Categories
мэдээ нийгэм

Сөрөх тагнуулын газрын дарга асан В.Нямханд төрөөс 200 сая төгрөг нэхэмжилжээ

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа В.Нямханд төрөөс их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Тодруулбал, тэрбээр цагдан хоригдсон хоног, сэтгэл санааны хохиролын мөнгө гэж 200 сая төгрөг төрөөс нэхэмжилж, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхэд хандсан байна.

Түүнийг Хятадын тусгай албанд мэдээлэл дамжуулсан, тагнуулын байгууллагын хууль, журам зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн хоёр жил шахам хугацаанд хорьж шалгасан юм.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний телевизийн хураамжийг тогны мөнгөтэй хамт авдаг болно

МҮОНТ-ын нэвтрүүлгийн үйлчилгээний хураамжийг цахилгааны төлбөр төлөхдөө өгөх юм байна.

Энэ талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Д.Цэнгэлмаа “Телевизийн нэвтрүүлгийн хураамжийн хувьд айл өрх болон байгууллага, аж ахуйн нэгжүүд нь Монгол Улсын олон нийтийн радио телевизийн тухай хуульд заасны дагуу төлөх ёстой. Өөрөөр хэлбэл нийтийн антен, сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран заавал төлөх ёстой.

Хураамжийн хэмжээ 1100 төгрөг. Дээр нь НӨАТ орно. Өмнө нь олон нийтийн телевизийн үйлчилгээний хураамжийг өнгөрсөн жилүүдэд зөвхөн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдээс төвлөрүүлдэг байсан. Харин МҮОНРТ-ийн хүсэлтээр энэ оноос эхлэн нийслэлийн найман дүүрэг, Төв аймгийн сумдын бүх айл өрх, аж ахуйн нэгжээс төвлөрүүлэхээр болсон” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийлээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвд шалгалт хийв. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, бодисын гадна талд бүртгэл тэмдэглэгээ хийгээгүй, хүүхдийн түргэн тусламжийн хэсэгт хүчилтөрөгч, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл дутагдалтай гэх зэрэг зөрчлүүд илэрсэн. Мөн эмнэлгүүдийн тусгаарлах өрөө нь ариун цэврийн өрөөгүй, хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт шинжлэгдэхүүн цуглуулах ариутгасан шил сав бэлтгээгүй, ариутгал хийсэн талаар хяналтын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, ариутгасан эсэх нь тодорхойгүй зөрчлүүд илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Иймд илэрсэн зөрчлийг арилгуулж, бэлэн байдлыг хангуулж ажиллах талаар тодорхой ажил зохион байгуулж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаархи мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийг Эрүүл мэндийн газарт хүргүүлэв гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Батмөнх Африкт циркийн сургууль байгуулна

Монголын циркийн жүжигчин Х.Батмөнх уран бутээлч нөхдийн хамт Өмнөд Африкт 1998 онд хувийн цирк байгуулжээ.

17 жилийн турш амжилттай ажиллаж буй энэ циркт Монголын болон бусад улсын жүжигчид тоглож, тус тивийг тойрон аялан тоглодог байна.

Тэгвэл “Dream circus” дэргэдээ циркийн сургуультай болохоор болжээ. Монголын циркийн үзүүлбэрүүдийг таниулах энэ циркийн сургуульд монгол багш нар ажиллах юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төр даана

Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Нийслэлийн орон сууцны сан байгуулж тодорхой графикийн дагуу иргэд урьдчилгаа төлбөрөө байршуулснаар 3-5 жилийн дараа орон сууцны түлхүүрээ авах юм. Харин төрийн албан хаагчдын хувьд Нийслэлийн орон сууцны сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэж НЗДТГ үзэж байна. Тодруулбал орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг өөрөө хариуцах боломжтой тохиолдолд тодорхой шалгуур хангасан төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох аж. Нийслэлийн орон сууцны корпораци, арилжааны банк болон төрийн албан хаагчийн хооронд байгуулсан гэрээгээ зөрчвөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг эргүүлэн төлүүлэх зарчим хэрэгжинэ гэж НЗДТГ мэдээллээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас 80 ам.метр хүртэлх хэмжээг сонгох зэрэг найман хувийн хүүтэй зээлийн шалгуурыг хангах юм байна. Нийслэлийн боловсролын газар 11 мянга гаруй багш, ажилтны дунд явуулсан судалгаагаар 79 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцанд орох боломжтой гэж үзжээ. Эдгээр иргэний 57 хувь нь урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг, 12 хувь нь 20-30 хувийг төлөх боломжтой харин үлдсэн хэсэг нь урьдчилгаа төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Categories
гадаад мэдээ

Цагаан сараар Хятад улс 250 сая жуулчин хүлээн авчээ

Өнөө жилийн цагаан сараар Хятад улс 250 сая жуулчин хүлээн авсан байна. Энэ нь өмнөх жилтэй харьцуулахад 11 хувиар өссөн үзүүлэлт аж. Жуулчдаас тус улсад 140 тэрбум юанийн орлого орсон байна.

Хятадын жуулчлалын судалгааны хүрээлэнгийнхний мэдээлснээр, Хятадын цагаан сарын амралтаар аялан жуулчлагчдын тоо эрс өсөж дотоодын жуулчлал нэмэгджээ. Хятадын Бээжин, Сань Я, Шямэнь, Чэндү, Лижян зэрэг аялал жуучлалын халуун цэг болсон нутаг орон Тайланд, Өмнөд Солонгос, Япон, Америк зэрэг орон хүмүүсийн сонирхлыг сүүлийн үед улам их татах болжээ.

Categories
мэдээ нийгэм

Багшлах эрхийн шалгалтын бүртгэл 28-нд дуусна

Багшлах эрхийн шалгалтад одоогийн байдлаар 189 хүн бүртгүүлээд байгаа юм байна. Багшийн мэргэжлээр төгссөн, багшлах эрх нь цуцлагдсан хүмүүсээс багшлах эрхийн шалгалтыг авдаг болсон. Уг шалгалтыг авах бүртгэл энэ сарын 3-28-ны хооронд явагдах юм.

Мэргэжлээрээ гурваас дээш жил ажиллагаагүй хүмүүсийн багшлах эрх автоматаар цуцлагддаг байна. Багшлах эрхийн шалгалтыг ирэх сарын дундуур авахаар төлөвлөжээ. Шалгалтыг цахимаар авна. Ингэхдээ ерөнхий сурган сэтгэл судлал, эссэ бичлэг гэсэн хоёр шаттай байх аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн дэслэгч н.Жамъяндорж уучлал гуйв

“Согтуу цагдаа гарцан дээр хүн дайрах шахаад бууж ирээд зодох шахлаа” гэх тайлбар бүхий цагдаагийн албан хаагчтай холбоотой дүрс бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээгээр цацагдсан билээ. Тэгвэл цагдаагийн дэслэгч н.Жамъяндорж цахим орчинд цацагдаад буй өөрийнхөө дүрс бичлэгт тайлбар хийлээ.

Тэрбээр “Энэ мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Өөрөө өөртөө их бурууг өгч байна. Их мэдрэмжтэй хүн утсаарсаа зураг авч, мэдрэмжтэй тэр хэсгийн бичлэгийг тавьжээ. Хүмүүс их айхтар болсон юм байна. Мөн мэдээллийн сайт, мэдээллийн хурд гэж айхтар болж… Юуны өмнө энэ бичлэгийг үзсэн бүх хүнээс уучлал гуймаар байна. Ийм характергүй үйлдэл гаргаж буй мэтээр бичлэгт харагдсандаа үнэхээр харамсаж байна. Цаашлаад энэ дээр тайлбар хийх нь зүйтэй байх…

…Би энгийн л хүн. Мөрөөрөө ажлаа хийж байгаа, цагдаагийн албанд орох гэж олон жил хүч хөдөлмөрөө шавхаж, олон жилийн нөр их хөдөлмөрийн дараа л дөнгөж дэслэгч цолоо зүүгээд явж байна. Албаныхаа нэр хүндийг унаган ингэж ярьж байгаадаа үнэхээр харамсаж байна.

…Гарцгүй шахуу газраар хоёр хүн зам хөндлөн гарч байсан юм. Энэ хоёр хүнийг гаргачихая даа гээд зогсох гэтэл тэр хоёр хүн зогсчихоор нь урдуур нь гарчихая гээд гарч байтал нэг залуу нь гэнэт огол харайгаад уруур мөргүүлчих шахаад гарахаар нь тормаз гишгээд сигналдсан. Гэтэл тэр залуу машины маань хаалга руу хүчтэй өшиглөсөн. Хэн ч гэсэн ундуйцна шүү дээ. Тэгэхээр нь “Чи яаж байгаа юм бэ” гээд зогссон чинь тэр залуу “Яадаг юм п… минь, чи хүн дайрлаа шүү дээ” гээд л маргалдаж эхэлсэн. Би албаныхаа хувцасны гадуур дээлээ өмсчихсөн, найзынхаа хүүхдийн даахийг үргээх санаатай явж байсан юм. Өнөөдөр албан дээрээ золгоцгоочихсон сэтгэл өндөр сайхан сэтгэгдэлтэй явж байсан чинь нэг нөхөр орж ирээд хамаг уур амьсгал эвдчихлээ. Энэ дээр согтуу гээд бичсэн байна. Үнэндээ хүн чинь заамдуулаад, дээл хувцасны зах урагдаад ирэхээр хүн гэдэг утгаараа уур ундуйцал их хүрсэн л дээ. Цагдаа гэдэг утгаараа омогшиж, бардамнасан зүйл огт байхгүй. Харин ч би ийм зүйлээс эмээж явдаг юм…ингэж байтал тэр залуу бичлэг хийгээд эхэлсэн” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Шуурганд төөрсөн хүү нутгийн айлд очиж амь аврагджээ

Шинийн 2-ны өдөр Дундговь аймгийн Адаацаг сумын гуравдугаар багийн Тал булгийн-Адаг гэдэг газар нутагладаг малчныхаас оройн 18.00 цагийн үед 14 настай хүү гэр рүүгээ гараад шуурганд төөрчээ.

Хүүгийн гэрийнхэн оройн 22.34 цагийн үед аймгийн Онцгой байдлын хэлтэст дуудлага өгснөөр Онцгой байдлын газрын есөн албан хаагч, орон нутгийн 40 иргэн эрэн хайх ажлыг эхлүүлжээ.

Шуурганд төөрсөн хүү нутгийн айлд очиж амь аврагдсан байж.

Categories
мэдээ улс-төр

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНАСАУ-ын гадаад хэргийн сайд Ри Сү Ентэй албан ёсны хэлэцээ хийв

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Гадаад хэргийн сайд Ри Сү Ентэй хоёрдугаар сарын 23-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээний үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн урилгыг нь хүлээн авч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд энэхүү айлчлал нь хоёр улсын өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна.

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Сү Ен Солонгос, Монголын ард түмэн хүнд хэцүү цагт тогтоосон түүхэн найрамдалт харилцаатайг дурдаад улс төрийн найрсаг харилцаандаа тулгуурлан эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжүүлэх, НҮБ, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний хүрээнд хоёр улс харилцан бие биенээ дэмжиж ажиллах, Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой буйгаа мэдэгдсэн байна.

Үүний хариуд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн БНАСАУ-тай бүхий л салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэхэд бэлэн байгаагаа дурдан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г БНАСАУ-ын талаас дэмжин төлөөлөгч оролцуулж ирсэнд талархал илэрхийлэн, Солонгосын хойгийн асуудлыг энхтайваны замаар шийдвэрлэхэд Монгол Улс бүхий л түвшинд дэмжлэг үзүүлэн ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэсэн болно.