Categories
мэдээ нийгэм

Г.Алтансүхийг АМГ-ын даргаар эргүүлэн томилуулахаар шийджээ

Засгийн газрын хуралдаанаас өнгөрсөн зургадугаар сард Ашигт малтмалын газрын дарга Г.Алтансүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Энэ шийдвэрийг өнгөрсөн сарын 30-нд Дүүргийн иргэний хэргийн нэгдүгээр шүүхээр хэлэлцээд Г.Алтансүхийг чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан байна.

Иймд түүнийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэхээр төлөвлөсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулах эрхтэй байдаг. Энэ бүрэн эрхийнхээ дагуу Төрийн тэргүүн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд чухалсэдвийн хүрээнд үг хэлэхээр төлөвлөжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сурлагын голч дүн нь 3.0-аас дээш байгаа оюутнууд тэтгэлгээ авна

Сурлагын үзүүлэлтээрээ 2.0-оос дээш голч дүнтэй оюутанд сар бүр тэтгэмж олгож байгаа. Энэ оны төсөвт ч нийт 77.7 тэрбум төгрөгийг оюутнуудад олгохоор суулгаад байсан билээ.

Тэгвэл төсвийн тодотголын хүрээнд энэхүү тэтгэлэг авах босгыг өндөрсгөж, төсөвт хэмнэлт хийхээр шийдсэн. Ингэхдээ оюутны сурлагын амжилттай нь уялдуулахаар болсон. Харин сурлагын өндөр амжилт гаргасан суралцагчдад олгож байгаа урамшууллын тэтгэлгийг хэвээр үргэлжлүүлэн олгох нь зүйтэй гэж үзсэн байна.

Ингээд үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь буюу 3.0 голч дүнгээс дээш суралцсан оюутанд олгохоор тооцсон бөгөөд үүнээс жил 33.7 тэрбум төгрөг хэмнэгдэхээр тооцоо гарсан байна.

Төсөлд төлөвлөснөөр үндэсний тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо 50206, Урамшууллын тэтгэлэгт хамрагдах суралцагчийн тоо 30861 байх бололтой.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн дагуу үндэсний болон урамшууллын тэтгэлгийг 2012 оны эхнээс өнөөдрийг хүртэл бүх их дээд сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байгаа оюутнуудад олгосон. Давхардсан тоогоор 2012 онд нийт 166.4 мянган оюутанд 102.3 тэрбум төгрөгийн, 2013 онд 166.6 мянган оюутанд 104.6 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон бөгөөд 2014 онд 159.0 мянган оюутанд 95.8 тэрбум төгрөгийн тэтгэлэг төсөвлөн олгожээ. Ийнхүү уг арга хэмжээг гурван жил хэрэгжүүлэхэд нийт 307.2 тэрбум төгрөг улсын төсвөөс зарцуулаад байгаа ажээ.

Categories
мэдээ спорт

​Канадын залуучууд дэлхийн аварга болцгоолоо

Канадын Монреаль, Торонто хотуудад он дамжин зохиогдсон Залуучуудын хоккейн ДАШТ нутгийн эздийн ялалтаар өндөрлөө. 37 дахь удаагаа зохиогдож байгаа ДАШТ-д түрүүлж буй канадчууд 2009 оноос хойш энэ тэмцээнд түрүүлж чадалгүй буцаж байсан даржан дурсамжаа нутгийнхаа талбайд зогсоолоо. Тэд финалын тоглолтод ОХУ-ын залуучуудын шигшээ багийг 5:4 гэсэн онооны харьцаагаар ялсан. Харин хүрэл медалийн төлөө Швед, Словакын багууд тоглож словакчуудын ялалтаар өндөрлөлөө.

Б.Хулан

Categories
гадаад мэдээ

Холливудын од Камерон Диас нөхөр гарчээ

Холливудын нэрт жүжигчин Кэмерон Диас өнөөдөр хуримлаж байна. Тэрээр “Good Charlotte” хамтлагийн бас гитарчин Бенжи Мэддентэй гэр бүлээ батлуулах юм. Камерон Диас жүжигчин Жастин Тимберлейк, Мэтт Диллон, сагсан бөмбөгийн нэрт тамирчин А.Родригес зэрэгхүмүүстэй нэр холбогдож байсан. Түүний хувьд нөхөрт гарах нь амьдарлынх нь гол зорилго биш, гэхдээүзэл бодол нийлэх хүнтэй таарвал баярлана хэмээн ярьж байсан билээ.

Ю.Дэлгэр

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Украины Одесст иргэний дайн гарч магадгүй

Украины нөхцөл байдал ерөнхийдөө ээдрээтэй хэвээр байгаа. Харин Одесс хотноо байдал нэлээд ноцтой байна. Байдлыг хэвийн болгохоор Украины эрх баригчид тусгай ажиллагаа зохион байгуулж эхэлсэн боловч нөлөөлсөнгүй. Өчигдөр гэхэд Одесс хотын төвд дэлбэрэлт боллоо. Өнгөрсөн таван сарын хугацаанд тус хотод нэлээд хэдэн удаа алан хядах ажиллагаа болсон юм. Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл иргэний дайн гарах аюултай хэмээн ажиглагчид үзэж байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн онд 8148 залуу ажилтай болжээ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн онд оюутан, залуучуудыг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийн талаар сургалт явуулах, хөдөлмөрийн яармаг зохион байгуулах, явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулах зэрэг хөдөлмөр зуучлалын маш олон үйлчилгээг шат дараалалтайгаар зохион байгуулжээ. Бүтээн байгуулагч залуус, Ажлын гараа, Сумын залуус зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн залуучуудыг сум орон нутагт нь ажиллуулж туршлага хуримтлуулсан аж. Долоо хоног бүр зуу, зуун залуучууд цагийн болоод байнгын ажлын байранд зуучлагдаж ажилтай орлоготой болж, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцсон гэнэ. Өнгөрсөн 2014 онд 8148 залуу Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр зуучлагдан ажилтай боллоо гэсэн сайхан мэдээ дуулдлаа. Гэхдээ үүнд төсөл, хөтөлбөрт хамрагдсан оюутан, залуучуудын тоо ороогүй гэдгийг хэлсэн юм. 2015 онд дээрх тоог хоёр дахин нэмэгдүүлж ажиллах болно гэдгээ Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хоёр хүүхдийнхээ аминд хүрсэн этгээдэд 25 жилийн ял оноосныг хэвээр үлдээв

Өнгөрсөн оны тавдугаар сард өөрийн хоёр хүүхдээ шатаан амь насыг нь хөнөөсөн онц ноцтой гэмт хэрэг гарсан. Энэ хэргийг үйлдсэн Э.Ендонд хоёр шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноогоод байсан юм. Харин Улсын дээд шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хэргийг сануулахад Өнгөрсөн 2014 оны тавдугаар сарын 15-ны өглөө 07.30 цагт портер маркийн автомашиндаа 10 сартай болон таван настай хоёр хүүхдээ суулгаж, гаднаас нь түгжээд, шатахуун асгаж байгаад галдан шатаасан юм.

Мөн хэргийг үйлдсэн оройноо эхнэрээ гэрийнхээ гадаа зодож, биед нь гэмтэл учруулсан байдаг. Гэмт этгээдийг хохирогч нарыг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж, нийтэд аюултай онц харгис хэрцгий аргаар санаатай галдан шатааж амь насыг нь хохироосон гэх үндэслэлээр буруутгаж яллажээ.

Categories
редакцийн-нийтлэл

Жанцанноровын ДАМДИНЦЭРЭН: Хүнд олон хобби байж хөгжих боломж гардаг

V.R хамтлагийн гишүүн Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.

-Та төрийн хошой шагналт Н.Жанцанноровын хүү. Хөгжмийн зохиолч гэж сонссон. Хөгжим зохиох ажилдаа загвар өмсөгч, хамтлагийн гишүүнээсээ илүү анхаарч чадаж байна уу?

-Сайн уран бүтээл төрүүлэхийн тулд маш их хөдөлмөрлөж, ажиллах хэрэгтэй. Одоогоор хөгжмийн зохиол дээр ажиллах цаг, зав хомс л байна. Японд сурч байхдаа бөөгийн хэнгэргийг Европын цохиур хөгжимтэй хослуулан морин хуур, хөөмийтэй аялгуу зохиож байсан. Мөн Морин хуур, дунд хуурт зориулсан зохиолыг анх бичиж байсан. Бас нэг зохиол бичсэн нь Морин хуурын чуулга одоо ч гэсэн тоглодог. Заримдаа төгөлдөр хуурын сайхан аялгуу сонсохоор бэлтгэл хийх хүсэл төрдөг л юм. Ер нь мэргэжлийн төгөлдөр хуурч хүн өдөрт гурваас доошгүй цаг бэлтгэл хийхгүй л бол гар хуруу эвлэхээ больчих гээд байдаг гэм бий. Төгөлдөр хуураа яг мэргэжлийн хэмжээнд давтаагүй 13 жил болжээ. Хүмүүсийн хувьд урлагийн гэр бүлд өссөн гэхээр содон амьдралтай байдаг байх гэж боддог байх л даа. Манай аав бусдын нүдэнд ихэмсэг төрхтэй хөгжмийн зохиолч шиг харагддаг бол бидний хувьд жирийн л эцэг хүн. Аав маань надад гар хүрч үзээгүй. Хааяа нэг үг хэлэхдээ юм бодогдуулсан гүн утгатай зүйл хэлдэг.

-Яриагаахамтлагийн чинь талаар үргэлжлүүлье.Загвар өмсөгч дөрвөн залуу яагаад хамтлаг байгуулахаар шийдсэн бэ?

-Бид дөрвүүлээ “Монгол Модель” агентлагийн загвар өмсөгчид. Дуулах сонирхолтой найзууд нэгдэж хамтлаг байгуулъя гээд л байгуулсан. Зарим нь бага байхдаа хүүхдийн ордонд явдаг байсан юм. Бид өөр өөр ажил мэргэжилтэй, өөрсдийн мөрөөдөлтэй хүмүүс. Мөрөөдлийн маань нэг хэсэг нь дуулах. Бид энэ мөрөөдөлдөө хөтлөгдөн нийлсэн хүмүүс. Залуу хүн мөрөөдөлдөө хүрэхийн тулд ямар нэг алхам хийж түүнийхээ төлөө тэмцэж, эхлүүлж чаддаг байх хэрэгтэй гэж боддог.

-V.R гэдэг ямар үгийн товчлол вэ?

-V.R гэдэг нь “We are” буюу “Бид бол” гэсэн үг. Зүгээр нэг хамтлаг гэхээсээ илүү залуусыг уриалан дуудах ямар нэг зүйл хийе гэж нэгдсэн. Жишээ нь “Бид бол Монголын ирээдүй болсон залуус” эсвэл нийгмийн сайн үйлсийн аян өрнүүлэхээр бол “Бид бол хүмүүнлэг залуучууд” ч гэдэг юм уу уриа маягийн зүйл гаргаж түүнтэйгээ уялдсан олон ажлуудыг хийe гэж бодож байгаа. Гэхдээ мэдээж дан ганц нийгмийн үйлст оролцоно гэвэл өрөөсгөл ойлголт л доо.

-Танай хамтлагийг хүмүүс хэр хүлээж авч байна?

-Загварынхан зүгээр загвараа л өмсөх ёстой гэсэн коммент харагдаж байсан. Дуучин гэхээр л яагаад ганцхан дуулаад явах ёстой гэж. Залуу хүн хүсэл мөрөөдөлдөө автан хийж чадах зүйлээ хийх хэрэгтэй. Анхны уран бүтээл хүмүүст хоолой шаардсан дуулалттай болж харагдаагүй байх.

-Анхны дуу чинь”Чи намайг санах уу” гэсэн нэрээр гарсан. Цаашдаа ямар уран бүтээл хийх вэ?

-Бидэнд цаана нь гурав, дөрвөн дуу бэлэн байгаа. Бидний найз “A Sound” хамтлагийн Д.Мөнхболд анхны дууны маань үг, аяыг зохиосон юм. Клипний зураг авалтыг нь Өгий нуур, Цэцээ гүнд авсан. Бид өөрсдийн ажилтай ч гэсэн мэдээж хамтлагаа орхихгүй. Цаашид дуугаа үргэлжлүүлэн гаргасаар байх болно. Бүгдийг нэг дор хийж чадахгүй хугацаа шаардах ажил шүү дээ. Анхны дуу маань уянгынх. Яваандаа төрөл жанраа эвдээд өөр өөр урсгалаар дуулах бодолтой байгаа. Мэдээж айхтар хүнд төрлөөр дуулахгүй. Хараад байхад Азийн нэрд гарч байгаа одод нь загвар ч өмсдөг, кинонд ч тоглодог бас дуулаад явдаг. Бидний нэг хүсэл бол Монголдоо энэхүү шинэлэг зүйлийг нэвтрүүлэхийг бодсон юм.

-Та ямар мэргэжилтэй билээ?

-Төгөлдөр хуурч, хөгжмийн онол судлаач, хөгжмийн зохиолч, урлагийн менежер мэргэжилтэй. Токиогийн урлагийн их сургуулийг төгссөн. Одоогоор “Гэр Монголын маркетингийн агентлаг” компанийг байгуулаад ажиллаж байна. Нэлээд тоглолт зохион байгуулсан. Олон улсын төрийн бус JCI байгууллагын Монгол дахь байгууллагын нарийн бичгийн дарга, мөн “Жанцанноров сан” төрийн бус байгууллагын тэргүүнээр ажилладаг. Багаасаа завгүй ажиллаад сурчихсан учраас зүгээр сууж чаддаггүй.

-Урлагийн хүн хэрнээ загвар руу орсон нь сонирхол татаж байна. Загвар өмсөх бас таны мөрөөдөл үү?

-2001 онд нэг танил маань “Гоёл” наадамд оролцох уу гэсэн санал тавьсан. Тэгээд тухайн жилдээ “Монгол модель” агентлагт ажиллаж эхэлсэн түүхтэй. Загвар бол миний дагалдах хобби.

-Гэр бүлийнхээ талаар яриач?

-Би хоёр охинтой. Том маань дөрвөн настай. Бага маань хоёр хүрнэ дээ. Эхнэролон улсын банкинд ажилладаг. “Монгол модель” агентлагт ажиллаж байхдаа танилцаж байлаа. Анх хараад л миний эхнэр болох хүн гэж мэдэрсэн. Гэр бүл минь халуун дулаан уур амьсгалтай. Эхнэр маань энэ бүгдийг зохицуулж явдаг ухаалаг бүсгүй бий.

-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Аялах хоббитой. Хөдөө, ой модонд, уулын оройд бодох зүйлгүй суух сайхан. Ажлаас болоод байнга явж чаддаггүй л дээ. Фото зураг авах хоббитой. Ер нь харагдсан сэтгэлд буусан зүйлийн фотог авчихна шүү.

-Гэр бүл найз, нөхдөдөө цаг зав хэр гаргаж байна?

-Манай гэр бүлийн хүн ажил дээрээ завгүй сууж байгааг минь мэддэг учраас ойлгодог. Ажлаа тараад хүүхдүүдээ аваад гэртээ хариад байцгааж байдаг. Найз нөхдийн хувьд залгахаар чи хэрэг болохоор л залгах юм гэдэг. Миний хувьд найзтай болохоор л залгаж байгаагаа ойлгуулдаг л даа. Ер нь уулзаад суух зав тэр бүр гардаггүй. Тэгж суугаагүй удаж байна.

С.АРИУНЖАРГАЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өрийн босго дээр тохиролцож чадаагүй байна

Төсвийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагт хуралдахаар товлосон байсан ч 13.00 цаг хүртэл хойшлогджээ. Учир нь УИХ дахь намын бүлгүүд өрийн босго дээр нэгдсэн зөвшилцөлд хүрч чадахгүй байгаатай холбоотой гэнэ.

Засгийн газар 2015 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд зарим өөрчлөлт хийхээр болж, өрийн таацыг ДНБ-ний 70 хувьд хүргэхээр тусгасан нь УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өмнөх байр сууринаасаа ухрахад хүргээд байгаа аж. Тиймээс эл асуудлаар намын бүлгүүд зөвшилцөх шаардлагатай гэж үзжээ. Сангийн сайдын тодотгосноор өнөөдрийн байдлаар улсын өрийн хэмжээ ДНБ-ний 55 хувьтай тэнцэж байна.

МАН-ын бүлгийн зарим гишүүд “Улсын өрийн хэмжээг ядаж энэ хэмжээнд нь буюу ДНБ-ний 55 хувьд нь барих ёстой. 70 хувьд хүргэх нь аюултай” гэсэн байр суурь барьжээ.