Categories
мэдээ нийгэм

“Амгалангийн станц шатаж байна” гэсэн мэдээлэл нь ташаа байжээ

Өнөөдөр 17 цагийн үед “Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн хэсэг шатаж байна” гэсэн дуудлага нийслэлийн Шуурхай удирдлагын 105 утсанд иржээ. Гэтэл энэхүү мэдээлэл нь ташаа байсан гэнэ.

Иргэдийн өгсөн дуудлагын дагуу Онцгой байдлын гал унтраах автомашинууд хүч нэмэгдүүлэн хотоос хөдөлж, гал гарсан объектод очиход, станцын хашаанд их хэмжээний хог, хаягдал, өвс шатааж байжээ.

Чухам ямар шалтгаанаар ийнхүү онцгой объектод хог шатааж гал гаргасан талаар тус станцын төслийн удирдагч Б.Баттөмөр тайлбарлаж хэлэхдээ “Зам талбайгаа цэвэрлэх үүднээс манай ажилчид өвс, гялгар уут, хог хаягдал, хөөсөнцөр зэргийг шатаасан юм билээ. Өмнө нь ингээд хашаандаа шатаадаг байсан. Харин энэ удаа манай ажилтан хариуцлагагүй хандаж, их хэмжээгээр шатааснаас, хөөсөнцрийн хар утаа орчинд нилээдгүй тархсан нь станцад гал гарч байгаа мэтээр оршин суугчдад харагдаж, онцгой байдлынханд чирэгдэл үүсгэлээ. Станцад ямар нэгэн гал гараагүй, эрсдэл үүсээгүй гэдгийг мэдэгдэж байна. Хариуцлага алдсан ажилтнуудадаа бид хариуцлага тооцох болно” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Ноолуурын салбарт туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ

Японы “Шима Сейки” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, “Монголын ноос, ноолуурын холбоо”-той хамтран манай улсын сүлжмэлийн салбарын компаниудын удирдлагуудыг тус компанитай танилцуулжээ. Өмнөх хоёр жилийн аялал, сургалтад загвар зохион бүтээгч, программистууд оролцдог байсан бол энэ удаа компанийн захирлууд хамрагдсанаараа онцлогтой аж. Учир нь технологийн дэвшилтэт систем дээр компанийн удирдлагууд өөрсдөө ажиллаж сурах, шинэ технологи, тэр дундаа “APEX-3” системийг хэрхэн ашиглах, үйлдвэрлэлийн явцын үргүй зардлыг багасгах, хэмнэлт хэрхэн бий болгох талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авчээ. “Шима Сейки” компанийн үүсгэн байгуулагч Шима энэ үеэр “Өндөр зэрэглэлийн бүрэн автомат машиныг тансаг ширхэгт монгол ноолууртай хоршуулснаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилго юм” гэж онцолсон байна. Мөн монголын өнөөгийн эдийн засгийн байдал, компаниудын хүсэлтийг харгалзан хоёр орны чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээрийн шугамаар машин тоног төхөөрөмжийн зээл олгох боломжийг нааштайгаар шийдэхээ илэрхийлсэн байна. Дашрамд тэмдэглэхэд, тус компани 2008 оноос Монголд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулан Монголын сүлжмэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зах зээлийн 80 хувийг хангаж иржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Цог яагаад уурлав?

Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар ширүүхэн маргалдсан. Тэд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээс болж ам мурийсан юм.

Шүүхийн тухай хуулийн 17.3.1 дэх заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Цэц хянан шийдвэрлэжээ. Уг заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах…”, гэжээ. Энэ нь Үндсэн хуулийн 5.1.4 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, мөн хуулийн 51.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ” гэснийг тус тус зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц үзжээ. Харин лхагва гаригт хуралдсан Хууль зүйн байнгын хороо Цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн юм.

Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанд уг асуудлыг хэлэлцэж эхлэнгүүт зарим гишүүн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой гэв. Тэдний нэг нь УИХ-ын дэд дарга Л.Цог байлаа. Тэрбээр хэлэлцүүлгийн эхэнд тайлбар хийсэн Д.Лүндээжанцан гишүүнтэй санал нэг байсан юм. Д.Лүндээжанцан гишүүний хувьд “Энэ асуудал 20 гаруй жил маргаантай явж байгаа. Улсын дээд шүүх хуулийн тайлбар гаргаж байгаа нь хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ хэрэгжүүлнэ гэж УИХ-ын эрх мэдлийг зарим талаар давхар хэрэгжүүлээд байх шиг. Харамсалтай нь өнөөгийн Үндсэн хуулийн заалт ийм байгаа учраас яах аргагүй. Гэтэл үүнийг Шүүхийн тухай хууль хийхдээ хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа Улсын дээд шүүх хэрэгжүүлнэ гээд заасан. Хэрэг маргаан шийдвэрлэхэд хяналтын шатны шүүхийн шийдвэр эцсийнх байна гэсэн заалт Үндсэн хуулинд бий. Хяналтын шатны шүүхэд таван шүүгч орж байгаа. 24 шүүгчтэй Улсын дээд шүүхийн таван шүүгч нь хууль тайлбарлаж таарах гээд байгаа. Тэгээд хэрэг маргаан хэдийгээр ирээд, хэзээ хяналтын шатанд очоод шийдвэрлэгдэх билээ. Үүн дээр Х.Тэмүүжин бидний хооронд том маргаан яваад байгаа. Өнөөгийн байдлаар Дээд шүүх бүгдээрээ хуралдаад тогтоол гаргадаг хэлбэрээрээ явж байг. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах ёстой” гэв. Түүний дараа О.Баасанхүү гишүүн тайлбар хийж мөн л Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах хэрэгтэй гэлээ.

Харин Х.Тэмүүжин гишүүн тайлбар хийхдээ “Үндсэн хуулинд хууль тогтоох эрх мэдэл нь УИХ дээр хадгална гэсэн заалттай. Гэтэл хуультогтоож байгаа үйл явц бол бусад субьектүүдэд байна. Өнөөдрийн хэлэлцэж байгаа маргаан бол Улсын дээд шүүхээс хууль тайлбарлаж байгаатай холбоотой асуудал нь хууль тогтоож байна гэж үзэгдэхээр хэмжээнд байгаа. Д.Лүндээжанцан гишүүн хэллээ. Үнэхээр нэг юм дутуу хэлээд байна. Эрх мэдэл хуваарилах онолоороо УИХ хууль тогтоодог. Засгийн газар хууль хэрэгжүүлдэг. Шүүхийн байгууллага хууль хэрэглэдэг гэдэг гурван ялгаа байгаа юм. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх үүрэг бүхий гүйцэтгэх байгууллагууд хэзээ ч хуулийг хэрэглэхгүй. Зөвхөн хуулийг хэрэгжүүлэх ёстой. Ганцхан шүүх дээр тодорхой хэрэг маргааныг хуулийн хэм хэмжээгээр, үйл явдлыг хуулийн хэм хэмжээтэй харьцуулах замаар хариуцлага тооцох ийм тогтолцоо ажиллаж байдаг. Үүнийг хууль хэрэглэх гэж хэлдэг. Үндсэн хуулийн 50.4-д “Хууль зөв хэрэглэх талаар дээд шүүх албан ёсны тайлбар гаргана” гэж маш тодорхой заасан. Зөвхөн шүүхийн тогтолцоондоо хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар шүүгч нарт зориулж шийдвэр гаргадаг юм байна. Тэрнээс Сонгуулийн ерөнхий хороо ч юм уу гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоож болдоггүй. Шүүхээс гадагшаа чиглэсэн хэм хэмжээ тогтоох юм бол энэ нь хууль тогтоох үйл ажиллагаа болох юм байна. Гадагшаа хэм хэмжээ тогтоох ямар аюултай болох тухай шийдвэр байж байгаа. Д.Лүндээжанцан гишүүнээ 2008 онд УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталсан. Гэтэл энэ хуульд “Ялтай бол сонгуульд өрсөлдөж болохгүй” гэж зохицуулалтхийснийг нь Дээд шүүх өөрийн санаачилгаараа “Ял эдлээгүй хүн” гэж тайлбарласан байгаа. Энэ тайлбараас болоод Сонгуулийн ерөнхий хороо маш олон нэр дэвшигчийг сонгуульд нэр дэвшихийг нь хориглосон. Сүүлдээ Дээд шүүхийн энэ тайлбарыг хүчингүй болгож чадахгүй болоод иргэд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байж асуудлыг шийдсэн. Тэгэхээр Дээд шүүх абстракт байдлаар хэрэг маргааныг шийдвэрлэх явцдаа биш, өөрсдийн дур зоргоор тайлбар хийх нь ямар аюултай болох тухай зөвхөн нэг жишээ энэ. Өнгөт металтай холбоотой тайлбарыг Дээд шүүх гаргаад тодорхой компаниудыг татвараас гаргаж байсан тохиолдол ч бий. Тэгэхээр өөртөө ирсэн хэрэг маргааныг шийдвэрлэх биш өөрсдөө дур зоргоороо хууль тайлбарлаж байгаа нь Үндсэндээ хууль тогтоогчоос давсан тайлбарыг хийж байна. Ингээд өөрсдөө хууль тогтоогч болж хувирдаг.Тэгэхээр бид бодох ёстой. Хууль тогтоох эрх мэдлээ гадагшаа Дээд шүүхэд өгөх үү, үгүй гэдэг маргаан энд явж байгаа. Үндсэн хуульд маш тодорхой заалттай” гэж хэлэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Цог хэлсэн үгэндээ “Нэгдүгээрт, Ойлголтын зөрүү байна л даа. Дээд шүүхийн тайлбар чинь хууль тогтоох ажиллагаа биш шүү дээ, гуйвуулж байгаа нь үнэн. Үүнийг тогтоох ёстой. Хоёрдугаарт, Үндсэн хуульд тайлбар хийх эрх нь байгаа шүү дээ. Үүнийг үгүйсгэж болохгүй, гуравдугаарт, Х.Тэмүүжин гишүүний номчирхоод байгаа хууль хэрэгжүүлэх, хэрэгжүүлэгч нь хоёр өөр юм. Хууль хэрэглэдэггүй байгууллага гэж байхгүй. Ингээд хүн маргана шүү дээ. Тэмүүжин Лүндээ хоёрын маргаанаас хүн ойлгохгүй. Хууль зүйн байнгын хороонд ямар гишүүд байгаа, ямар мэдлэгтэй байгаа юм бэ. Их хурал өнөөдөр ямар мэдлэгтэй байгаагаа олон түмэнд харуулахыг бодох ёстой. Тэмүүжингийн ярьсны цаана бүл хольсон юм байгаа. Хоёр бүл хольчихоод ингэж хутгаж байгаа юм” гэлээ. Энэ үед Х.Тэмүүжин гишүүн өөрийн байр сууриа хамгаалах гэж “Битгий худлаа яриад байгаарай …” гэж дуугаа өндөрсгөв,Хариуд ньЛ.Цог гишүүн “Чамаар яриулахгүй. Битгий хуцаж бай. Чи цаашаа бай. Би эрхээ хэрэгжүүлж байна, чи ойлгож байна уу. Самарч хаячихаад зүгээр” гээд уурлав. Х.Тэмүүжин гишүүн микрофонтой ярьж байгаа Л.Цог гишүүний яриаг давах гэж дуугаа хичнээн өндөрсгөсөн ч нэмэр болсонгүй. Л.Цог гишүүн үгээ үргэлжлүүлэхдээ нэлээд бухимдаж, “Тэгэхээр үүний цаана Улсын дээд шүүх бүгдийг устгасантай холбоотой байгаа юм. Ингээдсубьектгүй мөртлөө тайлбар хийх эрх нь байж байдаг. Энэ утгаараа сайн үзэх юм бол эрхээ буруу хэрэгжүүлснээс гарч байгаа практикийг хуульчлах гээд байна. Тэгэхээр өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзэж байгаа. Энэ практикт гарч байгаа будлианыг Лүндээ гишүүн их зөв хэллээ. Хэрэв хэрэг шийдэхгүй бол тайлбар хийж болохгүй байна шүү дээ. Хүн болгонд толгой нь байж байна. Тэмүүжингийн үгээр ингэж явьж болохгүй. Энэ бол онолын балай юм ярьж байгаа юм. 25 жил болж байгаа Монголын парламентыг энэ хүүхдээр тоглуулж болохгүй. Чамаар заалгахгүй за юу муу хулгайч минь. Чи шоронд байх ёстой хүн шүү, ойлгож байна уу” гэж уурлах нь тэр. Х.Тэмүүжин гишүүн “Цогоо чамайг ямар хуульч гэдэг юм бэ. Чи хуулиа бүрэн уншаагүй байгаа шүү дээ. Чамайг шүүхэд өгнө” гэлээ. Тухайн үед УИХ-ын дэд дарга Л.Цогийг согтуу байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр цацагдсан юм. УИХ-ын зарим гишүүд ч түүнийг халамцуу байсан тухай яриа гарчээ.

Ямартай ч гишүүдийн маргааны гол сэдэв болсон Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг нэр мөр болгож чадаагүй юм. Тиймээс Хууль зүйн байнгын хороо асуудлыг дахин ярилцаж шийдвэрийн төсөл оруулж ирж хэлэлцүүлэхийг УИХ-ын дарга үүрэг болгосон.

М.МӨНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол шуудан”-гийнхан түр ажил хаялт зарлаад байна

Шинэ захирлаа эсэргүүцсэн “Монгол шуудан” компанийн ажилчид яг одоогоор түр ажил хаялт зарлаад байна. Энэ үйл явдлын талаарх фото сурвалжлагыг хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Тавантолгойн гэрээг өөрчлөхгүйгээр баталж магадгүй нь

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийв. АН-ын бүлгийн хуралд УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцож, мэдээлэл өгчээ. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл хийсэн байна. Засгийн газраас орон сууц худалдан авах боломжгүй иргэдэд зориулж 1400 орчим түрээсийн байр барихаар шийдвэрлэжээ. Мөн улаан бурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар Засгийн газраас тодорхой чиглэл гаргаж Эрүүл мэнд, спортын яам болон Онцгой байдлын газарт чиглэл өгөн ажиллаж байгаа аж. Бүлгийн хурлаар гишүүд энэ долоо хоног байнгын хороо болгон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх зарим хуулийн төслүүдийн талаар ярилцаж саналаа нэгтгэжээ.

Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаж одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа гэсэн мэдээг хэвлэлийн бага хурал хийсэн гишүүд өгсөн. Тус бүлэг Таван толгойн асуудлаар энэ долоо хоногт багтан байр сууриа нэгтгэх юм байна.
АН-ын бүлэг Казиногийн хууль дээр байр сууриа нэгтгэсэн үү?
АН-ын гишүүд Казиногоос орж ирэх мөнгийг нийгмийн шинж чанартай ажилд зарцуулах ёстой гэж үзэж байгаа. Ер нь энэ хуулийг батлахад буруудахгүй гэж байгаа. АН-ын гишүүд өөр, өөрийн байр сууринааас хандана.

Categories
мэдээ нийгэм

Ноолуурын салбарын захирал бүсгүйчүүд Шима Сейки компанид зочлов

Шима Сейки компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын Ноос Ноолуурын Холбоотой хамтран Японы алдарт Шима Сейки сүлжмэлийн бүрэн автомат машинаар үйлдвэрлэлээ явуулдаг компаниудын удирдлагуудыг Шима Сейки компанитай танилцуулах аяллыг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Урьд нь уг аялал сургалтад загвар зохион бүтээгч, програмистууд оролцдог байсан бол энэ удаа компанийн захирлууд хамрагдсанаараа онцлог юм. Учир нь технологийн дэвшилтэт систем дээр захирлууд өөрсдөө ажиллаж сурах, шинэ технологи, тэр дундаа APEX-3 системийг хэрхэн ашиглах, үйлдвэрлэлийн явцын үргүй зардлыг багасгах, хэмнэлт хэрхэн бий болгохыг мэдэж авсан юм. Монголын ноолуурын салбарын үйлдвэрүүдийн захирлуудын дийлэнх хувь нь эмэгтэйчүүд бөгөөд энэ удаагийн багийг Японы тал “Монголын бүсгүйчүүдийн аялал” хэмээн нэрлэжээ. Шима Сейки компанийн үүсгэн байгуулагч Шима захирал энэ айлчлалд ихээхэн ач холбогдол өгч “Өндөр зэрэглэлийн Шима Сейки бүрэн автомат машиныг тансаг ширхэгт монгол ноолууртай хоршуулснаар дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий дээд зэргийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь бидний зорилго юм” хэмээн онцолж байсан. Үүний тод илрэл нь Вакаяама хотын захирагч Нисака Монголын бизнесмэн бүсгүйчүүдийг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцсан явдал юм.

Шима Сейки компани 2008 оноос Монголд төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж эхэлсэн бөгөөд Монголын сүлжмэлийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн зах зээлийн 80 хувийг хангажээ. Сүүлийн үед хөдөө орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч нар тус компанийн автомат машиныг худалдан авахаар сонирхох нь ихэссэн байна. Монголын өнөөгийн эдийн засгийн байдал, компаниудын хүсэлтийг харгалзан Шима Сейкийн удирдлагууд хоёр орны чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээрийн шугамаар машин тоног төхөөрөмжийн зээл олгох боломж, хугацааны асуудлыг аль болох нааштайгаар шийдэхээ илэрхийлсэн байна.

Д.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Шилдэг шимтгэл төлөгч байгууллагуудыг нэрлэлээ

Нийгмийн даатгалын ерөнхий газраас ажил олгогчдын үйл ажиллагааг дэмжих, нийгмийн хариуцлагыг урамшуулах зорилгоор “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-Нийгмийн даатгалын шитмгэл төлөгч шилдэг байгууллага” шалгаруулах үйл ажилллагааг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Өнөөдөр нийгмийн даатгалын ерөнхий газраас 2014 оны санхүүгийн жилд нэг даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл тооцсон сарын дундаж цалингийн хэмжээг 1.2-1.7 сая төгрөгт хүргэж, ажиллагсдаа нийгмийн даатгалд бүрэн хамруулан, шимтгэлийг хуульд заасан хугацаанд нь ноогдуулан төлж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг цаг хугацаанд нь гарган, хуулиар хүлээсэн ажил олгогчийн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буй нэр бүхий 11 ажил олгогч компанийг шилдгээр шалгарууллаа.

Нийгмийн даатгалын 2014 оны шилдэг шимтгэл төлөгчөөр дараах байгууллагууд шалгарчээ:

  1. “Саусгоби сэндс” ХХК
  2. “Бороогоулд” ХХК
  3. “Трансвест Монголиа” ХХК
  4. ИНЕГ-ын Агаарын хөдөлгөөний үйлчилгээ
  5. “Эрдэнэт үйлдвэр” ХХК
  6. “Баян айраг экслорэйшн” ХХК
  7. “Энержиресурс” ХХК
  8. “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК
  9. МИАТ компани
  10. “Петрочайна дачин тамсаг”
  11. Хаан банк
Categories
гадаад мэдээ

Египтэд халдлагын улмаас 14 хүн амь үрэгдлээ

Египетийн Эль-Ариш хотын цагдаагийн газар руу үр таних халдсан байна. Гэмт этгээд машинтайгаа цагдаагийн байр руу дайрахад тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Үүний улмаас найман хүн нас барж, ойролцоогоор 40-өөд хүн шархадсан байна. Маш хүчтэй дэлбэрэлт болсон бөгөөд хотын захын дүүрэгт хүртэл сонсогдсон тухай гэрчүүд мэдээллээ.

Мөн өдөр Шейм-Зувейд хотын ойролцоо цэргийн машин дэлбэрснээс найман цэрэг амь үрэгдсэн байна. Энэ хэргийн хариуцлагыг “Синай муж” нэртэй лалын бүлэгхүлээнэ хэмээн мэдэгдсэн байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

“Эврика-2015” Төрийн ордонд болно

22 дахь жилтэйгээ золгож байгаа “ЭВРИКА” багш, оюутны онол практикийн эрдэм шинжилгээний их хурлын салбар хуралдаанууд гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-ны хооронд амжилттай болж өндөрлөлөө. Их хурал нь гурван үе шаттай явагддаг билээ. Нэгдүгээр шат буюу сургуулийнхаа эрдэм шинжилгээний хурлаас шалгарч үлдсэн 339 оюутан, 90 багш хоёрдугаар шатанд оролцож, эдийн засаг, анагаах ухаан, хууль эрхзүй, бизнес зэрэг 9 салбарын хүрээнд судалгааны бүтээлээ танилцууллаа.

Ингээд гуравдугаар шатанд 9 багш, 48 оюутны 27 бүтээл шалгарч үлдсэн байна. Салбар бүрт гурван байр эзлүүлсэн бөгөөд эхний байрт шалгарсан багш, оюутнуудын нэрсийг танилцуулж байна. Эдийн засгийн салбар хуралдаанд 1-р байр СЭЗДС-ийн оюутан Г.Энхсаруул Б.Мөнхзаяа, шилдэг багш СЭЗДС-ийн Хүмүүнлэгийн тэнхимийн багш Б. Эрдэнэдалай, Бизнесийн салбарын хуралдаанд 1-р байр СЭЗДС-ийн оюутан Э.Одбаяр, Ц.Ананд, А.Цэрэндорж, шилдэг багш СУИС-ийн Соёл урлагийн эдийн засгийн багш Ч.Цэрэндолгор, Техник технологи, мэдээллийн технологийн салбар хуралдаанд 1-рбайр ШУТИС-ийн оюутан Б.Энхдаваа Б.Сосорбурам Х.Золзаяа, шилдэг багш ШУТИС-ийн багш А.Одгэрэл, Нийгмийн ухааны салбар хуралдаанд 1-р байр Боловсролын их сургуулийн оюутан С.Энх-Амар, шилдэг багш Улаанбаатарын Их Сургуулийн Архелогийн тэнхимийн багш Э.Мижиддорж, Хууль эрхзүйн салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Наранцэцэг, Э.Энхцэцэг, шилдэг багш ИЗОУИС-ийн ЭЭЗ-н тэнхимийн эрхлэгч Г.Наранбаатар, Газарзүй, геологийн салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн оюутан Г.Энэрэл, шилдэг багш ШУТИС-ийн Геологи, Гидрогеологийн тэнхимийн ахлах багш Ө.Бүрэнжаргал, Экологи ХАА-н салбар хуралдаанд 1-р байр ХААИС-ийн Инженер, технологийн сургуулийн оюутан З.Түвшинтөр, шилдэг багш ХААИС-ийн МААБС-ийн багш Г.Энхманлай, Байгалийн ухааны салбар хуралдаанд 1-р байр ХААИС-ийн оюутан Ж.Мөнгөнчимэг, шилдэг багш МУИС-ийн шинжлэх ухааны сургуулийн багш Ц.Тайвансайхан, Анагаах ухааны салбар хуралдаанд 1-р байр МУИС-ийн оюутан Б.Буянхишиг, шилдэг багш АШУҮИС-ийн Биохимийн тэнхимийн багш Ж.Ариунболд нар тус тус шалгарсан байна.Энэ жилийн тухайд зохион байгуулагчдын зүгээс орон нутгийн багш, оюутнуудыг оролцох боломжоор хангасан.

Тиймдээ ч Завхан, Ховд, Дархан-Уул, Төв аймгийн оюутан багш нар идэвхтэй оролцжээ. Ийнхүү салбар хуралдаанаас шалгарсан багш оюутнууд дөрөвдүгээр сарын 16-ны пүрэв гарагт Төрийн Ордонд зохион байгуулагдах Нэгдсэн хуралдаанд оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Лицензийн дугаар олголт хэвийн үргэлжилж байна

Ашигт малтмалын газар /АМГ/-аас 20.9 сая гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчдийн өргөдлийг цахимаар олгож байгаа.

Нэгдүгээр сарын 26-наас олгож эхэлсэн цахим бүртгэлээр өнгөрсөн хугацаанд нийт 742 аж ахуйн нэгж АМГ-т бүртгүүлснээс 676 аж ахуйн нэгж VPN төхөөрөмж аваад байгаа аж. Мөн өнөөдрийн байдлаар 700 гаруй дугаарыг лиценз хүсэгчдэд олгожээ.

Харин яг өнөөдрийн хувьд / 04.13/ дугаар олголт хэвийн тараагдаж, 120 компани өргөдлийн дугаар авсан байна. Дугаар авсан компаниуд ажлын дөрвөн өдөрт багтан АМГ-т өргөдлөө гарган, талбайн солбилцлоо зөв оруулсан, баримт материалаа зөв бүрдүүлсэн эсэхийг шалгуулах юм. Үүний дараа тус лицензийн харъяа орон нутгийн удирдлагад хүсэлтээ хүргүүлж, зөвшөөрөл авах шаардлагатай.

Өнөөдөр дугаар авсан компаниуд /2015.04.13/

4-р сарын 13 өдрийн 120 дугаар авсан компанийн нэрс

1

ГЗОХ

2

Хатанметалс

3

Эм Си Эй Ди

4

Баян эрхэт гүн

5

Галвейвиев таун

6

Хайландфорс

7

Мөнхийн судар

8

Зол-Ач

9

Стархолдинг

10

И Эс Эм Пи

11

Саяардриллинг

12

Эф Эйч Эл

13

Юү И Ар Ти Си Эф Жи

14

Монголиадун фанхөен

15

Терра-Энержи

16

Ширээгийн шугуй

17

Ди Эм майнинг

18

Ти Эм Ти Си

19

Тиара-Эксплорэйшн

20

Цагаагчуудконстракшн

21

Өнөрбулган хэрлэн

22

Шинжунчи

23

Эс Би Эйч

24

Азхээр

25

Арвижин майнинг

26

Мөнгөн нахиа

27

Ди Эйч Зэт

28

Майн Реал Сольюшн

29

Хера-Инвестмент

30

Трой-Унц

31

Хатанметалс

32

ТИС андууд

33

Мөнхийн судар

34

Маунтайн шаста

35

Хайландфорс

36

Алтайхянган

37

Глобалвалю майнинг

38

Геобүрд

39

Баялаг эрдэс цогт

40

Ялгуун-Уянга

41

Өнгөт эксплорейшн

42

Монголиадун фанхөен

43

Ханбогд эксплорэйшн

44

Тиара-Эксплорэйшн

45

Маунтайн шаста

46

Юү И Ар Ти Си Эф Жи

47

Синшин орд

48

Мэжиклаборатори

49

Хатанметалс

50

Арвижин майнинг

51

Чингисийн алтан зоос

52

Ди Эм майнинг

53

Мөнхийн судар

54

Өнөрбулган хэрлэн

55

Ди Эйч Зэт

56

Глобалвалю майнинг

57

Азхээр

58

Эм Би Би Си

59

Өнгөт эксплорейшн

60

Багадөш

61

Жөн юан орд

62

Топдаймонд дриллинг

63

Арвижин майнинг

64

Мөнхийн судар

65

Чингисийн алтан зоос

66

Мөнгөн нахиа

67

Ялгуун-Уянга

68

Баялаг эрдэс цогт

69

Чандмань минералс

70

Чингисийн алтан зоос

71

Ширээгийн шугуй

72

Мэжиклаборатори

73

Мөнхийн судар

74

Баялаг эрдэс цогт

75

Глобалвалю майнинг

76

Эко гарц

77

Голден гео физик

78

Браунбеар дриллинг

79

Улаантолгой консалтинг

80

Мөнгөн нахиа

81

СННС

82

Топдаймонд дриллинг

83

Ялгуун-Уянга

84

Солонгонхөрс

85

Багадөш

86

Глобалвалю майнинг

87

Мөнгөн нахиа

88

Чандмань минералс

89

Баян эрхэт гүн

90

Улаантолгой консалтинг

91

Голден гео физик

92

Мөнхийн судар

93

Эс Би Эйч

94

Ялгуун-Уянга

95

Мөнгөн нахиа

96

Глобалвалю майнинг

97

Монголиан прожект менежмент групп

98

Солонгонхөрс

99

Ялгуун-Уянга

100

Мэжиклаборатори

101

Улаантолгой консалтинг

102

Ди Эм майнинг

103

Холтүрүү

104

Солонгонхөрс

105

Топдаймонд дриллинг

106

Мөнгөн нахиа

107

Улаантолгой консалтинг

108

Мэжиклаборатори

109

Голден гео физик

110

Топдаймонд дриллинг

111

Холтүрүү

112

Голден гео физик

113

Улаантолгой консалтинг

114

Жи Эй Кэй

115

Эко гарц

116

Ширээгийн шугуй

117

Хөхмонгол групп

118

Солонгонхөрс

119

Жи Эй Кэй

120

Солонгонхөрс