Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалтыг даваа гаригаас хэвийн мөрдөнө

Сар шинийн 1, 2- нд бүх нийтээрээ амрах баярын өдрүүд, 3, 4-нд амралтын өдрүүд таарч байгаа тул даваа гариг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Харин энэ сарын 23-ны буюу Даваа гарагаас эхлэн авто тээврийн улсын дугаарын хязгаарлалтыг ердийнхөөрөө мөрдөнө.

Categories
мэдээ нийгэм

“Шигшээ барилдааны шилдгүүд” ном хэвлэгджээ

Үндэсний бөх судлаач Б.Цогтбаатар хэдхэн хоногийн “Шигшээ барилдааны шилдгүүд” нэртэй ном хэвлүүлсэн байна. Хуучин шигшээ барилдаан нэртэй, өдгөө та бидний сайн мэдэх уяачдын наадмын түүхэн цуваа, оноо данс, гэрэл зургуудыг уг номонд багтаажээ. Мөн сайн барилдаж явсан бөхчүүдийн дурсамж, яриаг ч оруулсан байна. Бямбадоржийн Цогтбаатар өмнө нь сар шинийн барилдаанаар “Өнгө шинжсэн барилдаан”, аймгуудын наадмаар “Аймгуудын бөхийн магнай”, улсын аварга шалгаруулах барилдаанаар “Олноос онцгой оны тэргүүн бөхчүүд”, улсын баяр наадмаар “Зуун жилийн наадам” хэмээх судалгааны чиглэлийн дөрвөн ч ном гаргаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг буулгана

Нийслэлийн Засаг дарга “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан байна. Уг ажлыг зохион байгуулахтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зохих зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгах, дүүргийнхээ нутаг дэвсгэрт цаашид зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, ТҮЦ, граж зэргийг байрлуулахгүй, барилга байгууламж бариулахгүй байх арга хэмжээ авч ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгожээ. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, ажлын үр дүнг нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралд 2015 оны 9 дүгээр сард багтаан танилцуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Гэдэс дүүрч, хоол ихэдсэн үед хэрхэн хоолоо шингээх вэ

1. Чихэрлэг, тослог багатай тараг – Тарагны бүтэц нь исгэлэн байгалийн гаралтай байдаг тул хямарсан гэдсэнд сайн эмч болдог. Та аль болох чихэргүй, энгийн тарагнаас 1 аягыг уугаад хэсэг хугацааны дараа үйлчилж байгааг мэдэх болно.

2. Нимбэгтэй ус, Халуун ус – Гэдэс хямраад, өтгөн хатаад, гэдэс дүүрээд дотор муухай оргиод байвал үүнд хамгийн сайн эмч бол халуун буцалсан ус байдаг гэдгийг мэдэх үү? 1 аяга цэвэр усыг буцалгаад халуунаар нь уух хэрэгтэй. Ингэснээр таны гэдэсний асуудлыг шийдэж, шулуун гэдэсний түгжрэлээс сэргийлдэг хамгийн сайн эмчилгээ болдог. Мөн өнөөдөр их хоол идэх гэж байгаа бол өглөө босоод нэг аяга нимбэгтэй ус уугаарай. Ингэснээр нимбэг нь таны ходоодонд хүчиллэг, шүлтийг үүсгэж өдрийн турш идсэн хоолийг тань хялбархан задлаж шингээдэг байна.

3. Улаан лооль – Дээрхийн адилаар хоол ихдээд эсвэл хурцдаад нэг л тавгүй байвал 1 ширхэг шинэхэн улаан лоолийг идээрэй. Улаан лооль нь калци, магниин агууламж ихтэй тул хүний биед хэрэгцээтэй байгаа эрдэс, бодис, амин дэмээр хангаж, цусны эргэлтийг сайжруулснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг ч хэвийн байдалд оруулах ид шидтэй ажээ.

4. Өргөст хэмх – Эслэг, фолийн, кальци, витамин В агуулдаг. Энэ нь ходоод, уушигны асуудалтай тулгараад байгаа хүмүүст нэн ач тустай. Өргөст хэмхний шүүс хэрэглэж загшвал цээж хорсох, ходоодны хүчиллэг, гастрит, шархлаа зэрэгт эмчилгээ болдог аж. Тиймээс их хэмжээний хурц, тостой хоол идэхээс өмнө өргөст хэмх, улаан лоолийн салат идэж заншаарай. Ингэснээр та аливаа тавгүйтэл, өвчин эмгэгээс сэргийлнэ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан хэрэгслээ сайтар шалгахыг санууллаа

Шинийн 1-ний өдөр буюу хоёрдугаар сарын 19-нд нийслэлд гал түймрийн 6, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байжээ.

Харин өчигдөр буюу шинийн 2-ны өдөр гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна.

Тухайлбал, Баянгол дүүргийн 23 дугаар хорооны “Зүүн-Ард-Аюуш”-ийн 8 дугаар гудамж, Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 3 дугаар хэсэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Хан-Уул багт тус тус айл шатжээ.

Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас гэрээ орхин гарахдаа цахилгаан хэрэгслүүдээ бүрэн унтраасан эсэхээ сайтар шалгаж байхыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дүнжингарав-2015” уралдаан энэ сарын 28-нд болно

“Дүнжингарав-2015” хаврын уралдаан өнөөдөр эрлийз дээд насны уралдаанаар эхлэх байсан цаг агаарын байдлаас хойшилсон. Харин энэ асуудлаар яг одоо Монголын морин спорт уяачдын холбооны төв байранд “Дүнжингарав-2015” уралдааныг зохион байгуулах комисс хуралдаж, энэ сарын 28-ны явуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн морьдын уралдааныг нэг өдөр явуулах ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сар шинээр цээрлэх зүйлс

Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав гэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг байна. Архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих, шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, самардах зэргийг цээрлэдэг байна.

Монголчууд хэзээнээс нааш сар шинийн баяраар юм нүдэх дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Ялангуяа шинийн гуравны дотор усанд явбал нагац нь гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг. Мөн шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна.

Айлчин гийчнийхээ өмнөөс гарч явах, шинийн нэгэнд үнс хогоо гаргах нь ч зохисгүй аж. Сар шинийн өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэж долоон бурхан одонд цацал өргөдөг байна.

Сар шинээр эхний өдрүүдэд тухайлбал 1-2-нд аян замд гарах, уйлах, шинийн долоонд ах, дүү амраг садныдаа зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай.

Categories
мэдээ спорт

Гурван жүдоч мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох Европын цуврал тэмцээн өчигдөр Германы Дюсселдорф хотноо эхэллээ. Тэмцээнд 83 орны 740 гаруй жүдоч оролцож байна. Манай улсаас “Дюсселдорф Гранпри” тэмцээнд дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Д.Баттулга нарын удирдлагад эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа хүч үзэж байгаа билээ.

Өчигдөр болсон эхний өдрийн тэмцээнээс эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48, 57 кг-ын жинд хүч үзсэн М.Уранцэцэг, Д.Сумъяа нар мөнгөн медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин М.Уранцэцэг алтан медалийн төлөөх барилдаанаа олимп, ДАШТ-ий медальт, Бельгийн бөх Чарлин Сниктэй хийж, торгуулиар хожигджээ. Манай бөх ийнхүү Дюссельдорфын Гран-при тэмцээнээс хоёр жил дараалан мөнгөн медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Д.Сумъяа финалын барилдаанд дэлхийн аварга Бразилын Рафаэль Силвад ялагдсан байна.

Мөн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд барилдсан Д.Төмөрхүлэг финалын барилдаанд 2014 оны ДАШТ-ий V байрын шагналт Японы бөх Такачид дийлджээ.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг, 81 кг, 90 кг, эмэгтэйчүүдийн 63 кг, 70 кг-ын жингийн барилдаан болно.

Германы Дузельдолф хот Улаанбаатараас долоон цагийн зөрүүтэй. Тиймээс тэмцээний финалын барилдаан Монголын цагаар хоёрдугаар сарын 20, 21, 22-ны оройн 24:00 цагаас эхэлж байна. Барилдааныг ETV шууд дамжуулна.


БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН:

Эрэгтэй:

60 кг: Г.Хэрлэн, Г.Болдбаатар

66 кг: Д.Төмөрхүлэг

73 кг: С.Ням-Очир, Г.Одбаяр

81 кг: О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн

-90 кг: Л.Отгонбаатар, Х.Цогтгэрэл

-100 кг: Н.Түвшинбаяр

+100 кг: Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг

52 кг: А.Цолмон, М.Бундмаа

57 кг: Д.Сумъяа

63 кг: Ц.Цэрэннадмид, Ц.Мөнхзаяа

70 кг: Ц.Наранжаргал

“Дюсселдорф Гранпри” тэмцээний эхний өдөр 11 улс ямар нэгэн медаль хүртсэнээс Япон улс хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Бразил, БНХАУ, Белги, Монгол улс удаалж байна.

Categories
мэдээ нийгэм

Нарантуул ОУХТ хоёр долоо хоног амарна

Монгол түмний баяр Цагаан сарыг угтан амралтгүй ажилладаг үйлчилгээний байгууллагуудын зарим нь баярын дараа богино бус хугацаагаар амардаг. “Нарантуул” ОУХТ энэ сарын 19-нөөс 26-ныг дуустал амрах юм байна. Харин “Хархорин”, “Барс” 1, 2 зах энэ сарын 19-нөөс 22-ныг дуустал, “Хүчит шонхор” энэ сарын 19-нөөс 25-ныг дуустал амарна.

Categories
мэдээ нийгэм

Даваа гаригаас хэвийн ажиллана

Сар шиний баярыг тохиолдуулан албан ёсоор бүх нийтээрээ амардаг билээ. Иймээс УИХ-аас 2013 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар сар шинийн баяраар гурав хоног амардаг болсон юм. Харин энэ сарын 23-ны даваа гаригаас эхлэн ердийн цагийн хуваариар албан байгууллага аж ахуй нэгж, сургууль, цэцэрлэгүүд ажиллаж эхэлэх юм байна.