гарахад Леонель Месси хамгийн гүйцэтгэл өндөртэй довтлогчоор шалгарч нэгт жагссан байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжийн тоолууржуулалтын дүн гарлаа

Нийслэлийн хэмжээнд айл өрх аж ахуйн нэгжийн тоолууржуулалтын дүн гарч, айл өрхийн 62.7 хувь буюу системийн хэмжээний 86558 өрхийн 54585 өрх нь гэртээ усны тоолууртай, төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байна. Аж ахуйн нэгжийн хувьд цэвэр, бохир усны гэрээтэй 6878 байгууллагын 98.9 хувь нь усны тоолууртай байгаа юм. Нэмэлтээр нийт 319 өрхөд 737 усны тоолуур суурилуулж, орон сууц нийтийн аж ажуйг удирдах газрын хэмжээнд 87 өрхийн 238 усны тоолуур, 10 аж ахуйн нэгжийн 18 усны тоолуурыг баталгаажууллаа.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 5-ын харъяа Бага тойргийн 26-р байр, ХҮТ-6-ийн харъяа 44-р байр, ХҮТ-16-ийн харъяа Дангийн байр, Холбооны ажилчдын байр, ХҮТ-15-ын харъяа I хорооллын 19, 20-р байрны гадна инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтэл, саатлыг засварлан хяналт тавьж ажиллаа.

Койка 2-р шатны төслийн Төв түгээх төвийн харъяа төмөр замын ХҮТ-8-ийн харъяа 2б байрны хүйтэн халуун усны температур тохируулах хаалт, Баруун түгээх төвийн Таван шарын ус дулаан дамжуулах төвийн даралт дамжуулагч, Москва ус дулаан дамжуулах төв 2-ын даралтын түвшин мэдрэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг засварлав гэж Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газраас мэдээллээ.