Categories
мэдээ нийгэм

103-ын үйлчилгээг сайжруулах талаар хэлэлцэв

ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвөөс яаралтай түргэн тусламжийн 103 дуудлагын талаар иргэдээс ирсэн гомдол санал, үйл ажиллагааны шуурхай үйл ажиллагааг хангах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүйн яамны дэд сайд Ц.Уугангэрэл, Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Д.Атармаа болон Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон бусад холбогдох байгууллагын дарга удирдлагууд урилгаар оролцож тулгамдаж буй асуудлууд болон цаашид хамтран зохион байгуулах үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Найман хувийн зээлээр 47500 айл байртай болов

Орон сууцны найман хувийн зээлийн хэрэгжилт үргэлжилнэ, үргэлжлэхгүй зогсоно гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Харин албаны эх сурвалж ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ, цаашид зогсохгүй гэдгээ тайлбарлан хэлжээ. Харин уг зээлээр нийт банкны системээр авч үзвэл, өнөөдрийн байдлаар 47500 айл өрх найман хувийн зээлээр байртай болсон байна. Харин эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед, ашиглалтад орсон байрууд зарагдахгүй байна, зээл хүсэгчид буурсан үзүүлэлтэй байгаа аж.

Categories
гадаад мэдээ

Одоог хүртэл 30 гаруй хүнийг аварч чадахгүй байна

Өнөө өглөө “Транс Ази” компанийн ATR-72 онгоц Тайванийн нийслэл Тайпей хотын ойролцоо голд унасан талаар “BBC” агентлаг мэдээллээ.

Орон нутгийн цагаар өглөөний 10:45 цагт Тайпей хотын Сонгсан нисэх буудлаас Кинмен арал руу дотоод нислэг хийхээр хөөрсөн онгоц ердөө 3 минутын дараа унасан бөгөөд онгоцоны багийн гишүүдтэй нийлээд 58 хүн байснаас хамгийн сүүлд авсан мэдээгээр 8 хүн амь үрэгдсэн ба 30 гаруй хүнийг одоог хүртэл аварч чадахгүй байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Номын баяр” зохион байгууллаа

Монгол-Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан Монгол-Францын найрамдлын нийгэмлэг, Монголын Үндэсний номын сан хамтран нэгдүгээр сарын 30-нд “Номын баяр”-ыг зохион байгууллаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд Үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй Францын зохиолчдын бүтээлээс, нийгэмлэгийн тэргүүн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат, Ахмад дипломатч, орчуулагч Т.Төмөрхүлэг, Д.Лхамсүрэн нарын монголын тухай франц хэл дээр хэвлэгдсэн түүх, соёл шинжлэх ухааны судалгааны үнэ цэнэ бүхий номын цуглуулгаас, түүнчлэн багш нарын бүтээлээс дээжлэн нийт 250 гаруй номоор үзэсгэлэн дэлгэж үзүүллээ.

Тодруулбал, дэлхийн сонгодог бүтээлд зүй ёсоор багтдаг А.Дюма, Ж.Верн зэрэг алдартай зохиолчдын уран бүтээлүүдээс гадна Франц хэл дээрх толь бичиг, үндсэн хууль, түүх, хэл шинжлэлийн зэрэг уншигчдын хамгийн эрэлт хэрэгцээтэй номууд дэлгэгджээ. Номын баярын арга хэмжээнд БСШУ-ны дэд сайд Б.Тулга оролцож “франц хэл сонирхогчид, суралцагсад, орчуулагч, уран бүтээлчид оролцсон энэ баяр нь МҮНС-ийн гадаад харилцааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо” гэдгийг онцолсон юм.

Categories
гадаад мэдээ

Шатаагдсан нэг нисгэгчийн төлөөсөнд 6 алан хядагчийн шатаана

Иорданчууд алан хядагчдад шатаагдаж амиа алдсан нэг нисэгчийнхээ төлөөсөнд 6 алан хядагчийг шатаана хэмээн мэдэгдлээ.

Иорданд баривчлагдсан эдгээр алан хядагчид дотор Саджида ар-Ришавали, Зияд аль-Карбули гэгч этгээдүүд байгааг тэд онцолсон байна.

Энэхүү шийдвэрийг Абдаллу ИЙхааныг түр орлож буй хан хүү Фейсал Бен Хусейн дэмжиж байгаагаа мэдэгдлээ. Энэ шийдвэрийг сонссон Иорданийн хаан АНУ-д хийж буй айлчлалаа түр зогсоож эх орон руугаа яаралтай буцсан байна.

Тус улсын цэргийнхэн Иордани улсын нисэх хүчний ахлах дэслэгч Муаз Юсеф аль- Касабагийн амь насыг тэгж харгисаар хөнөөсөнд ихэд эгдүүцэн “Иорданчууд энэ харгис аллагад маш яаралтай бөгөөд эрс шийдэмгий хариу барина” гэдгээ илэрхийллээ.

Тэд өөрийн нисэгчээ хоёрдугаар сарын 3-ны өдөр баатарлагаар амь насаа алдсан гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраахаар хоёр анги хүч нэмээд байна

Хэдхэн минутын өмнө “Хаан гэр” рестораны “Хаан” караокед гал гарсан. Галын унтраахаар хоёр ч гал унтраах анги хүч нэмжээ. Онцгой байдлын газрын удирдлагууд мөн нөхцөл байдал дээр ирсэн талаар манай сэтгүүлч мэдээллээ. Албаны хүнээс тодруулахад “Гал юунаас болж гарсан талаарх урьдчилсан дүгнэлтийг гаргахад эрт байна. Азаар хүний амь нас эрсдээгүй” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Туул голыг цэвэрлэнэ

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаас(БОНХАЖЯ) өнөөдөр Туул голын асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус хуралд БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх, Газар зохион байгуулалт усны нэгдсэн бодлогын газрын дарга Г.Мөнх-Эрдэнэ, Сав газрын удидлагын хэлтсийн дарга Д.Батболд, Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн, дэд сайдын туслах Б.Саранчимэг нар оролцлоо.

БОНХАЖЯ-наас эхний ээлжинд ирэх бямба гаригт Туулын голын цэвэрлэх гэнэ. Мөн шөнийн цагаар хог ихээхэн хаядаг байсан газруудад хяналтын камерыг байрлуулаад эхэлжээ. Шинэ цэвэрлэх байгууламжийг яаралтай байгуулж, хөрөнгийн эх үүсвэрийг нь Засгийн газар, УИХ-ын түвшинд шийдэж өгөх хэрэгтэй гэв.

БОНХАЖЯ-ны мэдээлснээр “Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шатны их сургуулийн оюутнууд, зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гариг буюу хоёрдугаар сарын 7-ны өдөр Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр гарсан БОНХАЖ-ын сайдын 2015 оны нэгдүгээр сарын 30-ны А-40 дугаар тушаалын дагуу хийгдэж буй эхний ажил юм. Энэ өвөл цаг агаар харьцангуй дулаахан байгаа учраас голын хөвөөгөөр аялж, амрах иргэдийн тоо тасрахгүй, үүнээс болж хог хаях нь ихэссэн. Тиймээс БОНХАЖЯ Туул голын орчныг бохирдуулахгүй байх, мөс цөмрөх болзошгүй аюулаас сэргийлэх, байгаль дэлхийгээ дээдэлж амарч, аялахыг ард иргэддээ уриалж, дээрх цэвэрлэгээг хийж байгаа юм. Саяхан Туул голын сав газрын захиргаанаас Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагуу эргүүл, хяналт хийсэн. Энэ үеэр хог хаягдлаа хаясан, харзны усанд орохдоо усыг бохирдуулсан хэд хэдэн зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авсан. Мөн Гачуурт тосгоноос Шувуун фабрик хүртэл голын эрэг дагууд гол руу тээврийн хэрэгсэлтэй ордог, харзны усанд ордог газруудын байршлыг тодорхойлж, зураглал хийсэн. Харзны усанд ордог таван байршил, тээврийн хэрэгсэлтэй ордог арван байршилд анхааруулах, хориглох тэмдэглэгээ хийхээр төлөвлөж байна. Цаашид БОНХАЖ-ын сайдын тушаалын дагуу Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна.” гэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШТС дээрэмдсэн этгээдийг баривчилжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр шатахуун түгээх станцын ажилчдаас 4.8 сая төгрөг дээрэмдсэн хэрэг гарсан тухай бид мэдээлсэн билээ. У хэргийг үйлдсэн Т, Т, О нарыг тус дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид 24 цагийн дотор шуурхай илрүүлжээ. Тэдгээр залууст эрүүгийн хуулийн 147.2-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Гэмт этгээдүүд дээрэмдсэн мөнгөө хувааж авсан байсан нь эд мөрийн баримт болсон байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтэст шалгаж эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр

Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны дүнг танилцуулав

Олон нийт төрийн албан хаагчид авлигад ихээр өртдөг хэмээн багагүй шүүмжилдэг. Төрийн ордонд өнөөдөр УИХ-д ажлаа шууд тайлагнадаг байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний тайланг хэлэлцлээ. АТГ-аас 2014 онд яам, агентлаг, төрийн өмчит байгууллагууд болон УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг нийт 124 байгууллагын авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийжээ.Үүнээс Сонгуулийн ерөнхий хороо авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээгээрээ тэргүүлсэн байна. АТГ-ын үнэлгээний тайланг “Онч шийдэл” ТББ гаргасан аж. Мөн УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг 7 байгууллагын дундаж үзүүлэлт 2014 онд 60.8 хувь болсон нь өмнөх оныхоос нэмэгдсэн үзүүлэлт байв. Уулзалтын төгсгөлд оролцогчид авлигын эсрэг үйл ажиллагаанд хийдэг үнэлгээний талаар болон авлигын эсрэг үйл ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Цэнхэр, ягаан тасалбар, 1072 хувьцааны талаар мэдээлэл өгнө

Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Тус нээлттэй өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр, тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, брокер, дилерийн компаниуд оролцох юм байна.

Нээлттэй өдөрлөгийн үеэр Монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн бирж болон бусад зах зээлд оролцогч мэргэжлийн болон удирдах байгууллагуудын үйл ажиллагаа, үүрэг хариуцлага болон бүтэц зохион байгуулалтын талаар ард, иргэд болон хөрөнгө оруулагчдад нэгдсэн ойлголт өгөх аж. Иргэдийн дансыг шүүж холбогдох ногдол ашиг болон харъяа брокерийн пүүсийн талаар мэдээлэл өгөх, Ард, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, брокерийн болон төлбөр тооцооны дансуудыг түргэн шуурхай нээж, зөвлөгөө өгч үйлчлэхээр төлөвлөжээ. Мөн хувьцаатай холбоотой ард иргэдийн гомдол, саналыг бүртгэх, холбогдох мэдээллийг өгөх юм байна.

Мөн 1990 онд гаргаж байсан цэнхэр, ягаан тасалбарын талаар иргэдэд тодорхой ойлголт өгч, иргэдийн нэр дээр уг тасалбар байгаа эсэхийг шалгаж ямар нэгэн ойлгомжгүй зүйл байвал гомдол гаргах боломжтой гэдгийг албаныхан хэллээ. Тодруулбал цэнхэр, ягаан тасалбарыг нь зөвшөөрөлгүйгээр авсан бол гомдол гаргах боломжтой юм байна. Үүнээс гадна 1072 хувьцааны талаарх мэдээллийг иргэдэд өгөх юм байна.