Categories
мэдээ нийгэм

Залуучууд 1000 хүүхэд баярлуулжээ

Сүхбаатар дүүргийн Залуучуудын холбооноос “Хүүхэд бүрийг хайрлая” аян санаачлан зохион байгуулжээ. Тус аян 2014 оны 12 дугаар сарын 12-29-ний өдрүүдэд өрнөж, нийт таван дүүргийн 1000 гаруй хүүхдэд бэлэг өгч, нэн ядуу 30 гаруй айлд түлээ нүүрс, гурил гоймон, есийн тос зэргийг гэрт нь хүргэн өгч баярлуулжээ. Эдгээр 1000 бэлгийг Сүхбаатар дүүргийн 1-20 дугаар хорооны 600 хүүхэд, Чингэлтэй дүүргийн 17 хорооны нэн ядуу айлын хүүхдүүд, Сонгинохайрхан дүүргийн 26 хороо “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр ажиллаж амьдардаг нэн ядуу өрхийн хүүхдүүд, Хан-Уул дүүргийн 8-р хороонд байрлах Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын Харъяа Насанд хүрээгүйчүүдийн 411-р хорих ангийн дэргэдэх 110-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Баянзүрх дүүрэгт байрлах эцэг эх нь архины хамааралтай айлын хүүхдүүд болон гудамжинд яваа хүүхдүүдэд тараажээ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр барих байгууламж, автозамын зураг төслийг баталлаа

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зураг төсөв боловсруулах ажлыг зохион байгуулах тухай” А/1073 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2013-2015 онд он дамжин хэрэгжих шинээр баригдах барилга байгууламж, авто замын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хөрөнгөнөөс хэрэгжүүлэх Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд тавигдах 3,0 км авто замын зураг төсөл, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд барих 2,8 км авто замын зураг төсөл, тус дүүргийн 9 дүгээр хороонд барих 2,5 км авто замын зураг төсөл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт UB town, Wizard town орчмын бохир усны гол шугамын зураг төслийг баталлаа.
Энэхүү хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт, авто замын зураг төсөлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ШИНЭЭР БАРИГДАХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ, АВТО ЗАМЫН
ЗУРАГ ТӨСӨВ,ТЭЗҮ, ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХӨРӨНГӨНӨӨС ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЗУРАГ ТӨСЛИЙН ЖАГСААЛТ

Төсөл арга хэмжээний нэр, хүчин чадал Хугацаа Төсөвт өртөг /сая төг/
1 Налайх дүүргийн үйлдвэр технологийн паркийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил 2013-2015 180,0
2 Автозамын зураг төсөл 3,0 км /БЗД, 19 дүгээр хороо/ 2013-2015 60,0
3 Авто замын зураг төсөл 2,8 км /БЗД, 24 дүгээр хороо/ 2013-2015 56,0
4 Авто замын зураг төсөл 2,5 км /БЗД, 9 дүгээр хороо/ 2013-2015 50,0
5 Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт UB town, Wizard town орчмын бохир усны гол шугамын зураг төсөл 2013-2015 40,0
ДҮН 386,0
Categories
мэдээ нийгэм

Хилчид 81 сая төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ

Шинэ оны зааг дээр хэд хэдэн удаагийн хил орчмын дэглэмийн зөрчил гарчээ. Тухайлбал, Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр хилийн дугаар тэмдгийн чиглэлд согтуугаар явган хүн хилийн тор даган явж байсныг хилчид саатуулсан байна. Уг этгээдийг орон нутгийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Мөн 2014 оны арванхоёрдугаар сарын 30-наас 2015 оны нэгдүгээр сарын 04-ний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд 75 тооны адуу, 135 тооны бог мал улсын хилд тулсныг хилчид тогтоон ард иргэдэд учирч болох 81 сая төгрөгийн хохиролоос урьдчилан сэргийлж ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Бэлчээрээр хил давсан малыг буцаан гаргав

Увс аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 01-ний өдөр ОХУ-ын талаас эзэн хариулгагүй 104 тооны сарлаг бэлчээрээр улсын хил давсныг хилчид илрүүлжээ. Сарлагийг тухайн чиглэлээр нь буцаан гаргаж, Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамааар ОХУ-ын талд мэдэгдсэн байна. Мөн тус өдөр Дорнод аймаг дахь хилийн отрядын хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас бэлчээрээр найман толгой үхэр улсын хил даван орж ирснийг тухайн чиглэлээр нь буцаан гаргаж, Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар ОХУ-ын талд мэдэгджээ.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монголын сумочдын алтан хараацай Кёкүтэнхо Н.Цэвэгнямынд өнжлөө

Токио хотод “Sky tree” гэж цамхаг бий. Барилгынхаа өндрөөр дэлхийд хоёрдугаарт буюу Арабын Эмират улсын “Бурж Калифа”-гийн дараа орно. 2012 оны тавдугаар сард ашиглалтад орсон тус цамхгаас ердөө тав зургаахан минут алхаад хүрэх Кёкүтэнхо Н.Цэвэгнямын гэрт өнжихөөр очлоо. Урьдчилж цагаа тохирохоор утас руу нь залгатал “Үдээс хойш манайд хүмүүс ирнэ. Хүүхдүүдийн найзууд ирэх байх” гэж байна. Хүүхдийнх нь найзууд ирнэ гэхийг бодвол төрсөн өдөр нь болж байгааюм болов уу гэж таамагласаар гэрийнх нь хаягийг заалгав. Эндхийн хаяг тунчиг ойлгомжтой болохоор төвөггүйхэн олов. Гэрийнхээ гадна талд “Tsevegnyam” гэж гэрийн эзний нэрийг англиар бичжээ.

Хоорондоо метр хүрэхгүй зайтай, бөөрөөрөө наалдах шахсан гурван давхар хувийн сууцны нэгд Н.Цэвэгнямынх байдаг ажээ. Хонхыг нь дартал гэрийн эзэн өөрөө хаалга онгойлгож өгч байна. Мэнд усаа мэдэлцээд үүдний өрөөнд гутлаа тайлан дотогш оров. Нэгдүгээр давхартаа үүдний хэсгээс гадна жижигхэн өрөөтэй юм. Тэнд Н.Цэвэгнямын ээж Цэвэлмаа гуай амьдардаг юм байна. Сүүлийн хэдэн жил тэрээр жилийн ихэнх өдрийг хүүгийнхээ дэргэд өнгөрүүлж байгаа гэнэ. Өрөөгөөр нь шагайвал эзгүй ажээ. Н.Цэвэгнямын араас хоёрдугаар давхарт гарлаа. Зочны өрөөнд хүүхдүүд нь тоглож байв. Харин гэрийн эзэгтэй зочныхоо өрөөтэй залгаа гал тогоондоо шарсан тахиа тэргүүтэй төрөл бүрийн хоол бэлтгэж байлаа. Н.Цэвэгням эхнэр өөдөө харснаа “Би чамд хэлэхээ мартчихаж. Монголоос ирсэн “Өдрийн сонин”-ы сурвалжлагч байгаа юм. Манай гэрээс сурвалжлага бэлтгэх гэж байна. Монголын хамгийн том сонины тэргүүн нүүрэнд манай гэр бүлийн тухай нийтлэл гарах юм” гэж тайлбарлав. Гэргий нь үүнийг сонсоод сандарч байгаа нь илт. Өмссөн хормогч руугаа нэг хараад л, хүүхдүүд рүүгээ нэг хараад л. Тэгснээ нөхөр рүүгээ хараад “Эртхэн хэлэхгүй яасан юм бэ” гэж байгаа бололтой хэдэн үг хэлснээ “Сайн байна уу” гэж монголоор мэндлэв. Хариу мэнд мэдсэний дараа зочныхоо өрөөний хаалгыг онгойлгоод дээшээ гар гэж байгаа бололтой дохиж байна. “Манай гэргий сандраад жигтэйхэн. Зочны өрөөнд хүүхдүүд шуугилдаад ажилд чинь саад болно гэж байна. Хоёулаа дээшээ гарч ярилцъя” гэсээр гурван давхар руу гарлаа. Гурван давхартаа дөрвөн жижиг өрөөтэй ажээ. Гурав нь унтлагынх, нэг нь Н.Цэвэгнямын амралтын өрөө гэнэ. Унтлагын өрөөнүүд нь 15 метрээс томгүй бөгөөд дотроо нэг, нэг ор, жижигхэн шүүгээтэй. Өөр элдэв бусын тавилга сэлт гэхээр юм юу ч алга. Н.Цэвэгнямын өрөөнд намхан буйдан, зурагтнаас өөр зүйл алга.

“Би хааяа энэ өрөөндөө орж ирж зурагт үздэг юм. Бас найзууд ирвэл энд суугаад буу хална” гэв. Ингэж хэлээд буйдан дээрээ сууснаа “За сайн явж ирэв үү. Сайхан өвөлжиж байна уу. Улаанбаатарт хүйтэн байна уу. Цас орсон уу. Ойрдоо цас орохгүй байна гэж байсан” гэх зэргээр нутгийнхаа тухай асуулаа. Тэгснээ “Манай монголчууд намайг дэвжээгээ өвлөөд авчихсан байгаа гэж ойлгоод байгаа юм шиг байна лээ тиймээ. Барилдаж байгаа хүн дэвжээний багш болдоггүй юм. Одоохондоо өөрийнхөө бэлтгэлийг хийгээд, барилдаад л явж байна. Багш болоод үлдэх санаа бол байгаа. Түүнээс биш би тэдийд зодог тайлна, тэгээд багшилна гэж төлөвлөсөн зүйл алга. Японы сумогийн түүхэнд 40 настайдаа дээд зиндаанд удаан барилдсан хүн байдаггүй юм билээ. Би өнгөрсөн есөн сард 40 хүрсэн. Тэгсэн чинь япончууд бас л нэлээн шуугиж байна” гэв. Монгол бөхчүүд мэргэжлийн сумогийн түүхэн амжилтуудыг янз бүрээр л эвдэж байгаагийн нэг нь гурван жилийн өмнөх Н.Цэвэгнямын түрүү. Аварга арслангуудын тухайд олон удаагийн даваа, түрүүгээрээ дээд амжилт эвддэг бол Н.Цэвэгням хамгийн удаан хугацаанд барилдаж байгаа, 38 настайдаа дээд зиндаанд түрүүлж байгаа зэрэг амжилтуудыг эвджээ. “Би өөрийгөө 40 хүрчихлээ, хөгширч байна шүү гэж ерөөсөө боддоггүй юм. Япончууд чинь харин их сүрхий шүү дээ. Тэдэн нас тэдэн сартайдаа гэж ирээд л ярина. Аягүй бол өдөртэй нь гаргачихсан байгаа” гээд инээж байна.

Н.Цэвэгням анх 1993 онд Японд ирж байсан. Сумогийн ертөнцийн тухай огт мэдэхгүй гэж хэлж болохоор жаахан хүүхэд Наритагийн онгоцны буудалд буугаад Ошима дэвжээний бөх болжээ. Тэр цагаас хойш дээд зиндаанд түрүүлж үзэх юмсан гэх бодол цээжинд нь байнга хадаатай явдаг байсан байна. Жилд зургаан тэмцээн болно, зургаан хүн түрүүлнэ. Тэр бүгдийг хараад байхаар нэг түрүүлчих юмсан гэж өөрийн эрхгүй бодогддог байжээ. Сэтгэл дотроо битүүхэн бодож явдаг байсан мөрөөдлөө үе үехэн зүүдэлнэ. Түрүүлчихсэн зогсож байна, цом авч байна гэж ирээд л зүүдэлнэ. Сүүлд гэр бүлтэй болоод үр хүүхэдтэй болсон хойноо түрүү бөхийн ёсоор хүүхдээ өвөр дээрээ суулгаад зургаа авахуулж байна гэж зүүдлэх болжээ. Зүүдлээд зогсохгүй бэлтгэлийн үеэр ч үе үе бодогддог байсан гэнэ. Хүүгээ өвөр дээрээ авч суугаад зургаа авахуулбал ямар харагдах бол, тэрийг хараад хэчнээн олон хүн баярлах бол гээд л янз бүрээр төсөөлөн бодно. Ингэж бодож явсан түүний мөрөөдөл 2012 оны тавдугар сарын башёд биеллээ олж олон хүнийг баярлуулсан даа. Тухайн башёгийн талаар Н.Цэвэгням “Тэр башёгийн барилдаан их сонин эхэлсэн юм шүү дээ. Эхний таван өдрийн барилдааны дараа би хоёр даваа, гурван унаатай байсан. Хамгийн гол нь тавдугаар сарын башёгийн өмнө би дэвжээгээ өвлөж авах уу, үргэлжлүүлэн барилдах уу гэдэг хоёр том сонголтын өмнө ирчихээд байсан юм” гэж ярилаа. Тэрээр Ошима дэвжээний бөх. Дэвжээний багш нь 2012 оны дөрөвдүгээр сард тэтгэвэрт гарах болжээ. Тэтгэвэрт гарахдаа Н.Цэвэгнямд өөрийн дэвжээгээ өвлүүлж үлдээхээр шийдчихсэн байсан гэнэ. Багшийн хүсэлт ёсоор дэвжээг нь өвөлж авбал зодог тайлахаас өөр аргагүй болчихоод байжээ. Өөрөө бол дахиад хэдэн жил барилдмаар санагдаад л. Барилдах зориг байна, сэтгэлийн хүч байна, бие байна гэж дотроо бодож байсан гэнэ. Хэрэв дэвжээгээ өвөлж авахгүйгээр үргэлжлүүлэн барилдвал Ошима дэвжээ тэр чигтээ тарах байжээ.

Дэвжээнийх нь бөхчүүд, үсчид, тогооч, жолооч гээд тэр дэвжээнд ажилладаг бүх хүн өөр өөрсдийн замаар явах учиртай болох хэцүүхэн сонголтын өмнө хүрээд ирж.Ингээд ээж, эхнэр болон ойр дотнынхоо хүмүүстэй зөвлөтөл “Харих болоогүй байгаа. Дахиад хэдэн жил барилдах нөөц бололцоо бүрэн байна шүү дээ” гэх урмын үг сонсоод барилдахаар шийджээ. Түүний шийдвэрийг Ошима багш нь сонсоод хэсэгхэн хугацаанд эвгүй байдалд орсон ч гэлээ “Сайн барилдаарай миний хүү” гэж хэлээд амжилт хүсчээ. Ингээд дэвжээгүй болчихоод байтал “Томазүнами” дэвжээнийхэн бөөнөөрөө хүрээд ир гэсэн байна. Ингээд дүү бөхчүүд төдийгүй үсчин, тогоочоо тэр чигт нь дагуулаад шинэ дэвжээнд бэлтгэл хийж эхэлсэн байна. Дэвжээгээ тараан байж үргэлжлүүлэн барилдаж байгаа болохоор тавдугаар сарын башёд өндөр хариуцлагатай барилдахгүй бол болохгүй. Дор хаяж л тавин хувийн амжилттай барилдахгүй бол “Ингэж муу барилдаж байхаар дэвжээгээ өвлөж аваад багшлаад явж байхгүй дээ” гэх олны хэл аманд өртөх болчихоод байдаг. Тиймээс яаж ийж байгаад тавин хувиа л хийх юм шүү гэх бодлоор тэмцээнийг эхлүүлсэн байна. Харин эхний таван өдрийн дараа гурван унаа, хоёр даваатай болчихож. Тэгтэл сонин хэвлэлээр “Кёкүтэнхо одоо дахиад гурав давбал сумогийн түүхэнд бичигдсэн хамгийн олон даваатай арван бөхийн жагсаалтад шинээр орж ирнэ” гэж бичээд эхэлжээ. Түүнийг нь уншаад мань нөхрийн урам сэргээд, бяр амтагдаад явчихсан гэдэг. Гурав дараалаад ялчихсан чинь алдарт Таканохана аваргын дээр бичигдэж эхэлжээ. Японы мундаг том аваргын дээр гарчихсан хүн чинь урам оролгүй яахав, тэр чигээрээ зүтгэсээр нэг мэдэхэд арав ялчихсан байсан гэнэ. Харин тэмцээний сүүлийн хэдэн өдөр түрүүлэх магадлалтай бөхчүүдийн тоонд орчихсон цохиж яваагаа анзаарсан байна. Башё дуусаагүй болохоор сэтгэл санаа нь тогтворгүй болчих болов уу гэж бодоод ойр тойрныхон нь олон зүйл ярихгүй, түүнээс дөлөөд яваад байж. Тэгэхээр нь дотроо “За одоо л миний хичээх үе ирсэн юм байна даа” гэж боджээ. Азаар ч гэхүү тэр башёгийн эхний хэдэн өдөр Хакухо аварга тун тааруу барилдаж хэдэн өдөр дараалж уначихсан, түрүүлэх бөхчүүдийн тоонд багтаагүй байсан байна. Энэ тухай Н.Цэвэгням “Бас л сонин тохиолдол шүү. Хувь заяа ивээсэн байх гэж залбирдаг юм. Би ч чадлаараа мэрийж барилдсан. Их аварга хүн тэмцээний эхний өдөр дараалан унана гэдэг байж боломжгүй үзэгдэл. Тэр ч утгаараа Хакухо аварга хичээж барилдсан. Аваргын сайн барилдаан миний түрүүлэх замыг засаж өгсөн сонин тохиол болсон доо” гэсэн юм. Үнэхээр л Хакухо М.Даваажаргал түүний өрсөлдөгч нарыг хаяж өгчээ. Сүүлийн өдөр тэнцүү унаатай гурван бөх түрүү булаалдахаар болсон байна. Н.Цэвэгням Гоэдотой учраа таарч. Энэ хоёр өмнө нь бэлтгэлийн үеэр байнга л таарч барилдана. Арав барилдахад долоод нь Н.Цэвэгням унадаг байжээ. “Сүүлийн өдөр Гоэдотой таарчихаад яс үзнэ дээ л гэж бодож байлаа. Тэрхэн үед хаанаас ямар хүч нь гарсан юм бол бүү мэд, хуссан даа” гээд инээв.

Тухайн башёгийн сүүлийн гурван өдөр сэтгэл зүй нь ёстой нэг барьцгүй болтлоо хөдөлж байжээ. Элдэв юм бодогдоод унтаж чадахгүй байсан гэнэ. Нүдээ аниад хэвтэхээр түрүүлчихээд цом тэврээд зогсож байна, эсвэл ялагдаад уйлж байна гэж харагдаад л. Яг сүүлийн өдрийн өмнөх орой гэртээ байж байтал элдвийн юм бодогдоод болдоггүй гэнэ. Хэрэв энэ чигээрээ янз бүрийн юм бодоод байвал унтаж чадахгүй. Унтахгүй болохоор яаж олигтой барилдаан гаргах вэ дээ гэж бодоод танил руугаа утас цохижээ. Уулзаад хоол идэн япон архи ууж байгаад гэртээ иртэл нам унтсан байна. Маргааш нь түрүүлчихээд ярилцлага өгөхдөө “Маш их сандарч байсан болохоор урьд шөнө архи уугаад унтсан” гээд хэлтэл сумогийн ордонд байсан хүмүүс нирхийтэл инээлджээ. Ингэж 23 жилийн турш зүүдэлж байсан мөрөөдлөө биелүүлсэн байна. Яг түрүүлчихээд зогсож байхад эх орных нь уул толгод нүдэнд нь харагдахын зэрэгцээ анх сумогийн дэвжээнд хөтлөн оруулсан Ошима багшдаа баярлан нулимс унагажээ. Багш нь ч мөн түрүү бөхийн парадны машинд суун яваадаа баярлан хэсэгтээ л үг дуугарч чадахгүй болтлоо баярлан нулимс дуслуулан явсан гэнэ. Гэрийнхэн нь харин догдлол, хөөр баяраа нуух гээд ч юмуу сүүлийн өдөр сумогийн ордон руу явалгүй гэртээ үлджээ. Зурагтаар харж байгаад түрүүллээ гэнгүүт гэрээсээ хам хум гарч гүйгээд таксинд суун сумогийн ордонд ирж байжээ. Цомоо аваад, ярилцлагаа өгөөд, хүүгээ өвөр дээрээ суулган зургаа авахуулж энэ насныхаа нэгэн мөрөөдлийг биелүүлжээ. “Би чинь их сонин хүн. Магтаад байвал хөөрөөд юу ч хийж чадахаар хүчтэй зоригтой болчихдог шиг байгаа юм. Тэр башёд түрүүлснээр миний мөрөөдөл биелсэн. Анх би сумод орохдоо түрүүлж үзэх юмсан гэсэн ганцхан мөрөөдөлтэй л байлаа шүү дээ” хэмээн ярилаа. Түрүүлснийхээ дараа харин бараг бүтэн жил баяр хийжээ. Башё дуусаад тойргийн барилдаанууд болж байгаа газар очихоор түрүүлчихээд анх удаа ирж байна гээд баяр хүргэж дайлж цайлна. Жилийн дараа л “газарт бууж” хэвийн амьдралдаа эргэн орсон гэсэн.

Н.Цэвэгнямыг япончууд “legend” буюу сумогийн домог гэж ярьдаг ажээ. Түрүүлснийхээ дараахь башёд 13 унаж япончуудыг гайхашруулсан. Ийм тохиолдол сумогийн түүхэнд бас л байхгүй. Түрүүлсэн бөх дараагийнхаа башёд арван гурав давна уу гэхээс унаж байсан тохиолдол байхгүй. Тэгэхээр япончууд бас л янз бүрээр ярьж байсан гэнэ. Үүний дараагийн тэмцээнд буюу ес, арваннэгдүгээр сард арван даваа авч дэмжигч олноо баярлуулжээ. “Нэг түрүүлсэн юм чинь хоёр түрүүлж болохгүй гэх газаргүй байх шүү” гэж асуутал “Ээ одоо хэцүү. Гурвын гурван аварга ид барилдаж байна шүү дээ. Тэр гурвын хажуугаар гарч ирнэ гэдэг хэр баргийн аавын хүүхдийн хийж чадах зүйл биш. Үнэхээр чанга. Дээрээс нь би сэтгэл ханачихсан болохоор хоёр дахь түрүү гэж ерөөсөө бодож байгаагүй юм байна” гэв.

Тэрээр ирээдүйд одоо барилдаж байгаа дэвжээгээ өвлөж авах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Өмнөх багшийнхаа нэрийг өвлөөд авчихсан байгаа болохоор зодог тайлснаас хойш кёкүтэнхо биш ошима нэртэй болох ажээ. Нэрээ авсан хойноо дэвжээ нээх эсэх нь түүний асуудал. Заавал дэвжээтэй бол гэж шахаж шаардаад байх зүйлгүй. Харин одоогийн барилдаж байгаа дэвжээгээ өвлөж авахаар бол Ошима нэрээ орхих хэрэг гарах юм байна. Тиймээс одоогоор яг аль нэрээрээ дэвжээгээ өвлөж авахаа шийдээгүй байгаа гэнэ. Хөрөнгө санхүүтэй холбоотой болохоор цаг нь болохоор шийднэ гэж байлаа. Харин дэвжээний багш буюу ояката болохын тухайд шийдвэрээ гаргачихсан, дэвжээний багш болно гэлээ. Багш болчихоор дэвжээнийхээ бүх л асуудлыг шийдвэрлэнэ. Бөхчүүдийн арын нарийн ажлууд буюу бичиг баримт хөөцөлдөх, даатгалд хамрагдах, татвар төлөх, хоол хүнс зэрэг ажлыг гэргий нь хийх ёстой байдаг ажээ. Харин барилдаантай холбоотой асуудалд огтхон ч оролцохгүй байх дүрэмтэй байдаг юм байна. Ийн ярьж суутал гэргий нь хаалгаар шагайснаа “Доор хүмүүс ирчихлээ” гэж хэлчихээд яваад өгөв. Бид хоёр ч яриагаа завсарлаад араас нь буулаа. Зочны өрөө дүүрэн хүн цуглажээ. Арванхоёрдугаар сарын 25 буюу зул сарын баярын өдөр учраас ойр дотнынхон нь цугласан байна. Бүгдээрээ ширээ тойроод суучихсан Н.Цэвэгнямыг хүлээж байв. Харин хүүхдүүдэд тусад нь ширээ засаж өгчээ. Бүгдээрээ баярын зоогоо идэн элдвийг хөөрөлдөн суусан юм. Ширээн дээр нь тахианы мах голдуу хоол харагдав. Бас төрөл бүрийн ногооны салат хийн таваглажээ.

Н.Цэвэгнямын гэргийг Кэйко гэдэг. Эднийх гурван хүүхэдтэй. Хүүхдүүд нь Японы иргэншилтэй болохоор албан ёсны нэр нь япон. Харин гэртээ монгол нэрээр дууддаг юм байна. Том охиныг нь Энхцэцэг, хүүг нь Энхмэнд гэдэг. Бага охиндоо монгол нэр өгч хараахан амжаагүй байгаа гэнэ. Хүүхдүүд нь цэцэрлэгт явж байгаа, том охин нь ирэх жил сургуульд орно. Хүү Энхмэнд нь гурван настай. Аавыгаа дуурайгаад сумо ч болно гэж мөрөөддөг гэсэн. Миний үсийг аавынх шиг самнаад өг, маваши аваад өг гэж ээжээсээ гуйна. Ээж нь ч хүүгийнхээ хүслийг дэмжээд дэлгүүрээс даавуу авч маваши оёж өгсөн гэсэн. Хүү нь тэрийгээ өмсчихөөд аавыгаа барилдъя гээд зүгээр суулгадаггүй ажээ. Тоглоомоороо дэвжээ засчихаад сумочдын хийдэг бүх л ёслолыг хийнэ. Давс цацаад, гэдсээ алгадаад л. Аав нь ч хүүгийнхээ сонирхлыг хүндэтгэдэг юм билээ. “Авьяас нь байгаад чадаж байвал сумо ч болно биз” гэх юм. Тэгснээ хүү рүүгээ харан “Тэр үед би дэвжээний багш болчихсон байх биз. Гэхдээ хэцүү шүү дээ. Хүүхдээ дэргэдээ аваад сургана гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй биз. Сумогийн ертөнцөд ах нарыгаа хүндлэх бичигдээгүй дүрэм бий. Тэр дүрмийг бүгд дагана. Ах нар юу гэж хэлнэ тэрийг заавал биелүүлнэ. Ах нартаа зодуулах тохиолдол ч гарна. Тэр бүгдийг нүдэн дээрээ хараад суугаад байх хэцүү. Тэгэхээр хэрэв сумо ч болно гэвэл өөр багшийн дэвжээнд өгөх байх” гэлээ. Эднийх зав л гарвал монгол руу явахыг зорьдог юм байна. Зун цагт хүүхдүүдээ дагуулаад явдаг гэсэн. Эхнэр, хүүхэд нь аавынхаа завыг харж байгаад боломжтой үе гардаг л юм бол Монгол руугаа явъя гэж гуйдаг юм байна. Харин сүүлийн хоёр жил нялх хүүхэдтэй учраас явж чадаагүй ажээ. Тэгсэн хүүхдүүд нь ааваасаа илүү Монголоо саначихсан зун хурдан болоосой гэж байгаа гэсэн. Монголд очоод юу хамгийн гоё байдаг тухай асуувал өдөр болгон монгол хоол идэх гоё гэж байна. Дунд хүү Энхмэнд нь дөрөв, тавхан сартай байхдаа анх Монголд ирж байсан юм байна. Тэр үед Японоос баахан хүүхдийн сүү, нэмэлт тэжээл базааж аваад явсан юм байх. Харин очсон эхний өдрөө л хонины махтай буузны гурил амаа олохгүй идээд бор хоолонд орж байжээ. Тэрнээс хойш Энхмэнд гэлтгүй хоёр охин нь ч гэсэн монгол хоолонд нугасгүй болсон гэнэ. Аливаа тэмдэглэлт өдөр, эсвэл амралтын өдрөөр ээжээсээ бууз, хуушуур хийж өгөхийг хүсдэг ажээ. Мөн Цэвэлмаа эмээ нь өвөлдөө Японд байдаг болохоор монгол хоолоо дуртай үедээ хийлгээд идчихдэг юм байна.

Н.Цэвэгнямынх одоо амьдарч байгаа байрандаа өнгөрсөн жил оржээ. Газрыг нь худалдаж аваад шинээр бариулсан гэнэ. Хүүхдүүд нь япон багачуудтай харьцуулахад хөдөлгөөн ихтэй, нэг газраа тогтож сууна гэж байхгүй, энд тэнд гүйж байдаг болохоор доод айлаасаа санаа зовоод амьдарч байсан орон сууцнаасаа нүүхээр болжээ. Ингээд одоогийнхоо амьдарч байгаа гурван давхар хувийн сууцыг бариулсан юм байна. Гэр нь тун энгийн. Өрөөнүүдэд нь илүү дутуу тавилга алга. Элдэв чамин зураг хөрөг, сувинер нэг ч харагдсангүй. “Японд амьдарч байгаа сумочдыг орд харш шиг тансаг байранд амьдардаг байх гэж бодож байлаа” гэтэл “Хүүе тийм үү. Ёстой тийм юм байхгүй ш дээ. Хүмүүс харин тэгж бодоод байдаг шиг байгаа юм. Яахав үнэтэй тансаг байранд амьдарч болно л доо. Гэхдээ тэгж амьдрах хэрэг юу байхав дээ. Тансаг тавилгатай байлаа гээд миний амжилт ахихгүй, хүүхдүүдийн сурлага сайжрахгүй болохоор ямар ч шаардлагагүй болчихож байгаа юм. Чи манайд ирсэн юм чинь манайхыг нэг сайн хараад авахгүй юу. Энгийн байгаа биз дээ” гэв. Нээрээ л энгийн гэхэд дэндүү энгийн аж төрөх юм. Зочныхоо өрөөнд зассан сүлд мод л гэхэд тавин см хүрэхтэй үгүйтэй өндөртэй. Манайд бол ийм хэмжээтэй ёолкыг дотуур байрны оюутнууд л өрөөндөө засаж байгаа даа гэж бодогдож байв. Буйдан, ширээ, сандал, гал тогооны тавилга, аяга таваг гээд бүх зүйл нь элдэв чамирхалгүй. Чихрийн таваг нь хүртэл зүгээр л шаазан байх жишээтэй. Болор таваг, мөнгөн аяга байдаггүй юм байна гэж бодож суутал Н.Цэвэгням “Тансаглана гэдэг чинь цөөн хүн амтай улсын л асуудал юм шиг байдаг. Энд хэн хаана амьдарч юу өмсөж зүүхийг огт сонирхохгүй” гэлээ. Тухайн хүний гаргаж байгаа амжилтад ямар бэлтгэл нөлөөлөв гэдгийг л сонирхоно уу гэхээс гэртээ ямар тавилга тавьж, ямар брэнд хэрэглэж байгааг нь тоож ярихгүй. Тиймээс элдэв маягаар гоёж гангалаад байх ч хэрэггүй ажээ. Гэргийнх нь хувцас, ээмэг зүүлтнээс ч гоё ганган зүйл харагдсангүй. Жижигхэн шигтгээтэй цагаан ээмэг зүүж өвдөгний дээгүүр татсан урттай эрээн даашинз өмсчээ. Мөрнийхөө доогуур татсан үснийхээ талыг ардаа боочихсон, нүдээрээ инээмсэглэсэн сайхан бүсгүй байдаг юм байна. Гал тогооныхоо ширээний ард зогсоод зочдынхоо хоолыг бэлтгэх тэрээр монголоор тийм ч сайн ярихгүй юм. Сайн байна уу, баярлалаа, баяртай, хоолоо идсэн үү гэх зэрэг ойр зуурын хэдэн үг мэдэх ажээ. Хадам ээж нь өвөлждөг болохоор монгол хэл суръя гэж зорьж байгаа гэсэн. Гэхдээ хүн л болсон хойно дохио зангаагаар ойлголцоод хүүхдүүдээ хамжиж хараад тун дажгүй байдаг гэлээ. Н.Цэвэгнямын ах дүү нараас олон хүн Японд байдаг учраас ээж нь хамаатнуудаараа хэсээд явчихдаг ажээ. Н.Цэвэгням жижиг оврын гэр бүлийн автобустай. Манайхаар микро гэж хэлж болохоор тэр машинаар нь амралтын өдөр бөөнөөрөө ийш тийшээ зугаалж, айл хэсэхэд тохиромжтой байдаг гэсэн. “Жийп унаж байгаа хүн харагдахгүй юм. Та энд байхдаа жийп унаж байв уу” гэж гэрийн эзнээс асуухад “Энд том машин унах ямар ч шаардлага гарахгүй. Нэгдүгээрт том машины зогсоол олоход хэцүү. Хоёрдугаарт зам сайтай болохоор шаардлагагүй. Би энд хорин хэдэн жил амьдрахдаа тоотой хэдэн удаа л жийпэнд суусан байх шүү. Японд жийп болон үнэтэй машинуудыг тэтгэврийн хөгшид унадаг юм. Насаараа хөдөлмөрлөж олсон мөнгөө тэгж л үрж байна. Харин залуу хүмүүст тэгэх шалтгаан байхгүй. Тэгээд ч сумогийн ертөнц өөрөө хатуу чанга дэг жаягтай болохоор тэр үү өнгө мөнгөнд дурлах, ойрын хэдэн жилийн хангалуун байдлаас илүүтэй холыг харах ухааныг өгдөг гэж боддог юм” гэлээ.

Н.Цэвэгням Кэйко хоёрын танилцсан түүхийг яриуллаа. Н.Цэвэгнямын барилдаж байсан Ошима дэвжээг дэмжигчдийн хүлээн авалт үе үе болдог байсан гэнэ. Нэг удаагийн хүлээн авалтын үеэр Кэйко ирчихсэн байжээ. Анх хараад л “Хөөрхөн охин байна даа” гэж дотроо бодоод өнгөрчихөж. Тэгсэн дараа нь бодогдоод болдоггүй гэнэ. Утас шөрмөсийг нь олж аваад холбогдтол нэг л нүүр өгөх янзгүй. Гадаад хүн, дээрээс нь том биетэй бүдүүн хүнд дургүй болохоор тоодоггүй байсан гэнэ. Гэлээ ч байнга утсаар ярьж, панаалдсаар байгаад аваад суужээ. Монгол хүн, тэр дундаа бөх хүний гэргий боллоо гээд өөрчлөгдсөн зүйл Кэйкод байхгүй гэсэн. “Гурван хүүхэдтэй болж, хүний гэргий болсноос биш хэцүү зүйл байхгүй дээ. Манай найзууд гадаад хүнтэй хамт амьдрах хэцүү биш байна уу гэж асуудаг. Ерөөсөө хэцүү биш. Харин ч түшигтэй байдаг юм” гэж гэрийн эзэгтэй ярилаа. Харин монгол бүсгүйчүүдийн хэвшил болсон цайны дээж өргөх, хоол ундныхаа дээжийг нөхөртөө барих зэрэг ёсыг мэдэхгүй гэсэн. Н.Цэвэгням ч хүний газар амьдарч байгаа болохоор гэргийгээсээ янз бүрийн монгол ёстой холбоотой зүйл шаардаад байдаггүй ажээ. Өглөө эрт бэлтгэлтэй учраас хоол идэхгүй боссон чигтээ л яваад өгнө. Бэлтгэлийнхээ дараа өдрийнхөө хоолыг дэвжээн дээрээ идчихдэг болохоор гэртээ хоол хийлгээд байхгүй. Гэргий нь хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах зэрэг арын ажлыг амжуулна. Ингэж явсаар оройдоо нэг дор цугларч оройн хоолоо хамт иддэг ажээ. Н.Цэвэгням гэрийн ажилд тэр бүр оролцоод туслаад байж чаддаггүй гэсэн. Огт оролцдоггүй гээд ч хэлчихэж болно доо гэж байв. Харин хүүхдэдээ хувцас авахаар дэлгүүр орох үед хамтдаа явдаг ажээ. Ингэж гадуур явахад таарсан хүмүүс зургаа авахуулахыг хүсдэг ч хувийн ажлаар явж байгааг нь ойлгоод дараагийн удаа хамт зургаа авахуулж болох уу гэдэг ажээ. Ганцаараа явж байвал хаана ч, хэн ч таараад зургаа авахуулъя, гарын үсгээ зураад өгөөч гэхэд нь татгалзаж үзээгүй тухайгаа ярилаа. Ингэж яриад ирсэн зочдын хамтаар оргилуун дарс буудуулан хундага тулгав. Японд он солигдох өдөр буюу 31-ний орой ямар нэгэн арга хэмжээ болохгүй. 25-ндаа л баярлаад өнгөрдөг юм байна. Энд ирснээсээ хойш тэрээр ихэнх 31-ний оройг унтаж өнгөрүүлснээ ярилаа. Харин цагаан сарыг тун өргөн дэлгэр тэмдэглэдэг гэсэн. Шинийн нэгний өглөө босож зүг чигээ гаргана. Орж ирээд сүүтэй цай уун арц хүж уугиулдаг гэсэн. Эхнэр нь бууз, банш бэлдчихдэг болохоор түүнийгээ жигнэж идээд шинэлдэг ажээ. Бас холбоотой байдаг монголчуудтайгаа золгож цагаан сарыг Монголд яаж тэмдэглэдэг, тэр жишгээр шинэлдэг гэнэ. Наадмаар ч гэртээ хуушуур хайраад идчихдэг ажээ. Наадмын өдөр барилдаантай байж таардаг болохоор аль болох давахыг чухалчилдаг гэсэн. “Эх оронд минь монгол төрийн наадам болж байна. Хичээж байгаад давах юм шүү” гэх бодол өөрийн эрхгүй төрдөг гэж байлаа. Барилдаанаа дуусгаж гэртээ ирээд интернэтээр бөх үзнэ. Бас хурдан морины уралдаан үзэж түрүүлсэн соёолонгоос хөлс авч байна гэж дотроо төсөөлөн бодоод наадчихдаг ажээ. Ийн ярих хооронд түүний гар утас байнга л дуугарч байх юм. Япон, монгол найз нөхөд нь баярын мэнд дэвшүүлэн залгаж байв. “Би аливаа баяр ёслолоор ерөөлийн үг хэлэхээр олон зүйл бодоод байдаггүй. Бүгдийнх нь ажил үйлс бүтэмжтэй, өвчин зовлонгүй байгаасай л гэж хүсдэг. Энэ ерөөлөө монголчууддаа хэлье. Шинэ онд санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэж байх болтугай” хэмээн ерөөгөөд үдэн гаргалаа.

Categories
мэдээ цаг-үе

2015 оын өрнийн зурхай

ХОНЬ (03.21-04.19)

Өнгөрсөн жил энэ ордныхны амьдрал гэнэтийн үйл явдлуудаар дүүрэн байсан. Шинэ 2015 онд ч мөн ялгаагүй. Ялангуяа энэ жилийн эхний хагаст таныг олон сонин үйл явдлууд хүлээж байгаа гэдгийг битгий мартаарай.Найз нөхдийнхөө хүрээг тэлж, амьдралдаа томоохон ахиц дэвшил гаргахаар нэлээд шамдана. Гэр бүл, найзтай бүсгүй эсвэл залуу тань гайхашрал төрүүлэхүйц алхам хийнэ. Яг энэ үед тэдэндээ анхаарал халамж тавиарай. Харин ганц бие хонины ордныхонд үл таних хүн гэнэтхайраа илчилжгайхшруулна. Ирэх оны гуравдугаар сард таны хувьд энэ жилийн хамгийн тааламжтай сар байх болно. Энэ ордныхонд бүгдэд нь ямар нэгэн сайхан үйл явдал тохиох нь гарцаагүй. Шинэ онд гэр бүлтэй хүмүүс ахуй амьдралдаа нэлээд анхаарал хандуулна. Шинэ байранд орж тавилгаа шинэчлэхээр төлөвлөсөн бол долдугаар сар хамгийн тохиромжтой үе. Харин аравдугаар сардямар нэгэн шийдвэр гаргахдаа сайтар бодож хянамгай байхад илүүдэхгүй.Ямар нэгэн үл ойлголцол бий болж түүний учрыг олох гэж байгаа бол түр хойшлуул. Санаа зоволтгүй, арваннэгдүгээр сар гэхэд учир нь олдоно. Харин оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сард аливаа нэгэн асуудлаар шийдвэр гаргахдаа тун хянамгай байхад илүүдэхгүй.

ҮХЭР (04.20-05.20)

2015 онд та бүхний амьдралд маш том өөрчлөлт гарна. Сэтгэлийг тань зовоож байсан зүйлээс ангижирч ирээдүйдээ итгэл дүүрэн байх хаалга нээгдэнэ. Үхрийн ордныхон өнгөрсөн амьдралынхаа талаар сайтар тунгаан бодож 2015 оны туршид урьд өмнө нь гаргасан алдаагаа засах гэж хичээх болно. Цаашид ямар алхам хийх талаар нэгдүгээр сард багтаан шийдвэр гаргана. Энэ ордныхны дийлэнх нь нэгдүгээр сард гэр бүлдээ гол анхаарлаа хандуулна. Харин 2015 оны сүүлийн дөрвөн сард гэр бүлтэй холбоотой асуудлаас жаахан хөндийрч дахин бөөн бодолд автана. Энэ үед таны найз нөхөд сэтгэл санааны дэмжлэг үзүүлнэ. Залуу хүмүүс 2015 онд шинэ хайртайгаа учирна. Ингэхдээ сэтгэлийн хөөрөлд хэт автахгүй байх нь чухал. Та хоёрын үзэл бодол нийлж байгаа гэдэг юунаас ч илүү чухал. Үхрийн ордныхон энэ жилдашиг орлогын хойноос хэт хөөцөлдөх, их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой эрсдэлтэй алхам хийхгүй байх нь дээр. Ойр дотнын хүмүүс тань санхүүгийн дэмжлэг үзүүлэх тул санаа зоволтгүй. Их хэмжээний ашиг орлого олохгүй ч мөнгөөр тасрахгүй. Зургадугаар сард худалдаа наймаа хийхдээ болгоомжтой байхыг танд зөвлөж байна. Харин ажил мэргэжлийн хувьд гэвэл өөрчлөгдөж буй нөхцөл байдалд аль зэрэг хурдан зохицож чадахаас амжилт олох эсэх нь хамаарна.

ИХЭР (05.21-06.21)

Ихрийн ордныхны хувьд маш сонин жил болно. Шинэ найз нөхөд, танилтай болж эдгээр хүмүүс нь таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Энэ ордныхны ажил амьдралд ах, дүү зэрэг ойрын хамаатан садан нь хамгийн ихээр нөлөөлнө. Тэд зун тусална гэдгээ гэнэт мэдэгдэнэ. Энэ нь цагаа олсон тусламж байх болно. Шинэ оны хоёрдугаарт хагаст ихрийн ордныхон гэр бүлдээ хамаг анхаарлаа хандуулахаар шийдэвч, бодлогогүй алхмаасаа болж өөрийгөө нэлээд эвгүй байдалд оруулна. Ийм үедүнэнч шударга байх нь ямар чухал болохыг аяндаа ойлгоно. Санхүүгийн хувьд тун таатай он байна. Гэхдээ найз нөхөдтэйгөө хамтран ажиллах нь дэмий. Биеэ даан, зоригтой алхам хийж хөрөнгө оруулалт хийсэн байхад үр дүнгээ заавал өгнө. Өөрийн бизнестэй хүмүүс энэ жил санхүүгийн хамтрагч олж чадвал бизнес тань улам цэцэглэнэ. Гэхдээ зөвхөн ашиг олох сэтгэлээр хандах бус маш бүтээлч байх хэрэгтэй. Урлагийн салбарт ажилладаг ихрийн ордныхны хувьд тун таатай жил . Харин бусад салбарынханаливаа зүйлийг хийхдээ дотоод мэдрэмжиндээ хөтлөгдөхөд алдахгүй.

МЭЛХИЙ (06.22-7.22)

Мэлхийн ордныхон энэ жил нэлээд ажлын ачаалалтай байх болно. Ажил төрөл, хувийн амьдралаа зохицуулах гэж багагүй цаг зав зарцуулна. Зарим нь ажил мэргэжилдээ амжилтанд хүрэхийн тулд ахуй амьдралтай холбоотой асуудал саад болж байна хэмээн гэр бүлээсээ сална. Од гаригийн хөдөлгөөн ч үүнд нөлөөлнө. 2015 онд мэлхийн ордныхон өөрийн хүссэнээ хийж дураараа байхыг илүү эрмэлзэнэ. Оны эхний хагастэнэ хүслээ биелүүлж чадна. Харин наймдугаар сараас хойш тэдний бодол өөрчлөгдөнө. Энэ ордны зарим хүмүүс өөр салбарт хүчээ сорихоор шийднэ. Эхний зургаан сард мэлхийн ордныхны хувьд санхүүгийн хамгийн амжилттай үе байх болно. Тэдний чадварыг удирдлага нь зүй ёсоор үнэлж мөнгөөр урамшуулна. Харин бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд дөрвөөс наймдугаар сар нь хамгийн таатай үе. Энэ үед эхлүүлсэн бизнесийн ажил амжилттай байх болно. Мэлхийн ордныхон 2015 онд ажил мэргэжилдээч амжилт гаргана. Гэхдээ маш богно хугацаанд амжилтанд хүрнэ гэж бодож байгаа бол эндүүрэл болно. Үүний оронд мэдлэг боловсролтой, найдвартай хүн гэдгээ харуулахыг хичээгээрэй.

АРСЛАН (07.23-08.22)

Энэ оны ялангуяа эхний хагас нэлээд завгүй байх болно. Хүрээлж буй хүмүүс танд нэлээд анхаарал хандуулна. Мэдээж энэ бүхэнтаны нэр хүнд зэрэгтэй холбоотой. Урлагийнхан, уран бүтээл туурвидаг энэ ордныхон дөрвөөс наймдугаар сард маш амжилттай ажиллана. Арслангийн ордныхон энэ онд нэг бус удаа маш чухал асуудлаар сонголт хийх шаардлагатай болно. Хавар амьдралд тань томоохон өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүсийг ч энэ тойрохгүй. Харин есөөс арванхоёрдугаар сарын хооронд бэрхшээлтэй асуудлуудтай тулгарах тул аль болох сэтгэл хөөрөлд авталгүй, биеэ барьж байх нь зөв. Энэ жилийн эхний хагаст таны санхүүгийн байдал тун дажгүй байна. Ес, арванхоёрдугаар сард энэ жилийн хамгийн таатай үе. Тиймээс энэ мөчийг ашиглаарай.Арслангийн ордны зарим хүмүүс амьдралдаа маш том өөрчлөлт хийхээр сэтгэл шулуудна. Зарим нь бизнест хөл тавихаар шийдсэн бол хавар, зуны эхэн сарууд хамгийн тохиромжтой. Энэ ордныхон од, гаригийн ивээлд багтах юм. Ажил амралтаа зохицуулах нь маш чухал бөгөөд аялалд явж, найз нөхөдтэйгээ уулзах цаг зав заавал гаргаарай.

ОХИН (08.23-09.22)

Энэ ордныхны хувьд ухаарал гэгээрлээр дүүрэн он болно. Зарим нь ертөнцийг үзэх үзэл, эцэг, эх, хань, үр хүүхдүүддээ хандах хандлагаа өөрчилнө. Шашинд итгэх итгэл улам бүр гүнзгийрснээс бусдад тусалж буяны үйлс нэлээд хийнэ. Энэ оны эхний хагаст та өөрийн сул талаасаа болж нэлээд эвгүй юм сонсоно. Шинэ танилтай болох боловч харамсалтай нь тэр хүн таны итгэл найдварыг даахгүй сэтгэлийг тань ихэд гонсойлгоно. Өөрөөр хэлбэл таныг мэхэлнэ. Нэг хэсэгтээ л үүнд ихэд гутарч сэтгэлээрунана. Гэхдээ бууж өгөх хэрэггүй. Од, гариг танд дахин эрч хүч өгнө. Нэлээд хүмүүс орон байрны асуудлаа шийднэ. Намар, өвлийн улиралд хувийн асуудлаа шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Харин гэр бүлтэй хүмүүсийн амьдралд бэрхшээл тулгарч болзошгүй. Ингэвээс сайтар бодож асуудлын гол шалтгааныг олохыг хичээгээрэй. Энэ оны ес, арванхоёрдугаар сард ашигтай санал хүлээн авч чамгүй орлого олно. Харин албан тушаал ахих сонирхолтой охины ордныхонд гэр бүлийнхэн нь тусалж дэмжинэ. Үүний ачаар ирэх долдугаар сард хүссэндээ хүрнэ. Ямар ч байсан жилийн туршид ажилдаа маш хянамгай хандаж ялангуяа бичиг цаастай холбоотой ажил дээр няхуур хандах нь зүйтэй. 2015 онажил мэргэжлийн хувьд чухал жил болно гэдгийг охины ордныхон мартаж болохгүй.

ЖИНЛҮҮР (09.23-10.22)

Өнгөрсөн он жинлүүрийн ордныхонд хувь хүмүүсийн хоорондох харилцаа нэлээд чухал байсан. Энэ жил ч ялгаагүй. Ялгаатай тал нь гэвэл гэр бүл доторх төдийгүй найз нөхдийн харилцаа анхаарлын төвд байх болно. Зарим нэгэн танилаасаа харилцаагаа тасалж танд тус болж чадахгүй хүмүүстэй улам ойр дотно болохыг хүснэ. Ялангуяа намар, өвөл үүнд нэлээд анхаарал хандуулна. Та санасандаа хүрч чадна. Энэ оны эхний хагаст амьдралд тань тус дэм болж, нөлөө үзүүлэх хүмүүстэй танилцаж тэдэнтэй сайн харилцаа тогтооно. Үүний ачаар ажил албандаа ч нөлөөгөө бэхжүүлж чадна. Энэ ордныхныгбайгаа бүхнээ тавьж, шинэ салбарт хүчээ үзэх гэсэн бодол салахгүй. Үүнтэй холбогдуулан ямар нэгэн шийдвэр гаргахдаа урьдчилан сайтар бодож үзэхэд илүүдэхгүй. Наймаас арванхоёрдугаар сард гэр бүлд бий болсон үл ойлголцлын учрыг олоход хамгийн тохиромжтой үе. Ингэхийн тулд өөрийнхөө алдаа, сул талын талаар дахин нэг бодож үзэхэд илүүдэхгүй. Энэ оны эхний хагаст санхүүгийн тусламж дэмжлэг авна. Харин дөрөвдүгээр сард хөрөнгө оруулалт хийх зэрэг мөнгөтэй холбоотойажил хийхэдтохиромжтой. Энэ үед бусдад мөнгө зээлдүүлвээс тийм хурдан эргүүлэн авч чадахгүй болов уу. Харин ажил төрлийн хувьд санаа зовох юмгүй тайван байж болно.

ХИЛЭНЦ (10.23-11.21)

Хилэнцийн ордныхон 2015 онд санасандаа хүрнэ. Дийлэнх нь өөрийн бодож санаж явсан бизнес төлөвлөгөө, уран бүтээл туурвиж зорьсондоо хүрнэ. Тиймээс хоёроос дөрөвдүгээр сарын хооронд сайтар бодож боловсруулсан эцэст төлөвлөгөөгөө гаргаж хавар, зун гэхэд түүнийгээ хэрэгжүүлж эхлээрэй. Энэ жил та ажил дээрээ ч, найз нөхдийнхөө хүрээнд ч удирдан чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэх болно. Харин энэ оны хоёрдугаар хагаст хилэнцийн ордныхны зарим нь ямар нэгэн холбоо, эвсэл сайн дурын байгууллагын тэргүүлэгч болох магадлалтай. Харин ажил албанд дэвшсэн хүмүүс нь хуучин танилуудтайгаа харилцаа холбоогоо таслахаас өөр аргагүй байдалд орно. Энэ нь сэтгэл санааны хувьд таныг хүнд байдалд оруулна. Ер нь хилэнцийн ордныхон 2015 онд анхаарлын төвд байна. Та шинэ найз нөхөд, танилуудтай болж, гэр бүл үр хүүхэдтэйгээ улам дотно харилцаатай болно. Өөрөөр хэлбэл гэр бүлийн дотоод уур амьсгал урьдынхаас илүүболох юм. Найм, есдүгээр сард гэр орны дотоод асуудлыг шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Мөн энэ үеэр эхлүүлсэн чухал ажлаа дуусгаж, эцэг, эх, ах дүүтэйгээ муудалцсан бол учраа олоорой. Энэ жил хилэнцийн ордныхон гэр бүл, үр хүүхдэдээ урьдынхаас илүү их мөнгө зарцуулах шаардлагатай болно. Мөнгийг зөв зарцуулах нь чухал гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ зарлагын хэрээр орлого орж ирдэг гэдэг. 2015 онд хилэнцийн ордныхонд санхүүгийн хувьд таатай он байх болно.

НУМ (11.22-12.21)

Нумынхны тэвчээр, чадварыг шалгасан он болно. Олон удаа сонголт хийх мөч тулгарна. Энэ жилийг сайн давж чадваас нумын ордныхны өмнө шинэ боломжууд нээгдэнэ. Санхүүгийн асуудал жилийн туршид сэтгэлийг тань зовооно. Амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийх хүсэл төрж үүнд гадны олон зүйл нөлөөлнө. Хэрвээ энэ оны эхний хагаст багтан үүнийгээ хэрэгжүүлж чадвал есдүгээр сараас эхлээд үр дүн нь аяндаа харагдана. Од гариг ч тэднийг ивээх болно. Энэ ордныхны хувийн амьдрал ч маш тайван байна. Гэр бүлийнхэндээ илүү их цаг зарцуулна. Харин арваннэг, арванхоёрдугаар сард мөнгө төгрөгтэй холбоотой маргаан гарах вий. Энэ жил нумын ордныхны амьдралд эцэг, эх нь чухал үүрэг гүйцэтгэж үнэтэй зөвлөгөө өгнө. 2015 онд санхүүгийн асуудал санаа сэтгэлийг тань зовоох хэдий ч чамгүй ашиг орлого олно. Энэ нь нумын ордныхонд цаашид хийж бүтээж, өөрийгөө хөгжүүлэхэд маш ихээр нөлөөлнө. Дөрвөөс наймдугаарт сард зарлагаа хянаж, хэрэггүй зүйлд мөнгө зарлагадахгүй байхыг хичээгээрэй. Үүний үр шимийг намар, зунаас хүртэнэ. Гэхдээ мөнгөө хэмнэж байна гээд нарийлаад байж болохгүй. Юуны өмнө чанартай боловсрол эзэмшихэд хамаатай. Энэ оны наймдугаар сар хүртэл ажил албанд ахиж, маш том ахиц дэвшил гаргана. Харин хоёроос наймдугаар сар хүртэл бизнесээ эхлүүлэхэд хамгийн тааламжтай үе.

МАТАР (12.22-01.19)

Оньсого шиг тайлагдашгүй зүйлээр дүүрэн он байх болно. Өөрийн амьдралын талаар нэлээд бодож, амьдралын утга учрыг олох гэж хичээнэ.Ядарч, зүдэрсэн хүмүүст туслахыг илүүд эрхэмлэнэ. Од гаригийн нөлөөгөөр хэрэггүй танилуудаасаа харилцаагаа таслах боловч үүндээ сэтгэл нь шаналж зовно. Дөрвөөс наймдугаар сарын хооронд энэ талаар шийдвэртэй алхам хийнэ. Харин есдүгээр сараас эхэлж ийм шийдвэр гаргасан нь зөв болохыг амьдрал аяндаа харуулна. Удалгүй та шинэ танил, найз нөхөдтэй болж үзэл бодол ч нийлж байгааг ойлгоно. Ийм үед зарим нь зохиол бичиж, соёл урлагт илүү татагдана. Матрын ордныхны гэр бүлийн амьдралд өөрчлөлт орно. Зарим нь гэрлэлтээ цуцлуулж олон жил цуг амьдарсан хүнээсээ салахаар шийднэ. Энэ ордныхны хүмүүс үг цөөтэй. Тиймээс хайртай хүнтэйгээ илэн далангүй ярилцах нь маш чухал. Мөн олсон орлогоо бусадтай харамгүй хуваалцаж байх нь чухал. Хөрөнгө мөнгөө зөв юманд зарцуулснаар эргээд орлого орж ирдэг. Хэрвээ та ажилдаа амжилт гаргахыг хүсч байвал чин сэтгэлээсээ ажиллах нь чухал.

БУМБА (01.20-02.18)

Энэ ордныхны хувьд 2015 он харьцангуй тайван жил. Жижиг сажиг бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Энэ онд найз нөхдийн харилцаа холбоотой энэ ордныхны хувьд нэлээд чухал сэдэв болно. Зарим нэгэн найз нартайгаа харилцаа холбоо бүр тасрах хэдий ч энэ нь дээр гэдгийг хожим нь ойлгоно. Од гаригийн хөдөлгөөний нөлөөллөөртэд хэрэггүй хүмүүстэй нөхөрлөж гэж цагаа дэмий үрэхгүй. Тэд амьдралд илүү нухацтай хандаж урьдынх шигээ үүлэн дунд хөвж буй мэт амьдрахаа болино. Зарим нь чухал албанд томилогдсоноор үүрэг хариуцлагаа ухамсарлана. Энэ оны эхний болон сүүлийн дөрвөн сард тэд найз нартайгаа үзэл бодол нийлэхгүйгээс нэлээд ширүүн маргалдана. Энэ мөнгөтэй холбоотой асуудал байх болно. Бумбын ордныхны хувийн амьдралд найз нөхөд, үзэл бодол нийлдэг нөхдүүднь чухал үүрэг гүйцэтгэнэ. Зарим нь ихэд чинээлэг, нөлөө бүхий хүнтэй танилцсанаар тусламж дэмжлэгийг нь хүртэнэ. Ганц бие хүмүүс маш сонин хүнтэй танилцаж удахгүй гэр бүлтэй болно. Энэ оны эхний сард өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд бусдын мөнгийг ашиглах гэсэн бодол төрж магадгүй. Иймэрхүү шударга бус алхам хийхгүй байхыг хичээгээрэй. Энэ нь яасан ч сайн үр дүнд хүргэхгүй.

ЗАГАС (02.19-03.20)

Энэ ордныхны хувийн амьдрал, ажил албанд олон чухал үйл явдал тохионо. Тэд өөрийнхөө авьяас чадварыг харуулж түүнийхээ үр дүнг үзнэ. Зарим нь нийгэмд нөлөө бүхий байр суурь эзлэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Энэ оны эхний гурван сард санасандаа хүрэхийн тулд маш их хүчин чармайлт гаргана.Найз нөхөд, хайртай хүн нь чадлаараа тусалж дэмжинэ. Энэ оны эхний хагас нь тун тааламжтай үе тул заавал ашиглах хэрэгтэй. Од гариг ч тэдэнд туслах болно. Мөн өөрөө өөртөө дүгнэлт хийж маш их өөрчлөлт хийхээр шийднэ. Нэгээс есдүгээр сарын хооронд загасны ордныхны хувийн амьдралд нэг бус удаа ярвигтай нөхцөл байдлууд үүснэ. Энэ нь ажил, нууц амраг зэрэгтэй холбоотой асуудал юм. Гэр бүлтэй хүмүүс иймэрхүү явдлаас аль болох хол байж үр хүүхэд, хань ижилдээ илүү анхаарал хандуулаарай. Санхүүгийн хувьд амаргүй жил болно.

Categories
мэдээ цаг-үе

Алтан нар хэнийг ч алагчлалгүй бүлээн илчээ ээн мандлаа

Шинэ оны эхний өдрийн нарыг харах хүмүүсийн тоо жил бүр нэмэгдэж байна. Мөн Монголын тал нутагт нар хэрхэн мандаж байгааг харах гэж гадаадын жуулчид олноор ирэх болжээ. 2002 оноос өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор УБТЗ-аас шинэ оны анхны нарыг харах аяллыг зохион байгуулдаг болсон. Өнөө жил ч гэсэн Хангай өртөөн дээр 2015 оны нэгдүгээр сарын 1-ний нарыг харах аяллыг зохион байгуулсан юм. Шинэ он гараад удаагүй байхад буюу 04:00 цагийн орчимд нийслэл хотын гудамжиндхөл хөдөлгөөн оров. Хотын төвөөс зүүн тийш автомашин давхилдаж, замын цагдаа нар ч энд тэндгүй зогсож байна лээ. Шинэ оны баяр тэмдэглээд уусан архи, дарс нь гараагүй нөхдүүд явж байгаа эсэхийгцагдаа нар сайтар шалгаж байв. Харин УБТЗ-ын галт тэрэгний буудал дээр 05:00 цагт очиход хүмүүсийн хөл хөдөлгөөн хэдийнэ эхэлчихсэн байлаа. “Шинэ оны анхны нарыг харчих юм бол энэ жилдээ ажил үйлс бүтнэ шүү дээ” хэмээн хоорондоо ярилцаж галт тэрэг рүү орох хүмүүс олон байв. УБТЗ-аас өнөө жил 20 гаруй галт тэргийг энэ ёслолд зориулан гаргасан байна лээ. Бүгд дүүрэн хүнтэй, бүр суудалгүй зогсоод явж байгаа хүн ч байв.

Ингээд 06:10 цагт Улаанбаатар хотоос Хангай өртөө рүү хөдөллөө. Тэнд 07:45 цагт очно. Богд уул, Цэцээ гүн, Хонхор, Налайхын орчимдуул толгод болгоны орой дээр хүмүүс бөөн бөөнөөр зогсож байх юм. Бүгд л шинэ оны нар харахаар зогсож байгаа нь тодорхой. Галт тэрэгнээс хоцорсон найз маань араас утасдаж “Зайсан толгой дээр олон хүн ирчихсэн байна. Тэндээс нар харна” хэмээн ярьж байв. Уг нь нарыг хаанаас бол хаанаас ч харах боломжтой. Гэрийнхээ цонхоор, хашаандаа гээд л. Гэхдээ гэрээсээ хол тал газарт очиж нар харахыг хүмүүс илүүд үздэг болжээ.

Ингээд Хангай өртөөн дээр ирлээ. Хангай өртөөний ойролцоо хүмүүс олон байв. УБТЗ-аас гурван том түүдэг гал асаажээ. Галт тэрэгнээс хүмүүсийг буухаас өмнө түүдгийг асаасан бололтой, дүрэлзтэл асч байв. Талын жавар хацар чимчигнүүлэн хайрч байв.Төрөөд арав гаруй хонож байгаа хүүхдээ тэвэрсэн залуу хос ч зогсож харагдав. Тэд хүүхдэдээ шинэ оны анхны нарыг харуулахаар ирсэн байв. Мөн 80 гаруй настай аавыгаа нар харуулахаар хүүхдүүд нь авчирчээ. Япон, Солонгос, АНУ-ын олон иргэд нар харахаар ирсэн байлаа. Бүгд л талын жаварт даарсан бололтой бээвийчихсэн зогсох. Үстэй дээл, үнэгэн малгайтай, эсгий гутал, хүрэм өмссөн нь огт даарч байгаа шинж алга. Нар гарахаас өмнө түүдэг галд сүү, архи өргөх ёслолыг тэнд очсон хүн бүр л хийх юм. УБТЗ-ын дуучид “Уяхан замбуу тивийн наран” дууг дуулж, цамын бүжиг харайлгаж байтал хэн нэгэн “Хүүшээ нар мандаж байна” хэмээн хашгирав. Түүдэг гал тойрч зогссон хүмүүс ч наран ургах зүг рүү гүйлдэж гарлаа. Хэн нэгнээс түрүүлж нар харах гээд байгаа бололтой юм.

Тэртээ зүүн уул оройгоосоо улайж харагдлаа. Тэнгэр бүртийх ч үүлгүй цэв цэлмэг. Уулсын оройг улаан өнгө эмжиж, юу юугүй л нар мандах гэж байлаа. Хүмүүс хоёр гараа алдалж алгаа тэнгэр өөд харуулж байгаад л уухай хашгирах юм. Эмэгтэйчүүд сүү өргөөд л залбирч байлаа. Нар мандаж эхэллээ. Нарны цацраг тусч, улаан шаргал өнгө хөндий талаар гийлээ. Нар харахаар ирсэн хүмүүсийн ихэнх нь тасралтгүй уухай хашгирч байхад цөөн хэд нь өвдөглөж сууж байгаад нарны өөдөөс залбирах юм. Мөн хоёр алгаа хавсарч байгаад нүдээ анин, чин сэтгэлээсээхүслээ наранд шивнэх ажээ. Бүр “Нар минь биднийг ивээлдээ авч, манай гэр бүлийг эрүүл энх аз жаргалтай байлгаж хайрла” гэж хашгирах хүн ч байлаа. Хэдэн бүсгүйчүүд залбирч байгаа харагдав. Хэн нэгэн нь “Шинэ жилийн анхны наранд хүслээ шивнэх юм бол тэр хүсэл нь биелнэ” гээд хэлчихсэн бололтой. Наранд хүслээ шивнэж дуусчихаад бие биенийгээ шоолоод байх аж. “Чи нөгөө хүслээ хэлсэн биз дээ” гэхэд нөгөөх нь “Тэр хүслээ хэлэх гэж нойр хагасалж явахад чинь” гээд л “За хэдүүлээ энэжилдээ бүгд нөхөртэй болох юм байна” гээд инээлдэнэ. Тэдний ярианааснаранд “Энэ жил нөхөртэй болгож хайрла” гэж хүслээ шивнэсэн нь тодорхой байлаа. Харин хажууханд нь оюутан ангийнхан бололтой арав гаруй залуус зогсож байх юм. Залуус наранд “Биднийг насан туршид найзууд байлгаарай” гэж залбирсан гэнэ. Харин мандсан нарны өөдөөс гараа алдалж уухай хашгирч өглөөний жаварт хийморио сэргээхээр ирсэн хүмүүс ч байх ажээ. Монголын тал нутагт нар хэрхэн мандаж байгааг харахаар зорьж ирсэн Япон улсын аялагч Хисокагаас орчуулагчаар нь дамжуулж “Нар мандахыг харах ямар байна вэ” гэж сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр “Монголд нар мандахыг харах гэж олон жил бодож байгаад энэ жил ирсэн юм. Үнэхээр сайхан манддаг юм байна. Тув тунгалаг тэнгэрт нар мандахыг харлаа. Манай улс далайтай болохоор манан ихтэй байдаг. Тиймээс нар мандаж байгааг нарийвчилж сайн харах боломжгүй. Хүслээ биелүүлж нар мандахыг харлаа” гэв.

Цантсан өвсний толгой найгасан талд шинэ оны эхний өдрийн нар мандахыг хүмүүсингэж л хардаг юм байна.Монголын тал нутагт нэгэн шинэ өглөө айлчлан ирж байгаа нь энэ. Жирийн нэг өглөө. Үүр хаяардгаараа хаяарч, нар манддагаараа мандсан өглөө. Алтан нар хэнийг ч алагчлалгүй бүлээн илчээ ээн мандлаа. Сайн, муу, нүгэлтэй, нүгэлгүй гээд хүн бүхний дээр нармандав. Нар мандаж юм бүхэн хөдөлгөөнд орлоо. Хойд энгэрт өвөлжиж байгаа айлын гэрийн яндангаас аргалын утаа олгойдож,өвлийн жаварт даарч, Хангай өртөөний ёотон шиг дөрвөлжин цагаан байшин дээр бээвийтэл сууж байсанболжмор нар мандахтай зэрэгцэн шулганан жиргэх ажээ. Үүнтэй зэрэгцэн уулын бэлд наадам болж байна уу гэлтэй эгнэн зогссон машинууд хотын зүг хөдөлцгөөлөө.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ нийгэм

Төр засагтаа хүргэх зарим санал

Мөхөс би Монгол төр маань мэргэн, алсын хараатай, хүчтэй байхыг сүслэн залбираад улсын эдийн засагт нэмэр болох дараах хэдэн санааг уламжлах гэсэн юм. Оршил болгож

• Мөнгө мөнгөө дагуулдаг.

• Мөнгө хаана үржих таатай нөхцөл байна тийшээ нүүдэллэдэг.

• Мөнгийг дагаж ажлын байр бий болж, технологи зах зээл хөгжиж байдаг

• Өөрийнхөө талаар мэдээлж сурталчлахгүй бол хэн ч чамайг олж харахгүй гэсэн хэдэн зарчмыг хэлээд дараах санаануудыг хэлье. Үүнд:

Төрд хандан санал болгох нь:

– Газар зүйн байршлаар Монгол улсын татварыг ялгавартайгаар тогтооё. Газар нутгаа татварын тойргуудад хувааж төвөөс алсрах тусмаа татварын хэмжээ багасна. Өөрөөр хэлбэл Улаанбаатарт хамгийн өндөр татвартай. Баян Өлгий Дорнодод хамгийн бага татвартай гэх мэт. Энэ нь бэлэн мөнгөний урсгал алс бүсүүдэд сайжирч пүүс бизнесүүд хөдөө орон нутагт ажлын байр бүтээнэ. Эдийн засгийн бодисын солилцоо сайжирна. АНУ энэ татварыг хэрэгжүүлдэг.

– Казиног зөвшөөрөе. Дэлхийн стандартаар ажиллаж байгаа эсэхт л төр хяналтаа тавина. Монголчууд гадаадын казинод биеээр болон интернэтээр багагүй тооны мөнгөө “тушаадаг” нь нууц биш. Хичнээн хорьсон ч Монголчууд тоглосоор л байгаа. Казиног Төв, Дундговь ч юмуу аль нэг аймагт байгуулах хэрэгтэй. Тийш хүрэх зам нисэх онгоцны буудал байгуулах зөвшөөрлийг нь бас өгчих хэрэгтэй. Казино байгуулбал гадны баячууд Монголыг зорино. Дагаад мөнгө орж ирж аялал жуулчлалд нэмэртэй. 2011 онд АНУ казиногос 58 тэрбум доллар, Макао гэхэд 28 тэрбум долларын орлого олж байжээ.

– Монгол улс гадны пүүсүү­дэд татварын диваажин оф­шор бүс болоё. Мэдээж олон улсын хууль дүрэм стан­дартад бүрэн нийцсэн байх ёстой. Гадны пүүсүүд өрөөл нутаг оронд олсон орлого ашгаа Монголд шилжүүлж тайлагнадаг болно. Энэ нь манай улсын валютын урсгалд сайнаар нөлөөлнө.

– Гадаадын банкуудыг Монголд урья. Олон улсын банкууд байх учир хоорондоо өрсөлдөж Зээл моргэжийн хүү багасаж гадаад валютын бэлэн байдал ихсэж төгрөгийн ханш сайжран санхүүгийн дэлхийн түвшний үйлчилгээг монголчууд хүртэнэ. Сингапур улсад гэхэд 117 гадны банк ажиллаж байна.

– Монголд бизнес үйл ажиллагаа эрхлэх нь таатай, ашигтай талаар гадаадын нэр нөлөө бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр ядаж улиралд нэг удаа нийтлэл бичиж байх. Зар сурталчилгааны зардал үр ашгаа заавал өгдөг. Нисэх онгоцны компаниудад зорчигчдод тавьж өгдөг сэтгүүл, олон хандалттай вэб сайт нь сайн боломж юм.

– Нэгэнт ашигтай, өөрсдөө хийж чаддагүй дэлхийн түвшний бизнесийн хувьцаанд Монгол улс хөрөнгө оруулж байх хэрэгтэй. Жишээ нь хүний хөгжлийн сангаар тараасан мөнгөөрөө (2-оос багагүй тэрбум ам.доллар) Apple компаний хувьцааг 2012 оны эхэнд авчихсан байсан бол бидний мөнгө өнөөдөр 88 хувь буюу бараг хоёр дахин өссөн байх байлаа.

– Үр ашиг багатай ТӨҮГ-уудыг хувьчлах нь зүйтэй. Төр өөрийн ачааллыг багасгах ба хувьчлагдсаных нь дараа ашгаас нь татвараа л аваад сууж байх хэрэгтэй.

– Монгол хүний дундаж нас (дунджаар 65 орчим) бага байгаа тул хүн тэтгэврийн наснаас өмнө эсвэл тэтгэврийн насанд хүрээд удаагүй байхдаа нас нөгчвөл эхнэр хүүхдүүдэд нь насаараа төлсөн НДШ зэрэг татварынх нь дүнгийн тодорхой хувийг буцаан олгодог болоё. Ингэснээр төр ард иргэдийн урт наслахад анхаарах ба гэр бүлийн харилцаа батажна.

– Гадаадын том пүүсүүдэд богино хугацаагаар ч болов хямд цалингаар ажиллах хүч нийлүүлэх санал тавих. Тухайн пүүсийн нутаг оронд ажиллах болзолтой ба ингэснээр монгол хүний чадамж сайжирч эргээд тархины хөрөнгө оруулалт хийнэ. Ажиллах хүчнийг шалгаж авах ажлаа тухайн пүүс өөрсдөө хийх тул ар өврийн хаалганы хэрүүл гарахгүй шударга явагдана. Их Британи улсад гэхэд 2012-2013 онд 510000 хүн үйлдвэрлэлийн дадлага хийжээ.

– Татваргүй эсвэл нэг хувийн татваравах нөхцөлөөр Монголд гадаадын том брэнд пүүсүүд үйлдвэрлэлээ оруулж ирэхийг урья. Нөхцөл нь Монгол ажилчдыг сардаа ядаж 500 ам.доллараар цалинжуулах гэх мэт.

– Гаалийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Цаг бол алт болсон энэ үед ямар ч их ачаатай ирсэн өдөртөө хил нэвтэрдэг байх нь чухал. Ачаа удаан саатах нь үнийн өсөлтөд нөлөөлж мөнгөний эргэлтийг сааруулдаг.

– Гаалийн байцаагч нь хүний ачааг гараар ухах биш харин ачааны машин вагоныг ч бүхэлд нь хардаг өндөр хүчин чадал бүхий сканнеруудыг байрлуулж хяналтын дэлгэцээр хяналт хийдэг байх хэрэгтэй. Энэ нь түргэн шуурхай бас өндөр хяналт болно. Батаар, ногоон дарь эх гээд олон эд өлгийн зүйл гаалийн хяналт ямар түвшинд байгааг илтгэж байна.

– Гадаадын том хүмүүсийн нэрэмжит сан байгууллагуудыг байгуулж тэдэнд энэ талаар мэдэгдэж ивээн тэтгэж хамтран ажиллахыг уривал тэд мэдээж баярлах ба гадны филантропи Монголд ирэх болно. 2012 онд АНУ нь 1,65 их наяд долларыг буяны үйлс буюу филантропид зарцуулжээ.

-Спорт бол маш том бизнес гэдгийг ойлгож том тэмцээн уралдаануудыг эх оронд явуулах талаар хөөцөлдөж ажиллах хэрэгтэй байна.

– 0 хувийн татвар эсвэл нэг хувийн татвараар томоохон дуудлага худалдаануудыг Монголд урья. Хосгүй үнэт эдлэлүүдийг үнэ хаялцахаар гадны мөнгөтэй хүмүүс Монголыг зорино.

– Гадаад улсуудад газрын зөвшөөрлийг нь өгөөд орон сууцны хороолол барихыг санал болгоё. Мэдээж татвар авахгүй. Тэд барилгаа бариад худалдаж орлогоо олог. Улсуудын хорооллууд зэрэгцэж сүндэрлэх тул тэд үнэ, чанар моргэжээр өрсөлдөнө. Нийслэлийн иргэдийн орон сууцны асуудал шийдэгдэж утаа ч арилна.

– Монголын өвлийг халуун орнуудад сурталчлъя. Аагим халуунаас залхсан гадны жуулчид Монголын цэнгэг сэрүүн агаар цас мөсийг үзэх гэж ирдэг болно. Эгээ л хүйтнээс дайжсан манай баячууд халуун оронд өвөлждөг шиг.

-Гадаадын том том их дээд сургууль номын сангуудыг салбараа Монголд нээхийг урья. Монгол тархинд асар их амин дэм болох буй за. Мэдээж татваргүй эсвэл билэгдлийн чанартай 0,5-1 хувийн татвартай. Дэлхийн түвшний мэдлэг соёл технологийг Монголдоо эзэмшиж нутагшуулах болно.

-Монголын хөрөнгийн биржэд гадны брокерийн компаниудыг урья. Тэд Монголд хөрөнгө оруулах сэдэл мэдээллийг гадаад зах зээлд түгээх суваг болох юм. Манай пүүсүүд ч гадны хөрөнгө оруулалтаар хангагдана. Хөрөнгөө оруулсан гадны хувьцаа эзэмшигч нар бизнесээ бүх талаар дэмжинэ. Тэд Монгол эздээс ч гэсэн хариуцлага ёс зүйг шаардан хяналтаа тавьсанаар манайхны бизнесийн хариуцлага, соёлын түвшин ч сайжирна.

Мөн хувийн бизнесүүдэд хандаж уриалах дараах зүйл байна. Үүнд:

• Мод тарьж ургуулах бизнес хийгээчээ. Мод маш их үр өгөөжтэй. Модон эдлэл барилгын түүхий эд болно. Самарнаас авхуулаад маш олон төрлийн бодисыг ялгаж авч болно. Цаас үйлдвэрлэнэ. Үзэсгэлэнт ойг амралт зугаалга эмчилгээний бизнес болгож болно. Бас экологийн талаасаа эх орны хувьд агуу гавъяат үйлс тул төр татвар авахгүй ч байсан болно.

• Өөрийн бизнесийг вэб хуудастай болгох. Вэб сайт дээрээ Англи хэл дээр бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ талаар мэдээллийг байрлуулах нь гадаад зах зээл дээр гарсантай агаар нэг. Үүнийг үйлдээгүйгээс болж маш их орлого олох боломжийг манайхан алддаг. Жишээ нь шүүдэргэнэ ургамлыг ямар өвчинд уудаг ямар үр нөлөөтэй байгааг англи хэл дээр тавибал дэлхийгээр нэг байгаа өвдөж зовсон улс болон эмийн компаниуд манай Хөвсгөлийн залууст хандах болно.

Ард түмэндээ хандан тодруулж хэлэх нэг зүйл байна.Үүнд:

• Сүүлийн хоёр жилд төгрөгийн ханш ихээхэн унасан нь зөвхөн манай төрийн буруугаас болоогүй юм. АНУ-ын эдийн засаг сайжирснаас хамаарч дэлхий дахины хөрөнгө оруулагч нар Америкийн хөрөнгийн зах зээл рүү хошуурцгааж байна. Жишээ нь Евро 2013 онд 1.4 ам.доллартай тэнцэж байсан бол өнөөдөр 1.21 болж 14 хувиар унаад байна. Энэ үзэгдэл нь эдийн засгын потенциальтай Австрали Англи Япон Канад Швейцар Орос Хятад зэрэг орнуудын валютыг ч тойроогүй ба тэд нь ам.долларын эсрэг 15-20 хувийн ханшны уналтыг амсаад байна. Тиймээс бурууг дан ганц төр засагт тохох нь өрөөсгөл юм гэдгийг хэлэх гэсэн юм.

Эдгээр санаа нь харахад хэн хүний мэдэх мэдээжийн юм шиг санагдавч үүнийг хэрэгжүүлбэл ихээхэн мөнгө, соёл, ажлын байр бий болно. Үүнийг хэрэгжүүлбэл төр засаг, тухайн намын нэр хүнд ч сайжрахыг үгүйсгэхгүй. Бусдаас хоцрох, цаг алдах нь бидэнд л хохиролтой билээ.

Л.ДААЛХАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ жилийн эерэг зураг

Монголчууд шинэ оны босгон дээр ирэх оныг сайн сайхан байхыг бэлгэдэн бэлгэтэй сайхан үгс хэлэлцдэг. Тиймээс ирэх онд айл өрх бүр цаашлаад улс орон маань ч өөдрөг сайхнаар өөдлөн хөгжиж, дэвжихийгзураглая.

Шинэ оны босгонд Ерөнхийлөгч ард түмэнтэйгээ мэндчлэхдээ ажлын гараагаа эхэлж байсан үйлдвэрээсээ мэндчилсэн ньучиртай. Ирэх он үйлдвэржилтийн, бүтээн байгуулалтын жил болохыг бэлгэдэн тэрээр ийнхүү бэлгэ дэмбэрлийг бодож. Шинэ оны эхэнд бид өнөр олуулаа болно. Гурван сая дахь иргэнээ тосч авах мөч ойртож байна. Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг дээ.

Өнгөрсөн онд эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал айл өрхийн амьдралд шууд нөлөөлсөн. Долларын ханш тэнгэрт тулсан гээд олон таагүй зүйлүүдбайсан. Харин шинэ жилд бид эдийн засагт эерэг үр дүн авчрах олон сайхан мэдээлэл байна. Шинэ Ерөнхий сайд ч өөрийн Засгийн газрын ажлыг эдийн засгаа сэргээхэд анхаарах болно гэдгээ гурвантаа бататган хэлсэн.

Оны өмнөхөн Шийдлийн Засгийн газар байгуулагдлаа. Олон намуудын хамтарч засаг барих болсон нь сайнаар бодвол улс төрийн тогтвортой байдал бий болгож,ямар нэг зүйл дээр шийдвэр гаргахадтээг болдог, улстөржилт,популизм дэврэхгүй болох биз ээ. Энэ нь улс төрийн болон хууль эрх зүйн тогтворгүй байдлаас зугтаж нүүр буруулсан хөрөнгө оруулагчдыг нааш нь татах нэг том алхам.

Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлж байна. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Казиногийн тухай хууль зэрэг хэлэлцэгдэхгэж байгаа.Жуулчид болон мөнгөний урсгалыг нааш нь чиглүүлэх Казиногийн хууль хэдэн ч парламент дамжин өнөөдрийг хүрэв.Ямартай ч энэ онд хэлэлцэж батлах нь дамжиггүй.Цэцэрлэг эмнэлэг, сургуулиуд нэлээдгүй баригдана. Мөн нэлээдгүй хэдэн түшмэдийн ордон түмний эмнэлэг болох боломжтой байгаа. Эхнээсээ ч болж байна. Гурван дүүрэгт зуун ортой хүүхдийн эмнэлэг байгуулна. Түлэнхийн төв баригдана. Цэцэрлэгүүдэд өргөтгөл хийж, хэд хэдэн сургууль шинээр барина. Концессын гэрээний дагуу 12 сургууль цэцэрлэг барихаар төлөвлөжээ. Гэр хорооллын дахин төлөвлөлттэй 24 байршлаас 20 байршилд дэд бүтцийн асуудлыг шийдэж, орон сууцнууд шинээр баригдана. Өлзийт хорооллоос Шувуун фабрик чиглэлийн авто зам, хотын төвөөс Зайсан, Зайсан-Манзуширийнхийд гэсэн аялал жуулчлалын агаарын зам барихаар төлөвлөөд ажлаа эхлэх нь. Налайхад 640 хүүхдийн сургууль барина.Нүүрсний хийн болон арматурын, гангийн гээд үйлдвэрүүд баригдаж эхэлж, зарим нь ашиглалтад орно. Үүнд хөдөө орон нутгийн бүтээн байгуулалтууд ч бас орно.

Арилжааны банкууд болонХөгжлийн банкны олон улсын санхүүгийн зах зээлээс босгосонхагас тэрбум доллар орж ирнэ гэсэн мэдээлэл оны эхэнд яригдаж байсан болтэр аль хэдийнэ үнэн болж. Долларын хомсдолд орчихоод байгаа энэ үед гаднаас ийм хэмжээний доллар орж ирж байгаа нь нэг хэсэгтээ л ханш чангарахгүй гэсэн үг. Хамгийн наад захын үр нөлөө гэхэд л ийм байна.Энэ нь нэг хэсэгтээ л амсхийх боломж өгч байгаа юм. Мөн гадны томоохон банкууд манайд салбараа нээх сонирхол байгаа ч улс төрчдийн хувийн сонирхлоос болж хүлээлтийн байдалтай нэлээдгүй хугацаа өнгөрөөд байна. Хэрэв гадны банкууд орж ирвэл томоохон төслүүдэд мөнгө гаргаж өгөх магадлал өндрөөс гадна, зээлийн хүү л гэхэд хамаагүй бага болоод ирэх юм. Энэ нь бизнес эрхлэгчдийн хувьд болтаатай байх болно.

Өчнөөн жил яригдсан Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч оны босгон дээр тодорлоо. Стратегийн хөрөнгө оруулагчдын давуу тал нь гадаад, дотоодын нүүрсний зах зээлд акул гэгдэх Энержи ресурс,Хятадын Шинхуа, ЯпоныСумитомонэгдэл болж түншиллээ. Ингэснээр Таван толгой долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй энэ аварга орд хөдөлж эхлэх эхлэл нь тавигдав. Шинхуатай хамтарч байгаа болохоор төмөр замын бүтээн байгуулалт энэ онд өрнөж таараа. Энержи ресурс оролцож байгаа болохоор Таван толгойн нүүрсийг өөрийн үйлдвэртээ баяжуулж үнэ хүргэн зарах боломжтой болж байна. Сумитомо хамтарсан болохоор Монголын нүүрс гуравдагч зах зээлд хүрэх боломж нээгдэж байгаа хэрэг. Мөн зогсонги байдалд байсан Оюу толгойн ордыг хөдөлгөх болов уу гэсэн дүр зураг харагдаж байна. Мега төслүүдийг урагшлуулах сонирхол өндөр, энэ талын туршлагатайМ.Энхсайхан Монгол Улсын сайд болсон учирэнэ чигийн асуудлыг шийдэхэд дорвитой алхам хийх болов уу. Хувь нийлүүлэгчид одоогоор тохиролцоонд хүрээгүй байгаа ч оны эхээр эцсийн шийдэлд хүрчихнэгэсэн таамгийг шинжээчид хэлж байна.

Оюу толгой төсөл хөдлөөдэхэлбэл Таван толгойн цахилгаан станцын төсөл асуудалгүйгээр урагшилна. Учир нь Рио тинто Таван толгойн станцын гол хэрэглэгч болох юм. Одоогоор Таван толгойн станцын хөрөнгө оруулалтыг босгох ажил явагдажбайгаа. Оюу толгойн асуудал шийдэгдвэл Таван толгой дээр басл хэдэн тэрбумаар тоологдох доллар орж ирнэ. Оюу толгой хөдөлсний нөгөө нэг сайн тал нь одоо урсгал нь тасарчихаад байгаа гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж эхэлнэ. Хөрөнгө оруулалт ийнхүү сэргэчихвэл доллар 1700 дээр очно гэсэн таамаг байгаа. Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр энэ тухай олон улсын төлөөлөгчиднэлээд нухацтай ярьсан байна лээ.

Хэрэв нааштай тохиролцоонд хүрч чадвал ирэх хавраас далд уурхайн санхүүжилт шийдэгдэж дөрвөн тэрбум доллар Монголд орж ирэх боломж нээгдэнэ. Монгол Улсын төсвийн ихэнхийг бүрдүүлдэг ашигт малтмалын ханшмуугүй байх дүр зураг ажиглагдаж байна. Таамаг гаргадаг байгууллагууд алт зэсний үнэ өснө гэж шинжээчид дуу нэгтэй хэлж байна. Нүүрсний үнэ энэ оных шиг огцом унахгүй аажмаар өсөх байх гэсэнөөдрөгтаамаг сонсогдож эхэллээ.

Энэ бүхэн Монголын эдийн засаг сайжрахын дохио. Мэдээж оны эхэнд шууд л бүх зүйл гар дохихын зуур бүтчихнэ гэж юу байхав. Алдаа, оноо, цаг хугацаа, улс төрийн тогтвортой байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, тэр байтугай байгаль цаг уур зэрэг олон юмнаас хамааралтай. Гэвч боломжгүй зүйл гэж хаа байхав. Санаж явбал бүтнэ. Одоо бүх зүйл биднээс л шалтгаална. Бэлгийг бодож ирэх онд сайн сайхан, бүтэж болох зүйлсийг л товчхондоо хүргэлээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гар утас хүнийг таних толь болжээ

Өдгөө хүн бүрийн хамгийн ойрын хэрэглээ нь гар утас болжээ. Тэр бүү хэл гар утасгүйгээр ганц минутыг ч өнгөрөөж тэвчихгүй нэг хэсэг ч бий болж. Үүнтэй уялдаад шинэ цагийн хүмүүсийн хэн нь хэн бэ гэдгийг гар утастайгаа харьцаж байгаа байдлаар нь шинжиж мэдэх боломжтой болсон байна. Жишээлбэл, гар утас нь цэнэггүй явдаг, хаяж гээдэг, утсаар ярьчихаад тоомжиргүйхэн ширээ рүүгээ шиддэг хүмүүс хэзээнээсээ хээгүй, салан задгай нэгэн байж таарна. Ийм хүмүүс ажилдаа, ар гэрийнхээ амьдралд хандах хандлага нь ч ижил. Бүр эсрэг хүйстэнтэйгээ харьцахдаа ямар вэ гэдгийг ч эндээс харж болохоор. Харин гар утсаа эрдэнэ лугаа авч явж, хямгаддаг нэгэн бол аливаад нягт нарийн ханддаг, хэзээний нямбай нэгэн байж таарах боллоо.

Шинэ цагийн хүмүүсийн хэр хариуцлагатай вэ эсвэл хэт хариуцлагагүй юу гэдгийг гар утсаа хэрэглэж байгаагаас нь ингэж харж болж байна. Товчхондоо шинэхэн танилаа, эсвэл шинэхэн албан хаагчаа тольдохын тулд нүдийг нь ширтээд, таньж ядаад суух шаардлагагүй болж. Зүгээр л түүнийг унших гэж “махаа идэлгүй” гар утастайгаа харьцаж байгаа байдлаар нь хялбархан тольдож болж байна.

П.ХАШЧУЛУУН