Categories
гадаад мэдээ

​Харгислалд адилхан харгислал барилаа

Иорданы засгийн газар тус улсын нисэх хүчний олзлогдсон офицерыг “Лалын улс”-ынхан шатаан хороосны дараа адил шахуу хариуг нэг их удалгуй барилаа. Иордан улсын шоронд хоригдож байсан зургаан алан хядагчийг өнөөдөр цаазаллаа хэмээн мэдэгдэж байна. Тэдэн дунд нөгөө солилцооний гол бай болоод байсан Сажид ар-Ришауи ч бас багтсан. Энэ бүсгүй 2005 онд нөхрийнхээ хамт Иорданы Амман хотод дэлбрэлт зохион байгуулж жаран хүний аминд хүрч байсан нэгэн билээ.

Иордан ингээд зогсохгүй, хэд хоногийн дараа дахин дөрвөн алан хядагчыг хорооно, Сири улсад байрлах “Лалын улс” –ын бааз руу улам ширүүн бөмбөгдөлт хиих болно гэж мэдэгдсэнийг France-Presse дамжуулав.

Б.Хулан

Categories
мэдээ улс-төр

Жендерийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа

Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаардаг. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.

Жендерийн үндэсний хорооны дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, орлогч дарга нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд байх бөгөөд Засгийн газрын зарим гишүүд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар болон энэ чиглэлийн төрийн бус байгууллагын ерөнхийлөгч нар тус хороонд багтлаа.

Тус хорооны нарийн бичгийн даргыг орон тооны байхаар Засгийн газрын тогтоолд тусгалаа.

Categories
мэдээ улс-төр

САREC хөтөлбөрт Монгол Улсын Засгийн газрыг Сангийн сайд төлөөлнө

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрт (САREC) Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн ажиллуулахаар Сангийн сайд Ж.Эрднэбатыг томиллоо.

Тус хөтөлбөр нь Засгийн газрын хамтын ажиллагааны тавцан бөгөөд гишүүн орнуудыг тухайн улсын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн төлөөлөн ажилладаг бөгөөд 2002-2012 онд Сангийн сайд, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн сайд төлөөлжээ.

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (САREC) бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 1997 онд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр байгуулагдаж, манай улс 2002 онд хөтөлбөрийн гишүүнээр элссэн байна. Тус хөтөлбөр нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах зорилготой бөгөөд гишүүн орнуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн харилцан тохирсон бүс нутгийн чанартай төслүүдийг зам тээвэр, худалдаа, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх замаар хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд чиглэдэг байна.

Categories
мэдээ нийгэм

18 метр урттай шинэ автобус оруулж ирэхээр болжээ

Өнөөдөр нийслэлд ашиглах хугацаа нь дууссан 600 гаруй том оврын автобусаас иргэдэд үйлчилж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газрынхан олон хүн тээвэрлэх хүчин чадалтай, 18 метр урт, 120 хүний суудалтай автобус оруулж ирэхээр болжээ. Тодруулбал эхний ээлжинд 20 автобус оруулж ирэхээр болсон бөгөөд шинэ учраас түлш харьцангуй бага идэх аж. Манайд өнгөрсөн оны есдүгээр сард Нийслэлийн тээврийг хөгжүүлэх сан байгуулсан юм. Уг санд өдгөө нийслэлийн төсвөөс 20 тэрбум төгрөг төвлөрүүлээд буй бөгөөд энэ мөнгөөр тээврийн салбарын паркийг шинэчилнэ. Уг ажлын хүрээнд 2014 оны аравдугаар сард дунд болон их багтаамжийн, угсраа автобус оруулж ирэхээр гурван багц тендер зарласан юм. Үүнээс дунд багтаамжийн сонгон шалгаруулалтын тендер будлиантай болж, асуудал нь шийдэгдээгүй байгаа юм байна. Харин үлдсэн хоёрынх нь ажил цэгцэрч, одоогоор үнэлгээг нь хийгээд дуусаж байгаа юм байна. Үүний хүрээнд 2015 онд нийт 70 шинэ автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн талбайд буудайтай жагсаал болж байна

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Улсын сайн малчин, тэргүүний тариаланч, фермерийг танилцуулж байна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Улсын сайн малчин тэргүүний тариаланч, фермерийг танилцууллаа.

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилт түүний дотор 2014 онд малын тоо 51,9 болж, өмнөх оныхоос 6,8 саяар өсч, малчин өрхийн тоо 2007 оноос хойш 9 жил дараалан буурсан үзүүлэлттэй байсан бол энэ жил 150 орчим мянга болж, өмнөх оныхоос 4,4 мянгаар нэмэгдлээ.

2014 онд улсын хэмжээгээр 518,7 мянган тн үр тариа, 489,4 мянган тн улаан буудай, 164 мянган тн төмс, 102,2 мянган тн хүнсний ногоо хураан авлаа. Нийт хураан авсан үр тариа, улаан буудайн ургацаар 1991 оны түвшинд хүрсэн, нэг га-гаас хураан авсан ургацын үзүүлэлтээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлсэн 55 жилийн түүхэнд гарч байгаагүй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Дээрх ололт, ажлын үр дүнтэй уялдуулан улсын сайн малчин, тэргүүний фермер, тариаланч, тариаланч хамт олныг шалгаруулах иргэн, аж ахуйн нэгжийн тоог Засгийн газрын холбогдох журамд заасан тоо хязгаараас нэмэгдүүлжээ.

Мал аж ахуй, газар тариалангийн салбарт гарсан ажлын үр дүнг харгалзан 2015 онд 70 малчныг “Улсын сайн малчин”-аар, таван фермерийг “Улсын тэргүүний фермер”-ээр, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар, 12 аж ахуйн нэгж байгууллагыг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор тус тус шалгарууллаа.

УЛСЫН САЙН МАЛЧИН

Аймаг

Сум, багийн нэр

Овог нэр

1

Архангай

Өндөр-Улаан, Донгой баг

Ишдоржийн Жамъянсүрэн

2

Өлзийт, Бодонт баг

Баасанцэдэнгийн Дэмиднямбуу

3

Хайрхан, Хайрхан баг

Дарьсүрэнгийн Лхагваа

4

Хашаат, Цайдам баг

Содномын Батмөнх

5

Цэцэрлэг, Хонгорж баг

Дарьмаагийн Отгонбаяр

6

Эрдэнэбулган, 3-р баг

Батбаатарын Ванданшарав

7

Эрдэнэмандал, Эрдэнэ-Уул баг

Банзарын Сандагсүрэн

8

Баян-Өлгий

Дэлүүн, 6-р баг

Гончигийн Манарбек

9

Толбо, 4-р баг

Наресийн Ораз

10

Баянхонгор

Баянговь, Залаа баг

Гаравын Гэрэлдаш

11

Баянлиг, 1-р баг

Дэчигхоролын Гантулга

12

Баян-Овоо, Уранхайрхан баг

Батдуламын Ёндон

13

Баян-Өндөр, 1-р баг

Балжиннямын Саандар

14

Жаргалант, 2-р баг

Жавханы Рагчаасүрэн

15

Булган

Гурванбулаг, Агьт баг

Нямсүрэнгийн Жамц

16

Орхон, Бүхт баг

Намшингийн Баттулга

17

Сайхан, Мануулт баг

Жадамбаагийн Дамдинсүрэн

18

Говь-Алтай

Дэлгэр, Баянхонгор баг

Пунцагийн Доржсүрэн

19

Есөнбулаг, Рашаант баг

Чимэддоржийн Баярбаатар

20

Тонхил, Бүс-Уул баг

Батжаргалын Төрмөнх

21

Халиун, Чацран баг

Банзрагчийн Мулч

22

Говь-Сүмбэр

Баянтал, 2-р баг

Цэрэндоржийн Доржсүрэн

23

Дархан-Уул

Шарын гол, Санжинт баг

Лхагвагийн Цэвээн

24

Дорноговь

Айраг, Нард баг

Готовын Эрдэнэбулган

25

Хөвсгөл, Элст баг

Галсаншадавын Ууганбаяр

26

Дорнод

Баян-Уул, Харчулуут баг

Батмөнхийн Батболд

27

Булган, 4-р баг

Гомбын Оюунсүрэн

28

Сэргэлэн, 4-р баг

Чулууны Галиа

29

Чойбалсан, Сүмбэр баг

Будын Алтангэрэл

30

Дундговь

Дэрэн, 3-р баг

Шажингийн Мишигтаяа

31

Дэлгэрцогт, Цахиурт баг

Лувсандагвын Эрдэнэбаяр

32

Өлзийт, 2-р баг

Долгорын Дашжамц

33

Сайхан-Овоо, 4-р баг

Баярсайханы Адъяадорж

34

Сайнцагаан, 4-р баг

Базарын Жаргалсайхан

35

Завхан

Их-Уул, Цэцүүх баг

Чогсомжавын Далайбат

36

Сантмаргаз, Холбоо баг

Ралхжавын Батсүх

37

Тэлмэн, Шургах баг

Цэрэндоржийн Агваандаш

38

Орхон

Жаргалант, Малчин баг

Хорхойгийн Нямжав

39

Өвөрхангай

Баянгол, 5- баг

Цоодолын Батсайхан

40

Баян-Өндөр, 1-р баг

Гомбодоржийн Цэрэнпунцаг

41

Бүрд, 1-р баг

Сэрээнэндоржийн Пунцаг

42

Нарийнтээл, 4-р баг

Чимэддоржийн Дэгддорж

43

Хайрхандулаан, 2-р баг

Шадваагийн Дэлгэрдалай

44

Өмнөговь

Ноён, Ганзагад баг

Цэрэндашийн Цэвээнравдан

45

Номгон, Эмгэнбулаг баг

Зундуйгийн Амарсанаа

46

Сэврэй, Хоолт баг

Даваагийн Гансүх

47

Сүхбаатар

Асгат, Их-Уул баг

Баяраагийн Өсөхбаяр

48

Мөнххаан, 2-р баг

Дамдингийн Очирпүрэв

49

Наран, Тосонгийнгол баг

Өлзиймэндийн Гантулга

50

Халзан, 1-р баг

Жамсранжавын Отгонбаатар

51

Сэлэнгэ

Жавхлант, 1-р баг

Гончигсүрэнгийн Баасанжав

52

Жавхлант, 1-р баг

Цэвээний Эрдэнэ

53

Орхонтуул, 2-р баг

Ганболдын Даваадорж

54

Төв

Алтанбулаг, 3- баг

Сандагдоржийн Даваасамбуу

55

Баян, 1-р баг

Доржпүрэвийн Энхболд

56

Баянжаргалан, 3- баг

Чимэд-Очирын Цэрэндаваа

57

Баян-Өнжүүл, 3-р баг

Дашдэндэвийн Алтансэлэм

58

Эрдэнэсант, 2-р баг

Чимэдийн Галдсандорж

59

Увс

Наранбулаг, Хужирт баг

Санжийн Гомбо

60

Сагил, Өндөрмод баг

Норжингийн Баттөмөр

61

Тэс, Баян-Овоо баг

Баатарын Галсанжамц

62

Ховд

Буянт, Цагаанбургас баг

Должинсүрэнгийн Отгонням

63

Дарви, Баянбулаг баг

Рэнцэндоржийн Цэрэндорж

64

Мөст, Баянхайрхан баг

Жавзангийн Төмөрөө

65

Үенч, Жаргалан баг

Хинатын Бөрбай

66

Хөвсгөл

Баянзүрх, 3-р баг

Шагдарын Мачуухай

67

Шинэ-Идэр, Баянзүрх баг

Алтангэрэлийн Ганболд

68

Хэнтий

Батноров, Эрдэнэчандмань баг

Дугарын Наранчимэг

69

Хэрлэн, 8-р баг

Кажаевын Асгалхан

70

Улаанбаатар

Баянгол дүүрэг, 12-р хороо

Дагвын Гандибазар

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ МАЛЧДЫН БҮЛЭГ

1

Төв аймаг, Алтанбулаг сум, Аргал, 2-р баг

“Баян сонгинот”

малчдын бүлэг

2004 онд байгуулагдсан, 15 өрхийн 52 гишүүн, 4520 толгой малтай, хагас эрчимжсэн МАА эрхэлдэг, дундын өмчлөл 28,0 сая, жилийн орлого нь 54,0 сая төгрөг, Туул голын нөхөн сэргээлтэд 1000 ш улиас тарьсан, арьс, шир, ноос, хөөвөр, хялгас, сүү, сүүн бүтээгдэхүүнээр бүтээгдэхүүн хийж борлуулах, аялал жуулчлал эрхлэх, жуулчин хүлээн авах үйл ажиллгаа явуулдаг, дундын Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй, Сумын малгүй өрхүүдэд 800 гаруй мал өгсөн.

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ФЕРМЕР

1

Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань баг

“МОНЭГГ” ХХК-ийн “Баян” шувууныаж ахуй

2003 онд 20,0 мянган өндөглөгчтэй шувууны аж ахуй байгуулж одоо нийт 230,0 мянган өндгөлөгч тахиатай аж ахуй болж өргөжсөн. Одоо 500,0 мянган өндөглөгчийн байртай, жилдээ 19,4 сая ширхэг өндөг үйлдвэрлэж, 110,0 мянган дэгдээхэй бойжуулдаг, жилийн борлуулалтын орлого 2,6 тэр бум төгрөг,

2

Улаанбаатар хот, СХД, 20 дугаар хороо

“Зургаан хошуу” гахайн аж ахуйн эзэн Магсар овогтой Золзаяа

Цэвэр Ландресс үүлдрийн гахайн аж ахуйг 2004 оноос эхлэн эрхлэж, одоо үндсэн мэгж 400, бодон 20, нийт 3900 толгой гахайтай, 2014 нд 7100 үржлийн тоорой бойжуулж, жилд нэг мэгжнээс дунджаар 20,2 толгой төл авч, нэг гахайн амьдын жинг 5 сартайд 90,0 кг , нийт жилд 283,0 тн гахайн мах үйолдвэрлэж УБ хотын хэрэгцээнд нийлүүлж байна. Нийт 225,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж жилдээ 55,0 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилдаг.

3

Улаанбаатар хот, СХД, 21 дүгээр хороо

Шанлав овогтой Батсайхан

52 настай, ХАА-н механикжуулагч мэргэжилтэй, 2005 оноос хар тарлан үүлдрийн хар тарлан үүлдрийн сүүний чиглэлийн фермерийн аж ахуй эрхлэж байгаа. Одоо нийт 110 үхэртэй, жилд нэг үнээнээс дунджаар 6000 л сүү, жилдээ 55 үнээнээс 175,0 тн сүү үйлдвэрлэж, 120,0 сая төгрөгийн орлого, 40,0 сая төгрөгийн цэвэр ашиг олдог.

4

Төв аймаг, Баянчандмань сум, Чандмань баг

Фермер Ванчиг овогтой Ганцолмон

Фермерийн аж ахуй эрхлээд 6 жил болж байгаа, хар тарлан болог Франц улсаас цэвэр Монтбильярд үүлдрийн үхэр авч үржүүлж байгаа. Одоо нийт 105 толгой үхэр, саалийн 45 үнээтэй, жилдээ дунджаар нэг үнээнээс 6,8 мянган л сүү, нийт 282 тн сүү үйлдвэрлэж, жилд 200,0 сая төгрөгийн орлого, 45,0 сая төгрөгийн цэвэр ашиг олдог.

5

Улаанбаатар хот, БЗД, 13-р хороо

Нансал овогтой Оюунаа

58 настай, нягтлан бодогч мэргэжилтэй, Фермерийн аж ахуй эрхлээд 10 жил болж байгаа, сүү-махны чиглэлийн нийт 179 толгой үхэр, саалийн 65 үнээтэй, жилдээ дунджаар нэг үнээнээс 4,5 мянган л сүү, нийт 221,8 тн сүү үйлдвэрлэж, жилд 96,0 сая төгрөгийн орлого, 20,0 сая төгрөгийн цэвэр ашиг олдог.

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ

Аймаг

Сумын нэр

Овог нэр

1

Баян-Өлгий

Алтанцөгц

А.Бахытбек

2

Булган

Булган

Г.Жаргалсайхан

3

Говь-Алтай

Жаргалан

Б.Мөнх-Эрдэнэ

4

Дархан-Уул

Орхон

Ж.Отгонбаатар

5

Дархан-Уул

Орхон

Б.Үүрцайх

6

Орхон

Жаргалант

Ч.Баясгаланцэцэг

7

Төв

Жаргалант

О.Бямбадорж

8

Төв

Цээл

У.Төмөрбаатар

9

Төв

Борнуур

Ц.Дамба

10

Төв

Угтаалцайдам

Н.Энхбат

11

Увс

Улаангом

Г.Даваа

12

Увс

Тариалан

Г.Самбуу

13

Хөвсгөл

Тариалан

Ж.Баатар

14

Ховд

Буянт

И.Батсүх

15

Ховд

Буянт

Ц.Шинэбаяр

16

Ховд

Жаргалант

Ч.Дэмбэрэл

17

Сэлэнгэ

Түшиг

Б.Алтангэрэл

18

Сэлэнгэ

Түшиг

Б.Мөнхжаргал

19

Сэлэнгэ

Цагааннуур

Т.Гантөмөр

20

Сэлэнгэ

Орхонтуул

Д.Ганхуяг

21

Сэлэнгэ

Хушаат

О.Баярдалай

Categories
мэдээ нийгэм

ХААИС-ын захирал асан Б.Бямбаа нарт холбогдох шүүх хуралдаан дахин хойшлогдлоо…

ХААИС-ын захирал асан Б.Бямбаа нарт холбогдох шүүх хуралдаан дахин хойшлогдлоо…

Тус шүүх Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Бадарчийн Бямбаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Цэрэндоржийн Амарсайхан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 271 дүгээр зүйлийн 271.1, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Дэлгэрхүүгийн Янжмаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Батсүрэнгийн Болдбаатар нарт холбогдох шүүх хуралдааныг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэх явцад:

Шүүгдэгч Б.Бямбаагийн өмгөөлөгч О.Сайнгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, мөн хохирогч байгууллагын албан ёсны итгэмжлэлээр оролцох байсан Ж.Батчулуун ирээгүй зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2015 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 08:30 цагт товлолоо.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагын удирдлагууд зөвлөлдөж байна

ЦЕГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Цагдаагийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ. Энэхүү үйл ажиллагаанд төв орон нутгийн цагдаагийн байгууллагын 100 гаруй дарга, удирдлагууд оролцож байгаа юм. Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж, ЦЕГ-ын газрын дэд дарга, дэд комиссар Д.Эрдэнэбаатар үг хэллээ. Тэрбээр цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албадын ажлын уялдаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжилнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Долоон настай эгчийнхээ ачаар амьд үлдсэн охиныг бүрэн эдгээчих юмсан

-ӨНГӨРСӨН САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨ ДОЛООН НАСТАЙ ОХИН ДҮҮГЭЭ АВРААД

ӨӨРӨӨ АМЬ ЭРСЭДСЭН ЮМ-

Билгийн тооллоор өдийд юм даа. Сар шинийн өмнө гэсэн үг. “Хоёр жаахан охин гэрээсээ төөрч, нэг нь амиа алджээ” гэдэг харамсалтай мэдээ манай сонины редакцид ирсэн. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч дүү хоёр төөрч, нэг нь осгож амиа алдсан юм. Саахалтынхаа айлд сар шинийн буузыг нь чимхэлцэхээр явсан аав, ээжийнхээ араас бэдэрсэн долоо, таван настай хоёр охин гэрээсээ гурван км-ийн зайд төөрч, цасан шуурганд осгосон. Эгч нь малгайгаа тайлж дүүгийнх дээрээ давхарлан, дараа нь хүзүүнийхээ ороолтоор давхар ороосон байсан. Сүүлд нь хөвөнтэй майк, дотортой өмд, дээл гээд өмсөж явсан бүх хувцсаа дүүдээ давхарлаж өгөөд салхин талд нь бондойтол сууж байгаад бурхан болсон байсан юм. Эгчийнхээ хувцсыг давхарлаж өмссөн дүү нь яг хэвтүүлсэн газарт, талийгаачийн нөмөрт ухаан алдсан байсныг эрлийн баг олсон. Эгч нь дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцсэн нь цасан шуурган дунд ганц дан нимгэн цамцтай үлдсэнээс нь илэрхий байсан. Дүү нь ч эгчийнхээ төлөө дээлийг нь сарвайж байгаад жаварт алгадуулж ухаан алдсан бололтой хоёр охины дунд жижигхэн дээл цасан дээр хэвтэж байсныг эрлийн багийнхан нулимс дуслуулан ярьж байв. Талийгаач охины баатарлаг үйлсийн талаар “Өдрийн сонин” өнгөрсөн оны гуравдугаар сард “Долоон настай охин дүүгээ аврахын тулд голоо тасартал тэмцжээ” цуврал нийтлэл хүргэж байсан билээ. Уг нийтлэлийн мөрөөр эгчийнхээ ачаар амьд үлдсэн охинд олон хүн тусалсан. УГЖ С.Жавхлан хандивын тоглолт хийж орлогоо охины эмчилгээнд хандивлаж байлаа. “Нэг ардчилал клуб”-ийн залуус, “Төрийн тусгай хамгаалалтын газар”-ын албан хаагчдаас эхлээд дунд сургуулийн нэг ангийнхан хүртэл сэтгэлийн дэм өргөж, охины эмчилгээнд мөнгөн тусламж үзүүлснийг манай сонин тухай бүрт нь мэдээлж байсан. Олон түмний дэмээр, эмч нарын буянаар охин дөрвөн удаа мэс засалд орж хөл дээрээ босч чадсан. Одоо сургуулийн сурагч болсон. Гэхдээ охины баруун хөлийн тавхай, баруун гарын хурууг тайрахаас аргагүй байсан юм. Мэс засал хийж байхад нөхөгдөх магадлалтай гэж байсан ч охины гар, хөл нь мухар болжээ. Өнгөрсөн зун Солонгосын эмч нар ирээд “Нөхөн сэргээх мэс засал хийх боломжтой, хиймэл хуруу хийдэг. Хүүхэд битгий хэл том хүний гар хөлийг бүтэн болгосон туршлага бий” гээд буцжээ. Нөхөн сэргээх мэс заслын өртөг нэлээд өндөр гэдгийг ч учирласан байна. Охинд туслахаар БНСУ-ын Хүмүүнлэгийн Сарангбат хэмээх байгууллага солонгос иргэдээс хандив цуглуулж эхэлжээ. Ирэх гуравдугаар сарын 2-ныг хүртэл хандиваа өргөж болох юм байна. Одоогоор таван сая шахам вон цугласан байгаа мэдээ ирлээ. Монгол охины төлөөх солонгосчуудын сайхан сэтгэлийг дурьдалгүй өнгөрч болохгүй. Долоон настай эгчийнхээ ачаар амьд үлдсэн охиныг бүрэн эдгээчих юмсан гэсэн сэтгэл монголчуудад ч бий. Тиймээс бид охины аав ээжтэй холбоо барилаа.

ХЭДЭН МАЛАА ТУУЖ ИРЭЭД ХОТЫН ЗАХАД ТӨВХНӨЧИХӨЖ

С.Хонгорзулыг өнгөрсөн жил эмнэлэгт хоёр сар гаруй эмчлүүлж байхад холбоотой байсны хувьд аавынх нь утас руу залгалаа. Аав З.Сансарбаяр нь “Охиноо эмнэлэг, сургуультай ойр байлгая гээд хотод нүүгээд ирчихсэн. Манайхыг олох болов уу даа, Баянзүрх уулын энгэрт өвөлжиж байна. Айлын хашаанд байгаа болохоор хаягийг нь мэдэхгүй юм. Баянзүрхийн товчоогоор гараад “Ногоон зоорь”-ны ойролцоо ирээд яриарай” гэлээ. Заасан газарт нь очоод утас руу нь хэд, хэд залгалаа. Гэрийнх нь тэнд утасны сүлжээ сайн барьдаггүй болохоор салж, нийлээд сандаргалаа. Хайсаар очвол юуных нь хашаа байх вэ, Баянзүрх хайрханы энгэрт гурван айл өвөлжөөнд байгаа юм шиг буучихаж. Харин малын хашаа зассан байна лээ. З.Сансарбаярынх том гэрээ төлөг, борлонгийн “пин” болгожээ. Бог малаа хашаанд хашдаг гэнэ. Гэрийнхээ гадна жаахан мод овоолчихож. Хэдэн борлон гэр нөмөрлөнө. Тээр хол хотны нохойгоо уячихаж.

Гэрийн эзэнтэй мэнд мэдэлцэж ойр зуурын яриа өрнүүллээ. Тэр зуурт С.Хонгорзул охин зүүн орон дээрээ цомцойн сууна. Зүүн гараараа баруун гараа тас атгачихаж. Ер тавихгүй юм. Ээж нь “Миний охин аяга аваад өг” гэхтэй зэрэгцэн ухасхийж хоёр аяга угаагаад өглөө. Аягыг мухар гараараа эвлэгхэн барьж байгаад угаачих юм. Аав нь “Охин бид хоёр өнгөрсөн цагаан сараас хойш хотод, эмнэлэгт хаваржсан шүү дээ. Олныхоо дэмээр охиноо хөл дээр нь босгоод тавдугаар сард харьсан. Хариад хэдэн ямаагаа самнаж аваад хот руу дөхье гэж шийдсэн хэрэг. Хөдөө байхаар талийгаач охиндоо харамсаад барахгүй юм билээ. Үлдсэн муу охиноо, түүнийхээ ах эгчийг хот газар бараадуулъя гээд хэдэн малаа туугаад ирсэн. Малтай айл хотод амьдрах хэцүү юм. Хамаатныхыгаа бараадаад хүүхдийн сургуульд ойр гээд энд төвхнөсөн. Ирснийхээ дараа гурван үхрээ хулгайд алдчихсан. Одоо хэдэн богоо хариулаад болж л байна” гэж ярилаа.

Тэднийх гурван хүүхэдтэй. Том охин нь 18 настай. Коллеж төгссөнийхөө дараа цэцэрлэгийн туслах багшийн сургалтад суусан гэнэ. “Ядаж энийгээ ажилд оруулчихвал нэмэртэй юм. Гэтэл цэцэрлэгийн туслах багшийн ажил олддоггүй. Бид гурав, гурвуулаа ажилгүй. Яваандаа хотод дасах биз ээ” гэж гэрийн эзэгтэй ярианд оролцов. Удаах хүү нь долоон настай. Өнгөрсөн жил сургуульд оруулсан ч С.Хонгорзулыг олон сар эмчлүүлэхэд бүлгүйдээд гаргачихсан гэнэ. Тиймээс одоо С.Хонгорзултай хамт нэгдүгээр ангид сурч байгаа. Тэр хоёр “Баянзүрх цогцолбор бага сургууль”-д сурдаг юм байна. Гэрээсээ хоёр, гурван км алхаж байж сургуульдаа хүрдэг бололтой юм.

С.Хонгорзул: БАРУУН ГАРААРАА БИЧМЭЭР САНАГДДАГ

С.Хонгорзул тун дуу цөөнтэй юм. Ээж нь “Олон хүн ирэхээр дуугаа хураачихдаг юм. Гэрийнхэн дундаа бол сэргэлэн, яриа хөөрөө сайтай” гэлээ. С.Хонгорзул бид хоёрын дунд ийм яриа өрнөлөө.

Сургуулийн сурагч болчихож ээ. Хамгийн сүүлд ямар үсэг үзсэн бэ. Их гоё бичдэг юм байна.

-Шаазгай гэдэг үгэнд ордог Ш үсэг үзсэн. Багш намайг зүүн гараараа бичиж сур гээд байгаа. Би зүүн гараараа бичиж сурч л байгаа. Гэхдээ баруун гараараа бичмээр санагдаад байдаг юм. Балаа эрхий хуруу, гар хоёрынхоо дунд хавчуулаад бичиж чадна. Танд бичиж үзүүлэх үү (Ингэж хэлээд мухар гараараа эвлэгхэн гэдэг нь Ш үсэг бичиж үзүүллээ).

Мундаг охин байна. Миний дүү ямар мэргэжилтэй болох вэ?

-Эмч болно. Гэхдээ хүүхдийн эмч.

Яагаад?

-Намайг эмчилсэн Эрболд, Бат-Эрдэнэ хоёр ах шигээ мундаг эмч болно (Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн их эмч). Тэгээд тэр хоёр шиг олон хүүхдийг эмчилнэ. Бас Эрболд, Бат-Эрдэнэ хоёр эмчдээ баярлалаа гэв. Ингэж ярьсныхаа дараа Хонгороо бидэнд сургуульд сурсан дуугаа дуулж, шүлгээ уншиж өглөө.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Гэрэл зургуудыг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Автозамын төслүүдийн концессын гэрээг эцэслэн хурлаар хэлэлцүүлэхийг үүрэг болголоо

Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжих автозамын төслүүдийн талаар Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат танилцууллаа. Үүнтэй холбогдуулан:

-Баянхонгор-Алтай чиглэлийн 129,4 км,

-Алтай-Дарви чиглэлийн 165 км,

-Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112,7 км,

-Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км,

-Мандал сум Зүүн хараа 15,8 км хатуу хучилттай автозам төслүүдийн концессын гэрээг эцэслэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, гарын үсэг зурахад бэлэн болгохыг түүнд даалгалаа.