Categories
мэдээ нийгэм

Б.Амгаланбаатарыг нийслэлийн прокуророор томиллоо

Нийслэлийн Прокурорт зургаан хүн нэр дэвшээд байсан. Тэдний дотор АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатын нэр байсан нь түүнийг нийслэлийн Прокурор болох нь гэх таамгийг бий болгоод байсан. Тэгвэл Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан тушаал гаргаж, Нийслэлийн прокуророор Б.Амгаланбаатарыг томилжээ.

Б.Амгаланбаатар нь Улсын мөрдөн байцаах газрын дарга, Чингэлтэй дүүргийн II хэлтсийн дарга, ЦЕГ-ын Хүний нөөцийн даргаар ажиллаж байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Микрочид жагсана гэв

Хувиараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд Нийслэлийн тээврийн газраас гаргасан шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Нийслэлийн тээврийн газраас бага оврын микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс халах зорилгоор зарим шугам чиглэлийг хааж эхэлсэнтэй холбоотой юм байна.

Тухайлбал, СХД-ийн 23 дугаар хорооноос, БЗД-ийн 21 дүгээр хороо хүртэлх маршрутыг хааснаас болж иргэдийг хохироогоод зогсохгүй жолооч нарын ажлын байр хөндөгдөж байгааг онцолж байна.

Тиймээс энэхүү шийдвэрийг 3-4 жилээр хойшлуулж, хуучин маршрутаар нь явуулж өгөхийг хүссэн 400 хүний гарын үсгээр баталгаажуулсан албан бичгийг Нийслэлийн тээврийн газар болон Улаанбаатар хотын захирагч Э. Бат-Үүлд хүргүүлээд байгаа боловч хариу өгөхгүй байгаа ажээ. Тиймээс тэд ирэх мягмар гаригт Чингисийн талбайд 100 микро автобустай жагсаал хийнэ гэдгээ мэдэгдээд байна.

Одоогоор 2010 онд үйлдвэрлэгдсэн микро автобус 300 орчим байдаг.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас баривчлан саатуулсан билээ. Шүүхээс түүний хорих хугацааг сунгасан учраас тус компанийн ТУЗ-ийнхөн өчигдөр хуралдаж, Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томилжээ. Ч.Сайнбилэг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдыг томилжээ.

Categories
гадаад мэдээ

Францын телевиз хакерын халдлагад өртжээ

Францын TV5Monde телевиз “Манай сүлжээ урьд хожид байгаагүй хакерын халдлагад өртлөө” хэмээн мэдээллээ. Сүлжээ гэдэг нь тус телевизийн төвийн компьютерүүд болон веб сайт, нийгмийн сүлжээ сайтуудыг хакердсан байна.

Кибер халдагчид TV5Monde-гийн сүлжээгээр “Исламын улс”-ын эсрэг ажиллагаанд оролцож буй Францын цэргүүдийн гэр бүл, төрөл төрөгсдийн хувийн бичиг баримтуудын мэдээллийг дэлгэжээ. Тиймээс энэхүү гэмт хэргийг хэт даврагч “Исламын улс” террорист бүлэглэлийнхэн зохион байгуулсан хэмээн үзэж байна.

Телевизийн мэргэжилтнүүд кибер халдлагад өртсөнөөс хойш хоёр цагийн дараа сайтуудынхаа ихэнх хэсгийг удирдлагадаа эргүүлэн авч чаджээ.

Халдагчид цэргүүдийн хувийн мэдээллээс гадна “Исламын улсын дайснуудын эсрэг кибер халдлагыг жихадууд үргэжлүүлсээр байх болно” гэсэн бичгийг дээрх мэдээллийн хэрэгслүүдээр гаргажээ. Мөн нийгмийн сүлжээ хаягуудын хэрэглэгчийн зургийг нь багтай исламын дайчны зургаар сольсон байна.

Categories
мэдээ нийгэм

10-аас доош насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцохыг хориглоно

УИХ-ын чуулганаар Замынхөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төсөлд согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон иргэнийг 1 сая төгрөгөөр торгохоор заалт орохоор яригдаж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Замын хөдөлгөөний аюудгүй байдлын тухай хууль нь нийт 5 бүлэг 20 зүйлтэй. Харин шинэчилсэн найруулгаар 7 бүлэг 54 зүйл бүхий болгосон байна. Энэ хууль нь зам, орчин, хүний асуудлыг бүхэлд нь хамруулсан аж. Тодруулбал замын хөдөлгөнөд оролцогч бүрийн эрх, үүргийг тодорхой болгосон байна. Мөн энэ төсөлд хүүхдийн асуудлыг онцгой анхаарал хандуулсан бөгөөд 10 хүртэлх настай хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байх заалт оруулжээ Тоон мэдээллээс харахад өнгөрсөн онд 1195 хүн зам тээврийн осолд өртсөн бөгөөд 41 хүүхэд амь насаа алдсан. Харин 2014 онд 1444 явган зорчигчоос шалтгаалсан зам тээврийн осол болжээ.

Мөн жолооч бэлтгэх асуудлыг Хөдөлмөрийн яам, төрийн бус байгууллагуудаар зохицуулахаар болж байгаа аж. Тээврийн хэрэгсэл,замын хөдөлгөөний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлын стандартыг төрийн төвбайгууллагад хянуулахара зохицуулжээ.

2014 онд Монгол Улсад нийт 674,869 автомашин байна. Энэ нь дөрвөн хүний нэг нь автомашинтай гэсэн үг. Мөн 976,366 жолоо барих эрхтэй иргэн байгаа нь Монголын гурван хүн тутмын нэг нь жолооч юм.

Өнгөрсөн онд тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, гэмт хэргийн улмаас 503 хүн нас барж, 1660 хүн гэмтсэн. 2014 онд улсад нийт 10,2 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Үүний 6,5 тэрбум төгрөгийг нь нөхөн төлүүсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний талоныг удахгүй тараана

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой нэн ядуу өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилготой “Хүнсний талон” хөтөлбөр тав дах жилдээ хэрэгжиж буй. Гэвч он гарснаас хойш уг талон тараагдаагүй байгаа.

Тэгвэл Халамж үйлчилгээний газрын эх сурвалжийн хэлж буйгаар “Энэ оны эхээр төсвийн тодотгол хийсэнтэй холбоотой санхүүжилт удааширсан. Мөн хүнсний талон тараах иргэдийн тоо нэмэгдсэн. Тэдгээр иргэдэд бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх дэлгүүрийн тендер болоод хүнсний талон хэвлэх, компанийн сонгон шалгаруулалт зэрэгт багагүй хугацаа зарцуулсан. Одоогоор бүх ажил жигдрээд, талоноо олгоход бэлэн болсон бөгөөд энэ сарын 15-наас тараагдаж эхэлнэ” гэв.

Өнгөрсөн онд 14,8 мянган иргэн хүнсний талонд хамрагдаж байсан бол энэ онд 24,3 мянга болж нэмэгдсэн байна. Мөн талоны үнийн дүн том хүн 13000, хүүхэд 6500 болж нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Я.Батсуурийн оронд Ч.Сайнбилэгийг томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурийг Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулаад байгаа. Тиймээс Тавантолгой ордыг эргэлтэд оруулах асуудал ид хөндөгдөж байхад төрийн өмчит гол компанийн захирлын суудал эзгүй байж болохгүй гэж үзжээ. Тус компанийн ТУЗ-ийнхөн өчигдөр хуралдаж, Ч.Сайнбилэгийг гүйцэтгэх захирлаар томилжээ. Ч.Сайнбилэг өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргын албыг хашиж байсан юм.

Түүнчлэн “Эрдэнэс-Таван Толгой” компанийн ТУЗ-ийн даргаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболдыг мөн томилжээ.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгост оюутнуудын визний хяналтыг чангатгана

Өмнөд Солонгост суралцах гадаад оюутнуудын тоо 2008 онд 44.5 гаруй мянга байсан бол 2010 онд 82.4 мянга, 2014 онд 85 мянга болж жил бүр өсөн нэмэгдсээр байгаа аж. Гэвч тэдний дундаас сургуулиа орхих, оюутны визийн ангилалаа солиулах сонирхолтой оюутнууд цөөнгүй байдаг зэргийг харгалзан гадаад оюутнуудын визний хяналтыг чангатгах үүргийг БНСУ-ын Хяналт, Шалгалтын Ерөнхий Хорооноос Гадаадын иргэд, харьяатын албанд үүрэг болгоод байна.

Учир нь, өнгөрсөн 2014 онд гадаад оюутан сургах эрхтэй 58 их, дээд сургуульд суралцаж байсан 191 оюутан сургуулиа орхисон, визний ангилалаа өөрчилсөн нь Солонгосын гадаадын иргэд харьяатын албанд бүртгэгджээ. Тэдгээр оюутан визний ангиллаа өөрчилсний дараа тус улсын хаана, хэрхэн амьдарч байгаа тухай мэдээлэл тодорхой бус, зарим нь гэмт хэрэгт холбогдох нь ихэсч байгаатай холбоотой юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолоочийг цалингийн доод хэмжээг нэмэгдүүлж торгоно

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол одоо мөрдөгдөж буй хуулиар 1000 төгрөгийн торгуулиас эхлээд 2 жил эрхээ хасуулах хүртэл шийтгэл хүлээдэг . Харин шинэ хууль батлагдсанаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол эхний удаад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөөд, жолоо барих эрхээ 2 жилээр хасуулах юм. Мөн давтан үйлдвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж, жолоо барих эрхээ 3 жилээр хасуулах ажээ.

Зам тээврийн зөрчлийн талаар мэдээллийн санд байнга бүртгэгдэж явах бөгөөд улаан гэрлээр 20 удаа зорчсон, нэг удаа зорчсон жолооч нар адил торгууль төлдөг байдал үгүй болох юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын дуудлага худалдаа болжээ

Өнөөдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах болон худалдан авах санал ирүүлээгүй байна. Юанийн дуудлага худалдаагаар 320.30-320.40 төгрөгийн ханшаар 20.0 сая юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. 2015 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 4.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 30.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.