Categories
мэдээ нийгэм

Зарим илгээмжээс татвар авахгүй

Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар улс хоорондын шуудан илгээмжийг бараа гэж үзэж зарим илгээмжийн тоо ширхэг, үнийн дүнгээс хамаарч татвар авахгүй байх уян хатан заалт үйлчилж эхэлжээ. Ингэснээр гадаадын аль ч улсаас шуудангаар дамжуулан илгээсэн бараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нугалснаас доогуур үнэтэй бол татвараас чөлөөлөгдөх юм байна. Тодруулбал Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуулийн 38.1.15-д зааснаар “Нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж”-ийг гаалийн татвараас чөлөөлөхөөр тусгасан байна. Мөн НӨАТ-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулан, энэ сараас мөрдөж эхэлжээ. Өөрөөр хэлбэл нэг сая 920 төгрөгөөс ихгүй барааг хувь хүний нэр дээр явуулсан бол тухайн иргэн татвар төлөхгүй гэсэн үг юм. Иргэдийн хувьд “Ижил төрлийн хоёроос илүүгүй бараа” гэсэн тодотголыг анхаарах ёстой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн өмчийн харилцааны газрын албан хаагчдыг хорьжээ

Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяр, тус хэлтсийн Баянзүрх дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Энхтулга зэрэг хэд хэдэн хүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон байна. Тэд албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан бусдыг шахаж, дарамталсан байж болзошгүй аж. Хоригдсон албан тушаалтнууд иргэдэд газрын асуудлаар дарамт шахалт үзүүлсэн гэнэ.

Categories
гадаад мэдээ

Пулитцерын эзнээр Америкийн сэтгүүлч тодорчээ

Гэрэл зурагчдын “Оскар” гэгддэг энэ оны Пулитцерын шагналын эзнээр АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын “The St Louis Post-Dispatch” сонины сэтгүүлч Даниел Берехулок тодорлоо. Фергюсон хотын цагдаагийн ажилтан Даррен Уилсоны бууны суманд амиа алдсан 18 настай Майкл Брауны араас дурсгалын лаа асааж буй хоёр залуугийн зураг шилдгээр шалгарчээ. Энэ зургийг арьс өнгөний ялгааг харуулсан, тухайн үеийн агшинг тусгасан хэмээн шүүгчид дүгнэжээ. Уг үйлд явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Таван толгойн тогтоолын төслийг буцаасан

УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тавантолгойн тогтоолын төслийг хэлэлцэх боломжгүй хэмээн буцааснаа цахим ертөнцөд жиргэлээ. Хууль, УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах журмын тухай хуулийн шаардлага хангаагүй учраас тогтоолын төслийг буцаасан аж. Тавантолгойн тогтоолыг хүлээн авах боломжгүй гэдгээ ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод албан бичгээр мэдэгджээ. Уг албан бичгийг бүрэн эхээр нь хүргэе.

Categories
мэдээ нийгэм

Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр ярьж эхэлжээ

Энэ оны төсөвт цалин тэтгэврийг нэмэх зорилгоор 130 тэрбумыг суулгасан. Цагаан сарын өмнө тэтгэвэр, тэтгэмж нэмсэн бол ирэх сараас төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр ярьж эхэлжээ. Энэ асуудал шийдэгдвэл төрийн албан хаагчийн дундаж цалин 630 мянган төгрөгт хүрэх боломжтой аж. Эхний ээлжид 500 мянган төгрөгөөс доош цалинтай төрийн албан хаагчдыг хамруулахаар ярьж байгаа гэнэ. Үүнээс гадна Төрийн тусгай албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-нээс, Төрийн удирдах албаны ажилтнуудын цалинг аравдугаар сарын 1-нээс нэмэх хэлэлцээр үргэлжилж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Шүүгчдийн холбооноос мэдэгдэл гаргалаа

Монголын шүүгчдийн холбооноос ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын зарим гишүүний асуултад “… шүүхийн шинэтгэлийг хийх болсон нэг гол шалтгаан нь шүүхийн нэр хүнд унасантай холбоотой. …Шүүхэд итгэх олон түмний итгэл доод түвшиндээ хүрлээ” гэсэн хариултанд эсрэг байр суурьтай байгааг илэрхийлэн дараах мэдэгдлийг гаргалаа.

Уг мэдэгдэлд “Хаана ч тэр, аль ч цагт шүүгчдийн оролцоонд тулгуурлаагүй шүүхийн шинэтгэл гэж ертөнцөд үгүй. Монгол дахь шүүхийн шинэтгэл ч дээрх жишгээр амжилттай хэрэгжиж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй нь дамжиггүй юм. Шинэтгэлийг нэр хүндтэй, итгэл төрүүлэхүйц зарчим-замналтай, ёс зүйн өндөр төлөвшилтэй, хүлээн зөвшөөрөгдсөн лидер манлайлан хэрэгжүүлснээр нийгмийн сэтгэл зүйд хуучныг шинээр солих хүсэл-хүлээлтийг төрүүлдэг зүй тогтолтой. Эрх зүйчдийн мэргэжлийн мөрөөдөл, иргэдийн шударга ёсны бахархал нь шүүгч гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Учир нь тэд л шинэтгэл хийх хүсэл-хүлээлтийг ёс зүйн төлөвшил, нэр хүндээрээ бүтээдэг юм. Шүүгчдийн нэр хүндээр бүтсэн тэрхүү нийгмийн сэтгэл зүй бол шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэх эхний бөгөөд эцсийн жор нь байх учиртай.

Гэтэл УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы 4 дүгээр сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын зарим гишүүний асуултад “… шүүхийн шинэтгэлийг хийх болсон нэг гол шалтгаан нь шүүхийн нэр хүнд унасантай холбоотой. …Шүүхэд итгэх олон түмний итгэл доод түвшиндээ хүрлээ.” гэж хариулж суух юм. Н.Лүндэндоржийн энэхүү хариултыг Монголын Шүүгчдийн холбоо болчимгүй, хариуцлагагүй, албан тушаалтны хувьд үүргээ ухамсарлаагүй, ёс зүйгүй мэдэгдэл гэж үзэж эрс буруушааж байна. ШЕЗ-ийн дарга нь намын “мөрийн хөтөлбөр”-төө захирагддаг улс төрийн албан тушаалтан биш гэдгийг Н.Лүндэндорж Танд анхааруулъя.

ШЕЗ-д Үндсэн хуулиар ногдуулсан үндсэн үүргийн нэг нь шүүгчийн хараат бус байдлыг хангах явдал. Шүүгчийн хараат бус байдлын нэг гол баталгаа нь шударга ёсны хэмжүүр болсон шүүх,шүүгчийн нэр хүнд мөн. ШЕЗ энэхүү үүргээ хэрхэн биелүүлж байна гэдэгт бид дүн тавих цаг нь болсон. Н.Лүндэндоржийн удирдаж байгаа асар том бүтэц, бүрэлдэхүүнтэй энэ байгууллагад шүүгчийн хараат бус байдлыг хангах зохион байгуулалтын алба үгүйлэгдэж байна. Шүүх, шүүгчийн нэр хүндийг хараат бус байдлыг нь хангах замаар хадгалах үндсэн үүрэг бүхий байгууллага нь шүүхийн нэр хүндийг “унасан байсан” гэж үнэлэх эрхгүй бөгөөд үүрэггүй юм.

Дэлхийн хаана ч, шүүхээр шийдвэрлэгдсэн аль ч маргаанд хэргийн оролцогчдын нэг тал шүүхийн шийдвэрийг буруутгах явдал түгээмэл ажиглагддаг. Учир нь шүүх хэргийн оролцогч хоёр талд бус харин хуульд захирагдаж ажилласнаараа үргэлжид хэргийн оролцогч нөгөө талын өмнө буруутан болдог. Угтаа бол шүүгчийн хэрэглэж буй хууль нь “парламентын бүтээгдэхүүн” бөгөөд хууль тогтоогчийн хувилбараар тухайн маргаанд хууль зүйн үнэлэлт өгдөг билээ. Энд хэрэг, маргааны эцсийн хариуг хэн өгч байна вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Парламент дахь улс төрчид тодорхой намын мөрийн хөтөлбөр, ашиг сонирхол, амлалтаа хуульд “шингээх” санаархал мөнхөд оршдог бөгөөд ашиг сонирхол, амлалтынх нь эсрэг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хэргийн оролцогч нэг тал дээр улс төрчид, намууд нэмэгддэг. Улс төрчдөд шүүхийн нэр хүндийг унагаах түмэн шалтгааны нэг нь үүнд оршиж, түүнийгээ шударга ёсны баатар мэт хэвлэлээр сурталддаг. Үүн дээр ШЕЗ-ийн дарга нэмэгдэх шиг боллоо. Бодит байдал ийм л байна.

Монголын Шүүгчдийн холбоо ТББ бол гишүүддээ үйлчилж, тэдний эрх ашгийг хамгаалах нийтлэг хүсэл зорилгын төлөө байгуулагдсан, энэ зорилгын дагуу ч ажилласаар ирсэн. Тиймээс үндсэн зорилгоо хэрэгжүүлж Монголын шүүгчдийн нэр хүнд, тэдний эрх ашгийг хамгаалж, ШЕЗ-ийн даргыг дахин ийм ёс зүйгүй, болчимгүй үйлдэл, мэдэгдэл хийж, шүүх, шүүгчдийн нэр хүндийг унагаахгүй байхыг албан ёсоор анхааруулж, энэхүү мэдэгдлийг гаргаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн ихэр ишиг төржээ

Сүхбаатар аймгийн Уулбаян сумын малчин н.Баяржаргалын хотонд дөрвөн ихэр ишиг төржээ. Энэ сарын эхээр мөн Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын гуравдугаар багийн малчин М.Мягмардоржийн алаг ямаа таван ихэр ишиг гаргасан байна. Цагаан ямаа өнгөрсөн жил мөн таван ихэр ишиг төрүүлжээ. Ямаа ихэрлэх үзэгдэл олон хэдий ч таван ихрийг жил дараалан төрүүлнэ гэдэг ховор тохиолдол юм байна. Мөн саяхан тус аймгийн Чойбалсан сумын малчин н.Цэрэндоржийн хотонд дөрвөн ихэр ишиг, Хөлөнбуйр сумын сайн малчин Р.Бямбадоржийн хотонд гурван ихэр хурга төрсөн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ-ын бүртгэлийн хуудсаа авахыг сануулав

Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өчигдөр дууссан. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдээд буй. Харин өнгөрсөн сарын 21-нд зохион байгуулсан Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй 3293 болон шинээр нэмж бүртгүүлсэн болон шалгалтад ороогүй хэрнээ бүртгэлээ баталгаажуулсан 2126 шалгуулагч энэ сарын 24-ны өдөр багтан www.eec.mn сайтаар орж, өөрийн овог нэр, регистрийн дугаараараа нэвтэрч шалгалтын бүртгэлийн хуудас, суудлын хуваариа хэвлэн авч шалгалтад хамрагдахыг сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлынхан даатгуулна

ОБЕГ-ын даргын тушаалаар тус албаны алба хаагчдын гэнэтийн ослын болон улсын нөөцийн хөрөнгийн даатгалын сонгон шалгаруулалтыг хийжээ. Сонгон шалгаруулалтаар алба хаагчдын гэнэтийн ослын даатгалыг “МИГ даатгал”, “Соёмбо даатгал ” хийхээр болсон бол улсын нөөцийн хөрөнгийг эдгээр компаниудаас гадна нэмэгдэж “Хаан даатгал” хариуцахаар шалгарчээ.Алба хаагчид байгалийн, ахуйн, үйлдвэр техникийн, аврах, гал унтраахаас шалтгаалах ослын, дадлага сургуулилтад оролцох үеийн гэх мэт олон төрлийн даатгалд хамрагдах ба нөхөн төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх, шийдвэрлэх хугацааг багасгах, нэмэлт нөхцлүүдийн талаар тодорхой зааж гэрээнд тусгасан байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад гэнэтийн ослын даатгалд нийт 3823 алба хаагч хамрагдах бөгөөд энэ удаагийн нэг онцлог нь эрсдэлийн түвшинг хоёр хуваан, үнэлгээг ялгавартай тогтоосон байна.

Улсын нөөцийн хөрөнгийн хувьд барилга байгууламж, шатахуун, шатахууны сав, тоног төхөөрөмж, өвс тэжээл гэсэн төрлүүдээр гэрээ хийж, нөхцлүүдийг дээр дурдсанчлан сайжруулжээ. ОБЕГ-ын 2015 оны төсвөөс алба хаагчдын болон улсын нөөцийн даатгалын санхүүжилтийг хийсэн байна. Гэнэтийн ослын даатгалын үйлчилгээтэй холбоотой баталгааг (полиси) алба хаагч бүрт хүргүүлэх, мэдээлэл, зөвлөгөө, сургалтыг салбар нэгжүүдээр дамжуулан зохион байгуулахаас гадна ОБЕГ, Онцгой байдлын газар, хэлтэс, нөөцийн салбаруудаас хүний нөөцийн шилжилт, хөдөлгөөний талаархи болон даатгалын тохиол бүрт мэдээллийг даатгагчид үнэн зөв, шуурхай өгч байх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хорио цээрийн дэглэм тогтоожээ

Говь-Алтай аймагт сүүлийн хоёр хоногт дөрвөн сумын нутаг дэвсгэрт галзуу өвчний долоон тохиолдол бүртгэгджээ. Галзуурсан малыг устгалд оруулсан байна. Айлуудын малд галзуу өвчний эсрэг вакцинжуулалтыг хийж байгаа гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Чоно галзуурснаас үүдэж айлын мал, нохой руу дайрч ноцсоноос болж галзуу өвчин гарсан байна. Мөн Баянхонгор аймагт мөн галзуу өвчний шинж тэмдэг илэрч, тэмээ галзуурсныг устгаж, вакцинжуулалт хийж, хорио цээрийн дэглэм тогтоожээ