Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Түүх гуйвуулсан аймаархи үлгэр

Баабар ингэж өгүүлэв

Ардчилсан хувьсгал Монголд өрнөөд 25 жил болж байна. Үе гэсэн ойлголт бий. 25 жил нь хүний нэг үе болох юм. Өөрөөр хэлбэл манайд ардчилалын бүхэл бүтэн нэг үе солигдож байна. Гэвч хараахан түүх болоогүй. Алив түүхэн факт түүх болохын тулд хэдэн үе дамжсан байх шаардлагатай. Ойроос бол үйл явдлын жинхэнэ үр дүн, олон тал, нөлөө, үүрэг тодорч амжаагүй байдаг. Үүнээсээ болоод судлагдаж амждаггүй. Судлаач ч өөрөө үйл явдлын оролцогч, амьд гэрч байдаг тул асуудалд субъектив хандана. Хайзэнбэргийн тодорхойгүй зарчим үйлчлэнэ гэсэн үг.

Хэдэн жилийн өмнө Америкт үе өнгөрч амжаагүй байгаа Монголын ардчилсан хувьсгалын тухай Орчин үеийн Монгол: Хаадаас комиссарууд, капиталистууд хүртэл гэсэн авсаархан ном хэвлэгджээ. Үүнийг мөн яаран монгол хэлээр ч хөрвүүлсэн байна, бодвол цаанаа ивээн тэтгэгчтэй биз. Зохиогч нь Колумбын их сургуулийн профессор Моррис Россаби гэгч. Хятад судлаач. Гэхдээ дундад зууны Хятадын түүхээр мэргэшсэн нэгэн. Тэрээр Хубилай хаан гэж нэг ном бичсэн. Хубилай нь дундад зууны Хятадын хаан учраас энэ асуудлыг шүүрч авсан болохоос талын монгол гэдэг нь түүний судалхуун биш аж. Урьд нь Хубилайн тухай олон монографи гарсан, Россаби нэмж шинээр ганц мөр дүгнэлт бодож олж чадаагүй юм. Хэдийгээр Россаби араб гаралтай нэгэн авч тэр үеийн араб хятадын хооронд шинээр үүссэн олон талт харилцааны тухай нэмж юу ч олж судалсангүй. Ер нь дундад зууны монголчуудын түүхийг эхлэн гуйвуулагчид нь араб, персийн түүхчид байсан юм шүү.

Монголын тухай ойлголтгүй америкчууд Хятад, Монгол хоёрыг өөрийн орны баруун зүүн хоёр эргийн дайтай ялгаж байвал их юм. Ингэхээр XII зууны хятадууд, ХХ зууны сүүлчийн монголчууд төдийлөн ялгаагүй бололтой. Адилхан л онигор нүдтэй, хавтгай нүүртэй, ойлгомжгүй хэлээр ярилцдаг. Ингээд Рассаби гуай 1990 онд Монголд өрнөсөн ардчилсан хувьсгал хэмээх мэдэхгүй сэдэв рүү занг нь мэдэхгүй моринд дөрөөлөх мэт зоригтой орлоо. Гол нь ийм төсөл хэрэгжүүлэх мөнгө бэлэн болсон байсан хэрэг. Мөнгөнд дургүй хэн байх билээ?

Орчин үеийн Монгол ном туурьвих гэж тэрээр өөртөө нэг их зовлон хураасангүй. Америкт сурч байсан болон түүгээр явж байсан явуулын ганц хоёр монгол хүнтэй уулзсанаар эх материал цуглуулах ажлаа өндөрлөжээ. Ер нь бичих нь гол байснаас нотлох, хүнд зөвөөр ойлгуулах, тэр ч бүү хэл ядахнаа өөрөө бодитой ойлгоод авчих энэ тэр нь хоёр гуравдугаар асуудал байжээ гэлтэй. Хубилайн тухай бичихэд амьд гэрчүүд түүнд тааралдаагүйтэй харьцуулахад Орчин үеийн Монгол монографи түүнээс илүүтэй хөлс хөдөлмөр, чармайлт шаардсанаараа харьцуулшгүй “хүнд”, “шинжлэх ухаанч” болсон бололтой. Үнэндээ Улаанбаатарт ажиллаж амьдарч байсан олон америкчуудтай харьцуулахад орчин үеийн байтугай ерөөсөө монголчуудын тухай Россабигийн ойлголт илүүтэй үлгэр домгийн шинжтэй юм.

1989 оны 12-р сарын 10 өдөр анхны цуглаан Улаанбаатарт болсон тухай Россабигийн таамаглал огнооны хувьд зөв таарч байгаа нь нэн олзуурхууштай. Гэхдээ энэ өдөр Россабигийн таамагласан шиг жагсаал болоогүй, цуглаан л болсон юм. Энэ хоёр ялгаатай л даа. Уг нь бүр нарийвчилбал гурав хоногийн өмнө Ховдод, нэг хоногийн өмнө Эрдэнэтэд мөн жагсаал болсон байдаг юм. Харин цуглаан Засгийн газрын ордны өмнө болж, хүүхдүүдээ хэрхэн сахилгагүйтэж буйг элит аав ээж нь албан тасалгааныхаа цонхоор харж суусан гэдэг ч арай дэгсдүүлэл байхаа. Анхны цуглаан зохион байгуулсан бүх хүмүүсийн дотор төрийн ордонд ядахнаа үйлчлэгч ажил бүхий эцэг эхтэй ганц ч хүн байгаагүй гэдгийг энэ талаар нэлээд судалгаа хийсэн хүний хувьд баттай хэлэх байна. Энэ хувьсгалыг яахаараа заавал сайд дарга нарын хүүхдүүд хийсэн гэж Россаби зүтгээд байгаа нь хачирхалтай. Гадаадад дипломат ажил хийж байсан хүнийг элит гээд байгаа шинж харагдана. Ядарсан бүдүүлэг тэнэг мунхаг монголчуудын хувьд Москвад гурван жил амьдарсан л бол элит болчихдог нийгэмтэй ажгуу. Дээр үед цэрэгт алба хаагаад ирсэн залуу сумандаа элит болчихдог шиг л юмаа даа. Гэтэл цуглаан зохион байгуулагчдын дотор цор ганц Нинжийн эцэг Гадаад яаманд ажиллаж байсан бололтой байдаг. Харин өөрөө ямар зорилгоор АХ-д нэгдсэн нь тусдаа асуудал юм. Хэрэв сэхээтнийг элит гэж шинээр нэрлэж байгаа бол ерээд оны Монголд сэхээтний маш том арми байсан. Арван мянган хүнд ноогдох сэхээтэн, оюутны тоогоор Монгол нь хөгжилтэй орны зэрэглэлд багтаж байв. Цуглаан зохион байгуулагчдын дунд Зориг, Цогтсайхан, Энхтөвшин гээд дундач сэхээтэн гаралтай нь ч, Сосорбарам, Элбэгдорж гээд ард малчин гаралтай нь ч байсан. Тэр үед Улаанбаатарт дундач хамтлаг буй болгоход ямар бүрэлдэхүүн үүсэх байв, тийм л дундач дүр зургийн хамт олон. Хожим хоёр сарын дараа нэгэн цуглаан дээр НҮБ-д суугаа дипломатчийн хүүхэд Сүх-Эрдэнэ үг хэлсэн нь Россаби авгайн хүсээд байгаа “элит” гарлын цорын ганц аймаархи үнэн юм.

Россабигийн мэтгэж байгаагаар Ардчилсан хувьгалыг гардагсад нь Москва хавьд перестройкийн нууц дугуйлангаар хүмүүжсэн, юм ойлгодог гадаад хэлтэй хэдэн нөхөд байжээ. Бараг л Горбачевийн тагнуулууд байсан бололтой. Эд л төрийн ордонд ажилладаг аав ээжүүдтэйгээ нийлж урдаас төлөвлөж бодож байгаад л хувьсгал хийсэн гэнэ. Нийгмийн хамгааллыг сайтар бодсон, капитализмын муу талуудыг олж илрүүлээд дүн шинжилгээ хийсний дүнд тойрон гарах аргуудыг нь тодорхойлчихсон хүмүүнлэг хувьсгалыг “нуль ухаан” болсон “элит” нар хийжээ. Тэр байтугай авилга хөгжинө гэдгийг мэдээд урьдчилан эсэргүүцэж байсан байх юм. 1917 оны большевик хувьсгалтай их төстэй байгаа биз? Гадаадад олон жил суусан, ард түмэндээ аз жаргал авч ирэхээр зориг шулуудсан мэргэжлийн элит хувьсгалчид ажилчин ангид хувьсгалын санааг халдаан хүн төрлөхтнийг мөнхийн жаргалд дуудан дагуулсан тухай Коммунист намын түүхийг цээжээрээ мэддэг хүний үг байгаа биз? Россаби бичихдээ: “Монголын сурвалжит элит давхаргын хөвгүүд охид л авторитар тогтолцоог нураахад хүргэсэн хүчирхийлэлгүй хөдөлгөөнийг санаачилсан юм.<0} {0>The reformers, who derived mostly from the intellectual and professional classes, had no military forces at their command and resisted the use of violence.<}0{>Их төлөв сэхээтний болон мэргэжилтний анги давхаргаас гаралтай шинэчлэгчид ямар ч цэргийн хүчинг удирдаагүй бөгөөд хүчирхийллийн арга хэрэглэхийг эсэргүүцэж байв.<0} {0>The movement for change thus originated at the top of the social hierarchy and then gradually evolved into a mass organization to appeal to and attract those at the bottom of the social pyramid.<}0{>Тийнхүү өөрчлөлтийн хөдөлгөөн нийгмийн давхаргын дээд хэсэгт үүсч нийгмийн пирамидын ёроолд байгаа хүмүүсийг хөдөлгөөндөө татсаар, аажмаар өргөн олны байгууллага болж хувьсчээ.<0} {0>The authorities did not take repressive measures partly because the protesters belonged to the elite.<}0{>Эрх баригчид дарангуйлах арга хэмжээ аваагүй нь нэг талаар ардчилсан эсэргүүцэгчид элит давхаргад хамаарч байсантай холбоотой юм”.<0}

Ер нь энэ ном их наргиантай, элитийн хувьсгал гээч нэг юм түрүүлээд бодоод олчихсон, түүндээ тохируулж үйл явдлыг санаанаасаа зохион “баримтжуулжээ”. Бичлэг, дизайн, баримтжуулалт, дүгнэлт зэрэг нь Сталины 1938 онд хэлж өгч бичүүлсэн Большевик намын түүх-тэй гайхмаар төстэй.

Нүүдэлчин малчны удам болсон ХХ зууны монголчууд элит давхрага үүсгэж амжаагүй өдий хүрсэн юм. Язгууртнууд нь гучаад оны хядлагад толгой дараалан өртсөн тул үнэхээр Марксын мөрөөдсөн сурвалж язгуургүй нэгэн анги болж чадсан магадгүй цорын ганц нийгэм ажгуу. Ардчилсан хувьсгалаас хойшхи нэгэн үеэ оруулж тооцоод сэхээтэн албан хаагч, хотын иргэний дөнгөж гурав дугаар үе рүүгээ орж байгаа нийгэм шүү дээ. Нэгнийх нь аав нь, нөгөөгийнх нь өвөө нь тал нутгаа орхин Улаанбаатарт орж ирсэн болохоор хот бараадсан хориодхон жилийн ялгаагаар хэн нь хэнийгээ элит сурвалжит болж дээрэлхэх вэ дээ? Номонд бичсэнээр Элбэгдорж хэмээх ард гаралтай хөдөөний молхи, бүдүүлэг маанаг эр Ардчилсан холбоог үүсгэсэн гадаад хэлтэй, гадаадад амьдарч байсан элит ухаантнуудын дургүй зэвүүг хүргэж хөх инээдийг нь бардаг байсан тухай өгүүлжээ. Малчин эцэгтэй Элбэгдорж хот орж ирсэн нэгдүгээр үеийн төлөөлөгч байснаараа л гадаадад амьдарч байсан ч мөн л малчин өвөөтэй хоёрдугаар үеийнхнээс хорин жилийн л ялгаатай байлаа. Түүнээс биш тэр өөрөө ч гадаадад сурсан, мөн л орос хэлтэй нэгэн. Харин тэдний хооронд нэг том ялгаа байсан юм. Номонд Ардчилсан хувьсгалыг анхлан сэдэж хэрэгжүүлсэн гэгдээд байгаа, уран зохиолын хэлээр бол “эх дүр” маягтай зохиогдсон дарга нарын хүүхдүүд үнэндээ бэртэгчид байлаа. Сайд дарга нарын хүүхдээс хэн нь ч ардчилсан хувьсгалд огтоос оролцоогүй. Бэртэгчид зөвхөн ялсан талд нь ордог юм. Хэн ялах нь мэдэгдээгүй тэр үед тэд хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд дулаан буланд нуугдаж байсан. Ардчилал үзэл санааны хувьд бүрэн ялсан өнөөдөр тэд нийгмийн бялууны аль өнгөтэй өөдтэйг нь өөрийн болгосон төдийгүй завьжаараа гоожих тосоо ч арчих завгүй хэрхэн Ардчилсан хувьсгалыг бодож олсон тухайгаа, сайхан санааг нь мэдэрлийн өвчтэй, архичин монголчууд хэрхэн сүйд хийн балласан тухай баруун солгойгүй гайхуулан ярьж яваа. Үнэндээ тэдний түрүүч нь бүх юм болоод дууссан 1992 оны үеэс л зориг зүрх орон АХ-ы үүдээр эргэлдэн латин үсэгтэйгээрээ гайхуулж олбогны дээгүүр гарч суух гэж оролдон нэгэнт буй болоод олширсон намуудыг шилж сонгож эхэлсэн юм.

Ардчилсан холбоог цэрэглэн дарах гэсэн хэсэг махчингууд байсныг мөнөөх элит аав ээжүүд сэрэмжлүүлэн Горбачевоор боль гэж хэлүүлж байсан ч юм болоод явчихлаа. Гэтэл дараа үеийнхэндээ төрийн эрх мэдлээ шилжүүлэх цаг болсон гэдгийг ойлгож үүнийг гардсан хүн нь “махчингийн толгойлогч” Батмөнх гуай өөрөө байсан юм. Ерөөс ардчилсан хувьсгал нь монголчуудын зөвшлийн үр дүн байсан. Гэтэл мань хятад судлаачийн пантааз нь бүр сагаад хятадууд цэрэг илгээж магадгүй гэж Монголын коммунист удирдагчид айгаад Ардчилсан холбооныхонд бууж өгсөн болгож зохиомжилжээ. Монголд Зөвлөлтийн 100 мянган цэрэг байрлаж байхад хятадууд цэрэглэн халдахаас өнөө “ухаант” элитүүд айж байж гэнээ! Ардчилсан холбоо өлсгөлөн зарласан явдал ч нэгэн хятад хэлтэй элит эрлийз л Тэньаньминд хятад оюутнууд хэрхсэн тухай сонссоноос үүдэн хэрэгжүүлсэн болж таарав. Россабигийн судладаг Сүн, Юань, Мингийн үед ч монголчууд хятадуудаас айж шийдвэр гаргаж байгаагүй. Айж байсан Чин династийн үе судлах хүрээнээс нь халих учир мань эр мэдэхгүй. Гэтэл Манж-Чингээс хойш дахиад 100 жил өнгөрчихөөд байна шүү дээ.

Россаби хувьсгалын элитар онолдоо хэт хөтлөгдөөд гудамжинд ярьдаг худал цуу үгийг баримтжуулан “шинжлэх ухаанжуулжээ”. Түүний бичсэнчлэн Энхсайхан, Амаржаргал нар саяхан хөдөөнөөс шилжин нүүж ирэгсэд, Ганболдын аав хятад, Зоригийн ээжийн аав буриад малчныг зөвлөлтүүд даалгавар өгч монголчууд алсан, Бат-Үүл ерөнхий сайд Бямбасүрэн нар ойрын хамаатан зэрэг нь бүгд худлаа. Иймэрхүү яриаг Ардчилсан холбоог анхлан байгуулсан гэгдэж номонд бичигдээд байгаа бэртэгчдийн эх эцэг тухайн үедээ Дотоод яамны чекист байхдаа зохиож тарааж байсан юм. Монголын ардчилсан хувьсгалыг хятадын болон оросын элит эрлийзүүд хийсэн гэж Россаби батлахыг оролджээ. Ийм яриаг 1989 онд До яамныхан зохиож Үнэн сониноор нийтэд тарааж байсан. Одоо ч ийм яриаг нь үнэн болгон шивэгнэж явдаг шаарууд нэг бус. Монголын ардчилсан хувьсгал бол Монголын ард түмний ухамсартай сонголт байсан юм.

Худал гүтгэлэг, ийм байсан болоосой хэмээн хүсэмжлэн зохиосон “факт”-аар уг ном дэндүү баян. 1988 онд “Шинэ үе” нууц дугуйлан байгуулж хотоор ухуулах хуудас нааж явсан хүмүүс нь Бат-Үүл, Цогтсайхан, Амарсанаа нар болохоос энэ явдалд Зориг ямар ч холбоогүй. Ер нь 11-р сарын 26-нд болсон Залуу уран бүтээлчдийн 2-р зөвлөлгөөнөөс Ардчилсан холбоо анхны шаваа тавьсан, тэгэхэд Зориг огт байгаагүй юм. Дараа дараагийн уулзалтан дээр хэн нэг нь түүнийг дагуулж иржээ. Ардчилсан холбооны Ерөнхий зохицуулагчаар түүнийг сонгосон учир нь тэрээр Их сургуулийн коммунизмын онолын багш байсантай холбоотой болохоос Россабигийн хэлж байгаачлан хүмүүс түүнийг”алтан шаазгай” хэмээн өргөмжлөн хүндэтгэж байсанд биш юм. Учир нь Ардчилсан холбоог анхлан байгуулагчид социализмыг улам төгөлдөржүүлэх үзэл санаан дээр нэгдэж байсан тул тэр талын онолын мэдлэгтэн чухал хэрэгтэй байжээ. Түүнээс биш Россабигийн нотлох гэж оролдоод байгаачлан зах зээл рүү шууд орох, нийгмийн хамгааллаа үлдээгээд аажмаар шилжих гэсэн үзэл суртлын хэд хэдэн фракцид хуваагдсан юм огт байгаагүй.Ерөөсөө тэр үед бараг нэгэн зэрэг үүсч байсан шинэчлэгчдийн бүлгэм дугуйланг Россаби хооронд нь хольж бантан хутгасан төдийгүй өөрийн бодож олсон янз бүрийн “изм”, үзэл санаануудыг тааралдсаныхаа духан дээр наан “ангилал зүй” хийжээ.

Россабигийн номонд хүний санаанд оромгүй зохиомол үлгэр домог чихээстэй. Мөнөөх элит ардчилагчид одоохон хувьсгал хийе гэсэн чинь коммунист удирдагчид таван жилийн дараа хийе гэж гуйсан гэнээ. Элитүүд таван жил гэдгийг нь эсэргүүцээд дахиад жагсаал зохион байгуулж гэнэ. Магадгүй, ийм яриа Дотоод яамны чекист хурандаа, түүний гадаадад сурдаг элит оюутан хүү хоёрын хооронд гал тогооны өрөөнд нь болсон байж болох л юм. Гэхдээ тэр нь Монголын ард түмэн өөрийн хүсэл зоригоор зам мөрөө сонгосон тэрхүү түүхэн үйл явдалтай ямар хамаатай юм бэ? Оросуудыг жигшин үздэг Эрдэнэтийн ажилчид бослого гаргажээ. Тэр тухай сонсонгуутаа Ардчилсан холбоог санаачлагч элитүүд маань хулигаан төрхтэй, бүдүүлэг агсам Бат-Үүлийг тийш нь илгээсэн байх юм. Нөгөөх нь хаа очиж уран панаал сайтай учраас Эрдэнэтийн ажилчидтай хэлэлцээ хийж өөртөө татаж авч гэнэ.

1-р сарын 21-нд Лениний нас барсан өдрийг баяр болгон тэмдэглэдэг байсныг нь далимдуулж мөнөөх элитүүд улам том цуглаан бодож олж гэнэ. 2-р сарын 16-нд хүйтэн цэвдэг сэтгэлтэй увиагүй шаар Даваадоржийн Ганболд хамгийн анх Үндэсний дэвшлийн нам байгуулж төрийн бүх өмч болон үйлдвэр банкуудыг хувьчлахыг уриалж гарч гэнэ дээ. Төрийн нийгмийн халамжийг ор тас үгүйсгэгч түүнийг Ардчилсан холбоог сэдэгч элитүүд эсэргүүцсэн учир Ардчилсан холбоонд хагарал гарч эхэлсэн юм байх. Үүнээс хоёр хоногийн дараа мөнөөх бүдүүлэг хулигаан Бат-Үүл Ардчилсан нам гэдгийг байгуулж 200 сэтгүүлч хуралдаа уриадахсан чинь коммунист удирдагчид сэтгүүлчдэд зөвшөөрөл олгоогүй гэнэ. Хөөрхий Бат-Үүл том найр хийх гээд эзгүйрсэн бололтой юмаа, янз нь! Гэхдээ Ганболд яагаад халзарсан, Бат-Үүл яагаад бууралтсаныг одоохондоо зохиогч хөндөөгүй байна билээ. Удахгүй тайлбарлах биз. Шинэ толь гэгч анхны зөвшөөрөлгүй сонин гарч коммунист удирдагчид балмагдаж үхэж гэнэ. Коммунистууд монгол дээл өмсөхийг хуулиар хориглодог байж гэнээ. Гэтэл ийм хориотой хувцас өмссөн 10 эр гэнэт өөрсдийн санаачлагаар сайн дураараа Сүхбаатарын талбай дээр гарч хэвтээд өлсгөлөн зарлаад унаж гэнэ. Тэгэнгүүт нь Ардчилсан холбоо энэ өлсгөлөнг дэмжсэн төдийгүй мөнөөх элит удирдагчид нь өлсөгчдийн хавьд очоод зогсчихсон гайхсан олон түмэндөлсгөлөн зөв болох тухай ухуулан таниулж эхэлжээ. 1990 оны 3-р сарын 7-ны өлсгөлөнг Ардчилсан холбоо зохион санаачлаагүй болохыг ингэж Россабигаас олж мэдлээ. Ийм учиртай байх нь л дээ!

Тэр үеийн тухай бидний мэдэхгүй, огт олж сонсоогүй олон үйл явдлыг Россаби ил болгож шинжлэх ухааны эргэлтэнд оруулснаараа энэхүү монографи нь 1990 оны ардчилсан хувьсгалаас өөрөөс нь илүү лут ач холбогдолтой болжээ.Тухайлбал өлсгөлөн зарласныг дэмжиж Эрдэнэт, Дархан, Мөрөн болон бусад газруудад, өөрөөр хэлбэл улс даяараа ажил хаялт зарласан юм байна. Дотоод яамны тавдугаар цуваа гэж ойлгогдож байсан Гандан хийд өлсгөлөнг дэмжиж өнөөгийн Бирмийн нэгэн адил лам нараа цуглаан жагсаал руу зохион байгуулалттайгаар илгээж байж. Хөөрхий муу Дэмчигийн Моломжамц гуай өлсөгчид рүү цагдаа цэрэг оруулна гэж цамнаж байж. Тэгэхээр нь Бат-Үүлийн ах Бямбасүрэн гуайг өлсөгчид рүү явуулсан чинь харин овоо доо, хэлэлцээ хийж дөнгөсөн аж. Өлсөгчид болон жагсагчид Төрийн тэргүүн Батмөнхийн өргөө болон, Зөвлөлтийн элчин сайдын яам руу дайрсан юм байна. Жагсагчдын ихэнхийг архичид, сэтгэцийн өвчтэй хүмүүс эзэлсэн учир мөнөөх Ардчилсан холбооны элит удирдагчид хяналтаа алджээ. Ингээд аймаар юм болсон байна! Дал гаруй хүн шархтаж нэг хүн үхжээ! Ганц цонх хагараагүй, оготны хамраас ч цус гараагүй хувьсгал гэж яриад байдаг маань ийнхүү шинжлэх ухааны хөдөлшгүй “баримтаар” нэгмөсөн нуга цохигдлоо!

Тэр үеийн Ардыних хурал, МАХН-ын Төв хороо, Улс төрийн товчоо зэрэг нам болон төрийн тогтолцооны тухай анхдагч ойлголт Россабид алга. Тиймээс хооронд нь хольж хутгаад өөрөө ч юун тухай өгүүлж байгаагаа ойлгоогүй бололтой. Дотор нь байгаа тоо баримт, огноо, үйл явдлын тухай наад захын баримт үзэж нягтлан өөрийгөө зовоохыг хүссэнгүй. Үнэндээ ч энэ тухай баримт хятад, араб хэлээр түүнд олдоогүйг ойлгож болох юм. Тэгээд ч ядахнаа дундад зууны хятад хэл одоогийнхоос өөр ханз хэрэглэдэг байсан л даа.

Хэдэн жилийн өмнө Польшийн нэгэн сэтгүүлчийн Монгол дахь ардчилсан хувьсгалын тухай бичсэн өгүүллийг уншиж байсан. Тэнд өгүүлэхдээ 1990 оны өвөл хэдэн польш оюутнууд Улаанбаатарт ирж гэнэ. Тэгээд Каспаров Плэйбой сэтгүүлд ярилцлага өгөхдөө Монголыг Хятадад худалдах тухай санаа гаргасан гэдгийг монгол оюутнуудад ярьжээ. Уур нь хүрсэн оюутнууд төв талбай дээрээ очиж өлсгөлөн зарласнаар Монголд ардчилсан хувьсгал болсон гэнэ. Польш оюутнууд тэр үедирээгүй болж гэм монголчууд өдий болтол социализмаа байгуулсаар ухантаад суух байж л дээ. Сайхан л хялбаршуулсан пантааз. Гэхдээ энэ бол сонин дээр нэг удаа хэвлэгдээд өнгөрсөн сэтгүүлчийн ямар ч хоргүй нэг муу өгүүлэл. Гэтэл үүнээс ч дор болхи пантааз шинжлэх ухааны арьс нөмөрч, судлалын жигүүр углаад дүүлээд гараад ирэхээр яахав?

Цаг хугацаа явсаар. Ардчилсан хувьсгал эхлээд 25 жил өнгөрчээ. Улам улам холдон түүх болох дөхөж байна. Амьд гэрчүүд дуусах үед Россабигийн аймаархи зохиомж шилээвэр түүхэн үнэн болно. Илүү хорлонтой нь энэ түүх Америкийн эрдэмтний бүтээл гэгдэж англи хэлээр хэвлэгдсэнд байгаа юм. Алив шинжлэх ухааны бүтээлийн үнэ цэнийг бусад бүтээлд ишлэгдсэн тоогоор нь хэмждэг. Англи хэлээр бичигдсэн бүтээл мөн адил сэдэвт франц хэлээр хэдлэгдсэн бүтээлээс 20 дахин олон ишлэгддэг гэнэ. Гэтэл франц хэлээр бол герман хэлнээс 10 дахин олон ишлэгдэх магадлалтай. Гэх мэт цааш явна. Англи хэлний бүрэн дарангуйлал ийм л юм даа. Доромжиллоо, гүтгэлээ гээд манайхан биенийгээ шүүхэд өгөн тэрбумаар нь мөнгө нэхэхдээ уг нь сүрхий л юм билээ.

1921 оны үйл явдлыг 1955 онд оросууд бидэнд тайлбарлаж өгсөн юм. ЗХУ-ын Шинжлэх ухааны академиас эрхлэн БНМАУ-ын түүх хэмээх ном хэвлүүлснээр тэр үед юу болоод өнгөрснийг хөөрхий монголчууд олж мэдэж билээ. Бидний үеийнхэн тэр түүхээр шалгалт өгч, тэр түүхийг цээжилж өссөн. Нэг л эргээд харсан бүгд худлаа байсан. Аугаа Цэцэрон нэгэнтээ өгүүлэхдээ “Хэрэв чи түүхээ мэдэхгүй бол хэн нэг нь чамд зориулж зохиож өгдөг юм” гэжээ.

2015.1.10

Categories
мэдээ эдийн-засаг

ХААБ 959.9 тэрбум төгрөгийн худалдаа хийжээ

Хөдөө аж ахуйн бирж шинэ он гарсаар 315 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 959.9 тэрбум төгрөгийн худалдаа хийгээд байна.

Үүнээс:
-Хонины ноос 8647 тонн
-Тэмээний ноос 2073.6 тонн
-Тосны ургамал 27447 тонн
-Ямааны завод ноос 1648.9 тонн
– Тэмээний болон хонины завод ноос 878.3 тонн
-12 толгой хонь зэргийг тус тус арилжсан байна.

Бирж нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 7 төрлийн ноолуур, тэмээний ноосны зургаан, хонины ноосны хоёр, тосны ургамлын хоёр, ямааны заводын хоёр төрлийн ноос, тэмээний завод болон хонины заводын нэг төрлийн ноос мөн мал нэг төрлөөр тус тус арилжаалаад байгаа юм. Мөн ямааны завод ноосны төрлөөр гурван удаагийн арилжаа зохион байгуулж, 105.2 тонн буюу 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Цэргийн үүрэгтний бүртгэлийг энэ сарыг дуустал хийнэ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 152 хороонд хийж байна. Цэргийн бэлтгэл үүрэгтний бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрэгтэйчүүд, цэргийн анги, байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдаж байгаа юм. Бүртгүүлэхдээ цэргийн үүрэгтний үнэмлэх, бэлтгэл офицерын үнэмлэх, цахим үнэмлэх, хэрвээ цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3 хувь цээж зурагтай харъяа хороон дээрээ очиж бүртгүүлнэ. Бүртгэлийг ажлын өдөр 8-20 цаг, амралтын өдөр буюу өнөөдөр 10-20 цагийн хооронд хийж байгаа аж. Бүртгэл энэ сарыг дуустал болох юм.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Үүл даргын орлогчийн томилолт хэд вэ?

Нийслэлийн Засаг даргын 2012 оны “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” А/606 дугаар захирамжийн дагуу нийслэлийн удирдлагууд гадаадад албан томилолтоор ажилласан зардлын тайланг олон нийтэд мэдээлдэг. Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Отгонсүрэн нар 2014 оны 11 дүгээр сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Хайкоу, Гуанжоу хотуудад зохион байгуулагдсан Азийн хотын дарга нарын форумд оролцсон байна. Форумын үеэр Азийн хотуудын туршлагаас хуваалцах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцжээ.Төлөөлөгчид дараахь зардлаар албан томилолтоор ажиллажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нислэгийн тийз /УБ-Хайкоу-Бээжин-УБ/ -2 талдаа- 2 хүн*2 296 400 төгрөг 4 592 800 төгрөг

Зам хоног -2 хүн *6 хоног-50 ам.доллар 600 ам.доллар

Унаа, тээврийн зардал -2 хүн*6 хоног-10 ам.доллар 120 ам.доллар

Бэлэг дурсгал, бусад зардал- 500 000 төгрөг

Нийт 5 092 800 төгрөг

Categories
мэдээ нийгэм

Сурагчид 40 орчим үйлчилгээнд хөнгөлөлт эдэлнэ

Нийслэлийн ЕБС-ийн сурагчид хоёрдугаар сарын 1-нээс смарт карттай болж байна. Тус карт нь айпи хаягтай аж. Уг картыг үйлчилгээний 10 гаруй байгууллага, 40 орчим төрлийн үйлчилгээндээ хөнгөлөлт үзүүлэн дэмжиж байгаа юм байна. “Өргөө” кино театрт хөнгөлөлттэй кино үзэх, утасгүй интернетийн Кевико сүлжээг ашиглах, Хүүхдийн тусламжийн 108 утас руу үнэгүй холбогдох, нийтийн тээврээр үйлчлүүлэх гэх мэт хөнгөлөлтүүдийг дэмжиж байгаа гэнэ. 1-11 дүгээр ангийн сурагчид смарт картыг авхадаа 1400 төгрөгийн хураамж төлж гурван жилийн турш ашиглана. Нийслэлийн 200 гаруй сургуулийн 125 сургуулийх нь хүүхдүүд смарт карт ашиглахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аливаа үйл хэргийг эхлүүлж, түүндээ амьдралаа зориулсан хүмүүсийг хог шиг гаргаж хаямгүй

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж ажлаа хүлээлгэн өгөх гэж буй талаар зарим мэдээллийн хэрэгслүүд мэдээллэж байна. Түүний ойрын эх сурвалжийн ярьснаар бол дээрх мэдээлэл үнэний ортой бололтой. Хэрэв тийм бол харамсалтай.

Энэ хүн бүхий л ухамсарт амьдралаа энэ спорт, үндэсний бөх, Бөхийн өргөөнд зориулсан хүн шүү дээ. Их сургуулийн физикийн багш байсан хүн үндэсний спортоо хөгжүүлнэ гээд залуу халуун зүрх сэтгэл, амьдралаа зориулж, Бөхийн өргөөг барихад хэрэгтэй бүх зүйлд нойр хоолоо хасан байж зүтгэсэн байдаг. Бөхийн өргөө гэдэг ордныг босгох гэж энэ хүн газрын зөвшөөрлөөс нь эхлүүлээд бүгдийг нь хөөцөлдөж цаасан дээр төсөл байсан зургийг газар дээр бодит барилга болтол нь шантраагүй эр шүү дээ. Одоо та бүхэн хар л даа. Хөдөөнөөс ирсэн, гадаадаас айлчилсан хүмүүс “Би Бөхийн өргөөний дэргэд байна” гээд л өөрийнхөө хаягийг хэлж байна. Зохиолын байна уу, рок попынх байна уу ялгаагүй бүхий л уран бүтээлчид тэнд чуулж, Далай багш хүртэл айлдвараа хэлж суусан. Бөхчүүлийн босоо цагаан хийморь шингэсэн энэ хийморьтой ордон ямартай ч Монголын ард түмэнд муу юм үзүүлээгүй байх шүү. Бурхан багшийн дүйчэн өдрүүдийн ном айлтгал, цагаан сарын барилдааныг бид энэ л ордноос хүлээн авч тольддог.

Р.Нямдорж гэх энэ хүн зах зээлийн ороо бусгаа цагаас өдий хүртэл энэ бүхэнтэй зууралдаж байнгын орлоготой, хөл хөдөлгөөн тасардаггүй, бөхчүүлийн хийморь далласан байгууллага болтол хөгжүүлчихлээ, Бөхийн өргөө, бөхийн холбоог. Яах вэ сайны хажуугаар садаа мундахгүй. Алив зүйл сайн, муутайгаа л зэрэгцэн явдаг хойно түүнийг муучлах, муулах явдал тоймгүй. Ер нь юм хийж буй хүн л муулуулдаг. Биеэ оторлож бусдын олсныг зулгаадаг хүмүүс л үргэлж сүүдэрт отож хэвтдэг, муур шиг. Хаа сайгүй.

Р.Нямдорж тэргүүн ямартай ч элдвээр хэлүүлсээр Монголын үндэсний бөхийн холбоог 2015 он хүртэл удирдан жолоодсоор бидэнд авчирлаа. Гэтэл энэ хүн шахалтад ороод ажлаа өгөө юу эсвэл ажлаасаа халагдаа юу. Энэ хүн өнгөрсөн хорь, гучаад жилийн турш юуны төлөө зүтгэсэн юм бэ. Тэр хүнд залуу насаа элээн байж, амьдралын сайхан мөчүүдээ золин үндэсний спортынхоо төлөө зүтгэх ямар хэрэг байсан юм бэ.

Үүнээс харахад манайд патент, зохиогчийн эрхийн тухай хууль, энэ бүхнийг зохицуулах хуулийн зохицуулалт үгүйлэгдэж байна. Насаараа зүтгэж үсээ гил хараасаа нь цал буурал болтол зүтгэж хөдөлмөрлөн махаа зовоон байж бүтээсэн үйл хэргээс нь хогийн тосгуур дээр гаргадаг тоос шороо шиг зайлуулах нь зүйд нийцэхгүй. Энэ бүхнийг зохицуулсан хууль үгүйлэгдэж байна. Р.Нямдорж гуай шиг ингэж хохирсон хүмүүс олон бий. Тэднийг ингэж хог шиг гаргаж хаяж байгаа бол нөгөө талд нь төрийн хууль гэх хүчирхэг зэвсэг хамгаалж, өмгөөлөлдөө авдаг баймаар. Р.Нямдорж гуайн жишээн дээр ярихад, ажилгүй хоцорсон ч Бөхийн өргөө, Монголын үндэсний бөхийн холбооноос орж ирж байгаа орлогын тодорхой хэсгийг тогтмол авдаг байхаар хуульзүйн зохицуулалт хийх хэрэгтэй гэсэн үг л дээ. Ийм замаар хувь хүртээдэг үзэгдэл Монгол байтугай, Ази, Европт өглөө нар манддагтай адил энгийн л зүйл болчихсон.

Дээр өгүүлсэн шиг ийм тохиолдол манайд зөндөө бий л дээ. Алив нэг байгууллагын тулгын гурван чулууг тавилцаж, үйл ажиллагааг нь дэмжиж бүхий л оргилуун насаа зориулж, байгууллагаа орлоготой, байнгын үйл ажиллагаатай тов хийсэн сайхан хамт олонтой болгож хаа ч очсон нүүр улайхгүй газар болгоцгоосон улс хот хөдөө, сум, багт зөндөө бий. Байгууллага нь олны талархал хүлээж, орон нутагтаа ихээхэн хөрөнгө оруулалт хийж амжилттай явж нэр нь мандаад ирэнгүүт тэр бүхнийг нь хэн ч юм, хаанаас ч юм гарч ирээд булаацалддаг айшгийн гэмээр үзэгдэл дэргэд ч болдог. Байгууллагаа мандан сэргээж гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн сэтгэл, зүрхтэй хөдөлмөрч нэгнийг хэлэх хэлэхгүйгээр хараан зүхэж, муу муухайгаар бусдад сурталчлаад эхэлдэг. Үнэхээр ч тийм юм болов уу гээд бусад нь эргэлзээд эцэст нь нээрээ ч тийм юм байна гээд итгэж эхэлнэ. Ингэж л сүүдэрт хумсаа нуун хэвтсэн муурнууд босч ирнэ. Амьдралаа зориулж ирсэн талбараас нь тэр хүнийг найр хайргүй түлхэж хаяад хоолыг нь булаан иддэг. Эцэст нь сайн сайхны төлөө зүтгэж явсан хүн ажилгүй болоод л үлддэг.

Олон нийтийн болон төрийн өмчит байгууллагад ажиллахдаа алаг зүрхээ эцтэл нь зүтгэдэг хүн байдаггүй нь үүнтэй л холбоотой. Хүний хоолыг бэлтгэхийн төлөө хуруу, хумсаа хугалтал хөлсөө гаргах хэрэг байна уу. Ийм жишээ олон байна. Газар тариалан, эрдэм шинжилгээ, анагаах ухаан, одон орон, зам, барилга өөр юу байдаг билээ. Батлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх, аж үйлдвэр гээд нэрлэвэл баршгүй. Тэр бүгдээс хамгийн тод, хүний нүдэнд ил гарч ирээд байгаа нь спортын салбарт буюу бүр тодруулбал үндэсний бөхөд гарч ирж байна. Тэр нь Р.Нямдорж гуай болж байна. Өнөө цагт зүрх сэтгэлээ зориулж зүтгэсэн байгууллагаасаа халагдахад элдэв ял шийтгэлгүй гарч байвал дээдийн заяа болох хандлагатай даг. Тухайн хүний хоолыг булаагчид суудлаас нь босгоод зогсохгүй, бусдын нүүрийг дахиж харахгүй болтол нь ичээхийн тулд элдэв хэрэг зохиож түүнийг эвгүй байдалд гарцаагүй хийдэг. Нуугаад яахав, өргөст торны цаана суулгахыг хэлж байна.

Ингэхээр энэ бүх бусармаг гэмээр муухай явдлыг бүгд ойлгож, ядарч явахад нь тусламжийн гараа сунгасан, төөрч явахад зам заасан эрхмүүдээ түлхэх ёсгүй л дээ. Жудаг гэж зүйл байна даа, монголчууд бидэнд (зарим үндсэрхэг гэхүү, эсвэл эрдэмтэй хүмүүсийн ярьснаар жудаг гэдэг утгатай энэ үг зөвхөн монголчуудад л байдаг гэсэн шүү). Тойлсоноо мөлжсөн яс шиг үүд рүү, банхар руу шидэж баймааргүй.

Хэрүүл уруул, тулга тойрсон хов, хэл амыг эмэгтэйчүүд л гаргадаг гэж хэзээнээс л ярьцгаадаг байв. Үнэндээ Монгол бөхийн үндэсний холбоо болон энэ спортоор хичээллэдэг эрчүүлийн дунд олон жилийн дунд өрнөж байгаа энэ хэрүүлийг харахад “Эрчүүл чинь эмэгтэйчүүдээсээ илүү хэрүүлч, хов ярьдаг юм биш үү” гэсэн эргэлзээ төрүүлнэ. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат аваргын таарамжгүй харилцаанаас улбаатай гэх энэ хэрүүл зуун дамжсаар энэ онтой золгоод арга буюу Р.Нямдорж гэх хүн ажлаа өгөх шийдвэр гаргачихаад байна уу даа. Ер нь тэгээд хэзээ баруун, халх Монгол гэж байсан юм бэ. Монголоор ярьдаг хүн бүр Монгол шүү дээ. Дэлхийд тархан суугаа монголчууд гэвэл хичнээн сая болдог билээ. Гэтэл Азийн цээжинд суух гурван сая Монгол нь ингээд чи, би-дээ тулах нь эвгүй. Үнэндээ арлагч, өвөрлөгч, төв, баруун байна уу хамаагүй. Тэр чинь зүгээр зүг чиг заасан үгс. Ойр зуураа эв түжингүй байдаг нь явсаар энэ үндэстнийг ганхаахыг ч үгүйсгэхгүй. Гэхдээ ховонд буснидаг Монгол төр гэж юу байхав.

“Монголчууд хэзээ ч хүнийг муулдаггүй ард түмэн. Нийгэм нь стресстэй болохоор л нэгнээ муухайгаар хэлж тайвширч байгаа юм. Хамгийн гол нь тэр нь сэтгэлээс нь гараагүй” гэдэг энэ үг үнэн. Биенээ муулах нь муу зүйл биш л дээ, уг нь. Хэрэв та их муулуулж байвал бусад тань таныг тэгж үнэлж байгаагийн илрэл. Гэхдээ алив зүйлийн үнэлгээ хүн бүрийн харах нүднээс хамаарч өөр. Тийм болохоор нэгнээ заавал өөрийнхөө нүдэнд таацуулах гээд муулаад, суудлаас нь буулгах зохимжгүй. Тэр хүн энэ суудалд очихын тулд түүнтэй тэнцэхүйц хөдөлмөрлөж, золиос гаргасан л байж таараа. Тийм болохоор үнэхээр хийсэн бүтээсэн байвал яаран буулгах гэж чичрээд яахав.

Нөгөө талд тэр хүн хорин настай хонгорхон зүстэйгээсээ л оюун бодлоо зориулж зүтгэж ирсэн энэ ажилдаа сэтгэлээ зориулсан нь мэдээж. Хэрвээ үүнийг хүн ёсны талаас нь ойлгож мэдэрч хүлээж авч чадахгүй бол төрийн хууль үйлчилж, зохицуулалт хийдэг байх хэрэгтэй. Аливаа үйл хэрэгт бүрэн амьдралаа зориулсан хүнийг түүнээс нь суга татан холдуулж болохгүй. Яагаад гэвэл тухайн хүн тэр хэргийг бодит болтол нь зүтгэсэн болохоор хөдөлмөр, сэтгэлийг нь үнэлээд холдсон ч хувь хүртээдэг шударга зарчим үйлчлэхэд гэмгүй санж.

Д.ГАНСАРУУЛ

Categories
мэдээ нийгэм

“Prius” машины татварыг гурав дахин нэмэх нь

Төсвийн тодотголоор хэд хэдэн төрлийн татварын хуулидад өөрчлөлт оруулж байгаа билээ. “Prius” машины татвар гэхэд л гурав дахин өсөх гэж байна. Ийм машин унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол дээрх хуулийн хүрээнд 108 мянган төгрөгийн татвар төлөхөөр болж байна. Олон хүний амьжиргааг залгуулдаг”Prius” машины татварыг ийнхүү өсгөсөн нь Ч.Сайханбилэгий засаг руу чиглэсэнбас л нэг шүүмжлэлийн бай болох нь тодорхой болжээ.

Categories
гадаад мэдээ

Хоёр минутанд цэнэглэдэг батарей цэнэглэгч гарна

Саяхан “Storedot” компани хамгийн богино хугацаанд батарей цэнэглэгчийг танилцуулсан байна. Тус компани 2015 онд багтаж хоёр минутанд цэнэглэдэг батарей цэнэглэгчийг худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Уг төхөөрөмж гарснаар гар утас, таблет болон зөөврийн комьютеруудыг одоогийнхоос 100 дахин хурдан хугацаанд цэнэглэдэг болох бөгөөд технологийн салбарт бас нэгэн хувьсал хийгдэх юм. Эхний ээлжинд “Samsung” корпорацийн ухаалаг утаснууд уг цэнэглэгийг ашиглах боломжтой байх гэнэ.

Мөн энэхүү цэнэглэгч тусгай нийлэгжсэн органик молекулуудыг агуулснаараа онцлог юм байна. Одоогийн байдлаар АНУ, Өмнөд Солонгос, Хятад, Япон зэрэг олон орны ухаалаг гар утас үйлдвэрлэгчид тус технологийн лицензийг худалдаж авах яриа хэлэлцээрийг эхлүүлээд байгаа гэж “Storedot” компанийн захирал Дорон Миерсдорф ярьжээ.

Тус компанийн тооцоолж буйгаар шинэ төрлийн цэнэглэгч гарснаар 2017 он гэхэд одоо ашиглагдаж буй цэнэглэгчийн хэрэглээ хоёр дахин буурна гэжээ.


Categories
гадаад мэдээ

Еврокомисс Украинд 1,8 тэрбум еврогоор тусална

Украинд 1,8 тэрбум евро гаргахаар Европын холбоо төлөвлөж буйг Еврокомиссийн тэргүүнЖан-Клод Юнкер мэдэгдлээ гэж Agence France-Presse дамжуулжээ. Энэхүү мөнгийг Украины улс төр, эдийн засгийн шинэчлэлд зориулагдах болно гэж Юнкер хэлсэн байна. “Еврокомисс нэмэлт 1,8 тэрбум еврогоор Украинд үзүүлэх санхүүгийн тусламжаа өргөжүүлэхээр шийдлээ” хэмээн Юнкер тэмдэглэв.

Үүний өмнө Украинд €500 саяын зээлийн баталгааг Герман өгч байжээ.

Categories
мэдээ нийгэм

Хулгайчид приус машиныг ихэвчлэн тонож байна

Хулгайн хэрэгт өртөж байгаа тээврийн хэрэгслүүдийн олонх нь Приус машин байгааг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлдээ үндэслэн гаргажээ. Хүйтний улиралд дулаан гаражгүй иргэд машины хучлага хэрэглэдэг бөгөөд камержуулалтгүй зогсоол дээрх машины дулаан хучлага, толь, гэрэл зэргийг урт гартнууд олзлоод байгаа аж. Тиймээс цагдаагийн байгууллагаас автомашинаа зориулалтын зогсоолд байрлуулах, хулгайчид боломж олгохгүй байхыг сэрэмжлүүллээ.