Categories
гадаад мэдээ соёл-урлаг

Африкийн аварга матар тэргүүтэй амьтад Монголд ирнэ

Энэ сарын 23-наас Олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт болно. Олон улсын А зэрэглэлийн уралдааны шагналтай шилдэг жүжигчид манай улсад долоон хоног саатах аж. Тус тоглолтод БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй жүжигчин оролцох юм байна.

Үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээрээ БНХАУ-ын жүжигчид энэ тоглолтод нэгджээ. Илбийн гайхамшгийг мэдрүүлэхээр Испанийн жүжигчид хүрэлцэн ирэх аж. Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекорд эвдсэн “Шидэх банзнаас үсрэгчид” үзүүлбэрээрээ оролцох юм байна. Түүнчлэн сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд гайхалтай үзүүлбэрээ үзүүлэхээр Монгол орныг маань зорин ирэх нь ээ.

Тоглолтын тасалбар байрлалаасаа хамааран 15, 20, 30 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд гуравдугаар сарын 9-нөөс эхлэн Монголын үндэсний циркийн кассаар тасалбарыг худалдах бол 1900-1950 үнэгүй хүргэх аж. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 9925-3031 дугаараас авч болох юм байна. “Дэлхийн цирк Монголд” тоглолт ажлын өдрүүдэд 19.00, амралтын өдрүүдэд 15.00, 19.00 цагт тоглох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Таван ээж жагслаа

“Ээж бүхний дуу хоолой” фэйсбүүк группийн таван ээж Чингисийн талбай дээр эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа. Уг нь тус группээс хүчирхийллийн эсрэг эв санааны нэгдлийн томоохон цуглааныг зохион байгуулахаар мэдэгдээд байсан боловч өнөөдөр арав хүрэхгүй ээжүүд цуглажээ.

Ээжүүд энэ удаагийн цуглаанаараа хүчирхийллийн эсрэг хуулийг түргэн батлахыг шаардаж буй юм. Цөөхүүлээ ч гэсэн өөрсдийн дуу хоолойгоо олон нийт болон төр засагтаа хүргэхийг зорьж хүйтэнд ийн талбай дээр зогсож байна.

З.Баярцэцэг: Охинтойгоо ирж үзэл бодлоо илэрхийлэхийг хүслээ

Бяцхан охины үхэл нийгмийг цочролд орууллаа. Манай группийнхэн ч мөн хүүхдийн эрхийг хамгаалахад нэмэр болохуйц олон ажил санаачлан хийж байна. Үүний нэг нь өнөөдрийн цуглаан юм. Өнөөдөр ажлын эхний өдөр, тэгээд ч ажлын цагаар болж байгаа болохоор хүн их цугласангүй. Гэсэн хэдий ч нэгийг нэг гэхгүй ээ. Цөөхүүлээ ч байсан хамаагүй өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, хүүхдийн эрхийн хамгаалахад хувь нэмрээ оруулж байвал бидний зорилго биелнэ. Охиноо дулаан хувцаслаад хальт дайраад үзэл бодлоо илэрхийлэх гээд зориод ирлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сарын дотор 500 мянган дээл урласан ээжүүд сурагчдыг дүрэмт хувцсаар хангачих боломжтойг харуулав

-ТӨР ДОЛООН КОМПАНИД 23 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗЭЭЛСЭН Ч ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 500 МЯНГАН СУРАГЧИЙГ ДҮРЭМТ ХУВЦСААР БҮРЭН ХАНГААГҮЙ БАЙНА-

Долоон компанид тендэр зарлалгүйгээр эрх олгосон гэдэг асуудлыг өрсөлдөгчид нь гаргаж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж байсан юм. Дүрэмт хувцас үйлдвэрлэх эрхийг төрөөс авахын тулд хэдэн том компаниуд хоорондоо “дайтаж”, дунд нь төр төлөөлсөн нөхдүүд байж суух газаргүй болсон. Өнөөх эх орондоо даавуу үйлдвэрлэх ч талаар өнгөрч Солонгосоос даавуу захиалж хувцсаа үйлдвэрлэхээр болсон юм. Гурав хоногийн дотор нийслэл, 21 аймгийн бүх сургуулийг дүрэмт хувцсаар хангана гэж гэрээ байгуулсан долоон компани гурван жилийн дотор гэрээний үүргээ биелүүлж дөнгөөгүй л байна. Үр дүн гэвэл жил бүрийн намар эцэг эхчүүд дүрэмт хувцас зардаг цэгт өдөржин дугаарладаг болов.

Сурагчийн дүрэмт хувцсаар хангах журам гарснаас хойш жил бүрийн намар эцэг эхчүүд гэрээт борлуулагчдын үүдэнд өдөржин дугаарладаг болсон. Сургуулийн захирал, багш нар эцэг эхчүүдэд “Тэнд очвол хувцас олдож магадгүй байна шүү” гэж зар тараадаг болсон талаараа түвэгшээнгүй ярьсан. 2013 онд “Шилмэл загвар”, “Төмөр трейд”,“Өэлүн мэнч”, “Шүтэн Уул”, “Эрд сүлж”, “Торгон хийц”, “Бүтээлч үйлс” компаниуд Боловсролын яамтай гэрээ байгуулахдаа гурав хоногийн дотор бүх сургуулийг дүрэмт хувцсаар хангахаа амласан. Энэ ажлын хэсгийн ахлагчаар тухайн үеийн Үйлдвэр хөдөө, аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ажиллаж, долоо хоногт гурав дөрвөн удаа мэдээлэл хийдэг байв. Аймаг, сумдаас сургуулиудын захирлыг нийслэлд дуудаж өнөөх нийлүүлэгч компанитай гурвалсан гэрээ хүртэл байгуулж зунжин, намаржин “ажилласан”. Гэвч хичээлийн жил эхлэхэд сурагчдын талаас илүү хувь нь хувцасгүй урвайж үлдсэн билээ.

Төрөөс 23 тэрбум төгрөгийн зээл авсан долоон компанийг товч танилцуулахад “Шилмэл загвар” компани анх 1972 онд монгол хувцсыг захиалгаар үйлдвэрлэж эхэлсэн. “Гоёл” наадам зэрэг загварын шоуны хувцсыг бэлтгэдгээрээ алдартай билээ. Харин “Төмөр трейд” 1992 онд байгуулагдсан 11-50 ажилтантай гэж танилцуулгадаа бичсэнээс өөр мэдээлэл олдсонгүй. Өнгөрсөн онд 150 ажилтантай үйлдвэрийнхээ нээлтийг хийх талаар мэдээлж байсан ч одоогоор ажлаа эхлээгүй аж. “Өэлүн менч” компани дээрх долоо дотроо томд тооцогддог юм билээ. Дүрэмт хувцасны срочкон цамцыг дангаараа үйлдвэрлэж байгаа. Иж бүрдэл хувцас оёхоор нэг тэрбум, дан цамц оёход мөн нэг тэрбум төгрөгийн зээл авсан тухай эх сурвалж хэлсэн. “Шүтэн Уул” компанийн тухайд 1997 оноос хойш үйлдвэрлэл, хөдөлмөр хамгааллын хувцас үйлдвэрлэж байгаа юм билээ. “Эрд сүлж” компани Эрдэнэт үйлдвэрийн дэргэд ажилладаг юм байна. “Торгон хийц” компани мөн л ажлын хувцас үйлдвэрлэдэг.

Одоо дүрэмт хувцас үйлдвэрлэх явц ямар шатанд байгааг “Шилмэл загвар” компанийн захирал Ч.Оюунцэцэгээс тодруулахад “Үйлдвэрлэл хэвийн үргэлжилж байгаа. Одоо худалдаж авах боломжгүй хүүхдүүд л хувцасгүй байгаа. Бондоос зээлсэн мөнгөө зургаан жилийн дотор төлнө шүү дээ. Энэ бол зургаан жил хэрэгжих төсөл. Даавуугаа Солонгосоос авч байгаа” гэсэн юм.

ДҮРЭМТ ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭХ НЭРЭЭР МӨНГӨ УГААЖ БАЙНА

Төрөөс дэмжсэн дээрх хөтөлбөрт багтаагүй оёдлын үйлдвэрийн захирал манай сонинд хандаж дараахь ярилцлагыг өгсөн юм.

Танай үйлдвэр сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхээр хөөцөлдөж үзсэн үү?

-Хөөцөлдөлгүй яах вэ. Ажилтай байхын тулд хөлөө эргэтэл явсан. Манай үйлдвэрт 100 гаруй хүн ажилладаг. Гэтэл төр гэр бүлийн шахуу долоон компанитай гэрээ байгуулж бусад үйлдвэрлэгчдийг нүдэндээ орсон хог шиг хаясан шүү дээ. Үр дүнд нь хэрэглэгчид хохирсон. Гурван жил өнгөрчихөөд байхад сурагчид бүгд дүрэмт хувцастай болж чадсангүй. Толгой гээд байгаа долоон компани бондын мөнгийг зээлчихээд туслан гүйцэтгэгчээр маш хямд өртгөөр дүрэмт хувцас үйлдвэрлүүлж байгаа. Бид туслан гүйцэтгэгчээр орох санал хэлтэл толгой гээд байгаа компаниудын нэг нь ямар ч ашиггүй санал хэлсэн. Ийм учраас ажил нь бүтэлгүйтээд байгаа хэрэг.

Төрөөс 23 тэрбум төгрөг зээлсэн. Тэр мөнгө үр дүнгээ өгөөгүй гэж үү?

-Толгой гээд байгаа долоон компани л тэр мөнгийг угаасан шүү дээ. Үйлдвэрлэгч бүрт боломж олгосон бол өнөөдөр маш олон хүн ажлын байртай, өрсөлдөөн дунд хэрэглэгч хожчихсон байх байсан. Гэтэл хэдхэн компани өндөр үнээр хувцас тулгах байдлаар зарж байна. Чанар нь ямар байгааг эцэг эхчүүд ярьж л байгаа биз дээ.

Эцэг эхчүүдхувиараа дүрэмт хувцас оёдог хүмүүст хүүхдийнхээ хувцсыг захиалж хийлгэдэг юм билээ. Гэхдээ даавуу нь олддоггүй гэсэн. Тийм ховор даавуугаар оёдог юм болов уу?

-40 хувийн ноостой, 60 хувийн полистр агууламжтай стандартын даавуугаар хийнэ гэсэн шийдвэр гарсан байсан. Ийм нэг метр даавууг 15-16 мянган төгрөгийн өртөгтэйгөөр бүтээгдэхүүнийхээ үнэнд шингээсэн байгаа юм. Үүнийг албаны хүмүүс“ Сурагчийн дүрэмт хувцсыгдотооддоо үйлдвэрлэсэн даавуугаар хийнэ гээд чадаагүй. Тийм болохоор Монгол ноосоо Солонгос руу гаргаад, тэнд даавуугаа үйлдвэрлээд авчирсан.Тэгээд энэ даавуундаа хоёр талынхаа замын зардлыг шингээгээд ийм өртөгтэй болчихсон” гэж ярьж байсан шүү дээ. Гэтэл яг тийм материалтай даавуу зах дээр 5-8 мянган төгрөг, бөөндвөл 3500-5000 төгрөг байгаа. Орос даавуу шүү.

Долоон компанийн ашиглаж байгаа даавуу, загвар нь байвал ээжүүд гэртээ оёод зарах бүрэн боломжтой гэж байсан. Тийм үү?

-Салбарын яам загвараа гаргаж өгөөд бусдыг нь зах зээлийн жамаар орхичих л доо. Бид ч, гэртээ суугаа ээжүүд ч үйлдвэрлээд зараг. Хүмүүс аль сайныг нь очоод аваг. Гэтэл одоо хүссэн хүсээгүй хуваарилж өгсөн компанийнхаа хувцсыг авч байна шүү дээ. Эцэг, эхчүүд өөрсдөө сонголт хийгээд эхлэхээр өрсөлдөөн бий болно. Үүнийг дагаж чанар нь ч сайжирна. Эцэг, эхчүүд хүүхдээ хүнээс дор явуулахыг хүсэхгүй. Тийм учраас хамгийн сайн чанартайг нь худалдаж авна. Адилхан загвар, ижил материал байхад аль болох хийц сайтай, чанартайг нь сонгоод авна биз дээ. Бараа нь зарагдахгүй бол хариуцлагаа оёдолчид бид өөрсдөө хүлээе. Энэ өөрөө зах зээлийн жам. Гэтэл төр дунд нь ороод л хэдхэн монополь компанийг дэмжиж тэрбум, тэрбум төгрөг тараагаад хамаг ажил гацаачихсан.

Бусад улсад яаж зохицуулдаг юм бол?

-Сургууль бүр өөрийн гэсэн загвартай. Тэгээд л ийм загварын тэдэн хувцас хэрэгтэй гээд зарлачихдаг. Үүнийх нь дагуу оёдолчид хувцсаа үйлдвэрлээд, эцэг эхчүүд түүнийг нь авдаг. Үүнд сургуулийн захирал, эсвэл яамны албан тушаалтан оролцдоггүй.

Сар шинийн баяраар ээжүүд гэртээ 500 мянган дээл оёод зарсан гэдэг албан бус баримт байгаа. Үүнийг сурагчийн дүрэмт хувцастай харьцуулахад нэг сарын дотор бүх хүүхдийг дүрэмт хувцсаар хангах хүч гэртээ сууж байна шүү дээ.

-Гэрт ч тэр, үйлдвэрт ч тэр хийгээд л зараад баймаар байна шүү дээ. Хямралын үед үйлдвэрүүд хаалгаа барихад ойрхон байна. Гэтэл хэдхэн үйлдвэр бага хүүтэй, их хэмжээний зээл аваад түүгээрээ хийж гавьсан ч зүйлгүй тарвалзаж байдаг. Төр тэр мөнгөө өөр зүйлд зарцуулсан бол үр дүнтэй байсан. Өндөр үнээр төрийн дэмжсэн компанийн хувцас авах уу, хямд үнээр гэртээ оёсон хүрэм авах уу гэдгээ эцэг, эхчүүд сонгох эрхийг нь өгчихөөч гэсэн юм.

Сурвалжлагын эхэнд монголчууд сар шинийн баяраар 500 мянган дээл худалдаж авсан тухай өгүүлсэн. Нэг дээлийг 100-150 мянган төгрөгөөр тооцоход 50-75 тэрбум төгрөгийн дээл худалдаж авчээ. Нэг дээл оёсны ашиг нь 25-30 мянган төгрөг гэж тооцвол 12.5-15 тэрбум төгрөг оёдолчдын тодруулбал ээжүүдэд очсон байна. Манай сонинд ярилцлага өгсөн оёдолчин С.Туул сурагчийн дүрэмт хувцсыг 50-60 мянган төгрөгөөр зараад багаар тооцоход 10-15 мянган төгрөгийн ашиг хүртэнэ гэж ярьсан. Энэ хичээлийн жилд 60 мянган сурагч нэгдүгээр ангид орж сурагч болсон. Зөвхөн нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцсыг ээжүүд гэртээ оёвол 600-900 сая төгрөг олж болох нь. Хүүхэд гэдэг тоглож, хувцас хунараа урж байдаг. Жилд гурваас дөрвөн өмд солино. Нэг өмд оёход арван мянган төгрөгийн ашигтай ажиллахаар тооцсон ээжийн орлого тэр хэрээр өснө. Ийм боломжийг нь олгоод өгчихвөл л өрхийн үйлдвэрлэл хөгжиж, иргэн бүр орлоготой болно шүү дээ.

Ц.ӨРНӨХ

Categories
мэдээ нийгэм

Автомашины улсын дугаар нь 3,8-аар төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуулинд хувь хүн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр албан татварыг төлөх ба жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой гэж заасан байдаг.
Уг хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 01-р сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталсан.
Шинэчлэсэн журмын дагуу Авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тоонооос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн юм.
Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар :
  • 1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард
  • 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард
  • 3, 8 тоогоор төгсссөн бол гуравдугаар сард
  • 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард
  • 5,0 тоогоор төгссөн бол тав дугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө
Энэхүү зохицуулалтын дагуу автомашины улсын дугаар нь 3,8-аар төгссөн бол энэ сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. Энэ жилийн хувьд нэг, хоёр дугаар сард төлөх жолооч нарын төлөлтийн хугацаа дууссан ч зургаадугаар сарын 1-нээс өмнө нөхөж төлөх боломжийг олгож байна. Мөн та автомашиныхаа улсын дугаараас хамааран 4,5 сард төлөх ёстой бол өмнө нь буюу 3 сард ч татвараа төлөх боломжтой. Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Smartcar.mn” мэдээллийн системийн хэрэглээг өргөжүүлж, нийслэлд бүртгэлтэй, идэвхитэй тээврийн хэрэгслийн нэгдсэн санг үндэслэн нийслэлийн Мэдээллийн технологийн газар, Татварын алба арилжааны банкуудаас авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернэт, мобайл банкаар шууд төлдөг тогтолцоонд шилжүүлснээр иргэд аль ч нөхцөлөөр төлөх боломжийг бүрэн хангахаар ажиллаж байна. Одоогоор Улаанбаатар банк оношлогооны цэгүүд дээр байршин үйл ажиллагаа явуулж байна. Хэрэв заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Замын цагдаагийн алба нь өөрийн эрх хэмжээ, хуулийн хүрээнд авто тээврийн эзэмшигчдэд хариуцлага тооцож, замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх хүртэл холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН
ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ
НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ
Д/д Дүүргүүд Байршил Хугацаа Цагийн хуваарь
1 Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн газар Баянзүрх дүүргийн авто вокзалын ард Таван ган трейд ХХК-ийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
2 БГД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БГД-ийн 20 дугаар хороо Хєсєг трейд ХХК-ийн хашаанд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.00-19.00
3 БЗД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр БЗД-ийн 8 дугаар хороо Чулуун овоо Авто вокзалийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
4 СХД-ийн хяналтын үзлэг оношлогооны байр СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-20.30 Амралтын өдрүүдэд 09.30-19.30
5 Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс СБД-н 2 хороо АСА циркийн өргөтгөлийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-17.30
6 Хан-Уул дүүргийн татварын хэлтэс ХУД-ийн 3-р хороо ЗДТГ-ын хажууд Татварын хэлтсийн байр 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
7 Баянгол дүүргийн татварын хэлтэс БГД-ийн 1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/ 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
8 Баянзүрх дүүргийн татварын хэлтэс БЗД-ийн 13 дугаар хороо, ЗДТГ-ын зүүн талд Татварын хэлстийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
9 Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс СХД-ийн 18 дүгээр хороо Геологийн тєв лабораторийн ард Татварын хэлтсийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
10 Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж ЗДТГ-ын байр “Нэг цонхны үйлчилгээний танхим” 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
11 Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс ЧД-ийн 4-р хороо, Сангийн Яамны баруун талд Тод таур цамхагийн байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
12 Налайх дүүргийн татварын хэлтэс Налайх дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
13 Багануур дүүргийн татварын хэлтэс Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
14 Багахангай дүүргийн татварын хэлтэс Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын байранд 2015.01.01-12.31 Ажлын өдрүүдэд 08.30-18.30
АЛБАН ТАТВАРЫН ХЭМЖЭЭ
Авто тээвэрийн болон өөрөө явагч
хэрэгсэлийн төрөл
Албан татварын хэмжээ
/төгрөгөөр/
1 2 дугуйтай мотоцикл 2 500
2 3 дугуйтай мотоцикл 4 000
3 Суудлын авто машин:

а/ 2001 см3 хүртэл
б/ 2001-3001 см3 хүртэл
в/ 3001 см3 болон түүнээс дээш

/Цилиндрийн багтаамжийн
нэг см3 тутамд тєгрєгєєр/
24
27
33
4 Микробус /15 хүртэл суудалтай/ 50 000
5 Автобус 62 400
6 Ачааны машин:
1/ 1 хүртэл тооны даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100-тн-оос дээш даацтай
30 000
45 000
55 000
75 000
120 000
135 000
150 000
210 000
270 000
330 000
420 000
480 000
540 000
600 000
660 000
720 000
7 Тусгай зориулалтын автомашин 16 000
8 Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл 18 000
9 Бага оврын трактор 8 000
10 Чиргүүл / даацын 1 тонн тутамд / 8 000
АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР
Авто тээвэр
Болон өөрөө
Явагч хэрэгслийн
ангилал
Бензин хөдөлгүүртэй Дизель хөдөлгүүртэй Жилд ногдуулах
Төлбөр
( төгрөгөөр )
СО2 хийн
Ялгарал(г/км)
СО2 (%) Хөдөлгүүрийн багтаамж(см3)
А 121-180 5.5-8.0 1500 хїртэл 1800
Б 181-250 8.1-10.5 1501-2500 2100
В 251-350 10.6-12.0 2501-3500 3500
Г 351-500 12.1-13.5 3501-4500 5000
Д 501-750 13.6-14.5 4501-5500 7500
Е 751-ээс дээш 14.6-ээс дээш 5501-ээс дээш 9500
Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах хувь хэмжээ
/төгрөгөөр/
Тээврийн хэрэгслийн ангилал Хувь хэмжээ
1 Суудлын Такси 30000
2 Бусад /2000 см3 хүртэл/ 20000
3 2001-3000 30000
4 3001 дээш 40000
5 Ачааны 1 тн хүртэл 40000
6 1-2 тн 45000
7 2-3 тн 50000
8 3-5 тн 55000
9 5-8 тн 60000
10 8-10 тн 65000
11 10 тн-с дээш 70000
12 Автобус 15 хүртэл 40000
13 15-аас дээш 60000
14 Цистерн 50000
15 Тусгай 40000
16 Чиргүүл 30000
17 Механизм Тээвэр үйлчилгээний 60000
18 Технологийн 60000
19 Бага оврын 30000
20 Мотоцикл, мопед 2 дугуйт 10000
21 3 дугуйт 10000
НИЙТ ДҮН

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх ууланд аялах чиглэлийг тэмдэгжүүлж, тохижуулна

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” – ын баримт бичигт Улаанбаатар хотыг “Үндэсний урлаг соёл, өв уламжлалаараа жуулчдын сонирхол татахуйц Азийн бүсийн аялал жуулчлалын хот”, Азийн бүс нутагт сэтгэл татам, байгалийн болон үндэсний соёлын арвин баялагтай аялал жуучлалын төв болгон хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу НИТХ – ын ээлжит 19 дүгээр хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд нийслэл 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, Улаанбаатар хотын эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна. Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөж байгаа юм. Энэ онд Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Үүнд:

Мэдээлэл сурталчилгааны чиглэлээр
Сөүлийн гудамжинд байрлах Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Иргэдэд үйлчлэх төвийг түшиглэн Жуулчны мэдээллийн төвийн салбарыг байгуулж, Улаанбаатар хотын үзвэр үйлчилгээний цагийн хуваарь, үнэ дэлгэрэнгүй мэдээллийг тухай бүр авч байх боломжтой, орон зайн бодит дүрслэл бүхий ухаалаг гар утасны аппликейшнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотын аялал жуулчлалын албан ёсны www.ulaanbaatour.mn портал сайтыг хятад, япон, солонгос хэл дээр өргөтгөж, нийслэлийн аялал жуулчлалын гол байршлуудад цахим мэдээллийн инфомат ажиллуулна.

Үйлчилгээг сайжруулах чиглэлээр
Нийслэлд аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын соёлыг дэлгэрүүлэх, төрийн болон нийтийн үйлчилгээнд эерэг харилцаа, хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар” аяныг зохион байгуулна. Улаанбаатар хотын байгууллагууд төрийн болон нийтийн үйлчилгээнд түргэн шуурхай байдал, найрсаг харилцаа, хандлагыг хэвшүүлнэ.

Гадаад харилцаа, гадаад сурталчилгааны чиглэлээр
Олон улс, бүс нутгийн аялал жуулчлалын үзэсгэлэнд Улаанбаатарыг бие даасан хот болгон сурталчилна. Гадаад хэл дээр тогтмол гардаг сонин, сэтгүүл, олон улсад нэвтрүүлгээ цацдаг телевиз, радио, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон үзмэр, соёлын үзвэр, үйлчилгээ, брэнд бүтээгдэхүүнүүдийг таниулах юм.
Зохион байгуулалтын чиглэлээр
Энэ онд шинээр “Учиртай гурван толгой” дуурийг Хүй долоон худагт, “Бест оф Классикс” сонгодог урлагийн үдэш арга хэмжээг Чингис хааны талбайд зохион байгуулна. Аялал жуулчлалын улирлыг уртасгах, жуулчдыг татах соёл, урлагийн 10 гаруй шинэ томоохон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулна.

Аюулгүй байдлын чиглэлээр
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын бүтцэд жуулчны цагдаагийн бие даасан бүтцийг ажиллуулна. Жуулчдыг залилах хэргийг бууруулах арга хэмжээ авч, нийтийг хамарсан үймээн, байгалийн гамшигт үзэгдэл зэрэг онцгой нөхцөл байдлын үед гадаадын иргэд, жуулчидтай холбоотой авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлсон Улаанбаатар хотын аялал жуулчлалын эрсдлийн менежментийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

Тохижилт, зохицуулалтын чиглэлээр
Энэ онд Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх ууланд аялах чиглэлүүдийг тогтоон тэмдэгжүүлэх, амралтын цэг, маршрутуудыг тохижуулах ажлыг зохион байгуулна. Улаанбаатар хотын онцлогтой брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, жуулчны үйлчилгээний газрууд байгаль орчинд ээлтэй техник технологи нэвтрүүлэх явдлыг хөрөнгө зээлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэх замаар дэмжих юм. НИТХ-аас баталсан Улаанбаатар хотын аялалын гол маршрутын дагуух газрын тохижилт, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав 2015” уралдааны үеэр 11 хүүхэд унаж бэртжээ

Амралтын өдрүүдэд “Дүнжингарав 2015” хурдан морины бүсийн уралдаан зохион байгуулагдсан билээ.

Энэхүү уралдаанд 202 уралдаанч хүүхэд оролцжээ. Хурдан морины уралдаанд оролцсон хүүхдүүдийн бүртгэл, аюулгүй байдлыг хариуцаж ажилласан Нийслэлийн Хүүхэд Гэр бүлийн хөгжлийн газраас тодруулахад уралдааны үеэр 11 хүүхэд унаж бэртсэн гэсэн мэдээлэл өглөө.

Унаж бэртсэн хүүхдүүдийн дунд хүнд гэмтэл, бэртэлтэй, эмнэлэгт хүргэгдсэн хүүхэд байхгүй байгаа ажээ.

Унаж бэртсэн шалтгааны тухайд зарим хүүхдүүд гарааны зурхай дээрээс хөдлөхдөө мориноосоо унасан боловч буцаад мориндоо мордож уралдаанаа үргэлжлүүлсэн аж.

Олон нийтийн сүлжээгээр гарсан бичлэгийн талаар тодруулахад “Манай байгууллага эх сурвалжгүй мэдээлэлд хариу өгөхгүй. Албаны мэдээлэл гэвэл ийм байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн Эрх зүйн дээд хэмжээний уулзалтанд амжилттай оролцоод ирлээ

2015 оны 02-р сарын 22, 25 – ны өдрүүдэд Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдсан Дэлхийн Эрх зүйн дээд хэмжээний уулзалтанд Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн Хууль Цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат амжилттай оролцоод эх орондоо ирлээ.

Магна Картагийн тунхаг бичгийг баталсны 800 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан тус арга хэмжээнд Засгийн газар, Бизнес, Прокурор болон хуулийн судлаач эрдэмтдээс бүрдсэн нийт 2000 орчим төлөөлөлөгч оролцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сард ЦАХИЛГААН ТҮР ТАСЛАХ хуваарь

“Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-иас гуравдугаар сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваариа гаргажээ.

Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчний хэрэглээ нь түр тасалдах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан гаргасан хүснэгтийг дор харууллаа.

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлнэ гэв.


Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.

Сар өдөр

Дүүргийн нэр

Засвар хийх цаг

Засварт хамрагдах объектууд

2/III

Сүхбаатар

10.30-16.00

5-р хороо 51, 40, 24-р байр, ОБЕГазар, ОБЕГ-ын харьяа гамшиг судлалын хүрээлэн,1-р цэцэрлэг, Нийслэлийн прокурорын газар, Нийслэлийн Хүрээ амаржих газар /2/, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Чингэлтэй

13.00-13.30

Засгийн газрын авто гараж, тэр орчмын хэрэглэгчид

13.30-14.00

УБДС ТӨХК-ийн Их тойргийн насос

3/III

Сүхбаатар

10.30-17.30

1, 2-р хороо 1А, 2Б, 32, 31, 26, 29, 30, Усны 6, 7, 9-р байрууд, 31-р сургууль, 143-р цэцэрлэг, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Баянгол

11.00-11.30

14-р хороо Москва комплекс, Ачлал трейд, 15-р хороо 40-р сургууль, 87, 161-р цэцэрлэг, Начин заан ХХК, Таван богд фүүдс плаза, Гурван гал трейд ХХК, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

11.30-12.00

18-р хороо Сод дэлгүүр, 88-р цэцэрлэг, Болор-42, Ардчилал-43 СӨХ-үүд, Эвсэг жаргал, Ганьтын орон сууцны хотхон, 17-р хороо 11, 162, 87-р цэцэрлэг, 4-р хорооллын 10, 33, 34, 35, 42, 43, 28/1-3, 27-р байрууд, Саруул дэнж, Максын орон сууцны хотхонууд, тэр орчмын хэрэглэгчид

12.00-12.30

19-р хороо 51, 53, 54, 58, 59, 60, 61-р байрууд, Сууц, Нарлаг-60 СӨХ-үүд, Эм Эс энд Ти Эс, Би Эйч констракшн, Баянгол фүүд ХХК-иуд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

12.30-13.00

18, 19-р хороо Билэг их дэлгүүр, 13, 198-р цэцэрлэг, 70-р сургууль, 34, 35, 42, 44, 46, 47, 48, 50, 55, 56, 57, 58, 60, 61, 62, 63, 64, 65, 68, 82, 85-р байрууд, Дашчойнхорлон хийд, Нялхсын сувилал, Дүүргийн ЭМН, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

4/III

Баянгол

11.00-11.30

УБДС ТӨХК-ийн Насос-6

11.30-12.00

18-р хороо Сод дэлгүүр, 88-р цэцэрлэг, Болор-42, Ардчилал-43 СӨХ-үүд, Эвсэг жаргал, Ганьтын орон сууцны хотхон, 17-р хороо 11, 162, 87-р цэцэрлэг, 4-р хорооллын 10, 33, 34, 35, 42, 43, 28/1-3, 27-р байрууд, Саруул дэнж, Максын орон сууцны хотхонууд, тэр орчмын хэрэглэгчид

12.00-12.30

19-р хороо 51, 53, 54, 58, 59, 60, 61-р байрууд, Сууц, Нарлаг-60 СӨХ-үүд, Эм Эс энд Ти Эс, Би Эйч констракшн, Баянгол фүүд ХХК-иуд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

12.30-13.00

14-р хороо Москва комплекс, Ачлал трейд, 15-р хороо 40-р сургууль, 87, 161-р цэцэрлэг, Начин заан ХХК, Таван богд фүүдс плаза, Гурван гал трейд ХХК, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

13.00-13.30

18, 19-р хороо Билэг их дэлгүүр, 13, 198-р цэцэрлэг, 70-р сургууль, 34, 35, 42, 44, 46, 47, 48, 50, 55, 56, 57, 58, 60, 61, 62, 63, 64, 65, 68, 82, 85-р байрууд, Дашчойнхорлон хийд, Нялхсын сувилал, Дүүргийн ЭМН, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

5/III

Баянгол

11.30-12.00

Гранд плаза их дэлгүүр, Рокмон билдинг

12.00-12.30

Гранд плаза их дэлгүүр, Магмут

6/III

Сонгино-хайрхан

11.30-14.30

Сүү ХК, Талх чихэр ХК, САПУ, ЖЕМ, Троллейбусны татах станц, тэр орчмын хэрэглэгчид /нэг хэрэглэгч 30 минут тасарна/

9/III

Сонгино-хайрхан

11.30-14.30

Сүү ХК, Талх чихэр ХК, САПУ, ЖЕМ, Дүүргийн ТҮК, Троллейбусны татах станц, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 30 минут/

10/III

Чингэлтэй

10.30-17.30

1, 3-р хороо 2-р 40 мянгат, Баруун сэлбэ 39, 40, 15, 8/8, 8/9, Хүрээ 23, 16, 2-30, 16, 6А-р байрууд, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Дүүргийн ЗДТГ, Цагдаагийн хэлтэс, Нийслэлийн захиргааны хэргийн шүүх, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Сонгино-хайрхан

11.30-12.00

18-р хороо Драгоны арын 22-А, Б , 23-А, Б, В, Г байрууд, Сүлжмэлийн үйлдвэр, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

12.00-12.30

6, 19, 23-р хороо 26-р цэцэрлэг, Мандах ДС, Тоосгоны болон Хангай захын орчмын хэрэглэгчид

12.30-13.00

6, 19, 23-р хороо Тоосгоны болон Хангайн гудамж, Москва хорооллын урд хэсгийн хэрэглэгчид

13.30-14.00

5, 6, 7, 19-р хороо Мандах ДС, Тоосго, Баянгол, Хангайн гудамжууд болон ХМК-ийн эцсийн буудлын орчмын хэрэглэгчид

14.00-14.30

18-р хороо Драгоны арын 22-А, Б , 23-А, Б, В, Г байрууд, Сүлжмэлийн үйлдвэр, Дэлгэрэх сан эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

11/III

Сүхбаатар

11.00-12.30

8-р хороо СТӨ, ДБЭТ /хэрэглэгч тус бүр 30 минут/

12.30-13.00

8-р хороо Троллейбусны татах станц

13.00-14.00

8-р хороо Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар ЗБ, 64-р байр, ХУИС, Туушин ЗБ, Монгол хэвлэл, Интер номын дэлгүүр, Адмон хэвлэл, Мэдээлэл технологоийн үндэсний парк, Спортын төв ордон, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 30 минут/

12/III

Сүхбаатар

10.30-17.30

8-р хороо Оюутны гудамж, 11-р хороолол 10, 48Б, 43-р байрууд, МУИС-ийн ХҮДС, Боловсрол хөгжил, Боловсролын их сургуулиуд, 42-р цэцэрлэг, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

11.00-12.30

8-р хороо СТӨ, ДБЭТ /хэрэглэгч тус бүр 30 минут/

12.30-13.00

8-р хороо Троллейбусны татах станц

13.00-13.30

8-р хороо Тусгаар тогтнолын ордон, Улаанбаатар ЗБ, 64-р байр, ХУИС, Туушин ЗБ, Монгол хэвлэл, Интер номын дэлгүүр, Адмон хэвлэл, Мэдээлэл технологоийн үндэсний парк, Спортын төв ордон, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 30 минут/

13/III

Баянзүрх

10.30-17.30

2-р хороо, Их Дарь эхийн 1-17, Сэлбийн 10, Дунд Дарь эхийн 3-45-р гудамжууд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Хан-Уул

10.30-16.00

2-р хороо Сор, Ди-Би, Бэлон, Монгол савхи ХХК-ууд эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

16/III

Баянзүрх

10.30-17.30

4-р хороо Цэргийн хотхон 3-8-р гудамж, 5-р хороо Монелийн 1-15, 22-р хороо Алтан-Өлгийн 1-20, 22-29, Баруун Алтан-Өлгийн 21-32-р гудамжууд, 2-р хороо Цэргийн хотхон 1-8 айл, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Хан-Уул

10.30-16.00

2-р хороо Гутал ХХК, Номин хайпермаркет, тэр орчмын хэрэглэгчид

Сонгино-хайрхан

12.00-13.00

УСУГазрын төв цэвэрлэх байгууламжийн зарим хэсэг

Төв аймаг

10.00-13.00

Зуунмод сумын 4-р сургууль, Уурын зуух, гэр хороолол орчмын хэрэглэгчид

14.00-18.00

Зуунмод сумын Зүүндэлгэрийн 1-10-р гудамж, тэр орчмын хэрэглэгчид

16-17/III

Хан-Уул

10.00-18.00

41, 34, 63-р сургууль, 12, 145, 71-р цэцэрлэг, 19-р ясли, Хан-Уул УҮГ, АТС-37, 4, 5-р хороо Яармаг, Арцатын гудамж

Сонгино-хайрхан

10.30-18.00

24, 7, 10-р хороо Зээлийн 24-27, 33-34-р гудамж, 6, 7, 14-19, 23, 29-31-р хороо Алтайн 2, 3, 5, 6, 7, 14, 15, 19, 20, Хамбын 1-8, Хангайн 54, 58, 64, 66-69, Чулуутын 1-3, 6-8, Тоосгоны 23, 24, 14-р хороо 5-9, Хилчиний 5-8-р гудамжууд, Хилчин хотхон

17/III

Баянзүрх

10.30-17.30

11-р хороо Товчоо орчмын хэрэглэгчид, Петровис, М-Ойл, Шунхлай ШТС-ууд, Скай Резорт, Одон орон, Оргил төв, Хүрэл тогоот, Монгол Хабитат, Хүрхрээ тур, Монгол тур ХХК-иуд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

11.00-11.30

14-р хороо Ахмадын хороолол, Өгөөмөр хотхон, Шинэ үе-5, Тулга СӨХ-үүд, 14-р хорооллын 101-105-р байрууд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

11.30-12.00

14-р хороо Нарантуул ОУХТ

12.00-13.00

14-р хороо Нармон, Жоохой, Шөнийн зах, Сандей худалдааны төв, BBQ, KFC, Хятад худалдааны төв, 14-р хороолол, Идэр ДС, Аман хуур хороолол, Бэрэн ХХК эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

13.00-13.30

14-р хороо Ахмадын хороолол, Өгөөмөр хотхон, Шинэ үе-5, Тулга СӨХ-үүд, 14-р хорооллын 101-105-р байрууд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

13.30-14.00

14-р хороо Нарантуул ОУХТ

Сүхбаатар

10.30-16.00

3, 5-р хороо 5-р хороолол Загийн 24, 25, 27, 18/3-р байрууд, Монгол Эм Импекс Концерн, Дүүргийн гэрэлтүүлэг, Урбанек ХХК, Сант сургууль, тэр орчмын хэрэглэгчид

13.00-15.00

Зуунмод сумын Дэнж 2-р баг, Гэр хорооллын 1а-3а, б гудамж, Цагаан байр орчмын хэрэглэгчид

15.30-18.00

Зуунмод сумын Дэнжийн 15-18-р гудамжууд, тэр орчмын хэрэглэгчид

Төв аймаг

09.30-12.00

Зуунмод сумын Дэнж 2-р баг, 6-9, 10-15-р гудамж орчмын хэрэглэгчид

18/III

Баянзүрх

10.30-17.30

11-р хороо Эмийн ургамлын 1-5, Усан сангийн 1-4-р гудамж, Ногоон зоорь орчмын хэрэглэгчид, Ургах наран хороолол, Нью сервер, Харганат, Дэлхий ази цогцолбор, Эрчим арт, Мобиком, Дөл түшиг, Хүү-Эрдэнэ, Мегавүүд ХХК-иуд, УСУГ-ын Завсрын усан сан, Бумбат амралт, 284-р анги, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

11.30-12.00

УБДС ТӨХК-ийн Насос-9

12.00-12.30

14-р хороо Нармон, Жоохой, Шөнийн зах, Сандей худалдааны төв, BBQ, KFC, Хятад худалдааны төв, 14-р хороолол, Идэр ДС, Аман хуур хороолол, Бэрэн ХХК эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

12.30-13.30

14-р хороо 15, 70, 75, 80-р байрууд, тэр орчмын хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 30 минут/

13.30-14.00

14-р хороо Нармон, Жоохой, Шөнийн зах, Сандей худалдааны төв, BBQ, KFC, Хятад худалдааны төв, 14-р хороолол, Идэр ДС, Аман хуур хороолол, Бэрэн ХХК эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

14.00-14.30

УБДС ТӨХК-ийн Насос-9

Хан-Уул

10.00-18.00

134-р цэцэрлэг, 7, 114-р сургууль, Хаан банк, Юнитель, Скайтел, Мобиком, УСУГ-2, Тавин ус ХХК, 9, 10-р хороо БУ, Тайнь, Бурхант, Хивсний гудамж, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Сонгино-хайрхан

10.30-18.00

20-р хороо Дэнжийн Т-4-11 , Эмээлт зах ХХК, 32-р хороо Эмээлт хурганы САА, 9, 7, 21-р хороо Малчны 1, 2, 12, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Монлаа 1-4, 6-17, Горхийн 1, 2, Дэнжийн 3-5, 8, Ногоочны 3-5, Колонкын 2, 3-р гудамж, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Төв аймаг

10.00-13.00

Зуунмод сумын Өндөрдов жуулчны бааз, тэр орчмын хэрэглэгчид

14.00-18.00

Зуунмод сумын Цэвэрлэх байгууламж, тэр орчмын хэрэглэгчид

19/III

Баянзүрх

10.30-17.30

11-р хороо Булгачин, Төр хурахын ам, Хонхор, 30, 66 цэцэрлэг, 421-р анги, Хар үнэг, Үйлстэй, Энх сэржим ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид

11.30-12.30

18-р хороо Жугамт өргөө СӨХ, Алтан жолоо групп, Улаанбаатар банк, Жугамт өргөө ХХК, 27/1-3-р байрууд, тэр орчмын хэрэглэгчид /хэрэглэгч тус бүр 30 минут/

12.30-13.00

18, 15-р хороо Бөхийн өргөө, Хадагтай инвест, Ватиканы төлөөлөгчийн газар, 21-р сургууль, 1-9, 13, 15, 16, 23, 27, 31, 40, 43, 44, 69, 70, 71, 72, 73, 75-р байр, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

13.00-14.00

6, 18-р хороо 9, 15, 16, 18, 21, 22, 24, 44, 51, Монтедийн 1, 2-р байрууд, Наран, ГЕГ-ын орон сууц, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

14.00-14.30

18, 15-р хороо Бөхийн өргөө, Хадагтай инвест, Ватиканы төлөөлөгчийн газар, 21-р сургууль, 1-9, 13, 15, 16, 23, 27, 31, 40, 43, 44, 69, 70, 71, 72, 73, 75-р байр, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

14.30-15.00

6, 18-р хороо Дамдинсүрэнгийн 43, 56, 58, 59, 63, 65, 66, 87, 92, 93, ХД 91, 93, 67, МД 60, Олзвойн 78, 38, Эрэлийн 40, 41, 39А, Б, В, Г, Ургац өгөөжийн 145, 163, 67, 170-р байрууд, Ногоон төгөл хотхон, Эрдэнэдрийлинг, Мон суль ХХК-иуд, ШШГЕГ-ын орон сууц, Горгаз, Люкс хауз, Номноо хотхон, ТТХГ орон сууц, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Хан-Уул

10.00-18.00

9-р хороо Буянт-Ухаагийн 1-14-р гудамж

Сонгино-хайрхан

10.30-18.00

1, 20, 22-р хороо Орбит, Хүнс трейд 48 айл, Үйлдвэрлэл Т-3-2, Хилчний 1-3, 16, 20-р хороо Үйлдвэрийн 1-3, Хилчний 5, 13-р гудамж, ОБЕГ 03 салбар, Хүнсний нөөцийн салбар, Хүнс трейд ХХК, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид,
6, 19, 23-р хороо 21-р хороолол ҮЭ-ийн 41, Хангайн 14-27, 39, 79-80, Тоосгоны 70-75-р гудамж

Төв аймаг

10.00-13.00

Зуунмод сумын Сүрлэн байр, тэр орчмын хэрэглэгчид

14.00-18.00

Зуунмод сумын Баянхошуу хорооллын 10-20-р гудамжууд, тэр орчмын хэрэглэгчид

20/III

Баянзүрх

10.30-17.30

20-р хороо Гачууртын төвийн хойд хэсэг, Шар хоолойн амны хэрэглэгчид

10.30-17.30

20-р хороо 85-р сургууль, 63-р цэцэрлэг, Гачууртын тамгын газар, Гачуурт эрүүл мэндийн төв, МЦХК Гачуурт салбар, тэр орчмын хэрэглэгчид

Сонгино-хайрхан

10.00-12.00

Партизаны баруун хэсгийн хэрэглэгчид

14.00-16.00

Партизаны нарийн, Сургууль, Цэцэрлэг, Захиргаа, Хаан банк, Төрийн банк, Хоршоолол, Соёлын төв, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Төв аймаг

10.00-13.00

Зуунмод сумын 38-н айл, тэр орчмын хэрэглэгчид

20, 23/III

Баянгол

10.30-18.00

10, 11-р хороо Цаг уурын станц, Горькийн гудамж, Зүүн Нарангийн задгай, 10-р хорооны задгай Овоот, Хонхорын гудамж

Хан-Уул

10.00-18.00

13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Цэргийн тагнуулын газар, Худгууд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Сонгино-хайрхан

10.30-18.00

2, 3, 4-р хороо 42, 65-р сургууль, Их Нарангийн 1, 3, 4, Бага Наран, Орбитын 8, 29, 30-р гудамж, Шунхлай ШТС, тэр орчмын хэрэглэгчид

23/III

Баянзүрх

10.30-17.30

6-р хороо Олзвойн 7, 9, 10, 17, 18-р гудамж, Говийн 3 тэмээ ХХК, ЗЦГ журмын хашаа, Хөлөг Од ХХК, ТТХГ-ын ТҮАБ, Халиун интернэшнл, Макс өргөө, Шунхлай трейдинг ХХК-иуд, Нарантуул ОУХТ, Монхангай трейд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Сүхбаатар

10.30-17.30

6, 8, 11-р хороо Амарын гудамж Улаанбаатар ЗБ, 64, Б-26, 3, 50, 24, 22, 4, 19-р байрууд, Хас банк, ЭХЗХ, Дүүргийн цагдаагийн хэлтэс, Шүүх, Урлагийн ажилтны холбоо, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Хан-Уул

12.00-14.00

10-р хороо Морингийн гэр хороо, Нисэхийн товчоо, Морин уулын цаг уурын станц, 10-р хороо, 12, 13-р хороо 013, 120, 326-р цэргийн ангиуд, тэр орчмын хэрэглэгчид

12.30-13.00

12, 13-р хороо 013, 120, 326-р цэргийн ангиуд, тэр орчмын хэрэглэгчид

Төв аймаг

11.00-14.00

Баян-Өнжүүл сумын төв, Захиргаа, Цагдаа, Сургууль, тэр орчмын хэрэглэгчид

15.00-18.00

Баян-Өнжүүл сумын баруун хэсгийн хэрэглэгчид

24/III

Баянзүрх

10.30-17.30

20-р хороо Гачуурт тосгон, Баяндөхөм, Монгол шилтгээн, Хар усан тохой орчмын хэрэглэгчид

Баянгол

10.30-18.00

9-11, 22, 23-р хороо Зүүн Нарангийн 18, Горькийн 18, 20, 22, 23, 31-р гудамж

Хан-Уул

10.00-18.00

УСУГ-ын худгууд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

12.00-12.30

12-р хороо Биогийн үйлдвэр

12.30-13.00

12-р хороо Биогийн орон сууцууд, Сонгинын амралтууд, Био асралт эмнэлэг, Био АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

13.00-13.30

12, 13-р хороо 013, 120, 326-р цэргийн ангиуд, тэр орчмын хэрэглэгчид

13.30-14.00

12-р хороо Биогийн үйлдвэр, Худаг, уурын зуух, тэр орчмын хэрэглэгчид

14.00-14.30

Биогийн Гоц халдварт

14.30-16.30

12-р хороо Биогийн орон сууцууд, Сонгинын амралтууд, Био асралт эмнэлэг, Био АТС, 10-р сургууль, 121-р цэцэрлэг, Улаанбаатар банк, Ахмадын амралт сувилал, Энхжаргалан хүүхдийн сувилал, 12-р хороо, 013, 120, 326-р цэргийн ангиуд, Биогийн үйлдвэр, Худаг, уурын зуух, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Сонгино-хайрхан

10.30-18.00

1, 5, 22-р хороо УСУГ-ын бохирын станц, Цанын бааз, Ганхарш, Гольф болон Баянголын ам орчмын хэрэглэгчид

Төв аймаг

11.00-14.00

Алтанбулаг сумын сургууль, цэцэрлэг, захиргаа, Хаан банк, Төрийн банк, Хоршоолол, Соёлын төв, тэр орчмын хэрэглэгчид

15.00-18.00

Алтанбулаг сумын Баруун хороо гэр хорооллын хэрэглэгчид

25/III

Баянзүрх

10.30-17.30

УСУГ-ын харьяа Туул голын эрэг дагуу худагууд

Баянгол

10.30-18.00

20-р хороо Монхьюндайкиа, Бүрд ХХК, УБ менежмент, Мон-Таг ХХК, Асфальт, Ган-гүүр, Төмөр замын ажилчдын байр, Иточу корпораци, Баганат өргөө, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Сонгино-хайрхан

10.30-18.00

8, 20-р хороо Нефтийн байр, ХЦХ-1-12-р байрууд, ЗБУ 12-14-р гудамж, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, тэр орчмын хэрэглэгчид

11.00-11.30

Зүүн Баянцагааны 5, Зүүн Баян-Уулын 10-р гудамж, 105-р сургууль, 127-р цэцэрлэг, Есөн болор ХХК, WLL станц, тэр орчмын хэрэглэгчид

11.30-12.00

9, 7, 21-р хороо Малчны 1, 2, 12-р гудамж, Тойрог, Баянхошууны хуучин эцэс, Таширын ам, Горхийн 1, 2, Дэнжийн 3, 4, 5, 8, Монлаагийн 1-4, 6-17, Ногоочны 3, 4, 5-р гудамж, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

12.00-12.30

УСУГ-ын Баянхошууны насос

12.30-13.00

24, 26-р хороо Мандал овоо 37-39, Зээлийн 1-3, 7-8, 12-14-р гудамж, Зээлийн энгэр орчмын хэрэглэгчид

13.00-13.30

Хилчин хотхон, тэр орчмын хэрэглэгчид

13.30-14.00

6, 7, 14-19, 23, 29-31-р хороо Алтайн 2, 3, 5-9, 14, 15, 19, 20, Хамбын 1-8-р гудамж, Хилчин хотхон, Хангайн 54, 58-69, Овоотын 70-71, Чулуутын 1-3, 6-8, Тоосгоны 24, 30-р хороо Хилчиний 5-8-р гудамж, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Хан-Уул

10.00-18.00

ХААИС, ШШГЕГ-ын харьяа 411-р анги, Их тэнгэр, 24-р байр, Ясны больниц /хуучнаар/, Мал аж ахуйн хүрээлэн, 35-р цэцэрлэг, Үндсэн хуулийн цэц, Хорихын нэгдсэн эмнэлэг, Сарнайх, Анома ХХК-иуд, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

11.00-16.00

УСУГ-ын харьяа Туул голын эрэг дагуу худагууд

Төв аймаг

10.00-13.00

Алтанбулаг сумын Гандангийн хороо, Туулын гудамж орчмын хэрэглэгчид

14.00-18.00

Алтанбулаг сумын Зүүн дэнжийн гэр хороолол

26/III

Баянзүрх

10.30-17.30

УСУГ-ын харьяа Туул голын эрэг дагуу худагууд

Хан-Уул

11.00-16.00

УСУГ-ын Туул голын эрэг дагуу худагууд, Хөдөлгүүр 6,7

10.00-18.00

УСУГ-ын Сонсголонгийн худагууд

Сонгино-хайрхан

10.30-18.00

24-р хороо Зээлийн 1-5, 7-16, 17-23-р гудамж, Зээлийн задгайн хэрэглэгчид, Зүүн Баянцагааны 5, зүүн Баян-Уулын 10-р гудамж, 105-р сургууль, 127-р цэцэрлэг, Есөн болор ХХК, WLL станц тэр орчмын хэрэглэгчид

11.00-11.30

7, 8-р хороо 67-р сургууль, Баян цагаан, Баянхошууны гудамж, хуучин эцсийн хэрэглэгчид

11.30-12.00

Хилчин хотхон, тэр орчмын хэрэглэгчид

12.00-12.30

Керамикийн үйлдвэр

12.30-13.00

Ган хийц ХК

13.00-13.30

11-р хороо Зээлийн 63-68, Мандалын 1-2, 13, Зүүн Баян-Уулын 5-6 , Зээлийн 4, Хөтөл, 7-р хороо Овоот, Баянхошууны гудамж, эдгээрийн ойр орчмын хэрэглэгчид

Төв аймаг

10.00-13.00

Алтанбулаг сумын Уурын зуух, Цэргийн байр, тэр орчмын хэрэглэгчид

14.00-18.00

Алтанбулаг сумын Цэргийн ангийн хэрэглэгчид

27/III

Баянзүрх

10.30-17.30

УСУГ-ын харьяа Туул голын эрэг дагуу худагууд

Хан-Уул

10.00-18.00

10-р хороо Эко хотхон, тэр орчмын хэрэглэгчид

30/III

Баянзүрх

10.30-17.30

УСУГ-ын харьяа Туул голын эрэг дагуу худагууд

Хан-Уул

10.00-18.00

Меговатт, ЦЭХБУТ ХК-иуд, ХУД-ийн хүүхдийн эмнэлэг, Хүүшийн зоорь, МСS-ийн шинэ гэр төсөл, УБЦТС ХК-ийн БТТ, тэр орчмын хэрэглэгчид

Сонгино-хайрхан

10.30-18.00

18-р хороо 017-р ЦА, Мон Хурд, Болор цэн, Авто тээвэр-5 ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид

10.30-18.00

7, 8-р хороо 67-р сургууль, Баянцагаан, Баянхошууны гудамж, хуучин эцсийн хэрэглэгчид

Төв аймаг

12.00-12.30

Зуунмод сумын Тахилт сувилал, Таван толгой, Говь интернейшнл, Дэглий хайрхан ХХК-иуд, тэр орчмын хэрэглэгчид

12.30-13.00

Зуунмод сумын МЦХ, Их майдар, Мах боловсруулах үйлдвэр, Түмний хийморь, тэр орчмын хэрэглэгчид

13.00-13.30

Зуунмод сумын Зүүндэлгэр, Сүрлэн байр, 9-12, 19-34, 38-р байрууд, Аймгийн ЗДТГ, Татварын алба, Зуунмод сумын ЗДТГ, МСҮТ, Бүжинхэн цогцолбор, СХЗТ, тэр орчмын хэрэглэгчид

13.30-14.00

Зуунмод сумын ТЧДЭХГ өргөх, Цэвэр усны хэрэглэгчид

15.00-15.30

Зуунмод сумын ДЭХГ усны нөөц

15.30-16.00

Цэцэрлэг, Эмнэлэг, Тамгын газар, Баянхошуу, Б2-Б9, А2-А39, 21-33, 10-19, Хөтөлийн 1-12-р гудамжууд, Жишиг хороолол 1, 2-р байр, тэр орчмын хэрэглэгчид

16.00-16.30

Хөгжил хотхон

31/III

Хан-Уул

10.00-18.00

1-р хороо Сор үйлдвэр, УБ сувилал, Орчлон, UB town, Туулын өргөө хотхонууд, Харгиа цэвэрлэх байгууламж, 115-р сургууль, Номин агуулах худалдаа, тэр орчмын хэрэглэгчид.

Сонгино-хайрхан

10.30-18.00

20-р хороо Эмээлтийн замын урд талын зарим хэрэглэгчид, 24, 26-р хороо Мандал овооны 37-39, 24-р хороо Зээлийн 1-3, 7-8, 12-14-р гудамж болон Зээлийн энгэр орчмын хэрэглэгчид

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа” хөтөлбөр үргэлжилнэ

Өнгөрсөн жил Олон нийтийн цагдаа, Оюутан цагдаа зэрэг хөтөлбөр хэрэгжиж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд ажилласан билээ.

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ээлжит хурлаар өнгөрсөн онд хэрэгжүүлсэн “school ploice” эргүүлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, олон нийтийн цагдаа, оюутан цагдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ

Энэ жилээс эхлэн Элсэлтийн ерөнхий шалгалт өгч буй хүүхэд бүр монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр болсон. Засгийн газрын 2013 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч бүр монгол хэл бичгийн шалгалтыг заавал өгөх болсон.

Уг шалгалтад хэмжээст оноогоор 400 ба түүнээс өндөр оноо авч байж, ЭЕШ-нд орох эрх нь нээгдэх бөгөөд өмнөх онд төгссөн бүртгүүлэгчид www.eec.mn хаягаар орж Монгол хэл бичгийн шалгалтадаа бүртгүүлэх ёстой. Шалгалтын бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ. Монгол хэлний шалгалтдаа гуравдугаар сарын 9-өөс өмнө, ЭЕШ-даа дөрөвдүгээр сарын 20-оос өмнө амжиж бүртгүүлэхийг Боловсролын үнэлгээний төвөөс анхааруулж байна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, дахин бүртгэл явуулахгүй гэдгийг албаныхан хэлж байна. Мөн бүртгэлийн хуудсаа хэвлэн авч, Боловсролын үнэлгээний төвд очиж гарын үсэг зуруулж баталгаажуулалт хийлгэх ёстой юм байна.