Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр хар морь өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 6. Ангараг гариг. Билгийн тооллын 16. Найралт эх одтой, хар морь өдөр. Өдрийн наран 08.40 цагт мандан, 17.10 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улай гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Бага хүйтэн болох улирал 00.56 цагт эхэлнэ. Модон хохимой өдөр.

Categories
мэдээ улс-төр

Чингисийн одон гардуулав

Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд өнөөдөр /2015.01.05/ Орхон аймгийн Засаг дарга, тус аймгийн Ардчилсан намын дарга Г.Зоригтод Чингисийн одон гардууллаа.

Г.Зоригт нь 2007 оноос хойш Орхон аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байгаа бөгөөд тус намын ҮЗХ-ны гишүүн юм. Ардчиллын үнэт зүйлсийг түгээн, хамгаалан бэхжүүлэхэд оруулсан түүний хувь нэмрийг үнэлж ийнхүү Ардчилсан намын дээд шагналыг гардуулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Японд суралцах инженерүүд батламжаа гардаж авлаа

Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх, инженерийн боловсролын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, багшлах боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчныг шинэчлэх, чанарыг сайжруулах зорилгоор Монгол Улсын БСШУЯам, Японы Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор ШУТИС дээр 1.5 жилийн хугацаатай Коосэн сургуулийн бэлтгэл анги нийт 46 оюутантайгаар хичээллэж байгаа юм.

Энэ удаад инженерийн чиглэлийн (1) магистр, доктор, зэргийн бус сургалтаар Япон Улсын их дээд сургуульд суралцах 7 багш, судлаачид,(2) Коосэн сургалтын хөтөлбөрөөр техник мэргэжлийн Коосэн сургуульд шууд элсэн суралцах 6 оюутан нийт 13 оюутан, багш нарт БСШУ-ны Сайд Л.Гантөмөр Японд суралцах батламжийг нь гардуулж өглөө.

Магистр, доктор, зэргийн бус сургалтад хамрагдах нийт 7 багш, судлаачдыг Японы талын хүлээн авах их, дээд сургуулиуд болон ЖАЙКА байгууллагаас тавьсан шаардлага, МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх судалгааны чиглэл, Япон Англи хэлний мэдлэгийг харгалзан сонгон шалгаруулжээ.

БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/466 тоот тушаалаар доорхи нэр бүхий долоон хүнийг Япон Улсын их сургуульд магистр, доктор, зэргийн бус сургалтад суралцуулахаар батлажээ. Үүнд, Д.Нарантогтох, О.Банзрагчгарав, М.Долгормаа, Н.Гомбосүрэн, Д.Нарантуяа, О.Энхцолмон, П.Нэмэхбаяр нар багтсан байна.

БСШУ-ны Сайдын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/486 тоот тушаалаар Япон Улсын Коосэн сургуульд шууд элсүүлэн суралцуулахаар зургаан оюутныг сонгожээ. Үүнд, Э.Хангай, Б.Цогтбаатар, Л.Ганбат, Г.Батцогт, О. Батбанди, А.Содномдорж шалгарсан байна.

Categories
гадаад мэдээ

Ким Чен Уны дүү Зул сарын баяраар хуримаа хийжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ён Жун Зул сарын баяраар хуримаа хийсэн тухай “Yonhapnews.co.kr” мэдээлжээ. Тэрээр “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, Ардын армийн нарийн бичгийн дарга Чүэ Рион Хэгийн хоёр дахь хүү Чүэ Сонтой гэрлэсэн аж. Ким Чен Ун Засгийн эрхийг авсныхаа дараа дүүгээ Чүэ Рион Хэгийн хүүтэй танилцуулжээ.

Хойд Солонгосын төрийн мэдлийн “KCNA” агентлаг өчигдөр “Хөдөлмөрийн нам”-ын хуралдаанд оролцохоор ирсэн Ким Ён Жуны зургийг нийтэлжээ. Энэхүү зурагт Ким Ён Жун ядам хуруундаа бөгж зүүсэн байсан аж. Тэрээр өнгөрсөн оноос эхлэн Батлан хамгаалах хороо, Цэргийн төв комиссын дэд дарга, Улс төрийн товчооны хороог тэргүүлэх болжээ. Өмнөдийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэрбээр Ким Чен Уны дараа бичигдэх өндөр албан тушаалтан юм байна.

Categories
мэдээ нийгэм

Амиа хорлохыг завджээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны Мандухай зочид буудлын дэргэд 20 дугаар байрны дээврээс хүн үсрэх гээд байна өчигдөр шөнө онцгойгийнхонд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Г.Ариунболд /46 нас, эр/ 5 дугаар давхрын дээвэр дээр байхад нь аюулгүй буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

Categories
гадаад мэдээ

Латин Америкийн алдарт дуучин Рикки Мартин ослоор нас баржээ

Латин Америкийн алдарт дуучин Рикки Мартин үүрийн 04 цагт BMW маркийн автомашинаараа хурд хэтрүүлэн давхиж замын хашлага мөргөжээ. Түүний улмаас машинаасаа шидэгдэн нас барсан талаар Сан Диеэго хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Гэрчүүдийн мэдээлэхдээ “BMW маркийн машин гэнэтхэн эгнээ солин галзуу мэт хурдтай давхин ирж хашлага мөргөх үед дотроос нь хүн шидэгдсэн. Машинууд зогсож шидэгдсэн хүн дээр очиход тэр маш их цус алдаж, амьсгал хураасан байсан. Удалгүй машинаас гал гарч эхэлсэн” гэжээ. Ослын үеэр гурван хүн хөнгөн гэмтэл авсан байна. Одоогоор шинжээчид ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Рикки Мартин долоо хоногийн өмнө худалдан авсан шинэхэн машинтайгаа явжээ.

Categories
мэдээ нийгэм

Орлогч дарга, зөвлөхүүдийг цомхотгов

Өнөөдрөөс дэд дарга, дарга нарын зөвлөхүүд ажилгүй болж байна. Энэ оны төсвийн тухай хуульд хотын даргаас эхлээд агентлаг, аймаг, сумын дарга нарын орлогч, орон тооны бус зөвлөхүүдийг цомхотгохоор заасан. Төсөвт байгууллагын дэд дарга, орлогч дарга, зөвлөхийн орон тоог нийт 345 хүнээр цомхотгож, урсгал зардлыг 2,960.4 сая төгрөгөөр бууруулахаар хуульчилсан юм. Ингэхдээ аймаг, сум, дүүргийн Засаг дарга нэг орлогчтой, Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой, орон тооны зөвлөхгүй байх юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл оны өмнө зургаан орлогчоо цомхотгох тухай мэдээлсэн. Уг нь хуульд зааснаар бол хотын дарга хоёр орлогчтой ажиллаж болох юм.

Categories
мэдээ нийгэм

Нохой хүн рүү дайрчээ

Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Дунд Хавтгайн энгэр гэдэг газарт энэ сарын 3-ны өдөр малчин С-ийн нохой 3 хүн рүү дайрч гэмтээжээ. Гэмтсэн гурван хүн Төв аймгийн эмнэлэгт боолт хийлгэн вакцин тариулсан байна. Нохойд хазуулсан И 36 настай эрэгтэй, А 20 настай эмэгтэй, С 35 настай эмэгтэй нарын бие одоогоор гайгүй байна. Нохойг устгаж, шинжилгээнд дээж авсан, хариу гараагүй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Оюундарь: МҮОНРТ-ийн удирдлагын тарган бүтцийг тураах ажлыг л нэн тэргүүнд хийнэ

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. Тэрбээр томилогдсоныхоо дараа “Энэ байгууллага бол миний мэргэжлийн хувьд өсөж торнисон газар. Өнгөрсөн хоёр гаруй жилийн хугацаанд хөндлөнгөөс харж байхад энэ байгууллагыг орхиод явж болохгүй юм байна гэсэн хувь хүний дотоод сэтгэлийн дуудлага байсан. Нөгөө талаас 2015 оны төсөвт УИХ-ын гишүүд энэ байгууллагын төсвийг шууд 50 хувь хассан нь эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байгаа юм.

Яг ийм үед нь сэтгэлийн дуудлагаар ирж байгаа. Яагаад гэвэл улс орон болгонд Олон нийтийн радио, телевиз гэж байгууллага байдаг. Энэ нь өөрөө улс орны тусгаар тогтнолын баталгаа болдог. Тийм болохоор үүнд онцгой анхаарах ёстой. Энэ нөхцөлд өөрийнхөө зүгээс чадах зүйлээ хийлгүй өнгөрөөх юм бол би хожмоо харамсах болов уу гэж бодож байна. Өмнө нь би МҮОНТ-ийн захирлаар гурван жил ажилласан.

Тэр үед хийж бүтээхээр төлөвлөж, эхлүүлж байсан олон ажил маань зогсчихсон байгаа. Энэ бүхнийгээ үргэлжлүүлнэ. Олон жилийн түүхтэй, уран бүтээлийн арвин сан хөмрөгийг бүрдүүлж байгаа уран бүтээлчидтэй бүгдтэй нь хамтарч ажиллана. Олон жилийн туршид дарга солигдох бүрт удирдлагын бүтэц улам таргалж, данхайж байсан. Энэ тарган бүтцийг тураах ажлыг л нэн тэргүүнд хийнэ. Харин уран бүтээлчдийг бол халахгүй.

Ер нь төсвийн байгууллагуудын нэг том нийтлэг дутагдал нь байгаа мөнгөнд тохирч ажиллах. Намайг телевизийн захирал байхад надад ч гэсэн төсөв байдаггүй байсан. Гэхдээ би тэр том уран бүтээлүүдийг дандаа мөнгө босгож л хийсэн. Тэгэхээр байгаа нөхцөл байдалдаа тохирч жижгэрч ажиллах биш том мөрөөдөлдөө тохирсон мөнгийг олж ажиллах л ёстой. Санхүүгийн маш олон боломж байдаг. Дэлхийгээр нэг мөнгө тэнэж явна. Түүнийг зүгээр л олох ёстой” гэжээ.

Categories
гадаад мэдээ

Эбола вируст халдвараар 20 гаруй мянган хүн өвчилжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээгээр дэлхийн 9 улсад эбола вируст халдвараар 19560 хүн өвчилж, 7637(39%) хүн нас барсан байна. Нийт 666 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 56% (366) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 17 хүнээр нэмэгджээ.

12 дугаар сарын 30-ны байдлаар эрчимтэй тархалттай орнууд (Либери, Гвиней, Сьерра-Леон)-д 111 шинэ тохиолдол, 37 нас баралтаар нэмэгдэж, 12 сарын 30-ны байдлаар 20192 хүн өвчилж, 7879 хүн нас барсан байна.