Categories
мэдээ нийгэм

Сар шинээр алга болсон хоёр хүнийг эсэн мэнд олжээ

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газраассар шинийн өдрүүдэд эрэн хайх, аврах ажиллагааны тухай мэдээллээ.

Дундговь аймгийн Адаацаг сумын 3 дугаар багийн нутаг “Тал булгийн-Адаг” гэдэг газар нутагладаг малчин А-н гэрээс Д /14 настай, эрэгтэй/ 2015.02.21-ний өдрийн 18.00 цагт гараад алга болсон тухай дуудлагыг 2015.02.21-ний өдрийн 22:34 цагт хүлээн авч Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, орон нутгийн 40 иргэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.02.22-ны өдрийн 10:32 цагт тус сумын 3 дугаар багийн нутаг “Түнтгэрийн бууц” гэдэг газар нутагладаг малчин С-н гэрээс эсэн мэнд олсон.

Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн “Шивээт” гэдэг газар нутагладаг малчин М /41 настай, эрэгтэй/ 2015.02.20-ны өдрийн 23:00 цагт гэрээсээ гараад алга болсон тухай мэдээллийг 2015.02.21-ний өдрийн 12:40 цагт хүлээн авч тус сумын хэсгийн төлөөлөгч ахмад Дашзэвэгээр ахлуулсан 14 хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 2015.02.22-ны өдрийн 17:00 цагт Дөхөм багийн нутаг “Агьт” гэдэг газраас цогцсыг олж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч авч явсан.

Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг Тэрэлжээс баруун зүгт 5 км зайд шинээр баригдаж байгаа /МТ/ ШТС-ын орчмоос иргэн Б /37 настай, эрэгтэй/ төөрч алга болсон тухай дуудлагыг 2015.02.22-ны өдрийн 23:19 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 19 албан хаагч эрэн хайх ажиллагааг зохион байгуулах явцад иргэн Б Баянзүрх дүүргийн 23 хороонд оршин суух дүү Ш гэдэг айлд ирсэн тухайгаа 2015.02.23-ны өдрийн 06:54 цагт утсаар мэдэгдсэн байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зарим газраар цасан шуурга шуурна


24, 27-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-25-нд зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 17-22 градус, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Оскар” шилдгүүдээ зарлалаа

АНУ-ын Лос-Анжелес хотноо жил бүр зохиогддог кино урлагийн наадам болох “Оскар”-ын шагнал гардуулах ёслол тун саяхан өндөрлөлөө. 87 дахь удаагаа зохиогдож байгаа “Оскар”-ын наадамд нийтдээ найман кино өрсөлдөж эдгээр бүтээлүүдийг дэлгэцнээ амилуулахад хичээн зүтгэсэн жүжигчид, дүрс болон дууны найруулагчид, зохиолчид, зураглаач нар гэх мэт бүхий л уран бүтээлчид хэн нь шилдэг вэ гэдгээ сонслоо, зарлууллаа. “Америкийн мэргэн бууч”, “Бердмэн”, “Гран Будапешт”, “Стивен Хокингийн ертөнц” гэх мэтчилэн кинонууд энэ удаа өрсөлдлөө. Хэн гэдэг уран бүтээлч ямар төрөлд шагнал хүртсэнийг танилцуулъя.

Шилдэг кино: Мексикийн кино найруулагч “Алехандро Гонсалес Иньярриту” өөрөө зохиолыг нь бичиж найруулсан инээдмийн төрлийн “Бердмэн” хэмээх кино энэ жилийн шилдэг киноогоор заргалдлаа.


Шилдэг эрэгтэй жүжигчин: Британы алдарт физикч “Стивен Хокинг”-ийн амьдрал гэр бүлийнх нь харилцааны тухай өгүүлдэг Стивен Хокингийн ертөнц гэдэг киноны гол дүрийг бүтээсэн Эдди Редмэйн анх удаа Оскарын шагнал хуртэж үзлээ.

Шилдэг эмэгтэй жүжигчин: “Элис хэвээрээ“ гэдэг кинонд гол дүрийг бүтээсэн үзэсгэлэнт Жулиан Мур шилдэг эмэгтэй жүжигчинээр зарлагдлаа. Энэ Оскар түүний хувьд мөн л анхных нь юм байна. Хэдийгээр энэ эмэгтэй Холливүүдэд гялалзаад олон жил болж байгаач дөрвөн удаа Оскарт нэр нь дэвшиж байсанаас бус ганц ч удаа гардаж байгаагүй юм билээ.

Шилдэг эрэгтэй туслах жүжигчин: Ж.К.Симмонс

Шилдэг эмэгтэй туслах жүжигчин: Патрициа Аркэтт


Шилдэг найруулагч: Алехандро Гонсалес Иньярриту

Шилдэг хүүхэлдэйн кино: “Баатруудын хот”

Шилдэг зураглаач: Эммануэль Любецки-“Бердмэн”

Д.Бат-Эрдэнэ

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд хулгайн хэрэг 26 бүртгэгджээ

Сар шинийн баярын 2015.02.18-21-ний өдрүүдэд цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 149 дуудлага мэдээлэл хүлээн авч 129 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон тухай ЦЕГ-аас мэдээллээ.
Үүнээс хулгайн гэмт хэрэг 26 бүртгэгдсэнээс найман гэмт хэргийн, танхайн гэмт хэрэг 30 бүртгэгдснээс 29 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Мөн Зам тээврийн осол 53 бүртгэгдэж шалгагдсан байна.
Сар шинийн үеэр эд зүйлс шатсан дуудлага цөөнгүй бүртгэгдсэн тул галын аюулаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Сар шинийн өдрүүдэд нийслэлд 321 хүүхэд мэндэлжээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон харъяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны оройны 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллажээ. Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1618 хүн үйлчлүүлсэн байна. Мөн амаржих газруудад 321 хүүхэд мэндэлж, 158 хүү 165 охин төржээ. Баярын өдрүүдэд 5741 яаралтай дуудлага ирснээс насанд хүрэгчид 4167, хүүхдийн 1574 дуудлага ирсэн байна. Үүнээс архины хордлогын дуудлага 360 байсан бол гэмтэл бэртэл 749 бүртгэгджээ.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 7891 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс насанд хүрэгчид 5605, хүүхэд 2286, шинээр хэвтсэн өвчтний тоо 1007 байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл дарга золгож байна

Шинийн тавны ажлын эхний өдөр Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид сар шинийн золголтоо хийлээ. Золголтод НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон бусад удирдлагууд оролцлоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. Энэ үеэр Улаанбаатар хотыг удирдаж байсан үе үеийн удирдлага, ахмадуудаа урьж хүндэтгэл үзүүлжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Замын цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллажээ

Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажилласан гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Цаг агаарын нөхцөл байдал, замын хөдөлгөөний ачааллын мэдээлэл, сэрэмжлүүлгийг “Авто радио” 96.3-аар 15-20 минутын зайтайгаар өгч ажиллажээ.
Сар шинийн өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал хүндэрч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул иргэдийн аюулгүй байдлыг хангаж цасанд суух, осгох, төөрөх, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлж Дархан –Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн замын хөдөлгөөнийг 2015 оны 02 дугаар сарын 20-ны 23.00 цагаас 21-ний өглөөний 07.00 цаг хүртэл, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий аймаг руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2 дугаар сарын 21-ний өглөөний 07.00 цагаас 22-ны 07.00 цаг хүртэл хязгаарласан.
Түүнчлэн Замын цагдаагийн газраас Улаанбаатар хотоос хөдөө орон нутгийг зорих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа учир орон нутгийг чиглэн явах жолооч нар цаг агаарын мэдээг сайтар сонсох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурд хэтрүүлэх, урсгал сөрөхгүй байх, өөрсдийхөө болон бусдын аюулгүй байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

М.Батчимэг “Хаягаа кирилл юм уу монгол бичгээр бичээгүй аж ахуйн нэгжүүд торгууль хүлээнэ”

Монгол хэлний тухай хуулийн төслийг сар шинийн өмнөхөн хэлэлцэн баталсан. Уг хууль нь уйгаржин монгол бичгийгтөрийн албанд түлхүү ашиглахаар тусгасан байна. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг “Монгол хэлний засаглалтай болно”хэмээн мэдэгдээд буй. Тэрбээр ярихдаа “Хүүхдийг нэгдүгээр ангид орсон цагаас нь эхлэн монгол хэл, уран зохиолын хичээлийг тасралтгүй, батлагдсан агуулгаар заадаг байх. Үүн дотроо ялангуяа гадаад хэлний сургалттай хувийн болон олон улсын сургуулиудад монгол хэлний хичээлийг нэгдүгээр ангиас нь төгстөл монгол хэлийг заадаг байх асуудлыг хуулиар зохицуулж байгаа. Өндөр төлбөр авч байгаа зарим хувийн сургуулиуд монгол хэлийг тавдугаар ангиас нь, зарим нь алдаг оног зааж байгаагаас болоод хүүхдийн эрх маш их зөрчигдөж байгаа. Гэтэл тэр хүүхэд монгол хэлээ сайн сураагүйгээс болоод ирээдүйд төрд ажиллаж чадахгүй, эсвэл шалгуур өндөртэй хувийн компанид ч ажиллаж чадахгүй байх нөхцөл байдал үүснэ шүү дээ. Түүнчлэн дотоодын их, дээд сургуулиудад суралцахад ямар мэргэжлээс үл хамааран монгол хэлний суурь шалгалт авдаг болох юм. Энэ нь хэлний төвшин сайжрахад их чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Цаашилбал, төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилтнууд ч бас монгол хэлний шалгалт өгөх заалтыг оруулж өгнө. Түүнчлэн монгол хэлний хэрэглээг сайжруулах, гудамж талбай дахь хаягууд монгол хэлээр бичигдсэн байх гэх зэрэг тодорхой шаардлагуудыг оруулж өгч байгаа юм” хэмээн тайлбарлажээ.

Хууль хэрэгжүүлээгүй иргэн аж ахуйн нэгж торгууль хүлээх нь байна. “Монгол хэл, бичгийг хүүхдэд заах үүргээ биелүүлээгүй сургуулиуд, аж, ахуйн нэгж, байгууллагууд хаягаа кирилл, монгол бичгийн аль нэгээр нь бус дан гадаад хэлээр бичсэн зэрэг нийт дөрвөн заалтаар хуулийн этгээдэд торгууль ногдуулах заалт тусгагдсан. Аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-15 дахин нэмэгдүүлсэн хэмжээтэй байна. Энэ нь Захиргааны тухай хуулийн хамгийн бага торгуультай хууль” гэж гишүүн тайлбарлажээ.

Categories
мэдээ нийгэм

Төрийн байгууллагуудыг Ланд 570, 200 автомашин хэрэглэхийг зогсоов

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж, Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од нартай уулзаж, үүрэг даалгавар өгсөн юм.

Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу төрийн өмчит 757 байгууллагад автомашины ашиглалтын талаар судалгаа хийжээ. Эдгээр байгууллагуудад 5058 автомашин ашиглаж байгаагийн 812 нь том оврын, 159 дунд оврын жип машин байна. Судалгаанд хамрагдсан байгууллагууд нэг автомашинд жилд дунджаар 3889 литр шатахуун зарцуулж байгаа нь хот доторх үйлчилгээнд 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун хэрэглэдэг суудлын автомашин ашиглахыг хориглосон Засгийн газрын 2007 оны 349 дүгээр тогтоолыг зөрчиж байгааг Төрийн өмчийн хорооны дарга хэлсэн.

2014 онд төрийн өмчит байгууллагуудад ашиглаж байгаа нийт автомашины гаражийн зардалд 3.6 тэрбум төгрөг, шатахууны зардалд 16.3 тэрбум төгрөг, сэлбэг хэрэгслэлийн зардалд 5 тэрбум, төгрөг жолоочийн цалинд 25 тэрбум төгрөг гээд нийт 50 тэрбум төгрөгийн зардал гаргасан байгааг Төрийн өмчийн хорооны Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хяналтын газрын дарга О.Сэр-Од Ерөнхий сайдад мэдээлсэн юм.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд шатахуун их зарцуулдаг, том оврын автомашин хэрэглэхийг зогсоож, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай жип машин ашиглуулж, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин ашиглах шаардлага тавьж ажиллах чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хорооны даргад үүрэг болголоо. Мөн Үндэсний аудитийн газраас гаргасан зөвшөөрөлгүй ашиглаж байгаа гэх 222 автомашины судалгааг гарган, “Суудлын автомашины талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төслийг бэлтгэн 3 дугаар сарын 17-ны Засгийн газрын хуралдаанд оруулахыг даалгажээ.

Categories
гадаад мэдээ

Канадын оюутнууд шивээс арилгах тос бүтээжээ

Канадын оюутнууд шивээсийг ямар ч ул мөргүй, өвдөхгүйгээр арилгах тос зохион бүтээлээ гэж Independent хэвлэлд мэдээлжээ.
“Шивээсийг лазераар арилгахад түлэгдсэн юм шиг сорви үлддэг бол бидний энэ тосыг түрхсэнээр ямар ч сорви, ул мөр үлдэхгүй, мөн өвдөхгүй гэж 27 настай аспирант Алек Фалькенхам хэлсэн байна. Тэр бас энэ бол хэзээ нэгэн цагт гангарч шивүүлчихээд арилгамаар санагдах үед эрүүл мэндэд ямар ч аюулгүйгээр, блгино хугацаанд, хямд зардплаар түүнийгээ арилгаж болох арга гэж хэлжээ.
Фалькенхамын хэлж байгаагаар бол 10, 10 см-ийн харьцаатай шивээсийг арилгахад ердөө 4,5 долларын үнэ бүхий тос л хэрэгтэй гэнэ.
Одоогоор энэ тосыг туршиж байгаа юм байна.