Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас хөдөө орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг өөрчилжээ. Тодруулбал ерөнхий боловсролын сурагчдыг цагаан сараар амраахгүй, мал төллөх үеэр амраахаар болсон байна.

Энэ хичээлийн жилд хөдөөгийн сурагчид дараах хуваариар амрах гэнэ.

Хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралт:

I-V ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хоёрдугаар сарын 01-нийг дуустал гурван долоо хоног;

VI-IХ ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас нэгдүгээр сарын 25-ныг дуустал хоёр долоо хоног;

Х-ХII ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас 18-ныг дуустал нэг долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралт:

I-V дугаар ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал гурван долоо хоног,

VI-IХ ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 05-ныг дуустал хоёр долоо хоног,

Х-ХII ангийн сурагчид гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 29-нийг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.

Орон нутгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байх аж. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жилийн дуусах хугацаа өөрчлөгдөөгүй бөгөөд хичээлийн жил зургадугаар сарын эхний долоо хоногт дуусах юм байна.

Categories
мэдээ спорт

“Цодгор хүү-2015”-ын бага насны ангилал өндөрлөв

Өсвөрийн шатарчдын “Цодгор хүү 2015” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд “Шри шри” төвийн байранд болж байна. Нийслэлийн биеийн тамир, спортын газар, Монгол туургатны “Урамтай шатар” холбоо хамтран зохион байгуулж буй тус тэмцээнд 396 шатарчин дөрвөн насны ангиллаар өрсөлдөж байгаагаас 5 хүртэлх, 6-7, 8-9 насны дүн гарсан байна. Тэмцээний 10-11 насны ангилалын тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд аваргууд маргааш тодорно.

Ангилал бүрийн эхний найман байрт шалгарсан тамирчид ирэх хоёрдугаар сарын 12-13-нд Монголын хүүхдийн ордонд болох “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авчээ.

Тэмцээний дүн:

5 хүртэлх нас (охид)

1. Ганцомон Энх-Уянга /БНД-Төр Монгол/
2.Есөнтөмөрийн Сорхугтани /Урамтай шатар/
3.Мөнхтогтохын Хүслэнбаяр /Хос мастер/
4.Мөнхбаярын Мөнхгэрэл /Төгс нүүдэл/
5.Батбаярын Хүслэн /Төгс нүүдэл/
6.Энхбатын Номин /МХО/
7.Энхболдын Маналжин /Төгс нүүдэл/
8.Бямбадоржийн Энхжин /Төгс нүүдэл/

5 хүртэлх нас (хөвгүүд)

1.Ганганбарсын Зэв /БНД-Төр Монгол/
2.Батсуурийн Өсөхбаяр //
3.Бямбадоржийн Хас-Очир /Төгс нүүдэл/
4.Батмөнхийн Одбаяр /БНД-Төр Монгол/
5.Загарсүрэнгийн Энххүслэн //
6.Батболдын Хангал /Цагаан морь/
7.Батбаатарын Чин-Эрдэм /Зууны шатар/
8.Мөнхтогтохын Хүслэнбаяр /Хос мастер/

6-7 нас (хөвгүүд)

1.Балданбаярын Баасанцэнгэл/Алаг морьт/
2.Ариунболдын Очир-Эрдэнэ /БНД-Төр Монгол/
3.Энх-Амгалан Амгалантэнгис /Урамтай шатар/
4.Бүрэнтэгшийн Алдар /БНД-Төр Монгол/
5.Эрдэмбилэгийн Цэгц /МХО/
6.Өнөболдын Нандинзул /84-р сургууль/
7.Болд-Эрдэнийн Ганзориг /Уран нүүдэл/
8.Эрдэнэбатын Азжаргал

6-7 нас (охид)

1.Амарбатын Аззаяа /Уран нүүдэл/
2.Батцоожийн Энхлэн /Багануур/
3.Энхжаргалын Азжаргал /52-р сургууль/
4.Хүрэлбаатарын Ариун-Эг /Монгени/
5.Даваахүүгийн Өнөрзул /33-р сургууль/
6.Түвшинцогын Наранцолмон /Ирээдүй/
7.Гантулгын Эрдэнэзаяа /15-р сургууль/
8.Энхсайханы Одмаа /13-р сургууль/

8-9 нас (хөвгүүд)

1.Мөнхдалайн Амилал /Хан Хөхий/
2.Чулуунтуулын Эрхэмбаяр /БНД-Төр Монгол/
3.Лхагважамцын Очирбат /ЧД- Цэцэн нүүдэл/
4.Баттулгын Анар /Уран нүүдэл/
5.Тулгабатын Баян-Очир /Хос мастер/
6.Бямбасүрэнгийн Пүрэвжаргал /Цагаан бэрс/
7.Батбаярын Баянтөр /Монгени/
8.Шаравдоржийн Диваа /Хос мастер/ тус тус шалгарсан байна.

Тэмцээний ангилал тус бүрийн эхний найман тамирчин “Цодгор хүү-2015” улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй аж.

Categories
мэдээ улс-төр

Барилгын компаниудад батламж гардууллаа

НИТХ-ын ээлжит 17 дугаар хуралдаанаар “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөр нь Гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах, Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах, Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах, Түрээсийн орон сууц хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах, Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах гэсэн 5 чиглэлээр нийслэлийн иргэдийг орон сууцжуулах юм.

Хуучин баригдсан орон сууцны нөхцөлийг сайжруулах, шинээр барилгажуулах ажлыг хэрэгжүүлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 90 дугаар тогтоолоор “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журам”-ыг баталсан. Үүний дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын шийдвэрийг үндэслэн нийслэлийн Засаг дарга эхний ээлжийн 21 барилгыг барилгажуулах шийдвэр гаргаж, “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах, гэрээ байгуулах эрх олгох тухай” захирамж гаргасан юм.

Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 3 компанид өнөөдөр батламж гардууллаа. Тэрээр ажил эхлэх эрх бүхий батламжийг гардуулахдаа “Юуны өмнө дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудад нийслэлийн удирдлагуудын өмнөөс талархал илэрхийлье. Та бүхэн иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ажлын байраар хангах үйл явцад чухал нөлөө үзүүлж байгаад талархалтай байна. Өнөөдөр нийслэлчүүдийн өмнө тулгамдаж байгаа гол асуудлуудын нэг бол ажлын байр болоод байна. Энэ ч үүднээс нийслэлийн удирдах ажилтнуудын 2015 оны бодлогын гол үйл ажиллагаа бол ажлын байраар хангах явдлыг дэмжиж юм. Тиймээс энэхүү төсөл нийслэлийн иргэдийн багагүй хувийг ажлын байртай болгоход хувь нэмэр оруулна гэж үзэж байна” хэмээн онцлон хэллээ.

Журмын шаардлага хангасны дагуу Хан-Уул дүүргийн Нэхмэлийн 15, 19 дүгээр байрыг “Нутгийн буян групп” ХХК, Нэхмэлийн 3, 4, 8, 9 дүгээр байрыг Рендер бау” ХХК, Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16 дугаар байрыг “Фүжи холдинг ББСБ” ХХК дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлнэ. Сонгон шалгаруулалтын урилгыг 5 багцад зарласны дагуу 6 аж ахуй нэгжийн 8 багц төсөл ирүүлснээс 3 багцад эдгээр компани дахин барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр шалгарчээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

Гадаад хэргийн дэд сайд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдыг авч уулзав

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг Гадаад хэргийн яаманд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Оросын харилцааны өнөөгийн байдал, хоёр талын хооронд 2014 онд хэрэгжсэн айлчлалууд болон 2015 онд хамтран хэрэгжүүлэх тодорхой ажлын талаар санал солилцов.

Categories
мэдээ улс-төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Тус дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах саналыг УИХ дахь МАН-ын бүлгээс ирүүлсэн байна. Мөн тус дэд хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн С.Оюун гаргасан бол УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг чөлөөлөх хүсэлтийг ирүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Су.Батболд, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, С.Оюун нарыг нэмж оруулах саналыг гишүүдийн олонх дэмжиж, байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.

Мөн тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Л.Болд нарыг чөлөөлөх саналыг гишүүдийн олонх дэмжив.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Эмийн бүртгэлийн журманд нэмэлт өөрчлөлт оруулна

-Ингэснээр Элэгний С вирусын эм 30хоногийн дотор Монгол Улсынэмийн жагсаалтад бүртгэгдэнэ-

Гурван сая хүн амтай монголчуудын 400 мянган орчим нь Элэгний С вирусээр өвчилсөн гэсэн харамсалтай дүн мэдээ бий. Эдгээр хүмүүсийн амь насанд заналхийлсэн энэхүү аймшигт өвчнийг бүрэн эмчлэх эм өнөөдрийг хүртэл Монгол Улсад орж ирээгүй байсан.

Тэгвэл Шийдэлийн Засгийн газрын Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбаэмийн шинэчилсэн журмыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд оруулах гэж байна. Ингэснээр олны анхаарлын тевд байгааэлэгний С вирусын эсрэг эмийн асуудал шийдэгдэх боломжтой болох юм. Элэгний С вирусын тухайд 10-15 жилийн дараа элэгний хатуурал хавдар болж тухайн өвчнөөр өвчилсөн хүний амийг авч оддог аймшигтайөвчин. Сүүлийн үед энэ өвчнөөр өвчлөх нь нэмэгдэж байгаа нь улам түгшүүр дагуулж байгаа юм. Тухайлбал 2013 оны байдлаар 20-оос дээш насны хүмүүст судалгаа хийхэд судалгаанд хамрагдсан хүмүүсийн 10,7 хувь нь уг вирусээр өвчлөгдсөн байсан байна.

Өмнө нь мөрдөгдөж байсан эмийн бүртгэлийн журмаар шинээр эм бүртгэхдээ хоёр жил хүртэл хугацаагаар судлаж байж бүртгэдэг байсан болжурмын шинэчилсэн найруулгаар Эмийн хяналтын хатуу зохицуулалттай Европын холбооны орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд оруулж ирэхээр болж байна. Ингэснээр 30 хоногийн дотор Монгол Улсын эмийн бүртгэлд дээрх эмийгбүртгэгдэх юм. Угэмийн талаар товч мэдээлэл өгөхөд АНУ-ын Gilead Sciences компани нь элэгний С вирусийг эмчлэх Sovaldi /Софосбувир/400мг шахмал эмийг Канад улсын Patheon Incүйлдвэрт гэрээгээр үйлдвэрлэсэн болно.

Нэмж мэдээлэхэд Монгол Улсын эмийн бүртгэлийн өмнө нь мөрдөжбайсан журмаар Монгол Улсад шинээр бүртгэгдэх эмийг заавал гурван улсад бүртгэгдсэн, тухайн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд гурваас доошгүй жил хэрэглэгдсэнбайх ёстой гэжтусгасан байжээ. Гэтэл 2009 онд Женевт хуралдсан эмийн зохицуулалтын байгууллагын зөвлөмжөөр эмийн хатуу зохицуулалттай Европын холбооны орнууд олон Америк, Япон, Солонгос, Канадзэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг хөгжиж байгаа орнууд шууд бүртгэнэ гэсэн журам гарсан аж. Энэхүү журмын дагуу эмийн бүртгэлийн журмандаа манай улс нэмэлт өөрчлөлт оруулснаар Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг шууд бүртгэх боломж нээгдэж байгаа юм байна.

Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба монголчуудын дундхамгийн их зонхилж байгаа элэгний С вирусын өвчлөлийг бүрэн эмчлэх гарцийг нээж, энэхүү эмийг оруулж ирэхээр болоод байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурал хийв

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү /2015.01.07/ өнөөдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгын асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэв.

Тэрээр “Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий олон улсын жишигт нийцсэн үйлчилгээтэй байхаар төлөвлөсөн. Үүний дагуу бүх ажил явагдаж байсан ч Засгийн газрын шийдвэрийн улмаас зориулалтыг нь өөрчилсөн. Гэхдээ тус барилгыг зориулалтын дагуу ашиглахаар болоод байгаа. Улсын Их Хурал 2015 оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ үед тус барилгыг эмнэлгийн зориулалтаар тохижуулж, ашиглалтад оруулахад шаардагдах зардал төсвийг Монгол Улсын 2015 оны төсөвт оруулах асуудлыг Засгийн газраас өргөн барих ёстой. Энэ шаардлагыг өнөөдөр Ерөнхий сайдад өргөн барина.” гэв.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг зориулалтаар нь ашиглалтад оруулвал 3, 4 шатлалын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх 250 ортой эмнэлэгтэй болох боломж бий. Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий оношлогооны төвтэй болж, жилд 2000-3000 хүнд яаралтай тусламж үзүүлж, найман өрөө бүхий мэс заслын төв нь 1000-2500 хүнд үйлчилж, 100.000-200.000 хүнд ниймгийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно гэдэг тооцоог мэргэжлийн хүмүүс гаргаж өгсөн хэмээн сэтгүүлчдэд танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийн хорио цуцлагдвал Хятадад мах экспортолно

ХХАА-н сайд Р.Бурмаа, Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун-тай уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэряригдсан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлохтохиролцоог ажил хэрэг болгохоор салбарын яамныхийж буй ажлыг дэмжиж, туслахыг түүнээс хүссэн юм.Бээжин хотод болсон хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийн зургадугаар хурал, Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын Дэд сайдын түвшний ажил хэргийн уулзалтаар Монгол Улсын зүүн бүсийн аймгуудад шүлхий, малын гоц халдварт өвчингүй тайван бүс бий болгож, мах экспортлох боломжийг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.

Түүнчлэн Хятадын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чинхайтай элчин сайд Ц.Сүхбаатар уулзахдаа үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш, гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн дамжин өнгөрөх үеийн хорио цээрийн нөхцөлийг сайжруулах хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлээд байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт гарсан шүлхийн хориог цуцлуулах албан хүсэлт, дүгнэлтийг БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газарт хүргүүлсэн байна.Тэрхүү хоригийг цуцалснаар тус бүс нутгаас үхэр, хонь, ямааны махыг экспортлох боломж бүрдэх юм. Өдгөө хоёр орны хил орчмын аймаг, мужууд хоорондын худалдаа, хамтын ажиллагааны сонирхлыг харгалзан Дорнодын Баянхошуу-Өвдөг боомт, Сүхбаатарын Бичигт-Хатавчийн боомтоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс, тэжээл экспортлох, үржлийн мал, бусад орц импортлох нөхцөл бүрдүүлэхшийдвэр гаргаад байгааг ХХААЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

ҮЗХ-ны нөхөн сонгуулийг 26-ны дотор явуулна

Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр 18.00 цагт хуралджээ. Дотоод сонгуулийн хорооны гишүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Дундговь, Дархан-Уул аймгийн Үндэсний зөвлөлдөх хорооны нийт 7 хүн багтдаг байна. Энэ гишүүд хуралдаж, дунд шатны намын хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 12-ны дотор зарлан явуулахаар болжээ. Мөн Нийслэлийн намын зөвлөлдөх хороо, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний нөхөн сонгуулийг энэ сарын 26-ны дотор зарлан явуулахыг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодод даалгасан байна. Нөхөн сонгууль явуулахдаа Үндсэн дүрэм болон бусад журмыг баримтлан ажиллахыг Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын дарга нарт үүрэг болгосон байна.

Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны гишүүдээс 43 нь төрийн албанд ажиллах болсон тул нөхөн сонгууль явуулахаар болсон юм.

Categories
мэдээ эдийн-засаг

​Америк ба Иракийн танкны наймаа

Танк “Абрамс”М1А1

Америкийн цэргийн хүчний strategypage.com сайт дээр бичснийг дуулгахад тэдний засаг захиргаа энэ жил Иракийн армид 170-н ширхэг “Абрамс”М-1А1 танкийг зарахаар болжээ. Уг нь 2008 онд иракчууд энэ төрлийн танкийг 140-ийг захиалж 2010 онд захиалгаа авч байсан ч гэлээ 2014 онд лалын босогчдод дөч орчим танкаа олзлуулж явгарчихаад байгаа гэнэ.

Зөөвөрлөгч М88А1

Дээрх танкийг зөөвөрлөгч 21-н ширхэг М88А1 машины хамт захиалж байсан иракчуудын энэ удаагийн наймааны үнэ өртөгийг сайт мэдээлсэнгүй. Зургаан жилийн өмнөх наймаандаа америкчууд нэг танкыг тээвэрлэгч машинуудыг оролцуулалгүйгээр дунджаар 1.4 сая ам. доллараар зарж байжээ.

Б.Бүжин