Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

КҮНЗИЙН НУТГААР ийм сонинтой

Шаньдун мужийн Циндао хот

Хятадын Энхтайван хөгжлийн сан, МАН-ын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан сургалт аялалд Монголын сэтгүүлчдийн баг хоёр дахь удаагаа хамрагдлаа. Энэ удаагийн сургалт аяллын хөтөлбөрт Шаньдун мужийн КүФү хотод орших Күнзийн сүмтэй танилцахаар төлөвлөгдсөн байв.

Хятадыг ярихын тулд эхлээд Күнзийг ярих хэрэгтэй гэсэн ойлголт байдаг бол Хятадыг дэлхий нийтэд төлөөлж чадах хүн бол Күнз хэмээн хятадууд ярьдаг ажээ. Күнз НТӨ 551 онд Хятад улсын зүүн хэсэгт орших Лу нэртэй ханлиг улсын КүФү хэмээх газар буюу өнөөгийн Шаньдун мужийн КүФү хотод язгууртан удамтай айлд мэндэлжээ. Гэхдээ түүний амьдрал шулуун дардан байсангүй. Ээдрээт амьдрал туулж амьдрахын эрхээр найр наадам, гашуудлын үйл дээр бүрээ үлээж, язгууртан хэргэмтний гэрийн сангийн нярав хийж, данс хөтлөх, мал хариулах зэрэг хар бор ажилд нухлагдаж явсан нэгэн аж.

30 настайдаа номын сургуулиа байгуулж, улмаар шавь нарынх нь тоо гурван мянгад хүрснээс гадна эрдэм номд төгс боловсорсон 72 шавь байсан талаар түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Күнз болон түүний шавь нарын эмхэтгэж туурвисан алдарт Дөрвөн ном, таван бичиг бүхэлдээ Күнзийн сургаалын үндэс болдог. Үзэл бодолдоо үнэнч, бусдад хүндэтгэлтэй,амин хувиа бодохгүй, зорилготой амьдрах гэсэн дөрвөн зарчмыг тэрээр баримталдаг байжээ. НТӨ 221 онд төрийн эрхэнд Цинь удмынхан гараад Күнзийн сургаалыг хориглож, номуудыг нь шатааж байсан бол, НТӨ 220 онд Хан угсааныхан төрийн эрхэнд гарсны дараа Күнзийн сургаалыг дагаж мөрдөхийг тушаасан түүхтэй юм байна.

Монголын сэтгүүлчдийн багийг Хятадын Коммунист намын Гадаад харилцааны дэд сайд Лю Хонцай хүлээн авч уулзав.

Өөрийнх нь сонгосон голын захын бяцхан төгөлд шавь нар нь түүнийг НТӨ 479 онд оршуулсан бөгөөд өдгөө тэнд Күнзийн бунхан, хийд 20 гаруй га талбайг эзлэн оршиж байна. Энэ хүний амьдарч байсан газрыг аялал жуулчлалын бүс болгохоор КүФү хотыг төлөвлөгөөтэй байгуулж буй аж.Галт тэрэгний буудлаас хотын төв рүү явах замд шинээр баригдаж байгаа хорооллын орон сууцны дээврүүдийг сүм хэлбэрийн оройтой барьсан нь өвөрмөц бөгөөд донжтой харагдана. Хүн ам цөөн, багахот хэдий ч цэцэрлэгт хүрээлэн, автомашины зам, талбайд газрыг харамгүй зориулжээ. Энд ирэх гадна дотнынжуулчдын жил ирэх тутам ихэсч буйг хөтөч өвгөн ярьж байлаа. Сүмийн цогцолборын хувьд хэмжээгээрээ Бээжингийн төвд орших Хааны ордонтой бараг ойролцоо. Ур хийц, зохион байгуулалт нь ч ерөнхийдөө төстэй. Олон хаалга, хөшөө, дурсгал багтаасан энэ газрын төв хэсэгт “Хамгаас ариун гэгээн, зөнч мэргэн Күнзийн сүнс амирлангуйг олсон газар” гэсэн бичээс бүхий багана хүндтэй байр эзэлдэг. Тэндхийн худгийн усыг ариун дээд хэмээн шүтдэг бөгөөд мөнөөх худгийн уснаас уухыг энэ насны онцгой бэлгэ дэмбэрэл хэмээн бэлгэшээдэг аж. Гэхдээ энэ газар үргэлж жуулчдын хараа булаасан амар амгалан байгаагүй гэнэ. 1900-1989 оны хооронд багагүй сүйдэж. Ялангуяа соёлын хувьсгалаар буюу 1960-аад оны үед нэлээд нэрвэгдсэн бололтой юм билээ. Харин хуучны төрхөөр нь сэргээн зассаныг хөтөч өвгөн онцолж байв. Далан насыг зооглосон ч хөнгөн шингэн хөдөлгөөнтэй, англиар “урсгасан” өвгөн бидэнд хөтөч хийсэн юм.

Сүмийн эргэн тойронд худалдааны гудамж үргэлжилнэ. Ерөнхийдөө Күнз болон тухайн үеийн хаадын зураг бүхий бэлэг дурсгал, тэр үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг бэлгэдсэн, дуурайлгасан үзмэрүүд зонхилно. Манай багийн гишүүн Г.Учралсайхан тэндээс тохой хэрийн хэмжээтэй, хуучны хийц бүхий дурсгалын сэлэм худалдаж авсан нь буцах үед галт тэрэгний буудлын шалган дээр “асуудал” дагуулж хураалгахад хүрэв. Харин Г.Учралсайхан маань хөтөч өвгөнд сэлмээ дурсгаад аяллаа цааш үргэлжлүүлсэн.

КүФү хот дахь Күнзийн сүм

Бидний аяллын хүрээнд бас нэг очсон газар бол Шандунь мужийн Циндао хот. Хятадын зүүн эргийн далайн боомт газар. Тэр ч утгаараа хориодхон жилийн өмнө энэ газарт загасчны суурин байсан бол өнөөдөр өндөр шилэн барилгуудтай том хот босчээ. Найман сая хүнтэй, далайн эрэг дагуух аж үйлдвэр, аялал жуулчлалын энэ хот гадаад, дотоодын жуулчдын очих дуртай газрын нэг болсон гэж хөтөч залуу ярив. Tsingtao гэж Хятадад алдартай шар айраг бий. Уг шар айраг энэ хотын гол брэнд бүтээгдэхүүн. Шар айраг, түүнтэй холбоотой бэлэг дурсгал, дун, хясаагаар хийсэн зүүлт чимгийн худалдаа далайн эрэг дагуу хаа сайгүй. Энэ хот байгаль орчноо хамгаалах, агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ач холбогдол өгч байгаа нь тус хотын цахилгаан станц, бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцуулах үеэр мэдрэгдэж байв. Цахилгаан станцын яндангаас нь утаа бус уур гарч харагдсан. Үе шаттай хөрөнгө оруулсны үр дүнд хуучны тоос сорогчийн технологийг өөрчлөн давхар шүүлтүүрээр шүүснээр утаан дахь тоос тортогийг 99,95 хувь арилгаж чаджээ. Агаарын динамик зарчмыг ашиглан тоосонцроос бас салгадаг аж. Азотын хийг арилгах технологийг Шандун муж улсдаа анх удаа нэвтрүүлсэн гэж танилцуулж байна лээ. Түүнчлэн далайн усаар хүхрийг арилгах технологийг ч нэвтрүүлснээ станцын удирдлагууд онцолж байв. Нүүрснээс гарсан үнсийг дахин ашиглах шинэ аргыг туршиж байгаагаа ч дуулгасан.

Хай По голын эрэг дээр орших Циндао хотын бохир ус цэвэрлэх байгууламжхүн амын нягтаршлаа дагаад хүчин чадлаа байнга өсгөсөөр иржээ. Үнэр танаргүй орчин, бохирыг дахин ашиглах саарал ус болтол нь цэвэрлэж байгаа нь бас л нэгийг хэлж буй. Бохир ус цэвэрлэх явцад гарсан хаягдал шаврыг мезофилийн бактерийн аргаар цэвэршүүлж бордоо болгон ашигладаг гэсэн.

Тус хотын Шиян нийгмийн бүлгэмийн үйл ажиллагаатай бас танилцсан. Энэ бүлгэм нь дүүргийнхээ өндөр настан, гэртээ харах хүнгүй хүүхдүүдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх гол зорилготой. Найрал дуу дуулж буй хөгшид, загварын алхаа сурч байгаа хижээл насны эмэгтэйчүүд, үндэснийхээ хөгжмийг “хашруулж” суусан буурлуудыг харахад нас бол зүгээр л тоо юм байна гэж бодогдмоор. Эднийх Хятад улсдаа олон удаа шилдгээр шалгарсан бүлгэм юм билээ.

Хятадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй танилцах нь аяллын нэг гол хэсэг байв. 57 жилийн түүхтэй, 170-аад оронд салбартай CCTV-гийнхэн ухаалаг гар утсанд зориулсан мэдээлэл бэлтгэх шинэ редакц байгуулан ажиллаж,гадаад дотоодод болж үйл явдлыг wechat-аар цаг алдалгүй шуурхай дамжуулж байна. Wechat нь хятадуудын гол хэрэглэж буй түгээлтийн хүчирхэг сүлжээнүүдийн нэг. Цахим ертөнц хүчтэй хөгжиж, хэрэглэгчид телевизийн өмнө сууж үзэхээс илүүтэйгээр гар утсаараа мэдээлэл авах нь түлхүү байгаа учир тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мобайл телевизийг хөгжүүлж байгаа нь анзаарагдаж байв. Синьхуа агентлагийн хувьд гар утас, ухаалаг хэрэгслүүдэд зориулан MobileTV-ийг байгуулжээ.Таван жилийн өмнө байгуулагдсан, мэдээллээ 24 цагийн турш цацдаг тус TV-гийнхэн анхны оруулсан чамгүй хөрөнгө оруулалтаа хэд дахин нугалсан ашиг олоод байгаа аж. Тус телевизийнхэн өөрийн гэсэн аппликэйшнээс гадна wechat-аар мэдээллээ түгээдэг, хэрэглэгчид нэг нэвтрүүлгийг нэг юаниар үзэх боломжтой аж. Сараар үзэхээр бол 10 юань төлөх юм байна. Биднийг очих үед тэдний мэдээллийг авахаар нэг сарын захиалга өгсөн хэрэглэгчдийн тоо л гэхэд 3 сая 357 мянгыг даваад байв. Ардын гэж нэрлэгддэгwww.people.cn-ийн хувьд дотоодын ес, гадаадын долоон хэл дээр мэдээллээ цацдаг,2700 гаруй ажилтантай үндэсний хэмжээний томоохон мэдээллийн сайт юм байна. Шанхайн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаад гурван жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд нэгж хувьцааных нь үнэ 21 юаниас 120 болтлоо өсчээ.

Энэ удаагийн сургалтын агуулгын хувьд тоон мэдээллийн хөгжлийн явц, мэдээллийн ажилтны нийгмийн хариуцлага, байгаль орчны хамгаалал, ногоон эдийн засгийн хөгжил,хоёр орны харилцааны тухай гэсэн сэдвүүдийг хамарсан байлаа. Ер нь Хятадын Засгийн газраас олон улсын эдийн засгийн коридор байгуулах зорилготой “Нэг бүс-нэг зам” төсөлд ихээхэн анхаарал хандуулж буй нь хэвлэлийн мэдээ, уулзаж ярилцсан хүмүүсийн ярианаас анзаарагдаж байв. Торгоны замын дагуу явагдах уг төсөлд Төв болон Өмнөд Ази, Номхон далайн 68 улс орон хамрагдах юм байна. Энэ төслийн гол үзэл санаа нь хамтдаа хөгжих. Хятадын Олон улсын радиогоос “Нэг бүс-нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дамжин өнгөрч байгаа орнуудаас цуврал сурвалжлага хийх үйл ажиллагаагаа эхлүүлснээ саяхан мэдээлжээ.

Бас “Эдийн засгийн шинэ төлөв” гэдэг үг Хятадад сүүлийн үед их хэрэглэгддэг болж. Шинэ төлөв гэдгийг нь их хурдтай байсан эдийн засгийн өсөлтийг бага зэрэг бууруулах арга хэмжээ гэж ойлгож болохоор. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 30 гаруй жилийн турш 9.8 орчим хувийн өсөлттэй байсан бол одоо 7.5 орчим хувьтай болох юм гэж эдийн засагчид тайлбарлаж буй. Мөн “шинэ төлөв” хэмээх энэ үгэнд иргэд сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй гэсэн утга агуулагдаж байгаа гэж мэргэжилтнүүд үзэж буй юм билээ. Хятадын эдийн засаг шинэ төлөвт орсноор гадаад дотоодын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарч байгааг БНХАУ-ын дарга Ши Жиньпин саяхан болсон Баогийн Азийн чуулганд үг хэлэхдээ онцолж байсан. Бас “өөрчлөгдөхгүй гурван зүйл”-ээр Хятадын гадаадын хөрөнгө оруулалтын тухай бодлогыг тайлбарлажээ. “Хятад улс улам нээлттэй байх болно. Хятад улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого өөрчлөгдөхгүй. Гадаадын бизнесмений хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого өөрчлөгдөхгүй. Олон орны аж ахуйн нэгжийн Хятадад хөрөнгө оруулан аж ахуйн нэгж байгуулахад сайн үйлчилгээ үзүүлэх бодлого өөрчлөгдөхгүй. Хятад улс олон газрын хүмүүсийн хамт бизнес эрхлэн өөр өөрийн давуу талаа ашиглахыг сайшааж байна” гэж тэрбээр мэдэгджээ.

Хэвлэл мэдээллийнхэнд зориулсан сургалт аяллыг хоёр дахь жилдээ зохион байгуулж буй Хятадын энхтайван хөгжлийн сангийнхан нэгэн сайхан мэдээтэй угтсан нь тус сангийн хөрөнгөөр Чингэлтэй дүүрэгт хүүхдийн амбулатори барих болсон явдал байлаа. Өнгөрсөнжил сэтгүүлчдийн багийг ахалж явсан НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяр Улаанбаатарт хүүхдийн эмнэлэг дутагдалтай байгаа талаар дуулгаж хамтран ажиллах саналаа сангийн удирдлагуудад уламжилсан нь ийнхүү ажил хэрэг болж удахгүй амбулаторийн шав тавихаар болжээ. Амбулаторид ажиллах боловсон хүчин, эмч нарыг мөн сангийн дэмжлэгээр мэргэжил дээшлүүлж, туршлага судлуулах сургалтад хамруулахаар ярилцаж буй аж.

Монголын хэвлэл мэдээллийн багийнхантай уулзах үеэрээ тус сангийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч хатагтай Юү Шао Шуан “Бидний гол зорилго бол хоёр орны иргэд хоорондын харилцааг сайжруулах, итгэлцлийг бэхжүүлэх юм. Тиймээс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд маань ард иргэдийн амьдралд бодит үр ашгаа өгч байх учиртай. Энэ удаа баригдах хүүхдийн амбулатори бол зөвхөн эхлэл. Хамгийн гол нь хамтын ажиллагаагаа тасралтгүй, тогтвортой, ажил хэрэгч үргэлжлүүлэх нь чухал” гэсэн юм.

Хятадын Энхтайван хөгжлийн сан нь байгуулагдаад дөрвөн жил болж байгаа ч энэ хугацаанд багагүй ажил амжуулснаа Юү Шао Шуан хатагтай танилцуулсан. Мьянмарт нүдний эмнэлэг, мэргэжил сургалтын төв байгуулж, шаардлагатай машин, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангасан бол Пакистан, Тайланд, Судан, Лаос, Камбожид бага сургууль, сургалтын төв, байгуулснаас гадна олон зуун хүнд хараа сэргээх мэс заслыг үнэгүй хийж, эмч мэргэжилтнүүд, хэвлэл мэдээллийнхэн, бизнесийн салбарынхныг сургалтад хамруулах, туршлага солилцуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. Мөн олон улсын форум, уулзалт, хэлэлцүүлгийг байнга зохион байгуулдаг юм байна. Манай улсад Хятадын эмч мэргэжилтнүүд олон хүнд хараа сэргээх мэс засал хийснээс гадна инженер техникийн ажилтнууд гар утас, цахилгаан барааны засварчны сургалт явуулжээ.

Күнзийн нутгаас эхэлж Бээжинд хаалтаа хийсэн ажил хэрэгч, наргиантай, дуу хууртай сургалт аяллын тэмдэглэлээ үүгээр өндөрлөе.

Б.ЭНХБОЛД

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-аар шинэ долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ?

Дөрөвдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд УИХ, нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороодоор ямар асуудал хэлэлцэхийг доорх жагсаалтаас үзнэ үү.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 20-ны даваа гаригт:

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 20-ны даваа гаригт:

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

Үндэсний хөгжлийн цогц бодлогын талаар Сангийн яамнаас хийх мэдээлэл 13.00 цагаас 334 тоот өрөөнд;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд;

Галын аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас “В” танхимд.

Дөрөвдүгээр сарын 21-ний мягмар гаригт:

Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа баривчлах, цагдан хорих болон хорих ангийн үйл ажиллагаатай 14.30 цагаас танилцах / 461, 407, 431-р анги/.

Дөрөвдүгээр сарын 22-ны лхагва гаригт:

“Бэлчээрийн талаарх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг, Өргөдлийн байнгын хороо 09.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн талаар хуульчдын дунд зохион байгуулах хэлэлцүүлэг Хууль зүйн байнгын хороо 09.00 цагаас Хуульчдын холбооны Хуульчдын танхимд;

“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 111 танхимд /ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон төрийн өмчийн их сургуулиудын нэгдсэн танилцуулга сонсоно/;

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.30 цагаас “В” танхимд.

Дөрөвдүгээр сарын 24-ний баасан гаригт:

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн талаар Төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулах хэлэлцүүлэг Хууль зүйн байнгын хороо 09.00 цагаас Нээлттэй нийгэм форумын танхимд.

ГУРАВ.БАЙНГЫН ХОРОО БОЛОН ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 21-ний мягмар гаригт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний Эрхийн Үндэсний Комиссын 13 дахь илтгэл /Хүний эрхий үндэсний комисс 2014.03.31/;

Бусад.

2.Хүний эрхийн дэд хорооны хуралдаан Хууль зүйн байнгын хорооны хуралдааны дараа “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хийсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын шалгалтын дүн;

Хүний эрхийн дэд хорооны 2015 онд хийх ажлын төлөвлөгөө.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

5.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Бусад.

Дөрөвдүгээр сарын 22-ны лхагва гаригт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлнэ/;

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төрийн албаны зөвлөлийн 2014 оны үйл ажиллагааны тайлан.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэгт/;

Байгаль орчны төлөв байдлын 2013, 2014 оны тайланг сонсох.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Оюутолгой ХХК”-ийн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн шалгалтын дүнг сонсох;

Монгол Улсын гадаад, дотоод өр зээлийн талаарх Засгийн газар, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллийг сонсох /хаалттай/;

Бусад.

4.Тусгай хяналтын дэд хорооны хуралдаан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны дараа:

Хэлэлцэх асуудал:

Нууц асуудал.

5.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Засгийн газрын тогтоол хуульд нийцээгүй талаарх иргэний өргөдлийг хэлэлцэх тухай;

Нийслэлийн 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн талаарх 3370 иргэний өргөдлийг хэлэлцэх тухай.

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/;

“Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенци”-д нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.02.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;

Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.09.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

“Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Ирээдүйн өв сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Худалдааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нарын 4 гишүүн 2014.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Худалдааны тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын дээд боловсролын салбарт бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд болон онц шаардлагатай байгаль, инженер техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хэрэгжүүлж буй ажлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсох.

Categories
мэдээ нийгэм

“Эмэгтэйчүүдийн хөгжлийн оролцоо” чуулган өндөрлөлөө

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам 2016 онд “Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл” үндэсний чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, түүнийг шийдэх арга замыг тодорхойлон хэлэлцэж байсан билээ. Тэгвэл өнөөгийн эмэгтэйчүүдийн нөхцөл байдал ямар байгаа, тулгарч буй бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг өмнөх чуулганы үр дүнг хэлэлцсэн “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” үндэсний чуулган өнөөдөр Төрийн ордонд болж, өндөрлөлөө.

Чуулганд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болсон 700 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Таны гал тогоонд: Гүзээтэй шөл

Гүзээ нь инсулин, коллаген ихээр агуулдаг болохоор ази эмэгтэйчүүд эрт дээр үеэс энэ бүтээгдэхүүнийг эрүүл мэнд, гоо сайхнаа хадгалах нэгэн жор гэж үзсээр иржээ. Харин монголчууд гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, хаврын цагт тамир тэнхээг нь сэлбэдэг билээ.

Бэлтгэх арга:

Угааж цэвэрлэсэн гүзээг томхон саванд хийн гурван хуруу илүү гарахаар усанд тал лимоны шүүс, хэрчиж бэлтгэсэн дөрвөнхумс сармисны хамтаар зөөлөртөл нь чанана. Чанаж бэлтгэсэн гүзээгээ шүүж аваад ёотонгийн дайтай хэрчиж бэлтгэнэ. Гүзээг чанасан усаа шүүж өөр саванд хийж буцалгана. Хоёр амны халбага гурилаа, тал лимоны шүүс, хоёр ширхэг өндөгний шараа холиод 200 орчим мл ус нэмэн хутгана. Өндөг гурилын бэлдмэлээ буцалж буй усандаа бага багаар нэмж зогсолтгүй хутгана. Хэрчиж бэлтгэсэн гүзээгээ шөлөндөө нэмээд давс, хэрчиж бэлтгэсэн сармисаа нэмж амтлаад дахин таван нут буцалгаад таваглана. Хайлуулсан маслотой хольсон улаан перцээр чимэглэж болно.

Өөрт хэрэгтэй жүүсээ бэлтгээрэй

Ямар жимс, ногоог хольж тээрэмдвэл (миксердвэл) амттай, эрүүл мэндийг тэтгэх ундаа болдгийг зөвлөе.

Лууван, цагаан гаа, алимыг хольж тээрэмдвэл хүний дархлааг сайжруулдаг ундаа болно. Алим, өргөст хэмх, селари. Энэ нэгдэл нь хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай. Мөн цусны сахарын хэмжээг бууруулж, ходоод, толгойн өвчнийг дарна.

Улаан лооль, лууван, алим. Энэ гурвын нэгдэл нь арьсны өнгийг сэргээж, амны эвгүй үнэрийг арилгадаг. Чили перц, алим, сүү. Эдгээрийг холибол амны эвгүй үнэрийг дарж, халуун буулгахад сайн юм байна. Нимбэг, цагаан гаа, өргөст хэмх. Арьсны өнгийг сэргээж, чийгшлийг нэмэгдүүлдэг бөгөөд халуун бууруулах шидтэй. Биеэс илүүдэл давсыг гадагшуулж, бөөр, давсгаа эрүүлжүүлье гэвэл ханборгоцой, алим, тарвас гурвыг нийлүүлээд тээрэмд. Алим, өргөст хэмх, кивины холимог ундаа нь арьсанд дээд зэргээр чийгшил өгнө. Биеийн дотоод дулааныг нэмэгдүүлж, биеийг хоргүйжүүлэн цусны даралтаа буулгая гэвэл лууван, алим, лийр, манго жимсийг хольж ундаа бэлтгээрэй. Лийр гадилын холимог нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг юм байна. Усан үзэм, тарвас, сүүн ундаа нь В2 амин дэмээр баялаг болохоор эсийн идэвхийг нэмэгдүүлж, дархлааг сайжруулна. Гадил, хан боргоцой, сүү. Энэ ундаа нь амин дэмийн тэжээлийн бодисоор баялаг учир өтгөн хатахаас сэргийлнэ.

Борц, төмстэй хуушуур

Хийх арга:

Борцоо нүдэж нунтаглаад буцлам халуун ус хийж дэвтээнэ. Төмсийг давстай усанд чанаад нухна. Луувангаа үрж, сүүлээ нимгэн маш нарийхан татаж хийж өгснөөр борц, төмс, ногоондоо уусах юм. Төмсөө нухахдаа сvv масло хийх шаардлагагvй. Борцоо шүүж аваад бүгдийг нь холиод давс, перец, халиар, нунтаг сармисааөөрсдийн амтаар тааруулж амтална. Гуриландаа нэг ширхэг өндөг хийгээд бүлээн усаар зуурч хэсэг амраагаад хуушуураа чимхэнэ.

Эхлээд тосоо сайтар халаагаад галаа дундаж болгоод хоёр талаар нь шаргалттал шарна.

Categories
мэдээ цаг-үе

Баянаа аваргыг амжилтаараа ардаа орхисон БААТАР БҮСГҮЙ

“О.Гүндэгмаа баатар 2016 оны олимпод оролцохоор болжээ, эрхийг нь авчихаж. Энэ олимп түүний зургаа дахь нь” гэх мэдээ монголчуудыг баярлууллаа. Ийм том амжилт гаргасан тамирчин бүсгүйг “Өдрийн сонин” бямба гаригийн “Өдрийн зочин” буландаа онцолж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин,зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин О.Гүндэгмаа БНСУ-д болсон олимпийн эрх олгох буудлагын “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртсэнээр Риог зорих “тийз”-ээ авсан юм. Ингэснээр тэрээр ирэх олимпод оролцох эрхээ өвөртлөөд байгаа манай хоёр дахь тамирчин болж байгаа юм. Уншигчдад сануулахад, өнгөрсөн нэгдүгээр сард Хонконгод болсон марафон гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хөнгөн атлетикийн тамирчин Б.Мөнхзаяа амжилттай оролцож “Рио-2016” олимпийн наадмын анхны эрхийг эх орондоо авчирсан билээ.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа 1996 онд Атлантагийн олимпод анх өрсөлдсөн. Тэр олимпод 25 метрийн гар бууны төрөлд тав, 10 метрийн хийн гар бууны төрөлд гучдугаар байрт орсон байдаг. Дараа нь 2000 оны Сиднейн олимпод 25 метрийн гар бууны төрөлд зургаа, 10 метрийн хийн гар бууны төрөлд ес, 2004 оны Афины олимпод 25 метрийн гар бууны төрөлд зургаа, 10 метрийн хийн гар бууны төрөлд 16 дугаар байрт орсон. Ингээд 2008 оны Бээжингийн олимпод од нь гийж 25 метрийн гар бууны төрөлд мөнгөн медаль хүртсэн нь түүний олимпоос авсан анхны медаль байсан юм. Харин 2012 оны Лондонгийн олимпод өмнөх амжилтаа ахиулж чадаагүйгээр барахгүй олимпийн мөнгөн медаль хүртсэн төрөлдөө дөнгөж 27 дугаар байрт орсон нь олон шүтэн бишрэгчийнх нь урмыг хугалсан үйл явдал болсон. Гэсэн ч спорт сонирхогчдын хувьд “Гүндэгмаад дахиад хоёр, гурван олимпод хүч үзэх чадал бий. Тэр тийм чансааны тамирчин. Дэлхийд эрэмбэтэй буудагч бүсгүй шүү” гэж сэтгэлдээ далдхан итгэл тээж байсан билээ. Олон хүний итгэлийг мэдэрч байсан тамирчин бүсгүй маань олимпоос хойш хувийн амьдрал болоод спортын бэлтгэлээ чадварлаг хослуулснаар сая “Дэлхийн цом”-оос алт авч олимпийн эрх хүртэв. Зургаа дахь олимпдоо ийнхүү оролцохоор болсон нь Монголын спортын түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болж байна. Х.Баянмөнх аварга, О.Гүндэгмаа нар олимпод таван удаа оролцсон гэдгээрээ бусад тамирчдыг тэргүүлж байсан. Харин О.Гүндэгмаа зургаа дахь олимпдоо оролцохоор болж, энэхүү амжилтаараа Х.Баянмөнх аваргыг ардаа орхиж байна.

Гавьяат тамирчин О.Гүндэгмаа спортын амжилтаараа, хувь амьдралаараа ч үргэлж олны хараанд өртдөг. Түүний нөхөр Х.Цагаанбаатар манай өнөө цагийн шилдэг тамирчдын нэг. Дэлхийд топ-д тооцогддог жүдоч. Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар ханийнхаа амжилтаар бахархаж “Олимпийн эрх хүртсэн ханьдаа баяр хүргэе” гэж өөрийн цахим хуудсандаа мэдэгджээ. 21 жилийн турш спортод зүтгэж яваа О.Гүндэгмаад Монголын ард түмэн хэзээд итгэдэг. Олимпийн өмнөх таамагт түүний нэр ямагт явж “Гүндэгмаа ямар нэг медаль хүртэж л таараа” гэцгээдэг. Энэ удаад ч олон нийт түүнд итгэж “Гүндэгмаа дараа жил юм дуулгана шүү” гэсэн найдвар тавьж байна.

Д.САРУУЛ

Categories
мэдээ цаг-үе

Итгэлийн харц

Энэтхэгийн зохиолч Рабидранат Таагүр нь 1913 ондАзийн зохиолчдоос хамгийн анх Нобелийн шагналхүртсэн уран бүтээлч. Тэрээр зохиолч төдийгүй яруу найрагч, хөгжмийн зохиолч, зураач. Их Британид боловсрол эзэмшиж дэлхийн улс орнуудаар нэлээд аялж А.Эйнштейн, М.Ганди зэрэг олны танил болсон эрдэмтэн, улс төрийн зүтгэлтнүүдтэй дотно нөхөрлөжбайжээ. “Өрнө дорнын шилдэг өгүүллэгүүд” номонд орсон Т.Таагүрийн “Итгэлийн харц” өгүүллэг уншигчдын таашаалыг хамгийн их хүртсэн бүтээлүүдийнх нь нэг. Залуухан, хүч чадалтай, чийрэг биетэйКатичондро хэмээх залуугийн эхнэр нь өөд болсон тулдахин гэрлэхгүй гэсэн бодол төржээ. Үлдсэн амьдралаа ан агнахад зориулахаар эргэлт буцалтгүйгээр шийдсэн байв. Нэг удаа завин дээрээ буугаа цэвэрлэж суутал нугасны хоёр дэгдээхэй тэвэрсэн бүсгүй голын эрэг дээр иржээ. Ер бусын үзэсгэлэнтэй тэр эмэгтэйтэй таарсан Катичондро залуу алмайрсандаа барьж байсан зүйлээ чмартав. Гоо үзэсгэлэн нь байгальтай хосолж залуу өөрийн эрхгүй бүсгүйд татагдана. Цэцэг алтан вааранд байснаас бутандаа ургаж байх нь илүү их зохимжтой гэдгийгтэр мөчид Катичондро залуу ойлгожээ. Бүсгүй голын усанд нугасны дэгдээхэйгээ тавиад удаагүй байтал Катичондротой цуг явсан найз залуус нь нугас руубуугаа шагайн бүсгүйгээр тохуурхав. Айж сандарсан бүсгүй дэгдээхэйнүүдээ шүүрэн авч зугтахад залуу найзынхаа бууг булаан авна. Удалгүй Катичондро найз нарынхаа хамт тосгоныг чиглэн явахад замд нь чинээлэг тариачин айлын байшин таарчээ. Тэнд байшингийн хашаанд модны сүүдэрт нугасны дэгдээхэй тэврэн голын эрэг дээр ирсэн нөгөө үзэсгэлэнт бүсгүй далавч нь шархадсан тогоруугаа харан уйлж суухыг хараад залуугийн сэтгэл улам татагдав. Яг тэр мөчид хэн нэг нь “Шудха” хэмээн дуудахад бүсгүй ухасхийн босон гүйжээ. Дурласан бүсгүйнхээ нэрийг мэдэж авлаа хэмээн баярласан залуу тариачин айлын хашаанд ороход нэгэн эр угтаж авчээ. Катичондрогийн дурласан бүсгүйн аав байна хэмээн таамагласан тул түүнтэй танилцав. Бондопадхай хэмээн өөрийгөө танилцуулсанөвгөнтэй ярилцажяаж туслахыгасуухад Шудха охиноо сайн хүнтэй гэрлүүлсэн байхадэнэ ертөнцийг орхиход харамсах юмгүй хэмээн ярьжээ. Шудха гэдэг нь дурласан бүсгүй нь мөн гэдэгт итгэлтэй байсан Катичондро түүнд охинтой нь гэрлэхийг зөвшөөрөхийг хүсэв. Залуугийн ийнхүү хэлсэнд Бондопадхай ихэд гайхаж охиныг нь харсан эсэхийг дахин дахин лавлав. Ийнхүү Катичондро залуугийн хурим болно. Гэтэлэхнэр нь болох хүн нь нөгөө сэтгэлийг нь эзэмдсэн бүсгүй бус өмнө нь огт хараагүй эмэгтэй байхыг хараад залуу мэл гайхна. Гэтэл эхнэр нь болох эмэгтэйг яах аргагүй Шудха гэдэг аж.Өвгөн Бондопадхай өөрийг нь хуурч нэг хүүхнийг үзүүлчихээд нөгөөтэй нь гэрлүүллээ хэмээн ихэд бухимдан намгийн хажууд байдаг тосгоноос амьдралын ханиа олохын тулд байгаа бүхнээ үл хайхран явсандаа залуу ихэд харамсана. Эргэн тойронд хөгжөөн цэнгээн, зочдын хошин яриа, дуу хуур болж Катичондро л бухимдан суув. Гэтэл хурим болж байсан газар хаанаас ч юм бүү мэдтуулай гараад ирэхэд араас нь нөгөө үзэсгэлэнт бүсгүйороод иржээ. Зочид бүсгүйг хараад “Үймүүлэгч орж ирлээ” хэмээн түүнд гар хэмээн дохино. Бүсгүй гайхсан янзтай залуу хосуудыг ихэд сонирхсон янзтай өөдөөс харж сууна. Тэр үед л дурласан бүсгүй нь хэлгүй,дүлий бөгөөд ойр тойрны тэжээмэл амьтан шувууг ивээдэг болохыгмэджээ. Тэр нэгэн өдөр хэн нэг нь “Шудха” хэмээн дуудахад бүсгүй тохиолдлоор босч таарсан аж. Ингээд Катичондро залуу хэлгүй хүүхэнтэй гэрлэсэнгүй. Бондопадхай өвгөн өөрийг нь хуурсан бус харин ч тус болсныг ухаарна. Ийнхүү бодож байтал нэг л мэдэхэд сүйт бүсгүйг халхалж байсан хөшиг нээгдэхэд өнөөх бүсгүй мартагдав. Залуу санаа алдан тайвшраад, өөрт нь таалагдахгүй байсан эхнэр лүүгээ элэгсэгээр харав. Энэ бол жинхэнэ итгэлийн харц байлаа.

Ю.ДЭЛГЭРМАА

Categories
мэдээ цаг-үе

Сулинхээрээс ирсэн захидал буюу Говьсүмбэрийн анхны арвынхан

Өвөр эгнээнд баруун гар талаас А.Уранчимэг, Б.Энхсайхан, VIII анги цуг төгссөн М.Нямдорж, С.Дулмаа, Ч.Эрдэнэбилэг, Арын эгнээнд баруун гар талаас Т.Болдбаатар, М.Оюунчимэг, М,Баяраа, Ж.Сайнтуяа, Б.Туулцэцэг, Ж.Оюунчимэг, нөгөө ангийн С.Цэцэг-Өлзий нар

“Өдрийн сонин”-ы “Нэг ангийнхан” буланд мянга мянган уншигчдын маань төлөөлөл болох хөдөө орон нутгийнхан ихээр ханддаг билээ. Энэ удаад Говьсүмбэр аймгийн анхны арван жилийн сургуулийг 1978 онд төгссөн ангийнх­ны тухай хүргэж байна.

Дорноговь (тэр үеийнхээр) одоогийн Говьсүмбэр аймгийн боловсролын салбарын ажилд ахиц дэвшил гарч аймгийнхаа хойд захын суманд 1976-1977 оны хичээлийн жилд шинээр 10 жилийн сургууль байгуулсан юм. Аймагтаа газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо цээжний сумдын нэгэн, дэд бүтцийн боломжоор дөнгүүрт тооцогддог улсдаа төдийгүй Ази тивд цор ганц каракулийн САА-тай Сүмбэр суманд шүү дээ. Тэртэй, тэргүй хүн амын нягтрал, суурьшил ихтэй аймгийн төвийн сургуулиудын ачааллыг зайчлан зохицуулж өмнөд бүс (Иххэт, Замын-Үүд, Эрдэнэ, Өргөн, Далан­жаргалан, Айраг сум, Зүлэгт тосгон)-ийн сумдын наймдугаар анги төгсөж дэвшин суралцагчдыг шинэ сургуульд төвлөрүүлж тус бүр 30 гаруй хүүхэдтэй хоёр бүлэг хичээллэж эхэлсний нэг нь математик, геометрийн багш Ц.Жамсран багшийн удирдсан 10-ын “А” харин нөгөө нь орос хэлний багш Д.Банзрагчийн удирдсан 10-ын “Б” бүлгийнхэн байв.

11 банди, 22 охидтой манай ангид унаган нутгийн Ш.Дашравдан, Жанчивын Оюунчимэг, Чимэддоржийн Эрдэнэбилэг, Лодойн Цэнд-Аюуш, Дамбилын Хандаа, Авирмэдийн Хүрэлбаатар, Аюурзанын Уранчимэг, Доржийн Цэрэн, Батсуурийн Энхсайхан, Сангидоржийн Дулмаа, Түвшингийн Ганхуяг, Цэрэндоржийн Лхагвасүрэн, Цэрэннадмидын Эрдэнэмөнх, Даваажавын Ганболд, Дэндэвийн Мөнх-Од, молхи бичээч Төмөрийн Болдбаатар нар дээр бүл нэмж, Өргөний яруу алдарт илгээлтийн эздийн төлөөлөл Мэдэхгүйн Баяраа, Жалбуугийн Сайнтуяа, Замын-Үүдээс флатформоор гангардаг Маньбадарын Наран­цэцэг, “Лензочки”-той Махбалын Цэнд-Аюуш, олон жилийн хойдохыг баахан өөдрөг, хийсвэрээр зөгнөж дөнгөдөг Төмөрбаатарын Жар­галсайхан, Иххэтээс Идэр­лутын Хүүхэнбат, “Пельник” Ишгомбын Цэнд-Аюуш, Айрагаас “Жүү” Рэнцэнгийн Амарсайхан, Хажуу-Улаанаас Ш.Кульсхан, Ш.Алтанхуяг нар, аав ээжийнхээ ажлын шаардлагаар бага ангид хэсэг хамтдаа суралцаж завсарласны дараа өөр нутгаас ирж нэгэн ангийнхан болсон Айрагийн Манлайн Оюунчимэг, Сандагдоржийн Байгальмаа, Сурмаажавын Цэрэнханд нар маань геологичдын удмынхан. Энэ зүгээс ирсэн есөн охины “Номин эрдэнэ” нь мөн адил Тэрбишийн Баасанжав байлаа.

Их сургууль төгсөх жил. И.Дашравдан бид хэд

Санасан дээрээ тодотгоход Хэнтийн Өмнөдэлгэрээс гарвалтай Д.Мөнх-Од, мань Т.Баасанжав хоёр 1978 онд төгссөнөөсөө хойш хамгийн он удаан жил, сараар сураг ажиггүй, зэлүүд явсан нөхөд. Сонин байгаа биз. 30 гаруй жилийн өндөрлөгөөс алдрай багын нөхөд рүүгээ нөр их санаачилгатай хандаж эхэлсэн Бааска чухамхүү ховор олдоцын түүхэн хөвгүүн. Нутаг ус, эцэг, эх, гэр бүлийн нөлөө төлөвшил ондоо, нүүр хагарч завдаагүй бидэнд намрын ажил анхны сорилт байсан болов уу. Сумдаас ирсэн охид ганц хоёр хөвгүүдээ тойрон хүрээлж эр хүнийх нь нөмөр нөөлөгт хургаж, түшиг тулхад найдаж байсан шиг санагддаг. Говьдуу бүсийн II фермийн хэд хэдэн бууцны хөрзөн ховхлох ажилд шамдсан манай ангийнхан ус, хүнсээр нэг бус хоногоор гачигдаж ангийн даргаа сумын төв рүү замын унаанд дайгаад явууллаа.

Сурагч надад САА-н даргын албан өрөө урт, цэлгэр гэж тоймгүй, ээрч бааран хэдэн үг хэлэхээс бараг урьтан нааштай хариу өгч орой бүрийгээр гар хоосон очиход сар жилээр уулзаагүй амьтан, ах дүүгээ тосох мэт хэдэн хөвгүүд маань дээш өргөж сэвээд л. Буугаад юу гэж хэлж хуйхаа маажна даа гэхээс тун эвгүй байсан юм даг. Ажлаа дуусаад гэртээ ирэхэд хэзээ язааны найз нөхөд болчихсон байсан. Хиргүй тунгалаг, хар сэргүй, санаа гэдэг гайхамшигтай аугаа зүйл. Дов дошны үзэл, он жилийн ялгаа гэж байсангүй. Тэр үеийн цэрэг армийнхан шиг. Сургалтын онцлогоос болж орос үгийг өдөр тутмын харьцаа хандлагад илт түлхүү хэрэглэдэг байлаа. Конкурст бэлтгээд зав чөлөөгүй байгаа хэрнээ Их дэнжийн баруунтайх нуурын зүлгэн дээр хичээлээ унших зуураа амжуулаад л “Айл гэр” болоод тоглочихно. Эрххэн бага настайгаа зууралдсан нялхамсуу зантай байж. Манай анги Сайншанд хотод очиж уралдаан шалгалтад ороод 33 хүүхдээс 18 нь их, дээд сургуулийн хуваарь авч төгсөлтдөө манлайлж байлаа. Одоогоос 36 жилийн тэртээ.

Хагас бүтэн сайн болгонд цэргийн сургуулийн хэдийг ээлжлэн эргэж очдог байлаа.

Амьдрал асар их тойрог хойно төгсөх, эс төгсөх явдал байх. Хэдэн хөвгүүдийн маань тэн хагас нь цэргийн тусгай болон дээд боловсрол эзэмшин, мөрдэстэй хувцас өмсөцгөөсөн нь туйлын үнэн ч ЦТДуС төгссөн А.Хүрэлбаатар, ЦНДС төгссөн Т.Жаргалсайхан, Л.Хүүхэнбат, Ц.Эрдэнэмөнх нар маань мөнх бусыг үзүүлсэн нь харамсалтай. Цэргийн офицероор гавьяаны амралт эдэлтлээ ажилласан “Нүдэн” Лхагваа маань тэтгэврээ тогтоолгож, тэтгэмжийнхээ хэдийг авмагц Сөүл рүү явж явж, саяхан ирсэн сурагтай, уулзалдаж амжаагүй л явна.Конкурст явахын өмнө Жагаа маань даргын индэр (багшийн ширээ)-т гарч бага зэрэг оршил хийж, биднийг дотоод, гадаадын нэр хүндтэй сургуулиудад зөн билгээрээ хуваарилчихав. Цугаараа шүү. Бас нэгэн сонин дурсамж. Аймгийн төв хачин халуун, бүгчим газар гэсэн яриа чих дэлсээд 9-ийн дэлгүүрт байсан сийрсэн малгайг хуу дуусгаж байлаа. Нараа, Булнай, Баяраа, Сайнка тансаг хэрэглээнд дуртайгаараа агент “Донхор” хэмээх Дампил гуайн эрх гүнж Хандаа нар л лав вокзал хавийг чимж өгсөн.

Манай ангийнхан төмөр замын байрныхан (Б.Энхсайхан, Д.Цэрэн, А.Уранчимэг, Мяч Д.Ганболд), гэр хорооллын (ХБА-ийн шар Чимэд гуайн Эрдэнэбилэг, шанзчин Хандаа, манайх, унзад Лодой гуайн Цэнд-Аюуш, өндөр Ишрэнцэн гуайн Дашравдан эднийхэн айл, А.Хүрэлбаатар, эвлэлийн үүрийн дарга, X ангиа онц дүнтэй төгсөж алтан медалийн эзэн болсон хайгуулын ахмадууд Жанчив, Цэвэлмаа гуай нарын охин Оюунчимэг, гэрлийн Долгор гуайн онц сурлагатан охин А.Уранчимэг, хууль-цаазын дунд сургуулийг онц төгсөж МУИС-ийн хууль зүйн ангид элсэн суралцсан Сангидоржийн Дулмаа, дотуур байрны М.Оюун, С.Цэрка, Т.Жагаа, Т.Бааска, Л.Хүүхэнбат, Л.Амарсайхан, М.Баяраа, Ж.Сайнка, С.Байгаль, Ш.Кульсхан, Ш.Алтанхуяг, төмөр зам гаталдаг Ц.Эрка, сургуулийн ойролцоох байранд (Д.Мөнх-Од, “Саятан” Т.Ганхуяг, Б.Цэндхорол), богино дэнжийн (цэргийн нэхий дээлээр гангардаг Эрдэнээгийн Энхтөр) гэсэн байрлалтай байлаа. Их дэнжийн хэд эгнээ болгонд нэг нэгээрээ байх. Эрт босож шалгалтын билет унших, шөнө оройд бие биенээ хүргэж өгөх, даалгавар энэ, тэр асуухад дөхөмтэй байж гэм. Одоотой адил утас, шөрмөс сураггүй байлаа.

Урлаг, спортоор параллель ангитайгаа ана мана. Ер нь л жигд хүүхдүүд, эв түнжин сайтай нөхөд юмсан. Ердөө энэ намар Айргийн олон арван жил нүүр царайгаа харалцаагүй Бааска төрөлх нутгаараа шүргээд буцах замдаа Чойрт он удаан жил тогтвор, суурьшилтай амьдарч буй Л.Аюуш, Д.Хандаа бид гуравтай бишгүй хууч дурсамж ярьж, зоогийн газрынхны нүдийг бүлтийлгэж, чихийг сортойлгож аваад буцсан. Хичнээн сайхан. Даанч цаг яваад л, олон эхтэй яриа хөврөөд л Хандаа “Одоохон, одоохон” гээд байдаггүй. Дахиад утасдтал “Би зуурмагаа хийж байна. Нөгөө хөдөлмөрийн хэлтсээс авсан жаахан юмаараа” хэмээхэд цаана нь яалт үгүй техник төхөөрөмжийн дуу гараад. Миний бие их мэдэгч царайлаад Л.Аюушид “Цаадах чинь төслөөр зээл авч, блок цохиулж байгаа хэрэг” гэж цэцэрхтэл, юуных нь зээл, блок байхав, нарийн боовны зуурмаг санж. Бөөн инээдэм. Мөн гүйлгээ ухаан шүү. Аюуш ч хэзээнээсээ инээд муутай охин доо. Өрөөлд нэмэр хачир болж сүйдээ холихгүй ч өөртөө зөв аж ахуй эрхэлж хөл дээр нь тэнцвэржүүлээд яваа Ж.Сайнтуяа (Дорнод аймгийн ИТХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Шинэбаярын гэр бүл), жендерийн асуудал сураг ажиггүй байхад, мэдрэмжээрээ үндэслэгчдийн нэг гэхэд дөвийлгөж хэтрүүлсэн болохгүй Эрдэнэ сумын Төвд гуайн бэр, ихрийн ээж Манлайн Оюунчимэг, “сар улирлаар ч холдоход бэрх байна” хэмээн нулимс мэлмэрүүлж асан М.Баяраа нартайгаа уулзалгүй хэдэн ч жил болоо вэ.

Өнгөрсөн жилийн хавар нөгөө ангийн хүү, МХУЗ-ын багш Т.Пүрэвсүрэнгээс “1978 он. Анхны 10-р анги төгсөлт, анхны улсын шалгалт, анхны уралдаант шалгалт гэх мэт бүх зүйл анхных байлаа. Магадгүй зарим нөхдийн минь анхны хайр, догдолж гэрэвшсэн анхны болзоо, ичингүйрч зовнисон анхны үнсэлт ч сургуулийн минь хоёр давхар шар барилгын хаа нэгтэй дурсамж болон мөнхрөн үлдсэн биз ээ. Энэ үед бид хөөрүү дэврүүн сэтгэл, гэнэн мөрөөдөл тээсэн, амьдрал таниагүй, гэмгүй зүггүйрхэл дагуулсан 17-18 настнууд явлаа хөөрхий. Бие биенээ дагаж дэрвэсэн хийрхэл, хөөрүү дэврүүн сэтгэлийг минь дарж, хүн болж хөлөө олоход багш нар минь зааж зөвлөж заримдаа зандарч загнаж зөв замд хөтөлснөөр өнөөдөр сайн сайхан явна.

Биднийг сурч байх үед газар, газраас шигшмэл сайн хүүхдүүд нэгэн дор хуран цуглаж бие биетэйгээ өрсөлдсөн цагаан атаархал хүүхдүүдийн дунд өрнөж байсан нь сурлага хүмүүжилд нөлөөлөөд зогсохгүй сургуулийн маань сургалтын чанарт тодорхой хэмжээгээр ахиц үзүүлсэн нь дамжиггүй гэж бодож явдаг. Химийн багш Г.Мятавдоржийн “Өө, чи иймхэн юм мэдэхгүй байгаа юм уу. Хөөрхий ч амьтан бол доо” гэсэн үг бидний хор шарыг малтаж, дахиж тэгж хэлүүлэхгүй байхын төлөө зүтгэхэд хүргэдэг байлаа” гэсэн захидлыг урд хилийн наахантай Сулинхээрээс ирүүлсэн нь нэгэн сонин. Товчхон дурсамж тэрлэгч би бээр, 1968 онд сургуульд орохдоо багш нараас тавьсан асуултад навс унаж байсан түүхтэй хүн.

” … Аль аймаг вэ?

-Сүмбэр аймаг

Овог хэн бэ?

-Овог байхгүй…” гэчихээд хээвнэг зогсож олны дуу шуугианд баахан бишүүрхэж байсан гэдэг. Энгийнээс энгийн 10-ийн “А” ангийн хүүхдүүд, жирийнээс жирийн 50 өнгийсөн настнууд багын найзууд минь бахь байдгаараа ирэх хаврын дунд сард баяр хөөртэй уулзацгаая.

Ангийн дарга, сэтгүүлч Т.БОЛДБААТАР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хунгар цасан доороос гарч ирсэн хурганы амийг хуулиар хамгаалъя

Facebook-т энэ сарын 16-ны өдөр ийм нэгэн бичлэг тавигджээ. Бичлэгт хурга майлах чимээнээр хонины хашаанд хунгарласан цасан дунднэг малчин залуу хүрз барин зогсож харагдав. Хашааны зүүн хэсэг тэр аяараа цасанд дарагджээ. Малчны цаана хонины хашааны тулгуур шон дөнгөж цухуйж, хунгаргүй газар нь хонь, ямаа үхсэн харагдана. Малчин цасыг хүрздэх зуур хот айлынх нь бүсгүй гар утсаар бичлэг хийх явцдаа ”Нанзаа, цасны зузаан 60 орчим см байх шиг байна” гэж ярив. Малчин залуу хүрзээр цасанд цоорхой үүсгэхэд шар толгойтой хурга тэр нүхээр майлсаар гараад ирлээ. Үснийх нь үзүүр норсонч хурга азаар амьд байна. Бүсгүй “Нэг хурга гараад ирлээ” гэв. Залуу “Яах аргагүй хурга майлах чимээ сонсогдоод байсан юм. Хонь болох хувьтай байжээ. Ээж нь яваад өгсөн юм чинь, угжъя даа” гэж сонсогдов. Малчин залуу нөгөө цоорхойг хүрзээр зөөлөн товшиж томсгоход цаана нь дахиад нэг хурга байгааг олж харав. Бас нэг хар толгойтой хурга амьд мэнд гарч ирлээ.

Бүтэн нэг шөнө цасанд дарагдан амьд гарч буй хургануудын тухай тэр бичлэгийг үзээд сэтгэл уясахгүй байж чадсангүй. Тэр тусмаа юугаа ч мэдэхгүй нялх төл шөнөжин цасанд дарагдан амьд гарч чадсан нь бахархам. Хэлж ирдэггүй хийсч ирдэг гамшгийн өмнө хүн малгүй өвдөг сөхөрдөг ч тэндээс эсэн мэнд гарна гэдэг өөрөө зол байдаг. Харамсалтай нь бичлэгт гарч буй малчин, бүсгүй хоёр хурганы амийг аварснаа юман чинээ бодож байгаа шинж алга. Нөгөө хоёр нялх амьтанд анхаарал тавьж хүүе, хаая ч гэсэнгүй. Зүгээр л явуулчихав. Өлссөндөө туйлдаж ядарч, тэнхээгүй болсон хурганууд түргэн гүйгээд алга болохыг бодоход эхээ хайгаад явсан байх.

Энэ бичлэгт гарсан хоёр малчинг шүүмжлэх гэсэнгүй. Ерөөсөө манай малчдын хоцрогдсон сэтгэлгээ нь эндээс харагдаж буй юм. Гадаадынхан далайн түрлэгээр шидэгдсэн загас, халим, амьтныг буцааж далайд нь, байгальд нь тавьж амьдрал бэлэглэж буйдаа ямар их аз жаргалтай байдаг билээ. Бөөн хөөр баяр болж байгаа харагддаг. Тэд нэг ч болов амьтны амийг аварсандаа баярладаг. Түүгээрээ бахархдаг. Харин монголчууд бид ан амьтныг битгий хэл дэргэдээ байгаа таван хошуу малаа ч хамгаалж, хямгадаж чаддаггүй ард түмэн. Малаа аврахын тулд юу ч хийдэггүй гэхэд болно. Цас зуд, түймэрт мал нь өртөхөд “Манайхаас тэд хорогдчихлоо” гэдэг. Мал нь үхэх ёстой юм шиг л хээвнэг хэлдэг. Нэг ч болсон амьтны амийг хамгаалж чадаагүйдээ харамсдаггүй. Учир нь өөрсдөө тэжээж, хэрэгцээтэй үедээ ашигладаг. Энэ нь бусдад хамаагүй гэжбоддог. Тэгсэн атлаа “Мал шуурганд уруудчихлаа”, “Малаа алдчихлаа”, ”Малжуулах хөтөлбөрт хамрагдъя” хэмээн нөхөн олговор төрөөс нэхэж чаддаг. Харин малчид малаа түймэрт хуйхлуулж хөлдөөж алсныхаа хариуцлагыг огт хүлээдэггүй. Малынхаа талаар амьд эсвэл хорогдсон гэж л ярьж чаддаг. Харин дэвшилтэй арга нэвтрүүлж байгалийн гамшгаас хамгаалж хотон дахь малаа аварч чадсан гэх түүх баримт сонсогддоггүй нь энэ хуучирсан сэтгэлгээтэй нь холбоотой биз.

Тэгвэл бидэнтэй адилмал аж ахуй эрхэлдэгӨмнөд Монголын малчид хэрхэн амьдарч байна вэ. Тэд чулуугаар, тоосгоор хашаа хороо босгож хичнээн тохилог орчинд малаа өсгөдөг билээ. Тэр нь бараг хана хэрэм шиг лсүртэй, цэгцтэй харагддаг. Гэтэл бид нөгөө л дээр үеийн нүүдэлчин сэтгэлгээгээ өөрчлөхгүй хөгжихгүй явсаар байна. Малын хашаа саравч нэртэйхэдэн мод хэлхэж тавьчихаад малаа хашдаг. Өвөл бол тэр хашаа нь нөмөр нөөлөг болох нь битгий хэл жавар хургасан хүйтэн хонгил л болдог. Шуурга болж цас орно гэвэл өнөөх хашаандаа хашчихдаг. Цас, борооноос хамгаалсанямар ч зүйл хийдэггүй учраас жаахан цас үзэнгүүтээ мал нь хунгарт дарагдаж үхээд байна. Мал маллах арга барил нь цаасан дээр бичигддэг тул малчны хотонд ямар ч шинэлэг санаа хөгжил очихгүй байна. Тэгээд хэдэн мал нь жилийн жилд хуйгаараа явчихдаг. Хамгийн сүүлийн цасан шуурганаар л гэхэд есөн аймагт нөхцөл байдал хүндэрч 110.000 орчим толгой мал хорогдож, хөдөө орон нутгийн замд төөрсөн, цасанд боогдсон 500 орчим автомашин 2000 гаруй иргэнийг аварсан. Энэ мэт байгалийн гамшиг болохыг анхааруулсаар байтал ийнхүү нэг цаснаар их хэмжээний хохирол амсаж байгаа нь малчдын хайхрамжгүй байдалтай холбоотой гэдгийг албаны хүмүүс хэлдэг.

“Мал аж ахуйн хуультай болъё” гэдэг санааг өмнө нь манай сонин гаргаж тавьсан. Одоо ч энэ санаагаа дахин уламжилж байна. Малчдад хариуцлага тооцож эхлэхгүй бол монголчууд малаа хэдэн саяар нь өлсгөж, хуйхалж, хөлдөөж тамлаж алаад дуусах нь. Үүнийг таслан зогсоохын тулд малыг хайрладаг, байгалийн гамшгийн өмнө амийг нь хамгаалах үүргийг хуулиар малчдын хоцрогдсон сэтгэлгээнд суулгаж өгөх хэрэгтэй байна. Малчдад хариуцлага тооцож байж малын амийг хамгаалдаг болно.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ спорт

О.Гүндэгмаа, тамирчдыг шинэ буугаар хангаж өгөхийг салбарын сайдаасаа хүслээ

БНСУ-ын Чанвон хотод явагдсан “Дэлхийн цом”-ын тэмцээнээс 25 метрийн спорт гар бууны эмэгтэйчүүдийн дасгалд нийт 70 буудагчаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа хятадын тамирчныг ялж Дэлхийн цомын аварга болсон. Ингэснээр тэрбээр Монголын тамирчдаас “Рио-2016” олимпийн наадамд оролцох анхны эрхийг албан ёсоор авсан юм. Өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба МУГТ О.Гүндэгмаа болон түүний дасгалжуулагч Л.Ундралбат нарыг хүлээн авч, уулзлаа. Уулзалтын үеэр МУГТ О.Гүндэгмаа буудлагын тамирчидад тулгамдаж байгаа зарим асуудлыг салбарын сайддаа уламжилж арга хэмжээ өгөхийг хүсч байлаа. Тамирчдын хувьд бэлтгэл сургуулилалт хийхэд сумны хангалт хамгийн чухал тул олимпийн бэлтгэл хангах сумны хүрэлцээг бүрэн шийдвэрлэж өгөхийг хүссэн. Түүнчлэн тэрбээр БНСУ-ын Чанвон хотод явагдсан “Дэлхийн цом”-ын үеэр түүний буу хоёр удаа гацаж оноо хасуулахад хүрсэн. Энэ нь сумаа зориулалтын бус чийгтэй орчинд хадгалаж байгаагаас үүдэлтэй байж болзошгүй тул зориулалтын орчин нөхцөлд сумаа хадгалах боломжийг бүрдүүлэх тал дээр арга хэмжээ авч өгөхийг хүсч байлаа.

Олипмийн эрхээ авсан тамирчины хувьд дахин буу гацах зэрэг эрсдлээс болж оноо алдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх үүднээс шинэ буугаар хангах асуудлыг ч анхааралдаа авч эртхэн шийдвэрлэж өгвөл эртнээс буундаа дасаж бэлтгэл сургуулилтаа базаах нь чухал гэдгийг хэлж байлаа.

Энэ үер Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба спортын бүхий л төрлөөр олимпийн эрх авч байгаа тамирчдад тулгамдаж асуудал бүрийг анхааралдаа авч Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх талаар анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ спорт

Уулчид Гималайн Имжа Цэ оргилд гарлаа

Гималайн нурууны Лобуче Ийст оргилд авирсан “Монгол хайкин” клубийн уулчид энэ сарын 15-ны өглөө 6189 м өндөр Имжа Цэ оргил дээр амжилттай гарчээ. Оргилд хүрэх зам ангал ихтэй, мөр цасанд дарагдсан тул хөтөч нь ангал тойруулж, дайрч шинэ зам гаргаж, нэг олсоор авирсаар 70 хэмийн налуутай мөсөн ханаар авирч, замаа дуусгажээ. Авиралт 13 цагийн үргэлжилсэн бөгөөд уулчдыг оргилоос бууж ирсний дараа цасаар шуурсан байна.