Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран дөрөв дэх удаагаа түрүүллээ

Бөхийн чөлөөт барилдааны УАШТ Спортын төв ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 97 кг-ын жингүүдийн барилдаан, эмэгтэйчүүдийн 48 кг, 58 кг-ын жингийн барилдаанууд боллоо.

Гавьяат тамирчин Г.Мандахнаран дөрөв дэх удаагаа аваргалсан бол олон улсын хэмжээний мастер Э.Бэхбаяр гурав дахь удаагаа аваргаллаа. Мөн олон улсын хэмжээний мастер Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга, Б.Шоовдор нар хошой аварга боллоо.

Categories
мэдээ нийгэм

Татварын буцаан олголтыг энэ жил цахимаар авна

Жил бүрийн нэгдүгээр сарын 15-наас хоёрдугаар сарын хооронд хувь хүн болон албан байгууллага татварын тайлангаа тайлагнадаг. Тэгвэл энэ дунд иргэдийн ихээр сонирхдог хоёр зүйл бий.

Иргэдэд хэрэгтэй:

Үл хөдлөх хөрөнгө худалдан авсан /орон сууц худалдан авсан, хувийн байшин босгосон/

Их дээд сургуулийн төлбөрийг бэлнээр төлсөн

Дээрх тохиолдлуудад иргэд татварт төлсөн мөнгөнийхөө 10 хувийг буцаан авах боломжтой байдаг. Энэ жилийн хувьд дээрх хөнгөлөлтийг эдлэх иргэдийн хүсэлтийг ирэх сар хүртэл хүлээн аваад эхэлсэн. Журмын хувьд өмнөх жилүүдтэй адилхан. Харин энэ жилээс тайланг цахим хэлбэрээр Татварын ерөнхий газрын сайт /www.mta.mn/-аар хүлээн авах болсноор онцлог юм.

Анхааруулахад: Татварын хөнгөлөлтийг эхний жилдээ эдэлсэн тохиолдолд дараагийн жилээс арай өөр бичиг баримт бүрдүүлдэг. Бүрдүүлэх бичиг баримтыг доорх хүснэгтээс харна уу.

2013 оны Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт эдлүүлэх үед бүрдүүлэх материалын жагсаалт

ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ АНХНЫ ЖИЛД
Д/д Бүрдүүлэх бичиг баримт Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах Шуудангаар хүргүүлэх
1 Чөлөөлөлтөд хамрагдахаар гаргасан иргэний хүсэлт Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/ Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/
2 Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
3 Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
4 Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна.Гэрчилгээг эх хувиар авчраагүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/
5 Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх
6 Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ нотариатаар баталгаажсан байх
7 Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна.Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувиар авчрах Байрны төлбөр төлсөн баримт, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна.Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байна.
8 Хөрөнгийн үнэлгээний тайлан Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх
9 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна. Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна.
10 Татвартөлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр Оршин суугаа татварын албанаас авсан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт орлого, татвараа бүртгэж, тэмдэглэл хийж баталгаажуулсан байх, хуулбарын хамт Орлого олгон суутган тооцоолол хийсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх,мөн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээ харъяа татварын хэлтсээр баталгаажуулсан байх
11 Ажлын газрын цалингийн тодорхойлолт Тодорхойлолтод овог нэр, албан тушаал, цалингийн дүн, суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх Тодорхойлолтод овог нэр, албан тушаал, цалингийн дүн, суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх
12 Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар Буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг канондаж хавсаргах Буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг канондаж хавсаргах
ОРОН СУУЦНЫ ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ АНХНЫ ЖИЛД
Д/д Бүрдүүлэх бичиг баримт Бүрдүүлэх баримтад тавигдах шаардлага
Бичиг баримтыг өөрийн биеэр татварын албанд авчрах Шуудангаар хүргүүлэх
1 Чөлөөлөлтөд хамрагдахаар гаргасан иргэний хүсэлт Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/ Чөлөөлөлт эдлэхийг хүссэн иргэний хүсэлт, нэгдсэн загвараар /өргөдөлд орлогын эх үүсвэрээ бүрдүүлсэн талаар дэлгэрэнгүй бичнэ/
2 Иргэний үнэмлэх, хуулбарын хамт Иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Иргэний үнэмлэхийг наториатаар баталгаажуулсан байх
3 Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулах Нийгмийн даатгалын дэвтрийг наториатаар баталгаажуулсан байх
4 Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулбарын хамт Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г хуулбарын хамт авчрах, ТУБ эх хувьтай нь тулгаж, хуулбар дээр тэмдгээ дарж баталгаажуулна.Гэрчилгээг эх хувиар авчраагүй тохиолдолд наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/ Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэх газраас тухайн татвар төлөгч хувь хүнд олгосон “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г наториатаар баталгаажуулсан байх /Чөлөөлөлт эдлэхийг хүссэн хүний нэр гэрчилгээнд бичигдсэн байх/
5 Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримтын хамт Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээ нотариатаар баталгаажсан байх
6 Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ эх хувиараа байхгүй тохиолдолд нотариатаар баталгаажсан байх Чөлөөлөлт эдлэх хүний нэр дээр хийгдсэн гэрээ нотариатаар баталгаажсан байх
7 Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримт, мөнгө төлсөн баримт Байрны төлбөр төлсөн баримтын хуулбар, эх хувьтай тулгаж үзэх, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна.Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг эх хувиар авчрах Байрны төлбөр төлсөн баримт, орон сууц худалдан авахад оруулсан хөрөнгө нь татвар төлсний дараахь орлого гэдгийг нотлох баримтууд байна.Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан хөрөнгө нь татвар төлсөний дараах орлого гэдгийг нотлох шаардлагатай. Бэлэглэлийн орлого хүлээн авсан тохиолдолд бэлэглэгчтэй гэрээ байгуулан нотариотаар баталгаажуулсан байх бөгөөд бэлэглэгчийн нийгмийн даатгалын болон, иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийг нотариатаар баталгаажуулсан байна.
8 Хөрөнгийн үнэлгээний тайлан Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг барьсан бол хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн тайлан, үнэлүүлээгүй тохиолдолд уг барилгыг барихад зарцуулсан анхан шатны хүчин төгөлдөр баримтуудын жагсаалтыг гаргасан байх
9 Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна. Татвар төлөгч иргэн, хувь хүний өмчилж байсан орон сууцыг худалдан авсан тохиолдолд орон сууцаа худалдсан этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны 2%-ийн албан татвар төлсөн баримт байна.
10 Татвартөлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр Оршин суугаа татварын албанаас авсан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт орлого , татвараа бүртгэж , тэмдэглэл хийж баталгаажуулсан байх, хуулбарын хамт Орлого олгон суутган тооцоолол хийсэн байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамгатай байх,мөн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрээ харъяа татварын хэлтсээр баталгаажуулсан байх
11 Ажлын газрын цалингийн тодорхойлолт Тодорхойлолтод овог нэр, албан тушаал, цалингийн дүн , суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх Тодорхойлолтод овог нэр, албан тушаал, цалингийн дүн, суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх
12 Тухайн иргэний харьцдаг банк, дансны дугаар Буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг канондаж хавсаргах Буцаан олголт шилжүүлэх иргэний нэр дээрх данс, банкны нэрийг канондаж хавсаргах
Categories
мэдээ нийгэм

Сүм хийдийн нэгдсэн цахим хуудас нээгджээ

Монголын сүм хийдүүдийн тухай цогц мэдээллийг агуулсан www.mongoliantemples.org цахим хуудас нээгджээ.

“Монголын сүм хийдийн түүхэн товчоо” төслийн хүрээнд Монголын Урлагийн зөвлөл болон олон улсын судлаачдын олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд бүтээсэн уг цахим хуудаснаа Монголын 1000 гаруй сүм хийдийн бүртгэл мэдээлэл, тухайлбал өдгөө зөвхөн ул мөр нь л үлдсэн түүхэн хийдүүд, тэдгээр хийдэд шавилан сууж байсан олон зуун өндөр настнуудын дурсамж, түүхэн аман эх сурвалж, гэрэл зургуудыг олон нийтэд хүргэж эхлээд байна.

Уг цахим хуудаст 1939 оноос өмнөх 1000 гаруй сүм хийд, 1990 оноос хойш шинээр сэргээсэн 300 гаруй сүм хийдийн мэдээлэл, гэрэл зураг, товч түүх, газарзүйн солбилцол, 500 гаруй дурсгалт газрын план зураг, 350 гаруй хүнээс авсан ярилцлага буюу сүм хийдтэй холбогдох аман түүх, сүм хийдийн 60 орчим эртний түүхэн гэрэл зургууд, мөн 1930 онд улс орон даяар явуулсан сүм хийдийн талаарх судалгааны тайлангийн зарим хэсэг, Монголын нэр хүндтэй том хутагт хувилгаад, эрдэмтэн лам нарын талаарх мэдээллийг байршуулжээ.

Монголын сүм хийдийн тухай судалгаа явуулах, мэдээлэл цуглуулах төслийн анхны санааг Монголд ажиллаж амьдарч байсан АНУ-ын иргэн, ХААН Банкны гүйцэтгэх захирал асан Питер Морроу, Төвдийн сангийн Монгол дахь Бурханы шашны төсөлд ажиллаж байсан Их Британийн иргэн, антропологич Сью Бөрн нар гаргаж, уг санаачилгын хүрээнд 2004-2006 онд Төв аймаг болон Их хүрээний сүм хийдүүдийн талаарх судалгааг Унгарын судлаач Кристина Телеки, Жуужаа Маер тэргүүтэй олон улсын судалгааны баг хийсэн юм байна.


Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний мэдээ

2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчний мэдээ

2014 оны 12 дугаар сарын 30-наас 1 дүгээр сарын 4-ний өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 58.926 хүн амбулаториор үйлчлүүлсний 7.196 (12.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 2.8%, өнгөрсөн оны мөн үеэс 4.1%-иар их, 10.000 хүн амд 26.1 тохиолдол бүртгэгдэн өмнөх 7 хоногоос 16.4, өмнөх оны мөн үеэс 7.6 тохиолдлоор бага байна. Улаанбаатар хотын хэмжээнд 26.767 хүн амбулаториор үйлчлүүлсний 3.432 (12.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД

2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%)нас барсан байна.12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна.

Categories
мэдээ нийгэм

Увсаас газар хөдлөлтийн талаар мэдээлэв

Увс аймгийн Улаангом сумын газар хөдлөлт бүртгэх станцын геофизикч Болор-Эрдэнэ Оросын холбооны улсын Кызил хотоос 14 км-ийн зайтай газарт олон улсын цагаар 03 цаг 49 минут 10 секундэд, орон нутгийн цагаар 10 цаг 49 минут 10 секундэд дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлт болсныг мэдээлжээ. Харин Увс аймгийн хувьд газар хөдлөлтийн чичирхийлэл огт мэдрэгдээгүй гэнэ.

Объектын гал түймэр:

Нийслэлд гал түймрийн хоёр, зөрчлийн 10, орон нутагт гал түймрийн нэг дуудлагатай байжээ. Нийслэлийн Бага-Хангай дүүргийн хоёрдугаар хороо, Нуурын нэгдүгээр гудамжийн нэг тоотод иргэн Ж-н 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, тааз, дотор тал эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр өглөөний 07:54 цагт ирж, Аврах, гал унтраах 80 дугаар ангийн 14 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 22А байрны нэгдүгээр орцны гуравдугаар давхарт 37-38 тоотын хөршийн хаалга шатаж байна гэсэн дуудлагыг урьд шөнийн 04:22 цагт Аврах, гал унтраах 10 дугаар ангийн найман албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраажээ.

Булган аймгийн Хангал сумын “Чулуутын ам” гэдэг газар байрлах иргэн Б.Алтанхуягийн 5х4 метрийн харьцаатай зуслангийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:46 цагт Аврах, гал унтраах 56 дугаар ангийн зургаан албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан байна.

Голд цөмөрчээ

Налайх дүүргийн нэгдүгээр хороо, Халгайтын ам, Баянзүрхийн голд мөс цөмөрч, автомашин суусан дуудлагыг нэгдүгээр сарын 9-ний өдрийн 11:10 цагт өгчээ. Дуудлагын дагуу Аврах гал унтраах 28 дугаар ангийн 10 албан хаагч, нэг автомашинтай очиход иргэн Х.Чингисийн УНН 93-01 улсын дугаартай “Huyndai H10” загварын автомашин голын мөс цөмөрч голд суусан байсныг татаж гаргасан байна.

Барилгын бэхжүүлэгч идсэн үхэр үхжээ

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 88 дугаар гудамжийн хоёр тоотод иргэн Чанцалдуламын хоёр үхэр үл мэдэгдэх нунтаг цагаан бодис идсэний улмаас хорогдлоо гэсэн мэдээлэл өчигдөр өдрийн 16:15 цагт ОБЕГт иржээ. Мэдээллийн дагуу тус дүүргийн Хөхий ХХК-ний малын эмч Амарбуян, мэргэжлийн хяналтын байцаагч Соёл-Эрдэнэ нар очиж шалгахад хүнд нөлөөгүй барилгын бэхжүүлэгч нунтаг цагаан бодис идэж хорогдсоныг тогтоолоо.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч 1300 айлыг тогийг тасалж, 24 сая төгрөгний хохирол учруулжээ

Архи хэтрүүлэн хэрэглэсэн жолоочийн буруутай үйлдлээс болж 1300 айл, аж ахуйн нэгж тоггүй болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд “Н” гэгч нь өчигдөр орой 22.00 цагийн орчимд “Sherokee” маркын “УНТ 77-03” улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явахдаа “Агаарын дэд станц-1019”-ийг мөргөж гэмтээн, цахилгаан түгээлтийн ажиллагааг тасалдуулсан байна. Ослын улмаас 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тоггүй болжээ.

Цахигаан түгээх сүлжээ компаний урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учраад байгаа аж. Гэмтлийг сэргээн засварлахаар УБЦТС ТӨХК-ийн техникийн комисс, Зүүн түгээх төвийн шуурхай засварын бригад шөнийн 01.00 цагаас тогийг засахаар ажиллаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Хубилай хааны” алтан одонгоор шагналаа

ХБНГУ-ын иргэн Оливер Корффыг өнөөдөр ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медаль, өргөмжлөлөөр шагнав. Түүнийг шинжлэх ухааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, Монгол судлалыг дэлхийд таниулан сурталчлах, шинжлэх ухааныг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлж ийнхүү шагнажээ.

О.Корфф нь 1991 оноос хойш ШУА-ийн информатикийн болон хэл зохиолийн хүрээлэнтэй хамтран ажиллажээ. О.Корффын хамгийн сүүлд хийсэн ажлаас дурьдвал “ЛАТЕХ for Mongolian” программыг ашиглан монгол бичиг, кирил, төвд,соёмбо үсгүүдийг галиглан хөрвүүлжээ. “Хааны бичсэн таван зүйлийн үсгээр хавсарсан манж үгийн толь бичиг” буюу “Таван хэлний толь”-ийг зургаан орны эрдэмтэдтэй хамтран, герман хэлээр тайлбар хийж үндсэн хоёр боть бүтээл болгосон байна.

Энэхүү бүтээлийг дэлхийн Монгол судлал болон Алтай судлалд чухал хувь нэмэр оруулсан ажил хэмээн эрдэмтэд үнэлж байна.

Categories
гадаад мэдээ

Coca Cola компани 1,800 ажилтнаа цомхотгохоор болжээ

Coca Cola компани зардлын хэмнэлт хийх төлөвлөгөөнийхөө хүрээнд дэлхий даяарх салбарууддаа 1,800 ажилтнаа цомхотгохоор болсон байна. Өнгөрсөн оны 7-9 дүгээр сар хүртэлх улиралд Coca Cola-гийн ашиг 14 хувиар буурч, орлогын өсөлт нь саарчээ. Олон улсын хэмжээнд салбарууддаа хэрэгжүүлэх гэж буй уг цомхотголд Атланта дахь салбаруудын ажилтнууд мөн хамрагдах аж. Цомхотголд багтсан ажилтнуудад хэдийнэ мэдэгдэл өгөөд эхэлсэн гэдгийг компанийн зүгээс мөн мэдэгдсэн юм. Түүнчлэн Coca Cola цаашид бусад олон салбарт ажилтнуудыг цомхотгох арга хэмжээгээ үргэлжлүүлж магадгүй байгаагаа мэдэгджээ.

“Бид ойрын саруудад Corporate, Coca Cola North America болон Coca Cola International салбарууддаа 1,600-1,800 ажилтан цомхотгохоор төлөвлөсөн” гэж компанийн төлөөлөгч ярьсан байна.

Дэлхий даяар олон тооны салбартай Coca Cola компанийн нийт ажиллах хүчний тоо 130,000 байдаг ажээ.

Categories
гадаад мэдээ

Шакира охинтой болно

Дуучин Шакира хоёр дахь хүүхдээ тээж буй. Тэрбээр ирэх дөрөвдүгээр сард амаржих билээ. Тэгвэл дуучин бүсгүй фэнүүддээ хоёр дахь хүүхдийнхээ хүйсийг хэлсэн байна. Шакира твиттертээ “Хүү минь охин дүүтэй болох нь. Охиноо хурдан хармаар байна. Бурхан минь надад туслаарай” гэж жиргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Дуучин бүсгүй өнгөрсөн 2009 оноос эхлэн өөрөөсөө 11 насаар дүү хөлбөмбөгчин Жерар Пикетэй үерхэх болсон юм. Жерар твиттертээ Шакиратай авахуулсан зургаа байршуулаад “Удахгүй охинтой болно” гэж жиргэжээ. Тэд албан ёсоор хуримаа хийгээгүй ч 2012 оны нэгдүгээр сард Милан хэмээх хүүтэй болсон билээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Дуурийн театрын тайзнаа 44 жил амилсан “Дон Кихот”

“Муу хүн чөлөөнөөр, чоно борооноор” гэгчээр бүжгэн жүжиг, дуурь, кино, драмын жүжиг зэрэг төрлөөр дэлхийн үзэгчдийн мэлмийг баясгасан Мигель Де Сервантасын “Дон Кихот” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын уран бүтээлчид тайзнаа амралтын өдрүүдэд толилуулахаар болжээ.

Тус бүтээлийг Л.Минкусын хөгжим, М.Петипагийн дэглэлтээр анх 1869 онд Москвагийн Их театрт тавьж байжээ. Дөрвөн бүлэг, найман үзэгдэлт уг бүжгэн жүжиг Оросын театраас дэлхий дахинаа түгсэн байна. Энэхүү алдарт бүтээлийг Монголын тайзнаа анх 1971 онд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагва дэглэн тавьж байсан аж.

1917 оны хувьсгалаас хойш Зөвлөлтөд олон дуурь, бүжгэн жүжгийг тоглохыг хориглосон ч “Дон Кихот” бүжгэн жүжиг Их театрт хамгийн удаан амьдарсан нь юм байна.

“Дон Кихот”-ыг 1940 онд Монте Карлогийн наадамд тоглосноос хойш дэлхийн олон орны театрууд шинэчлэн дэглэж, тавьдаг болжээ.

Энэ удаад толилуулах Л.Минкусын “Дон кихот” бүжгэн жүжгийн гол дүрд Дон Кихотод Х.Чойжилсүрэн, Санчо Пансод Д.Чинбат, Лоренцод Н.Баяраа нар тоглох гэнэ.