Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн нэмэгдлийг өнөөдрөөс олгож эхэллээ

Засгийн газрын хуралдаанаар нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр тогтсон. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 126,500 төгрөг, асаргааны тэтгэмжийн хэмжээ 58,000 төгрөг болох юм байна. Мөн нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчдын 500 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 500 мянга ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлж, бүрэн тэтгэврийн доод хэмжээг 230,0 мянган төгрөгөөр, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 195,0 төгрөгөөр тогтоосон байна. Тэтгэврийн болон нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн нэмэгдэл нь 2015 оны 3 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж дээр буюу өнөөдрөөс эхлэн нэмэгдэж олгогдох юм байна.

Categories
мэдээ нийгэм

15 үхэр хашаандаа шатаж үхжээ

Өчигдөр нийслэлд гал түймрийн хоёр, орон нутагт хоёр дуудлагата хоножээ. Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Маргад Өргөө” ХХК-ний амралтын газрын 35х9 метрийн хэмжээтэй байшингийн дан нуруу хавж шатаж байсныг онцгой байдлын 15 алба хаагч унтраажээ. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хар хорин хорооллын баригдаж байгаа барилгын зоорийн давхарт барилгын материал шатаж байсныг унтраасан байна.

Үүнээс гадна Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багт иргэн Д-н /эзэнгүй байсан/ 10х4 хэмжээтэй тоосгон байшин шатсаныг сумын 50 гаруй иргэн унтраасан байна. Харин Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Гангын ар” гэдэг /сумаас хойш 13 км/ газар иргэн Б-н өвөлжөө 2015.03.01-ний шөнийн 03-04 цагийн үед шатаж дотор нь байсан 15 үхэр шатаж хорогдсон байна.

Тагтан дээрээ цианит хадгалж байжээ

Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12А байрны 2 дугаар давхрын нийтийн эзэмшлийн тагтан дээр 10-15 литрийн баллонтой эвгүй үнэртэй бодис байна гэсэн уржигдар Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу шалгахад 15 литрийн баллонд 7-8 литр, 20 литрийн саванд 1 литр орчим, дарсны шилэн лонхонд 1 литр шингэн байсныг ГАСТЕК багажаар шалгахад цианит хүчил гэж анхны байдлаар тогтоосон. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Увс аймаг гурван сая дахь иргэний үе чацуутанд байр бэлэглэлээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн билээ. Гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, чацуутан болсны найм нь Увс аймгаас тодорсон билээ. Гурван сая дахь иргэний чацуутангуудад Увс аймгийн удирдлага хүндэтгэл үзүүлэн, алдаршууллаа.
Гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр буюу дөрвөн минутын өмнө Улаангомын нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Туулын Буян-Өлзийд орон нутгаас шинээр баригдсан орон сууцанд 70 сая төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө байр бэлэглэлээ.
Гурван сая иргэний үе чацуутан Увс аймагт найм мэндэлсний тав нь Улаангомд, гурав нь Цагаанхайрхан, Өмнөговь, Наранбулаг суманд мэндэлсэн юм. Гурван сая дахь иргэний чацуутуудад гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийн батламжийг гардууллаа.

Categories
мэдээ улс-төр

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ АНУ-д ажиллаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 02.22-27-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн Департментын урилгаар Америкийн Нэгдсэн Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль эрх зүйн орчин, түүний хэрэгжилттэй танилцах хүрээнд Вашингтон хотод албан томилолтоор ажиллаа.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрхээ эдлэх бүрэн боломж олгохоор “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хууль”-ийг шинэчилэн найруулж “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийн төслийг боловсруулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд хууль эрх зүйн зөвөлгөө авах чиглэлээр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн Департамент болон Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай нягт хамтран ажиллаж байна.

Уг хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд АНУ-ын Төрийн Департментын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын эрхийн зөвлөх, хатагтай Жудит Хьюман, 40 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль эрх зүйн орчинг сайжруулхаар ажилласан ноён Жон Уодач, АНУ-аас зөвлөх мэргэжилтэн Владимир Спэнсэр нар Монгол Улсад хүрэлцэн ирж, хуулийн төсөл боловсруулахад оролцож буй төрийн, төрийн бус байгууллагын төлөөллүүд болон хуулийн ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, зөвлөгөө өгч хамтран ажилласан юм.

Энэхүү айлчлал нь уг хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд төлөөлөгчид АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний хууль, түүний практик хэрэгжилттэй танилцсанаар хуулийн төслөө илүү боловронгуй болгож, батлагдсаны дараа хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар аргачлалаа гаргах юм.

Айлчлалын үеэр 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ хатагтай Жудит Хьюман, ноён Жон Уодач болон АНУ-ын Төрийн департаментын Ази, Номхон далайн бүсийн асуудал хариуцсан товчооны Монгол Улсыг хариуцсан ажилтан хадагтай Аряани Манринг нартай уулзалт хийлээ.

Уулзалтаар АНУ-ын ХБИ-ийн хууль хэрхэн боловсруулагдсан, ямар асуудлуудтай тулгач байсан болон хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа талаар ярилцсан. Түүнчлэн, АНУ-ын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, тэдгээрийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, АНУ-ын Төрийн департаменын зарим төлөөлөгчидтэй Ажлын байран дахь ХБИ-ийн эрхийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн АНУ-ын Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн үйлчилгээний газрын орлогч дарга хатагтай Мэрбэт Мусимэситэй ХБИ-ийн эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийн талаар дугуй ширээний ярилцлага хийсэн байна.

Тус айлчлалын зарим төлөөлөгчид 3 дугаар сарын 1-7-ны хооронд Сан Франциско хотод зочилж Бэй Эриа дахь хуулийн хэрэгжилттэй танилцаж, төрийн бус байгууллага, их дээд сургууль, нутгийн захиргааны төлөөлөгчидтэй уулзана. Мөн өдрүүдэд Эд Робертсын сургууль, Сан Франциско хотын захиргааны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал эрхэлсэн хэлтэс, Сан Франциско болон Беркли дэх Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын хамгаалах сантай танилцах юм.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд: УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны гишүүн З.Баянсэлэнгэ, ХАХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Батдулам, Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн Холбооны ерөнхийлөгч Д.Баатаржав болон Монголын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний Холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар нар багтаж байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Түвшинбаяр хүүхэдтэй боллоо

Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярынх бүл нэмж дөрөв дэх хүүхдээ өлгийдэн авчээ.

Аваргын эхнэр Б.Оюунбилэг өчигдөр орой амаржиж охинтой болсон байна.

Олимпийн аваргынх Манлай, Мандах гээд хоёр хүү, Өүлэн нэртэй охинтой байсан бол ийнхүү хоёр хүү, хоёр охинтой боллоо.

Н.Түвшинбаярын хувьд Европын цуврал тэмцээнд оролцож, Герман улсад хамтарсан бэлтгэлд оролцож байгаа.

Олимпийн аваргынхаа гэр бүлд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Categories
мэдээ соёл-урлаг

Өмнөд Монгол залуус тоглолт хийлээ

Өнгөрсөн сарын 28-ны өдөр Монгол, Хятадын залуусын “Энх Мэндийн Хадаг” концерт Соёлын төв өргөөнд амжилттай болж өндөрлөлөө. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан энэхүү концертонд ӨМӨЗО-ны Хүрээ хошууны Улаанмөчир чуулга, залуу дуучин Мөнхжаргал, Урнаа, Амгалан, Үзэсгэлэн, нэрт дуучин Халин, Цэцэгмаа нар оролцож, үзэгчдийн сонорыг мялаав. ӨМӨЗО-ны Хүрээ хошуу нь хуучнаар Жирэм аймаг, өнөөгийн Түнляо хотын нэг хошуу бөгөөд дээр үед Өвөр Монголын шарын шашны гол төв байсан учраас Хүрээ хошуу гэж нэрлэжээ. Энэ нутаг Андай бүжгээрээ алдартай аж.

Categories
мэдээ нийгэм

Я.Батсуурийн цагдан хорих хугацааг 14 хоногоор сунгажээ

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн захирал Я.Батсуурийг ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид баривчлан саатуулсан. Хуульд зааснаар иргэнийг 72 цаг саатуулж, хугацаа дуусах үед цагдан хорих хугацааг сунгах эсэхийг шүүхээс шийдвэрлэдэг. Я.Батсуурийг цагдан хорих хугацааг шүүхээс 14 хоногоор сунгажээ. Я.Батсуурийг Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон мэдээлэл бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатарт болсон морин уралдаанаар 24 хүүхэд мориноосоо унажээ

“Дүнжингарав” уралдааны үеэр олон хүүхэд мориноосоо унасан ч азаар хүнд гэмтээгүй. Тэгвэл өнгөрсөн сарын 22-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо “Жавхлант шарга” Морин спорт, уяачдын холбооны аймгийн аварга хүлэг шалгаруулах дээд гурван насны морины уралдаан болжээ.

Энэхүү уралдааны үеэр 24 хүүхэд мориноосоо унасан байна. Учир нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод уралдаан болохын урд өдөр цас орж шууран, улмаар мөстөж хатууран халтиргаа үүссэнээс зөвхөн азарганы уралдааны замд гэхэд 19 хүүхэд мориноосоо унажээ. Тэдгээр хүүхдүүдээс хоёр нь тархины доргилт, цээжний битүү бэртэлтэй гэсэн оноштойгоор Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй юм байна.

Өнгөрсөн онд тус аймгийн нутаг дэвсгэрт болсон том, жижиг 122 удаагийн морины уралдаанд 112 хүүхэд мориноос унасан тоон баримт бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-ыг зорилоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 3 дугаар сарын 2-4-нд ХБНГУ-д ажлын айлчлал хийнэ. Айлчлалынхаа хүрээнд ХБНГУ-ын Ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мөн 3 дугаар сарын 4-8-нд ХБНГУ-ын Берлин хотноо болох олон улсын аялал, жуулчлалын “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын арга хэмжээнд түнш орны төрийн тэргүүний хувиар уригдан оролцож, үг хэлнэ.

Categories
мэдээ улс-төр

АСЕМ-ийн орнуудын уулзалтыг зохион байгуулах дэд Ажлын хэсгийг томилов

2016 онд АЦЭМ-ийн дээд түвшний XИ уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах болсонтой холбогдуулан үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээ, хоол хүнс, түүний аюулгүй байдлыг хариуцан ажиллах нийслэлийн дэд Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийг томилжээ. Уулзалтыг зохион байгуулах ажлын хүрээнд хариуцсан чиглэлээрх саналуудыг тухай бүрт нь Үндэсний зөвлөлд хүргүүлж байхыг түүнд даалгасан аж.