Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-ын дэд даргаар Г.Ариунбуянг томиллоо

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргаар хурандаа Г.Ариунбуянг томилоод байна. Хурандаа Г.Ариунбуян Цэргийн нэгдсэн дээд сургуулийг инженер-эдийн засагч мэргэжлээр төгссөн.

-1989-1999 онд Зэвсэгт хүчний ангид алба, тасгийн дарга, төлөвлөлтийн офицероор ажиллаж байсан.

-2003 онд ХБНГУ-ын Шпайерийн төрийн захиргааны их сургуульд захиргаа, эрхзүй, төрийн удирдлагаар магистр хамгаалжээ. Герман, орос хэлтэй.
-2005-2010 онд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар, 2010-2011 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын зөвлөх,

-2011-2012 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор тус тус ажиллаж байжээ. Мөн дүүргийн Онцгой комиссын гишүүн, онцгой комиссын даргаар ажиллаж байсан ажлын туршлагатай, цэргийн мэргэжилтэй, чадварлаг боловсон хүчин юм.

Categories
мэдээ нийгэм

Хальтиргаа гулгаанаас үүдсэн осол их гарч байна

Гэмтлийн эмнэлэгт өнгөрөгч 31-нээс энэ сарын 6-ны хооронд нийт 1700 орчим хүн ханджээ. Эдгээрийн 40 орчим хувь нь хальтирч унаснаас гэмтэл авсан иргэн байсан талаар мэдээллээ. Харин үлдсэн хэсэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд орсон, зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтэл эзэлж байгаа юм.

Ер нь сүүлийн хэдэн өдөр хальтиргаа гулгаа их байгаагаас үүдэн явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих үедээ осолд орох тохиолдол их, тэр хэрээр гэмтлийн эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэл амралтын өдөр 10-20 цагийн хооронд явагдаж байна

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл 152 хороонд явагдаж байна. Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3 хувь цээж зурагтай харъяа хороон дээрээ ажлын өдөр 8-20 цаг, амралтын өдөр 10-20 цагийн хооронд очиж бүртгүүлнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харидцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Эбола вирусээр нас барагсад 300-аар нэмэгджээ

Энэ сарын 7-ны байдлаар Эбола вирусээр дэлхийн 10 улсын 20 мянга гаруй иргэн өвчлөөд байгаа гэх мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгчээ. Мөн Эбола вирусээр 8000 гаруй хүн нас барсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар Эбола вирусээр 500 гаруй хүн өвчилсөн бөгөөд нас баралтын хэмжээ 300 хүнээр нэмэгдсэн байна. Харин 800 гаруй эрүүл мэндийн ажилтан өвчилсөн гэх мэдээлэл байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Ачааны машины хөдөлгөөнийг хязгаарлалттай оролцуулна

“Дүнжингарав” худалдааны төвийн баруун урд уулзвараас Улиастайн гүүр хүртэл 6,6 км автозам ашиглалтад ороод удаагүй байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Чулуун-Овооны уулзвараас “Нарантуул” олон улсын худалдааны төв хүртэл Нарны замаар зорчих ачааны автомашины хөдөлгөөнийг бүх жин нь 5 тонноос хэтрүүлэхгүй байхаар хязгаарлан, 5 тонноос их жинтэй тээврийн хэрэгслийг шинэ замаар явуулахаар боллоо.

Өөрөөр хэлбэл 5 тонноос их жинтэй ачааны автомашиныг хойгуураа Чулуун овооны уулзвараас Офицеруудын ордон, Цайз зах, Дарь-Эхийн замаар, урдуураа “Дүнжингарав” худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Гандийн гудамж, Энхтайваны гүүрний доогуур зам, Дунд голын зам, Говь ХХК-ны урд зам, Ажилчны гудамжны замаар зорчуулах шийдвэрийг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

“Цагаан сар-2015” үзэсгэлэн Эрээн хотноо болно

Худалдаа аж үйлдвэрийн танхим Өвөр Монголын Ардын Засгийн газартай хамтран үйлдвэрлэгч, импортлогчдын эдийн засгийн хямралыг даван туулахад, бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор энэ сарын 24-28-ний өдрүүдэд “Цагаан сар-2015” сэдэвт үзэсгэлэнг БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулах гэж байна. Тиймээс тус үзэсгэлэнд оролцох байгууллагуудыг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэхээр болжээ.

Тус үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн мөн импортын бараа бүтээгдэхүүн оролцох юм.

Түүнчлэн хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой БНХАУ-ын талаас тавьсан хорио цээрийн улмаас малын гаралтай, мах махан бүтээгдэхүүний тоог хязгаартай бүртгэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв

2015 оны Төсвийн тодотголоор төрсөн болон одонтой ээжүүдийн мөнгийг хасахаар төлөвлөсөн билээ. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас жирэмсэн, амаржсаны дараах тэтгэмж авах эрх үүссэн эхчүүдэд нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг төрсөн сараас эхлэн 7 сарын хугацаанд олгодог болохоор тооцно гэсэн тусгасан юм. Мөн “Эхийн алдарт” одонтой эхчүүдийн тэтгэмжийг хүүхэд өсгөх үед нь буюу хамгийн бага хүүхэд нь 18 нас хүртэлх хугацаанд олгоно гэж тусгасан нь маш олон ахмадын амьдралыг хүнд байдалд оруулж байна гэж УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд үзжээ.

Тиймээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ.
10414387_865261800163795_8847772629822166_n

Categories
мэдээ нийгэм

Шилэн дансны сургалт боллоо

Шилэн дансны тухай хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, жигдрүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг ЦЕГ-ын Дэд даргын 2014 оны 141 дүгээр тушаалаар байгуулагдсан.

Энэ хүрээнд шилэн дансны цахим хуудас нээх, цэс, баннер үүсгэх, “Мэдээллийн ил тод байдлыг хангах, сурталчлах /код 135/ журам”-ыг батлуулах, цахим хуудсанд мэдээлэл оруулах байгууллагуудын жагсаалтыг гаргах, олон нийтэд сурталчлах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагуудад ажлын чиглэл хүргүүлэх, орон нутгийн цагдаагийн байгууллагад зайн, Улаанбаатар хүрээний цагдаагийн байгууллагад танхимын сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 09.30-10.30, 11.00-12.00, 13.30-14.30 цагийн хооронд тус тус зохион байгууллаа.

Сургалтыг Дотоод хяналт-аюулгүй байдлын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Батзогсох, мөн хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Болормаа, Мэдээлэл, технологийн төвийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Амар, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ж.Отгонгэрэл, Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн газрын ахлах нягтлан бодогч Б.Гүрбадам, Санхүү хангамжийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бат-Оюун нар явуулсан юм.

Зайны сургалтанд орон нутгийн 25, танхимын сургалтанд 30, нийт 55 цагдаагийн байгууллагын газар, хэлтсийн дарга, ахлах нягтлан бодогч, холбооны инженер, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож, Шилэн дансны тухай хууль, журам, нэгдсэн цахим хуудсанд мэдээлэл хэрхэн оруулах, ямар мэдээллийг ямар хугацаанд оруулах, цаашид анхаарах асуудлаар харилцан санал солилцлоо.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнхийн хоёр хөрш минь мөн ч холуур даялж байна даа

Манай улсад хоёр хөршийн төрийн тэргүүн ойр ойрхон айлчилж сүйд болсон. Үүний дараа бид зунжингаа “Талын зам”, хурдны замын төсөл ярьж хөөрцөглөв. Хойд урд хоёр хөрш маань манай нутгаар транзит бүх урсгалаа явуулж бид нэг болж авах нь хэмээн итгэж баярласаар явлаа. Гэтэл хоёр хөрш маань биднээс хэрхэн даялан зуларч байгааг энэ зурагнаас харж байгаа биз дээ. Хоёр өдрийн өмнө ОХУ-ын телевизийн томоохон бүх сувгаар “Москва-Бээжин өндөр хурдны галт тэрэг” төсөл хөтөлбөрийг орон даяараа танилцуулсан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийн байр сууриа хатуу илэрхийлж уг төмөр замыг өөрийн нутгаар дайруулах нь эдийн засгийн болоод аялал жуулчлалын томоохон ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа ОРТ1 сувгаар тодорхой мэдэгджээ. Олон улсын зарим шинжээчдийн үзэж буйгаар Ерөнхийлөгч В.Путин “Өөр улсыг тэжээхгүй” хэмээх байр суурин дээрээ үлдлээ хэмээн бичицгээж байна. Харин Хятадын тал энэ асуудлаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Москва-Бээжинг холбох ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн баруун ба зүүн чиглэлийн хийн хоолой ба төмөр замын төслийн тодорхой зургийг та бүхэнд хар үгээр тайлбарлая. Монголын баруун хязгаар Баян-Өлгий аймгийн цаахна Казахстан улс бий. Казахстан-Монгол хоёрын дундуур 50-хан км зайгаар тусгаарлагдсан ОХУ-ын нутаг дэвсгэр оршдог. Энэхүү 50 км хоолойгоор л оросууд төмөр замаа Хятадын нутаг руу оруулж улмаар Бээжинтэй холбох нь. Зурган дээрээс харахад Монголын баруун аймгуудын нутгаар туушиндаа явуулчихад хамаагүй шулуун ойр, зардал бага гарах, нутаг дэвсгэрийн байршил зүйн хувьд бэрхшээл бага байхаар байгаа биз. Тэгсэн тэгдэггүй юм байна аа. Гэхдээ үүнд монголчууд гоншигнох хэрэггүй.

Үнэнийг хэлье. Бид мөн­хийн хоёр хөрштэй. Тэдний хандлагыг харж байгаа биз дээ. Хоёр хөрш маань үнэндээ биднийг хүн гэж тоохгүй байгаа биз. Ер нь биднийг хүн гэж тоож байгаагүй шүү дээ. Дэлхий даяаршиж, улс гүрэн бүхэн хэн хэнээсээ хамааралтай болж, том жижиг орны тэгш харьцаа НҮБ гэх мэт байгууллагуудаар баталгаажин тогтсон тийм дэглэм бүхий цаг үед амьдарч байгаа болохоор бидэнтэй хоёр хөрш минь албан ёсны дипломат харьцаатай байхаас өөр ямар ч аргагүй. Тийм дэглэмгүй цаг үе буюу саяхных хүртэл гэж хэлж болох XX зууны эхэн үед бид тэдний дээрэнгүйллийн талбар байлаа шүү дээ. Гэхдээ XX зуунаас өмнөх түүхийг ярих юм бол монголчууд бид тэдний эзэд нь байлаа. Их түүхийн ийм бодит үнэн, тэдний дээр дэвж явсан үнэн түүх хэн хэнд нь мартагдаагүй.

Биднийг одоо бол дэлхий дээр хүн гэж үзэж харьцаж буй хоёр л улс байгаа. Миний хувьд тэгж харж байгаа. Япон, АНУ хоёрын зүгээс л бидэнтэй улс шиг харьцаж байна. Яг энэ хоёр улстай хоёр хөршөө харьцуулаад харвал, шулуухан хэлэхэд шог талдаа. Монгол Улс гэж тоодоггүй, монголчууд гэхээр онигооны баатар чукча мэтээр үздэг. Дээр нь түүхийн асар гашуун хонзон байдгийг хэлье. Бидний өвөг дээдэс тэднийг яаж дээрлэхэж явлаа. Яаж хурааж захирч явлаа. Бидний монголчууд сүр хүчит удамтай. Удам сайтын хаяа хэзээ ч сайн байдаг. Бурханаас монголчуудад зурж өгсөн тэг зурган дотроо бид багтаж амьдарч байгаа гэж үзэж байна. Тийм болохоор бид пээдгэр байх ёстой.

Ийм атал бид нар хоёр хөрштэйгөө ах нар, дүү минь гэх мэтээр нялуун, догдлонгуй харьцаж сүйд болдог. Орос ах нар, урд хөршийн алтан түнш нар минь ч гэх шиг. Одоо тэр нэг баруун талын нарийхан хоолойгоор тавигдах төмөр зам мэтэд сүйд болон хандах нь өөрсдийгөө доош нь хийсэн хэрэг болно. Тэд хоорондоо яриад тэрүүгээр тавья гэж тохирсон л биз. Шинжээчдийн бичээд байгаа В.Путиний “Өөр улсыг тэжээхгүй” гэсэн санаа нь одоо монголчуудыг хэлээд байгаа юм уу. Бид тэгж Оросоор тэжээлгэх дээрээ тулсан ард түмэн мөн үү. 60 сая малынхаа махыг барж ядаад хамгийн ядуу хязгаар нутаг Сибирт нь нийлүүлбэл нийлүүлье гээд л сууж байна. Авбал эдийн засаг нь элгээрээ хэвтэх гэж байгаа оросуудад л хэрэгтэй биз. Визгүй болсон биш Сибирийн 40 сая орос Монголын нийслэл Улаанбаатарт ирж наймаа хийхийн бөөн хүслэн болж байна. Өчигдөрхөн ноолуурын “Эвсэг” компанийн нэрийн барааны дэлгүүрээр орлоо, баахан оросууд цангаж үхэх гэж байгаа юм шиг л хамаг барааг нь хамж ачаад хөдөлж байна. Оросын Сибирийн хувьд Монгол Улс нь ганц ивээлдээ багтаагч нь болохоос Оросоор бид тэжээлгэнэ гэдэг бол байхгүй асуудал. Зүгээр л дэлхийн улс орнууд хоорондоо дипломат ёсоор харилцан ашигтай харьцдаг, хамтарч ажилладаг тэр л дэг соёлоор хоёр хөрштэйгээ бид харьцъя. Харилцан бие биедээ ашиггүй бол соёлтойгоор холуур явцгаадаг, биендээ гомдоод сүйд болдоггүй тийм жишиг байна. Түүгээр нь явъя. Энэ зарчмаар хоёр хөршийн холуур тавьчихсан төмөр замын талаар сүйд болох хэрэггүй, гомдох баярлах тухай асуудал бүр байхгүй, халихгүй, жижигрэхгүй байх ганц л зарчим бий. Энэ нь хоёр хөрштэйгөө эн тэнцүү, эрх тэгш харьцана гэсэн үг. Бурхан биднийг монголчууд байг, монгол шиг амьдар гэж бүтээснээс биш Орос юм уу, Хятадын арга эвийг олж байж л оршин тогтноно, цаашид амьдарна гэж бүтээгээгүй юмаа. Бид ингэж худлаа ярьж (төмөр зам манай нутгаар тавина ч гэх шиг), худлаа таамаглаж, худлаа таамгандаа баярлаж хөөрч, тэгснээ бас худлаа гомдож байгаагаа больё оо. Бид хүний юмыг зүгээр хэрэглээд баяжаад сууна гэж байхгүй. Төмөр зам, хийн хоолойг нь дагаж амьдраад баяжих юм биз дээ. Тэгэхгүй ээ, заавал өөрсдөө хөдөлмөрлөж, хөлсөө дуслуулан, зүтгэн сэтгэн байж баян тансаг амьдарна, баяжсан улс болно. Өнөөдрийн сэтгэлгээ болохоор тал шиг том байшин нэгийг барьж аваад, түүнийгээ түрээслүүлээд, баяжаад хэвтчихнэ хэмээн жирийн иргэнээсээ эхлээд төр засгийн удирдлагууд нь хүртэл итгээд байгаа юм. Ийм ядарсан сэтгэлгээнээсээ сал. Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж байдаггүй, өөрийн хөдөлмөргүй баяжсан түүх гэж байдаггүй. Ерөөсөө ийм сэтгэлгээ хаана ч байдаггүй юм.

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Эхийн одонгийн мөнгө компаниудад өгсөн санхүүжилтээс 133 дахин бага

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд одонгийн мөнгө гэж жилдээ ганцхан удаа 100-200 мянган төгрөг л өгдөг. Уг нь өнөө жил алдарт эхчүүдэд 29.9 тэрбумыг олгоно гэж төсөвлөөд байв.Тэгвэл Шийдлийн Засгийн газар 2015 оны төсвөөс нэг их наяд төгрөг танасан төсөл оруулж ирэхдээ одонгийн мөнгөний 50 хувийг нь хассан. Мөн хүүхдийн мөнгөний 246 тэрбумаас 40 хувийг нь өгөхгүй гэнэ.

Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор дарга нар өөрсдийнхөө компаниудаддөрвөн их наяд төгрөгийг хуваагаад өгчихсөн. Компаниудад өгсөн энэ их мөнгөнөөс эхчүүд болон хүүхдүүдэд олгодог тэтгэмжийн дүн хэдэн зуу дахин бага болохыг МАН-ынхан УИХ-ын чуулганы танхимд хэлж байсан нь саяхан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг УИХ дээр үг хэлэхэд С.Бямбацогт гишүүн нэлээд хэдэн тоог харьцуулсан тооцооллоо дурдаж байв. Тэрбээр “Баян компаниудад санхүүжилт олгосон хэрнээ эхчүүд, хүүхдүүддээ өгдөг мөнгийг нь харамлаад яах юм бэ” гэсэн. Тодруулбал, эхчүүдэд олгох одонгийн мөнгө бүтнээрээ үнэ тогтворжуулахын дөрвөн их наядаас 133 дахин бага гэсэн тооцоо гарчээ.

Нэгэнт ард түмэндээ өгөөд хэвшчихсэн энэ мөнгийг хасах нь эрх баригчдын хувьд мөхөлтэй адил баймаар юм. Тэрний оронд тендер зэрэг их тоотой хөрөнгөнөөс мөнгө угаадгаа л больчих хэрэгтэй. Хамгийн наад захын жишээ гэхэд яамны байрыг эмнэлэг болгонөөрчлөхөд зургаан тэрбум гаруй төгрөгөөр засварлана гэж байна.

Үүнийгээ л болиод ард түмэндээ өгдөг хайр халамжаа харамламааргүй байлтай.Энэ зэргээс харахад шинэ үеийн засаг баригчид зарим зүйлийг огт мэдэхгүй байдаг нь хашруудын нүдэнд шууд торж байгаа даа. Ард түмнийг хайрлан халамжилна гэдэг чинь өвдөхөд нь эмнэлэгтэй, идэхэд нь хоолтой, ороход нь оромжтой байлгах юм биш үү. Гэтэл сүүлийн 20 жилд энэ талаар тэд юу ч хийгээгүй нь харамсалтай. Тиймээс ч эдийн засгаа аврах гарцыг ард түмнээсээ нүүр бууруулах ажиллагаа гэж үзсэн бололтой.

М.МӨНХ