Categories
мэдээ нийгэм

Идсэн хоолныхоо ҮНЭ-г тохиролцон төлөх алтан боломж…

Монголд урьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй, байж боломгүй, итгэмээргүй хөгжилтэй урамшуулалт аяныг Номадсын сүлжээ ресторанууд 4-р сарын 11-нээс 14-ны өдрүүдэд зохион байгуулж, эрхэм зочиддоо ээлжит бэлгээ барихаар болжээ.

Та Номадсын сүлжээний аль нэгэн дуртай ресторандаа очоод дуртай хоолоо захиалан ид, идсэн хоолондоо хэдийг төлөхөө ТА л шийдэж, тохиролцох энгийн дүрэмтэй ХООЛНЫ ҮНЭ ТОХИРОЛЦОХ ӨДРҮҮД- 4-хөн өдөр болох юм байна. Бямба, Ням гарагийн амралтын өдрүүдэд та хайртай хүүхдүүдийнхээ хамт гэр бүлээрээ, Даваа, Мягмар гарагийн ажлын эхний өдрүүдэд хамт олон, найз нөхөдтэйгээ хамт Номадсын ресторануудаар зочлоод хоолоо захиалан идээд, үнээ тохиролцоод төлөх энэхүү алтан боломжийг бүү алдаарай.

Идсэн хоолныхоо үнийг тохиролцох энэхүү аяны талаар

Categories
гадаад мэдээ

Японы эрэгт далайн гахайн сүрэг гарч иржээ

Японы баруун өмнөд хэсгийн далайн эрэгт өнөө өглөө /IV.10/ 130 гаруй өргөн хошуут далайн гахай гарч ирснээр орон нутгийн иргэдийг багагүй сандаргажээ. Эрэг дээр гарч ирсэн далайн гахайн сүргийг хатаж үхэхээс аврахын тулд оршин суугчид эргийн хамгааллынхантай хамтарч ажилласан байна. Гэвч олон тооны далайн гахай далай руу буцаахаас өмнө үхсэн байжээ. Оршин суугчдын мэдээлснээр зарим далайн гахайн арьс нь зүсэгдсэн гүн шархтай байсан аж.

Далайн гахайн сүрэг Хокота хотын эрэг дагуу 10 км урт зурваст гарч ирсэн байна.

Өмнө нь 2011 онд 50 орчим өргөн хошуут далайн гахай Японы далайн эрэгт гарч ирсэн байжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон нийтийн цагдаагийн цалинг нэмлээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай, Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаар батлах тухай, Алдарт эхийн одонг тодорхойлох тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Баянгол дүүргийн 1 дүгээр амбулаторийн барилгыг актална

Хуралдаанд Хөрөнгө бүртгэлээс хасах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулав.

1960 онд ашиглалтад орсон нийт 29 сая 388 мянган төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах конторын болон усны тоолуурын лабораторийн барилга байгууламжийг нийслэлийн бүртгэлээс хасав. Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн балансад бүртгэлтэй 600 сая 350 мянган төгрөгийн үнэ бүхий 1 дүгээр амбулаторийн барилга, инженерийн шугам сүлжээг акталлаа. Тус барилга нь 1954 онд ашиглалтад орсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газраас цаашид ашиглах боломжгүйг тогтоожээ. Уг газар Баянгол дүүрэгт баригдах 100 хүүхдийн эмнэлэг, ахмадын сувилалын барилгыг барихаар төлөвлөсөн байна. Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах нийт 3.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий Засаг захиргааны 6 дугаар байрны барилга, инженерийн шугам сүлжээ, эд хөрөнгийг актлах шийдвэр гаргалаа.

Мөн 2012 онд ашиглалтад орсон 1 тэрбум 265 сая төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн оффисийн зориулалттай 2 давхар барилгыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын эзэмшилд олгов. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан нийт 400 сая 703 мянган төгрөгийн үнэ бүхий 12 гүний худгийг “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ-ын эзэмшилд олгож, нийслэлийн өмчид бүртгэн авлаа.

Олон нийтийн цагдаагийн цалинг нэмлээ

Хуралдаанд Олон нийтийн цагдаагийн ажилтанд олгох урамшууллын хэмжээг тогтоох тухай асуудлыг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар танилцууллаа.

Улаанбаатар хотын Цагдаагийн газар өнгөрсөн оны 7 дугаар сараас эхлэн олон нийтийн цагдаагаар ажиллах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулж, ажиллуулж эхэлсэн. Нийт 440 иргэнийг олон нийтийн цагдаагаар ажиллах боломжтой эсэхийг судалж, 250 иргэнийг сургалтад хамруулж, өнөөдрийн байдлаар 224 иргэнтэй гэрээ байгуулан олон нийтийн цагдаагаар ажиллуулж байна. Эдгээр иргэний сарын цалин нь 355 мянган төгрөг аж. НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас энэ онд баталсан 1.5 тэрбум төгрөгийн төсөвт багтаан одоо ажиллаж байгаа 224 олон нийтийн цагдаагийн ажилтанд олгож байгаа цалин, урамшууллыг Төрийн тусгай алба хаагчийн цалингийн сүлжээний ТТ-5-1 шатлалаар нэмэгдүүлэх саналыг тавьсны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчид олон нийтийн цагдаагаар ажиллаж байгаа 224 иргэний сарын цалинг 2015 оны 2 дугаар улирлаас эхлэн ТТ-5-1 шатлалаар дүйцүүлэн 439 мянган төгрөгийн цалинтай ажиллуулахаар тогтоов.

Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тоог тогтоолоо

Хуралдаанд Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн орон тооны дээд хязгаар батлах тухай асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцуулав.

Батлан хамгаалах хууль, тогтоомжийн хүрээнд иргэдийг шаардлагатай үед эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, тэдэнд эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор цэргийн насны залуучуудыг цэргийн албыг дүйцүүлэн хаалгаж эхэлсэн. Засгийн газрын 2008 оны 49 дүгээр тогтоолоор цэргийн албыг дүйцүүлэн хаах журмыг баталсан бөгөөд журмын дагуу НИТХ Засгийн газраас тогтоосон цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн дээд тооны хязгаарыг үндэслэн дүүрэгт алба хаах иргэдийг тоог баталдаг. Энэхүү тогтоолыг үндэслэн НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн хэмжээнд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг 63 байхаар тогтоолоо .

Эхчүүдэд алдарт эхийн 1, 2 дугаар одон олгоно

НИТХ-ын Тэргүүлэгчид Олон хүүхэд төрүүлж, өөрийн асрамжаар өсгөсөн нийслэлийн харъяа нэр бүхий 105 эхийг “Алдарт эх”-ийн нэгдүгээр одон, 2052 эхийг “Алдарт эх”-ийн хоёрдугаар одон, нийт 2052 эхийг “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор шагнуулахаар тодорхойлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар боллоо.

33 шашны байгууллагын хугацааг сунгалаа

НИТХ-д хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлсэн 37 шашны байгууллагыг Нийслэлийн шашны асуудал эрхэлсэн ажлын хэсгээс шалгалаа. Шалгалтаар үйл ажиллагааны зөрчилтэй байсан “Монголын Рисшо Косей Кай” буддын нийгэмлэг, “Долоо дахь өдрийн Адвентист” христийн сүм, “Ариун гэр бүл”, католик сүм, “Имманүел” христийн цуглаан гэсэн шашны байгууллагуудын зөвшөөрлийн хугацааг сунгахыг татгалзсан. Дээрх 37 байгууллагаас 33 шашны байгууллагын зөвшөөрлийн хугацааг 2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Элбэгдорж: Монголд албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтооно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хийсэн ажлынхаа талаар тайлангаа тавьж байна. Тэрээр “Хийсэн ажил маань зөвхөн ганц хүнийх биш олон хүний хийсэн ажил юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод зорилгоо дэвшүүлж байсан, олон түмнээс гарч байгаа сайн санаачлага хичээл зүтгэлийг ажил болгоход, үр дүнд хүргэхэд хамтрах болно. Ихэнх хийсэн ажил энэ агуулгад багтаж байгаа. Нэг жилийн хугацааны биш нийт хугацаанд хийсэн ажлаа товч тодорхой яръя. Үүний тулд Иргэдийн оролцоо орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр, хууль, шударга ёсыг бэхжүүлэх. Монгол, монголоо бүтээгчдээ дэмжих. Байгальд ээлтэй ажлыг дэмжих, Монгол хүн монголын түүх ёс заншил, түүнийг дэлгэрүүлэх түгээх чигэллээр, гадаад бодлого буюу нэр хүндийг өсгөх чиглэлээр, олон нийтийн санал санаачлагыг дэмжих, цаашид юу хийх вэ гэдэг чиглэлээр ярина” гэлээ. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний санаа бодлыг сонсож, сайн санал санаачлагыг нь дэмждэг байхаар Иргэний танхим байгуулсан. Түүнчлэн иргэд өөрсдөө орон нутагтаа ямар ажил хийх талаараа хэлэлцэж, шаардагдах хөрөнгийг нь Орон нутгийн хөгжлийн сангаас гаргахаар зохицуулсан. Орон нутгийн хөгжлийн санг бий болгосноор 2013 онд 189 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Үүний хүрээнд 6000 гаруй төсөл хэрэгжсэн байна. Энэ ажил Монгол Улсын бүх суманд хийгдсэн гэдэгт итгэлтэй байна гэлээ.

2014 онд 194 тэрбум төгрөг зарцуулагдаж 8100 төсөл хэрэгжсэн байна. Гэхдээ төсвийн хүндрэл гээд зарим санхүүжилт нь хасагдсан зүйл бий гэдгийг ч хэлсэн юм. Тэгсэн ч иргэд өөрсдийнхөө санал, санаачлагаар олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, сум орон нутагтаа сайхан амьдарч байгаа. Үүний үр дүнд Улаанбаатар хот руу нүүж ирэгсдийн тоо сүүлийн хоёр жилд саарсан байна. Харин ч аймгууд руу нүүж байгаа айлуудын тоо мянгаар нэмэгдсэн гэдгийг Ерөнхийлөгч онцоллоо. Улс орноо иргэдийнхээ санал санаачлага, оролцоотойгоор баяжуулж авах ёстой. Тиймээс иргэн нь оролцдог, иргэн нь бүтээлч байх ёстой гэв. Сум бүхэн нүүрээ угаасан юм шиг болвол Монгол Улс нүүрээ угаасан юм шиг болно гэлээ.

Мөн олон нийтийн оролцоот хөгжил буюу хуримтлалын бүлэг байгуулсан байна. Үүнд ахмадууд, эмэгтэйчүүд оюутан сурагчид хамрагдаж оролцдог байна.

Тэрээр Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Шалгуур үзүүлэлтээс гадна цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлллийг цаг тухай бүрт нь авч шуурхай ажиллаж, арга хэмжээ авдаг байна. Тухайлбал, газар хөдлөлтэй холбоотой асуудал, халдварт өвчин, орчны бохирдол, цацрагийн нөхцөл байдлын талаар тодорхой арга хэмжээ авч ажилладаг байна.

Түүнчлэн манай цэрэгжсэн байгууллагууд сайн ажилладаг гэдгийг онцолоо. Энхийг сахиулах үйл ажиллагаа, Хааны эрэлд үйл ажиллагаа олон улсад нэр хүндтэй болсон гэв.

Мөн шүүх эрх мэдлийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хууль эрхзүйн нэг шинэчлэл нь шүүгчид нөлөөллийн мэдүүлэг гаргадаг болсон байна. Мөн эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа, хуульч гэдэг мэргэжлийг хуулийн тодорхой шалгууртай, хүлээх үүрэг хариуцлагатай болгосон нь бас нэг шинэчлэл гэв. Монголд албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтооно. Үүнийг тогтоохын төлөө ажиллах ёстой гэдгийг ч хэлж байлаа. Албан тушаалтнууд хуулиас дээгүүр байдаг юм шиг хандлага өөрчлөгдөж байгааг сайшаалаа. Ерөнхийлөгчийн тайлан үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Говийн бүсийн хилчид өрсөлдөж байна

Хил хамгаалах байгууллагаас 2015 дэвшүүлсэн зорилтын хүрээнд энэ жил “Шилдэг ахлагч”, “Шилдэг гэрээт хилчин” шалгаруулах тэмцээнийг хилчдийнхээ дунд зохион байгуулж байгаа.

урван үе шаттайгаар зохиогдож байгаа тус тэмцээний анхан шатны шалгаруулалтыг хилийн отряд ангидаа зохион байгуулсан бөгөөд шалгарсан ахлагч, гэрээт хилчид бүсийн тэмцээнд оролцөдөр Говийн бүсийн Хилийн 0129, 0108, 0168, 0131, 0166, 0214 дүгээр ангиас шалгарсан 18 ахлагч, 18 гэрээт хилчин оролцсон хоёрдугаар шатны шалгаруулалт Даланзадгад хотод болж байна. Одоо гарааны өмнөх ажиллагаа, онолын мэдлэг, урлагийн авьяас чадвараараа өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний дүн маргааш гарна. Бүсийн тэмцээнээс шалгарсан шилдэг ахлагч, гэрээт хилчид ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод болох гуравдугаар шатны шалгаруулалтад оролцох эрхээ авах юм.

Categories
мэдээ нийгэм

500 тонн улаанбуудай арилжина

Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2014 оны намрын ургацаас 30 000 гаруй тонн хүнсний улаанбуудай байгаа аж. Үүнээс эхний ээлжинд 500 тонныг нь Хөдөө аж ахуйн биржээр худалдахаар болжээ. Хөдөө аж ахуйн биржээр худалдах туршилтын арилжаа өнөөдөр Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийн байранд болж байна. 2013 онд үүсэн байгуулагдсан Хөдөө аж ахуйн бирж нь өнгөрсөн хугацаанд 348 удаагийн арилжаа зохион байгуулжээ. Ихэвчлэн мал, ноос, ноолуур арилждаг тус бирж нийт 986.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгээд буй аж.

Categories
мэдээ нийгэм

“Алтжин бөмбөгөр”-т гарсан галыг унтраажээ

Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн хойд хэсэгт цахилгааны масс гарсны улмаас гал гарчээ. Гал 12:30 минутын үед гарсан бөгөөд галын дуудлагаар Нийслэлийн онцгой байдлынхан шуурхай ажиллаж галыг бүрэн унтраажээ. Одоогоор худалдаа эрхлэгчдийг гадагш гаргасан байгаа бөгөөд дотогш хүн нэвтрүүлэхгүйн тулд худалдааны төвийн хамгаалалтын алба хамгаалалтад гарсан байдалтай байна. Мөн цахилгаанд юунаас болж гэмтэл үүссэнийг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Волейболын эмэгтэйчүүдийн ААШТ-д оролцоно

Волейболын эмэгтэйчүүдийн 2015 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотуудад ирэх тавдугаар сарын 18-28-ны өдрүүдэд болно. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ баг оролцохоор бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Тэмцээнд 16 баг өрсөлдөхөөс манай шигшээ баг “В” хэсэгт Япон, Вьетнам, Тажикистаны багтай багтжээ.

Манай эмэгтэй шигшээ баг 2013 онд Тайланд улсад болсон Азийн АШТ-д XIV байрт орсон бөгөөд Шри-Ланк, Мьянмар улсууд сүүлийн байруудад оржээ. Уг тэмцээнд тэмцээнийг зохион байгуулагч орон түрүүлсэн бол Япон, БНСУ-ын багууд мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.

2015 оны Азийн АШТ-ий эхний хоёр байрт шалгарсан баг 2016 оны “Рио де Жанейро” зуны олимпийн наадамд оролцох эрхийг хүртэх юм.

Дашрамд, эрэгтэйчүүдийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо ирэх тавдугаар сарын 10-15-нд болно.

Categories
мэдээ нийгэм

Байцаагчид ашиг сонирхолд хөтлөгдөхгүйгээ амлав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, нийслэл, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын дарга нар Ашиг сонирхлоос сэргийлэх тухай гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээр мэргэжлийн хяналтын байцаагчид ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байгаагаа амлаж буй хэрэг юм.

Categories
мэдээ нийгэм

Физикчид хуралдаж байна

Алдарт физикч Альберт Эйнштейн домогт Харьцангуйн ерөнхий онолоо нээснээс хойш яг 100 жил болж буй аж. Үүнтэй холбогдуулан өнөөдөр МУИС-ийн дугуй танхимд нэгэн сонирхолтой эрдэм шинжилгээний бага хурал болж байна. ШУА-ийн Физик технологийн хүрээлэн, Монголын физикчдийн нийгэмлэгээс санаачлан зохион байгуулж байгаа уг хурал 13:30 хүртэл үргэлжилнэ. Энэ хуралд академич Х.Намсрай, Ц.Баатар илтгэлтавих юм байна. Бас хотын дарга Э.Бат-Үүл физикчийнхээ хувьд оролцож байна.