Categories
мэдээ нийгэм

Нэг өдрийн дотор долоон хүн живж амиа алдав

г, Бэлтэс, Шишхэд, Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Барх, Онон, Хэрлэн, Ховд, Буянт, Булган, Завхан, Түй, Онги зэрэг голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг зам товчлох, цаг хэмнэх зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна. 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Баян-Өлгий, Баянхонгор, Дархан-Уул, Өвөрхангай, Ховд, Хөвсгөл аймагт усны ослын золгүй тохиолдлоор 7 хүн (хүүхэд-1, насанд хүрэгсэд-6) амь насаа алдсан байна. Цаашид дулааралтай холбоотойгоор гол, мөрөн, нуурын мөс эрчимтэй хайлж байгаа тул мөсөн дээгүүр явганаар, ердийн хөсөгтэй, автомашинтай зорчвол амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирох эрсдэлтэйг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Мексик улстай дипломат харилцаа тогтоосны ойг тэмдэглэв

онгол, Мексикийн хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл энэ сарын 15-18-нд Мехико хотноо ажилласан байна.

Элчин сайд Б.Алтангэрэл Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Карлос Иказатай уулзаж, монголын тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгч ирснийг тэмдэглэж, хоёр орныхарилцааг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, уул уурхайн салбарт хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцжээ.

Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгууд руу тусламжийн цуваа хөдөллөө

амшгаас хамгаалах улсын штабын шийдвэрийн дагуу Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас харьяа байгууллагууд, олон улсын төсөл, хөтөлбөрийн газрууд, хамаарах хүнсний үйлдвэрүүдээ зүүн аймгуудад гарсан ой хээрийн түймрийн аюулыг багасгах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд зориулж хандив, тусламжийн аян зохион байгуулж байгаа юм. Аны хүрээнд цугласан тусламжийг хүргэхээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаагаар ахлуулсан тусламж хүргэх цуваа өнөөдөр зүүн аймгийг зорилоо. Одоогийн байдлаар 22.4 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, 5.2 сая төгрөгийн тэжээл, 4.7 сая төгрөгийн малын эм, 17.7 сая төгрөгийн бэлэн мөнгө цуглажээ. Уг аянд Улаанбаатар хотоос “Өгөөж чихэр боов” ХХК, “Өег” ХХК, “Тэнгэрийн хишиг” ХХК, “Грийн сити” ХХК, “Баатрууд тэнгэр” ХХК, “Хүн од” ХХК, “Мах маркет” ХХК, “Монгол эко мах” ХХК, “Хатан сүйх импекс” ХХК, “Алейск импекс” ХХК, “Дөрвөн өлзий” ХХК, “Мон вурст”ХХК, “Суман гүн”ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Од групп” ХХК, “Орбит комплекс” ХХК, “Өгөөж чанар” ХХК, “Витафит” ХХК, “Баясах фүүдс” ХХК, “Тэнгэр плаза” ХХК, “Есөн од интернейшнл” ХХК, “Монгол тамхи со” ХХК, Булган аймгийн “Хангайн гурил” ХХК-ууд нэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Н.Түмэндэмбэрэлд 2.6 жил хорих ял оноов

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Түмэндэмбэрэл нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Шүүхээс Н.Түмэндэмбэрэлд 2.6 жилийн ял оноов.

АТГ-аас түүнийг ЭМЯ-наас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн эзэмшлийн “Лабтех” компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэж, хуучин тоног төхөөрөмж нийлүүлэн улсын төсвийн хөрөнгөөс завшиж 1.7 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэлж байсан юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Оюутолгойн үйлдвэрлэл нэмэгдэнэ

Оюу толгой ХХК энэ оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа өчигдөр танилцууллаа. Ил уурхайн олборлолтын үе дараалал, баяжуулах үйлдвэрт боловсруулж буй хүдрийн агуулга, төлөвлөгөөт засвар үйлчилгээний түр зогсолт зэргээс шалтгаалж 2015 оны нэгдүгээр улиралд үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өнгөрөгч оны 4 дүгээр улирлынхтай харьцуулахад 30 гаруй хувиар буурчээ. Цагаан сарын үеэр хил гаалийн үйл ажиллагаа уртасгасан хугацаагаар зогссон хэдий ч нэгдүгээр улирлын баяжмалын борлуулалт нь үйлдвэрлэлийн хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан байна. Оюу толгой компани оны эхний улиралд 66.4 сая ам.долларын татвар, төлбөр төлж, 78.3 сая ам.долларыг дотоодын худалдан авалтад зарцуулжээ. Энэ мөнгөний 14.1 сая ам.долларыг Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдэд зарцуулсан байна. Олборлосон хүдрийн хэмжээ өнгөрсөн улирлынхаас 16 орчим хувиар өндөр гарчээ. Оюутолгойн үйлдвэрлэлийн хэмжээ 2014 оныхтой ойролцоо байх аж. Харин энэ оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэл эрчимтэй нэмэгдэнэ гэж компанийн зүгээс мэдээлэв. Оюу толгой оны эцэс гэхэд 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвлөгөө гаргажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив

УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн дийлэнх нь дэмжсэн саналаа илэрхийлсэн боловч санал хураах үеэр гишүүдийн ирц дутуу байсны улмаас нэг саналын зөрүүгээр дэмжигдсэнгүй. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжих боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Гадны ажиллах хүчний хязгаарыг 30 хувиар бууруулна

Ирэх жилээс эхлэн гаднаас оруулж ирэх ажиллах хүчний дээд хязгаарыг 30 хувиар бууруулахаар болжээ. Тэр дундаа уул уурхайн салбарт ажиллах гадны ажиллах хүчний хязгаарыг бууруулах бодлого барих гэнэ. Манай улс жил бүр 25-28 мянган гадны ажиллах хүч оруулж ирдэг. Эдгээр хүмүүсийн 20 хувь нь уул уурхайн салбарт ажилладаг юм байна. Квотыг бууруулсан ч дотоодын ажилтан авч ажиллуулсных нь төлөө ажил олгогчдод урамшуулал олгоно гэж Хөдөлмөрийн сайд мэдэгдээд байна.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүдэд хөрөнгө оруулалт татах чуулга болно

Аж үйлдвэрийн яам, “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Замын-Үүд сумын ЗДТГ хамтран “Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт-2015”-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд энэ сарын 25-нд зохион байгуулах гэж байна. Чуулга уулзалтаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн өнөөгийн байдлыг танилцуулах юм байна. Чуулга уулзалтад оролцогчдыг гадаад, дотоод гэж ялгаварлахгүй, хөрөнгө оруулагчдын тоонд хязгаар тавихгүй аж. “Замын-Үүд” чөлөөт бүсэд төсвөөс зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Харин БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээс “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд нийт 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтын ажил хийсэн байна.

Categories
мэдээ улс-төр

М.Энхсайхан Таван толгойн талаар байр сууриа илэрхийлэв

Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих зөвшөөрөл хүсэхээр УИХ-ын Тамгын газар баримт бичгүүдээ явуулсан ч тамгын газраас нь буцаасан гэх мэдээлэл өнөөдөр олны анхааралд байна. Таван толгой, Оюу толгойн талаар гэгээтэй мэдээ сонсогдож байсан энэ өдрүүдэд өнөөдөр УИХ-ын даргын твиттертээ энэ талаар жиргэсэн юм. “Эрдэнэс Тавантолгойн” 1072 хувьцааг эзэмшиж буй 2.1 сая иргэний гарын үсэг байхгүй гэх шалтгаанаар буцаасан гэсэн мэдээлэл байна.

Таван толгойн хэлэлцээрийг ахалсан Монгол Улсын сайд М.Энхсайхан энэ талаарҮүнийг би тэнэглэлийн туйл гэж харж байна. Даргын зөвлөх юу зөвлөөд байгаад миний мэдлэг хүрэхгүй байх. Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын гуравдугаар заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг. Тиймээс Засгийн газар дийлэнх хувьцаа эзэмшигчийнхээ хувьд их хэмжээний хэлцэл байгуулах эрхийг Гүйцэтгэх удирдлагад олгох бүрэн эрхтэй юм байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ. УИХ-ын зүгээс өчигдөр Засгийн газраас зарим нэг бичиг баримт нэхсэн. Үүний дагуу Засгийн газар өчигдөр ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой”-н өмчлөгч нь өөрөө гэдгээ баталсан шийдвэр гаргасан. Тамгын газарт хүргүүлсэн байгаа. Манай улстөрчид бүр хадуураад явчихлаа. Хуулиа, гаргасан тогтоол дүрмээ мэддэггүй гэдгээ харуулж байгаа үйлдэл шүү дээ. Тавантолгойн төслийг явуулахгүй, ямар нэгэн байдлаар заавал гацаах хэрэгтэй гэж хэн нэгэн зөвлөж байж болох шүү дээ” гэж байр сууриа илэрхийлжээ.

Categories
мэдээ нийгэм

Автобус дөрвөн хүн мөргөжээ

Баянгол дүүргийн ийн нутаг Туулын хоёрдугаар гудамжинд Х.Сонота маркийн авто машины жолооч нь явган зорчигч 43 настай эрэгтэй Д-г мөргөж гэмтээгээд хэргийн газрын газрын орхин явсан байна. Мөн Баянзүрх дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Кино үйлдвэрийн урд замд “Эмсид” ХХК-ийн Х.Аеро Сити маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 27 настай эрэгтэй Г нарын дөрвөн хүнийг мөргөж гэмтээжээ.