Categories
мэдээ нийгэм

Түмэнцогт сумын 80 гаруй хувь нь шатжээ

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд дэгдсэн түймэр аюулын харанга дэгдээд байна. Түймрийн нөхцөл байдал ямар байгаа талаар манай сурвалжлагч М.Ууган-Эрдэнэ газар дээр нь ажиллаж байгаа юм. Түүнтэй холбогдож дараахь мэдээллийг авлаа.

Одоогоор Түмэнцогт сумын 80 гаруй хувь нь түймэрт шатжээ. Мөн 40 гаруй айлын хаваржаа, 30 орчим гэр шатсан байна. Цаг агаарын байдал таагүй, шороон шуургатай байгаагийн улмаас түймэр илүү тархаж байгаа гэнэ. Улмаар Мөнххаан сум руу түймэр орсон байна. Дээрээс Түмэнцогт сумаас зүүн урагш дахин түймэр гарчээ. Түймрийг унтраахаар онцгой байдлын албаныхан болоод орон нутгийнхан ажиллаад дийлэхгүй байгаа аж. Учир нь шороон шуурга, түймэрийн аль нь мэдэгдэхгүй битүү улаанаараа эргэлджээ.

Цагдаагийнхан түймэр тавьсан байж болзошгүй этгээдийг саатуулаад байгаа аж. Түмэнцогт сумын малчин Л-ийг сэжиглэж буй мэдээлэл байна.

Энэ тухай “Өдрийн сонин”-ы баасан гаригийн буюу маргаашийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдүүдээ харгалзахгүй байгаагаас автын осолд өртөж байгаагаас сэрэмжлээрэй

Урин дулаан цаг болж, эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр хичээлд нь явуулдаг болсон нь багачууд автомашины осолд өртөх шалтгаан болж байгааг Замын цагдаагаас анхаарууллаа. Өнгөрсөн хоногт гэхэд зам тээврийн осолд хоёр хүүхэд өртсөн байна. ХУД-ийн нутаг Зайсангийн гудамж, Зайсан толгойн арын замд Х.Элентра маркийн авто машины жолооч А нь явган зорчигч 13 настай охиныг мөргөж гэмтээжээ.

Мөн СБД-ийн нутаг Бээжингийн гудамж 7 дугаар байрны арын замд Субару маркийн авто машины жолооч Д нь явган зорчигч таван настай охиныг мөргөж бэртээжээ.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Ерөнхийлөгчид бичгээр танилцуулахаар болов

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчээр Г.Алтанчимэг, П.Золзаяаг, Захиргааны хэргийн танхимд П.Соёл-Эрдэнийг, Эрүүгийн хэргийн танхимд Ч.Хосбаяр нарыг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа юм. Тэднийг томилох асуудлыг өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үнэнч шударгаар ажиллахыг захиж байсан юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Ч.Хосбаяр гэдэг нөхөр орж ирсэн цагаасаа эхлээд инээгээд, пээдэгнээд байгаа чинь ёс зүйтэй асуудал мөн үү. Оруулж ирж байгаа албан тушаалтнууд Монголд шударга ёсыг тогтооё гэж байгаа юм бол нэг бүрчлэн чихнээс нь чангааж, ажиллах хэрэгтэй байна. Ингэхгүй бол болохгүй байна. Шүүхийн Мэргэжлийн хорооноос хамгийн өндөр оноог н.Данзан, н.Өлзийсайхан, н.Сүнжид, н.Эрдэнбулган авсан байхад, энэ дөрвөн хүний асуудал яригдахгүй байна. Ийм байхад Шүүхийн Мэргэжлийн хороод хуралдаад яах юм. Ийм хариуцлагагүй явдал байна. Шүүгч нарын цалинг өндөр баталсан, гэтэл энэ нэр дэвшигчид дунд “Монгол Улсад хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын төлөө шударга ажиллана гэж ярих хүн нэг ч алга” гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Шүүгчдийн ёс зүйн төлөвшлийг тууштай байх, нийгмийн мэдрэмж зэрэг олон шалгуураар сонгон шалгаруулдаг. Мөн хуульчдаас шүүгчдийг шилж олохыг чухалчилдаг. Олон шалгуураар шүүсний үндсэн дээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд шалгаруулсан” гэсэн тайлбар хийсэн юм.

Ингээд нэр дэвшигчдийг УИХ-аас Ерөнхийлөгчид бичгээр мэдээлэхээр хуульчилсныг ёсоор болгохоор болов.

Дараагаар нь Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/-ийг хэлэлцэж дуусаад үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Хятад руу мах экспортлох аж ахуй нэгжүүдэд гэрчилгээ олгожээ

Манай улс өнгөрсөн онд БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн экспортлох хүсэлтээ илэрхийлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу өнгөрсөн онд БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн газраас мэргэжилтнүүд ирж мах нядалгааны болон боловсруулах үйлдвэрүүдэд тандалт судалгаа, эрсдлийн үнэлгээ хийгээд буцсан юм.

Тухайн үед эрсдлийн үнэлгээгээр тэнцсэн боловч зарим нэг шаардлагыг хангаагүй үйлдвэрүүдийн дутагдлыг МХЕГ-ын хяналтан дор засч залруулан, өнгөрсөн сард Хятадын талд аж ахуй нэгжүүдийнхээ мэдээллийг хүргүүлсэн. Үүний дагуу Хятадын Гэрчилгээ бүртгэлжүүлэлтийн газраас энэ сарын 13-нд доорх аж ахуйн нэгжүүдэд мах экспортлох зөвшөөрөл олгожээ.

Тухайлбал дулааны аргаар боловсруулсан 20 орчим төрлийн үхэр хонины мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ-д экспортлох зөвшөөрлийг “Мах маркет”, “Монгол эко мах” ХХК-ууд, үхэр, хонины махны нядалгааны үйлдвэрийн зөвшөөрлийг “Мах маркет”, “Грийн грэйс лэнд”, “Монгол эко мах”, “Дархан меат фүүд” гэсэн дөрвөн компанид олгосон ба эдгээр аж ахуйн нэгжүүд нь дулааны аргаар боловсруулах үйлдвэрүүдийг түүхий эдээр хангах аж. Харин адууны махан хөлдөөсөн бууз, банш экспортлох эрхийн “Хаан хүнс” ХХК, адууны махны нядалгааны үйлдвэрийн хувьд “Монгол эко мах”, “ Дархан меат фүүд” ХХК-ууд адууны хөлдүү гулууз махыг экспортлох зөвшөөрлийг авсан байна.

БНХАУ-ын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ноогдох хэмжээ нь 2002 онд 2,47 кг, 2010 онд 3,01 кг, 2015 онд 3,23 кг болсон байна. Хонины махны импорт 2011 онд 82,7 мян.тн, 2012 онд 123,7 мян.тн, 2013 онд 254,0 мян.тн болж өсчээ.

Categories
мэдээ нийгэм

“Гутал сугарсан нь гол биш, эзэн нь жагсаалаа хөөдөөгүй нь л чухал”

Дайны ялалтын 70 жилийн ой, Москва хотын Улаан талбайд болох ялалтын баярын парадад монгол цэргийн бие бүрэлдэхүүн улсаа төлөөлөн оролцохоор болсон нь бахархууштай. Жагсаалын бэлтгэлийн ажилтай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн болон Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ж.Бямбажав нар танилцсан юм. Харин энэ үеэр буюу парадад алхаж байсан нэгэн цэргийн гутал сугарч хоцорсон талаарх зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа. Тэгвэл энэ асуудалд Батлан хамгаалах яамнаас албан ёсны тайлбар хийжээ.

Тус яамны зүгээс албаны фэйсбүүк хуудаснаа “Цахим сүлжээгээр манай цэргийн албан хаагчийн гутал сугарсан тухай элдвээр бичиж байна. Гутлын үдээс нь хатуу, дээрээс нь хөл дээш жийлттэй учраас сугарчихсан бололтой. Гэхдээ гутал нь сугарсан ч түүртэлгүй, ажралгүй, жагсаалаа хөөдөлгүй дуусгаж байгаа нь өөрөө чухал. Эд зүйлээс нь илүү эзэн нь өөрөө бэлтгэгдсэн байгаа нь хамгаас чухал. Мэдээж энэ бол том сургамж” хэмээжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Уянга С.Баярын асуудлаар АТГ-т мэдүүлэг өгч, нэмэлт баримт дэлгэлээ

Ерөнхий сайд асан С.Баярын гадаад дахь үл хөдлөх хөрөнгийг УИХ-ын гишүүн Г.Уянга олны өмнө дэлгэж, шуугиан дэгдээсэн. Тэгвэл энэ асуудалтай холбоотой АТГ-аас Г.Уянга гишүүнийг дуудаж мэдүүлэг авчсан байна. Энэ талаар Г.Уянга гишүүн “Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө. Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм дөрвөн баримт байна.

Tус бүр хоёр хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн бүртгэлийн баримт, мөн эзэмшигч нэр өөрчлөгдсөн тухай СӨХ-д явуулдаг мэдэгдэл байна. Бүх баримт бичиг нотариатаар баталгаажсан.

Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай бүртгэлийн баримтууд.

Эхний 1-р хуудсанд:

Баярын Нандин гэгч 16 West XXK компаниас байшин худалдаж авсан тухай
Нью Йорк хотын бүртгэл мэдээллийн агентлагт бүртгэгдсэн өдөр –2007-12-11
Бүртгэлийн хураамж–$67
Өргөдлийн хураамж–$75
Нью Хотын үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх татвар –$12986.5

Цааш нь 2-7 хуудсанд үл хөдлөхийн нотариатаар баталгаажсан гэрээ, үл хөдлөхийн дэлгэрэнгүй тайлбар.
9-11 хуудсанд Нью Йорк мужийн үл хөдлөх хөрөнгийн арилжааны тайлан
9-р хуудсан дээр арилжааны нийт дүн $911, 333 гээд бүгдийг нь өглөө” гэв.

Харин Г.Уянгын дэлгэсэн баримтын талаар С.Баяр тайлбар хийхдээ “Би солиотой биш. Нэг газар долоон байшингаар яах вэ. Удахгүй Монголд очиж учрыг нь олно ” гэсэн билээ.

Г.Уянга гишүүн АТГ-т дараахь баримтуудыг өгсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Түмэнцогтын түймэрт зам анги өртөв

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан, Булан гэх газруудад цурамд оруулсан түймэр хүчээ авч, сумын төвөөс 20 км зайтай зам анги галд өртөж, паркад нь байсан найман ширхэг “Норд бенц” маркийн автомашин шатсан байна. Түймрийн цагийн байдал ямар байгааг манай сурвалжлагч газар дээрээс нь сурвалжилж байгаа. Энэ талаар “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

Он гарсаар манай улсын 13 аймгийн 39 суманд нийтдээ 71 түймэр гарсан байна. Харин Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад энэ сард гарсан түймэр нэлээд хэмжээний хохирол учруулжээ. Одоогоор уг түймрээс шалтгаалан учирсан хохирлын хэмжээг бүрэн гаргаагүй байгаа ч өчигдөр Шадар сайдын тушаалаар түймэрт гэр нь шатсан айлуудад гэр олгох цуваа зүүн аймгуудыг зорьсон юм.

Шадар сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар даргалж байгаа бөгөөд ХХААЯ, Сангийн яам, ЦЕГ, МХЕГ зэрэг холбогдох байгууллагуудаас гадна хэвлэл мэдээллийн төлөөлөл ч багтаж байгаа ажээ. Уг ажлын хэсэг түймэр гарсан газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцах, хорогдсон малын тоо толгойг гаргах, хохирлын хэмжээг тоцоолох, хор уршигийг арилгах санал боловруулахаас гадна түймэр гарсан шалтгааныг тогтоох юм.

Categories
мэдээ нийгэм

Дараахь байршлуудад үерийн хамгаалалтын далан барина

Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжид энэ онд хийх ажлын төлөвлөгөө гарлаа. Төлөвлөгөөний дагуу Чингэлтэй дүүрэгт 8, Баянгол дүүрэг 6, Сүхбаатар дүүрэг 2, Сонгинохайрхан дүүрэг 4, Баянзүрх дүүрэгт 2 нийт 22 байршилд далан сувгийн цэвэрлэгээ хийгдэнэ. Энэ ажилд 558 сая 900 мянган төгрөг зарцуулах юм. Он гарсаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Дэнжийн мянгын 2-р суваг, Чингэлтэй дүүргийн үерийн хамгаалалтын туслах сувгуудыг цэвэрлэсэн. Мөн Дэнжийн 1000-ын 1, 3-р сувгийн булгийн мөсийг ухаж, халиа үүсэхээс сэргийлэх арга хэмжээг авч,Толгойт Бөмбөгөрийн үерийн далан сувгийн халиаг багасган, мөсийг нь зөөж суваг татан тодорхой газруудад тунгаагуурын цэвэрлэгээг тогтмол хийж байна.

Цаашид үе шаттайгаар Петровис 8-ын баруун талын суваг, Зүүн уулын суваг, Гэсэрийн баруун суваг, Баруун уулын суваг, 17-р сургуулиас доош Дэнжийн 1000-ын III хүртэлх суваг, Сүхбаатар дүүрэг 12-р хороо Сэлбэ гол руу орсон суваг, 3,4-р хорооллын арын үерийн хамгаалалтын далан суваг, Нефть, Ногоон зоорийн гаргалгаа, Нисэхийн үерийн хамгаалалтын суваг, Гэсэр сүмээсЗ анабазарын гудамж хүртэлх суваг, Баруун уулын суваг, Ард Аюушийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэл, Чингүнжавын гудамжны замын доорх ус гаргуур,Толгойтын сувагтай нийлэх хэсгээс Хос гүүр хүртэлх суваг, Баруун уулын сувгийн төгсгөлөөс станцын урд зам хүртэлх байршлуудад далан сувгийн цэвэрлэгээ хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар нийтдээ найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнээс хамгийн түрүүнд Казиногийн тухай хуулийн төсөл түүнтэй холбоотой хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн 81,2 хувь дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Яг одоо Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцнэ.

-Казиногийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийднэ. /Засгийн газар, 2015.02.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

-Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/:

-Хүүхдийн эрхийн тухай Конвенцийн “Мэдээлэл хүргүүлэх журмын тухай” Нэмэлт Протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /соёрхон батлах/:

-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:

-Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/:

-“Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

-Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл нарын 23 гишүүн 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

Categories
мэдээ улс-төр

Тавантолгойг УИХ-д өргөн барихаар болжээ

Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцсэн байна. Тавантолгойн асуудлаар шийдвэрээ гаргаж, гэрээний төслөө УИХ-д өргөн барихад бэлэн болсон бөгөөд УИХ-д өргөн барихаар тогтсон аж.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зүгээс УИХ-ын дарга З.Энхболдод хандан 14 хоногтоо багтаан Тавантолгойн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ. УИХ-ын даргын зүгээс Тавантолгойн гэрээ УИХ-аар орсон тохиолдолд энэ асуудлыг яаралтай хэлэлцэхээр болсон юм.

Тавантолгойн асуудлаас болж намын бүлгүүд хоёр хуваагдаад буй. Иймд Ерөнхийлөгч хүртэл УИХ-аар Тавантолгойг хэлэлцэх шаардлагагүй гэж байгаа юм.