Categories
гадаад мэдээ

Фидель Кастрогийн биеийн байдал дээрджээ

айбййб

Кубын эцэг Фидель Кастрогийн биеийн байдал тааруу байгаа хэмээн хэсэг хугацаанд нам гүм байсан. Тэрбээр өчигдөр олон нийтийн өмнө ил гарсан байна. Өдгөө 88 нас хүрсэн түүний хувьд биеийн байдал нь дээрдсэн төдийгүй Венесуэл улсын төлөөлөгчидтэй уулзжээ. Кубын хувьсгалчтай уулзалт хийснээ дараа Венесуэлийн улстөрч “Фидель Кастрогийн бие сайн, эрүүл саруул ухаантай байгаа” гэж мэдэгдлээ. Венесуэлийн нэгэн эмч Фидель Кастрогийн тархинд цус харваж, хооллож, ярих нь бүү хэл хүн танихаа ч больсон тухай хэвлэлд ярилцлага өгч шуугиан дэгдээж байсан юм. Гэсэн ч тэр өнөөдөр эрүүл саруул байна” хэмээн Associated Press агентлаг мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ханш нээх өдөр тохиож байна

tsasӨнөөдөр билгийн тооллын шинийн 16 ны өдөр буюу ханш нээх өдөр (Монгол зурхайн цаг тооны бичигт 10:44 цагт)тохиож байна. Эл өдрийг зурхайн тоололд “ичигсэд хөдөлж, амьд бие сэргэх” өдөр хэмээн бэлэгшээдэг.

Ханш нээх гэдэг нь хаврын их улирлын доторх зургаан бага улирлын тав дахь нь ажээ. Энэ бага улирал билгийн тоолол буюу сарны зурхайн ёсны хаврын дунд үед тохиодог. Ханш гэдэг нь ээлтэй сайн гэсэн утгатай ажээ. Энэ өдрийн цаг агаарын байдлыг шинжиж зун намрын өнгийг тодорхойлдог байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс гарах хөдөлгөөнийг нээгээд байна

zam

Өчигдрөөс Монгол орны нийт нутгаар их хэмжээний нойтон цас орж, зарим газраар цасан шуурга шуурч байгаагийн улмаас авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдан замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрч улсын болон орон нутгийн чанартай зарим зам, даваанууд хаагдсан байсныг нээсэн байна. Гэвч Хүй долоон худаг болон, 61-ийн гарамд замын гадаргуу мөстсөний улмаас зам боогдсон байдалтай, хөдөлгөөн саатсан байгаа аж.

Мөн нийслэлээс хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөнийг нээгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхүүдэд тэргэнцэр гардууллаа

Нийгмийн сайн үйлсийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, “Mint” club, NIKEL Гамбаа, Түгээмэл хөгжлийн төвтэй хамтран ХУД-ийн 63-р сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 4 хүүхдэд тэргэнцэр гардуулан өглөө. Тус үйл ажиллагаанд ХУД-ийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажилтан болон эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Нийгмийн сайн үйлсийн аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, “Mint” club, NIKEL Гамбаа, Түгээмэл хөгжлийн төвтэй хамтран “Хүүхдэд ээлтэй-Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадавхижуулах төсөл”-ийг хэрэгжүүлэн ажиллаж байна.Энэхүү төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг 306 хүүхдийн эцэг эхчүүдийг Асаргаа сувилгаа болон Аж ахуй эрхлэлтийн сургалтуудыг шат дараалан зохион байгуулсан.Сургалтын үеэр эцэг эхчүүдийг хүүхдээ асрах арга барил буюу иллэг массаж хийх, чийрэгжүүлэх, стрэсс бухимдлаас салгах, зөв менежменттэй аргаар хүүхдээ сургах, богиносгосон цагаар өрхийн орлого нэмэгдүүлэх, ажил хийх боломжтой эцэг эхчүүдийг хамруулан баг болгон идэвхижүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд тэргэнцэрийн хөрөнгө оруулалтыг 2015 оны 1 сарын 27-нд , “Mint” клуб-т хандивийн тоглолтыг зохион байгуулж тоглолтоос цугларсан мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй ХУД-ийн 63-р сургуулийн 4 хүүхдэд тэргэнцэрийг гардуулан өгсөн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгө орлогоо мэдүүлэх ажил 99,99 хувьтай болжээ

2014 оны ХАСХОМ мэдүүлбэл зохих 270 мэдүүлэг гаргагчийн 268 нь хуульд заасан хугацаандаа мэдүүлсэн байна. Улсын хэмжээнд 38423 хөрөнгө орлогын мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 38421 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 1 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 1 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөхөөс татгалзсан байна.

Түүнчлэн нийт 175 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж дууссан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 125,8 хувиар илүү байгаа ажээ. Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой нийт хүлээн авсан өргөдөл, гомдлыг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21,3 хувиар, хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдол нь 20,2 хувиар тус тус нэмэгдсэн байна. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2831 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Чингэлтэй дүүрэгт 12 сургууль, 22 цэцэрлэг ажиллаж байна

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны боловсролын үйлчилгээг сайжруулах чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгийнхэн 4-р сарын 4-ний Бямба гарагт нийслэлийн Чингэлтэй дүүргийн 24-р дунд сургуулийн Хурлын танхимд тус дүүргийн сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш, ажилчдын төлөөлөлтэй уулзалт-хэлэлцүүлэг хийлээ. Энэхүү арга хэмжээний эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү төрөөс боловсролын талаар баримталж буй бодлого, боловсролын үйлчилгээг сайжруулах чиглэлээр хийж буй ажил амьдралд хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцах, салбарын ажилтнуудын санал сэтгэгдлийг сонсож цаашдын ажил хэрэгтээ тусгах зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаагаа мэдэгдээд байнгын хорооныхоо ажлын талаар товч мэдээлэл хийсэн юм.

Үүний дараа уулзалтанд оролцогчид өөрсдийн ажиллаж буй сургууль цэцэрлэгийн өнөөгийн бодит байдал, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд учирч байгаа бэрхшээлийг ярьж, төр, засгаас гаргаж буй хууль тогтоомж тухайн салбарт хэрэгжихгүй байгаагийн учир шалтгаан, асуудлыг шийдвэрлэх гарц, боломжийн талаар тус ажлын хэсгийнхэнтэй санал бодлоо хуваалцлаа.

160 гаруй мянган хүн амтай, 19 хороотой тус дүүргийн хэмжээнд 12-хон сургууль, 22 цэцэрлэг ажилладаг бөгөөд тэдгээрийн зарим нь бүр 1950-1960-аад онд баригдсан, цас, борооны ус байнга нэвчдэг үжирч өмхөрсөн дээвэртэй, стандарт бус барилгад үйл ажиллагаагаа явуулдаг байна. Даац нь ихэвчлэн 2 дахин хэтэрсэн тооны хүүхэдтэй, багш, ажилчид нь өндөр ачаалалтай ажилладаг, биеийн тамирын заал, дуу хөгжмийн танхимаас авахуулаад наад захын тоног төхөөрөмжийн байнгын дутагдалтай орчинд сургалт, хүмүүжлийн ажил явуулах, нийгмийн өнөөгийн шаардлагад нийцүүлэн хүүхдийг хөгжүүлэх асуудлыг ярихад үнэхээр амаргүй байдгаа багш нар ярьж байлаа. Тус дүүргийн нэлээд алслагдсан 19-р хорооны 117-р сургуулийн багшаас авахуулаад нийслэлийн төвд байдаг, нэлээд боломжтой айлын хүүхдүүд сурдаг 23-р сургуулийн багш ч багагүй зоовлон бэрхшээл тоочиж байсан юм. Ялангуяа сургуулийн барилга байшинг засварлах, өргөтгөх хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлүүлэх, хүүхдийн аюулгүй байдлын үүднээс сургууль орчмын машин зам дээр хурд сааруулагч тавих, сургалтын тоног төхөөрөмж, түүний дотор компьютер, техник хэрэгслийг шинэчлэх асуудлыг үг хэлсэн хүн бүр тавьж байсан бөгөөд төрөөс эдгээр асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа нөхцөлд эцэг эхчүүдээс дэмжлэг авах, багшийн хөгжлийг дэмжих сан хөмрөг үүсгэх зэрэгт хууль эрх зүйн орчин зарим талаар саад тотгор болж буйд шүүмжлэлтэй хандаж байв.

Түүнээс гадна багш, ажилчдын цалин хөлс бага, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх нөхцөл боломж муу, төрийн үйлчилгээний ангилалд багтдаг ч төрөөс хүртдэг тусламж дэмжлэг ховор, бараг толгой дараалан цалингийн зээлтэй болохоор орон сууцны зээлэнд хамрагдах ч боломжгүй байгааг уулзалтанд оролцогсод онцлон ярьсан юм. Тэгээд ч багш нарын тэтгэвэр, тэтгэмж, хүлээлт үүсгээд байгаа 24, 36 сарын тэтгэмж олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрийг тойрсон асуудал энэ үеэр ихээхэн хөндөгдөж байлаа.

Уулзалтанд оролцогчид зөвхөн сургалтын орчин нөхцөл, өөрсдийн нийгмийн байдлыг сайжруулах талаар яриад зогсохгүй боловсролын талаар төрөөс баримтлах бодлого үе үе өөрчлөгддөг нь хүүхдийн ирээдүй, нийгмийн хөгжилд хэрхэн тусаж байгаа, төрөөс улсын сургуулиудад үзүүлэх дэмжлэг сул байгаагаас хувийн сургуулиудын боломж хэрхэн тэлж байгаа, ялангуяа Монгол хэлний тухай хууль гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай төрийн 3-хан сургуульд хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийнхэн сургууль, цэцэрлэгийн удирдлага, багш нарын санал бодлыг сонсож, асуултанд нь тодорхой хариулт өгснөөс гадна боловсролын салбартай холбоотой хууль тогтоомжид тусгах бодлогоо тодорхойлохын тулд хаврын чуулганаар хэлэлцэх Төрийн албаны тухай хуулиар өөрсдөд нь шууд хамаатай өөрчлөлт, шинэчлэлт орох гэж байгаад тэд хэрхэн хандаж буйд ихээхэн анхаарч, энэ талаар санал хүсэлтээ ирүүлэхийг салбарын ажилтнуудаас хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлллээ.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулган маргааш эхэлнэ

УИХ-ын хаврын чуулганы нээлт ирэх даваа гарагт болно. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга тогтоогоод байгаа. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлууд, шийдлээ хүлээж буй зүйлүүд их бий. Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд гээд томоохон уурхайнууд хөдөлгөөнд орно. Мөн Сонгуулийн тухай, Эрүүгийн, Зөрчлийн, Улс төрийн намуудын тухай гээд олон хуулийн төслүүдийг хэлэлцэх юм.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс гарахгүй байхыг сэрэмжлүүлжээ

Нийслэлд нойтон цас их хэмжээгээр орж байгаагаас замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрлээ.

Замуудад хальтиргааг арилгах бодис цацах ажил 06 цагаас эхлэн үргэлжилсээр байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, орох урсгалыг нээлттэй хэвээр байлгах арга хэмжээг Нийслэлийн холбогдох байгууллагууд шуурхай авч ажиллаж байгаа юм байна.

Жолооч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт зуны дугуйтай автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байх, Улаанбаатар хотоос гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна. Нөхцөл байдлын улмаас өнөө өглөө баруун чиглэлийн замыг хаажээ.

13.36 цагт Налайх, Баянзүрхин товчоо хүртэлх замыг хаалаа хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Хишиг барилдаанд 256 бөх зодоглож байна

Дөрвөн уулын хишиг барилдааны цуврал “Сонгино хайрханы хишиг” барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглох юм байна. Үзэгчдээс хагас саятан хоёрыг, азтан үзэгч хоёрыг тодруулахаар болжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд өнөөдөр байр сууриа илэрхийлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр 21.00 цагт Үндэсний олон нийтийн телевизээр дамжуулан олон нийтэд хандан мэдэгдэл хийх гэж байна. Ерөнхий сайдыг Оюутолгойн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр болсон тухай албан ёсны мэдэгдэл хийнэ гэсэн хүлээлт байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүн эдийн засгийн форумыг нээж хэлсэн үгэндээ том төслүүдийн талаар шинэ мэдээлэл хүргэнэ гэж мэдэгдсэн билээ.