Categories
мэдээ нийгэм

37 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/134 дугаар захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас албан бичгээр ирүүлсэн саналын дагуу 37 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгалаа. Газар эзэмших, ашиглах эрх нь сунгагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ХУГАЦАА СУНГАГДАЖ БАЙГАА
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН ЖАГСААЛТ
д/д Газар эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр Газрын байршил /хороо/ Зориулалт Хэмжээ /м2/ Хугацаа Эдэлбэрийн хэлбэр Өмнөх шийдвэр
Баянгол дүүрэг
1 Ханбүргэдэй ХХК 4 Орон сууц 328 1 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 22
2 Л.Гансүх 13 Үйлчилгээ, орон сууц 600 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 493
3 Төгс-Алтай ХХК 14 Эмийн сан 647 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 671
Баянзүрх дүүрэг
4 З.Дорж 16 Амины сууц 108 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 100
5 Монолит ХХК 6 Үйлчилгээтэй амины орон сууц 112 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/573
6 Нордстар ресурс ХХК 10 Үйлдвэрлэл, аж ахуй 16327 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/812
7 Н.Алтанбагана 16 Амины сууц 76 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 100
Сонгинохайрхан дүүрэг
8 Ү.Сарнаа 1 Зуслан 400 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 673
9 Я.Булган 1 Зуслан 400 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 673
10 Я.Заяа 1 Зуслан 400 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 673
11 Я.Маралхүү 1 Зуслан 400 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 673
12 Ө.Ганболд 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
13 Л.Оюун 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
14 Р.Норов 1 Зуслан 700 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
15 Д.Нансалмаа 1 Зуслан 700 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
16 Ө.Энхтуяа 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
17 А.Эрдэнэбаатар 1 Зуслан 700 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
18 С.Цэцгээ 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
19 Ш.Лувсандорж 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
20 Ц.Бэхсүх 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
21 М.Хүрлээ 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
22 С.Оюунгэрэл 1 Зуслан 700 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
23 Р.Бат-Эрдэнэ 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
24 Б.Отгончимэг 1 Зуслан 700 2 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
25 С.Байгалтөгс 1 Зуслан 700 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 348
26 Скай стар ХХК 13 Орон сууц 4583 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2007 оны 493
27 Ц.Оч 1 Зуслан 502 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2006 оны 256
28 ЭМХХ ХХК 20 Үйдвэрлэл 6936 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 671
Сүхбаатар дүүрэг
29 Ж.Чулуунцэцэг 3 үйлчилгээ 76 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 255, Ү-2203013409
30 Д.Энхбаяр, С.Наранцэцэг 11 үйлчилгээ 89 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 672, Ү-2203008671
Чингэлтэй дүүрэг
31 Г.Энхбаатар 4 Үйлчилгээ 435 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 670
Хан-Уул дүүрэг
32 Б.Бүрэнжаргал 15 Амины орон сууц, гараж 689 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 303
33 В.Довжид 15 Амины орон сууц, гараж 680 5 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 303
34 Ч.Амгалан 3 Аж ахуй 913 10 Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/920
35 Ш.Мягмарсүрэн 11 Амины орон сууц 146 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2009 оны 93
36 Д.Цэндсүрэн, Р.Баянмөх, С.Баянхутаг 2 Үйлчилгээ 150 4 Эзэмшүүлэх НЗД-ын 2010 оны 204
37 Орд гео ХХК 10 Орон сууц 90000 15 Эзэмшүүлэх НЗД-ын 2014 оны А/919
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэс Таван толгой”-н захирал Я.Батсуурийг баривчилжээ

“Эрдэнэс Таван толгой”-н захирал Я.Батсуурийг өчигдөр орой баривчлан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангидсаатуулжээ. Эх сурвалжийн өгүүлснээр түүнийг Дэнзэнгийн гэх хэрэгт холбогдуулж баривчилсан бололтой.

Г.Дэнзэнгийн эхнэрийн “Говь Пауэр” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр цагдан хорьсон ба АТГ-аас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийсний эцэст Я.Батсуурийг хорих шаардлагатай хэмээн үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Талийгаачийн аав болон хойд эхийг сэжигтнээр татжээ

Дөрвөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан талаар өчигдөр нэгэн бүсгүй өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Тэрбээр талийгаач охины ээжийнх нь найз гэнэ.

Эх сурвалжийн мэдээллээр охин тархиндаа хүнд гэмтэл аваад дөрөв тав хоночихсон байсан бөгөөд цус харвалттай, бие нь хөх няц болсон байжээ. Баянзүрх дүүргийн эмч нарын гаргасан дүгнэлтийн дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс охиныг гадны нөлөөтэй амиа алдсан байх магадлалтай гэж үзэн хэргийг шалгаж байгаа юм байна. Хэрэгт талийгаачийн аав болон хойд эхийг сэжигтнээр татжээ.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ спорт

​“Байер” ба “Монако” багууд ялалт байгууллаа

Аваргуудын лигийн шилдэг 16 багийн эцсийн хосууд өнгөрөгч шөнө учирч ялагчдаа тодрууллаа. Германы Леверкузен хотын “Байер” баг нутагтаа Испанийн “Атлетико”М багийг хүлээн авч илүүрхэн тоглосоор 1:0-ээр ялалт байгуулав. Хэрвээ тэднийг жаахан ч гэлээ аз түшсэн бол тооны харьцаа илүү их байх ч боломж байсан.

Харин Английн “Арсенал” жил бүр хасагдах шатны эхний үед чадалтай багтай таарч хасагддаг байсан бол энэ жил сайн сугалж сул багтай учирлаа гээд баярлаад байсан чинь харин ч баларч нутагтаа “Монако”-д 1:3-аар хожигдон булайгаа чирдэг гэнэ дээ. Уг шилдгүүдийн эгнээд багтсан баг л хамгийн муу баг нь юм шүү дээ, энэ “Монако” чинь. “Арсенал” дараачийн шатанд шалгарахын тулд хүний нутагт 3 сарын18-нд энэ хожигдсон тоотойгоо адилхан эсвэл илүү чанартайгаар хожих хэцүү даалгавартай үлдлээ.

Б.Хулан

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дарга Чибагийн их сургуулийн шинжлэх ухааны төвтэй танилцав

Хүнсний ногооны гидропоник тариалангийн үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч, профессор Тококи Козай Монгол Улсын Их Хурлын даргыг тавтай морилохыг хүсээд тус төвийн үйл ажиллагааны талаар танилцуулгав.

Тэрээр танилцуулгынхаа эхэнд Чиба мужийг шинжлэх ухааны загвар хот болгон хөгжүүлж байгаа талаар хэллээ. Мөн Чиба мужид зөвхөн хүнсний ногоо, ургамлын үйлдвэрээс гадна зөгийн аж ахуйн үйл ажиллагаа ихээхэн хөгжөөд байгааг онцлов. Энэхүү Plant factory буюу Ургамлын үйлдвэр гэж нэрлэгддэг хүнсний ногооны /Indoor Hydroponics/ гидропоник тариалан нь гэрэлтүүлэг, усалгаа, бордоо, чийгшил зэрэг орчныг нь автоматаар бүрэн хянаж, тасалгааны нөхцөлд хүнсний ногоо тариалах аж ахуй юм. Тасалгааны битүүмжлэлтэй нөхцөлд хөрсөнд тариалалт хийхэд орчныг нь хянах боломж сул, элдэв төрлийн нян бактери үржих нь хялбар байдаг тул Японд ихэвчлэн гидропоник арга буюу усанд ургамалд хэрэгтэй бордоо, шим тэжээлийг уусгасан уусмалыг хөрсний оронд ашиглах технологийг илүүтэй хэрэглэдэг байна.

Гэрэлтүүлгийн хувьд нарны гэрэлд хамгийн ойр энгийн өдрийн гэрэл ашиглах, аль эсвэл эрчим хүчний хувьд хэмнэлттэй улаан болон цагаан, хөх LED гэрлүүдээс бүтсэн холимог гэрэлтүүлгийг ашигладаг аж. Ургамлын хувьд ус ашигладаг, шинэлэг байдлаа удаан хадгалах чадвар багатай /шинээр нь хэрэглэх нь тохиромжтой/, цэцэгт байцаа, буурцаг, улаан лооль зэргийг сонгон авдаг. Сонгон авсан ургамлыг лабораторид үрслүүлж, үндэслүүлсэн нахиаг усан хөрсөн дээр хөвүүлсэн полиестер зөөлөвч дээр жигд зайтай гаргасан нүхэнд нь тааруулан суулгах бөгөөд ургамлын навч нь дээр байрлуулсан гэрэлтүүлгээс гэрлээ авч, полиестер зөөлөвчөөс доош цухуйсан үндэс нь уусмал дотроо сагсайн ургаж шим тэжээлээ авах аргаар ердийнхөөс хамаагүй түргэн өсдөг байна.

Ийм төрлийн 10 гаруй үйлдвэрийг 2015 онд ашиглалтад оруулж байна. Энэхүү үйл ажиллагаа хэдийнэ бизнесийн түвшинд хүрч ОХУ-д “Мираи” нэртэй компани байгуулагдан хамтран ажиллаж байна. Энэ технологи нь цаг агаараас үл хамаарах тул хаана ч нэвтрүүлэх боломжтой. Мөн технологиор усыг дахин ашиглах боломжтой учир ус багатай газарт ч нэвтрүүлэх боломж их байна. Энэ талаархи сургалтыг Чиба их сургууль сар бүр явуулдаг. Гидропоник тариалан нь гадны температур, хуурайшил, орчны бусад нөлөөнөөс үл хамааралтай, агуулах, контейнер, ресторан, хүнсний дэлгүүрийн хэрэглэгчид илүү ойр өрөө тасалгааг ашиглах боломжтой, хот дотор ногоон орчин үүсгэх боломжтой, уусмалд зөвхөн органик бордоо уусгах зэргээр ургамалд өгөх шим тэжээлийг удирдах боломжтой, жилдээ олон удаагийн ургац авах боломжтой /жишээлбэл, цэцэгт байцаа буюу летас нь 6-7 долоо хоногт хураахад бэлэн болдог тул жилдээ 7-8 удаагийн ургац хураах боломжтой болно/, өдөрт болон сард авах ургацаа төлөвлөж болдог, ажлын орчинг цэвэр цэмцгэр байлгах, ажиллах хүчинг бүрдүүлэхэд хялбар гэх зэрэг олон давуу талтай юм. Японоос гадна АНУ-д ийм технологийг идэвхтэй ашиглаж эхлээд байгаа талаар тэрээр танилцууллаа.

Танилцуулга хийсний дараа УИХ-ын дарга болон дагалдан яваа төлөөлөгчдөд Plant factory буюу Ургамлын үйлдвэр гэж нэрлэгддэг хүнсний ногооны /Indoor Hydroponics/ гидропоник тариалан эрхлэх хүлэмжийг танилцууллаа.

УИХ-ын дарга энэ төрлийн технологийг ашиглан ургуулсан нарийн ногоо амт, чанарын хувьд хөрсөнд ургасан ногооноос онцлогтой эсэхийг асуухад Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч, профессор Тококи Козай хариулахдаа, хэдэн жилийн өмнө Японы иргэдэд яг ийм ойлголт байсан. Гэхдээ чанар болон амтны хувьд ямар ч өөрчлөлт байхгүй болохыг хэллээ. Мөн энэхүү технологитой танилцах үеэр УИХ-ын гишүүд өөрсдийн сонирхсон асуултаа асууж, хариулт авлаа.

Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын дарга З.Энхболд танилцуулга хийж, илтгэл тавьсан Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны ассоциацийн ерөнхийлөгч Тококи Козайд талархал илэрхийлээд, ажлын амжилт хүслээ.

УИХ-ын дарга З.Энхболд Чибагийн Их сургуулийн дэргэдэх Байгаль, эрүүл мэндийн шинжлэх ухааны төвтэй танилцах үеэр Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Су.Батболд, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн дарга Д.Ганхуяг, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн гишүүн Ж.Батзандан болон албаны бусад хүмүүс байлцав хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
гадаад мэдээ

Алехандро Гонзалес Иньяритту: “Би” л гэдэг бодлоосоо чөлөөлөгдөхийн тулд энэ киног хийсэн

Мексикийн кино найруулагч Алехандро Гонзалес Иньяритту энэ жил шилдэг найруулагчаар тодорч харин түүний найруулсан “Birdman” шилдэгкиногоор шалгарч “Оскар” хүртсэн билээ. Тэрээр Мехико хотод төрсөн бөгөөд 2001 оноос АНУ-д амьдарч байгаа. Тэрээр Лос-Анжелес хотноо“Оскар”-ыг гардуулах ёслол болохын өмнөхөн Германы “Tagesspiegel” сонинд өгсөн ярилцлагыг товчлон сонирхуулъя.

-“Birdman”кино бол би хэмээн өөрийгөө хэт дөвийлгөж, бодит байдлаас тасарсан хүний тухай бүтээл. Та яагаад энэ сэдвийг хөндөх болов?

-Би аль хэдийнээс өөрийгөө хэт өргөмжилдөг хүний тухай бүтээл туурвих хүсэлтэй байсан. Нэг жишээ татъя. Улстөрчид бол хамгийн их хувиа боддог хүмүүс бөгөөд үүнийгээ өөрсдөө ч анзаардаггүй. Бодит байдал дээр хүн ямар байгаа, ямар байхыг хүсдэг хоёроо төдийлөн ялгаж салгаад байдаггүй. Ялгаж салгалаа гэж бодоход нэгийгнөгөөтэй нь хутгахгүй байх тун хэцүү. Өөрөөр хэлбэл толины өмнө зогсч байгаа хүн өөрийнхөө дүр төрхийг хараад хүлээн авч чадахгүй байна гэсэн үг.

-Та ч гэсэн би хэмээн өөрийгөө өргөмжлөхбодолтойгоо тэмцэж эхэлсэн үү?

-50 нас хүрээд маш том цохилт авсан гэх үү дээ. Хүний амьдралд ер нь юу чухал юм бэ? Яагаад байгаа байдал, хүрсэн зүйлдээ сэтгэл хангалуун бус байна?Нөгөө л би гэсэн бодол хүнийг идээд эхэлдэг. Би бол хамгийн мундаг, том нь. Ийм бодол бол хор шиг үйлчилгээтэй. Би ийм бодолд өөрийгөө автуулахгүй байж, үүнээс өөрийгөө чөлөөлөхийн тулд энэ киног хийсэн.

-Энэ бол жүжигчний тухай бүтээл. Та Брэд Питт, Кейт Бланшетт, Шон Пенн, Наоми Уатс гээд олон алдартай жүжигчидтэй ажилласан.

-Тэд чинь их сонин хүмүүс, би одоо болтол тэднийг ойлгодоггүй. Нэг тийм нууцлаг юмтай. Түүнд ньинтернэт, олон нийтийн сүлжээ нөлөөлсөн, дээр нь олны анхаарал зэргээс хамгаалагдаагүй.Тэд хэзээд ч олны өмнө гарахад биеэ бэлэн байлгах ёстой тул энэ нь сэтгэл санаанд нь нөлөөлдөг. Ингэхдээ ердийнхөөрөө байгаа мэт дүрийг үзүүлэх ёстой. Тэгээд зураг авалт дээр зодоонтой кино гээд л хэлэнгүүт огт өөр хүн болон хувирдаг.

-Та театрын чиглэлээр суралцсан гэсэн.

-Энэ бол үнэхээр гайхамшигтай урлаг. Уг нь би жүжигчний тухай кино хийхийг хүсээгүй. Харин энэ бүтээлээс хүн бүр өөрийнхөөамиа бодсон тэр бодолтойгоотэмцдэгээ олж харах байх.

-Майкл Китон “Birdman” киноны гол дүрд тоглосон. Тэр бас Бэтмений дүрийгбүтээсэн. Та хүүхэд байхдаа энэ киног үзсэн үү?

-Тэгэлгүй яахав. Гэхдээ энэ кино дэлгэцэнд гарахад би том болчихсон байсан. Ийм ер бусын баатруудын дүр бол үнэхээр аймшигтай. Дэлхий ертөнц дээр өсвөр насны охид, хөвгүүдээс өөр хүн амьдардаггүй юм уу гэж бодогддог. Эрт дээр үед болж байсан зүйлийнтухайөгүүлж байгаа мэтээр хийсэн мөртлөөгялалзсан, биеийг нь барьсан хувцастай хүн бусдад нэг зүйлийг ойлгуулах гээд л ийш тийшээ гүйгээд л.

-Та найруулагчийн хувьд жүжигчидтэйхэрхэн ажилладаг вэ?

-Хоёр янзын жүжигчин байдаг. Эхнийх ньгаднаасаа дотогшоо, хоёр дахь нь дотроосоо гадагшаа ажилладаг. Үүнийг нь олж хараад, ойлговол би шаардлагатай зүйлийг гарт нь бариулаад өгч чадна.Жүжигчин Майкл Китон жишээ нь маш мэдрэмжтэй, харин Эдвард Нортон бол их оюунлаг хүн.

-Та кино найруулагч болохоосоо өмнө Мехикод радиогийн нэвтрүүлэгчээр ажиллаж байсан гэсэн.Тэгэхдээ юмыг нүдний өмнө дүрслэгдэн харагдтал ярьж сурсан уу?

-Үүнийг хамгийн эхлээд ааваасаа сурсан. Аав маань юмыг гаргууд сайн ярьж өгдөг хүн байсан. Манай гэр бүлд тохиолдсон ямар ч таагүй явдлыг домог туульс болтол тэгж лярьж чаддаг байлаа. Жишээ нь “Чиний авга ах чинь шоронд орж байсныг чи мэдэх үү?” гэхэднь“Юу гэнээ? Шоронд орж байсан?” гээд гайхахад “Тиймээ ингэсэн юм: 1942 он…” гээд эхэлнэ шүү дээ. Ээж маань дундуур орж “Яагаад шоронд орсныг л мэдэх гээд байна шүү дээ” гэхэд нь “Хүлээж бай. Үүнийг бүр эхнээс нь ярих хэрэгтэй” гэнэ.Ингээд маш нарийн зүйлийн сонирхдог болгосон. Миний бас нэгэн багш бол Латин Америкийн уран зохиол.

Categories
мэдээ нийгэм

Монгол дахь Америкийн худалдааны танхим мэдэгдэл гаргажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Жастин Капла, Хиларион Кажуком болон Кристобал Дэвид нарт уучлал үзүүлсэн явдалд Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс гүн талархал илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хүмүүс Монгол руу зорчих болон Монголд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа үед энэхүү уучлалыг үзүүллээ. Ил тод, шударга шүүхийн систем нь ямар ч ардчилсан нийгмийн тулгын чулуу бөгөөд нээлттэй чөлөөт эдийн засгийг бий болгоход чухал үүрэгтэй. Монгол Улсын болон гадаадын иргэдийн хилээр гарах эрхийг хаан боогдуулж байгаа тохиолдлууд нь мөн нэн даруй анхаарал хандуулах ёстой асуудал болоод байгаа юм. АмЧам Монгол нь эдийн засгийн өсөлтийг дэмжих, АНУ болон Монгол Улс хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун та яагаад хууль биелүүлж ажиллахгүй байна вэ

“Өдрийн сонин”-ы байрны хойно бүх цонхуудыг халхлан “Астра интернэшнл” компанийн “Астра буйлдинг” барилга Барилгын тухай хуулийг зөрчин13 давхар оффис, орон сууцны барилга баригдаж байгаа. Сэтгүүлчид бидний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрх зөрчигдөөд байгааг бид холбогдох газруудад удаа дараа мэдэгдэж мэдээлж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун та ажлаа хийж, хууль бусаар баригдаж байгаа энэ барилгын асуудлыг яагаад шийдэхгүй байна вэ.

“Өдрийн сонин”-ы сэтгүүлчид “Астра интернэшнл” компани хууль бусаар барилга барьж эхэлсэн цагаас энэ талаар мэдээлж, үүний эсрэг тэмцэж байгаа боловч Л.Эрдэнэчулуун таны удирдаж байгаа НМХГ өдий болтол юу ч шийдсэнгүй, огт хөдөлсөнгүй.

Эрхэм дарга та Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг мөрдөн ажиллаж, бидний гаргасан гомдлыг яаралтай шийдэж өгнө үү.

Categories
мэдээ спорт

Дэлхийн цомд өрсөлдөх тамирчдын нэрс тодорчээ

Ирэх гуравдугаар сарын 7-8-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох манай багийн бүрэлдэхүүн тодорчээ.

Багийн бүрэлдэхүүнд:

48 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл /Орхон аймаг, ”Хангарьд” клуб/,

53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумьяа /”Замчин” спорт клуб, ДАШТ-ний мөнгөн медальт/,

55 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер С.Бямбацэрэн /”Аврагч” спорт хороо/,

58 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Шоовдор /”Цастын Барс” клуб/,

60 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо, дэлхийн аварга/,

63 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Батцэцэг /”Хилчин” спорт хороо, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ний алт, мөнгөн медальт, оюутны универсиад наадмын аварга/,

69 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа /Төмөр замын Цагдаагийн хэлтсийн офицер, “Алтай констракшн” компанийн бөх, ДАШТ-ний 3 хүрэл медальт, азийн аварга/,

75 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Бурмаа /Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийн офицер, ДАШТ-ний мөнгө, хошой хүрэл медальт/, олон улсын хэмжээний мастер Г.Наранчимэг /”Хилчин” спорт хороо, азийн наадмын аварга/ нар барилдахаар болжээ.

Багийн даргаар МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж явах бол дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар нар явах юм байна. Манай баг “Б” хэсэгт ОХУ, Украин, Шведийн багуудтай өрсөлдөх бол “А” хэсэгт Япон, Польш, АНУ, Азербайжаны багууд барилдана. Дэлхийн цомын төлөө тэмцээнд Г.Наранчимэг, Б.Шоовдор нар анх удаа зодоглож байсан бол Э.Сумьяа хоёр дахь, Э.Нарангэрэл, С.Цэрэнчимэд нар гуравдахь, С.Батцэцэг дөрөв дэх, О.Бурмаа, С.Бямбацэрэн нар тав дахь, О.Насанбурмаа долоо дахь удаагаа оролцож байгаа юм ажээ.

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн нэмэгдлийг гуравдугаар сарын 1-нээс олгоно

Ахмадуудын тэтгэврийг энэ сараас эхлэн 20.000-22.000 төгрөгөөр нэмж байгаабөгөөд нэмэгдлийг гуравдугаар сарын 1-ээс олгохоор болжээ.

Тэтгэвэр авч буй 345 мянган иргэнд нийт 94.6 тэрбумын нэмэгдэл өгөхөөр тусгагдсан байна. Үүн дотроо 500 000 төгрөг хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22 000 төгрөгөөр, 500 000 ба түүнээс дээш төгрөгийн тэтгэврийн хэмжээг 20 000 төгрөгөөр тус, тус нэмэгдүүлэхээр болсон байна.