Categories
мэдээ нийгэм

Чингэсийн одонт Х.Намсрай нарандаа мөргөдөг

Чингэсийн одонт физикч Х.Намсрайг шагналын даллага авсан хүн гэж тодорхойлж болно. Тэрбээр цагаан сарын өмнөхөн “Өнөөдөр” сонины Морин жилийн алдартануудын нэг болсон билээ. “Энэ бол нэгд миний хөдөлмөр зүтгэл юм. Хоёрдугаарт миний аз юм. Хүмүүс шинжлэх ухааныг үнэлж, намайг алдаршуулж байгаад баяртай байдаг” гэж тэрбээр хэлсэн юм.“Монголын физикчид дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдөх ирээдүй байна. Залуучууд шинжлэх ухаанд, оюуны бүтээлдхошуурч ажиллаж байгаа.Энэ бол зүй тогтол гэж би хувьдаа үзэж байгаа” хэмээн энэ эрхэм хэлсэн юм.Х.Намсрай гуайЦагаан сараар зочид ихтэй байдаг. “Манай залуус, ах дүү нар, үр хүүхэд ирдэг” гэлээ. Шинийн нэгний өглөө тэрбээр “Нарандаа мөргөдөг” гэсэн юм. МөнУлаанбаатарынхаа байгалийн үзэсгэлэнт газраар, уул хадаар аялж шинэлдэг аж. Сонирхуулахад алдартай физикчийн гэргий нь мөн физик, математикийн багш мэргэжилтэй агаад том охин нь аавынхаа мэргэжлийг өвлөжээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Монголгүй

Сар шинийн баяраар золголт хийж яваа бололтой охин нялх тугал тэвэрсэн зурагныхаа дор “Айлд очсон чинь төрөөд нэгхэн хонож байгаа хөөрхөн ботго байна” гэсэн тайлбартайгаар facebook-тээ тавьсан нь сүүлийн хэдэн өдөр цахим ертөнцийн зугаа болов. Шооч нөхдүүд ишиг тэвэрсэн зургаа “хурга” гэсэн тайлбартайгаар, тэмээг “үхэр” хэмээн жиргэж өнөөх охиныг байх суух газаргүй болтол нь шоолцгоолоо. Биднийг багад аав минь “Мал зүсэлсэнгүй, тооллоо. Монголгүй монди. Зүсээр нь ялгаж сур” гэж загнадаг байж билээ. Зуны амралтаараа малын захад гурван сар болохдоо хоттойгоо зүслээд ялгах гэхээр зарим нь баараггүй адилхан харагдаад мөнчиг их загнуулдаг байсансан. Тэгэхээр төрснөөсөө хойш мал хуй хараагүй хүүхэд ботго, тугалаа ялгахгүй байх нь аргагүй. Хотын төвд, гадаадад амьдарч байгаа олон ийм хүүхэд бий. Хүн угаасаа л үзээгүй, сонсоогүйгээ мэдэхгүй байдаг шүү дээ. Үзэж харж, мэдэрч байж мэддэг, таньдаг болдог. Аав ээж, багш нь тэднийг монгол хүн учраас угаасаа л мэдэж байх ёстой гээд малын тухай “А” ч заадаггүй. Зааж, хэлж өгөөгүй атлаа “Монголгүй” гэж загнах, шоолох эрх томчуудад байхгүй. Даяаршсан нийгэмд монгол ахуйгаас хол өсч болно. Харин монгол ахуй, түүх, соёлыг нь ярьж хэлж өгдөг байх ёстойг дээрх жишээ харуулж байгаа юм.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шийдэм одтой, цагаан морь өдөр

Аргын тооллын хоёрдугаар сарын 23. Сумъяа гариг. Билгийн тооллын 5. Шийдэм одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 07.44 цагт мандан, 18.13 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр лусыг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэхэд, хэрүүл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ нийгэм

Нийтлэг үйлчилгээнийхэн шинэ машинтай боллоо

Баянзүрх дүүргийн тулгамдсан асуудлын нэг хог тээвэрлэлт байдаг. 304 мянган хүн амтай, 86 мянган өрхтэй тус дүүрэгт Нийтлэг үйлчилгээний дөрвөн газар ажиллаж, иргэд, өрх, аж ахуйн нэгжийн хогийг цэвэрлэж, тээвэрлэдэг. Дүүргийн нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтөөс үүссэн хур хог, аж ахуйн нэгжийн хашаа, гудамж талбай, гол усны ай сав дагасан үүсмэл хог, орон сууц, гэр хорооллын өрхийн хог, үерийн далан,хамгаалалтын шуудуу дагасан үүсмэл хог гэх мэтээр хөндлөнгийн шалтгаантай ачаалал нэмэгддэгээс Нийтлэг үйлчилгээний газруудад хог тээвэрлэлтийн машинууд байнга дутагдалтай байдаг. ө Тиймээс 2014 онд дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ нийтлэг үйлчилгээний газруудын авто баазыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил зохион байгуулсанаар модон хонин жилийн босгон дээр Баянзүрх дүүргийн Орон нутгийн өмчит Нийтлэг үйлчилгээний дөрвөн газарт хог тээврийн зориулалттай задгай тэвштэй өөрөө буулгагч дөрвөн машиныг өнөөдөр хүлээлгэн өглөө. ISUZU маркийн таван тоннын даацтай хог тээврийн зориулалттай өөрөө буулгагч эдгээр дөрвөн машин нь 6.5 метр куб хог багтаах боломжтой задгай тэвштэйгээрээ давуу талтай юм хэмээн Баянзүрх дүүргийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд айлчилж байна

Гадаад хэргийн сайдын урилгаар БНАСАУ-ын Гадаад хэргийн сайдРи Сү Ен энэ оны 2 дугаарсарын 22-25-ны өдрүүдэд манай улсад албан ёсоор айлчилж байна.

Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайдРи Сү Ен Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарттус тус бараалхаж, Гадаад хэргийнсайд Л.Пүрэвсүрэнтэй албан ёсны хэлэлцээ хийж, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын Зөвлөлдөх комиссын Монголын хэсгийн дарга Р.Бурмаатай уулзана.

Гадаад хэргийн сайд нар яриа хэлэлцээний үеэр хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, хөдөлмөрийн харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч,Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ“ болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны харилцан сонирхсон асуудлаар санал солилцож, Монгол Улсын Гадаад хэргийн яам, БНАСАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын Санамж бичгийг шинэчлэн байгуулна.

Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Пхеньян хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж, БНАСАУ-аас Лихтенштейний Вант Улс, Нидерландын Вант Улс, Швейцарын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, НҮБ-ын Женев дэх төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байсан, БНАСАУ-ын Хөдөлмөрийн баатар, “Ким Ир Сен”, “Ким Жөн Ир”-ийн одонгоор шагнагдсан, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүн юм байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр хулгайн гэмт хэрэг 26 бүртгэгджээ

Сар шинийн баяр буюу хоёрдугаар сарын 18-21-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 149 дуудлага мэдээлэл хүлээн авч 129 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ.

Үүнээс хулгайн гэмт хэрэг 26 бүртгэгдсэнээс найман гэмт хэргийн, танхайн гэмт хэрэг 30 бүртгэгдсэнээс 29 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоон, зам тээврийн осол гэмт хэрэг 53 бүртгэгдэж шалгагдсан байна.

Мөн сар шинийн үеэр эд зүйлс шатсан дуудлага цөөнгүй бүртгэгдсэн тул иргэд та бүхэн галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байнa.

Categories
мэдээ нийгэм

Сар шинээр 12 хүүхэд осолд орсон байна

Сар шинийн баяраар замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Үүний хэрээр авто замын ослын тоо ч нэмэгддэг байна. Өмнөх жилүүдийн адил энэ жилийн цагаан сарын баяраар ч замын ослын тоо нэмэгдэв. Үүний дотор хүүхдүүд осолд өртөх тохиолдол эрс ихэсчээ. Өнгөрсөн хоёр өдөрт л гэхэд нийт 12 хүүхэд авто замын осолд өртсөн байна.

Хүнд, хөнгөн байдлаар бэртсэн хүүхдүүдийн найм нь эцэг эхтэйгээ хамт машин дотор явж байсан байна. Энэ нь эцэг эхчүүд замын хөдөлгөөнд оролцохдоо хүүхдүүддээ хамгаалах бүс хэрэглүүлдэггүй байдалтай холбоотой гэлээ. Тиймээс замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хамгаалах бүсээ хэрэглэхийг Замын цагдаагийн газраас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Өндөр гэгээн Занабазарын ойг тэмдэглэх талаар санал хүргүүлэв

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Монголын төр, нийгэм, соёл урлаг, шашны нэрт зүтгэлтэн, анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт санал хүргүүлжээ.

Монгол Улсын төрөөс Монголын анхдугаар Богд, Өндөр гэгээн Занабазарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хүндэтгэл үзүүлэх ёслолыг уламжлал болгон тэмдэглэж ирсэн. Анх 1995 онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт анх удаа даншиг наадам зохион байгуулан өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Мөн 2005 онд Засгийн газрын 92 дугаар тогтоол гарган түүний мэндэлсний 370 жилийн ойг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт тэмдэглэн өнгөрүүлсэн түүхтэй.

Тиймээс өмнөх уламжлалын дагуу ойг зохион байгуулах комиссыг Засгийн газраас байгуулан Занабазарын үйл хэргийн талаар олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, баримтын эмхэтгэл гаргах, баримтат кино, нэвтрүүлэг хийх, Сарьдагийн хийдийн малтлагыг үргэлжлүүлэх, урлагийн нэрт мастер төдийгүй төр нийгмийн зүтгэлтний хувьд нь судалгааны шинэ чиглэл гаргах, баяр наадам зохион байгуулах зэргээр архивын баримтад түшиглэн түүхэн бодит үнэнийг танин мэдүүлэх, сурталчлан түгээх нь зүйтэй гэж үзэж буйгаа Я.Содбаатар гишүүн энэхүү саналдаа онцолжээ. Энэ онд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний тэгш ойг тохиолдуулан Унгар Улсад эрдэм шинжилгээний бага хурал болох ажээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэд, хэдэн аймагт галзуу өвчний хорио цээр тогтоосон байна

Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Төгрөгийн-Эх багийн нутаг “Хулстайн гол” гэдэг газар малчин Х-ын 1 үхэр хоёрдугаар сарын 09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ. Мөн тус аймгийн Баян-Уул сумын Алтангадас багийн нутаг “Ловонгийн хонд” гэдэг газар малчин Б-н 1 тэмээ хоёрдугаар сарын 09-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устгасан нь галзуурсан байжээ.

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн “Ханангийн хөндий” гэдэг газар малчин Б-н нэг хонь галзуурсан, Увс аймгийн Зүүнговь сумын Баяннуур багийн нутаг “Хадааст” гэдэг газар малчин А-н хоёр үхэр галзуурсан учраас хорио цээрийн дэглэм тогтоосон байгаа аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Маргааш “Оскар”-ын эзэд тодорно

Дэлхийн кино урлагийн дээд шагнал болох “Оскар”-ыг гардуулах ёслол өнөөдөр буюу 22-ны орой болох юм. Харин цагийн зөрүүгээр ёслолын ажиллагааг манайд маргааш өглөө үзнэ. 87 дахь удаагийн ёслолыг нэрт жүжигчин Нил Патрик Харрис хөтлөх юм байна. Энэ жил уг шагналын 25 төрөлд нийт есөн кино өрсөлднө. Үүнд: найруулагч Клинт Иствудын “American Sniper“, найруулагч Алехандро Гонсалес Иньяриттугийн “Birdman”, найруулагч Ричард Линклейтерийн “Boyhood”, найруулагч Уэс Андерсоны “ The Grand Budapest Hotel”, найруулагч Мортен Тильдумын “The Imitation Game”, найруулагч Ава дюВернейн “Selma”, найруулагч Жеймс Маршын “The Theory of Everything”, найруулагч Дэмьен Шазеллын “Whiplash”зэрэг бүтээлүүд юм. Харин 2015 оны хүндэт “Оскар”-ыг Францын жүжигчин,зохиолч Жан-Клод Карьер, Японы хүүхэлдэйн кино бүтээгч Хаяо Миядзаки, Ирландын жүжигчин Хорин О’Хара нарт олгохоор болсон тухай хэдэн хоногийн өмнөмэдэгдсэн билээ.

Ю.Дэлгэр