Categories
мэдээ нийгэм

Хүнсний талоныг энэ сарын 15-наас тараана

Нийслэлийн халамж үйлчилгээний газраас амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур нэн ядуу өрхөд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлж, хүнсний талон тараадаг. Энэ жилийн хүнсний талоныг дөрөвдүгээр сарын 15-наас тарааж эхлэхээр болжээ. Нийслэлийн есөн дүүргийн 24300 иргэнд хүнсний талон тараах аж. Өнгөрсөн жил том хүнд 10, хүүхдэд таван мянган төгрөгийн талон олгож байжээ. Энэ жил том хүнийх 13, хүүхдийнх 6500 төгрөг болж нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Я.Батсуурийг гадуур гаргах хүсэлт тавьжээ

“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийг АТГ-аас авлигын хэрэгт шалгаж цагдан хориод байгаа. Одоогоор тэрээр 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эрдэнэс Таван толгойн экс даргын нойр булчирхайн архаг үрэвсэл, зүрх судас, артерийн даралт ихсэх зэрэг өвчин нь хүндэрчээ. Төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хандах зайлшгүй шаардлагатай учраас гадуур байлгаж хэргийг нь шалгах бүрэн боломжтой гэж Я.Батсуурийн өмгөөлөгч Х.Базаррагчаа хэлж байна. Х.Базаррагчаагийн зүгээс Я.Батсуурийг гадуур гаргах хүсэлтийг АТГ, прокурор, шүүхэд хэд хэдэн удаа гаргасан ч нааштай хариу өгөөгүй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Хяналтын телекамеруудын хөрөнгийг шийдвэрлэлээ

Нийслэлийн Засаг дарга “Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах тухай” А/266 дугаар захирамж гаргаж Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах 2,678.0 сая төгрөгийн ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгалаа. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД
САНХҮҮЖИХ ЗАМЫНХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЭХ
БОЛОН АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН ТЕЛЕКАМЕР
СУУРИЛУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Хугацаа

2015 онд санхүүжих

I

Авто замын хяналтын телекамер суурилуулах

878,0

I.1

Залуучуудын өргөн чөлөө, Их сургуулийн гудамжны уулзвар

2015

100,0

I.2

Их тойруу, Сүхбаатарын гудамжны уулзвар

2015

100,0

I.3

Яармагийн гүүрний урд уулзвар

2015

110,0

I.4

Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн хойд уулзвар

2015

102,0

I.5

Буянт-Ухаа цогцолборын хойд тойрог

2015

136,0

I.6

Офицеруудын ордоны урд тойрог

2015

118,0

I.7

Төмөр замын вокзалын хойд уулзвар

2015

100,0

I.8

Чингэлтэй өргөн чөлөө Хайлаастын уулзвар

2015

112,0

II

Авто замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх камер суурилуулах

1800,0

II.1

Вива сити хотхоны урд зам дагуу /хоёр чиглэлд/

2015

600,0

II.2

Баянхошуу, Хувьсгалын зам дагуу /хоёр чиглэлд/

2015

600,0

II.3

3,4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөөнд /хоёр чиглэлд/

2015

600,0

ДҮН

2678,0

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар Таван толгойн ордын талаар хэлэлцэнэ

Өнөөдөр 16.00 цагт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.

1. Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл С.БАЯРЦОГТ танилцуулна.
2. Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна.
3. Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
4. Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитийн тухай хуулийн төслийн тухай Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
5. УИХ-ын гишүүн А.Тлейхан нарын санаачлан боловсруулсан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ танилцуулна.
6. Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийн тухай Д.ДОРЛИГЖАВ танилцуулна.
7. Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай Д.ДОРЛИГЖАВ танилцуулна.
8. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Д.ДОРЛИГЖАВ танилцуулна.

9. Гэрээ байгуулах эрх олгох тухай Д.ЦОГТБААТАР танилцуулна.
10. “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол, үзэл баримтлалын тухай* М.ЭНХСАЙХАН танилцуулна.
11. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Р.БУРМАА танилцуулна.
12. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай Д.ЗОРИГТ танилцуулна.
13. Эрчим хүчний хуулийн төслийн үзэл баримтлалын тухай Д.ЗОРИГТ танилцуулна.
14. Бусад асуудал* Ч.САЙХАНБИЛЭГ танилцуулна.

Танилцуулах асуудлын жагсаалт

15. Сангийн сайдын гадаад томилолтын тухай С.БАЯРЦОГТ танилцуулна
16. Эрчим хүчний сайдын гадаад томилолтын тухай* С.БАЯРЦОГТ танилцуулна.
17. Гадаад хэргийн сайд олон улсын арга хэмжээнд оролцох тухай Л.ПҮРЭВСҮРЭН танилцуулна.
18. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2014 оны худалдан авах ажиллагааны үнэлгээний тухай Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
19. Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан ажлын хэсгийн тайлангийн тухай* Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна.
20. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгож буй ажлын явцын тухай* Р.ЖИГЖИД танилцуулна.
21. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан байгуулагдсан ажлын хэсгээс хийж буй ажлын дүнгийн тухай* Р.ЖИГЖИД танилцуулна.
22. Алтны олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх талаар хэрэгжүүлж буй ажлын явцын тухай* Р.ЖИГЖИД танилцуулна.
23. Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийн санхүүжилтийн тухай* Г.ШИЙЛЭГДАМБА танилцуулна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний улаанбуудайн туршилтын арилжаа амжилттай боллоо

Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжих туршилтын арилжаа амжилттай боллоо. Энэхүү спот арилжааг ХХАА-н сайд Р.Бурмаа нээж үг хэлж, арилжааны цанг цохисон юм.
Тэрээр “ХАА-н биржийн үйл ажиллагаатай 2015 оны нэгдүгээр сарын 30-нд танилцах үед миний би ойрын хугацаанд хүнсний буудайг ХАА-н биржээр дамжуулан арилжих, үнийг зах зээлийн зарчмаар тогтоох, урамшууллыг чанар, стандартыг хангасан байдалтай нь уялдуулах нь зөв гэдэг байр сууриа илэрхийлж байсан билээ. Бид өнгөрсөн хугацаанд туршилтын арилжаа явуулах бэлтгэл ажлын хүрээнд биржээр арилжих хүнсний буудайн тодорхойлолтыг гаргах, арилжааг хэрхэн явуулах талаар зах зээлийн оролцогчдод мэдээлэх, сургалт хийх чиглэлээр ажиллаж өнөөдөр туршилтын арилжааг эхлүүлэхэд бэлэн болоод байна.

Өнөөдрийн энэ туршилтын арилжааг эхлүүлснээр “ХХААЯ тариаланчид, үйлдвэрлэгчдийн саналыг авч сайтар судалсны үндсэн дээр гурил буудайн үнийг энэ жилээс эхлэн бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн манай салбарт хандаж өгсөн Засгийн газрын үүрэг чиглэлийг хэрэгжүүлэх ажлын эхлэл тавигдаж байгаа юм.

ХАА-н биржээр арилжсанаар хүнсний буудайн үнэ зах зээлийн зарчмаар тогтож, газар тариалангийн салбарт төрөөс олгох урамшууллыг үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний чанартай нь холбон олгох, мөн тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч нарын хооронд үүсээд байгаа өр авлага зэрэг олон асуудлыг зөвөөр шийдвэрлэж чадна гэж үзэж байна” хэмээлээ.
Туршилтын арилжаагаар ТЭДС-ийн Хөтөл, Булган, Хархорин салбаруудад хадгалагдаж буй 2-р ангиллын нийт 500 тн хүнсний буудай 552 700 төгрөгийн дундаж үнэтэйгээр арилжигдлаа. Хүнсний буудайн үнэ агуулахын байршлаас хамаарч харилцан адилгүй үнээр буюу 505 000 – 565 000 төгрөгийн хооронд зарагдсан бөгөөд арилжааны нийт дүн 276.4 сая төгрөг болсон байна.

Арилжаанд зөвхөн биржийн итгэмжлэгдсэн агуулахад хадгалагдаж буй хүнсний буудайг оруулах боломжтой бөгөөд одоогоор ТЭДС-ийн 5 агуулах биржийн итгэмжлэл аваад байна.

Энэхүү спот гэрээн дээр суурилаад 2015 оны намрын ургацаас гарах буудайнд фьючерсийн арилжааг явуулахаар төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэв

Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар огцом дулаарах тул хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна. Дөрөвдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөн, нуурт мөсний үзэгдэл идэвхижиж зарим голууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-30 см нимгэрч мөсний нягт багасч, мөс хэврэгшиж байгаа тул ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтон сонгуулийн сурталчилгаанд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна

“New York Times” сонинд бичсэнээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Х.Клинтоны сонгуулийн сурталчилгаандаа 2.5 тэрбум ам.доллар зарцуулах аж. Түүнийг дэмжигчид Ардчилсан намын тусламжтайгаар ийм хэмжээний хандив цуглуулахаар төлөвлөжээ. Америкийн түүхэнд сонгуулийн сурталчилгаанд ийм их мөнгө зарцуулсан тохиолдол байхгүй гэнэ. Өнгөрсөн бямба гаригт Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинон ирэх жил болох Ерөнхийлөгчн сонгуульд өрсөлдөнө гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ соёл-урлаг

“Янжинлхам” яруу найргийн наадам ирэх ням гаригт болно

“МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам энэ сарын 18-нд МУБИС-ийн А зааланд болох юм байна. Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, н.Цэнд-Аюуш нарын найрагчид “Янжинлхам” наадамд түрүүлж байжээ. Наадмын эхний таван байранд орсон найрагчдыг өндөр шагнал хүлээж байгаа гэж зохион байгуулагчид нь онцолж байна.

Categories
мэдээ спорт

Азийн тэмцээнд оролцох сурагчид нийслэл дэмжлэг үзүүлнэ

Нийслэлийн Засаг дарга “Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх тухай” А/277 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн “Шавь” цогцолбор сургуулийн 4 “а” ангийн сурагч Б.Пүрэвбаатарыг 2015 оны 04 дүгээр сарын 25-наас 05 дугаар сарын 07-ны хооронд Узбекистан улсын Ташкент хотноо зохион байгуулагдах 64 буудалт болон зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тэмцээнд оролцох зардал болох 1,900,000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Тамгын газарт даалгалаа.
Тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын даамны холбооны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэнд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зургаан аймагт галзуу өвчний тохиолдол гарчээ

Нийслэлийн нэг дүүргийн нутагт “Гахайн мялзан” өвчний нэг, нэг аймгийн хоёр сумын нутагт “Шүлхий” өвчний нэг, нэг аймгийн нэг сумын нутагт “Дуут хавдар” өвчний нэг, нэг аймгийн хоёр сумын нутагт “Үхрийн хорт салст халуурал” өвчний хоёр, нэг аймгийн нэг сумын нутагт “Боом” өвчний нэг, зургаан аймгийн 14 сумын нутагт “Галзуу” өвчний 18, нийт нэг дүүрэг болон есөн аймгийн 20 сумын нутагт 24 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм үргэлжилж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Хатант” гэдэг газар иргэн Б /37 настай, эрэгтэй/ нь самар түүж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.04.11-ний өдрийн 16:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын найман албан хаагч, орон нутгийн дөрвөн иргэн нийт 12 хүн эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулжээ.