Categories
мэдээ нийгэм

Эмч, багш нар цалингаа нэмэхийг шаардав

Энэ онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй байх шийдвэрийг Шийдлийн Засгийн газар гаргаад байгаа. Харин энэ шийдвэрийг ньэсэргүүцэж боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллагсад Чингэсийн талбайд жагсав. Тэд цалинг 60-аас багагүй хувиар нэмэхийг шаардаж байгаа юм байна.

Засгийн газар хасах, танах ажлаа иргэдээс биш төрийн өндөр албан тушаалтны тансаглалаас эхлэх ёстой гэж үзэж байгаагаа жагсагчид илэрхийлж байгаа юм. Тэд цалинг 60 хувиар нэмэх тооцооллыг гаргахдаа төгрөгийн ханшийн уналт, инфляцийн түвшинтэй харьцуулсан бөгөөд ингэж нэмэхгүй бол төрийн албан хаагчид өрнөөс өрний хооронд амьдарч амьжиргааны түвшин буурсаар байх болно хэмээн үзэж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Г.Отгонцэцэг Казахстаны нэрийн өмнөөс барилдахаар болсон гэнэ

Монголын жүдо бөхийн холбооны гүйцэтгэх захирал М.Бөхбат, Казахстан улсын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Самат Зхийкибаяв нар хамтран ажиллах санамж бичигт үйлджээ. Хамтын ажиллагааны хүрээнд эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд барилддаг, манай шилдэг бөхчүүдийн нэг Г.Отгонцэцэг Казахстан улсын нэрийн өмнөөс барилдахаар болсон гэнэ.

Г.Отгонцэцэгийн хувьд өнгөрсөн онд Москвагийн их дуулгад финалдаж мөнгөн медаль, Астанагийн Гранприд түрүүлж, Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэж олимпийн эрхийн чансааг тэргүүлэх болсон. Одоогоор эмэгтэйчүүдийн 48кг-ын жинд дэлхийн чансааг Мөнхбатын Уранцэцэг 3180 оноогоор тэргүүлж байгаа бол Галбадрахын Отгонцэцэг 1258 оноогоор есдүгээрт бичигдэж байгаа юм байна.

2016 оны олимпод дэлхийд чансаагаараа эхний 22-д бичигдсэн тамирчид олимпод зодоглох эрхтэй ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Жүжигчин Д.Ганцэцэг дарга болжээ

Өнгөрсөн намар Улсын драмын эрдмийн театраас хоёр ч сайхан бүсгүй гарсан нь олныг багагүй шуугиулсан. Тэдний нэг болох жүжигчин Т.Хулан кино урлагт хүч сорингоо эрүүл мэнддээ анхаарч байгаа.

Тэгвэл “Аравт”, “Өдөр өдрийн нар” киногоороо олонд танигдсан жүжигчин Д.Ганцэцэг “Эмэгтэйчүүдийн түүчээ” хэмээх нэвтрүүлэг хөтөлж, олон газраар аялаад амжсан. Тэгвэл жүжигчин бүсгүй Монголын урлагийн залуучуудын холбоонд Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хэдхэн хоногийн өмнө хүлээн авчээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд энэ онд концессоор 37 ажил хийнэ

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 21 дүгээр хуралдаанаар Нийслэлийн 2015 онд Концессоор хийж хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталсан. 2015 онд нийслэлд барилга байгууламж, орон сууц, Авто зам, тээвэр, Боловсрол, биеийн тамир,соёл урлаг, спорт, Эрүүл мэнд, Инженерийн дэд бүтцийн салбарт нийт 37 зүйлийг хийхээр төлөвлөж байна. Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас ирүүлсэн мэдээллээр тус жагсаалтыг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Концессын зүйлийн нэр Концессын зүйлийн төрөл Концессын зүйлийн тодорхойлолт Санхүүгийн дэмжлэг үзүүлэх эсэх Уралдаант шалгаруулалт явуулах/ Шууд гэрээ байгуулах/
Барилга байгууламж, орон сууцны салбар
1 Шинэ урт цагаан төсөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хуучин барилгыг буулгаж түүний суурин дээр шинэ барилга барьж талбайн тодорхой хувийг нийслэлийн өмчид шилжүүлэн үлдсэн хэсгийг өмчилж ашиглана.

Үгүй

Уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэх
2 Түр оршин суух орон сууц “Зураг төсөл боловсруулах-барих-түрээслэх-шилжүүлэх” Түр оршин суух орон сууц барих төслийг 3 дүүргийн /Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо/ 4 байршилд 900 айлын орон сууц төлөвлөсөн. Төслийн хүрээнд Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр шинэ барилга барьж тодорхой хугацаагаар түрээслэн нийслэлийн өмчид шилжүүлнэ.

Тийм

Шууд гэрээ байгуулах ажлыг үргэлжлүүлэх /уралдаант шалгаруулалт зарлагдсан боловч оролцогч ирээгүй/
3 Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хуучин барилгыг буулгаж оффис-үйлчилгээний зориулалттай барилга барих төсөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх”, “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хуучин барилгыг буулгаж түүний суурин дээр шинэ барилга барьж талбайн тодорхой хувийг нийслэлийн өмчид шилжүүлэн үлдсэн хэсгийг өмчилж ашиглана. Үгүй Концессын гэрээ байгуулагдсан
Авто зам, тээврийн салбарын ажлууд
4 Өлзийт хороолол- Шувуун фабрик чиглэлийн авто зам “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Хан-Уул дүүргийн 13,14 дүгээр хороо/ авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
5 Хотын төв – Зайсан, Зайсан -Манзушир хийд чиглэлийн Аялал жуулчлалын агаарын зам барих “Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр агаарын зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Үгүй Уралдаант шалгаруулалт явуулах
6 Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо/ авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэх
7 Өвөр Гүнтийн 11 км авто зам барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо/ авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг үргэлжлүүлэх
8 Нисэхийн эцсээс Сонсголонгийн гүүр хүртэлх гэр хорооллын арын 1,6 км авто зам шинээр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр 1,6 км авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
9 Багануур дүүргийн 2,4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6,44 км авто зам шинээр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр 6,44 км авто зам барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
10 Улиастайн уулзвараас Баянзүрхийн шалган бүртгэх товчоо хүртэлх 3,4 км авто зам болон Баянзүрхийн 288 у/м төмөр бетон гүүр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр 3,4 км авто зам гүүрний хамт барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
11 Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
Боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын салбар
12 Налайх дүүргийн 5 дугаар хороонд 640 хүүхдийн сургууль барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургууль барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
13 Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Сэтгэмж сургуулийн барилгыг буулгаж шинээр барих бөгөөд сургуулийн хүчин чадал 640 хүүхэд. “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургууль барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
14 Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороонд 121 дүгээр сургуулийн дотуур байрны барилга, хүчин чадал нь 100 хүүхэд. “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр дотуур байр барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
15 Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 23 дугаар сургуулийн өргөтгөл барих ба 320 хүүхдийн өргөтгөл барих. “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургуулийн 320 хүүхдийн өргөтгөл барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
16 Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургуулийн барилга барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
17 Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд спортын төрөлжсөн сургалттай 920 хүүхдийн сургуулийн барилга барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр сургуулийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
18 Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд 41 дүгээр цэцэрлэг 100 хүүхдийн хүчин чадалтай яслийн өргөтгөл барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр яслийн барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
19 Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд 21 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн байрыг шинээр барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэцэрлэгийн барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалтыг явуулах
20 Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 100 хүүхдийн хүчин чадал бүхий цэцэрлэгийн байр барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэцэрлэгийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
21 Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд 4 дүгээр цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих. “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэцэрлэгийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
22 Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 33 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэцэрлэгийн барилгыг барьж орон нутгийн өмчид шилжүүлж өгнө. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
23 Хүүхдийн хөгжлийн төв барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Налайх дүүргийн 1 дүгээр хороо/ Хүүхдийн хөгжлийн төв барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
24 Орчин үеийн урлагийн театр барих “Барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр орчин үеийн урлагийн театр барьж өмчилж ашиглана Үгүй Уралдаант шалгаруулалт явуулах
Эрүүл мэндийн салбар
25 Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих “Зураг төсөл боловсруулах-барих-барих-өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглана. Үгүй Концессын гэрээ байгуулагдсан
26 Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих “Зураг төсөл боловсруулах-барих- -өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглана. Үгүй Шууд гэрээ байгуулах /уралдаант шалгаруулалт зарлагдсан боловч оролцогч ирээгүй/
27 Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 60 ортой “Ахмадын сувилал” барих “Зураг төсөл боловсруулах-барих- -өмчлөх-ашиглах” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр ахмадын сувилал барьж өмчилж ашиглана. Үгүй Шууд гэрээ байгуулах /уралдаант шалгаруулалт зарлагдсан боловч оролцогч ирээгүй/
28 Авто тээврийн шалган бүртгэх товчоодод мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барих “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Эмээлтийн шар дөрөлжийн Авто тээврийн шалган бүртгэх товчоо/ мал эмнэлэг, ариун цэврийн ариутгалын пункт барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Шууд гэрээ байгуулах /уралдаант шалгаруулалт зарлагдсан боловч оролцогч ирээгүй/
29 Наркологийн төвийн барилга “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Баянгол дүүргийн 20 дугаар хороо/ Наркологийн төвийн барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
30 Түргэн тусламжийн төвийн салбар пункт байгуулах төсөл “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо/ Түргэн тусламжийн төвийн салбар пункт барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
31 Налайх дүүргийн 2 дугаар хороонд 300 ортой Нэгдсэн эмнэлгийн барилга барих “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Налайх дүүргийн 2-р хороонд хуучин нэгдсэн эмнэлгийн барилгын хашаанд шинээр барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
32 Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн барилга барих, хүчин чадал нь 50 ор. “Барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 13-р хороонд шинээр барилга барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
Инженерийн дэд бүтцийн болон бусад салбар
33 Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1000 м3-ын хүчин чадалтай бага оврын цэвэрлэх байгууламж барих Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэвэрлэх байгууламж барьж нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Концессын гэрээ байгуулагдсан
34 Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 3000 м3-ын хүчин чадалтай Цэвэрлэх байгууламж барих “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр цэвэрлэх байгууламжийг барьж гэрээнд заасан хугацаанд ашиглаж нийслэлийн өмчид шилжүүлж өгнө. Судлан шийдвэрлэх Уралдаант шалгаруулалт явуулах
35 Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн “Зураг төсөл боловсруулах -барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр /Чингэлтэй дүүргийн 5,6 дугаар хороо “Самбалхүндэв”-ийн оршуулгын газар/ Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулан нийслэлийн өмчид шилжүүлнэ. Тийм Уралдаант шалгаруулалт явуулах
36 Гэр хороололд ахуйн үйлчилгээний төв барих “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” Концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зураг төслийг боловсруулж барилгын ажлыг гүйцэтгэж ашиглалтад оруулан гэрээнд заасан нөхцлөөр ашиглаж, нийслэлийн өмчид шилжүүлнэ. Үгүй Уралдаант шалгаруулалт явуулах
37 СХД-ийн 32 дугаар хороонд байрлах 110/35 кВт-ын дэд станцыг хүчин чадлыг өргөтгөх “Зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх” Концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр зураг төслийг боловсруулж дэд станцыг өргөтгөн нийслэлийн өмчид шилжүүлнэ. Үгүй Уралдаант шалгаруулалт явуулах
Categories
гадаад мэдээ

Анистон хүүхэд үрчилж авна

Холливуудын нэрт жүжигчин Женнифер Анистон хүүхэд үрчилж авахаар болжээ. “Тэрбээр 2-3 настай охин хүүхэд үрчилж авахаар бичиг баримтаа цуглуулж эхэлсэн байна. Гэхдээ аль улсаас хүүхэд үрчилж авах нь тодорхойгүй байна” гэж “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчин бүсгүй холливуудын бусад одод шиг Африк эсвэл Ойрхи Дорнодоос хүүхэд үрчилж авах сонирхолтой байгаа гэнэ. Тэрбээр өмнө нь “Ирак, Сирид ямар олон хүүхэд хохирогч болж байна аа. Болдог бол бүгдийг нь үрчилж авах юмсан” гэсэн юм.

Женнифер Анистон сүүлд “Cake”хэмээх кинонд тоглосон юм. Тэрбээр тус киноны Сулигийн дүрээр “Оскар”-ын шилдэг эмэгтэй жүжигчин төрөлд нэр дэвшээд буй. Анистон 1999, 2003, 2006 онуудад “Оскар”-т гурван удаа нэр дэвшиж байжээ.

Categories
мэдээ нийгэм

325 байгууллагад цас мөсөө цэвэрлэж, хальтиргаа, гулгаагүй байлгах мэдэгдэл тараажээ

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд орчмын 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээг хариуцаж ажиллах үүрэг хүлээдэг. Энэ тухай НИТХ-ын тогтоолд иргэн, аж ахуйн нэгж гаднах 50 метр газрын арчилгаа цэвэрлэгээ болон цас мөсийг цэвэрлэх тухай тодорхой зааж өгсөн байдаг. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Дотоод хяналтын мэргэжилтнүүд Энхтайваны өргөн чөлөө дагуу үйл ажиллагаа явуулдаг 325 байгууллагад цас мөсөө цэвэрлэж, хальтиргаа, гулгаагүй байлгах мэдэгдэл тараасан юм. Уг үүргээ биелүүлээгүй, хариуцсан 50 метр газрынхаа цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэд гэмтэж бэртсэн тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс нэхэмжлэл хүсэх эрхтэй болохыг сануулж байна гэж

Categories
мэдээ нийгэм

Дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлтэй ААН-ийн хүсэлтийг 3 сарын 1-ний дотор хүлээж авна

Энэ жил дэргэдээ цэцэрлэг байгуулах албан байгууллагын хүсэлтийг гуравдугаар сарын 1-ний дотор хүлээж авна.Сүүлийн хоёр жилийн дотор томоохон албан байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулах хүсэлтийг Нийслэлийн боловсролын газарт багагүй ирүүлэх болжээ. Цэцэрлэг байгуулах хүсэлтийг Нийслэлийн боловсролын газраас гуравдугаар сарын 1-ний дотор хүлээж аваад, судалгаа явуулдаг байна. Өнөөдрийн байдлаар томоохон их дээд сургууль, худалдаа үйлчилгээний сүлжээ компаниуд дэргэдээ цэцэрлэг байгуулан ажилчдынхаа хүүхдүүдийг авч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүрэг бэлгэ тэмдгээ өөрчилжээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрөгч оны сүүлчээр хуралдаж /2014-12-18/ нэгэн шийдвэр гаргасан байна. Тус хурлаар дүүргийнхээ бэлгэ тэмдгийг өөрчлөх шийдвэр гаргасан аж. Дүүргийн шинэ бэлгэ тэмдгийг энэ оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэглэж эхлэх юм байна. Тиймээс дүүргийн харъяа хэлтэс, алба, байгууллага, ААН, иргэдэд бэлгэ тэмдгийг хэрэглэх журмыг тарааж эхэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тэргэнцэр бэлэглэх аянг эхлүүллээ

Монголд анх удаа цахилгаан унадаг дугуй болон мопед үйлдвэрлэн “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг дэмжин ажиллаж байгаа “Никель Ганбаа” компанийн залуус нэгэн сайн үйлсийн аяныг эхлүүлжээ. Тэд сүүлийн нэг жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зориулан тэргэнцэр дотооддоо үйлдвэрлэж байгаа юм. Тэд бүтээгдэхүүнээ өндөр чанартай үйлдвэрлэж эдэлгээ удаан байх талаас нь анхаарч байгаа талаар ярьж байлаа.

“Никель Ганбаа” компанийн залуус эдгээр бүтээгдэхүүнийхээ дээжээс буюу нийт 50 ширхэг тэргэнцрийг хандивын аян өрнүүлж тэргэнцэр нэн шаардлагатай байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэглэх юм байна.

Өнгөрсөн удаад нийт таван хүнд тэргэнцэр бэлэглэсэн бол өнөөдөр хандивын анхны албан ёсны арга хэмжээ зохион байгуулж дараагийн таван хүнд хамгийн хэрэгцээтэй унааг нь бэлэглэх юм.

Тэргэнцэр бүтэх зардал нэлээд өндөр байдаг аж. Учир нь нэгээс хоёр жилийн эдэлгээ даах бүтээгдэхүүн нэг сая орчим төгрөгийн үнэтэйгээр бүтдэг юм байна. Гэхдээ энэ нь хөгжингүй оронд үйлдвэрлэдэг сайн чанарын тэргэнцэртэй харьцуулахад үнийн хувьд хямд ч чанраар бол тэдэнтэй энэ зэрэгцүйц байгаа аж.

Хэдийгээр манай улсад урд хөршөөс орж ирсэн чанар муутай тэргэнцрүүд хямдаар зарагддаг ч эдгээр нь ердөө нэгээс хоёр сарын эдэлгээтэй байдаг гэнэ. Түүнчлэн хэрэглэгчийн биеийн онцлог, хэмжээнд нь таардаггүй зэрэг олон дутагдалтай байдаг гэнэ.

Тэд “Nikel Ganba Winter Charity”-г гуравдугаар сар хүртэл үргэлжлүүлэх бөгөөд энэ хугацаанд нийт 50 хүүхэд, томчуудад өөрийнх нь онцлогт тохирсон чанартай тэргэнцрийг бэлэглэх зорилготой байгаа аж. Мөн https://www.facebook.com/nikelganba цахим хуудсаар зочлон энэхүү хандивын аяны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болох нь ээ.

“Nikel Ganba Winter Charity” хандивын анхны үдэшлэг өнөөдөр 22.00 цагт VLVT клубт болно. Өнөөдрийн үдэшлэгээр залуус 4.9 сая төгрөг олох зорилготой бөгөөд энэхүү мөнгөөрөө таван иргэнд тэргэнцэр хийж бэлэглэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хар хайрцагных байж болох дуут дохио илэрчээ

Ява тэнгист сүйрсэн AirAsia компанийн онгоцны хар хайрцагных байж болох дуут дохио илрүүлснийг эрлийн багийнхан мэдээлжээ. Өмнө нь олон улсын хамтарсан эрлийн баг “Airbus A320-200” онгоцны сүүл хэсгийг Ява тэнгисийн 30 гаруй метрийн гүнээс олж илрүүлсэн юм. Онгоцны сүүл хэсэгт хар хайрцаг болон нисгэгчийн бүхээгний дуу хураагуурыг байршуулдаг аж. Түүнчлэн тэнгисээс 40 орчим зорчигчийн цогцосыг олж гаргаад байгаа юм.

AirAsia компанийн “QZ8501” нислэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд Ява тэнгист унаж сүйрсэн юм. Индонезийн Сурабая хотоос Сингапур хүрэх нислэгт 162 хүн зорчиж явжээ.