Categories
мэдээ нийгэм

Өндөр настан дайруулан нас баржээ

Энэ сарын 02-ны өдөр “Хандгайт” цанын баазад хүүхдүүдээ баярлуулахаар очсон 60 гаруй насны эрэгтэй О нь уулнаас гулгаж байсан хүүхдүүдэд дайруулан золгүй байдлаар амь насаа алджээ. Хэдийгээр яаралтай түргэн тусламж дуудсан боловч тухайн өдөр ачаалал ихтэй байсан учраас Хандгайтын наахна замын бөглөрөлд орж тусламж үзүүлж чадаагүй гэнэ.

Categories
гадаад мэдээ

“QZ8501” нислэгийн онгоц цаг агаарын таагүй байдлаас осолдсон гэв

Индонезийн цаг уурын албанаас “AirAsia” компанийн “QZ8501” нислэг Ява тэнгист унаж осолдсон шалтгааныг цаг агаарын таагүй байдлаас үүдэлтэй гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Онгоцны хар хайрцаг олдоогүй байгаа тул ослын шалтгааныг бүрэн тайлах боломжгүй юм. Олон улсын хамтарсан баг эрлийн ажлаа үргэлжлүүлсээр байна. Одоогийн байдлаар 30 хүний цогцсыг тэнгисээс гаргаад буй. Мөн онгоцны үйлчлэгч хоёр эмэгтэй, 11 настай хүү, нэг оюутан зэрэг есөн хүний цогцсыг таних ажиллагаа дуусчээ. Үүний зэрэгцээ Ява тэнгисийн 30 километрийн гүнээсонгоцны хэсэг болох таван зүйлийг илрүүлсэн аж. Хэлтэрхийнүүдийн хамгийн том нь 18 метр урттай, 5.4 метрийн өргөнтэй. Мөн өөр нэг хэсэг нь 10 метрийн урттай аж. Онгоцны хэлтэрхийнүүдийг Панкаланбун хотын эрэл хайгуулын баазад хүргээд байна. Цаг агаар муу байгаа, мөн давалгаа хүчтэй байгаа нь эрлийн ажилд саад учруулаад буй талаар Индонезийн цаг уурын албанаас мэдээлжээ. Эрлийн ажилд АНУ болон Австрали, Орос зэрэг олон орны багууд нэгдэн “Airbus A320-200” онгоцны хар хайрцгийг хайж байгаа юм. Хар хайрцгийг нэгдүгээр сарын 5-ны дотор олж чадахгүй болцэнэг нь дуусч магадгүй талаар Индонезийн Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо мэдэгджээ.

Сануулахад, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Индонезийн Сурабая хотоос Сингапур руу хөөрсөн QZ8501 нислэгийн онгоц Ява тэнгист унаж осолдсон. Тухайн үед онгоцонд нисэх багийн долоон гишүүнээс гадна 137 том хүн, 17 хүүхэд, нэг нярай зорчиж явсан аж. Онгоц хөөрснөөс хойш цаг хүрэхгүй хугацааны дараа цаг агаарын таагүй нөхцөлөөс үүдэннислэгийн чиглэлийг өөрчлөх зөвшөөрлийг нисгэгч хүсч байжээ. Тухайн бүсэд өөр онгоцууд байсан тул өндрөө авалгүйгээр үүлэрхэг бүсийг тойрох зөвшөөрлийг диспетчерийн зүгээс нисгэгчид үүрэг болгосон гэдэг. Гэвч төдөлгүй онгоц аюулын дохио өгөлгүйгээр хянах дэлгэцнээс алга болсон юм. Энэ үед онгоц Индонезийн Банка-Белитунг мужийн Танжунгпандан хотоос зүүн урагш зүгт нисч байсан аж. Тус улсын Ерөнхийлөгч Ж.Видодо агаарын тээврийн “Air Asia” компанийн “Airbus A320-200” онгоц сүйрснийг албан ёсоор зарлаж, зорчигчдын гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн юм. Үүний дараа тэрбээр улс даяар гурван өдрийн гашуудал зарлаж, бүх ресторан баар, зоогийн газар, зочид буудал болон диско клубийн үйл ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн. Мөн амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлсэн юм. Түүнчлэн Индонезийн нийслэл Жакартагийнтөв талбайд “Airbus A320-200″-ийнхон баяртай” гэсэн бичигтэй футболкоор жигдэрсэн хүмүүс онгоцны зорчигчид болон нисэх багийнхныг сүүлчийн замд нь үдсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Г.Алтанхүүг шүүх хурал болно

Найз бүсгүйгээ гурван өдрийн турш зодож биед нь гэмтэл учруулж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж, хэргийг нээлттэй хэлэлцэх юм. Дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийгаачийн үхэлд буруутай гэж үзэж байгаа бол Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хууч өвчний улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн юм.

Энэхүү хэргийн шүүх хурал өмнө нь хэдэнтээ товлогдон болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, өмгөөлөгчдийн хүсэлтээр олон удаа хойшилсон юм.

Categories
гадаад мэдээ

Австралид онц байдал зарлажээ

Австралийн өмнөд нутагт ойн түймэр гараад байна. Энэ нь тус улсад он гарсаар гарч буй тав дахь түймэр. Өнгөрсөн бямба гаригт анх гарсан түймэр газар авч, одоогоор Аделайд дүүргийг бүхэлд нь хамраад байна. Үүний улмаас айлын орон сууцууд бүхэлдээ шатсан байна. Уг нутгаас холгүй газартолон ферм, дарсны аж ахуйнууд төвлөрдөг аж. Австралийн эрх баригчдын онцолж буйгаар цаг агаарын байдал ийм байдалтай удаан үргэлжилбэл тус улсад сүүлийн 30 жилд гараагүй томоохон түймэр болно гэжээ. Учир нь хүчтэй салхитай байгаа нь гал түймэр газар авах аюул тулгараад байгаа аж. Үүнтэй холбогдуулан19 сууринд нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлжээ. Мөн гал түймэр гарсан бүс нутагт онц байдал зарлаад байна.

Австралид ойн түймэр гарах нь ховор үзэгдэл биш аж. Одоогоос таван жилийн өмнө Виктория мужид түймэр гарч, 173 хүн амиа алдсан. Мөн хоёр мянга гаруй байшин шатаж байжээ.

Бэлтгэсэн Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилжээ

БСШУ-ны сайд Л.Гантөмөр МУИС-ийн захирлаар Р.Бат-Эрдэнийг томилжээ. Тэрбээр өмнө нь БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Дээд боловсролын газрын даргаар ажиллаж байсан юм.

МУИС-ийн захирал асан А.Галтбаяр өнгөрөгч оны 12 дугаар сарын 30-ны өдөр эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа хүлээлгэн өгсөн билээ.

Categories
гадаад мэдээ

Эболагаар 7989 хүн амиа алдаад байна

Эбола вирусийн халдвар авч нас барсан хүний тоо 7989-д хүрчээ. Энэ талаар ДЭМБ-ын мэдээлснээр уг өвчний 20381 тохиолдол бүртгэгдээд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Баруун Африкт эболагийн халдвар гарсан. Тодруулбал, Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигери, Мали, Сенегал зэрэг улсад эболагийн халдвар их байгаа юм. Хамгийн ихээр Либерид тархалт их байна. Зөвхөн тус улсад угвирусийн халдвараар нас барагсдын тоо 3423. Мөн 8018 хүн үхлийн аюултай вирусийн халдвар тээгчид аж. Дэлхийн тулгамдсан асуудал болоод байгаа уг вирусийг устгах бэлдмэлийг албан ёсоор хараахан батлаагүй. Гэвч зарим улс орнууд уг өвчний эсрэг вакцин болон эм бэлдмэлийг гаргаж авснаа зарлан, туршилт явуулаад байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Галт зэвсгийг тоолж дуусчээ

Улаанбаатар хотын хэмжээнд 13190 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байдаг байна. Тэгвэл “Зэвсэг-2014” арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагад 12142 ширхэг галт зэвсэг буюу 92 хувь нь бүртгүүлжээ. Уг галт зэвсгийн бүртгэлийг Монгол Улсын Галт зэвсгийн тухай хууль болон ЦЕГ-ын даргын тушаалын дагуу галт зэвсгийг бүртгэж, гэрчилгээ олгох, судалгааг шинэчлэх, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг гэрчилгээжүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Мөн сумны хууль бус наймааг таслан зогсоох, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэхийг зорьсон байна.

Э.БААТАР

Categories
гадаад мэдээ

Буриадад найман удаа газар хөдөлжээ

Буриадад нэг хоногийн дотор найман удаа газар хөдөлжээ. Хамгийн хүчтэй ньРихтерийн шаталбараар 4.9 магнитудтай байжээ. Газар хөдлөлтийн төв нь 1300 хүн амтай Северомуйск тосгонд байсан байна. Уг тосгоныг тойроод 150 километр зайд 15 хот суурин оршдог аж. ОХУ-ын Шинжлэх ухааны геофизикийн албаны мэдээлснээр нэгдүгээр сарын 3-ныүдээс хойш анх удаа газар хөдөлсөн гэнэ.

Categories
мэдээ нийгэм

419 согтуу жолоочийг саатуулжээ

Нийслэлийн цагдаагийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр “Шинэ жил-Эрүүл хяналт” арга хэмжээг энэ сарын 27-ноос 30-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын замын цагдаагийн газраас хөдөлгөөн зохицуулах чиглэлээр зургаан дүүргийн нутаг дэвсгэрт 385 уулзвар, хяналтын цэгт давхардсан тоогоор 499 офицер, 523 цагдаа, Хууль сахиулахын их сургуулийн 240 сонсогч ажиллаж, 2900 гаруй тээврийн хэрэгслийг шалгасан байна.

Ингэхдээ зөрчил гаргасан 597 хүнд торгох арга хэмжээ авч, 14 хүнийг баривчлуулж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 419 зөрчил илрүүлж, осол, зөрчил гаргаж, зарлагдсан 22 тээврийн хэрэгслийг журамлажээ.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын эсрэг хориг тавьсан байна

Өнгөрсөн зул сарын баяраар нээлтээ хийсэн “Sony Pictures” компанийн “Ярилцлага” киног Умард Солонгосын Хөдөлмөрийн намаас гаргахгүй байхыг шаардсан юм. Тэдний үзэж буйгаар тус кино ньУмард Солонгосын гурав дахь үеийн удирдагч Ким Жөн Уныг гутаан доромжилж, ард иргэдийг нь айдаст автуулж байгаа аж. Тиймээс киног нэн даруй гаргахгүй байхыг шаарджээ. Мөн тэд шаардлагыг нь үл биелүүлбэл олон улсын хүний эрхийн байгууллагад хандахаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ “Sony Pictures” хакердсан хэрэгт умард солонгосчуудыг буруутгаж буй нь өдөөн хатгасан хэрэг юм гээд “Биднийг буруутгасан аль ч гүрэнтэй бид дайтахад бэлэн байна” гэжээ.Харин АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама өчигдөр хариу мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр”Sony Picture”-ийн хохирлыг Умард Солонгосын тал барагдуулахгүй бол эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа сануулав.

“Ярилцлага” кино нээлтээ хийсэн даруйдаа Америкийн гурван кино чартад эхний таван байранд жагсаад байна. Одоогийн байдлаар тус кино нь 127 сая ам.долларын ашиг олоод буй. “Sony”-ийн удирдлагууд нэгдүгээр сарын 15-наас Америкийн томоохон хотуудын кино театруудад нээлтээ хийхээ мэдэгдсэн юм.”Ярицлага” кинонд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уныг хөнөөх нууц хуйвалдааны тухай өгүүлдэг аж. Энэ нь тус компанийн сүлжээг хакердсан хэрэгт Пхеньянийг сэжиглэх үндэслэлийг улам нэмэгдүүлжээ.