Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 орчим хувьд олгоно

Төсвийн тодотголоор хүүхдийн мөнгийг хасах талаарх асуудал хөндөгдөж байгаа. УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байгаа.

Тэгвэл УИХ-аар хэлэлцэж байгаа төсвийн тодотголд Монгол Улсын нийт хүүхдийн 60 гаруй хувьд олгохоор тусгасан байна. Тодруулбал Засгийн газрын 2013 оны 269 дугаар тогтоолын дагуу олон улсын жишигт нийцүүлж “Орлогыг орлуулан тооцох аргачлалаар” Монгол Улсын бүх өрхийг хамарсан өрхийн амьжиргааны судалгааг хийж “өрхийн мэдээллийн нэгдсэн сан” үүсгэсэн байна.

Өрхийн амьжиргааны түвшнийг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхүүдийг онооны системээр үнэлж тухайн өрхийн авсан онооны эрэмбээр 20 бүлэг болгон мэдээллийн санд байршуулсан байна. Нийт өрхийн 1-ээс 15 дугаар бүлэгт буюу нэн ядуугаас дундаж хэрэглээтэй өрхөд нийт судалгаанд хамрагдсан өрхийн 64.1 хувь
буюу 421.8 мянган өрх, тэдгээрт 629.5 мянган хүүхэд байгаа аж. Энэ нь 18 нас хүртэлх нийт хүүхдийн 60 гаруй хувь юм байна.

Иймээс 2015 онд хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшингээрээ нэн ядуугаас дундаж хэрэглээтэй өрх хүртэлх айлуудыг хүүхдүүдэд сар бүр олгодог 20 мянган төгрөгийг олгохоор тусгаад байна.

Categories
гадаад мэдээ

Мэрай Кэри 1.8 сая доллараар дугуйтай байшин худалдаж авлаа

Дуучин Мэрай Кэри хоёр хүүхдийнхээ эцэг, нөхөр Ник Кенноноосоо салснаас хойш сэтгэл санаа гундуухан байгаа. Үүнээсээ болоод хоолой нь гарахаа больсон тэрбээр карьертаа ч завсарлага авалгүй, фэнүүдтэйгээ хамт байхыг хичээж байгаа билээ. Тэгвэл тэрбээр бусад эмэгтэйчүүдийн адил амттан, шоппинг хийх зэргээр стрессээсээ ангижирч буй бололтой. Өдөр өдрөөр жин нэмж байгаа дуучин бүсгүй хувцасны дэлгүүрээр бус, үл хөдлөх хөрөнгийн худалдаагаар аялж, мөнгөө үрэн таран хийж байна. Саяхан л гэхэд Мэрай Кэри дугуйн дээр тогтсон тансаг байшин худалдан авчээ. Хоёр давхар, 111 м.кв талбайтай энэ барилгад тэрбээр 1.8 сая доллар зарсан аж.Мэдээж ийм үнэтэй байшинд дуучны хүссэн бүхэн байх нь ойлгомжтой. Тухайлбал бүжгийн заал, 30 хүний суудалтай кино театр, саруулхан гал тогоо гээд бүгдийг багтаажээ.

Categories
гадаад мэдээ

Арабад тэмээний хувцас үйлдвэрлэж байна

Өндөр чанартай спорт хувцас тамирчдын гүйцэтгэлд нөлөөлдөг гэдэг зарчим амьтдад бас үйлчилдэг бололтой. Арабын нэгдсэн Эмират улсад төвтэй Аль Шибла компани тэмээнд зориулсан тансаг хувцас үйлдвэрлэж байна. Зөөлөн, зузаан материалаар хийсэн энэхүү хувцас уралдаанд оролцогч тэмээнүүдийг тайвшруулдаг ажээ.
camel-compression-suits2-550x309camel-compression-suits2-550x309camel-compression-suits2-550x309

Categories
мэдээ нийгэм

Голч дүн нь 3.0 хүрсэн оюутнууд тэтгэлэг авах нь зөв гэв

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 оноос хойш өдрийн ангид суралцаж буй бакалавр, магистр, докторын оюутнуудад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгаа билээ.
Жилд дундажаар 100 гаруй тэрбум төгрөгийг үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор улсын төсөвт тусгадаг. Сүүлийн гурван жилд 300 гаруй тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгосон байна. 2014-2015 оны хичээлийн жилийн байдлаар нийт 121224 оюутанд 91.3 тэрбум төгрөгийн үндэсний болон урамшууллын тэтгэлэг олгохоор тооцсон байна. Энэ нь улсын төсөвт ихээхэн дарамт хүндрэл учруулаад байгаа билээ. Иймээс манай байгууллага нь оюутан суралцагчдынхаа санал санаачлага болон өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан дараах саналыг хүргүүлж байна.
Үүнд:
1. Сурлагын голчийг 2.0 үнэлгээгээр тооцон олгож байгаа журмын шаардлагыг өөрчилөн 3.0 голч онооноос дээш үнэлгээтэй суралцаж буй оюутан суралцагчдад үндэсний тэтгэлгийг олгох. Ингэснээр нийт 62780 оюутанд 48.8 тэрбум төгрөг олгогдох ба 32 тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой.
2. Мөн магистр болон докторын шатлалын сургалтанд суралцаж буй суралцагчдад үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгож байгааг зогсоох. Ингэснээр 4.8 тэрбум төгрөгийг хэмнэнэ.
3. Сургалтын байгууллагын чанарын түвшинг харгалзах, тавигдах шаардлагыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчлэн найруулах.
4. Үндэсний болон урамшууллын тэтгэлгийг олгохдоо голч үнэлгээнээс гадна тухайн оюутны амжиргааны төвшин, хагас болон бүтэн өнчин байдал, хөгжлийн бэрхшээлтэй оюутан, орон нутагт суралцагчид, нийгмийн идэвх оролцоо буюу олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан олгохоор журманд өөрчлөлт оруулах.
Үндэсний болон урамшууллын тэтгэлгээс хэмнэсэн мөнгөний тодорхой хувийг оюутан суралцагчдад чиглэсэн бүтээн байгуулалт болон боловсролын шинэчлэлтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулах боломжтой юм. Тухайлбал оюутан суралцагчдад зориулсан нийтийн номын сан, оюутны дотуур байр барих, дэлхийн тэргүүлэх чиглэлийн сургуулиудаас эрдэмтэн багш нарыг урьж ажиллуулах зэрэг саналуудыг хүргүүлж байгаагаа МОХ-оос мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

2014 онд гэмт хэрэг 7.7 хувиар өсчээ

Улсын хэмжээнд 27318 гэмт хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оныхоос 7.7 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн хэргийн 10049 буюу 37.2 хувийг орон нутагт, 17144 буюу 62.8 хувь нь нийслэлийн хэмжээнд үйлдэгджээ.

Гэмт хэргийн улмаас учирсан нийт 148.3 тэрбум төгрөгийн хохирлын 43.7 тэрбум төгрөг буюу 29.4 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлжээ.

Нийт учирсан хохирлын хэмжээ өмнөх оноос 10.8 тэрбум төгрөг буюу 6,8 хувиар буурчээ.

Харин захиргааны зөрчил 681222 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 12.4 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Захиргааны зөрчлийн улмаас 621628 иргэн, 50 албан тушаалтан, 1561 байгууллага, аж ахуй нэгжид нийт 5.3 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна.

Мөн цагдаагийн байгууллагад 2014 онд 455265 гомдол, мэдээлэл, дуудлага бүртгэгдэж урьд оны мөн үеэс 2.6 дахин өссөн үзүүлэлттэй.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн 455265 гомдол, мэдээллийн 93984 нь гэмт хэргийн, 116542 нь захиргааны зөрчлийн 2444546 нь цагдаагийн байгууллагад иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээлэл байна.

Categories
мэдээ спорт

Торрестэй атлетикочууд Реалыг хожлоо

Атлетико Мадрид клуб Копа Дел Рей цомын тэмцээнд Реал Мадрид клубтэй өчигдөр учраа таарч тоглолоо. Тус тоглолтод эзэн хааны клуб 2:0-ийн харьцаагаар хожигдсон байна. Төрөлх клубтээ эргэн ирсэн Фернандо Торрес тус тоглолтод гоол оруулаагүй ч тун давгүй тоглолт үзүүлсэн гэж мэргжилтнүүд ам сайтай байгаа юм.

ӨЧИГДӨР БОЛСОН ТОГЛОЛТЫН ҮР ДҮН:

Атлетико Мадрди 2:0 Реал Мадрид

Гоолыг Рауль Гарсия 58′ (пеналт), Гименер де Варгас 76′

Categories
мэдээ нийгэм

Улсын сайн малчин удахгүй тодорно

МонголУлсын Засгийн газраас мал аж ахуйн салбарт тогтвортой ажиллаж, амжилт гаргаж байгаа малчдыг “Улсын сайн малчин” цол, тэмдгээр шагнаж ирсэн билээ.

Уламжлал болон тогтсон эл арга хэмжээ 1992 оноос эхэлсэн бөгөөд өнөөгийн байдлаар 496 малчин хүртээд буй. Энэ жилийн тухайд орон нутгийн удирдлагууд Засгийн газрын 2009 оны 70 дугаар тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр хавсралтын 3.8 дахь заалтын дагуу хамгийн өндөр үзүүлэлттэй 3 хүртэлх малчныхаа материалыг энэ сарын 5-ны дотор салбарын яаманд ирүүлээд байна.
Орон нутагтаа мал маллагаараа тэргүүлж, бусдадаа үлгэр дуурайл болж буй малчдыг сурталчилдаг “Улсын сайн малчин” цол, тэмдгээр 2012 онд 55 малчинг, 2013 онд 45 малчинг, 2014 онд 53 малчинг тус тус тодруулж ирсэн. Тэгэхдээ Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолын дагуу “Улсын сайн малчин” тус бүрт гурван сая, “Улсын тэргүүний малчдын бүлэг” болон “Улсын тэргүүний фермер” тус бүрт таван сая төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулдаг журамтай. Түүнчлэн Засгийн газрын 2014 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 5 дугаар тогтоолоор журамд нэмэлт, өөрчлөлт орж, жил бүр “53 хүртэлх” малчинг “Улсын сайн малчин” цол, тэмдгээр шагнахаар болсон. Энэ жилийн Улсын сайн малчин Цагаан сарын өмнө тодрох юм.

Categories
мэдээ спорт

Спортын төрөлжсөн сургууль ирэх сард нээлтээ хийнэ

Монгол Улсад жишиг болохуйц спортын төрөлжсөн сургууль Архангай аймагт баригдаж байна. Одоогоор барилгын ажил 90 хувьтай явагдаж буй бөгөөд ирэх сард ашиглалтад орох аж. Уг сургуулийг улсын төсвийн 5.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хера констракшн ХХК барьж буй. Сургууль нийт 320 хүүхдийн суудалтай бөгөөд бөхийн төрөлжсөн гурван стандарт заал, тус бүрдээ саун, халуун усны өрөөгөөр тоноглогдсон байхаас гадна бусад спортын төрлүүдийн зориулалтын өрөө тасалгаанууд зураг төслийн дагуу хийгджээ.

Спортын гүнзгийрүүлсэн сургууль нь аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах учраас дэргэдээ 100 хүүхдийн ортой дотуур байрыг ашиглалтанд оруулах юм. Дотуур байр нь дэд бүтцэд холбогдсон, тохилог өрөө тасалгаа, зориулалтын хоолны заал, номын сантай байх аж. Мөн сургуулийн гадна 5 га газарт спортын зам талбайг иж бүрнээр нь тохижуулах юм байна.

Categories
гадаад мэдээ

Францын бүх хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамгаалалтанд авлаа

Уржигдар орон нутгийн цагаар 11.30 цагт Францын хошин шогийн “Charlie Herbo” сонины редакци руу халдсан хэрэг гарсан тухай мэдээлсэн билээ. Үүний улмаас тус сонинысэтгүүлчид, цагдаагийн ажилтан гээд нийт 12 хүн амь үрэгдэж, 11 хүн шархаджээ. “Charlie Herbo” сонины ерөнхий эрхлэгч Стефан Шарбонье мөн олын танил болсон дөрвөн нэртэй шог зураач амиа алдав. Уг хэрэгт ах, дүү34 настай Саид Куаши, 32 настай Шериф Куаши, 18 настай Амид Мурада нарыг сэжиглэн эрэн сурвалжилж эхэлсэн тухай Францын Цагдаагийг байгууллагаас мэдэгдлээ. Саид Куаши нь Йемен дэх джихадын бүлэгтэй холбоотой, Реймс хотод амьдардаг бөгөөд гэрт нь нэгжлэг хийжээ. 18 настай Амид Мурадасайн дураараа бууж өгсөн бол Саид Куаши, Шериф Куаши нарыг эрэн сурвалжилсаар байна. Цагдаагийн газраас гаргасан сэрэмжлүүлэгт тэднийг зэвсэглэсэн тул аюултай гэдгийг онцолсон байна.Ийнхү ноцтой хэрэг гарсантай холбогдуулан өчигдрөөс хууль сахиулах байгууллагууд Францын бүх хэвлэл мэдээллийн байгуулагуудыг тусгай хамгаалалтанд авлаа.

Энэ хэрэг францчуудыг нэлээд цочирдуулсан юм. Францын Ерөнхийлөгч Ф.Олланда өчигдөр мэдэгдэл хийж үндэсний хэмжээнд гурван хоногийн эмгэнэл зарлажээ. Ийм хэрэг гарсантай холбогдуулан Парис хотод эсэргүүцлийн цуглаан болсон байна.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дарга ажлаа хүлээн авлаа

Онцгой байдлын Ерөнхий газрын дарга хурандаа Т.Дуламдоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, уг албанд хурандаа Т.Бадралыг томилох шийдвэрийг өчигдөр орой хуралдсан Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Тэрбээр өнөөдөр ажлаа хүлээн авч байна.

Хурандаа Т.Бадрал нь Онцгой байдлын албанд 2004 оноос хойш ажиллаж, 2009 оноос өнөөдрийг хүртэл тус газрын дэд даргын албыг хашиж байсан юм.