Categories
мэдээ нийгэм

300 гаруй тээврийн хэрэгсэл саатжээ

Өнөөдөр Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нутгаар замын нөхцөл байдал хүнд, тээврийн хэрэгслийн үзэгдэх орчин муу байгаа тул золголтоор явахдаа цаг агаарын мэдээг урьдчилан судалж, анхаарал болгоомжтой явахыг Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв, ОБЕГ-аас анхааруулж байна.

Өчигдөр зарим газраар хүчтэй цасан шуурга шуурч, зам хаагдсанаас урд шөнө ОБЕГ-ын шийдвэрээр Улаанбаатар, Дархан-Уул аймаг буюу зүүн чиглэлийн замын хөдөлгөөнийг өглөө 7.00 хүртэл түр хаажээ.

Одоогоор Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэр Орхоны гүүрнээс Дарханы 40-ийн пост хүртэл 300 орчим тээврийн хэрэгсэл саатаад байгаа аж.

Боогдсон замыг нээх, цасанд суусан тээврийн хэрэгслийг татаж гаргахаар Сэлэнгэ аймгийн ОБГ-ын шуурхай баг, Замын цагдаагийн газрынхан ажиллаж байна.

Замд саатсан тээврийн хэрэгслийн бөөгнөрөл зам нээхэд саад учруулж болзошгүй тул Улаанбаатар, Дарханаас өнөөдөр замд гарах тээврийн хэрэгслийг хязгаарлах хүсэлт ч гаргаад байгаа аж.


Categories
мэдээ нийгэм

Хөвсгөлд мөсний баяр болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Хөвсгөл-Хөх нуурын орон” мөсний баяр энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Мөсний баяр гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд болно. Энэ баярыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахын тулд мөсөн сийлбэрийн уралдаан зохион байгуулах юм байна. Мөсний баярын үеэр морин чарга, нохой чарга, цааны уралдаанаас гадна мөсөн дээрх сур харвааны тэмцээн болох ажээ.

Categories
гадаад мэдээ

Энэтхэгт гахайн томуугаар 11 мянган хүн өвчилжээ

Энэтхэгт гахайн томуугийн “H1N1” вирусын өсвөрөөр өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундаас хойш 700 гаруй хүн нас бараад байна. Энэтхэгийн эрүүл мэндийн албаныхан халдварын тархалтыг тогтоон барихаар хичээж байгаа ч өнгөрсөн долоо хоногт өвчлөл хоёр дахин нэмэгдэж, 11 мянган хүн гахайн томуугаар өвчилжээ. Халдвар Энэтхэгийн хойд хэсгийн Ражастан мужид өргөн тархсан байна. Үүний зэрэгцээ Энэтхэгт гахайн томуугийн өвчлөлийн эсрэг эм бэлдмэл хомс байгааг зарим иргэд шүүмжилж байгаа аж.

Өмнө нь 2010 онд Энэтхэгт гахайн томуугийн халдвар тархаж, олон зуун хүн амь үрэгдсэн аж. Гахайн томуугийн вирус анх 2009 онд Мексикт илэрснээр дэлхий дахинаа хурдацтай тархсан байна.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрийн газрын судалгааны лаборатори байгуулжээ

Хөдөө орон нутагт бэлчээрийн асуудлыг хариуцдаг газрын даамлууд, бэлчээрийн мэргэжилтнүүд болон магистрын оюутнуудыг шинэ аргазүй, аргачлалд сургах зорилготой “Бэлчээрийн газрын судалгааны лаборатори”-той болжээ. Уг лабораторийн нийт өртөг 54 сая төгрөг бөгөөд Швейцарийн Хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт” төсөл, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, ХААИС хамтран байгуулсан байна. Лаборатори нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын төв сервертэй холбогдсон учир өгөгдөл мэдээлэл дээр ажиллах, хадгалах, дамжуулах, засварлах боломжтой бөгөөд суурь судалгаа, тандан судлал зэрэг ажил гүйцэтгэж болох ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим худалдааны төвүүд ажиллаж байна

Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд 02 дугаар сарын 20, 21–нд амарч, 02 дугаар сарын 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.

“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд өнөөдөр буюу 02 дугаар сарын 21-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд:

Шинийн 3 буюу 02 дугаар сарын 21-нд “Сансар” супермаркетууд 09.00 -23.00 цагт, “Сансар”-9, 12, 32 бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, “Сансар” -10 бөөний төв амарна.

02 дугаар сарын 22-нд бүх супермаркетууд 08.00 -24.00 цаг, бөөний төвүүд 10.00 -21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 23-с эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд шинийн 2 буюу өчигдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлжээ.

“Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд шинийн 3 буюу өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай” их дэлгүүр болон хайпермаркет 02 дугаар сарын 22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв 02 дугаар сарын 26–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 27–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 19-с эхлэн 02 дугаар сарын 23–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 24–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд 02 дугаар сарын 20 -22-ыг дуустал амраад, 02 дугаар сарын 23-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 дугаар сарын 20 -25-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 26–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 19 -23–ныг дуустал амраад, 02 дугаар сарын 24–с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 02 дугаар сарын 20, 21–нд амраад, 02 дугаар сарын 22–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын аюултай үзэгдэл болно

Өнөөдөр Алтай, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурна. Мөн нутгийн зүүн хагаст цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, эрс хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 02 дугаар сарын 22-ноос 2 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24 нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 18-23 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 23-нд ихэнх нутгаар, 24-нд нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хүйтний эрч сулавтар байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд маргаашнаас нээгдэнэ

69ee7c402723afe4bigМанай улсын энэ жилийн сар шинийн баяр урд хөршийн цагаан сартай давхцаж байгаа. Тиймээс баярын өдрүүдэд хилийн боомтууд хаалттай байна. Өөрөөр хэлбэл урд хөрштэй хиллэдэг боомтууд баярын гурван өдөр амраад шинийн 4-ний өдрөөс эхлэн ердийн хуваарийн дагуу ажиллахаар болсон байна. Харин авто замын боомтууд хуваарийн дагуу ажиллах бол төмөр замын боомт амралтгүй ажиллахаар болсон юм.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ажиллах банкууд

ГОЛОМТ БАНК

Шинийн гурван, дөрөвний өдрүүдэд “Нарантуул”, “Да хүрээ”-гээс бусад бүх салбар энгийн буюу амралтын өдрийн хуваарийн дагуу ажиллах юм байна.

ХААН БАНК

Өнөөдөр “Сансар”, “Үйлдвэр комбинат”, “Ард”, “Бичил”, “100 айл”, “Өнөр хороолол” салбарууд 10.00-18.00 цаг хүртэл ажиллана.

ТӨРИЙН БАНК

Өнөөдөр буюу шинийн гурванд “40 мянгат”, “13 дугаар хороолол”, “120 мянгат”, “Өнөр хороолол”, “50 мянгат”, “Баруун хүрээ” зэрэг тооцооны төвүүд 11.00-16.00 цагт ажиллана. “Занабазар”, “Бөхийн өргөө”, “11 хороолол”, “Өргөө кинотеатр”, “Драгон”, “Хан-Уул” зэрэг тооцооны төвүүд энэ сарын 22-нд 11.00-16.00 цагуудад ажиллана.

КАПИТАЛ БАНК

Өнөөдөр “50 мянгат”, Төв шуудан” дахь салбар 10.00-18.00 цагт ажиллана. Хороолол дахь салбар 10.00-16.00 цагийн хооронд ажиллана.

Categories
мэдээ нийгэм

48 гэмт хэрэг бүртгэгджээ

гэмт хэрэгХөхөгчин хонь жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгнээс шинийн хоёронд буюу хоёрдугаар сарын 19-20-нд шилжих шөнө Цагдаагийн ерөнхий газрын харьяа Мэдээлэл, Шуурхай удирдлагын төвд нийтдээ 8819 дуудлага ирсэн байна. Үүнээс цагдаагийн 102 утсанд 3814, түргэн тусламжийн 103 утсанд 4462, 101 болон 105 тоот утсанд 545 дуудлага иржээ. Харин энэ дотроо гэмт хэргийн шинжтэй 322 дуудлага ирсэнээс 48 нь гэмт хэрэгт бүртгэгдсэн бол гал түймэр аврах ажиллагааны 22 бодит дуудлага ирсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Буузыг гялгар уутан дээр жигнэх нь гэдэсний савханцар үүсгэдэг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинэ дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг сануулсан байна. МХЕГ-ын төв лаборторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарчээ. р Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол зэрэг олон төрлийн органик уусгагч ялгаруулж, тэр нь хүнсэндээ шингэж элэгний хорт хавдар, ходоодны шархлаа үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг аж.