Categories
гадаад мэдээ

Хятадад химийн бодис дэлбэрч гал гарлаа

Хятадын өмнөд Фужиан мужид асар их химийн тосны гал гарч мянга мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж байна. Одоогийн байдлаар 800 гаруй гал унтраагч 170 гаруй галын машин Ханжоу хотод химийн үйлдвэрийн галыг унтраахаар ажиллаж байна. Гал унтраагчид галын тосны урсгалыг зогсоож ойролцоо байрлах танкнуудад ойртуулахгүй байхыг хичээж байна. Гал Даваа гаригт гарсан ба галыг унтраахын тулд гуравдахь өдрөө ажиллаж байна. Синьхуа агентлагийн мэдээлсэнээр эргэн тойронд нь 14000 гаруй иргэд аж төрдөг ба тэднийг одоогоор түр нүүлгэн шижүүлээд байна. Мөн CCTV-ийн мэдээлсэнээр 13 хүн эмнэлэгийн тусламж авч зургаан хүн хөнгөн гэмтсэн гэж мэдээллээ. Синьхуагийн мэдээлсэнээр гал Даваа гаригийн орой гарч эхэлсэн ба Занзоуд байрлах Tenglong Aromatic Hydrocarbon үйлдвэрийн газрын тос хадгалах сав дэлбэрсэнээр хүчээ авчээ. Энэ галыг Мягмар гаригийн үдээс хойш унтраасан ч гал дахин тэр оройноо гарсан байна. Харин нүүрстөрөгч шингэн агуулсан 1500 тонны өөр нэг сав Лхагва гаригийн өглөө дэлбэрчээ. Хүчтэй салхитай байгаагийн улмаас галыг хөөсөн давхаргаар шүршиж унтраасан ч дахин дэгдээд байгааг шинжээчид мэдээллээ

_82179789_026654917-1_82179795_026647125-1_82180017_026642001-1

Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтоны жиргээнд Хятад Улс хариу өгчээ

АНУ-ын 42 дахь ерөнхийлөгч Билл Клинтоны гэргий Хиллари Клинтон твиттерт идэвхтэй жиргээч болсон гэнэ. Тэрбээр твиттерийг АНУ-ын 58 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших албан бус сурталчилгаанд сайтар ашиглаж байгаа бололтой.

Гэвч Хиллари Клинтоны хүний эрхийн талаарх жиргээ Хятадын эрх баригчдыг бухимдуулсан бололтой. Бээжинд таван эмэгтэй нийгмийн идэвхтнийг барьж хорьсны дараа Хиллари Клинтон “Хятад эмэгтэй идэвхтнүүдийг хорихоо зогсоох ёстой. Энэ бол зөвшөөрөх аргагүй хэрэг” хэмээн жиргэжээ. Үүний хариуд Хятадын гадаад хэргийн яамнаас “Хятад бол хуультай улс. Холбогдох байгууллагууд холбогдох хэргийг хуулийн дагуу шийдвэрлэдэг. Олон нийт болон бусад улс орнууд Хятадын шүүхийн бүрэн эрх, бие даасан байдлыг хүндэтгэнэ гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Топ модель Э.Одгэрэл “Халуун сэтгэл”-д нэгджээ

Загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл “Халуун сэтгэл” төвд нэгдэж, хүүхдүүдэд туслах гэнэ. Тус төв нь нийгмийн эмзэг болон амьдралын боломжгүй нийслэл, хөдөө орон нутгийн хүүхдүүдэд зориулсан ажлуудыг зохион байгуулаад гурван жил гаруй болж байгаа бөгөөд 30 гаруй залуус сайн дураараа нэгдэн нийлсэн байна.

Тэд хамтран энэ удаа хөдөө, орон нутгийн сургууль завсардсан хүүхдүүдэд ном, хичээлийн хэрэгсэл, тоглоом тараах аж.

Categories
мэдээ нийгэм

Цасан шуурганаар хорогдсон малын тоо нэмэгджээ

2015 оны 04 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд ихэнх нутгаар их цас орж, 9 аймгийн 51 суманд их цас орж шуурсан. Хүнс, хөдөө аж ахуй яаман дээр байнгын ажиллагаатай “Шуурхай ажлын штаб” 262949 утсаар аймгуудтай холбогдож мэдээ, мэдээллээ авсаар байна. Их цас, цасан шуурганы үеэр сураггүй болсон 138 иргэнээс 135 иргэнийг эсэн мэнд олдсон байна. Цас их орсон аймгуудын Онцгой комисс байнгын бэлэн байдалд ажиллаж хаагдсан зам давааг нээсэн. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 10 тн өвс, Булган аймгийн Гурванбулаг суманд 12 тн өвс, Увс аймгийн Бөхмөрөн, Өмнөговь, Наранбулаг сумын цасанд боогдсон 684 айл, өрхөд 44 тн өвс, 10 тн тэжээл, 3 тн нүүрс, 562 шуудай мод тус тус хүлээлгэн өгсөн.

Цасан шуурганы үеэр Булган аймагт 17000, Төв аймагт 14351 нийт одоогийн байдлаар 31351 орчим толгой мал хорогдсон тухай мэдээг орон нутгаас ирүүлсэн. Хохирлын хэмжээ бүрэн гараагүй байна. Дархан-Уул, Булган, Төв аймгийн Онцгой комисс хүндэрсэн сумдын малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхээр эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, хөдөө аж ахуйн мэргэжилтэнүүдийг багийг ажиллуулж байна.

Categories
мэдээ нийгэм

П.Баярцэнгэл ДЭМБ-ын элч дуучин болжээ

Дэлхийн эрүүл мэндийн өдөр энэ сарын 7-нд болсон. Баярын үеэр бас нэгэн баяр тохиосон нь залуу дуучин П.Баярцэнгэл ДЭМБ-ын элч дуучнаар тодорсон явдал юм. Ингэснээр дуучин залуу дэлхийн хүн амын эрүүл мэндэд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд өөрийн дуу хоолой, уран бүтээлийн өнгө аяс, хувь хүний хичээл зүтгэлээр хамтран оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас мэдээлэл хийлээ

Арилжааны есөн банкны нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй богож шийдвэрлэсэн билээ. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхтэй. Мөн улсын байцаагч нар банкуудын хэрэглэгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргаж, уг зөрчлийг арилгахыг шаардсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн буюу арилжааны банкуудын эрхийг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Монголын банкны холбооноос ШӨХТГ-ыг худал мэдээлэл тараасан мэт мэдэгдэл хийж ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтынхаа дүнг олон нийтэд мэдээлснийг буруу гэж байгаа нь тус газрын хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэсэн бөгөөд тус газрын хараат бусаар, бие даан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл болжээ. Монголын банкны холбооноос анхан болон давж заалдах шатны шүүхээс албан ёсны шийдвэр гарсан байхад арилжааны банкуудын хууль бус үйлдлийг хамгаалан ШӨХТГ-ын хууль ёсны шийдвэрийг үгүйсгэсэн мэдэгдлийг хийсээр байгаа нь уг хэргийг хянан хэлэлцэж хяналтын шатны шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл гэж ШӨХТГ-аас үзэж байгаа аж. Иймд ШӨХТГ-аас Монголын банкны холбоо болон түүний холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Т.Хасбаатар МАН-ыг АТГ-т өгч байгаагаа мэдэгдлээ

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж, МАН-ыг АТГ-т өгч буйгаа мэдэгдлээ. Т.Хасбаатар өмнө нь МАН-ын байр болох Тусгаар тогтнолын ордонг барихад төсвөөс 11 тэрбум төгрөг гаргасан нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн. Тиймээс татвар төлөгчдийн энэ мөнгийг буцааж авах асуудлаар УИХ болон Засгийн газар шаардлага хүргүүлсэн билээ. Гэвч түүний шаардлагын хариу ирээгүй учраас энэ асуудлаараа АТГ-д хандахаар болсон гэнэ.

Categories
гадаад мэдээ

ОХУ хамтарсан төслүүдэд Грект зээл өгнө

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзав.

Грекийн ерөнхий сайд өчигдөр /IV.8/ Москвад айлчилсан нь олон улсын анхааралд байлаа. Ажиглагчид Алексис Ципрасын айлчлалыг Грекийн санхүүгийн хүндрэлийг даван туулахын тулд ОХУ-аас тусламж хүсэхээр ирсэн хэмээн таамаглаж байв. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас Афинд үүссэн өрийн хямралыг сааруулахын тулд Москвагаас санхүүгийн тусламж хүсээгүй” хэмээн мэдэгджээ. Гэхдээ ОХУ-ын зүгээс Гректэй эрчим хүчний салбарт хамтарсан том төслүүдэд Афинд зээл өгөх боломжийг авч үзэхээр амласан аж. Уулзалтын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Гректэй худалдаа, наймааны харилцаагаа сэргээж, эрчим хүчний том төслүүдэд хамтарч ажиллах олон арга замыг хэлэлцсэн байна. Хоёр орны хамтрах том төслүүдэд Турк-Грекийн хилээр татах “Туркийн урсгал” байгалийн хийн хоолойн ажил багтжээ. ОХУ нь Грекийн тэргүүлэх худалдааны хамтрагчдын нэг боловч Афины эдийн засгийн хүндрэлээс үүдэн хоёр орны худалдаа, наймаа 40 хувиар буурсан аж.

Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас Москвад айлчилсан нь Европын холбоог багагүй тэвдүүлсэн гэж хэлж болно. Учир нь Грекийн ерөнхий сайдыг Москвад ирсэн даруй Европын холбооны парламентын дарга Мартин Шульц түүнд Оросын эсрэг хоригийг зөрчихгүй байхыг сануулсан юм. Хариуд нь Алексис Ципрас “Грек бол өөрийн гадаад бодлоготой тусгаар улс. Гэхдээ олон улсад хүлээн үүрэг хариуцлагаа хүндэтгэнэ” хэмээжээ. Алексис Ципрас Европын холбоонд хандан ОХУ-ын эсрэг тавьсан эдийн засгийн хоригийн “чөтгөрийн тойргийг” дуусгахыг шаардсан байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойн гэрээний төслийг өнөөдөр УИХ-д хүлээлгэн өгнө

Таван толгойн ордын гэрээний төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болсон билээ. Тус төслийг хариуцан ажиллаж байгаа М.Энхсайхан сайд өнөөдөр УИХ-д Тавантолгойн гэрээний төслийг хүлээлгэн өгөх ажээ. “Coal Mongolia” чуулганы үеэр “УИХ-аар энэ гэрээний төслийг хэлэлцүүлэхдээ хоёр шалгуурыг тавих нь зүйтэй. Нэгдүгээрт, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн эсэх, хоёрдугаарт, Засгийн газрын 268-р тогтоолыг биелүүлсэн эсэх.” гэж М.Энхсайхан сайд онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

Сэтгүүлч Б.Жаргалмаад эрүүл амьдралыг бэлэглэе

Ийгл Ньюс телевизийн ууган сэтгүүлч Б.Жаргалмаа хүнд өвчний улмаас мэс засалд орохоор Тайланд улсыг зорих гэж байгаа юм байна. Тэрбээр тархины хавдараар өвчилсөн бөгөөд шинжилгээгээр хоргүй болох нь тогтоогджээ. Өвчнийг газар авахаас урьтаж цаг алдалгүй хагалгаанд орох шаардлагатай гэх дүгнэлтийг эмч нар гаргасан байна. Урьдчилан тооцоолсноор Тайланд улсад хийгдэх зөвхөн мэс заслыг зардал 29.6 мянган ам.доллар буюу 60 сая төгрөг, хагалгааны дараарх курс эмчилгээнд 16 мянган доллар шаардлагатай байгаа бөгөөд нийт 90 сая төгрөг шаардагдах юм байна. Сэтгүүлч Б.Жаргалмаад хандив өргөхийг хүссэн хүн Ийгл Ньюс телевизийн байранд очих буюу “Худалдаа хөгжлийн банк”-ны 473 000 257 тоот дансанд мөнгө шилжүүлэх боломжтой аж.