Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Жастин Капла нарын хүмүүст уучлал үзүүлэв

Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүллээ.

Дашрамд сануулахад Филиппин Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан иргэддээ уучлал үзүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байсан юм. Өөрийнхөө улсын иргэнд уучлал үзүүлэхийг бусад улсын Төрийн тэргүүнээс хүсдэг жишиг дэлхий нийтэд байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч ч өөрийн улсын иргэн Дамдинд оногдуулсан цаазаар авах ялыг хэлтрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг БНХАУ-ын даргад тавьж, хүсэлт амжилттай хэрэгжиж байсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Анод”, “Зоос” болон “Жаст” группын дампуурлын ард сонсогдож явсан “Монгол газар” компани санхүүгийн чадваргүй болжээ

-ШҮҮХЭД НИЙТ 84.6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН НЭХЭМЖЛЭЛ ИРҮҮЛЖЭЭ-“

“Монгол газар” ХХК дампуурлаа зарлах хэмжээнд хүртлээ хямарч, санхүүгийн чадваргүй болсон гэх мэдээлэл сүүлийн үедгарах болов. “Монгол газар” компани татварын их хэмжээний өртэйгөөс гадна арилжааны банкууд дахь өр, гадны улс орнуудад тавьсан зээлүүд нь нэхэгдэж эхэлсэн аж. Иймд тус компанийн захирал Ц.Мянганбаяр өнгөрсөн зунаас эхлэн санхүүгийн эрсдэлд орж, наймдугаар сард төлбөрийн үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гэдгийг эх сурвалж хэлж буй юм. Энэмэт байдлаас улбаалан дампуурлын хэрэг үүсгүүлэх тухай хүсэлт гаргасныгДүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх хэлэлцэж, “Монгол газар” компанийг төлбөрийн чадваргүйг тогтоосон байна. Тиймээс тус компаниас авлагатайаж ахуйн нэгж, байгууллагуудыг шүүхэд нэхэмжлэл гаргахыг анхааруулан шүүхээс мэдэгдэл гаргасан. Цагтаа “Анод”, “Зоос” гэсэн банкууд дампуурч эцэст нь “Жаст” групп дампуурч байсан үйл явцыг уншигчид мэдэх биз. Эдгээр байгууллагууд дампуурахад ард нь “Монгол газар” компани буюу Ц.Мянганбаярын нэр явж байсан. Шалтгаан нь тус компанийн “Олон овоот”-ынорд. “Анод”, “Зоос” банкны барьцаанд байсан “Олон овоот” ордын лиценз банкуудыг хямрааж, дампууралд хүргэсэн гэж үздэг бол “Жаст” групп энэордыг эзэмших болсноос олон сая төгрөгийн алдагдалд орж мөн л дампуурсан. Харин эцэст нь “Монгол газар” буюу Ц.Мянганбаярындампуурал яригдаж эхэллээ. Гарч буй эл мэдээллийн ард ямар нэгэн зорилго байхгүй биз гэсэн асуулт тодорхой хүрээнд явж байна. Заримхүн“Монгол газар”компани өр төлбөр хариуцлагаас мултрах гэсэн амархан арга нь дампуурал биш биз гэсэн болгоомжлол байгааг ч нуухгүй байна. Гэвч эцсийн дүндээ тус компанийн дампуурал болон санхүүгийн эрсдэлд орсон эсэхийг шүүх тогтоох юм. Иймд тус компанитай холбоотой өрнөөд буй мэдээлэлд анхаарлаа хандуулъя.

АВЛАГАТАЙИРГЭД АЖ АХУЙН НЭГЖИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА

“Монгол газар” компаниас авлагатай аж ахуйн нэгж, байгууллагууд шүүхэд нэхэмжлэл гаргаж, компанийг дахин хөрөнгөжүүлэх, эсвэл дампуурсанд тооцох эсэх саналаа өгөхөөр болсон.Хариннэхэмжлэгчид нэхэмжлэх эрхээ хангуулах үүднээс “Монгол газар” компанийн төлөөллийг оруулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан билээ. “Монгол газар” компани дампуурлаа зарлах нь гэсэн мэдээлэланх гарахад Ц.Мянганбаярыг нийгмийн даатгалд 10 гаруй, Монголбанкинд 30 гаруй, хувийн компаниудад мөн олон тэрбум төгрөгийн өртэй гэж мэдээлэгдэж байсан. Тэгвэл Татварын ерөнхий газар, Иточу корпораци, Монгол банк, Чингис хаан банк, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар гээд гадаад, дотоодын томоохон төрийн болон хувийн хэвшлийн компаниуд шил даран нэмэгдэж буй бололтой. Тус компаниас авлагатай гэх нэхэмжлэгчдийн шүүх хурал болж, хуралдаанд нэхэмжлэгчээр хувь хүн, аж ахуйн нэгжийн 14 төлөөлөл оролцож, нийт 84.6 тэрбум төгрөгийн нэхэмжлэл ирүүлжээ.

“ИТОЧУ” КОРПОРАЦИД 59.8ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ ГЭНЭ

Тухайлбал,ирсэн нэхэмжлэлийн 70.7 хувь нь буюу 59.8 тэрбум төгрөгийн өр нь Япон улсын “Иточу” корпорациас, “Монгол банк”-ны алтны арилжаатай холбоотой 14.6 тэрбум төгрөг, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт нөхөн сэргээлт хийгээгүйн хохирол 4.6 тэрбум, Татварын ерөнхий газар 2.6 тэрбум, Чингис хаан банкинд 1.4 тэрбум төгрөг, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст 435 сая Нийслэлийн татварын газарт 334 сая төгрөг, иргэн М-д 194 сая төгрөг, “Киа моторс” компанид 68 сая төгрөг, “Хьюндай моторс компанид 18 сая төгрөг, иргэн Д-д 5 сая төгрөгийн тус тус өр нэхэгдэж байгаа аж. “Монгол газар” компаниас авлагатай аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдэх хандлагатай байгаагэнэ. Нэхэмжлэгчдийн хурлаар “Монгол газар” компанийн санхүүд шалгалт хийгээд“Монгол такс” компани нэхэмжлэл гаргасны дагуу авлагатай компанийн нэгээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Иточу, “Монгол банк”, Татварын ерөнхий газар, “Чингис хаан” банк зэрэг нэхэмжлэгчид “Нэхэмжлэгчдийн зөвлөл”-өөр сонгогдсонгэх мэдээлэл бий.

“МОНГОЛ ГАЗАР”БА Ц.МЯНГАНБАЯР

“Монгол газар” ХХК нь ашигт малтмалын ордын олборлолт, геологийн эрэл хайгуулын ажил болон худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилготойгоор 1992 оны 10 сарын 12-ны өдөр байгуулагдаж байсан гэдэг. Тус компани нь өргөн хэрэглээний бараа болон хүнсний бүтээгдэхүүнийг гадаад, дотоодод гаргах, ая­лал жуулчлал, зочид буудал, рестораны үйлчилгээ гэх мэтээр бизнесийн гараагаа эхэлсэн. Алтны уурхайг ашиглахын зэрэгцээ, геологи хайгуулын судалгааны ажлыг явуулж, ашигт малтмалыг илрүүлж, судалгаа шинжил­гээний ажил хийснээр цар хүрээгээ өргөжүүлсэн байдаг.1994 онд Японы “Хасабе Интернэйшнл” ХХК-тай хамтран олон улсын жишгээр дөрвөн одтой “Цэцэг” зочид буудлыг байгуулсан гэнэ.

1996 онд ашигт малтмалын ордыг хайх, олборлох чиглэлээр “Монгол Майнинг” ХХК-ийг байгуулсан бөгөөд Хэнтий аймаг дахь Хемелийн орчмын 40.0 тонн /Р зэргээр/ алтны нөөц бүхий талбайд эрэл, хайгуулын ажил явуулж зохих хэмжээний олзворлолт хийсэн. 1997 онд инженер, геологи-хайгуулын “Их үүсгэл” ХК-ийг хувьцаагаар худалдаж авсан. “Их үүсгэл” компани нь геологи хайгуул, судалгааны ажлыг орчин үеийн түвшинд явуулах лаборатори, өрөм болон бусад техник хэрэгсэл, элс угаан баяжуулах скруббер үйлдвэрлэдэг механик цех, автомашины засварын газар, гарааш, агуулах, бензин түгээгүүр болон төмөр замын салаа, 4 га талбай барилга байгууламж бүхий 1.5 тэрбум төгрөгийн үндсэн болон эргэлтийн хөрөнгөтэй. 1998 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт орших Хонгилтын ордоос 350 кг алт олборлосон нь Монгол банкинд тушаагдсан алт олзворлогч аж ахуйн нэгжүүдийн долдугаарт бичигдсэн байна. 1999 онд Катерпиллерийн тоног төхөөрөмжөөр 400 кг алт олзворлосон.

2000 оноос шинээр нээсэн Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг дахь Харгуйтын алтны шороон ордыг Японы Иточу Корпорациас худалдаж авсан Комацугийн 35 нэгж техник, тоног төхөөрөмжөөр нийт 4.3 тонн алт олзворлосон байна. Улсад алт олборлолтоор 2001 онд 1-р байр, 2002 онд 2-р байр эзэлсэн. Мөн уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэх чиглэлээр мэргэшсэн Герман улсын “KRUPP” үйлдвэр, ОХУ-ын Байгалийн чанад дахь алт үйлдвэрлэгчдийн нийгэмлэгтэй нягт холбоотой ажилладаг. Алт хайлалтаар Өмнөд Солонгосын GN & Gold, хайгуулын ажлаар ОХУ-ын Новосибирскийн геологийн академитай хамтран ажиллаж байна. Үүнээс гадна “Монгол газар” ХХК нь МУИС, ТИС-ийн холбогдох тэнхимүүдтэй байгаль орчныг түргэн сэргээх боломжтой шинэ техник нэвтрүүлэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж ирсэн гэсэн арвин их намтар гарч ирж байх юм.

ХАРИН АЛТНЫ МАГНАТ ГЭХ ТҮҮНИЙ ТАЛААР ИЙМ МЭДЭЭЛЭЛ БАЙНА

1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 10 жилийн 14-р сургууль төгсч, 1989 онд МУИС-ийг цөмийн физикч мэргэжлээр төгсчээ.

Дараа нь Дубна хотын Олон Улсын цөмийн физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1992 оноос одоог хүртэл “Монгол газар” ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байгаа Монголын оюутны холбооны ерөнхийлөгч, Монголын дизайнеруудын Холбооны ерөнхийлөгч, Монголын Сумо бөхийн Холбооны ерөнхийлөгч,Монголын шатрын холбооны ерөнхийлөгч, 2000 оны Шилдэг бизнесмэн. 2001 оны Энэрэнгүй үйлстэн, 2003 оны Шилдэг 100 аж ахуйн нэгжийн хүндэт өргөмжлөлтэй, хүүхдийн төлөө ариун үйлстэн болж байсан байх юм.

Ц.МЯНГАНБАЯР: ЭНЭ АСУУДАЛ ДУУСАХААР НЭГ МӨР ЯРЬЯ

Энэ талаар зарим нэгэн зүйлийг“Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас тодруулсан юм.

-Танай компанитай холбоотой мэдээлэлгарч байна. Энэ бүхэн үнэн үү. Нэр дурдагдажбуй авлагатай компаниудын талаар мэдээлэл өгөөч?

-Шүүхийн шатанд явж буй асуудал.Энэасуудал дуусахаар нэг мөр ярилцлага өгсөн нь дээр байх.

-Танай компани хэдийнээс санхүүгийн алдагдалд орсон юм бэ?

– Энэ тухай хэлэх, ярих цаг нь арай болоогүй байна. Мөн дээрээс ньнэхэмжлэлийн хэмжээ ч нарийн гараагүй байгаа. Ирэх гуравдугаар сар гаргаад энэ тухай дэлгэрэнгүй ярьсан нь дээр байх.

-Бидэнд үйл явдлын товч мэдээлэл хэрэгтэй байна. Боломжоороо энэ тухай яриач?

-Одоо хэрэггүй биз дээ хэмээн ярихаасаа татгалзсан юм.

Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиар бол компанийг татан буулгах шийдвэр гаргах эрхтэй хоёр субъект байдаг. Үүнд нэгдүгээрт хувь нийлүүлэгчдийн хурал, хоёрдугаарт шүүх юм.

КОМПАНИЙГ НЭХЭМЖЛЭГЧДИЙН НЭХЭМЖЛЭЛЭЭР ХУУЛИЙН ДАГУУ ДАМПУУРУУЛЖ БОЛДОГ

Компанийн бүх нэхэмжлэгчид нэхэмжлэгчдийн хороог сонгон байгуулж компанийн одоогийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын үйл ажиллагааны төлөвийг хэлэлцэх нэг арга бас байдаг байна. Дампууралд орсон компанийн хувьд хоёр сонголт байдаг юм байна. Нэгдүгээрт компанийн үйл ажиллагааг дэмжин үргэлжлүүлэх, үйл ажиллагаанд зохих дэмжлэг үзүүлснээр компани дахин хэвийн байдалд орж чадна гэж үзсэн тохиолдолд ийм шийдвэр гаргадаг байна. Компанийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлсэн тохиолдолд нэхэмжлэгчид өр төлбөрөө бүрэн гаргуулж авах боломж харьцангуй ихгэж үздэг бололтой.Шүүх хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш 60 хоногийн доторнийт нэхэмжлэлийн шаардлагын 1/3-ээс дээш хувийг нэхэмжилж буй нэхэмжлэгчид тус тус шүүхэд дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө ирүүлэх эрхтэй байдаг байна. Гэвч нэхэмжлэгчид компанийн үйл ажиллагаанд шинжилгээ хийж үр дүнг хэлэлцээд компанийн үйл ажиллагааг яг одоо зогсоох нь цорын ганц арга зам юм байна гэсэн дүгнэлтэнд хүрэх нь цөөнгүй байдаг гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.Сайн дураараа дампуурлаа хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд компанийг нэхэмжлэгчдийн нэхэмжлэлээр хуулийн дагуу дампууруулж болдог аж. Энэ тохиолдолд мөн компанийн үйл ажиллагааг өөрчлөн байгуулах эсвэл бүрмөсөн зогсоох шийдвэр гаргадаг байна. Компани төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд хуулийн дагуу дампуурлыг зарладаг аж. Юутай ч шүүх эцсийн шийдвэрийг гаргах хэдийч хуулийн хүрээнд авч болох олон арга бий гэдгийг эндээс харж болох юм.

Г.ЯЛГУУН

Categories
мэдээ цаг-үе

Зуун жил дурсагдах зодоон

“Би энэ тулааныг зарлаж байна. Өөр хэн ч биш. Би өөрөө түмэн олонд энэ зодоон зохиогдох өдрийг тунхаглаж байна.” гэж Мэйвезэр хэллээ.

Сүүлийн тав зургаан жилийн хугацаанд өнөө цагийн шилдэг боксчид болох Мэйвезэр Пакьяо хоёрыг учруулж тулалдуулахыг оролдсон байгууллага, хувь хүмүүс, менежерүүдийг тоол­бол тоогоо алдана. 1974 онд Заирт (өнөөгийн ардчилсан Конго) зодолдсон Мухаммед Али – Жорж Формэн нарын тулаантай дүйхүүц хэмжээний алдартай хэмээн яригдаж байгаа, ирэх тавдугаар сарын хоринд товоо зарласан энэ агуу зодоон юугаараа бусдаас ялгагдаж, үй түмэн хүний анхаарлыг татах ёстой юм бэ, жаахан тайлбарлая.

Үеийн үед боксын ертөн­цийн хамгийн сонирхолтой жин нь үнэмлэхүй хүнд жин байлаа. Энд Али, Фрэйзер, Формэн нар зодолдож бок­сын ертөнцийг мөнгөтэй холбоод шоу гэж юу байд­гийг таниулж эхэлсэн бол тэднийг үргэлжлүүлээд Холифилд, Тайсон, Льюис нар улам боловсронгуй болгож үзэгчдийн анхаарлыг өөрсдөдөө татаж чадаж байсан юм. Тэгээд ах дүү Кличкогийн үе эхэлсэн дээ. Кличкогийн үетэй зэрэгцээд хүнд жингийн боксчдын эрин үе дууссан гэхэд болно. Тэд “хэтэрхий зөв” зодолддог, Сул өрсөлдөгчдийг сонгодог, тэдний зодооныг үзэхэд бусдыг татах гоо сайхан огт үгүй, тэд бокс ойлгодоггүй Европ тивдээ л хаанчилдаг гэх мэтээр муулдаг л даа. Үнэн худлыг нь мэдэхгүй ч гэлээ эдгээр украйн залуус ноёлох болсон сүүлийн арван хэдэн жилд үнэмлэхүй хүнд жингийн бокс үзэгчдийн анхаарлыг татахаа больсон нь л үнэн юмдаг. Нэгэнт л энэ жинг үзэхгүй юм бол өөр жинг анхаарч л таарна биз дээ. Яг ийм үед нэг талд нь Мэйвезэр, нөгөө талд нь Пакьяо бужигнуулж байлаа. Тэдний зодооныг үзэх урамтай. Ялангуяа ази залуу Мэнни Пакьяог тулалдаж байгааг харахад ч тансаг шүү дээ. Хүсвэл маргааш Филиппиний ерөнхийлөгч болж чадна гэж ярилцдаг Ази тивээс урд өмнө нь гарч байгаагүй, хойшид ийм авьяаслаг боксчин дахин төрөх үү, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй Эммануэль, Дапидэран Пакьяо буюу Мэнни Пакьяо гэгч нь 1995 онд мэргэжлийн боксын ертөнцөд хөл тавьж, өдөн жинд (50,84 кг) зодолдож эхэлснээсээ хойш дэлхийн томчуудыг хиаруулж яваа нэгэн билээ. Жил өнгөрөх тусам жин нь өсч, өнөө цагт хагас дунд жинд (66,73 кг) зодолдох болсон тэрбээр энэ жилүүдэд мөн ч олон жинд аварга авсан даа. Тэгвэл нөгөө талд нь Мичиган мужид төрсөн Флойд Жо Мэйвезэр гэх хар арьстай залуу бас л бага жингээс дунд жин хүртэл, бас л ерээд оны дунд үеэс өдийг хүртэл боксын гайхамшгийг харуулан наадсаар ирлээ. Тэд мэргэжлийн боксын дөрвөн байгууллагын аваргын бүсийг хуваан эзэмшдэг. Тэд өөр өөрсдийнхөө замаар туучин явахдаа бие биенээсээ зугтаж байсангүй. Зүгээр л хувь заяаны эрх, мөнгө санхүүгийн тохиролцоо, цаг хугацааны давчуу байдал, менежер өмгөөлөгчдийнх нь үл ойлголцлоос шалтгаалан учирч чадалгүй явсаар зургаа долоон жилийг өнгөрөөчихөжээ. Одоо тэд 36, 37 настай дунд жингийнхний хувьд “нар жаргах” тал руугаа хэвийсэн хугацаа. Тийм ч учраас элдэв зуучлагч завсрын хүн үгүйгээр сагсан бөмбөгийн талбай дээр санамсаргүй таарч бөмбөг шидэж байхдаа “нас явлаа шүү найзаа, зодолдчих уу, тэгье” гээд л шийдчихсэн сураг байна. Тавдугаар сар хүртэл гурван сарын хугацаанд чамбай бэлдэх нь ойлгомжтой.

Тэдний гэрээнд байгаа, урд нь тохиролцоход овоо гайгүй саад болж байсан нэг заалт нь Мэйвезэрийн хүсэж буй бүтэн сэргээшийн шинжилгээнд Пакьяо хамаарагдаж байхаар болсон байна лээ. Мэнни энэ тухай хэлэхдээ “За яахав түүнийхээр болог, өнөөдрөөс эхлээд элдэв хагас бэлэн бүтээгдэхүүн, химийн гаралтай хүнс хэрэглэхээ болихоос, эгзэг нь таараад баахан бордой хэрэглэсэн малын махан стэйк идэж Мэйвезэрийн бахыг хангаад яахав.” гэсэн байна лээ. Аргагүй шүү дээ. Тэр жил дугуйн спортын од Контадорын цусны шинжилгээнд кленбутерол илэрч мань хүн “би буруугүй ээ, миний уржигдрын шинжилгээ зүгээр байсан шүү дээ. Энэ өчигдөр идсэн стэйкнээс үүдэлтэй байх.” гээд өчнөөн зүтгээд дийлээгүй хоёр жилээр торгуулж байсан шүү дээ. Тэмцээн эхлэхээс өмнө нь хэн нэгэн сэргээшийн шалгалтанд бүдрэх, гэмтэх зэрэг товлосон өдрийг цуцлах үйлдэл хийвээс тэр хүн нь асар өндөр торгуульд унах тул хичээхээс өөр гарц алга. Одоо гэрээтэй холбоотой зарим баримтуудыг танилцуулъя.

-Сэргээшийн өргөтгөсөн шалгалтыг зөвхөн USADA явуулах бөгөөд түүнд Невада мужийн NSAC тусална.

-Шууд нэвтрүүлгийн эрхийг HBO ба Showtime эзэмшинэ.

-Хагас дунд жин буюу 66,7 кг-ийн WBA, WBC, WBO байгууллагуудын аваргын бүсийн төлөө тоглоно.

-Энэ тулаанаас Мэйвезэр 120 сая ам. доллар, Пакьяо 80 сая ам.долларын шагналыг хүртэл тооцоо бий. Боксын ертөнцөд хэн ч хэзээ ч ийм өндөр шагнал авч байсангүй.

-Мэдээж ийм “аймар” сүпэр тулааныг Лас Вегасын MGM Grand зохион байгуулах бөгөөд тов гараад арван таван минут өнгөрөхөд энэ буудлын бүх өрөө захиалагдаад дууссан байлаа. Түүнчлэн 2500-аас 5000 ам.долларын үнэтэй тасалбарууд тэр өдөртөө дууссаны тал хувийг нь дамчид хүртсэн гэж ярилцаж байна.

Ийм л агуу тоглолт та биднийг хүлээж байна даа. Хэдийгээр эд гялалзаж байхдаа учирч чадаагүй ч гэлээ, одоо оройтсон юм алга. Аль аль нь боксыг шоу болгож чаддаг, үзэгчдийн төлөө үзүүштэй довтолж тоглодог энэ залуусын тулаан үзсэнийхээ дараа олон жил дурсах агуу зодоон болно доо.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Дракула гүнгийн өгүүлэгдээгүй түүх

Эртнээс эхлэн хүн төрөлхтөний дунд цус сорогч байдаг уу гэсэн асуулт байсаар ирсэн. Цус сорогч буюу вампир байдагт итгэгчдийн дийлэнх нь олон зууны өмнө амьдарч байсан Румыны Дракула гүнг цус сорогч хэмээн үздэг. Тиймээс хүмүүсийн энэ бодол дээр тулгуурлан Дракула гүнгийн тухай тайз дэлгэцийн олон арван бүтээл туурвисан байдаг. Эдгээрээс хамгийн сүүлд бүтээгдсэн нь Юнивэрсал кино компанийн бүтээл Dracula Untold юм.

Трансилванийн хунтайж Влад хүүхэд ахуйдаа Туркийн Султаны гэрт өсч түүний цэрэгт алба хаасан нэгэн. Туркт байхдаа жинхэнэ цэрэг эр болж “сүлбэгч” хочтой болсон тэрээр өөрийн вант улсаа захиран амар жимэр амьдрах ч Султан хаан тэдний 1000 хөвүүнийг өөрийн армидаа авахыг тулган шаарддаг. Султаны шийдвэрт дургүйцсэн Влад өөрсдийн хөвүүдээ өгөхөөстатгалзаж төрсөн хүүг нь авахаар ирсэн элч нарын амийг хороосноор ард түмнээ аюулд оруулдаг. Өөрсдөөс нь хэд дахин хүчтэй Туркийн армийг ялахын тулд Влад цус сорогч болохоос аргагүйд хүрнэ.

Ирландын зохиолч Брам Стокерийн 1897 оны Дракула зохиол цус сорогчийн тухай хамгийн алдартай зохиолд тооцогддог. Тиймдээ ч өмнө нь энэ зохиолоос сэдэвлэсэн кинонууд голдуу бүтээгдэж байснаас хамгийн алдартай нь Фрэнсис Форд Копполагийн Дракула юм. Харин Dracula Untold бол энэ зохиолд огт дурдаагүй үйл явдлыг өгүүлдгээрээ онцлог.

Юниверсал кино компани 2007 оноос эхлэн Дракулагийн тухай кино хийхээр төлөвлөж буйгаа мэдэгджээ. Энэ төсөлд хэд хэдэн найруулагч, жүжигчин оролцох талаар яригдаж байсны дотор Аватар кинонд тоглосон Сэм Вортингтоныг Дракулад тоглоно гэх яриа гарч байв. Харин 2013 онд албан ёсоор Люк Эванс сонгогдсоныг зарлажээ. Люк Эванс өмнө нь Шадар гурван цэрэг киноны Арамис, Хоббит киноны Бардад тоглож олны танил болсон. Владыг цус сорогч болгодог хөгшин цус сорогчийн дүрд эхэндээ залуу жүжигчин Чарли Кокс тоглосон ч энэ дүрд нас тогтсон Чарльз Дансыг тоглуулахаар болсны дараа тухайн хэсгийн зураг авалтыг дахин хийжээ. Владын эхнэр Мирэнагийн дүрд Канадын жүжигчин Сара Гэйдон тогложээ. Тэр өмнө нь Dangerous Method кинонд сэтгэл зүйч Карл Юнгийн эхнэрийн дүрд тоглож байсан бөгөөд аль аль кинонд хойд америк биш англи аялгаар ярьж тоглосон юм.

Dracula Untold Universal Pictures

Олон зууны өмнө Трансилваны гүн Vlad-ыг хөрш зэргэлдээх Туркын султан мянган хөвүүнийг төрсөн хүүтэйгээ хамт армид нь өгөхийг шаарджээ. Өөрийн хаант улс, гэр бүлээ хамгаалахын тулд Vlad өндөр уулын агуйд амьдардаг цус сорогчтой амь насаараа гэрээ байгуулж, бүхнийг дийлэх хүчтэй цус сорогч болов. Vlad энэ чадвараа ашиглаж Туркын армийг бут ниргэх ч цус сорогч хэвээрээ үлдэх тавилантай байж.

The Book of Life 20th Century Fox

Мексикийн Сан-Ангел хотын Manolo, Joaquin гэх хоёр залуу үзэсгэлэнт Maria-д хоёул зэрэг дурлажээ. Maria-д үнэндээ Manolo илүүтэй таалагдаж байсан ч эцэг нь хотоо хамгаалуулахын тулд баатар Joaquin-тай охиноо гэрлүүлэхийг хүсч байлаа. Manolo-г Maria-тай гэрлэнэ гэж La Muerte, харин Joaquin-ыг гэрлэнэ гэж Xibalba нарын бурхад хоорондоо мөрийцсөн нь эрчүүдийн хоорондох өрсөлдөөнийг улам ширүүсгэнэ.

Men, Women & Children Paramount Pictures

Өсвөр насныхан болоод тэдний эцэг эхийн хандлага интернэтийн энэ эрин үед хэрхэн өөрчлөгдсөн бол? Охиноо болж л өгвөл хөвгүүдээс хол байлгахыг оролддог Patricia охинд нь ирэх найз залуугийнх нь дуудлага, мэссэж бүрийг устгана. Patricia-гийн охин Brandy ээжийнхээ үйлдэлд дургүйцэх ч ээж нь өөрийнхөөрөө зүтгэсээр. Энэ бүхний эцэст эцэг эхийнхээ салалтаас болж шаналж явсан Tim эмээ хэтрүүлэн хэрэглэхэд хүрнэ.

The Tourist Sony Pictures

Британийн тагнуулын албаны ажилтан Elise Венец рүү аялж явсан америк жуулчин Frank-тэй галт тэргэнд танилцан түүнийг эргүүлж эхэлнэ. Энэ даалгаврыг Elise-д олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа Alexander Pearce хэмээх гэмт хэрэгтэн өгсөн байв. Alexander Pearce-ийг баривчлахаар цагдаа болоод оросын мафи хөөцөлдөх тул Elise, Frank нарын амь нас эрсдэлд орно. Энэ бүхний эцэст санаанд оромгүй эргэлт гарч Elise-ийг гайхашруулдаг.

Люк Эванс

Уэлсийн жүжигчин, дуучин Люк Эванс жүжигчний гараагаа Лондоны театруудаас эхэлж, 2010 онд тоглосон Титануудын дайсагнал киноны Аппологийн дүрээр олонд танигдсан. Үүний дараагаар Хоббит, Үхэшгүй мөнхийн бурхад, Шадар гурван цэрэг, Галзуу хурд зэрэг голдуу адал явдалт, уран зөгнөлт кинонуудад тоглох болсон. Эдгээрээс хамгийн алдартай нь Хоббит киноны Бард юм.

Үзэгч бүсгүйчүүдийн дунд сайхан залуу хэмээн шагшигддаг Люк ижил хүйстнээ сонирхогч бөгөөд үүнийгээ огт нуудаггүй. Түүнийг GQ сэтгүүлээс энэ оны “Их Британийн хамгийн сайхан хувцасладаг 50 залуу”-гийн нэгээр шалгаруулжээ.

Categories
мэдээ нийгэм

“Эртэч Монгол” гурван сарын аян маргааш нээлтээ хийнэ

Монгол Улсын боловсролын тогтолцоонд хүүхэд бүрийг хөгжүүлж, мэдлэг бүтээдэг тогтолцоог төлөвшүүлэхэд бүхнийг багш зааж өгнө гэсэн бэлэнчлэх сэтгэлгээнээс салж сурагч, багш өөрөө идэвхтэй, санаачлагатай, ёс суртахуунлаг, хариуцлагатайгаар суралцаж, хөгжих хэрэгтэйг таниулна. Багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахуунлаг харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэн хөгжүүлэх зорилготой “ЭРТЭЧ МОНГОЛ” гурван сарын аяныг Нийслэлийн Ерөнхий боловсролын 50 сургуульд зохион байгуулах гэж байна.

“ЭРТЭЧ МОНГОЛ” аяны нээлт 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагт Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болно.

Нээлтийн үйл ажиллагаанд БСШУ-ны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, НИТХ-ын ажлын албаны дарга Б.Энхболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор, академич Ж.Болдбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа, “Монгол тэмүүлэл-Сайхан монгол орон” ТББ-ын тэргүүн А.Шагдарсүрэн болон удирдах зөвлөлийн гишүүд, Нийслэлийн төрийн өмчийн сургуулийн удирдлагууд, багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл нийт 700 хүн оролцоно.

“Эртэч Монгол” нээлтийн хөтөлбөр

06.10: “Эртэч Монгол” видео бичлэг – 10 минут

06.20: Төрийн дуулал эгшиглүүлэх

06.25: Нээлт

Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч,ноён Ц. Энхцэнгэл

“Монгол тэмүүлэл-Сайхан монгол орон” ТББ-ийн Тэргүүн А. Шагдарсүрэн

06.30: Гэгээрлийн цаг:

БСШУ-ны сайд Л. Гантөмөр

НИТХ-ын Ажлын албаны дарга Б.Энхболд

Түүхийн ухааны доктор академич Ж.Болдбаатар

07.20: Мялаалга аялгуу

07.25: “Эртэч Монгол” 3 сарын аяны удирдамжийг танилцуулах

Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана

07.35: Сургуулийн захирал, багш нарын төлөөлөл аяны талаарх сэтгэгдлийн үг хэлнэ

ЧД-ийн 57-р сургуулийн захирал АБТА Л.Оюунцэцэг

БГД-ийн 20-р сургуулийн захирал Н.Батбаяр

07.45: Баяр хүргэх урлагийн тоглолт

07.55: “Эртэч Монгол” уриалга

МУ-ын гавьяат багш Ц.Түвшинтөгс

08.00: Халуун элгэн нутаг

Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа /нийтээр дуулах/

Categories
мэдээ спорт

А.Сүхбат, А.Энхтуул нар шатраар халз тоглоно

Монгол Улсын Дархан Аварга А.Сүхбат болон Олон Улсын шатрын Их мастер А.Энхтуул нар шатраар халз тулахаар болжээ. Энэ талаар Олон Улсын шатрын Их мастер А.Энхтуул өөрийн цахим хуудсандаа бичсэн байна. Тэрбээр “Миний бие 5D фитнесс клубт өнөөдөр 17.30 цагаас Монгол Улсын Дархан Аварга А.Сүхбаттай шатрын халз тоглолт тоглохоор боллоо. Биеийн хүчний спортыг оюуны спорттой хослуулан нэгэн зэрэг хүчний дасгал хийхийн хажуугаар шатрын түргэн тоглолт тоглох юм. Олон улсад алдаршсан энэхүү тоглолтыг CrossFit Chess гэж нэрлэдэг билээ. Тун сонирхолтой тоглолт болно гэдэгт итгэлтэй байна. Тоглолтыг үзэхийг хүссэн хүн бүрт нээлттэй” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй бол хүчингүй болно

Цахим системээр газар өмчлүүлэх 2 дугаар ээлжийн бүртгэл 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийн хооронд болж дууссан. Цахим системээр газар өмчилж авахаар 13821 иргэн сонгогдсон бөгөөд эдгээр иргэн 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн харъяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байгаа. Энэ талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирээс тодрууллаа.

– Цахим газар өмчлөлөөр сонгогдсон иргэдийн өргөдөл баталгаажуулалт хэзээ дуусах вэ ?

Цахим системээр газар өмчилж авахаар сонгогдсон иргэд 2 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 10 хоногт багтаан харьяа дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөх өргөдлөө баталгаажуулж байна. Баянзүрх дүүрэгт газар өмчлөхөөр сонгогдсон иргэд Баянзүрх дүүргийн өмч газрын харилцааны албанд, Сонгинохайрхан дүүрэгт сонгогдсон иргэд Орчлон хорооллын урд 27 дугаар хорооны байранд, Багануур, Багахангай дүүрэгт сонгогдсон Улаанбаатар хотод оршин суудаг иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд очиж өргөдлөө баталгаажуулна. Газар өмчлөлийн өргөдөл баталгаажуулалтын үеэр Сар шинийн баярын өдрүүд таарсан учир энэ сарын 28-ны өдөр буюу Бямба гараг хүртэл иргэдээс өргөдөл хүлээн авах ажлыг зохион байгуулж байна.

– Иргэд энэ хугацаанд өргөдлөө баталгаажуулаагүй тохиолдолд яах вэ ?

Заасан хугацаанд газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй тохиолдолд хүчингүй болно. Өөрөөр хэлбэл энэ сарын 28-ны өдрөөс өмнө газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй бол дараагийн ээлжинд зарлагдсан байршилд дахин газар өмчлөх өргөдлөө өгнө гэсэн үг.

– Газар өмчлөлийн гэрчилгээ олголт хэдийгээр эхлэх бол ?

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд 90 хоног буюу 3 сарын дотор газар өмчлүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу хуульд заасан хугацаанд багтаж, аль болох богино хугацаанд иргэдэд бичиг баримтыг нь олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

– Өмнөх цахим газар өмчлөл дээр иргэдийн нэр давхцах, цахим систем алдаатай ажилсан гэх зэрэг гомдол шүүмжлэл багагүй гарч байсан. Энэ удаагийн цахим газар өмчлөлд иймэрхүү алдаа гарсан уу ?

Иргэдэд бол мэдээж хардлага байлгүй яахав. Цаанаа яг юу болж байна, хуваарилчихсан бэлэн зүйлээ сонгож өгөөд юм бишүү гэсэн хардлага байгаа. Иймэрхүү буруу ташаа ойлголттой иргэдэд хандаж хэлэхэд цахим системээр газар өмчлөх асуудлыг зөвхөн нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцаж ажилладаггүй. Үндсэн чиг үүргийн хувьд Өмчийн харилцааны газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газартай хамтран цахим системээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулдаг. Цахимаар газар өмчлөх системийн үндсэн сервер “Үндэсний Дата төв” төрийн өмчит газар дээр байрладаг, үйл ажиллагаа системийн сонголт, бүх процесс Тагнуулын ерөнхий газар, Кибер аюулгүй байдлын газрын хяналтан дор хамтын ажиллагааны хүрээнд явагддаг. Системийн сонголт бол ямар нэгэн тогтсон давтамжгүй, санамсаргүй байдлаар автоматаар сонгодог учраас шударга болдог. Харин сонгогдоогүй иргэд дахин дараагийн байршилд өргөдлөө гаргаад оролдоод үзээрэй. Таньд эрх нь нээлттэй байгаа шүү гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын дугаараас хамаарч тээврийн хэрэгслийн төлбөрөө төлнө

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын авто тээврийн хэрэгслийн албан татвар төлөх, хураах ажлыг шинэ системээр явуулах болсонтой холбогдуулан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Автомашины үзлэг оношилгоо хуваарийн дагуу үргэлжилсээр байдаг ч иргэд тавдугаар сарын сүүлээр л автомашинаа оношилгоонд оруулдаг байна. Ингэснээр оношилгооны төвүүдийн ачаалал ихэсдэг аж. Тиймээс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Нийслэлд автотээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ыг баталжээ. Автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажлыг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч төлөхөөр зохицуулалт хийсэн байна.

Тодруулбал, жолооч таны автомашины улсын дугаар:

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард

2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард

3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард

4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард

5, 0 тоогоор төгссөн бол тавдугаар сард

албан татвар, төлбөр хураамжаа төлөх юм байна.

Захирамжийн дагуу нэг, хоёрдугаар сард оношилгоонд орох байсан 1, 2, 6, 7-ын цифрээр төгссөн дугаартай машинууд энэ сарын үлдсэн хоногууд болон гуравдугаар сардаа багтаж оношилгоондоо хамрагдах юм.

АТБӨЯХ-ИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨР, АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР ХУРААХ

НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙРШИЛ

Мөн автотээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг онлайн, интернет, мобайл банкаар шууд төлдөг болгосон байна. Албан татварын хэмжээ: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна. Автотээврийн хэрэгслийн татварын хэмжээнд ямар нэгэн байдлаар өөрчлөлт ороогүй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сумъяа бэйс, Пунцаг тайж, Мэнгэт захиагч

Баабар ингэж өгүүлэв

Хүмүүн хорвоо нийгэмлэг болон Нэпко хэвлэлийн газраас ХХ зууны Монголын түүхийг бүтээгчдийн тухай “Түүхэн эрхмүүдийн цадиг” хэмээх цуврал намтар туурвиж уншигчдын гар дээр тавьж байна. Батмөнх, Чойбалсан, Нацагдорж, Бодоо нарын намтрын ном нэгэнт хэвлэгдсэн ба удахгүй Б.Ширэндэв, Д.Намдаг, Богд хаан, Э.Оюун, Д.Сүхбаатар, Р.Чойном, Б.Чимид, Б.Ринчин, Ц.Дамдинсүрэн зэрэг олон алдартны цадиг бүтээл гарах болно. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.

Сүхбаатарын дор дэд жанжин болсон Сумъяа бэйс бол Монголын тусгаар тогтнолын төлөө олон жил тэмцсэн эх оронч юм. Тэрээр цахар хүн. Шинжааны Ил Тарвагатайгаас ирсэн. 1911 оны хувьсгалд оролцохоор нутаг хошууныхнаа дагуулан шинэ тутам тусгаар тогтнолоо сэргээсэн Монгол Улсад дагаар оржээ. Богд хаанаас түүнд Ялгуулсан баатар цол шагнажЗэлтэр орчимд хошуу таслан өгч Хиагтын зүүн этгээдийн 28 харуулыг захируулав.

Сумъяа бэйсийн хошууны хошуу захирагч нь Мэнгэт гэгч байв. Уугуул хошууг нь гадны цагаач авч, өөрийн нэрээр хошуу байгуулан ноён нь болчихоор түүнд ямар л сайн байв гэж. Ингээд Мэнгэт, Сумъяа нарын хооронд үзэн ядлын зангилаа үүсэх нь тэр. Энэ нь цааш өс хонзон болон дүрэлзэж өдгөө 100жил өнгөрчихөөд байхад үр хүүхдээр нь дамжин өсөрхөл тайлагдаагүй л явна.

Мэнгэт гамнгуудад ховлож Сумъяа бэйсийг баривчлуулахаар цэрэг дагуулж иржээ. Үүнийг урьдчилж сонссон Сумъяа 70 гаруй өрхөө дагуулан хил даван Орост орогносон байна. Оросын засагт бичсэн өргөдөл нь байдаг. Дараа нь Мэнгэт цагаан оросуудтай нийлэн Сумъяагийн дүрвэн зугтаахдаа үлдээсэн хөрөнгийг очиж талжээ. Үүнээс хойш Мэнгэт Оросын цагаантан Сухарев гэгчтэй нийлэн 400 гаруй цэрэгтэйгээр улаан Оростой байлдаж явсан бололтой. Харин Сумъяа өөрийн мэдлийн хошууны 50 гаруй ардыг дагуулан Хиагтад ирж Сүхбаатарын дэд жанжин болоодохжээ. Энэ үед Сумъяа 50 арай хүрээгүй эр байлаа. Сүхбаатар кинонд Сумъяа бэйсийг Эрдэнэ нэрээр бүтээн Цагааны Цэгмид дүрд нь тогложээ. Гэхдээ мэдээж дайсан буюу урвагч байдлаар гаргасан болохоор юун түүхэн факт баримт, царай зүсийг нь хүртэл эрэмдэг болгон харуулдаг.

Пунцаг бол Сумъяагаас дутахгүй төрд гавьяатай нэгэн. Тэрээр Ховдыг чөлөөлөх тулаанд орж Богд хаанаас Хичээнгүй баатар цолоор шагнагдаж явсан. Хиагтын хилийн харуулд цоохор цэрэг хариуцаж байгаад МАН-ынхантай нийлэн Хиагтын тулалдаанд оролцжээ. Энэ үесдээ дэд жанжин Сумъяатай сүрхий муудалцсан байна. Хиагтыг чөлөөлсний дараа Пунцагийн хэдэн цэрэг тонуул хийж яваад баригдсаныг дэд жанжин байцаан захирагч Пунцагийг буруутгасан аж. Хожим нь Ахай гүний хошуунд Сухаревийг баривчлахдаа нэлээд эд бараа алт мөнгө дээрэмдэн айлын хашаанд нуусан нь мэдэгдэж Пунцаг Сумъяагаас дахин хатуу донго сонсчээ.

1921 оны 4-р сарын 22-нд Пунцаг дэд жанжнаа дээш матав. “Дайсныг даран сөнөөх саналгүй, харин гэдрэг эргэн зугтаж захирагч Мэнгэтийн дээрэмдсэн, өөрийн алдагдсан юмыг эрэн сурвалжилж, цэргүүдийн уналга морьдыг эцээж дуусгаад…” гэж эл матааст өгүүлсэн аж.

Яасан ч хурдан арга хэмжээ авдаг юм, Сумъяаг дэд жанжингаас мултлаад оронд нь суртлыг номлогч Чойбалсанг дэд жанжин болгож дэвшүүлэв. Хожим 1925 онд Монгол Ардын нам сэтгүүлд Пунцагийн буруу ташаа мэдээллээр Сумъяаг хэлмэгдүүлсэн гэж шүүмжилж байжээ. Үүнд Сүхбаатарын оролцоо шийдвэр голлосон. Сүхбаатар, Чойбалсан хэмээх үе тэнгийн хоёр залуу томчууд дагалдан бүтэн жил шахам салахгүй хамт явахдаа сүрхий дотно анд бололцсон нь хожмын олон баримтаас тодорхой харагдана. Чойбалсан дэд жанжин болж дэвшсэнд маш их баярласан өөр нэг хүн бол Бодоо. Тэрээр 5-р сарын 22 –нд Чойбалсанд захидал бичиж баяр хүргээд, энэ тушаалыг өндөрт өргөн ноогдсон үүргээ нэр төртэй гүйцэтгэхийг сургамжлан захижээ.

Энд нэг айхавтар зангилаа бий. Чойбалсан 1920 оны эцсээр томилолт аван хил давж Монголд орж ирэхдээ хамгийн түрүүн уулзсан хүний нэг нь Мэнгэт. Чойбалсан Мэнгэт нар хуурай ах дүү бололцон манж заншлаар эрхий хурууг зүсэн цус гаргаж нийлүүлэн ёс гүйцэтгэжээ. Хожим үүгээр нь дээрэмчин Мэнгэттэй ах дүү бололцсон хэмээн буруутгасан ч бичиг баримт бий. Зарим нэгний хардаж буйгаар Ардын нам ялбал Чойбалсан Мэнгэтийг хамгаалах, цагаантан ялбал Мэнгэт нь наадахыгаа хамгаалах тохироо хийсэн гэх. Үйл явцын цаашдын үргэлжлэлээс харахад энэ нь үнэн ч байж магадгүй. Юу гэвэл цагаантантай нийлэн улаантантай байлдаж явсан Мэнгэт баривчлагдангуутаа өөрийгөө Чойбалсанд аваачиж тушаахыг гуйсанд ёсоор болгосон байдаг. Ийм хүнийг өчиггүй цаазалдаг атал мань эр Ардын засгийн төрийн албанд алба хаших болжээ. МАХН-ын VII их хуралд буюу бүр 1928 онд “…хуучин Мэнгэт залан одоо Сүхбаатарын сургуульд багшилж буй, … үүнийг үтэр түргэн зайлуулбаас зохих…” гэсэн шүүмж гарч байжээ. Мэнгэтийг Чойбалсан олон жил өмгөөлөлдөө авч явсаар гучаад оны үед Манжуур руу гарган бултуулсан гэх.

Гэтэл Мэнгэтийн өст дайсан Сумъяа бэйсийн хувьд хувь заяа гашуунаар эргэжээ. Түүнийг 1931 онд феодал явсан хэмээн намаас хөөж, сонгуулийн эрхийг нь хураан авсан байна. Сумъяа 1935 онд үхсэн. Их хядлага эхлэхэд Сумъяа бээсийн хошууны 37 партизан, тэдний ах дүү 17 хүнийг баривчлан бууджээ. Ер нь хошууны цахар эрчүүд тэр чигээрээ л хядуулсан. Тэшигцагаан нуур орчмын 140 гаруй цахар эрчүүдээс ердөө 5-6 нь л амьд үлдсэн гээд бод доо!

Үүнээс олон жилийн дараа Чойбалсангийн түүхч Навааннамжилд хэлж өгч бичүүлсэн хоёр бэсрэг номд Сумъяа бэйсийг маш хортойгоор удаа дараа дайрсан байдаг: “…хороон дарга Пунцаг тэргүүтэн явж… удаа дараа давшин… цагаантан нарыг тухай бүр дийлж байтал Сумъяа жанжин үүнийг сайшаан хөхиүлсэнгүй, зөвхөн олзолсон эд хөрөнгөд шунаж, Мэнгэт захирагч миний юмыг дээрэмдсэн хэмээн хувьдаа ашигласнаар үл барам, харьяа захирсан цэргийн дотор яс угсааг ялгаварлан өөрийн цахар цэргүүдийг дотночлон үзээд халх цэргийг гадуурхан агт хүнс хэрэглэгдэхүүнээр дутагдуулсан тул олон цэргийн дотор санал алдагдаж бутран сарнисан…”

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хэн хэндээ хүндэтгэлтэй хандъя

Алтанбулагийн чөлөөт бүсийн дарга Ч.Чимэдсүрэн дохиололтой машин унадаг юм байна. Түүний “унаж” явсан машиныгзамын цагдаа зогсоожээ. Ямар зөрчил гаргасан юм бүү мэд. Ямартай ч тэрээр машинаасаа бууж ирээд цагдаатай түлхэлцэн, хэрэлдэж байна.

Дарга нь ч пээдгэр юм, цагдаа нь ч омогтой юм. “Ийм машин уначихаад намайг дээрэлхэхгүй” шүү хэмээн том дуугарах цагдаагийн өөдөөс “Чи хэнтэй юу яриад байна” гэж чөлөөт бүсийн дарга “томорч” байгаа сонсдоно.

Ийм нэгэн бичлэг өчигдөр сошиал ертөнцөөр тарав. Хүмүүс янз бүрээр л сэтгэгдэл үлдээсэн байна.Дийлэнх нь цагдааг магтаж, маяактай машины даргыг зүхсэн байна.

Харин нэг хүн “Аль алинд нь бусдыг хүндэтгэх хүсэл алга байх шиг байна даа” хэмээн бичсэн нь үнэн санагдав. Тов тодорхой хууль, дүрэм байхад тэрдагуу тэд асуудлаа шийдээд хоёр биенээ хүндэтгэсэнгүй. Хэн хэндээ дийлдэхгүй давж гарах гэсэн монгол зангаасаа болоод хэрэлдээд салж байна. Энэ хоёрыг хэлэлтгүй монголчууд бид өөр хоорондоо ийм харилцаатай болчихжээ. Тиймээс хэрэлдсэн хоёрынхоо буруу, зөвийг шүүж цэцэрхэхээсээ илүү өөрөө өөрсдийгөө толинд харсан лугаа тусгаж авах хэрэгтэй юм болов уу.Олны дунд хазгай гишгэвэл сошиал ертөнцийн шившиг болгодог youtube хэмээх орчин үеийн “цагдаатай”болсныг марталгүй биеэ цэнэж, хэн хэндээ хүндэтгэлтэй хандаж сурцгаая.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ