Categories
мэдээ нийгэм

“Босоо хөх Монгол” бүлгэмийнхэнийг хилээр нэвтрэхийг хоригложээ

Бурхан Халдун ууланд гарсан өвөрмонгол иргэдийг “Босоо хөхмонгол” бүлгэмийн залуус айлган сүрдүүлж байгаа мэдээлэлтэй холбогдуулан хотын дарга Э.Бат-Үүл өвөрмонголчуудаас уучлал гуйсан. Тэгвэл “Босоо хөх Монгол” бүлгэмийн залуус өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, болсон явдлын талаар мэдээлэл өгөв. Тэдний тайлбарласнаар Бурхан Халдун ууланд тахилга үйлдэж байхад нь хэсэг залуус дуудсан гэнэ. Тэд явж очиход монгол залуус “Хятадууд Бурхан Халдун ууланд явж байна” гээд хоёр хүнийг өвдөг сөгдүүлсэн байжээ. “Сөгдсөн залуус “Бид хятад хүн биш. Өвөрмонгол иргэн байна” гэжээ. Харин “Босоо хөх Монгол”-ын залуус “Наад хүмүүс чинь өвөрмонголчууд байна шүү дээ. Бидэнтэй адилхан, ахан дүүс” гээд босгоод явуулсан аж. Тэднийг Улаанбаатарт ирэхэд бүлгэмийн гишүүд нь өвөрмонгол иргэдэд халдсан юм шиг мэдээлэл цацагдсан байжээ. Удалгүй хотын дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийж, өвөрмонголчуудаас уучлалт гуйсан нь биднийг гүтгэсэн явдал гэж тэд үзлээ. Бодит байдал дээр өөр үйл явдал өрнөсөн байхад хууль, цагдаагийн байгууллагаас зөв мэдээллийг авч олон нийтэд хандах ёстой байсан хэмээв.

Categories
мэдээ нийгэм

Л.Гансүхэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурор шилжүүлжээ

АТГ-аас өнгөрсөн нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, хэрэгжүүлж буй ажлуудын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. АТГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан Т.Мөнхтунгалага сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Худалдан авах ажиллагааны дарга Д.Энхжаргалыг шалгаж байгаа. Энэ хэрэг юу болсон бэ?

-Д.Энхжаргалыг Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа.

-Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн хэргийн мөрдөн байцаалт юу болж байна вэ?

-Л.Гансүхэд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байгаа.

-Өнгөрсөн нэгдүгээр улиралд нийт хэчнээн хэрэг шалгав?

-Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар болон бичгээр, мөн биечлэн ирүүлсэн нийт 286 гомдол, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хүлээн авсан. Эндээс гэмт хэргийн шинжтэй 108 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 27.1 хувиар өссөн байна. Гэмт хэргийн шинжтэй нийт 120 гомдол, мэдээллийг хянан үзсэнээс 24-т нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсчээ. Энэ оны 1 дүгээр улиралд Авлигатай тэмцэх газар хуульд заасан харьяаллын 146 үйлдэлтэй, 125 холбогдогчтой эрүүгийн 101 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Эдгээрээс төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах зүйл ангид хамаарах хэрэг дийлэнх хувийг эзэлж байна.

-Хэчнээн хэргийг хэрэгсэхгүй болгосон бэ?

-Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн ииийдвэрлэлтийг авч үзвэл 17 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр, 18 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар, 8 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 10 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 6 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэж, одоогоор 42 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байна. Мөрдөн шалгасан хэргийн 48.5 хувийг шийдвэрлэсэн, хуулийн анхны хугацаанд хэрэг шийдвэрлэлт 30.6 хувьтай байлаа.

-АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй алба хаагчдад хариуцлага тооцсон байгаа. Энэ талаар?

– Хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд хариуцлага тооцуулж ажилласан. Тухайлбал, өөртөө удаа дараа урамшуулал олгож, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга Ш.Хажидмаад сануулах, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга П.Чинбатад сахилгын шийтгэлийг тус тус авахуулсан.

“Эрүүл Ус” төслийн хүрээнд үйлдвэрлэсэн цэвэр усны шошго дээр Говь-Алтай аймгийн Ардчилсан намын дарга, Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар өөрийн цээж зургаа хэвлүүлсэн мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Говь-Аптай аймгийн ИТХ-д хандсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Говь- Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарт сануулга өгсөн.

Баянгол дүүргийн ИТХ-ын “Баянгол дүүрэг байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж иргэд байгууллагын өгсөн хандивын орлогыг хүлээн авах, зарцуулах, тайлагнах журам”-ыг хянаж тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаар тогтоолоор хүчингүй болгуулсан.

-Зарим төрийн байгууллагуудад мөрдөн байцаагчийн өгсөн мэдэгдлийн мөрөөр ажилласан гэсэн?

-Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв. Цагдаагийн ерөнхий газар, Гаалийн ерөн- хий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Төрийн өмчийн хороо зэрэг байгууллагад ажиллаж, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн байдалтай биечлэн танилцсан.

-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүмүүсээс заримыг нь буцаасан гэх мэдээлэл байна?

-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 2912 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авснаас 2831 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлж, 81 мэдүүлэг ажиллагаанд хянагдаж байна.

Одоогоор 19 нэр дэвшигчийг буцааж уг албанд томилогдох боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл ашиг сонирхолын зөрчил гаргаж болзошгүй 19 хүний талаар удирдлагуудад нь мэдэгдсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахимаар газар авсан иргэдийн гэрчилгээг олгож байна

Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах хэрэгтэй байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй болсон иргэдийн газрын өмчлөлийн гэрчилгээ гарсан байгаа юм. Гэтэл сонгогдсон буюу газраа өмчлөж авсан иргэд өмчлөлийн гэрчилгээгээ авахгүй байгаа учир ийнхүү мэдэгдэж байна. Тиймээс 1-р шатны цахим системээс газар өмчлөх эрхтэй болсон иргэд харъяа дүүрэгтээ хандаж өмчлөлийн гэрчилгээгээ авна уу.

Газар өмчлөлийн шийдвэр гарсан газрын байршил:

-Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо Соёондын ам
-Баянзүрх дүүргийн 20-р хороо Хожуултын ам
-Хан-Уул дүүргийн 12,13-р хороо Эрдэнэтолгой
-Багануур дүүргийн 4-р хороо Тариан булагийн 1-р хэсэг
-Багахангай дүүргийн 2-р хороо Бор үзүүр

Categories
мэдээ нийгэм

АТГ-аас МАХН-ын дарга Н.Энхбаярыг дүүгийнхээ хамт ирж мэдүүлэг өгөхийг шаарджээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр сар шинийн өдрүүдэд эх орондоо ирээд буцсан. Түүнийг ирсэн өдрүүдэд АТГ-аас дахин дуудаж, байцаалт өгөхийг шаардсан тухай мэдээлэл бий. Улмаар хүчээр авч явахыг завдсан хэмээн МАХН-аас мэдээлж байсан. Тухайн үед АТГ-аас ямар нэгэн тайлбар өгөөгүй. Харин Н.Энхбаяртай холбоотой хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байгаад харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байна. Н.Энхбаярыг Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа гэнэ. Н.Энхтуяа, Б.Хуяг, Н.Энхбаяр нарын хэн ч АТГ-т мэдүүлэг өгөөгүй байна. Эдгээр хүмүүсийг АТГ-т газарт ирж мэдүүлэг өгөхийг шаардсан бөгөөд одоогоор хэзээ ирэхийг нь хүлээж буй ажээ.

Б.Хуяг, Н.Энхтуяа нарын хувьд Олон улсын Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа юм. Н.Энхбаярыг энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх “Империал Гоулд” компанийн өмчлөлийн байрыг намдаа Америкийн иргэн А.Генсбург гэгчээс худалдан авсантай холбоотой хэргээр шалгаж байгаа юм. Тодруулбал, анх 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон ч үлдэгдэл нэг саяыг нь төлж чадаагүй гэдэг. Тиймээс А.Генсбург нь онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн цагдаад гомдол гаргасан байна.

Categories
мэдээ улс-төр

Яармаг дахь Нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн барилгыг концессоор бариулж, ашиглуулна

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөндөж шийдэл хайлаа.

Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж” байна.

Эмнэлэг барих шийдвэр гарсан 2009 онд төрсөн хүүхдүүд сургуульд оржээ. Монголчууд 2,7 саяулаа байхад эхэлсэн энэ барилга гурван саяулаа болоход барилга биш караказ хэвээрээ байгаа юм.

Бага өртөг хэлж тендер аваад, дараа нь их үнэ нэмж тэнгэрт хадаагаад, барилга ч биш балгас болгодгийн нэг жишээ нь энэ барилга юм.

“Монгол бол хүүхэд залуусын орон. Хүүхэд залуусын оронд олон эмнэлэг, сургууль, цэцэрлэг хэрэгтэй. Жамаараа төрдөггүй төрөх эмнэлгийг шинэ шийдэл, шинэ загвараар “хийсвэр хийж” төрүүлэх шийдлийг гаргах цаг болжээ” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгыг улсаас хөрөнгө гаргахгүйгээр засварлах, эмнэлгийн зориулалтаар нь ашиглах тухай концессын гэрээ байгуулж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн менежментийн багт өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр амжилттай хэрэгжиж буй тул улсын төсөв хүндрэлтэй ийм үед Яармаг дахь төрөх эмнэлгийн барилгыг энэ жишгээр ашиглалтад оруулах нь зүйтэй. Барилгыг гүйцээн барих, орчин үеийн техник хэрэгслээр тоноглох, эмнэлэг шиг эмнэлэг болгоход шаардлагатай 40 тэрбум төгрөгийг босгох шаардлагатай байгаа. Концессоор авсан багт улсын эмнэлгийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ хувийн эмнэлгийн жишгээр төлбөрт үйлчилгээ хийж өрсөлдөх эрх олгох учиртай гэлээ.

“Шийдлийн цаг” уулзалтад оролцсон Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар, Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар нарт хувийн хэвшийн чадалтай хөрөнгө оруулагч олох чиглэлд ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Яармагт дахь нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийг барих ашиглах, шилжүүлэх гэсэн нөхцөлтэйгээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Ерөнхий сайдын үүргийн дагуу холбогдох газруудтай хамтарч энэ ажлыг шуурхай зохион байгуулж ажиллая. Энэ эмнэлэг ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд төрөх болон хүүхдийн эмнэлгийн олон асуудлыг шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэллээ.

Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд Японы Засгийн газрын тусламжаар баригдах шинэ эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкнаас хэрэгжих жишиг эмнэлгийн төсөл, Хоёрдугаар эмнэлэгт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах Оношилгооны төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлийг Нэгдүгээр эмнэлгийн менежментийн баг засварлаж, ашиглана, Баянзүрх дүүрэгт гуравдугаар төрөх эмнэлэг зургадугаар сард ашиглалтад орно. Хоёрдугаар эмнэлэгт баригдах Цусны төв, Баянголын хүүхдийн эмнэлэгт 480 сая төгрөг шийдчихвэл 100 ортой хүүхдийн эмнэлэг энэ зун ашиглалтад орох боломжтой, Яармаг дахь төрөх эмнэлгийн барилгын ажлыг гүйцээх зэргээр нийслэлд шинээр найман эмнэлэг ашиглалтад орох боломж бий. Хөрөнгө оруулалт, барилгын завсарын асуудлыг шийдчихвэл эрүүл мэндийн салбарт том дэвшил гарах дүр зураг байгаа юм. Үүний төлөө хичээж ажиллахыг Ерөнхий сайд албаны хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын 3 сая дахь иргэнийг тодруулсан Үндэсний ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэв

Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч, түүхэн чухал, нөр их ажлыг амжилттай зохион байгуулж хийсэнд нь талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан болон бусад хүмүүс уг арга хэмжээнд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр хэлсэн үгэндээ “Монголчууд олон мөрөөдөлтэй байдгийн нэг нь олуулаа болох мөрөөдөл байдаг. Энэ мөрөөдлийн нэг биелж, монголчууд бүгдээрээ 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг баяр хөөртэй хүлээн авсан.

Аливаа ажлын ард тодорхой хүн байдаг. Өнөөдөр энд хуран цугларсан хүмүүс бол Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох ажлыг гардан хийж, түүнд оролцсон хүмүүс юм. Энэ чухал ажилд хүчин зүтгэсэн та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.

Тэрээр үүний дараа ажлын хэсгийн гишүүдэд хандсан талархлын бичгийг уншиж сонсгов. Уг талархалд “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах түүхэн үйл явдлыг зохион байгуулахад идэвх санаачлагатай, хариуцлагатай ажилласан таньд гүн талархал илэрхийлье” гэжээ.

Ажлын хэсгийн гишүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монгол Улсын эх түүхийн 6 боть ном, Монгол Улсын 3 сая дахь иргэнд зориулсан дурсгалын марк, мөнгөн зоос зэргийг дурсгал болгон гардуулав.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Таван толгойн асуудлаар ээлжит бус хурал зарлав

Ажлын хэсгийнхний боловсруулсан Тавантолгойн төслийг өнгөрсөн даваа гаригийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн. Тэгвэл маргааш 17.00 цагаас Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлаж, Тавантолгойн асуудлыг дахин хэлэлцэхээр болсон байна.

Энэхүү ээлжит бус хуралдаанаас шийдвэрээ гаргаж, УИХ-д танилцуулахаар болсон гэх мэдээлэл байна. УИХ-аас Тавантолгойн асуудлаар ажлын хэсэг гаргахаар болсон бөгөөд 14 хоногийн хугацаанд хэлэлцэж, гэрээг үзэглэх эрхийг Засгийн газарт өгнө гэж УИХ-ын дарга З.Энхболд даваа гаригт АН-ын бүлгийн хуралдааны дараа хэвлэлийнхэнд мэдээлсэн билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Гүндалай өөрийн намдаа С.Ганбаатар гишүүнийг элсүүлэх санал огт тавиагүй гэдгээ мэдэгдэв

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ард түмнээ хайрлая нам байгуулж, 2016 оны сонгуульд Орхон аймгаас нэр дэвшихээр болсон тухайгаа өнөөдөр олон нийтэд мэдээллээ. Тэрбээр Ардчилсан намын гишүүнчлэлээс татгалзах хүсэлтээ УИХ-ын дарга З.Энхболдод өгсөн байна. Намын гишүүнчлэлээс хассан тухай тодорхойлолтыг Ардчилсан намын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өгөх ёстой ч янз бүрийн шалтгаан хэлээд, одоо болтол өгөхгүй байгаа тухай тэрбээр хэлэв. “Хамтарч эрх барьж байгаа хоёр нам үнэндээ ард түмний хүсэн хүлээсэн бүхнийг биелүүлж, амьдралыг өөд нь татаж чадахгүй байгаа болохоор хоёр намаас ард түмэн сэтгэлээ буруулсан байна. Иймээс шинээр нам байгуулахаар болсон.Хөвсгөл аймагт миний нэр хүнд уначихаагүй байгаа учраас тэнд нэр дэвшиж болно л доо. Гэхдээ Хөвсгөл аймаг нийслэлээс хол, зам нь бартаатай, сумууд нь хоорондоо маш их зайтай. Би тэгээд ойрхноор нь Эрдэнэтийг сонгосон. Иргэдтэй уулзахад ойр, хүмүүс нь төвлөрсөн учраас тус аймгийг сонгосон. Тэр ч бүү хэл, би Эрдэнэтэд шилжээд оччихсон байгаа” гэв. Тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг өөрийн намдаа элсэх хүсэлт тавьсан тухай мэдээлэл бий. Энэ талаас сэтгүүлчид түүнээс лавлахад “Би С.Ганбаатараас огтхон ч тэгж гуйгаагүй. Гуйх ч үгүй” гэж гэсэн юм.

Л.Гүндалайгийн нам 2016 онд парламентад суудал авсан тохиолдолд нийгмийн баримжаатай зэх зээлийн эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх юм байна. Өнөөдрийнх шиг зэрлэг капитализм, дээгүүрээ бүх хөрөнгийг хувааж иддэг байдлыг таслан зогсоох ажээ. Одоогоор тус намд 400 хүн элсээд байгаа гэнэ. Маргааш Дархан-Уул аймагт очиж дахин гишүүдээ элсүүлэх юм байна. Улсын дээд шүүхэд намаа бүртгүүлэхийн тулд 801-ээс доошгүй хүний гишүүнчлэлтэй байх ёстой. Тиймээс Дарханаас 500 хүнийг гишүүнээр элсүүлэх хэрэгтэй байгаа аж. Энэ сарын дундуур Улсын дээд шүүхэд бүх материалаа өгнө гэлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баярын АНУ дахь хөрөнгийг дэлгэлээ

УИХ-ын гишүүн Г.Уянга дөнгөж сая мэдээлэл хийж, Ерөнхий сайд асан С.Баярын АНУ-д эзэмшдэг үл хөдлөх хөрөнгүүдийн талаар баримт дэлгэлээ.

Тэрбээр “Надад golomt.org гэсэн хаягаас энэ мэдээлэл ирсэн. Анхны эх сурвалж нь би биш. Энэ мэдээлэл улс төр судлаач Ганхуягт мөн ирсэн. Миний хувьд энэ мэдээллийг өөртөө хадгалах биш олон нийтэд дэлгэх нь зөв гэж үзээд, өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. Би энэ мэдээллийг олон нийтэд дэлгэх үүрэг хүлээсэн хүн. Тэгэхээр холбогдох эрх бүхий хуулийн байгууллага шалгах байх гэж бодож байна. Хэдийгээр энд дурдагдсан баримтад Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүний нэр, гарын үсэг байхгүй ч эхнэр, гурван охиных нь нэр дээрх компаниар дамжуулан авсан учраас надад итгэл үнэмшил төрсөн. Үүний үндсэн дээр дээрх баримтыг дэлгэж байна” гэсэн юм.

Г.Уянга гишүүнд ирсэн баримтад С.Баярын анхны эхнэр О.Гэрэлтуяа, анхны эхнэрээс төрсөн охин Б.Нандин, Б.Хонгор, Б.Бадамханд, удаах эхнэр Э.Сувд нарын нэр дээр АНУ-ын хэд хэдэн хотод дээд зэрэглэлийн, өндөр үнэ бүхий хувийн орон сууц худалдан авсан талаар дурьджээ.

Categories
мэдээ улс-төр

Казиногийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Казиногийн тухай, Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 78.6 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд тусгаснаар олон улсын жишигт ойртуулсан хоёр казино байгуулах аж. Хаана байгуулах вэ гэдэг байршлыг Засгийн газар тогтооно. Казино байгуулах тусгай зөвшөөрөл хүсэгч нь 35 тэрбум төгрөгийн татвар төлнө. Хугацаа нь 10 жил байна. Мөн уг казинод зөвхөн 21 нас хүрсэн гадаадын иргэн орж тоглоно. Монгол Улсын иргэн тоглохгүй зэрэг заалтуудыг тусгаж өгчээ.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн “35 тэрбум төгрөг гэдэг их мөнгө. Энэ хэмжээний мөнгийг өгөх хөрөнгө оруулагч байх уу. Хэдий хэмжээнд хөрөнгө оруулалтаа нөхөх вэ. Тооцоо судалгааг ямар байдлаар хийв” гэдгийг сонирхож байлаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудын тайлбараар бол дунд зэргийн казино байгуулсан орнуудын гаргасан тооцооноос үндэслэж, тусгай зөвшөөрөл олгох мөнгөн дүнг гаргасан байна. Олон улсын жишгээс харахад казино байгуулах тусгай зөвшөөрлийг 10 жилээр олгоход 20-75 тэрбум ам.доллар төлж авдаг аж. Ирээдүйд олох орлогоосоо хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон байна. Хэрвээ тусгай зөвшөөрлийн үнэ өндөр гэж үзвэл УИХ-ын төвшинд хэлэлцүүлгийн үеэр багасгах боломжтой гэлээ.

Мөн энэ үеэр хөндөгдсөн нэг асуудал нь монголчууд уг казинод орж үйлчлүүлэх боломжтой байхаар зохицуулалт хийхгүй бол гадаадад очиж тоглоно. Энэ нь эргээд Монголын мөнгө гадагшаа урсдаг урсгал тасрахгүй. Сингапур зэрэг оронд тоглох мөнгөний хэмжээг нь зааж, хязгаарласан байдаг. Түүн шиг хязгаар тогтоож өгөх ёстой гэж байв.

Монголд казино байгуулагдсанаар жуулчдын тоо өснө, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна. Жилдээ татвараар дамжиж 74-138 тэрбум төгрөг төсөвт төвлөрнө гэж тооцжээ.