Categories
гадаад мэдээ

Хятадын авто машины дотоод зах зээл рекорд тогтоов

Энэ оны нэгдүгээр сард Хятадын дотоод зах зээлд зарагдсан машины тоо рекорд тогтоожээ. Оны эхний сард нийтдээ 2,4 сая шахам машин борлуулав. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад арав гаруй өссөн дүн юм. Өнгөрсөн онд хятадууд 20 шахам сая машин худалдан авсан бөгөөд энэ нь хятадын зээлийн уян хатан бодлоготой холбоотой гэнэ.

Х.Бат

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч мянгат тэмээчнийд зочилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цагаан сарын шинийн 2-ны өдөр буюу өнөөдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын мянгат тэмээчин, гавьяат малчин Ц.Шинэнгийнд очиж золгож байна. Мөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг өөрийн биеэр гардуулахаар ийн Баянлиг сумыг зорьжээ.

Ц.Шинэн 2013 онд тэмээн сүргийн тоо толгойг 1119-д хүргэж, улсын анхны мянгат тэмээчин болсон билээ. Мөн тэрээр Монголын тэмээний анхны алдарт уяач юм байна. Тэднийх хурдан тэмээ олонтаа ажээ. Ц.Шинэн нь 20 гаруй жил тэмээн сүргээ дагнан үржүүлж, 1000 гаруй тоо толгойд хүргэжээ. Жилд дунджаар 200 гаруй ингэ ботголж, тэмээн сүргийн тоо жил ирэх тусам өссөөр байгаа аж.

Баянхонгор аймгийн Баянлиг сум улсын хэмжээнд тэмээ олонтаа нутагладаг газар. Тус сум 15 мянган тэмээн сүрэгтэй гэж тоолуулж байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Хакухо автобусаар харьжээ.

Оросын “Аsiarussia.ru” цахим хуудсанд бичсэнээр УИХ-ын Б.Бат-Эрдэнэ автобусаар гэртээ харьж байгаа зургийг цахим хуудсандаа тавьжээ. Тэрээр хямралын үед аливаа тансаг хэрэглээнээс татгалзахыг уриалж байгаа гэнэ. Мөн сүүлийн үед Улаанбаатарт нийтийн тээврийг ашиглах үзэгдэл нэмэгдэж байгаа дурьдаад Сумогийн их аварга М.Даваажаргал “Хөдөлмөрийн баатар цол” хүртсэний дараа ах дүү нартайгаа автобусаар харьж яваа зургийг тавьжээ.

Х.Бат

Categories
гадаад мэдээ

Минскийн гэрээ хүчингүй болох эрсдэлтэй

“Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээ өнөөдрийг хүртэл Украины зүүн хязгаарт бүрэн төгс үйлчлэхгүй байна гэж Германы Канцлер Ангила Меркел мэдэгджээ. Энэ сарын 16-ны 00.00 цагаас эхлэн зүүн хязгаарт гал зогсох ёстой ч армийнхан болон салан тусгаарлагчид гэрээнд заасны дагуу зэвсгээсээ татгалзаж, буулт хийхгүй байгааг Канцлер эрс шүүмжилсэн байна. Гал зогсоох гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш зүүн хязгаарт таван хүн амиа алдаж, 29 хүн шархтаж эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Энэхүү тоо баримтыг НҮБ-ын тусгай төлөөлөгчид гаргасан гэдгийг Аюулгүй зөвлөл баталлаа. Канцлер “Минскийн гэрээ хүчингүй болох эрсдэлтэй байна. Хэрвээ энэ гэрээ хүчингүй болбол Украины Ерөнхийлөгч Петр Порошенко зүүн хязгаарыг салан тусгаарлагчдад алдах болно” гэж хэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үйлчилнэ

Энэ сарын 19, 20, 21, 22-ний өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ирэх даваа гариг буюу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн авто тээврийн улсын дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө мөрдөгдөнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлийн зам цасан шуургатай байна

Яг одоо Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн зам хүчтэй цасан шуургатай байна. Тээврийн мэргэжилтэн БИ ТЭЭВЭРЧИН ‏@Enkhbataa твиттерт мэдээлсэнээр “Одоо Сэлэнгэ аймгийн Хетел сумын нутаг дэвсгэрт цас орж 20-д машин цасанд боогджээ. Дархан-Уул хотоор цас орж, Төв аймгийн Баянчандмань сумаас цааш цасан шуургатай, цасны түвшин гэхээсээ илүү салхины хурд 18-24м/с хүртэл шуурна. Тэгэхээр хүндхэн нөхцөл үүссэн гэсэн үг.Анхаарал болгоомжтой яваарай» хэмээн сануулж байна.

Х.Бат

Categories
мэдээ нийгэм

Нарны гүүрэн дээрээс нартай золгожээ

Монголчууд сар шинийн өглөө нар харахыг бэлэгшээдэг. Шинийн 1-ны нар харах нь монголчуудад ажил үйлс бүтэхийн урам зориг өгнө. Энэ бүхнийг бэлэгшээдэг нийслэлчүүд Тасганы овоо дээрээс нартай золгодог. Харин шинийн 1-нд нарны гүүрэн дээр явж байсан нийтийн тээврийн автобус зорчигдоо хүндэлж нар мандаж байхад зогсож нартай золгожээ. Жолооч, тасалбар түгээгч, зорчигчид бүгд сэтгэл хангалуун нартай золгожээ.

Х.Бат

Categories
гадаад мэдээ

Обама “Оскар”-т оролцоно

АНУ-ын Нью Йорк хотноо энэ сарын 22-нд зохион байгуулагдах 87 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Ерөнхийлөгч Барак Обама оролцохоор болжээ. Тэрбээр “Оны шилдэг эмэгтэй жүжигчин” номинацийн эзнийг тодруулахаар болсон гэж “TMZ” сайт мэдээлжээ.

Обама 2010 онд “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолд урилгаар оролцож байжээ. Энэхүү шагнал гардуулах ёслолын дараа Обамаг сонгогчид нь “Хэтэрхий энтертаймент Ерөнхийлөгч” гэж дүгнэсэн удаатай. Мөн 2012 оны “MTV” наадмын үеэр реппер Кейни Уэст дуучин Тэйлор Свифтийн шагналыг булаан авсан билээ. Энэ явдлын дараахан Обама твиттертээ “Кейни Уэст эмэгтэй хүнийг гомдоох хэрэггүй” гэж жиргэсэн юм. Дээрх жиргээг уншсан хүмүүс “Ерөнхийлөгч улсын ажлаа хийхгүй, хэрүүл хийлээ” хэмээн буруутгасан билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр аль банкаар үйлчлүүлж болох вэ?

Сар шинийн баярын өдрүүдэд банкууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг хүргэе.

ГОЛОМТ БАНК

Өнөөдөр буюу шинийн 2-нд (II.20) “Солонго” салбар 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.

Шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

ХААН БАНК

Хоёрдугаар сарын 19, 20-нд амарна. Хоёрдугаар сарын 21-нд “Сансар”, “Үйлдвэр комбинат”, “Ард”, “Бичил”, “100 айл”, “Өнөр хороолол” салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Сар шинийн баярын өдрүүдэд буюу энэ сарын 19-22-ныг дуустал амарна.

ХАС БАНК

Хоёрдугаар сарын 19-21-нийг дуустал амарна. Харин энэ сарын 22-нд “Ард кинотеатр”-ын салбар 11.00-17.00, “Түшиг” салбар 10.00-18.00, “Нарантуул” салбар 10.00-19.00, “Улаанбаатар их дэлгүүр” 12.00-16.00 цагийн хооронд тус тус ажиллана.

ТӨРИЙН БАНК

Өнөөдөр буюу шинийн хоёрны өдөр/II.20/ “Мөнгөн завъяа” тоцооны төв 11.00-16.00 цагт ажиллана. Харин шинийн гурванд “40 мянгат”, “13 дугаар хороолол”, “120 мянгат”, “Өнөр хороолол”, “50 мянгат”, “Баруун хүрээ” зэрэг тооцооны төвүүд 11.00-16.00 цагт ажиллана. “Занабазар”, “Бахийн өргөө”, “11 хороолол”, “Өргөө кинотеатр”, “Драгон”, “Хан-Уул” зэрэг тооцооны төвүүд энэ сарын 22-нд 11.00-16.00 цагуудад ажиллана.

КАПИТАЛ БАНК

Өнөөдөр буюу шинийн хоёрны өдөр “Төв шуудан” дахь тооцооны төв 10.00-16.00 цагт ажиллана.

Шинийн гуравны өдөр “50 мянгат”, Төв шуудан” дахь салбар 10.00-18.00 цагт ажиллана. Хороолол дахь салбар 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Зарим нутгаар цасан шуурга шуурна

Дохио !!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна Өнөөдөр Өмнөговь, Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсч, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 02 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, зүүн зүгийн нутгийн зарим газраар, говийн нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр, баруун болон төвийн нутгийн өмнөд хэсэг, говийн нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 20-25 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар 11-16 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1 градус хүйтэнээс 4 градус дулаан, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 8-10 градус хүйтэн байна.

2015 оны 02 дугаар сарын 21-нээс 2 дугаар сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд баруун болон төв, говийн нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 19-24 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч суларна гэж Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.