Categories
мэдээ улс-төр

Л.Эрхэмбаяр АН-ын генсекийн тамгийг гардаж авлаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Оюундарь өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан дараагийн генсекийг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн амьдрах орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ломбын Эрхэмбаярыг томилжээ.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь шинээр томилогдсон Л.Эрхэмбаярт тамгаа гардуулж баяр хүргэлээ. Тэрээр, “Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг гурван жилийн хугацаанд хашлаа. Энэ хугацаанд чамгүй амжилттай ажилласан. Энэ амжилтыг маань үргэлжлүүлэн авч явах танд баяр хүргэе” гэсэн юм.

Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярыг дараагийн ҮЗХ-ны хурлаар жинхлэн батламжилна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөө, орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хөдөө орон нутгийн сурагчдын амралтын хуваарийг шинэчлэн баталжээ. Энэ сарын 5-нд буюу даваа гарагт гаргасан тушаалаар хөдөө орон нутгийн сурагчид цагаан сараар амрахгүй юм байна.

Тэдний хаврын амралт мал төллөх үеэр байх бөгөөд сурагчид хөдөө гэртээ очиж мал төллөхөд туслах ёстой гэсэн эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээн авч уг шийдвэрийг гаргажээ. Хичээлийн жилийн хоёрдугаар улирлын амралтаар I-V ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-нийг дуустал гурван долоо хоног, VI-IX ангийн сураг­чид нэгдүгээр сарын 10-наас нэгдүгээр сарын 25-ныг дуустал хоёр долоо хоног, X- XII ангийн сурагчид нэгдүгээр сарын 10-наас 18-ныг дуустал нэг долоо хоног тус тус амрах аж.

Харин хичээлийн жилийн гуравдугаар улирлын амралтаар I-V дугаар ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 12-ныг дуустал гурван долоо хоног, VI-IX ангийн сурагчид гуравдугаар сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ныг дуустал хоёр долоо хоног, X-XII ангийн сурагчид гуравдугаар сарын 14-нөөс гуравдугаар сарын 29-нийг дуустал хоёр долоо хоног тус тус амарна.

Орон нутгийн сурагчдын амралтын хугацааг өөрчилсөн ч энэ хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байх аж. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудын хичээлийн жилийн дуусах хугацаа өөрчлөгдөөгүй бөгөөд хичээлийн жил зургадугаар сарын эхний долоо хоногт дуусах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Бууны албан татвар нэмэгдэнэ

Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулахтай холбогдож, Засгийи газар хэд, хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон юм. Үүнд бууны албан татварын хэмжээг дараах байдлаар нэмэгдүүлэхээр болоод байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар буунд 4000-6000 төгрөгийн татвар ногдуулдаг бол өөрчлөлтөөр 50.000-100.000 хүртэл нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ бууны маркаас хамаарч дараах өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал, үрлэн сумтай буу 50.000, 6.4 мм хүртэлх төрлийн буу 50.000, 6.5 буюу түүнээс дээш мм-ийн калибрийн бүх төрлийн буу 100 мянган төгрөгийн татвар ногдуулахаар заагаад байна. Ингэхдээ музейн үзмэр урлагийн тоглалтод ашиглаж байгаа болон ангийн зориулалтаар ашиглах боломжгүй болохыг тогтоож цагдаагийн байгууллага үнэмлэх олгосон буу, байгаль хамгаалагчийн эзэмшилд байгаа албаны буу, спорт, сургалтын зориулалтаар дагнан ашиглаж байгаа буунууд нь татвараас чөлөөлөгдөх боломжтой аж.

Categories
мэдээ цаг-үе

Б.Чойжилсүрэн: Эхний ээлжинд бүсээ чангалъя

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-2015 оны төсвийн тодотголыг Засгийн газраас өргөн барилаа. Ямар байдлаар орж ирсэн байна вэ?

-Манай бүлэг нэгдүгээр сарын 5-нд хуралдаж,бүлгийн ажлын хэсгээбайгууллаа. Ахлагчаар нь намайг сонгосон. Гэхдээ ажлын хэсэг саналаа нэгтгээгүй учраас хувь гишүүнийхээ үүднээс ярья. Энэ бол манай намын байр суурь биш шүү.2015 оны төсвийн орлогыг үнэндээ зохиомлоор баталсан. Харин шинэ Засгийн газар байгуулагдаад төсвийн тодотголыг оруулаад ирлээ. 900 орчим тэрбум төгрөгийн таналт хийнэ. Ингээд ирэх онд эдийн засгийн өсөлтийг 7.1 хувьд барина гэсэн зорилт тавьж байгаа юм билээ. Магадгүй Сангийн яамгоомой хандчихав уу гэдэг бодол байна.

-Таналт багадсан гэж үү?

-Бага байна гэж үзэж байгаа.Засгийн газрын оруулж ирсэн таналтүнэндээ өөдрөг байна.Би зүүний үзэлтэй хүн. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдал биднийг зүүн, баруун гэж ялгаралгүйгээр ажиллахыгсануулаад байна.Тийм учраас хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн төсөв батлах шаардлага тулгарлаа. 2014 оны эхний 11 сарын гүйцэтгэлээр манайд 800 гаруй сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ.Ийм байхад бид онцгой горимд шилжихээс өөр арга байхгүй.Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 2017 он хүртэл өсөхгүй гэсэн прогноз байна. Тийм учраас бид валютын хомсдлоос гарахгүй байх магадлал өндөр байна шүү дээ.

-Тэгээд юу юу танахаар болчихов оо?

-Засгийн газраас өргөн барьсан төсөлд одонтой эхчүүдэд өгдөг мөнгийг зааг ялгаатай олгоё гэдэг санал орж ирсэн байна. Тэр нь юу гэсэн үг гэхээрбага хүүхэд нь 18 нас хүрсэн бол тэр ээжид одонгийн мөнгө олгохгүй байхаар тусгажээ. Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгоё гэж байна. 2015 онд 500 сая төгрөгөөс дээш санхүүжилт авах обьектуудын санхүүжилтийг хоёр дахин буулгахаар оруулж ирж. Энэ болхүнд шийдвэрүүд.Эдийн засаг хүндэрчихсэн үед өөр яах билээ. Гэхдэээнэ заалтуудыг тэр чигээр нь батлах уу, үгүй юу гэдгийг одоо хэлж мэдэхгүй.Хэлэлцүүлгийн явцад өөрчлөгдөж ч магадгүй.

-Зөвхөн иргэдийн гар дээр ирдэг мөнгийг хаслаа.Дарга нарын хэрэглээг танасангүй гэдэг шүүмжлэл байна. Үнэндээ бүсээ чангалахаас өөр аргагүй болсон болдээр, дооргүй л таналтад өртөх нь шударга байх.УИХ-ын гишүүн, сайд, дарга, яам, агентлагийнтүвшинд таналт хийж болохгүй юм уу?

-Танах ёстой.

-Жишээлбэл та УИХ-ын гишүүнийхээ хувьд ямар хэрэглээнээсээ татгалзаж чадах вэ?

-УИХ-ын гишүүд утасны төлбөр авахгүй байж болно. Бензин шутахуун, унааны мөнгө гэж шальтай юм байдаггүй юм. Гэхдээ түүнээс татгалзаж болжбайна. Би хувьдаататгалзахад бэлэн байна.Өөрзардлуудыг танаж болно.Дэд сайдгүй байсан ч яахав гэх мэтийнсаналууд гишүүдийн зүгээс гарч байна. Хүслээр болдог болэдийн засгийн хүнд нөхцөлд УИХ-ын гишүүд 2016 оны сонгууль байхгүй шүү гэж бодоод популизм хийхгүйгээр ажиллаж, хүнд байдлаас гармаар байгаа юм.

-Ийм саналуудыг танай намын бүлгээс оруулж ирэх юм байна гэж ойлголоо…

-Магадгүй. Гэхдээ ажлын хэсгийн гишүүд цуглаж хуралдаагүй байна. Мэдээж ийм саналууд гаргахын тулд холбогдох яам тамгын газруудаас судалгаа авна л даа.

-Төсвийн тодотголыг дагалдаад хоёр төрлийн татвар шинээр бий болго­хоор хуулийнтөсөл боловс­руулжээ. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуучин автотээврийн хэрэгслийн татвар гэж байсан. Үл хөдлөх хөрөнгө, малын хөлийн, бууны татварыг нийлүүлээд ийм томъёололд оруулж байгаа юм байна. Дээд босгыг нь интервалтай тогтооно гэнэ. Жишээ нь үл хөдлөх хөрөнгийн татвар хоёр хувь байсан бол одоо гурав хүртэл хувь байж болно гэдэг байдлаар оруулж иржээ. Бууны татварыг нэмэх нь. Нэг толгой малаас мянга хүртэлх төгрөгийн татвар авахаар төсөлд тусгажээ. Дээрээс нь нийслэл хотын албан татвар гэдэг юм байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүн борлуулалтын үнийн дүнгийнхээ нэг хүртэл хувийг татварт өгөхөөр тусгажээ. Энэ нь инфляцийг хөөргөхөд нөлөөлнө. Тиймээс би хувьдаа энэ татваруудыгдэмжихгүй байна.Татварыг нэмж болно, багасгаж болно. Огт хөдөлгөхгүй ч байсан болно. Гэхдээ ийм хүндрэлийн үед татвар нэмж хямралаас гарч байсан жишээ дэлхийд ховор шүү.

-Татвар нэмж орлогоо өсгөхгээд байгаа байх л даа…

-Ийм татвар бий болгосноор төсөв ямар хэмжээний хөрөнгө төвлөрөх юм гэдэг зарцуулалтыг нь хийгээгүй орхисон байна. Тэгэхээр энэ татваруудыг батлахгүй байхад төсөвт ямар нэгэн нөлөө байхгүй. Тийм учраас эсэргүүцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн төсөлд нэг дэвшилттэй зүйл бий. Тэр нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй төслүүдийг төсөвт суулгаж байна.

-Өрийн таазыг 70 хувьд хүргэх саналыг МАНдэмжиж байгаа юм шиг байна.Танай намынхан өрийн босгыг хэзээ ч нэмүүлэхгүй гээд өмнөх засгийн үед гэдийсэн. Одоо харах нь ээ, улс орноо бодсондоо биш засагт орохын тулд тэгж барьцаалж байжээ гэж бодогдохоор байна…

-Тийм зүйл байхгүй ээ. Даваа гаригт болсон манай бүлгийн хуралдааны уур амьсгалыг харахад гишүүд бараг бүгдээрээ өрийн таазыг нэмэгдүүлэхийн эсрэг байна лээ.

Хэрэв манай нам өрийн таазыг нэмэхгүй гэдэг байр сууриа хадгалбал УИХ дээр энэ санал дэмжигдэхгүй байх бололцоо бий. Яагаад гэвэл энэ асуудлыг УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар шийддэг шүү дээ.

Зээл авбал түр зуурын амь тариа л хийнэ. Түүнээс биш эдийн засаг бүрмөсөн сэргэхгүй шүү дээ. Өнөөдөр өрийн таазыг ДНБ-ий 40 хувьд барина гэсэн хуулийн заалттай.Харамсалтай нь өмнөх Засгийн газрын үед Чингэс, Самурай зэрэг бонд гаргасан учраас өнөөдөр Монгол Улсын өрийн хэмжээ хуулиасаа хэтрээд 55 хувьд хүрчихээд байна. Нэгэнт ийм байдал үүсчихсэн учраасөрийн таазыг нэмнэ гээд байгаа бол хуульдаа өөрчлөлт оруулаад өрийн босгыг ДНБ-ий 55 хувьд нь барьчихъя. Үүнээс цааш нэмж зээл авч, өрийн таазыг 70 хувьд хүргэх шаардлагагүй гэдэг асуудал байж болох юм.

2017 онд байдал хүндэрнэ гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Яагаад гэвэл бондын өрийг төлж эхэлнэ. Дампуурлын байдалд хүрч болзошгүй. Одоо жаахан мөнгө орж ирдэг юм бол доллар оруулж ирдэг, оруулсан хөрөнгөө нөхдөг төслүүдэд зарцуулах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг барьж,замтавих нь буруу биш. Гэхдээ үүнийг зээлийн мөнгөөр бий болгож болохгүй. Үүнийгээ ухамсарлаж, алдаагаа засах ёстой.Одоо байгаа 55 хувьд нь барьчихъя. Нэмж зээл аваад яах юм. Нэгэнт хууль зөрчсөн байдалд хүрчихсэн учраас 55 хувьд нь хүргээд хуулиа өөрчилье. Үүнээс цааш нэмж зээл авахгүй гээд байгаа юм.

-Мэдээж танай нам хүлээн зөвшөөрсөн учраас хамтарсан Засгийн газар нь өрийн таазыг нэмэгдүүлэх тухай төслөө өргөн барьсан байх…

-Засгийн газрын гишүүдийн зургаа нь л Ардын намынх. Тиймээс Ардын намын бодлогыг хэрэгжүүлэх боломж хомс шүү дээ.

-Ардын нам эрх баригч болчихсон. Тиймээс танай намынханд шаардах эрх байхгүй, ажил хийх үүрэг л оногдсон гэж ойлгоод байгаа…

-Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Мэдээж тодорхой саналууд гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явна шүү дээ.

-Та бол зүгээр л танах хэрэгтэй гээд байна.Тэгвэлтаны яриад байгаа ажлуудыг хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгийгзээл авахгүйгээр яаж олох юм бэ?

-Хамгийн амар байдлаас асуудлыг шийдэхийн тулд зээл авахаа л яриад байх юм.Манай зээлжих зэрэглэл муудсан учраас бага хүүтэй зээл ч олдохгүй шүү дээ. Үүний оронд гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Импортоо багасгаж, дотооддоо орлох бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хэрэгтэй.Валютын хомсдлоос гарах нь чухал байна. Энэ чиглэлд юу хийхээ шийдлийн Засгийн газар танилцуулах хэрэгтэй.Эхний ээлжинд бүсээ чангалъя. Бодит байдалтайгаа эвлэрч таналт хийх хэрэгтэй.Та нарын мөнгөтэй, мөнгөгүй бид амьдарч чадна гэдэг мессежийг гадныханд өгье. Монголдвалют болж үлдэх бүх зүйлээ экспортод гаргая. Түүхий эд, боловсруулсан бүтээгдэхүүн гээд юу байдаг юм тэр бүгдээ гаргаж, хөрөнгө оруулалтыг татъя.Хамаагүй нэг ам.долларыг дөрөв, таван ам.доллар болгож өсгөх төслүүд хэрэгжүүлнэ гэвэл бонд гаргахыг зөвшөөрөхийг үгүйсгэхгүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
гадаад мэдээ

Хэвлэлийн редакц руу гал нээж, 11 хүний аминд хүрлээ

Францын нийслэл Парис хотын “Charlie Hebdo” сэтгүүлийн оффис руу зэвсэглэсэн хоёр хүн дайрснаар 11 хүн нас барж, 10 хүн хүнд шархадсан талаар Францын хэвлэлүүд мэдээллээ. Нүдээр үзсэн гэрчүүдийн хэлснээр зэвсэгт этгээдүүд сэтгүүлийн оффис руу нэвтэрснийхээ дараа клашников болон винтов буугаар буудаж эхэлсэн байна. “Charlie Hebdo” сэтгүүл нь шог зураг, элэглэлийн чиглэлээр нийтлэл бэлтгэж, олон нийтэд хүргэдэг бөгөөд хамгийн сүүлд Исламын зэвсэгт босогчдын тэргүүн Abu Bakr al-Baghdadi-г хүүхэлдэйн киноны баатраар элэглэсэн сэтгүүл гаргаад байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

“CEO” коллеж шинэ элсэлтээ авч эхэллээ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хот байгуулалтын салбарт 2015 онд хийгдэх томоохон ажлууд

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр хот байгуулалт, хөрөнгө оруулалтын дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

  1. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР:

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 149 тэрбум 501.7 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 30 тэрбум 944.2 сая төгрөгийн, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 38 тэрбум 604.5 сая төгрөгийн, нийт 219 тэрбум 50.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр төлөвлөлөө. Нийслэлийн 2015 оны хөрөнгө оруулалтын ажил нь Монгол Улсын Төсвийн тухай хуулийн Нийслэлийн төсвийн хөрөгөөр хэрэгжүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн болно. Улсын төсвөөс 164 тэрбум төгрөгийн ажил хэрэгжүүлэхээр батлагдсан.
Түүнчлэн 2015 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд урьд оноос шилжин хэрэгжиж байгаа төслүүдийг дуусгаж ашиглалтанд оруулах, орон нутгийн концессоор хэрэгжиж буй төсөл, арга хэмжээнүүдийн эргэн төлөлтийг санхүүжүүлэх, шинээр эхлэх барилга, байгууламжийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, бусад бэлтгэл арга хэмжээ хангагдсан байх шаардлагыг гол шалгуур болгон төлөвлөсөн болно.

  1. ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР:

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ирэх онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн бэлтгэлийг хангах зорилгоор шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах, газар чөлөөлөх ажилд нийт 12,5 тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулна.
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд
чиглэгдсэн Ерөнхий төлөвлөгөө, хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөө боловсруулахад- 3,5 тэрбум төгрөг,
Шинээр баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний
зураг төсөв боловсруулахад- 2,0 тэрбум төгрөг ,
Газар чөлөөлөх, нөхөх олговорт- 7,0 тэрбум төгрөг,
Нийслэлд шинээр орон сууцны хорооллуудыг барьж байгуулах, инженерийн шугам сүлжээний найдвартай ажиллагааг хангахад 17 тэрбум 642,7 сая төгрөгийг зарцуулж дараахь инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

  1. ГЭР ХОРООЛЛЫГ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:

НИТХ-аас Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 24 байршлыг баталсан бөгөөд нийслэлийн 8 дүүрэг, 37 хорооны 1506,1 га талбайн 16109 нэгж талбар буюу Нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна.
Гэр хорооллын дахин төлөвлөх, инженерийн дэд бүтцийг барьж байгуулахад энэ онд 28,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай” 118, 263 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 10-н байршилд баригдах орон сууцны хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн 38-н төсөл арга хэмжээний 106,932 тэрбум төгрөгний төсөвт өртөг бүхий ажлуудыг гүйцэтгэнэ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гэр хороололд амьдардаг 4000 иргэнийг орон сууцаар хангана.

  1. НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД:

Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн төсвийн санхүүжилтээр орон сууцны барилгыг өөрийн үндсэн өртгөөр нь бариулан, нийслэл өмчлөлд авч орон сууцны фонд бүрдүүлэх, тус орон сууцыг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тодорхой хугацаанд гэрээний үндсэн дээр амьдран суух боломжоор хангах юм. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх тусгай байгууллагыг байгуулж ажиллана. Нийслэлийн Орон сууцны хөтөлбөр нь дараахь 5 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах замаар иргэдийг орон сууцаар хангах;
  2. Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, газар ашиглалтыг сайжруулах, газрын үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтэцтэй амины орон сууц голлосон хороолол болгон хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчинг сайжруулах;
  3. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх замаар нийгмийн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах;
  4. Шинэ суурьшлийг бий болгох замаар иргэдийг орон сууцжуулах;
  5. Хуучин баригдсан орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэчлэх, угсармал орон сууцны барилгын дулаан техникийн шинэчлэлтийг хийх
  1. “ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД:

Энэхүү хөтөлбөр нь 9 жилийн хугацаатай хэрэгжих хөтөлбөр юм. Улаанбаатар хотын гэр хорооллыг иргэдийн оролцоотой дахин төлөвлөх, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дулааны үйлчилгээг нэмэгдүүлэх, нийгэм эдийн засгийн дэд бүтцийг сайжруулж, бичил санхүүжилтийг дэмжих, төслийг хэрэгжүүлэх байгууллагын чадавхижуулах зэрэг зорилготой бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын 6 дэд төв байгуулагдана.
Өнгөрсөн онд Нийслэлийн ЗДТГ, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран санхүүжилтийн асуудлыг бүрэн шийдсэн бөгөөд төслийн эхний үе шатны 104.52 сая ам долларын санхүүжилттэй Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажил энэ онд эхэлнэ.

  1. ОРОН СУУЦНЫ САНГИЙН АЖЛЫН ХҮРЭЭНД:

Улаанбаатар хот дахь амины орон сууцыг Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоонд хамруулахад тавигдах үндсэн шаардлагуудыг тодорхойлох, эдгээр шаардлагыг хангуулах санхүүгийн оновчтой схемийг судалж, холбогдох арга хэмжээ авч эхлүүлэхээр төлөвлөж байна. “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орон сууцны ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн баталгааг авах зорилтот бүлгийг тодорхойлох, эдгээрт үр дүнтэй, хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ хүргэх шат дараатай, оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

  1. АМИНЫ ТОХИЛОГ ОРОН СУУЦААР ХАНГАХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Газрын шинэчлэн зохион байгуулах замаар 6 төсөл хэрэгжүүлж 580 айл өрхийг инженерийн шугам сүлжээнд холбож, тохилог амины орон сууцтай болгох ажлыг хийнэ.

  1. ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Өнгөрсөн онд НИТХ-аар баталсан 5 байршилд иргэдэд газар өмчлүүлсэн бол энэ онд 44 байршилд гэр бүлийн хэрэгцээнд зориулан цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж дуусна.

  1. ЗУСЛАНГИЙН ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 26 аманд зуслангийн зориулалтаар иргэдэд газар өмчлүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулна.

  1. Орон сууцны 150 барилгыг газар хөдлөлтөөс тэсвэрлэх чадвараар нь үнэлгээ хийж, паспортжуулна.
  1. Нийслэлийн алслагдсан дүүргүүдийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулна
  1. Иргэдийг оронсууцжуулах ажлын хүрээнд Монгол банк, Монголын банкны холбоотой хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу нийслэлийн иргэдийн худалдан авах орон сууцны урьдчилгаа төлбөрийг хот шийдвэрлэх томоохон ажлыг хэрэгжүүлж эхэлнэ.
Categories
мэдээ цаг-үе

Гурван сая дахь иргэнийг газар нутгийн байршил үл хамааруулан тодруулна

Гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах талаар ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтах бэлтгэлийг хангах Хамтарсан ажлын хэсгийн дарга Б.Отгонжаргалаас зарим тодруулгыг авлаа.

-Ойрын өдрүүдэд Мон­гол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна гэсэн яриа их гарч байна. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг угтан авах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Манай улс нь хүн амын өсөлтийг дэмжсэн бодлого хэрэгжүүлдэг бөгөөд хүн ам өсөн нэмэгдэж 3 саяд хүрэх нь цөөхөн хүн амтай манай улсын хувьд тэмдэглүүштэй үйл явдал мөн. Иймд Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлж, алдаршуулахад чухал ач холбогдол өгч энэхүү ажлыг улс даяар удирдан зохион байгуулах үүрэг бүхий комиссыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 7 дугаар захирамжаар, бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар тус тус байгуулж ажилласан. Юуны өмнө Монгол Улсын гурван сая дахь иргэнийг ЭРҮҮЛ ЭСЭН МЭНД хүлээн авахад гол анхаарлаа хандуулсан. Эрүүл мэндийн салбараас эх нярайг эрүүл төрүүлэх, төрөлтийг зөв удирдах, эх барих, нярайн чиглэлээр зохих сургалтуудыг зохион байгууллаа. Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарыг жирэмсний үеийн, төрөлтийн үеийн, төрсний дараах үеийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаарх шатчилсан сургалтуудад хамруулсан. Тэднийг ажлын байран дээр нь нарийн мэргэшлийн эмч нарын удирдлагын дор мэргэшүүлсэн. Эх барих, нярайн тасгуудад зохих техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагааг ил тод байлгах, хяналтыг сайжруулах, ёс зүй, хариуц­лагыг өндөржүүлэх үүднээс камержуулж, одоогоор эх барих, нярайн өрөөний 50 хувь нь камержсан байна. Түүнчлэн бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах журмыг боловсруулж, гурван сая дахь иргэнийг алдаршууланурамшуулах, тэтгэмжийн арга хэмжээ, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүллээ.

-Монгол Улсын гурван сая дахь иргэнийг яг хэдий­гээр тодруулах бол? Өмнө нь Монгол Улсын хүн амыг нэг сая, хоёр сая болоход тодруулж байсан уу?

-Энэ шинэ ажил бишээ. Монгол Улс 1962 оны 10 дугаар сард 1 сая, 1988 оны 7 дугаар сард 2 сая хүн амтай болсон гэж тэмдэглэгдэн үлдсэн нь сая сая дахь иргэнийг тодруулж байсныг гэрчилж байна. Харин ГУРВАН САЯ дахь иргэн2015 оны 1 дүгээр сард төрөхөөр байгаа.

-Гурван сая дахь иргэ­нийг хэрхэн тодруулах вэ?

-Монгол Улсын ГУРВАН САЯ дахь иргэнийг Үндэсний статистикийн хорооны даргын 2014 оны А/162 дугаар тушаалаар баталсан “Монгол Улсын гурвансая дахь иргэнийг тодруулах журам”-ын дагуу тодруулна.

-Хэдэн иргэнийг гурван сая дахь иргэнээр өргөмжлөх вэ?

-Монгол Улсын гурвансая дахь иргэн нэг хүүхэд байна. Харин гурвансая дахь иргэн мэндэлсэн тухайн өдөр төрсөн хүүхдүүдийгтүүний чацуутан гэж үзнэ.

-Гурвансая дахь иргэ­нийг аймаг,хотын хаана тодруулах бол. Энэ талаар танилцуулахгүй юу?

-Бидний баримтлах журмаар энэ оны эхнээс мэндэлсэн хугацаагаар нь дараалуулсан Монгол Улсын харьяат хүүхдүүдийн жагсаалт, тухайн хугацаанд ногдох нас баралтыг тооцон Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулна. Энэ нь Монгол Улсын харьяат хүүхдийг газар нутгийн байршлаас үл хамааран тодруулна гэсэн үг юм.

-Тэгвэл гадаадад төрсөн Монгол хүүхэд Монгол Ул­сын гурван сая дахь иргэ­нээр тодорч болно гэсэн үг үү?

-Тиймээ. Хэрэв Монгол Улсын иргэн гадаадад төрсөн бол түүний мэдээллийг батлагдсан маягтаар зөвхөн тухайн өдөрт багтаан бүртгэж, графикт хугацаанд ирүүлсэн баримтыг үндэслэн тооцно гэж журамд заасан байгаа.

-Гурван сая дахь иргэнийг хэрхэн алдаршуулж,ямар урамшуулал үзүүлэх вэ?

-Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тус тус алдар­шуулна. Гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудад батламж, тэмдэг гардуулна. “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70,0 /далан/ саяхүртэл төгрөгийнүнэтэй орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнана. Харин Монгол Улсын гурван сая дахь иргэний тухайн өдөр төрсөн чацуутнуудад 3/гурван/ сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгон, алдаршуулах арга хэмжээ авна. Энэхүү арга хэмжээнд ойролцоогоор 250 гаруй хүүхэд хамрагдах болов уу гэж тооцож байна. Түүнчлэн уг тогтоолоор Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн цаг хугацаанд хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанг 70,0 /далан/ сая хүртэл төгрөгийн үнэтэй орон сууц буюу түүн­тэй тэнцэх хэмжээниймөн­гөн шагналаар шагнах, АЛДАРШУУЛАХ ажлыг орон нутагтаа зохион байгуулахыгаймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн байгаа.

-Гурван сая дахь иргэн орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагнал, 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг хоёуланг нь нь авах уу?

-Үгүй. Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудад олгох 3 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмжийг орон сууцбуюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналтай давхардуулан олгохгүй.

-Таны ярианаас бидМонгол Улсын гурван сая дахь иргэнийг угтахад бэлэн гэж ойлгож болох уу?

-Бид Монгол Улсын гурван сая дахь иргэнийг эсэн мэнд өлгийдөн авах бэлтгэл ажлыг үнд­сэндээ хангасан. Энэ ажилд эрүүл мэндийн салбар, ста­­тис­тикийн ажилтнууд, хол­­богдох бүх шатны бай­гуул­лагын удирдлага, ажилт­нууд идэвхтэйажиллаж байна.

Б.НЯМДОРЖ

Categories
гадаад мэдээ

Францад террорист халдлага гарч, онц байдал зарлалаа

Өчигдөр Францын Парис хот дахь “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт террорист халдлага гарсны улмаас 12 хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархдсан байна. Амиа алдсан хүмүүсийн 10 нь сэтгүүлчид байсан бол хоёр нь цагдаагийн албан хаагчид байжээ. Уг халдлагатай холбогдуулан Ерөнхийлөгч Франсуа Олланд шуурхай хуралдаан зарлаж, Францад онц байдал тогтоолоо. Мөн тэрээр ойрын хугацаанд дахин төстэй халдлага гарч болзошгүйг анхааруулжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр гэмт этгээдүүд халдлага үйлдсэний дараа хоёр машинд хуваагдан сууж хэргийн газраас зугтаасан байна. Хэргийг хэдэн хүн үйлдсэн нь тодорхойгүй байгаа ч цагдаагийнхан 32 болон 34 настай хоёр хүнийг террорист халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэж байгаа аж. Тэд хоёулаа цэргийн үйл ажиллагаанд оролцож байсан бөгөөд 2014 оны зун Сири улсаас эргэж иржээ. Энэ хугацаанд тэд Сири дэх зэвсэгт бүлэглэлүүдтэй холбоо тогтоосон байж болзошгүй гэж үзэж байна.

Мөн тэдний нэг нь 2008 онд Парисын зүүн хойд хэсэгт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг Иракийн алан хядах бүлэглэлийн үйл ажиллагаанд оролдсон гэх хэрэгт сэжиглэгдэж байжээ. Тус бүлэглэл нь 2003-2005 оны хооронд олон Франц залуусыг эгнээндээ элсүүлж байсан аж. Харин дээрх хоёр сэжигтний хамсаатнаар 18 настай, Хамид гэх оюутан залуу байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Т.Аюурсайханыг ШӨХТГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргын томилгоог хийжээ. Уг газрын даргаар ажиллаж байсан О.Магнай нь чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бөгөөд оронд нь томилох хүний нэрийг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд оруулан шийдүүлдэг аж. Ингээд өнөөдрийн хуралдаанд ШӨХТГ-ын даргад МАН-ын Шинэчлэлийн хорооны тэргүүн Т.Аюурсайханыг томилох санал оруулан батлуулсан байна.

Мөн хуралдаанаар ОБЕГ-ын даргаар Т.Бадрахыг томиллох шийд гарсан аж.