Categories
мэдээ нийгэм

УСУГ шилэн дансанд шилжжээ

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Шилэн дансны тухай хуулийг төр засгийн байгууллагууд төдийгүй аж ахуйн тооцоот албан газрууд, нэгж байгууллагууд ч хэрэгжүүлж эхэлжээ. Шилэн дансны хуулийн зорилт нь улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмч хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих тогтолцоог бүрдүүлэхэд оршиж байгаа билээ. Энэхүү хуулийг Ус сувгийн удирдах газар /УСУГ/ хэрэгжүүлж эхэлсэн байна. Тус байгууллага www.usug.ub.gov.mn вэбсайтдаа цэсийг байршуулж, мөрдөж эхэлжээ

Categories
мэдээ спорт

Өсвөрийн сагсан бөмбөгчдийн УАШТ эхэллээ

Тэмцээнд нийт 10 аймаг, 8 дүүргийн эрэгтэй 32 баг 8 хэсэгт, эмэгтэй 12 баг 4-н хэсэг болон өрсөлдөхөөр боллоо.

МҮСБХ-ны 2015 оны ажлын төлөвлөгөөт хуваарийн дагуу U18 насны УАШТ-ний техникийн зөвлөгөөн болж багууд хэсгүүдэд хуваагдлаа.
Тэмцээнд нийт 10 аймаг, 8 дүүргийн эрэгтэй 32 баг 8 хэсэгт, эмэгтэй 12 баг 4-н хэсэг болон өрсөлдөхөөр боллоо.
Тэмцээн 2015 оны 1 дүгээр сар 12-ны өдрийн Даваа гарагаас эхлэн Спортын төв ордон болон МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн спорт заалнуудад явагдана.
Тус тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдаас бүрдсэн U18 насны Монгол улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид ирэх 3-р сард Тайланд улсад болох Сурагчдын Ази тивийн АШТ-нд Монгол улсаа төлөөлөн оролцоно.

Categories
мэдээ спорт

Дакар раллигийн эргэн тойронд

МАНАЙ ТАМИРЧИД 61, 113 ДУГААРТ УРАЛДАЖ БАЙНА

Эр зоригийн тулаан гэгдэх Дакар раллид Монгол Улсын төлөөлөл анх 2013 оноос оролцож эхэлсэн юм. 2013 оны нэгдүгээр сард Аргентин-Чили-Перу улсыг дамжин найман мянган гаруй км уралдах уралдаанд Монгол Улсын нэрийг гарган уралдсан. Манай улсаас Дакар раллиг зорьсон анхны тамирчид ОУХМ Д.Болдбаатар, Н.Лхамаа нар байлаа. Д.Болдбаатарын хувьд эхний жил гараанаас 177-гоор гарч уралдсан. Анх удаа оролцож байгаа, бас бүртгэлийнхээ дарааллаар ийн хойноос гарсан болохоор олон тамирчдын тоосонд уралдсан гэсэн үг. Гэсэн хэдий ч өдөр ирэх бүр амжилтаа ахиулж бариагаа урагшлуулж байлаа. Зургаан өдөр уралдахдаа 100 руу нэлээн дөхөж байсан ч гурван анхааруулгатай жалган дээгүүр харайхдаа мотоцик­лийнхоо жолоог хугалснаар уралдааныг үргэлжлүүлэх боломж­гүй болсон юм. Н.Лхамаагийн хувьд техни­кийн саатал гараагүй ч най­ман өдөр уралдаад өөрийн хүсэлтээр тэмцээнийг өндөр­лүүлсэн билээ.

Нэгэнт гаргасан жимийн дагуу өнгөрсөн жил манай тамирчид хоёр дахь удаагаа оролцсон. Д.Болдбаатар, Н.Лхамаа нар дээр ОУХМ Х.Батболд нэмэгдээд байв. Х.Батболд, Н.Лхамаа нарын тухайд тав дахь өдрийн гараа хүртэл уралдаж техникийн эвдрэлийн улмаас уралдаанаа өндөрлүүлсэн. Харин Д.Болд­баатар арван дөрвөн өдрийн гарааг амжилттай дуусгаж Дакар раллигийн барианд орж чадсан анхны монгол хүн болов. Түүний амжилт Монголын төдийгүй Ази тивийнх болж таарсан. Учир нь Ази тивийн тамирчид өмнө нь олон удаа Дакарт тоосоо өргөж байсан ч барианд орж, эхний 60 дугаарт бичиг­дэж байсан удаагүй юм. Харин энэ жил манайхаас Д.Болдбаатар, Ч.Анар нар мотоциклийн төрөлд оролцож байна. Ч.Анарын тухайд анх удаа уралдаж буй. Эхний зургаан гарааны байдлаар тэрээр 113-т бичигдэж байгаа. Харин Д.Болдбаатар гурав дахь жилдээ уралдаж буй туршлагатай тамирчин. Энэ жил тэрээр Аргентин-Болив-Чилийн нутгаар найман мянга гаруй км уралдах ёстой. Уралдаан эхэлснээс хойшхи зургаан өдрийн гарааны нийлбэр дүнгээр 61 дүгээрт явж байгаа. Тэрээр энэ жил механикгүй явсан. Хол газар болж буй уралдаанд оролцоход механиктай ява­хаар зардал мөнгө их гардаг. Тиймээс өдөр бүр уралдаж ирээд мотоцикльдоо гарсан эвдрэл гэмтлийг өөрөө засаж байгаа. Хэн нэгнээс ямар ч тусламж авалгүйгээр зүтгэж буй.

“Дакар-2015” уралдааны тухайд монголчуудад бас нэгэн онцлогтой жил болж байгаа нь манай улсын тамирчид автомашины төрөлд анх удаа өрсөлдөж байна. ОУХМ Н.Лхамаагаар ахлуулсан монгол­чууд унгарчуудтай нийлэн хамтарсан баг гаргаж Дакарт оролцож байгаа юм. Унгарын зүгээс “Ланд круйзер-200” маркийн автомашиныг иж бүрэн тоноглож раллид уралдахад бүрэн бэлдсэн. Энэхүү машиныг Н.Лхамаа жолоодож, чиглүүлэгчээр нь ОУХМ Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нар уралдаж яваа. Зургаан өдрийн дараах гарааны нийлбэр дүнгээр Монгол-Унгарын хамтарсан багийнхан 92 автомашинаас 72 дугаарт бичигдэж байгаа юм.

Сонирхуулахад, Дакар раллид уралдаж буй мото­циклийн тамирчид тэмцээнд оролцох бүх зардлыг хувиасаа гаргадаг. Д.Болдбаатарын тухайд “Доктор” авто сүлжээ ХХК-ийн тамирчин бөгөөд компанийн зүгээс жил бүр шинэ мотоцикль 26 мянган еврогоор худалдан авч өгдөг. Харин Ч.Анар аль нэгэн компанид харьяалагддаггүй болохоор бүх зардлыг өөрийн халааснаасаа гаргаж байгаа. Тамирчид маань ирж буцах замын зардал, зочид буудал, сэлбэг, мотоцикль худалдан авах зэргээр нийт 127 сая төгрөг гарган Дакар раллид оролцож байна.

АДАЛ ЯВДАЛ ЭХЭЛСЭН ТҮҮХ

1977 онд Тиерри Сабине гэдэг мотоциклийн тамирчин Ливи улсад зохиогдсон ралли уралдаанд оролцож байх үедээ элсэн цөлд төөрчээ. Мань эр азаар амь аврагдсан бөгөөд тухайн үедээ “Дакар” ралли уралдаан зохион байгуулах санаагаа олсон гэдэг. Эсэн мэнд ирснийхээ дараа Францад буцаж очоод авто, мото спортынхонд өөрийнхөө санааг ярьснаар “Дакар” ралли уралдааныг зохиох болжээ. Дакар бол зүгээр нэг уралдаан биш. Зөвхөн дээд зэрэглэлийн, өндөр ур чадвартай тамирч­дын амь насаа дүйн өрсөлдөх тулааны талбар. Санаанд оромгүй бартаат замыг тамир­чин хүний торгон мэдрэмжээр туулах энэхүү уралдаанд үе үеийн аварга тамирчдын хүсэл мөрөөдлийн оргил байж иржээ.

Хамгийн анхны уралдаан 1978 оны арванхоёрдугаар сарын 26-нд Францын Парис хотоос Сенегалын Дакар хүртэл 10 мянган км зайд болж байв. Дуулиан шуугиан дунд зохиогдож ирсэн урал­дааны эхний жил 182 тамирчин гараанаас гарч байсан түүхтэй. Тэдний талд нь хүрэхгүй буюу 74 тамирчин барианд орж чадсанаар Дакар хатуу ширүүн гэдгээ харуулж эхэлсэн юм. Тухайн жилийн мотоциклийн анги­лалд “Ямаха” брэндийн мотоцик­лиор уралдсан Сирил Невью, автомашины ангилалд Францын тамирчин Ален Женестие, Жозеф Тербио нар “Рэнж ровер”-оор тэргүүн байр эзэлжээ. Анхны тэмцээний дараагаас л автомшин, мотоциклийн томоохон брэндийн үйлдвэр­лэгч нар өөрсдийн багтай болсон юм. Одоо харин үйлдвэрлэгч нарын өөрсдийн бүтээгдэхүүнийхээ чанар, бат бөхийг шалгах гол сорил нь “Дакар” ралли болжээ. Зохиогдсон цагаасаа хойш Францад болж байсан тэм­цээн түүхэндээ ганцхан удаа буюу 2008 онд тасарсан. Тэр жил Францын дөрвөн иргэн гадны цэргүүдийн гарт амиа алдсаны улмаас тэндхийн гадаад хэргийн сайд Дакарыг Африк тивд зохион байгуулахыг хориглосон шийд гаргажээ. Улмаар тер­­ро­ристууд Францын Засгийн газрыг сүрдүүлж байсан болохоор тамирчдын амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс уралдааны нээлт болохын өмнөх өдөр тэмцээн цуцлагдаж байв. Уг нь ралли уралдааны хамгийн тохиромжтой маршрут Мавританиагийн цөл байсан хэдий ч зохион байгуулагчид замаа өөрчлөхөөс аргагүй болсон байна. Яг энэ үед Өмнөд Америкийн Аргентин, Чили, Боливи болон Чех, Унгар зэрэг улс өөрсдийн газар нутгаар дамжин уралдах саналыг зохион байгуулагчдад тавьснаар өнөөдрийг хүртэл Өмнөд Америкийн элсэн цөлд уралдаан зохиогдож байгаа бөгөөд түүхэндээ дэлхийн 28 улс дамжин уралдсан байдаг ажээ. Уралдааныг “Amaury sport organization” гэж газраас зохион байгуулж байгаа.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ

Дакар ралли хамгийн хүнд ширүүн уралдаан. Энэхүү уралдаанд оролцох гэж яваад гэртээ буцаж ирээгүй олон тамирчин байдаг. Магадгүй спортын төрлүүдээс хамгийн эрсдэлтэйд ч тооцож болох юм. Учир нь уралдааны явцад осолдож гэмтээд амь насаа алдсан тамирчдын тоо бусад спорттой харьцуулахад хол давна. Бэртэл, гэмтэл авсныг бол бүр яриад ч хэрэггүй. Тиймээс уралдаанд оролцож буй тамирчид өөрсдийн амь нас, эрүүл мэндийг хариуцна гэсэн хуудсан дээр гарын үсэг зурж байж уралдах эрхээ авдаг. Гэсэн хэдий ч жилээс жилд зохион байгуулагчдын зүгээс тамирчдын аюулгүй байдлыг хангах тал дээр түлхүү анхааран ажиллаж байгаа. Одоогийн байдлаар хамгийн багадаа хоёр мянган хүн уралдааны аюулгүй байд­лыг ханган ажиллаж буй. Тусламжийн багийнхан нисдэг тэргээр хяналт тавихын зэрэгцээ иж бүрэн үйлчилгээ бүхий машинтай дагаж явдаг байна. Тусламжийн машинд эмч нараас гадна тусламж үзүүлэхэд шаардлагатай бүхий л төрлийн техник, багаж хэрэгсэл, сэлбэгүүд байдаг ажээ.

ДЭЛХИЙ НИЙТ ХЭРХЭН ХҮЛЭЭЖ АВДАГ ВЭ

Дакар уралдаан жилээс жилд цар хүрээгээ тэлж байгаа. Зөвхөн өнгөрсөн жилийн уралдааныг тоймлон хүргэвэл, “Дакар-2014” уралдаан 8734 км буюу сарыг бүтэн тойрох зайд болсон. Нийт 431 тээврийн хэрэгсэл уралдсанаас 174 мотоцикль, 40 куад, 147 автомашин, 70 ачааны машин өрсөлджээ. Тэдний 216 нь ямар нэгэн байдлаар уралдааны замыг дуусгаж чадаагүй байна. Харин уралдааныг зохион байгуулсан Аргентин, Боли­вийн төсөвт нийт 212.3 сая ам.доллар буюу Аргентинд 150 сая, Боливид 62.3 сая ам.долларын орлого оруулжээ. Уралдааны тухай мэдээллийг 70 телевизийн суваг 1200 цагийн хөтөлбөрөөр дэлхийн 190 орны үзэгчдэд хүргэсэн байдаг юм. Нээлтийн ажиллагааг нэг сая хүн газар дээрээс нь шууд үздэг бөгөөд тэмцээний турш буюу 14 хоногийн хугацаанд 100 гаруй сая хүнд хүрдэг ажээ. Интернэтээр буюу уралдааны албан ёсны хаяг болох www.dakar.com руу 81 сая хүн хандалт хийж 4.6 хүн youtube-ээр бичлэг үзэн 1.1 сая хүн фэйсбүүкээр уралдааны мэдээлэл авдаг байна.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн улсын аваргууд тодорлоо

Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын төв ордонд болж өнгөрөв. Тэмцээн эрэгтэйчүүдийн 57, 61, 70, 74, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 60, 69 кг-ын жингээр явагдаж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний дүнг танилцуулъя.

ЭРЭГТЭЙ: 57 кг (34 бөх)

1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд” клуб)

2. Батболдын Номин (Гацуурт-Олимп)

3. Занданбудын Занабазар (Арслан)

3. Содномдашийн Батболд (Гацуурт-Олимп)

2.61 кг (24 бөх)

1. Батсайханы Нэмэхбаяр (Хасу-Мегастарс)

2.НармандахынЛхамгармаа (Алдар)

3. Баатархүүгийн Өсөхбаяр (Цастын барс)

3. Банзрагчийн Баянмөнх (Гацуурт-Олимп)

70 кг (25 бөх)

1. Ганзоригийн Мандахнаран (Алдар)

2. Гантулгын Идэрхүү (Гацуурт-Олимп)

3. Даваацэрэнгийн Хатанбаатар (Арслан)

3. Цэрэндагвын Цогтбаяр (Ганьт)

74 кг (16 бөх)

1. Доржваанчигийн Гомбодорж (Арслан)

2. Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс)

3. Доржцэгмэдийн Алтангэрэл (Хангарьд)

3. Б.Цогтгэрэл (Дархан-Уул)

97 кг (29 бөх)

1. Доржхандын Хүдэрбулга (Ганьт” клуб)

2. Гомбодоржийн Пүрэвдорж (Харгант-Цамхаг)

3. Мөнхжаргалын Билгүүтэй (Женко)

3. Мягмарын Мэндсайхан (Харгант-Цамхаг)

125 кг (24 бөх)

1. Жаргалсайханы Чулуунбат (Арслан)

2. Чагнаадоржийн Ганзориг (Мандал-Оюут)

3. Өлзийсайханы Батзул (Хангарьд” клуб)

3. Нацагсүрэнгийн Золбоо (Аврагч)

ЭМЭГТЭЙ:

48 кг (17 бөх)

1. Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд)

2. Цогтбаатарын Цэнджав (Налайх)

3. Алтангэрэлийн Цэндсүрэн (Гацуурт-Олимп)

3. Цогтбаатарын Бямбазаяа (Алдар)

53 кг (14 бөх)

1. Даваасүхийн Отгонцэцэг (Хасу-Мегастарс)

2. Эрдэнэчимэгийн Сумьяа (Замчин)

3.Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

3. Батбаатарын Мөнхтуяа (Хасу-Мегастарс)

58 кг (6 бөх)

1. Баатаржавын Шоовдор (Цастын Барс)

2. Сүндэвийн Бямбацэрэн (Аврагч)

3. Энхбатын Гантуяа (Хилчин)

3. Баярбаатарын Сарнай (Налайх)

60 кг (11 бөх)

1. Тунгалагийн Мөнхтуяа (Хангарьд)

2. Сандагдоржийн Наранцэцэг (Цастын барс)

3. Хүрэлхүүгийн Болортуяа (Орхон)

3. Отгонбатын Отгонтуяа (Хилчин)

69 кг (6 бөх)

1. Очирбатын Насанбурмаа (Гацуурт-Олимп)

2. Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин)

3. Бадрахын Одончимэг (Алдар)

3. Эрдэнэцогийн Цоггэрэл (Шонхор)

Categories
мэдээ спорт

Жүдогийн шилдгээр Б.Ариун-Эрдэнэ, Ц.Наранжаргал нар шалгарав

Жүдо бөхийн 2015 оны УАШТ амралтын өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Хот, хөдөөгийн 21 байгууллагын 296 жүдоч 14 жингийн ангилалд аваргуудаа шалгаруулсан юм. Спорт сонирхогчид Х.Цагаанбаатарт ихээхэн найдлага тавьсан ч тэрээр гарч ирсэнгүй. Эхний өдөр болсон хөнгөн жингийн барилдаанууд мэдээж хуран цугласан олныг гайхашруулсан олон өрсөлдөөнийг харуулсан. 60 кг-ын жинд бүхэлдээ шинэ залуу тамирчид хүч түрэн гарч ирсэн гэхэд болно. Харин 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг шилдэг гэдгээ дахин батлан алтан медаль зүүсэн. 73 кг-ын жингийн барилдаан хамгийн их сонирхол татсан. С.Мияарагчаа ур чадвар хурд, техникээрээ илт давуу байсан ч Г.Одбаярт ялагдаж мөнгөн медаль хүртсэн аваргалсан бол С.Ням-Очир хүрэл медаль дээр буусан юм. Эмэгтэйчүүдийн хувьд мөн л гал гарсан барилдаан үргэлжилж, залуу тамирчид туршлагатай тамирчидтай дэвжээнд хүч үзсэн. М.Бундмаа жиндээ номер нэг гэдгээ дахин баталсан бол Д.Сумъяа 57 кг-ын жиндээ илүүрхсэн юм.

63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид алтын төлөө Ц.Мөнхзаяатай барилдсан барилдаан тун сонирхолтой байсан. Жин өгсч барилдсан Ц.Цэрэннадмидын хувьд жиндээ шилдэг байсан Ц.Мөнхзаяаг буулган авч улсын аварга болсон нь энэ тэмцээний нэгэн онцлох үйл явдал байлаа.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаанаар тэмцээн үргэлжилсэн юм.

Олимпийн аварга Н.Түвшинбаяр энэ жилийн улсын аваргадаа барилдсангүй. Тэрээр “Миний хувьд бэлтгэл сайн хангагдаагүй байсан. Гэхдээ бэлтгэл сайн хангагдаагүй гэдгээрээ бус бусад тамирчдадаа, залуучууддаа боломж олгох үүднээс энэ удаад тэмцээнд оролцолгүй өнжлөө” гэсэн юм. Хүнд жингийн барилдаануудын хувьд мөн л залуус хүч түрэн орж ирсэн ч гавьяат тамирчин Ц.Цэрэнханд, ОУХМ Б.Ариун-Эрдэнэ нарын хашир туршлагатай тамирчид жингээ өнгөлсөн юм. Хэдий спорт залуу насных гэдэг ч улсын аваргадаа хорь орчим жил барилдаж буй эдгээр тамирчид залуустайгаа эн зэрэгцээд медалийн тавцанд гарсан нь бахархмаар байв. Ц.Цэрэнханд “Би улсын аваргадаа тун чиг олон жил барилдаж байна. Хэдэн ч удаа түрүүлчихэв. Тоогоо алдчихлаа. Би энэ тэмцээнд түрүүлэх нь чухал биш залуучууддаа үлгэр дуурайлал болъё, хүн хичээвэл хэзээ ч амжилт гаргаж болдгийг харуулахыг хүслээ” гэж сэтгэгдлээ хуваалцсан юм. Б.Ариун-Эрдэнийн хувьд улсын аварга шалгаруулах тэмцээнд найм дахь удаагаа түрүүлээд байна. Хүмүүсийн найдвар хүлээлгэж байсан жүдочдын нэг бол Б.Тэмүүлэн. Тэрээр нэмэх 100 кг-ын жинд өрсөлдөгчдөө илт давуу ялан алтан медаль хүртсэн.

Энэ удаагийн тэмцээний шилдэг тамирчдаар эрэгтэйчүүдээс Б.Ариун-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс 70 кг-ын жинд түрүүлсэн Ц.Наранжаргал тодорсон юм. Ц.Наранжаргалын хувьд УАШТ-д удаа дараа амжилттай оролцож буй манай шилдэг тамирчдын нэг. Тэрээр шилдэг тамирчны цом авахыг олон жилийн өмнөөс хүсч байснаа биелүүллээ гэж энэшагнал гардах үеэрээ сэтгэгдлээ хэлсэн.

Энэ тэмцээнд амжилттай оролцсон тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

2015 оны жүдо бөхийн УАШТ-ий медальтнуудыг танилцуулъя.

Эрэгтэй

60 кг-ын жинд

1.Г.Хэрлэн

1.Ц.Цогтбаатар

3.Н.Сэр-Од,

Д.Баярмагнай

66 кг-ын жинд

1.Д.Төмөрхүлэг

2.Б.Батгэрэл

3.Д.Алтансүх,

Б.Алтаннаран

73 кг-ын жинд

1.Г.Одбаяр

2.С.Мияарагчаа

3.Д.Дөлгөөн, С.Ням-Очир

81 кг-ын жинд

1.Ууганбаатар

2.Дагвасүрэн

3.Түвшинжаргал,

Баатархүү

90 кг-ын жинд

1.Цогтгэрэл

2.Отгонбаатар

3.Анхбаатар, Бат-Эрдэнэ

100 кг-ын жинд

1.Б.Тэмүүлэн

2.Бат-Орших

3.Б.Төгөлдөр,

Ө.Дүүрэнбаяр

Хасах 100 кг-ын жинд

1.Б.Ариун-Эрдэнэ

2.Энхбат

3.Д.Пүрэвдорж,

Лхагва-Очир

Эмэгтэй

48 кг-ын жинд

1.Э.Гэрэлмаа

2.Б.Хорлоодой

3.М:Долгоржав, Б.Хорлоо

52 кг-ын жинд

1.М.Бундмаа

2.Л.Буянхишиг

3.А.Цолмон, Ч:Аззаяа

57 кг-ын жинд

1.Д.Сумъяа

2.Т.Амаржаргал

3.Б.Бат-Эрдэнэ, Ц.Хулан

63 кг-ын жинд

1.Ц.Цэрэннадмид

2.Ц.Мөнхзаяа

3.Ш.Ганчимэг,

Б.Рэгзэдмаа

70 кг-ын жинд

1.Ц.Наранжаргал

2.Даваасүрэн

3.Алтанцэцэг, Хонгорзул

78 кг-ын жинд

1.Батцэцэг

2. Мөнхцэцэг

3.М.Ууганжаргал,

Жавзмаа

Нэмэх 78 кг-ын жинд

1.Д.Цэрэнханд

2.Жавзмаа

3. Нямтуяа, Гантогос

Д.САРУУЛ

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч 24 сая төгрөгийн хохирол учруулав

Согтуу жолооч цахилгааны шонмөргөснөөс болж 1300 айл, аж ахуйн нэгж тоггүй болсон байна. Сүхбаатар дүүргийн IX хороо, Рашаантын 19 гудамжинд бямба гаригийн 22.00 цагийн орчимд “Sherokee” маркийн “УНТ 77-03” улсын дугаартай автомашиныг согтуугаар жолоодож явсаниргэн “Агаарын дэд станц-1019”-ийн шонг мөргөж, дэд станц газарт унаж эвдэрчээ. Ингэснээр 32-ын тойргийн урд хэсэг, шинэ замын баруун, зүүн талд орших 1300 гаруй айл өрх, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан тасарсан аж.

Цахилгаан түгээх сүлжээ компанийн урьдчилсан тооцоогоор 24 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Г.МӨНХ

Categories
мэдээ спорт

Б.Ариунболд агсны нэрэмжит тэмцээн болно

Монгол улсын шигшээ багийн холбон тоглогч спортын мастер Б.Ариунболд агсны дурсгалыг хүндэтгэн сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн энэ сарын 17-18-ны өдрүүдэд Багануур дүүргийн Уурхайчин спорт хорооны зааланд болох юм байна. Тэмцээнд 1997 оноос өмнө төгссөн бол он харгалзахгүй холилдон тоглож болох гэнэ.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Монголын сэтгүүлчид Францын үзэг нэгтнүүддээ хүндэтгэл үзүүллээ

Өнгөрсөн баасан гаригийн орой буюу 2015 оны 1 дүгээр сарын 9-ний үдшийн 19 цагаас Монголын Үндэсний Пресс Клубээс санаачлан Францын террорист халдлагад өртөж, амь насаа харамсалтайгаар алдсан сэтгүүлч, шог зураачдын дурсгалыг хүндэтгэх ёслолыг Монголын Сэтгүүлчдийн Холбоо, Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Францын ЭСЯ-тай хамтран зохион байгууллаа. Ёстой л дүн өвлийн хүйтэнд гэдэгчлэн гадаа жавартай, -22 хэм хүйтэн байсан ч үүнийг үл ажран үзэг нэгт, бийр нэгт андуудын гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, Улаанбаатарт амьдарч байгаа франц иргэдийг харахад үнэхээр хүндэтгэл төрмөөр.

Ёслолын ажиллагааг Өдрийн сонин, Eagle TV, MongolHD, МҮОНТВ-ийн MM Агентлаг, Bloomberg TV, NTV, МОНЦАМЭ Агентлаг, OK! Монгол сэтгүүл, MPA фотор зургийн агентлаг зэрэг олон хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжиллаа. Нийт зуу гаруй хүмүүс оролцсон ёслолын цуглааны үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг чангаар хэлж, лаа асаан, нэг минут дуугүй зогсон хүндэтгэл үзүүлэв.

Х.БАТ

Гэрэл зургийг

Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Монгол Улсын Засгийн газрын 2 дахь ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

С.БАЯРЦОГТ

2.

УИХ-ын гишүүн Г.Батхүү, М.Батчимэг нарын санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

3.

Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл

Д.ДОРЛИГЖАВ

4.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачлан боловсруулсан Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

5.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачлан боловсруулсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

6.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан нарын санаачлан боловсруулсан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

7.

УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Баярсайхан, Ц.Оюунгэрэл нарын санаачлан боловсруулсан Шүүмжлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

8.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан Төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

9.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрмийн төслийн тухай

С.ЭРДЭНЭ

10.

Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Р.БУРМАА

11.

Нууц асуудал*

Л.ПҮРЭВСҮРЭН

12.

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

13.

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын гадаад томилолтын тухай

С.БАЯРЦОГТ

14.

Хайгуулын лиценз олгох бэлтгэл ажлын явцын танилцуулга

Р.ЖИГЖИД

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Энгийн хэрнээ агуу

Александр Абдуллов гэдэг Оросын авьяаслаг нэгэн залуу насандаа хорвоогоос буцсан, тэр бүр хүн мэдээд байдаггүй жирийн нэг жүжигчин байсан л даа. Эдгэшгүй өвчин тусаж хорвоод амьдрах хугацааныхаа хэмжээсийг мэдсэний дараа хэвлэлд ярилцлага өгснийг нь санаж байна. “Эмч намайг гурван сар амьдарна гэж байна. Одоо яая гэхэв дээ. Залуу насыг мөнх мэт мөн ч дэмий өнгөрөөж байж дээ. Нэгэнт энэ хугацааг уртасгаж чадахгүй юм хойно өргөн болгож амьдарна даа” гэж тэр хэлж байсан юм. Тэр дээд тэнгэрээс зааж өгсөн энэ бага хугацаандаа жүжиг, кинонд тоглож зохиол бичиж, бизнес өрнүүлэн ерөнхийдөө бужигнуулж байгаад хальсан. Түүнийг өнгөрсний дараа эхнэр нь бас ярилцлага өгсөн байсан. “Манай хүн тэр үлдсэн хугацаандаа гурван жил хийж байгаагүйгээрээ хөдөлмөрлөж өнгөрөөсөн юм шүү. Унтах, амрах, хооллох цагаа аль болохоор багасгаж охин бид хоёрыгоо гачигдах дутагдах зүйлгүй үлдээнэ гээд зүтгээд байж билээ. Хожим нэлээн бие нь муудаад хэвтэж байхдаа “Би урьд нь хийе гэсэн юмаа хийлгүй маргаашид найдаад яасан ч их үлдээдэг байсан юм бэ дээ, түүндээ л их харамсаж байна гэж хэлж билээ” хэмээн эхнэр нь дурссан байдаг. Үнэхээр чэнгийн хэрнээ агуу философи юм даа.

Д.БАТ-ЭРДЭНЭ