Categories
мэдээ нийгэм

Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарыг шүүх хурал болж байна

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох хэргийг шүүх хурал Эрүүгийн хэргийн II шүүхэд болж байна. Өнгөрсөн аравдугаар сарын 16-нд болсон анхан шатны шүүх хурлаас Ц.Алдармаад долоон жил 10 хоногийн хорих ял, Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлөх шийдвэрийг гаргасан. Шүүхийн энэ шийдвэрийг Ц.Алдармаагийн гомдлоор давж заалдах шатны шүүхэд хянаж, хэргийг анхан шатны шүүхэд буцаагаад байгаа юм. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин шинжээч томилон магадлахыг үүрэг болгосноор Ц.Алдармаад оноосон долоон жил 10 хоногийн ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж өмгөөлөгчид нь үзэж буй бололтой. Харин жүжигчин Д.Оюунтуулын БНСУ-д эмчлүүлэх зардлыг Ц.Алдармаагийн ар гэрийнхэн гаргаж, эмчлүүлж байгаа юм байна.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн УАШТ-д С.Цэрэнчимэд аварга оролцохгүй

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордны “А” танхимд өнөөдөр эхэлнэ.

Насанд хүрэгчдийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХХҮIII, эмэгтэй чөлөөт бөхийн ХIҮ дэх удаагийн УАШТ-нд өнөө цаг үеийн бүх шилдэг бөхчүүд 2015 оны хамгийн гол тэмцээндээ эх орныхоо өнцөг булан бүрээс нийслэл хотдоо хуран цугларч бяр тэнхээ, ур чадвар, оюун ухаанаараа өрсөлдөхөд бэлэн болоод байна.

Өнгөрсөн жил дэлхийн аварга цол хүртсэн Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд дээш өгсөн 63 кг-ын жинд өрсөлдөх сураг гарч байсан ч бэртлийн шалтгаанаар энэ жилийн УАШТ-нийг өнжихөөр болжээ. Хэрэвзээ сураг үнэн байсан бол мөн жинд сүүлийн дөрвөн жил ноёрхож байгаа дэлхийн аварга С.Батцэцэгтэй барилдах байлаа. Гэвч манай чөлөөт бөхийн спортын түүхэнд дэлхийн аварга бөхчүүд нэг жинд өрсөлдөх тэр торгон агшин цаг хугацааны хувьд л хойшилсон бололтой. УАШТ-нд оролцож байгаа олимпийн медальт ганц бөх С.Батцэцэг өнгөрсөн жилийн УАШТ-нийг мөн өнжиж байсан юм.

ДАШТ-ний мөнгөн медальт Д.Отгонцэцэг 48 кг-ын жинд үзэхээр болсон бол дэлхийн залуучуудын аварга А.Батцэцэг 53 кг-ын жинд барилдахаар болсон байна. Иймд уг жинд А.Батцэцэг, өнгөрсөн жил ДАШТ-ний мөнгөн медальт хоёр бөхийг ялж аварга болж байсан дэлхийн залуучуудын аварга Э.Даваачимэг, ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумьяа гурвын хооронд гол өрсөлдөөн болно. 48 кг-ын жинд Д.Отгонцэцэгийн гол өрсөлдөгч нь Э.Нарангэрэл, цэл залуу бөх Ц.Намуунцэцэг нар байх нь, энэ жинд Залуучуудын зуны олимпийн мөнгөн медальт Б.Дөлгөөн анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-нд барилдах юм байна.

58 кг-ын жинд өнгөрсөн жил анх удаа улсын аварга болсон Б.Шоовдор, өнгөрсөн жил гадаадад хэд хэдэн олон улсын тэмцээнд дараалан түрүүлсэн С.Бямбацэрэн нар барилдаж байна. Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа жиндээ барилдах юм байна. 67 кг-ын жинд Гавьяат тамирчин О.Насанбурмаа, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг, Ш.Түмэнцэцэг нарын хооронд гол өрсөлдөөн болох байх. 75 кг-ын жинд азийн наадмын аварга Г.Наранчимэг амаржиж хоёр жил завсарлаад барилдахаар болжээ.

Эрэгтэй 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн ДАШТ-нээс медалийн үзүүрээс атгаад алдсан дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр, ур чадвар нь эрс дээшилж байгаа Б.Номин, туршлагатай бөх Д.Цогтбаатар нарын өрсөлдөөн мөн сонирхолтой болох биз ээ. Энэ жинд азийн өсвөрийн З.Занабазар барилдана. 61 кг-ын жинд өнгөрсөн жилийн улсын аварга, дэлхийн оюутны аварга Т.Түвшинтулга өмнөх жилийн УАШТ-нийг өнжсөн ч ДАШТ-нээс хүрэл медаль авсан Э.Ням-Очирт хэр зэрэг бөх болж байгаагаа шалгуулах байх. Олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай, П.Өнөрбат, Д.Хүдэрбулга, Ж.Чулуунбат нар жин тус бүртээ аварга цолоо хамгаалахын төлөө барилдах нь дамжиггүй. Өнгөрсөн жил гадаадад хоёр тэмцээнд оролцож мөнгө, хүрэл медаль авсан олон улсын хэмжээний мастер Н.Золбоо хамгийн хүнд жинд аварга болох зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа жигдрүүлсэн байна. Гавьяат тамирчин Г.Мандахнаран жин өгсөн 70 кг-ын жинд шилжиж нас, ур чадвар нь ид жигдрээд байгаа Б.Анхбаяртай өрсөлдөх нь. 86 кг-ын жинд П.Өсөхбаатар, О.Үйтүмэн нар дахин хүч үзэх байх. Гавьяат тамирчин Э.Ням-Очир, Г.Мандахнаран нар олимпийн бус 61, 70 кг-ын жингүүдэд зодоглох юм байна.

Олон улсын хэмжээний мастер С.Батболд, Б.Баянмөнх, М.Билгүүтэй, Б.Лхамгармаа, Б.Нямбаяр, Б.Өлзийсайхан, Б.Өсөхбаяр, Б.Мөнхтуяа, Б.Номин-Эрдэнэ, П.Номин-Эрдэнэ, Б.Нямгэрэл, О.Оюунтуяа, П.Орхон, Б.Хаш-Эрдэнэ, Ц.Цэнджав, Ц.Цэцэгбаяр, Ц.Шинэхүүхэн гэх зэрэг ур чадвар нь өсч байгаа, цахиур хагалж шуугиан тарьж мэдэх олон залуу бөхчүүдийн хэрхэн барилдахыг харах л үлдэж байна.

Туршлагатай дасгалжуулагчид болох А.Гандолгор, Г.Амархүү, Л.Бадарч, Ё.Батдархан, Д.Батням, Ю.Батсайхан, Б.Баттулга, Э.Баттүшиг, Цэндийн Баярсайхан, Цэрэндалайн Баярсайхан, Ц.Гантөгс, Ж.Дандар, А.Дарханбаатар, Б.Идэрсайхан, Б.Мөнхбаяр, Г.Пүрэвбаатар, Ч.Раднаабазар, Н.Түмэннаст, Ч.Хаянхирваа, Д.Энхбат, Гавьяат дасгалжуулагч З.Дүвчин, Гавьяат тамирчин А.Энхээ, шинэхэн Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр нарын шавь нар дээгүүр давхих байх.

Бүх ард түмний спортын наадам, УАШТ-нээс 9 медаль аваад байгаа азийн аварга Ч.Ганзориг энэ жил 10 дахь медалиа авахын төлөө барилдах юм байна. 1999 онд болсон эмэгтэй чөлөөт бөхийн анхдугаар УАШТ-нд оролцож 44 кг-ын жинд хүрэл медаль авч байсан спортын мастер А.Чанцалнямаа УАШТ-ндээ ХI дэх удаагаа зодоглож УАШТ-нээс 3 мөнгө, 7 хүрэл медаль авсан ч амжилтаа ахиулахын төлөө барилдаж байна.

Өнгөрсөн жил Бүх ард түмний спортын наадам, УАШТ-нээс 10 дахь медалиа авсан Гавьяат тамирчин Ц.Энхжаргал энэ УАШТ-нд зодоглохгүй юм байна.

Тэмцээний ерөнхий шүүгчээр МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр томилогджээ. Хагас зуун жилийн болсон эрэгтэй чөлөөт бөхийн анхны УАШТ-нээс алтан медаль хүртэж байсан ахмадад бөхчүүдэд МЧБХ-ноос хүндэтгэл үзүүлнэ.
Иймд энэ удаагийн УАШТ харах барилдаантай, дараа нь дурсан хүүрнэлдэх сайхан тэмцээн болох нээ.

УАШТ-нийг “ETV”, “Сүлд” зурагтаар шууд дамжуулна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эмч, багш нар жагсана

Эмч, багш нар маргааш Чингэсийн талбайд жагсахаар болжээ. Учир нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ өчигдөр хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцэээрээ эхлүүлсэн.

Энэ хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ илэрхийлсэн.

Харин үйлдвэрчний эвлэлийн холбоод дээрх саналыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж өнөөдөр 12 цагаас талбай дээр жагсахаар болжээ. Жагсаалд 10 мянга орчим эмч, багш нар, соёл урлагийн байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Хэрэв гурван талт хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхгүй, нийгмийн хамгааллын зардлыг бууруулна гэдэг байр сууриа өөрчлөхгүй бол дээрх ҮЭ-үүд хамтын маргаан үүсгэхээр төлөвлөвлөөд байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1930 төгрөгт хүрчээ

Оны өмнөхөн ам.долларын ханш өсөхгүй байх магадлалтай байсан ч эсрэгээрээ хэдхэн хоногийн дотор 1930 хүртлээ өсөөд байна. “Найман шарга” арилжааны төв дээр нэг ам.долларыг 1930 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1923-1928 төгрөгийн хооронд арилжаалж байна.

Ийнхүү 2015 оны эхэнд 1928 төгрөгт хүрсэн долларын ханш тун удахгүй 2000 хүрсэн ч хэн ч гайхаж, бас хашгираа больжээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын орлого багассанаас долларын ханш жилийн хамгийн тогтвортой байх үедээ 2000 хүрэхэд ойрхон ирлээ. Харин Монголбанкны зарласан ханш 1909 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх сарын 1-нээс дулааны үнийг метр квадратаар тооцно

Цахилгааны төлбөр нэмэгдээд удаагүй байтал араас нь дулааны үнийг 15 хувиар нэмэхээр болжээ. Дулааны суурь үнийг тухайн айлын орон сууцны хэмжээнээс шалтгаалж тооцох юм байна.

Тухайлбал 40 м.кв талбайтай айлаас м.кв-ыг нь 3000 төгрөг, 41-80 м.кв талбайд 5000 төгрөг, түүнээс дээш бол 10 мянган төгрөгөөр тооцохоор болжээ. Дулаан эрчим хүчний өөрчлөгдсөн үнэ ирэх сарын 1-нээс Дархан, Эрдэнэт хотуудад мөрдөгдөх юм байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Бөгтөр хүн баяждаггүй

Шаргуу хөдөлмөрлөх нь таныг бөгтөр нуруутай болгоно уу гэхээс баян болгохгүй гэсэн Болгарын зүйр үг байдаг.Борви бохисхийлгүй зүтгэж байсан боолчууд баян газрынхаа эзний тариан талбайд нуруугаа бөгтөр болтол ажилласан ч хувь тавилан нь өөрчлөгдөөгүй. Яг л нэг газраа хийдэг л ажлаа хийгээд ингэх л ёстой гээд илүү бодож тэмүүлэхгүй бол бурхан ч танд туслахгүй. Яг л боол мэт зүтгэсээр нуруу бөгтөр болохоос өөр өөрчлөлтгүй нэгэн насыг барна.

Амжилтад хүрэхийн тулд заавал илүүг мөрөөд, тэмүүл. Өөрчлөлт хий. Ямар нэг зорилго тавь. Түүндээ хүрэх гэжхичээ. Ингэж байж л хүн шиг амьдарч сэтгэл хангалуун байх болно. Өнөөдрийнхөө байгаа байдалтай эвлэрч, оногдсон гэж итгэдэг ажилдаа мал шиг зүтгэж,энэ л миний хувь тавилан гээд бат нот итгэчихсэн хүн өөрчлөлт хийж чадахгүй. Баян хүн гэж тусдаа төрчихдөг юм биш. Тэд хувь тавилантайгаа эвлэрч, өөрчлөлт хийдэггүй хүмүүсээс ялгаатайнь хүсэл тэмүүллийнхээ төлөө ямар нэг зүйлийг хийсэн байдаг. Мөн эрсдэлээс тэр бүр айдаггүй учраас лямар нэг үр дүнд хүрсэн байдаг. Бөгтөр хүн баяждаггүй.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын нэгдүгээр сарын 9. Сугар гариг. Билгийн тооллын 19. Их морь одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 08.37 цагт мандан, 17.12 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.

Categories
мэдээ спорт

Супер лигийн онооны лидер Т.Санчир

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны супер лигийн тэмцээний эхний тойргийн тоглолтууд явагдсаар байна.

Өнөөдрийн байдлаар лигийг оноо авалтаараа “Мадимос Шонхрууд” багийн ахлагч Т.Санчир тэргүүлж байна.

Үндэсний супер лигийн онооны лидер тоглогчдыг сонирхуулъя.

Categories
мэдээ нийгэм

Дулааны үнийг 15 хувиар нэмнэ

Өнгөрсөн сард орон сууцны айл өрхийн цахилгааны үнийг нэмсэн. Тэгвэл энэ удаад дулааны үнийг 15 хувиар нэмэхээр болжээ. Дулааны суурь үнийг тухайн айлын орон сууцны хэмжээнээс шалтгаалж тооцох юм. Тухайлбал, 40 м.кв талбайтай айлаас м.кв-ыг нь 3000 төгрөг, 41-80 м.кв талбайд 5000 төгрөг, түүнээс дээш бол арван мянган төгрөгөөр тооцохоор болсон байна.Ямартай ч эхний ээлжинд дулаан эрчим хүчний өөрчлөгдсөн үнэ ирэх сарын 1-нээс Дархан, Эрдэнэт хотуудад мөрдөгдөхөөр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Эмч, багш нар эсэргүүцлийн жагсаал хийнэ

Эмч багш нар маргааш Чингэсийн талбайд жагсахаар болжээ. Учир нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ өчигдөр хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцэээрээ эхлүүлсэн.

Энэ хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ илэрхийлсэн байна.

Харин үйлдвэрчний эвлэлийн холбоод дээрх саналыг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр илэрхийлсэн юм. Жагсаалд 10 мянга орчим эмч, багш нар, соёл урлагийн байгууллагын төлөөлөл оролцох юм байна.

Хэрэв гурван талт хэлэлцээ үр дүнд хүрэхгүй, УИХ, Засгийн газраас цалин, тэтгэвэр нэмэгдүүлэхгүй, нийгмийн хамгааллын зардлыг бууруулна гэдэг байр сууриа өөрчлөхгүй бол дээрх ҮЭ-үүд хамтын маргаан үүсгэхээр төлөвлөжээ.