Categories
мэдээ нийгэм

Төмөр хийцэд хоёр хүн хавчуулагджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг авто замын зорчих хэсэгт өчигдөр 09-91 УНВ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер” загварын суудлын автомашин, 84-19 УНГ улсын дугаартай “Тоёота Приус” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн О.Хулан /16 настай, эмэгтэй/, О.Эрдэнэтуул /13 настай, эмэгтэй/ нар төмөр хийцэд хавчуулагдаж гэмтсэн байсныг гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.

Categories
мэдээ улс-төр

“Шилэн данс”-ны тухай хуулийг хэрэгжүүлээгүй бол ажлаас нь хална

2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн данс”-ны тухай хууль эхлэн хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд санхүү, эдийн засгийн бүхий л мэдээллийг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Мэдээллийн дагуу иргэд тухайн байгууллагаас санхүүгийн мэдээлэл авч, хяналт тавих эрхтэй болсон юм. Хуулийг анх санаачилж, боловсруулах шатанд нийслэлээс дэмжиж өнгөрсөн онд нийслэлийн ЗДТГ-ын www.ulaanbaatar.mn цахим хуудсанд “Шилэн данс” гэсэн цэсийг шинээр байршуулж, ажиллуулж эхэлсэн. Мөн нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагуудын гадаад, дотоод томилолтын зардлын тайланг олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа юм.

Өнөөдөр болсон 2015 оны Нийслэлийн удирдах ажилтнуудын анхны шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хуулийн хэрэгжилтийг яаралтай хангаж, нийслэлийн нутгийн захиргааны харъяа байгууллагууд өөрсдийн цахим хуудсанд санхүүгийн мэдээллээ байршуулах, уулзалт бүрийг нээлттэй ид тод явуулах системд шилжих ажлыг 2015 оны 02 дугаар сарын 01 гэхэд дуусгасан байхыг үүрэгдлээ. Хэрэв заасан хугацаанд хуулийн хэрэгжилттийн хангаагүй бол тус байгууллагын даргыг ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрээсээ гараад гурав хоносон иргэнийг эрэн хайжээ

Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр багийн Цагаан дөрвөлжийн 1 дүгээр гудамжийн 1 тоотод оршин суугч иргэн А.Оюунномин 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэрээсээ гараад сураггүй болсон талаарх дуудлага аймгийн Онцгой байдлын хэлтэст иржээ. А.Оюунномин 19 настай, эмэгтэй. Түүнийг Онцгой байдлын хэлтсийн 13 албан хаагч, Цагдаагийн хэлтсийн 2 албан хаагч, ар гэрийн 3 хүн 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байтал А.Оюунномин ар гэрийнхэндээ эсэн мэнд байгаагаа мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Галд өртөж нас баржээ

Энэ сарын 3-ны өдөр нийслэлд гал түймрийн 4, зөрчлийн 3, орон нутагт гал түймрийн 2, зөрчлийн 1 дуудлагатай байлаа. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг барилга “Мега стор” дэлгүүрийн баруун талд 81 дүгээр байрны хойд талд дулааны шугамын худагт дулаалга шатаж байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар ангийн албан хаагчид ажиллаж унтраажээ. Дулааны шугамын худагт байсан эрэгтэй хүн нас баржээ. Талийгаачийн нэр, нас, оршин суух хаяг тодорхойгүй байгаа аж. Хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Баяраар 397 хүүхэд мэндэлжээ

Баярын амралтын өдрүүдэд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн оройн 17.00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн өглөөний 09.00 цаг хүртэл НЭМГ болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хариуцлагатай жижүүр гарган бэлэн байдалд хуваарийн дагуу ажиллажээ.

Шүд, эрүү нүүрний төв, Дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, Өрхийн Эрүүл мэндийн төвүүд 10-17 цагийн хооронд ажиллаж иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлсэн байна. Хариуцлагатай жижүүрийн мэдээгээр дээрх өдрүүдэд нийслэлд 397 хүүхэд мэндэлж, 6218 хүнд яаралтай тусламж үзүүлсэн байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн төвүүдээр 8835 иргэн үйлчлүүлж, түргэн тусламжийн 7081 дуудлага иржээ. Баярын өдрүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний ноцтой алдаа, доголдол, архины болон хоолны хурц хордлого гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Газ дэлбэрч гурван хүн гэмтжээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хороолол 718 дугаар байрны 4 дүгээр давхрын 28 тоотын айлд энэ сарын 2-нд хэрэглээний газ дэлбэрч 3 өрөө байрны цонхнууд нь хагарчээ. Мөн тухайн үед гэрч байсан 30 настай эрэгтэй, 30, 33 настай хоёр эмэгтэйн нүүр, хүзүү түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн аж.

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн захирлаар Ц.Оюундарь томилогдлоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Ц.Оюундарийг томилох шийдвэр гаргажээ. Тус хуралдаанд нийт 12 гишүүн оролцож, санал хураахад нэг хүчингүй санал гарсан байна. Үлдсэн 11 гишүүн буюу 91 хувь нь Ц.Оюундарийг Ерөнхий захирлаар томилохыг дэмжжээ. МҮОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд Моннис группийн дэд захирал Д.Сайнбаяр өрсөлдөж, нэрээ татсан талаар эх сурвалж мэдээлэв.

Ц.Оюундарь дөнгөж сая Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржоос тамгаа гардаж авлаа. Тэрбээр ажлаа авсан даруйдаа энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар Үндэсний зөвлөлөөс гаргасан орон тооны цомхотголын ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдэв.

Ц.Оюундарь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үед МҮОНТ-д сурвалжлагчаар ажиллаж байсан. Мөн 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан. 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, “Сэтгүүл Зүйн Мастер”-ийн зэргийг хамгаалсан бөгөөд өнөөг хүртэл АН-ын генсекээр ажиллаж байсан билээ.

Categories
мэдээ спорт

“Цодгор хүү” өсвөрийн шатарчдын тэмцээн эхэллээ

Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулж буй Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2015” өсвөрийн шатарчдын тэмцээн өнөөдөр эхэллээ. “Урамтай шатар” холбооны байранд болж буй тус тэмцээн хөвгүүд, охидын тав, долоо, ес, 11 хүртэлх насны ангилалд швейцарь системээр 7-9 өрөг үргэлжилнэ. Тэмцээний аваргууд ирэх лхагва гариг буюу энэ сарын 7-ны өдөр тодорно.

Тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Бурмаа УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлт гаргасан гэв үү

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтийг гаргасан байна. Шинэ он гарахаас урьтаж гаргасан түүний хүсэлтэд намаас нь албан ёсоор хариу өгөөгүй байгаа аж.

УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах болсон шалтгаанаа сайд Р.Бурмаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн давхар дээл тайлах хуулийн төслийг анхнаасаа дэмжиж байр сууриа илэрхийлж байсны хувьд, мөн Засгийн газрын гишүүн нь давхар дээлгүй байх ёстой” гэж үзсэний үндсэн дээр өргөдлөө гаргасан” гэлээ.

Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрээр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон юм. Тиймээс УИХ болоод Ардчилсан нам түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг хүлээн авсан нөхцөлд намын жагсаалтад эрэмбэлэгдсэн дараагийн хүн орыг нь залгах ёстой. Үүгээр бол Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ УИХ-ын гишүүн болох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Онцгойгийнхон бэлэн байдалд ажиллаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/363 тоот тушаалаар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 10:00 цагаас 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ажилласан юм. Энэ хугацаанд нийслэлд гал түймрийн 25, зөрчлийн 24, орон нутагт гал түймрийн 9, зөрчлийн 10, мэдээллийн 1 дуудлагатай байсан аж.

Тээврийн хэрэгслийн осол: Нийслэлийн 3 дүүрэгт нийт 3 удаа тохиолдож 7 хүн гэмтэж бэртсэн.

Эрэн хайх, аврах ажиллагаа: Нийслэлийн 1 дүүрэг, 2 аймгийн 3 суманд нийт 4 удаагийн дуудлагаар ажиллаж 2 хүн аварсан.

Мал, амьтны халварт өвчин:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: Өвөрхангай аймгийн Тарагт, Арвайрээх, Зүүнбаян-Улаан, Булган аймгийн Рашаант суманд “Галзуу” өвчний 5 тохиолдол үргэлжилж байна. Сумдын засаг даргын захирамжаар тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

Нийслэлийн 8 дүүрэг, 7 аймгийн 11 сумаас гамшгийн нөхцөл байдлын тухай нийт 80 дуудлагыг тус тус хүлээн авч шуурхай удирдлага, зохицуулалтаар хангаж ажилласан байна.

Зургаан суманд галзуу өвчин бүртгэгджээ

Энэ оны эхний өдөр нийслэлд гал түймрийн зургаа, зөрчлийн найман дуудлага иржээ. Мөн орон нутагт гал түймрийн гурав, зөрчлийн дөрвөн дуудлагатай байжээ. Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 6 сумын нутагт “Галзуу” өвчний 6 тохиолдол бүртгэгдсэн байна.

Далан руу унасан машиныг гаргажээ

Энэ сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжит багийн нутаг Отволын зүүн урд байрлах харзны усанд шар алаг зүсмийн шүдлэн үхэр унасан байна гэсэн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 55 дугаар ангийналбан хаагчид ажиллан унасанүхрийг татаж гарган тус багийн Ойчидын 6-11 тоотод оршин суугч М-ийн үхэр болохыг тогтоон эзэнд нь хүлээлгэн өгсөн байна. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн 10 дугаар хэсгийн 2-99 тоотод оршин суугч С.Мурагер /25 настай, эрэгтэй / ДАХ 47-04 улсын дугаартай Аксентзагварын суудлын автомашин нь9 дүгээр багийн нутаг Зурагтын антены баруун талын үерийн далангийн хажуу талд цасан хунгарт суусан дуудлагаар өөрийн биеэр ирж мэдээлсэн. Аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 22-р ангийн албан хаагчид ажиллан татаж гаргасан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.