Categories
мэдээ нийгэм

МСНЭ П.Баярмагнайг Гүйцэтгэх захирлаар томиллоо

МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн ээлжит хурал өчигдөр /03.02/ боллоо. МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтын зарын дагуу ирсэн материалуудтай танилцсаны үндсэн дээр Пунцагийн Баярмагнайг Гүйцэтгэх захирлаар томиллоо.

П.Баярмагнай нь удам дамжсан сэтгүүлч бөгөөд 1999 онд МСНЭ-д гишүүнээр элссэн, хэвлэл мэдээллийн салбарт цөөнгүй жил ажиллаж буй туршлагатай нэгэн юм. Тэрбээр АНУ-ын Уолдроф коллеж, Денвер семинар сургуулийг тус тус дүүргэсэн, Олон Улсын Пресс Клубуудын дэд ерөнхийлөгчөөр ажилладаг бөгөөд олон улсын түвшний хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлжээ.

МСНЭ-ийн Удирдах зөвлөл

Categories
мэдээ нийгэм

Мөс цөмөрч автобус усанд суужээ

Гуравдугаар сарын 3-ны өдрийн 02:55 цагт Завхан аймгийн Онцгой байдлын хэлтэст Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дуганатын хясаа” гэдэг газар “Идэр” голын мөсөн дээгүүр зорчиж явсан 21 зорчигчтой хот хоорондын зорчигч тээврийн автобус болон ачааны автомашин мөс цөмөрсний улмаас голын усанд суулаа гэсэн дуудлага иржээ.

Онцгой байдлын хэлтсийн гурван албан хаагч, нэг автомашинтайгаар ажиллаж, дээрх автомашин болон автобусыг голын уснаас татан гаргасан байна.

Гол мөс цөмрөх аюултай байгаа тул малчид тээвэрчдийг болгоомжтой явахыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Москва хотод Монгол цэргүүд парад алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэхүү баярын арга хэмжээнд Монголын Зэвсэгт хүчний 80 гаруй албан хаагчид оролцож цэргийн сүрт жагсаалыг гайхуулах аж. Ялалтын парадад тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Эх орны дайны үед ЗХУ-ын холбоотон байсан орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан тусгаар улсууд гэхчилэн олон орны цэргүүд оролцох мэдээ байна. Ёслолын жагсаалд оролцох Монголын зэвсэгт хүчний бэлтгэл ажлыг хангах комиссын даргаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр ажиллаж байгаа гэнэ. Парад алхах офицер, ахлагч нарын бэлтгэлийн явцтай ирэх пүрэв гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан танилцах юм байна.

Categories
гадаад мэдээ

Майкл Жордан тэрбумтны эгнээнд багтжээ

Хөрөнгийн хэмжээ нь нэг тэрбумын босгыг давснаар Майкл Жордан Форбс сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтанд багтлаа.

Одоо тэр АНУ-ын 513 дахь баян болжээ.

Ингэхэд хүргэсэн гол шалтгаан бол үнэлгээ нь огцом нэмэгдсэн Шарлотт Хорнетс баг. Майкл Жорданы эзэмшдэг энэ багийн өнгөрсөн оны үнэлгээ $410 сая байсан бол энэ жил $725 сая болж өсчээ. Лос Анжелес Клипперсийг Стив Балмер $2 тэрбумаар худалдаж авсан явдал нь үнэлгээнд ийнхүү сайнаар нөлөөлсөн байна.

Жорданы эзэмшдэг хувь $500 саяын үнэд хүрсэн гэж Форбсд дурджээ.

2010 онд Жордан энэ багийг $275 саяар авч байв.

Харин Жорданы үлдсэн орлогын эх үүсвэр нь Nike компанитай хийдэг спорт гутлын бизнес. Уг бизнесээс Жордан 2013 онд $90 саяыг олж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

“ITB Berlin 2015” үзэсгэлэн өнөөдөр эхэлнэ

Монгол Улсын Албан Ёсны Түнш Орноор оролцох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “ITB Berlin 2015″ эхлэхэд ердөө нэг хоног үлдээд байна. Үзэсгэлэнгийн зохион байгуулалтын, урлагийн, хэвлэл мэдээллийн багууд болон бусад оролцогчид Берлин хотод ажиллаж байгаа бөгөөд тэдний бэлтгэл бүрэн хангагдаж, Монгол Улсыг дэлхийн олон орноос ирсэн зочдод сурталчлахад бэлэн болжээ.

Берлин хотын зарим томоохон албан газруудын ханаар Монгол орны үзэсгэлэнт байгалийг харуулсан том хэмжээний гэрэл зурган баннеруудыг дэлгэн харуулсан байна. Мөн үзэсгэлэн болох MesseBerlin төвийн гадна талбайд 15 ханатай монгол гэр барьсан нь яах аргагүй гадаадын зочдын сонирхлыг татах зүйлсийн нэг юм.

3 сарын 3-ны өглөө Берлин хотын Palais am Funkturm цамхагт манай улс нээлтийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Харин энэ өдрийн орой CityCube Berlin төвд үзэсгэлэнгийн нээлт болж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож үг хэлэхээс гадна монгол үндэсний соёлыг харуулсан урлагийн концерт, хүлээн авалт болох юм.

Categories
гадаад мэдээ

Билл Гейтс тэрбумтнуудын жагсаалтыг дахин хошуучиллаа

Форбс сэтгүүл уламжлал ёсоор дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргасан байна. Энэ жил жил “Microsoft”-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтс дахин жагсаалтыг тэргүүлж, тэрбумтнуудыг эгнээг хошуучилжээ. Тэрээр нийтдээ 79 тэрбум ам.долларын хөрөнгөтэй юм байна. Гейтс сүүлийн 21 жилийн 16-аад нь энэхүү жагсаалтыг тэргүүлээд байгаа гэнэ.

Үүнээс гадна Форбс сэтгүүлийн жагсаалтад нийтдээ 1826 тэрбумтан багтсан бөгөөд өнгөрсөн жилийн үзүүлэлтээс хойш 181 хүн шинээр тэрбумтнуудын жагсаалтад багтжээ. Ингээд топ 10-т багтсан чинээлэг хүмүүсийг танилцуулъя.

Жагсаалт

Нэр

Хөрөнгө

ам.доллар

Улс

Компани

1

Билл Гейтс

79.2

АНУ

Microsoft

2

Карлос Слим Хелу

77.1

Мексик

Telmex, Amйrica Mуvil, Grupo Carso

3

Уоррен Баффет

72.7

АНУ

Олон улсын хөрөнгө оруулагч

4

Амансио Ортега

64.5

Испани

“Zara” болон бусад загварын сүлжээ

5

Ларри Эллисон

54.3

АНУ

“Oracle” корпораци

6

Чарльз Кох

42.9

АНУ

“Koch” Industries

7

Дэвид Кох

42.9

АНУ

“Koch” Industries

8

Кристи Уолтон

41.7

АНУ

“Walmart” сүлжээ дэлгүүр

9

Жим Уолтон

40.6

АНУ

“Walmart” сүлжээ дэлгүүр

10

Лилиан Беттанкур,

40.1

Франц

“L’Oreal” гоо сайхны компани

Categories
мэдээ нийгэм

Газраа баталгаажуулах хугацааг энэ сарын 6 хүртэл сунгав

Нийслэлийн нутаг дэвсгэрт цахимаар газар өмчлөх хоёрдугаар ээлжээр нийтдээ 13821 иргэн газар өмчлөхөөр эрхтэй болсон. Эдгээр иргэн харьяа, дүүргийнхээ газрын албанд хоёрдугаар сарын 26-ны дотор хандаж, цахим өргөдлөө баталгаажуулах ёстой байлаа. Одоогоор нийт сонгогдсон 13821 газраас 10150 иргэн газраа баталгаажуулж, 2881 иргэн баталгаажуулж амжаагүй байгаа аж. Тэгвэл Нийслэлийн Өмчийн харилцааны газраас иргэдийн хүсэлтийг харгалзан гуравдугаар сарын 6-ныг хүртэл газраа баталгаажуулах боломжийг олгохоор болжээ. Энэ талаар тус газрынхан өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Газар өмчлөх эрхээ авсан иргэдийн баталгаажуулалтыг өнгөрсөн сарын 11-нээс эхэлсэн ч сар шинийн баяр давхацсан учраас иргэд хойрго хандаж, ийм хэмжээний хүн газраа баталгаажуулж амжаагүй юм. Хоёр дахь удаагийн газар өмчлөлөөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Их цуурай, Бага цуурайн ам, Сонгинохайрхан дүүргийнЭмээлт уулын баруун хоолойн, Багануур дүүргийн Тариан булаг, Багахангай дүүргийн Хангайн хөндий зэрэг байршилд иргэд газраа баталгаажуулах ёстой.

Categories
мэдээ нийгэм

Д.Сугарын хүүд хоёр жилийн хорих ял оноожээ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогт нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны нэгдүгээр шүүхэд өчигдөр хянан хэлэлцлээ.

Тэднийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хэрэглэсэн, хадгалсан, худалдсан, хилээр хууль бусаар нэвтрүүлсэн зэрэг үйлдэлд буруутгаж, С.Цогтод хоёр жилийн хорих ял оноосон байна.

Мөн тус хэрэгт сэжиглэгдэж байсан гурван хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн гурван иргэнийг цагаатгасан шийдвэрийг шүүхээс гаргажээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн эмэгтэй баг тамирчид ОХУ-ыг зорилоо

ОХУ-ын Санктпетербург хотод чөлөөт бөхийн дэлхийн цомын эмэгтэй багуудын тэмцээн энэ сарын 7-8-ны өдрүүдэд болно. Энэ тэмцээнд өрсөлдөх Монголын баг тамирчид маргааш ОХУ-ыг өнөөдөр зорилоо. Манай улсын баг тамирчид дэлхийн цомын тэмцээнд 7 дахь удаагаа оролцож байна. Тамирчдын дасгалжуулагчаар чөлөөт бөхийн эмэгтэй ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч МУГД Б.Батбаяр, МУГД З.Дүвчин, МУГД Т.Сүхбаатар нар ажиллаж байгаа юм. Тамирчид Говь резортод бэлтгэл цугларалтад гарсан юм.

Тэмцээнд 48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/

55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/

60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/, 75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/ олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар барилдана.

Манай баг “Б” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөнө, “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана. Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа, Э.Сумьяа 2 дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар 3 дахь, С.Батцэцэг 4 дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар 5 дахь, О.Насанбурмаа 7 дахь удаа зодоглож байна.

Өнгөрсөн жил Узбек улсын Ташкент хотод болсон ДАШТ-нд ҮI байр эзэлж Дэлхийн цомын төлөө тэмцээнд оролцох эрх олж авсан манай эмэгтэй баг Дэлхийн цомын тэмцээнд 2009 оноос хойш тасралтгүй оролцож байна. Үүнд II, ҮII байранд тус бүр 1 удаа, Ү, ҮI байранд тус бүр 2 удаа орж байжээ. Өнгөрсөн жил Япон улсын Токио хотод болсон тэмцээнд Ү байр эзэлж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн удирдлагууд Эрчим хүчний сайдтай уулзав

Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Д.Баттулга, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Бадрал нар болон хотын захирагчийн албаны холбогдох хүмүүс Эрчим хүчний сайд Д.Зоригттой уулзаж, нийслэл хотын бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан цахилгаан дулааны хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах талаар санал солилцож тодорхой асуудлуудаар хүсэлт тавьлаа.

Тухайлбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд МҮОНРТ-ын болон Дэнжийн 1000 орчимд баригдах орон сууцны хорооллыг дулааны эх үүсвэрээр хангах асуудлыг шийдвэрлэх, хотын төвийн дулааны гол шугамыг өргөтгөх боломж, Их тойруугийн өндөр хүчдэлийн шугамын тасархай хэсгийг холбохын тулд Засгийн газрын хэмжээнд шийдвэр гаргах гэх асуудлуудыг хөндөж тавьлаа.

Эрчим хүчний сайд Д.Зоригт дээрх асуудлуудыг нухацтай авч үзэж, ойрын хугацаанд холбогдох шийдвэр гаргана гээд шаардллагатай Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулж шийдвэрлүүлнэ гэв. Хотын удирдлагуудын хувьд зам, барилын ажил эхэлдэг дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө шийдвэр гаргаж өгөхийг Эрчим хүчний сайд Д.Зоригттоос хүслээ.