Categories
гадаад мэдээ

“Нэр хүндийн марш”-д долоон улсын төрийн тэргүүн оролцоно

Украины нийслэл Киев хотноо “Нэр хүндийн марш” –ийг зохион байгуулах гэж байгаа тухай тус улсын эрх баригчид мэдэгдсэн билээ. Уг арга хэмжээнд одоогийн байдлаар барууны долоон орны төр засгийн тэргүүн оролцохоомэдэгдэв. Энэ марш дэлхийн улс орнуудын удирдагчид оролцсоноор Украиныг дэмжиж байгаа илэрхийлж байгаа юм хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн засаг захиргааны орлогч дарга мэдэгдэв. В.Януковичийг огцруулж, ардчилсан сонгууль явуулахаар болсныг ойг тохиолдуулан уг арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Үүнд Герман, Польш, Гүрж, Эстон, Латви зэрэг орнуудын төр засгийн тэргүүнүүд оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр чиглэлийн замыг хаав

Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаар тогтворгүй болж, орон нутагт цасан шуурга шуурснаас болж авто замын хөдөлгөөнд хүндрэл үүсч байна. Шинийн хоёрны өдөр Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хааж байсан бол, өчигдөр зүүн аймгууд руу чиглэсэн замыг хаагаад байсан. Харин өнөөдөр Говьсүмбэр аймаг руу ззорчих иргэдэд Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж, тийшээ зорчихгүй байхыг санууллаа.

Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой замын хөдөлгөөнийг хоёр талаасаа хааж замын хөдөлгөөн хязгаарласан байна. Мөн Багануур, Багахангайн чиглэлд салхи шуургатай замын нөхцөл халтиргаа гулгаатай байгаа тул анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Золголт хийж яваад төөрчээ

Нийслэлээс Шарын гол руу золгуут хийхээр шинийн хоёрны орой гарсан гэр бүлийн гурван хүн төөрсөн тухайгаа онцгой байдлын газарт мэдэгджээ. Дуудлагын дагуу очиход золгуут хийж явсан хүмүүс Шийрийн бригадын орчим уулын аманд цасан хунгарт машин нь суусан байжээ. Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22 дугаар ангиас 6 албан хаагч, 1 автомашинтайгаар хунгарт суусан УНЦ 82-07 улсын дугаартай портер машиныг татаж гаргасан байна. Мөн Булган аймгийн Бугат сум руу явж байгаад замын хажуугийн цасан хунгарт суучихлаа гэсэн дуудлагыг 2015.02.21-ний өдрийн19:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах 105-ын бүлгийн 6 алба хаагч, 1 автомашинтай очиж цасан хунгараас татаж гаргасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүм хийдүүд шинийн 15 хүртэл Бурхан багшийн ерөөл, магтаал хурж байна

Сар шинийн баярын үеэр хүрээ, сүм хийдэд хурал хуруулж, ном уншуулах сүсэгтний тоо эрс нэмэгддэг. Өнөө жилийн тухайд “Галзууруулагч” хэмээх модон хонь жил гарлаа. Билгийн тоололд таван махбодийг арван хоёр жилээр дамжуулан тооцоолсныг жаран гэдэг. Жаран жил бүр оноосон нэртэй бөгөөд өнөө жилийн модон хонин жилийг“Галзууруулагч” хэмээн нэрлэжээ.

Сар шинийн үеэр бурхан шашны төвүүд ямар, ямар хурал хурахыг сонирхуулъя. Гандантэгчинлэн хийд цагаан сарын хурлаа өвлийн адаг сарын 25-нд хуучин номын хурлаар эхэлсэн байна. Шинийн 1-нээс 15 хүртэл үдээс хойш цагаан сарын их ерөөл хурах ажээ.

Харин Зайсан дахь Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнд үйл ажиллагаагаа явуулж буй “Намо будда” төв монгол уншлагын хуралтай гэдгээрээ онцлогтой. Тодруулж хэлбэл өдөр бүрийн тогтмол хурал, гүрэм, заслыг эх хэлээрээ уншдаг гэсэн үг. Эднийх цагаан сарын үеэр 09 цагаас 17 цаг хүртэл ажиллана гэсэн.. Шинийн нэгний өглөө Цэдор Лхамаар хурал номын ажил эхэлсэн бөгөөд бурхан багшийн их дүйчинд зориулсан магтаал зэргийг 15 хоногийн турш хурна. Шинийн 2-нд сүлд, хийморийг сэргээж, хишиг буяныг даллан дуудах Их сан, 3-нд ажил үйлс бүтээхэд тустай Дарь-Эхийн мандал шиваа хурсан бол 4-нд энэ насанд өвчин зовлонгүй, хойт насандаа сайн төрөл олох тухайд Данжуур, 5-нд хойтын ерөөлд зориулах Оройн ерөөл, Ганжуур, 6-нд Данжуур, 7-нд нас уртасгахад тустай Цэгмидийн чого тус, тус хурах ажээ. Харин шинийн 8-нд өвчин зовлонгоос гэтэлгэх, цаг бусын үхлээс гэтэлгэх тухайд Манал, Маналын чого, 9-нд ад зэтгэрийн хорлолыг арилгахад Лхам мам туган, Чойжил дүгжү, 10-нд Оройн ерөөл, Ганжуур, 11-нд Данжуур, 12-нд хийморь сүлд сэргээх Говийн лха, эд хөрөнгийг арвижуулах Намсрай, муу зүйлийг даран устгах Очирваань, 13-нд Цэгмидийн чого, 14-нд анхдугаар богд Занабазарын мэндэлсэн, нас нөгчсөн дүйчин өдрийн Өндөр гэгээний дайчид хурал, 15-нд гай барцадгүй байх, үйл хэргийг сэтгэлчлэн бүтээхэд зориулсан Сандуйн жүдийг тус, тус хурах юм байна.

“Намо будда” төвийн дэргэдэх монгол уншлагат хурал дээрх номуудыг сар шинийн үеэр хурах бөгөөд бусад сард тогтмол хуралтай ажээ. Тухайлбал, сар бүрийн шинийн 2-нд Гүн-А дамжин, 3-нд Оройн ерөөл, Ганжуур, 8-нд Манал, Маналын лхого, 9, 19, 29-нд Чойжил дүгжү, 15-нд Дарь-Эхийн мандал шиваа, 25-нд Цэгмидийн чого, Мам туган хурна. Дээрх хурлуудаас гадна “Намо будда” төрийн бус байгууллагын хүрээнд долоо хоног бүрийн бямба гаригт гүрү ёго бясалгалын хичээл, ням гариг бүрт “Буддизм бидний амьдралд” сэдэвт лекц уншдаг ажээ. Эдгээр бясалгал, лекцэд хүссэн хүн бүр суух боломжтой юм байна. Мөн галын тахилга, одны тахилга зэрэг олон арга хэмжээг зохион байгуулдаг гэсэн.

Дамбадаржайлин, Түвдэнпэлжээлин, Дашчойлин зэрэг хийдийн цагаан сарын хурал шинийн 29-нд эхэлсэн бөгөөд Гандантэгчинлэн хийдийн нэгэн адил Цэдор лхам бурхнаа тахиад шинийн нэгнээс 15 хүртэл бурхан багшийн ерөөл, магтаал хурах юм байна.

С.ЦЭЦЭГ


Categories
гадаад мэдээ

Америкт маш их хүйтэрснээс 30 хүн осгож амь үрэгдэв

АНУ-ын зүүн нутгуудад нэлээд хүйтэрсэн байна. Үүний улмаас 30 хүн хөлдөж нас барсан тухай мэдээллээ. Теннеси мужид 18, Кентукид 10, Пенсильванид хоёр хүн амь үрэгджээ. Сүүлийн өдрүүдэд Америкийн зүүн хэсэгт оршин 27 мужуудад нэлээд хүйтэрснээс 1300 нислэгийг цуцалсан байна. Мөн Вашингтон, Нью-Йорк, Денвер, Чикаго хотуудад нисэх онгоцны буудал үйл ажиллагаагаа зогсооход хүрчээ. Харин өнөөдрөөс эхлэн эдгээр нутгуудад хүйтний эрч суларч байгаа тухай мэдээллээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ

Ким Жөн Ун үсээ өөрөөр засуулжээ

Энэ сарын 18-ны өдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын улс төрийн товчооны хурал эхэлсэн билээ. Түүнд Ким Жөн Ун оролцсон бөгөөд үсээ өөр маягаарзасуулсан байв. Шинэ засалт нь удирдагчийн өвөө Ким Ир Сений үсний засалттай тун төстэй байсан гэдгийг гадаадын хэвлэлүүдэд онцлон бичсэн юм. Харин зургийг яг хэдний өдөр авсан нь тодорхойгүй байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүн сураггүй байна

Сүхбаатар аймгийн Асгат сумын хоёрдугаар баг Шивээт гэдэг газар 41 настай М гэх эрэгтэй хүн дан цамцтай, халамцуу байдалтай шинийн хоёрны үдшийн 23:00 цагийн орчим алга болсон гэсэн мэдээг онцгойгийнхон хүлээн авчээ. Улмаар тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан зургаан хүн, нэг автомашинтайгаар эрэн хайж байна. Одоогоор М олдоогүй аж. Шивээт нь сумын төвөөс 60 км зайд байдаг гэнэ.

Мөн Дундговь аймгийн Адаацаг сумаас зүүн тийш 40 км-т нутаглах А-гийнхаас 18:00 цагийн орчимд 14 настай, Д гэх эрэгтэй хүүхэд гэр рүүгээ гараад одоо болтол ирээгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр оройн 22:34 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс зургаан албан хаагчид, нутгийн иргэд гээд нийт 11 хүн хоёр автомашинаар эрэн хайж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр супер лигийн гурван тоглолттой

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн II тойргийн шийдвэрлэх тоглолтууд өнөөдөр Спортын төв ордонд болно. Энэ өдөр эхний тоглолт 14.00 цагаас “Хэнтий Чингис Сити”-“Эрдэнэ Дрийлинг Ригс” багуудын хооронд болох юм. Харин 16.00 цагаас “Их Өргөө Аравтууд” – Төв аймаг “Төв Ургац” багтай өрсөлдөх бол 18.00 цагаас “Гэгээн Хангай Лидер” – “СБЛ Хасын Хүлгүүд” тус тус тоглоно.

Супер лигийн эрэгтэй 11 багаас “SBL Хасын Xүлэгүүд”, “Дорнод Танан Гарьд” багууд адил арван хожилтой тэргүүлж байна.

Багууд нийт 20 тоглолт хийхээс 16-17-г хийгээд байгаа юм. Ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр сүүлийн гурван тоглолт болж, плэй-оффт өрсөлдөх найман баг тодорно.

Categories
мэдээ нийгэм

Орон нутагт галын гурван дуудлагатай хонолоо

Дорноговь аймгийн Айраг сумын Төмөр замын барилга орон сууцны 4-р байр 1 тоотод З-н 8х28 м2 байрны үүдний амбаар шатаж байсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 23 дугаар ангийн 7 албан хаагч унтраажээ. Мөн Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Шинэ хороо 3-2 тоотод иргэн Г-н эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй өвлийн дүнзэн байшин шатсныг аврагчид унтраажээ. Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаан-чулуут багийн 46-01 тоотод иргэн Ч-н 5х7 харьцаатай палкан материалаар барьсан байшин дээврээсээ шатаж байна гэсэн дуудлагыг 2015.02.22-ны өдрийн өглөөний 05:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 81 дүгээр ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгууд руу чиглэсэн авто замын хязгаарлалтыг цуцлав

Өнөө жилийн сар шинийн баяраар орон нутагт цасан шуурга шуурч, авто замаар зорчиход хүндрэлтэй байлаа. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар энэ сарын 18-ны өдрийн 10.00 цагаас 23-ны өдрийн 10.00 цаг хүртэл Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллаж байна. Мөн сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 20-ны өдөр нутгийн зүүн хагаст цас орж, салхи говь, тал хээрийн нутгаар 18-20 м/с хүрч ширүүсэн хүйтний эрч өмнөх өдрүүдээс эрс чангарсан тул Шадар сайд, ОБЕГ-ын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар энэ сарын 20-ны 23.00 цагаас 21-ний 07.00 цаг хүртэл Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын замын хөдөлгөөнийг түр хязгаарласан бол өчигдөр буюу энэ сарын 21-ний 07.00 цагаас 22-ны 07.00 цаг хүртэл Дорнод, Дорноговь, Сүхбаатар чиглэлийн орон нутгийн замын хөдөлгөөнийг түр хязгаарласан юм.

Өнөөдөр орон нутгийн замуудын хязгаарлалтыг цуцлав. Гэсэн хэдий ч цасан шуургын улмаас зам халтиргаа, гулгаатай байгаа учраас жолооч нар орон нутгийн замын хөдөлгөөнд хурдаа тохируулан эгнээ байраа зөв эзлэн оролцохыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.