Categories
мэдээ нийгэм

Хуучны байрнуудын цонх хаалгыг сольж, дулаална

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар таазны дулаалга, гадна орцны цонх, хаалга солих ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилга нь хуучирч муудсан учраас дулааны алдагдал ихтэй байгаа юм.

Хөтөлбөр хэрэгжиж гадна хашлага хийцийг дулаалсанаар 30 хувь, халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар 50 хувийн эрчим хүчний хэмнэлтийг бий болгоно. Мөн хуучны барилгуудын ашиглалтын хугацааг уртасгаж үл хөдлөх хөрөнгийн үнэлэмжийг нэмэгдүүлэх давуу талтай. Хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд иргэдийн оролцоо чухал байгаа юм. Эдгээр орон сууцанд амьдарч байгаа иргэд тодорхой хэмжээний хөрөнгийг гаргах шаардлагатай. Хуучны орон сууцууд хувийн өмч учраас иргэддээ дарамт болохгүйгээр 10-15 жилийн хугацаатай зээл олгон дулаан техникийн шинэчлэлтийг хийхээр төлөвлөж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Баянзүрхийн “Цодгор хүү” тодорлоо

Шатрын спортыг хөгжүүлэх, сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авъяаслаг хүүхдүүдийг шинээр нээн гаргах зорилгоор Баянзүрх дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, Дэлхийн Зөн Монгол ОНХХ-ийн Дарь-Эх салбартай хамтран дүүргийн ерөнхий боловсролын сургууль, асрамж халамжийн төвүүд, хороодын өсвөрийн шатарчдын дунд “Цодгор хүү-2015” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээнд нийт 47 хүүхэд оролцсоноос 7 хүртэлх насны ангилалд охидоос нэгдүгээр байранд 44-р сургуулийн 1г ангийн сурагч Б.Хун-Амар, хоёрдугаар байранд 33-р сургуулийн 1в ангийн сурагч Т.Хүслэн, гутгаар байранд 44-р сургуулийн 1е ангийн сурагч Б.Билэгжаргал нар шалгарсан юм. Мөн насны ангилалд хөвгүүдээс 44-р сургуулийн 1е ангийн сурагч Ч.Санчир тэргүүн байрын эзэн болсон бол хоёрдугаар байранд О. Өсөх-Ирээдүй, гуравдугаар байранд 12-р хорооны оролцогч Э.Хангай шалгарлаа.

8-9 насны ангилалд охидоос нэгдүгээр байранд “Шавь” цогцолбор сургуулийн 28 ангийн сурагч Л.Баасанцэнд, хоёрдугаар байранд 44-р сургуулийн 3а ангийн сурагч Б.Маралмаа, гуравдугаар байранд 44-р сургуулийн 2е ангийн сурагч М.Номин-Эрдэнэ, хөвгүүдээс нэгдүгээр байранд “Амгалан”цогцолбор сургуулийн 3д ангийн сурагч Б.Наранпунцаг, хоёрдугаар байранд 14-р сургуулийн 3е ангийн сурагч Г.Түмэннаст, гуравдугаар байранд 33-р сургуулийн 3б ангийн сурагч Н.Тэмүүжин нар шалгарсан юм.

“Цодгор хүү-2015” тэмцээний 10-11 насны ангилалд охидоос нэгдүгээр байранд 44-р сургуулийн 4е ангийн сурагч А.Маралмаа, хөвгүүдээс 14-р сургуулийн 5а ангийн сурагч Н.Сүмбэрбилэгт, удаахи байранд 44-р сургуулийн 5е ангийн сурагч О.Төгөлдөр, гутгаар байрт 14-р сургуулийн 5а ангийн сурагч Б.Мөнгөншагай нар тус тус шалгарсан бөгөөд тэмцээний нас насны ангилалд эхний гурван байранд шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медалиар шагнав.

Categories
мэдээ нийгэм

Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2015 оны нэгдүгээр сарын 13/ Улсын Их Хурлаас Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 11.00 цагаас Төрийн Ёслол хүндэтгэлийн Их Танхимд болно. Энэ үеэр Б.Чимидийн нэрэмжит бүтээлийн эзэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд өргөмжлөл, Б.Чимидийн дүрс бүхий медаль, мөнгөн шагнал гардуулах юм. Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан байна.

Мөн өнөөдөр Монгол Улсын Их хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ардын Их Хурлын депутатууд 11.40 цагаас Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх ёслолын арга хэмжээ болох юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Өглөөний нартай уралддаг ҮЙЛДВЭРИЙНХЭН

05:00 цаг: Хотын гудамж эл хуль, хаа нэгтээ замаар машин давхин өнгөрөхөөс өөр хөлхөдөлгөөн байхгүй. Харин “Талх Чихэр” хувьцаат компанийн хашаандхаашаа ч юм яарсан хүмүүс алхаж явах, гэрлээ асаачихсан түгээлтийн машинууд эгнээд зогсчихжээ. “Талх Чихэр” ХК гэсэн бичигтэй ногоон өнгийн хувцас өмссөн залуус машиныхаа тэвш рүү талх, нарийн боов тэргүүтнийг шалмаг гэгч нь ачих. Төд удалгүй эгнээд зогссон машинууд эхнээсээ хөдөлж эхэллээ. Нэгдүгээр ээлжийн түгээгчид үйлдвэрээс дөнгөж гарч ирсэн шинэхэн талх, нарийн боовыг нарнаас урьтаж, нийслэл хотынхонд хүргэхээр хөдөлж байгаа нь энэ. Жолооч, борлуулагч, нярав гээд энэ өглөө 200 гаруй хүн ажиллаж байв.

Тэдний нойр хугасалж, үүрийн таван жингээрхөдөлж байгаа нь гэрээт борлуулагч дэлгүүртээ бүтээгдэхүүнээ хүргэх, цаашилбал ажил, сургууль, цэцэрлэгтээ гарах гээд өглөөнийхөө цайг уух гэж байгаа хүн бүрт шив шинэхэн, үйлдвэрээс гараад хэдхэн цаг болж байгаа талх, боов, боорцог гэх мэт 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнээ “халуун”-аар нь хүргэхээр явж байгаа нь энэ.Өглөөнийхөө цайг уух гээд хүүхдээ гэрийнхээ ойролцоох дэлгүүр рүү талханд явуулах, төд удалгүй хүүхэд ньүйлдвэрээс гараад удаагүй шинэ талх барьсаар гэртээ орж ирэх,гэр бүлээрээ ширээ тойрон суугаад авчирсан талхаа амтархан иднэ. Өдөр бүрийн энгийн л үйл явдал мэт санагдах боловч гэр бүлийн хамгийн дулаан уур амьсгал бүрдсэн тийм л цаг үед сэтгэлээ шингээж итгэл даасан эрүүл бүтээгдэхүүнийг шинэ өдрийн эхлэлтэй хамтхүргэж байгаа үйл явдал юм.

“Талх Чихэр” компани 24 цаг тасралтгүй ажиллаж бай­гаа гол шалтгаан нь ердөө л энэ. Хэрэглэгч нартаа өглөө бүр шив шинэхэн бүтээгдэхүүнээ хүргэх гэж 700гаруй хүн сэтгэл зүрхээ зориулан өдөр бүр ажиллаж байна. Сонин, талх хоёр адилхан. Сонин ч бас өглөө бүр мандах нартай хамт уншигчдыг шинэ мэдээллээр хангах үүрэгтэй. Үүр хаяарч ойр тойрны зүйлс тодрон харагдаж эхэллээ. Түгээгчид бүгд ачилтаа дуусгаад хөдөлсөн байв.

Биднийг борлуулалтын албаны дарга Б.Баттулга угтан авч уулзлаа. “Өнөөдөр ч тогтуухан сайхан байна. Манайхан бүгд гараад явчихлаа. Хотын түгжрэлээс амжиж гэрээт дэлгүүрүүдэд хүргэлтээ хийхгэж 02:00 цагт цуглараад үйлдвэрийн цайны газарт өглөөний цайгаа уучихаад ажилдаа гардаг юм. Нийслэл хотын түгжрэл, автомашины дугаарын хязгаарлалт зэргээс үүдэн түгээлт хийхэд цаг хугацаа алдах гээд биднээс шалтгаалахгүй саад бэрхшээл гарч ирдэг л юм. Гэхдээ манай ажилчид ажилдаа үнэн сэтгэлээсээ хандаж, ажилладаг. “Шөнийн ээлжийнхэн шөнөжин нойргүй бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж байхад борлуулалтын албаныхан бид хүмүүст цагт нь хүргэж өгнө гээд л явдаг юм” гэв. БНСУ-д үйлдвэрлэсэн талх ачих зориулалтынтүгээлтийн 70 гаруй машинтүгээлтэд гарсан. Тус компанийн түгээлтийн машинууд бүгд бүхээгтэй. Бүр Солонгос улсад нар салхи, шороо, бороо, машины утаа, угаар зэргээс бүрэн хамгаалсан бүхээг захиалгаар хийлгэсэн гэнэ. Түгээлтийн машинаа бүхээгтэй болгосон ньбүтээгдэхүүнд гаднаас ямар нэгэн зүйлс орж хүний эрүүл мэндэд хор хүргэхвий гэсэн үүднээс хамгаалжээ. “Талх Чихэр” хувьцаат компанийн нэг өдрийн ажил ингэж л эхэлдэг юм байна. Энэ удаагийн “Танайд өнжье” булангаа 31 жилийн түүхтэй “Талх Чихэр” хувьцаат компаниас бэлтгэж байгаа нь энэ. Үйлдвэртэй танилцах замдаа Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан компанийн ерөннхий менежер Л.Янжин даргатай таарлаа. Тэрээр “хүмүүс талхыг үйлдвэрлэхэд их амархан гэж ойлгоод байдаг. Гэтэл үнэндээ маш нарийн технологиор хийдэг” гэв.

Шөнийн ээлжийнхэн бууцгаалаа. Харин зөрөөд өдрийн ээлжийн ажилчид хүрч ирцгээн ажлаа хүлээн авч байв. Үйлдвэр болгоны ээлжийнмастерууд, хамгаалалтын ажилчид ажлаа хүлээлцэх аж. Шөнийн ээлжийнхэн “Ажиллах хугацаанд техник, тоног төхөөрөмжинд саатал гараагүй. Үйлдвэрлэл хэвийн явагдаж байна” гэх товч танилцуулга өгөх аж. Захиргаа, үйлдвэр гээд бүх ажилтнууд яг цагтаа цугларчээ.

ТАЛХ ЧИХРИЙН КОМБИНАТААС “ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ТҮҮХ

Талх Чихрийн комбинат одоогоос 31 жилийн өмнө буюу 1984 оны долдугаар сарын 5-ны өдөр ашиглалтад орж байжээ. Тухайн үед хоногт 90тонн талх, жилд 5000тонн төрөл бүрийн чихэр, 6550тонн жигнэмэг, өрмөнцөр, бялуу, 800тонн жимсний чанамал үйлдвэрлэдэг байж. Харин өдгөө тус компани 800-д ажиллагсадтай, талхны дөрвөн шугам, нарийн боовны гурав, жигнэмэгийн хоёр шугамтай, талх, нарийн боовны хөргөлтийн конвейр, гурил дамжуулах иж бүрэн системээр тоноглогдож, 80 гаруй нэр төрлийн талх, нарийн боов үйлдвэрлэдэг Үндэсний томоохон үйлдвэрлэгч компани болжээ. Нийт ажиллагсдын 90 гаруй хувь нь мэргэжлийн сургууль төгссөн,инженер техникийн ажилчдын 60 гаруй хувьнь ОХУ-д их, дээд сургууль болон мэргэжил дээшлүүлсэн аж.

Тус компани 2004 оноос эхлэн инновацийн хөтөлбөрийн хүрээнд Европын холбооны Бүгд найрамдах Чех, Голланд, Франц, Финлянд, Итали, Герман, Испани болон ОХУ, БНХАУ-ын хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллаж, үйлдвэрийн техник,технологийн шинэчлэлийг тасралтгүй хийж байна. Тодруулбал, 1990-ээд оноос хойш нийт 40 гаруй тэрбум төгрөгийн технологийн шинэчлэл хийжээ. Заримаас нь дурдвал өнгөрсөн 2014 онд Чаналгын үйлдвэрийг иж бүрэн шинэчилж уламжлалт гар аргаар үйлдвэрлэдэг чаналгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн автомат урсгал шугам, савлагааны автомат машин, хөргөлтийн иж бүрэн конвейрыг Европын холбооны Итали улсынCANOL, TECHNO D, Чех улсын TOPOS, БНХАУ-ын B and F фирмүүдэд захиалгаар үйлдвэрлүүлэн Монголд анх удаа ашиглалтад оруулжээ. Мөн Итали улсын CEPIкомпанийн гурил дамжуулах, шигшихиж бүрэн систем, Бялуу үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн шинэчлэлүүдийг хийснээр бялуу зэрэг бүтээгдэхүүнүүдийг илүү амт чанартай хийх боломж бүрдсэн байна. Түүнчлэн Подстанц, Автопаркийн гражийн өргөтгөл, засварын цех, тээврийн хэрэгслийн шинэчлэл, гурилыг вакуум орчинд шуудайгүйгээр тээвэрлэх Муковаз машиныг Герман улсад захиалгаар хийлгэн ашиглаж байгаа бөгөөд Эрдэнэт, Дархан, Баянхонгор аймгуудад шууд түгээлт хийдэг болж, шинээр 10 нэр төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гаргасан байна. “Талх чихэр” ХК-ийн үүх түүхийг товч дурдвал ийм.

ГУРИЛ БОЛГОН ТАЛХ БОЛДОГГҮЙ БУЮУ НЭГ ТАЛХ ХИЙХЭД 7-8 ЦАГ ЗАРЦУУЛДАГ

“Талх Чихэр” хувьцаат компанийн хаалгаар орсон хүн бүр хамгийн түрүүнд талхны үйлдвэрээр ордог аж. Талхны үйлдвэрт шинэхэн талх халуунаараа гарч байгааг харах дуртай байдаг аж. Хүмүүсийн амьдралд талх хэмээх хүнсний бүтээгдэхүүн их ойр байдаг. Яагаад ч юм бэ хүн болгоны аав, ээж хүүхдээ “Энэ хүүхдийг талханд нь хүргэчих юмсан. Манай хүүхэд талхандаа хүрчихсэн. Сайхан амьдарч байна” гэж бусдад ярьдаг. Бүр уур нь хүрсэн дарга доод албан тушаалтнаа “Талхны чинь мөнгөнөөс салгана шүү” гэж аашилдаг.Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэд дахин нэмэгдээд байхад иргэдюу ч анзаардаггүй мөртлөө талхны үнэ 10 төгрөгөөр нэмэгдэхэд л бөөн асуудал үүсдэг. “Талхны үнэ нэмэгдчихлээ. Ард иргэдийн амьдралд нөлөөлж эхэллээ. Бидний нуруун дээр хүнд ачаа болж байна” гээд л бөөн сүр дуулиантай асуудал дагуулдаг эд.

“Талх Чихэр” хувьцаат компани сүүлийн жилүүдэд техникийн бүрэн шинэчлэл хийсэн. Хуучин ОХУ-ын техник гар ажиллагаа шаарддаг байсан бол шинэ техник бүхэлдээ автомат болчихсон. Кноп дараад л болно. Үйлдвэрийн дарга Ч.Энхтуяа үйлдвэртээ явж байхад нь таарлаа. Үйлдвэрийн хаалгаар оронгуут шинэхэн талхны үнэр хамар цоргин үнэртэх аж. Мөн манай улсын төрийн далбаа байрласан талхны үйлдвэрийн шарагч машинаас өглөө мандаж байгаа нарны цацраг шиг улаан шаргал өнгийн бөөрөнхий талх шарагч машинаас эгнээ эгнээгээрээ сархийн хөргөх конвейр рүү унах ажээ. Талх үйлдвэрлэх процесс ингэж явагддаг юм байна. Тухайн өдөр талх, нарийн боов, жигнэмэг зэрэгт хэрэглэх гурилыг хорин тоннын даацтай, шуудайгүйгээр тээвэрлэх зориулалттай Герман улсад үйлдвэрлэсэн машинаар зөөж, ирээд подваль дахь бункер руу тусгай шахуургаар юүлдэг юм байна. Тэр гурил нь “Милл хаус”-ын нэгдүгээр, Оросын “Алейка”-ийн дээд гэнэ. Дээрх хоёр гурилыг хооронд нь хольж, талхны түүхий эд болох хөрөнгө болдог аж. Сүүлийн үед манай улс дотоодын хэрэглээг бүрэн хангахуйц улаан буудай тариалж, арвинургац хураан авах болсон.

Гэвч гурил болгон талх болдоггүй гэнэ. Манай улсын хөрсөнд ургасан улаан буудайн чанар тааруу байгаа гэнэ. Гурилын гол чанар нь цавуулгийн хэмжээ. Улаанбуудайн үрийн сорт тааруу байгаагаас үүдэн чанар муутай цавуулаг бага агуулсан гурил гардаг байна. Цавуулаг багатай гурилаар талх хийж болдоггүй аж. Хөрөнгөний хөөлт, исэлт, ус даах чанар шарах үйл ажиллагааны технологийн горим алдагдаад язралттай хөөлт тааруу, гашуу оргиулсан исгэлэн амттай талх бий болдог аж. Үүнээс үүдэн сайн чанарын гурилын дутагдалтай байдаг гэнэ. Иймд ОХУ-аас сайн чанарын гурил оруулж ирдэг байна. Сайн сортийн үрийн буудай хэрэгтэй байгааг тариаланчдад хэлдэг боловч огт тоодоггүй байна. Гурилыг төхөөрөмжөөр сорон авч сэгсчин шүүж дотроос нь өчүүхэн хог үртэс байсан ч ялгаж цэвэрлээд тусгайлсан трубагаар дамжин зуурмагийн тогоонд очих юм. Их том битүү тогоо руу бүдүүн нарийн хоолойнууд залгасан байгаа харагдлаа.Компьютер дээр суусан мэргэжилтэн ус, давс, исгэгчний тогтоож өгсөн хэмжээний тоог бичээд “ок” товчийг дармагц эдгээр орц, порц тогоотой гурил руу хоолойгоор урсан орж ирж угаалгын машин шиг хэсэг нүжигнээд л зуурмаг бий болгочихлоо.

Нэг талх хийхэд 7-8 цаг зарцуулдаг байна. Талхны хөрөнгийг батлагдсан нормын дагуу исгэдэг аж. Хөрөнгөө ус, давс, исгэгч зэргийг хольж зуурсны дараа3-4 цаг амрааж исгэдэг аж. Тодорхой хэмжээний хэмд хөрөнгөө исгэх явцад спиртэн исэлявагддаг байна. Хөрөнгөнөөс дээж авч нормын дагуу иссэнийг шалгаад таслагч машин руу хийдэг аж. Таслагч машин автоматаар нэгэн жигд тасдан дотор нь цагаан даавуу дэвссэн тавагнууддээр тавих аж. Тэр гурилыг нь хоёр ажилтан жигнэх машин дээр нямбай гэгч нь өрж тавив. Үүний дараа урьдчилан хөөлгөх машинаар дамжин шарагч машин руу орж жигнэдэг байна. Шарагч машинд дотор нэг талаас нь уураар утах нөгөө талаас нь шарах халуун хэмийг тохируулах гээд олон ажил хийгддэг байна. Ингэж олон шат дамжлага явагдсаар шарах машинаас гоё өнгөтэй, ямар нэгэн хагарч язраагүй сэвсгэр, өег, амттай талх бий болдог байна. “Атар” талх 24 цагийн турш ийн гарч ирдэг ажээ. Үйлдвэрт ямар нэгэн алдаа гарахад л иргэдийн хүнсэндээ хэрэглэж заншсан талх тасалдах, өөрчлөгдөх болохоор их хариуцлагатай нарийн технологиор хийдэг юм байна. Иргэдийн хэрэглээнд зориулан Атар дугуй талхнаас гадна хөх тариа, хүнсний хивэг зэрэг гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах нэмэлт байгалийн гаралтай түүхий эдээр баяжуулсан, хамгийн анхны зүссэн талх болох Мишээл, Ургац, Зууван чех, Сүүтэй чех болон шинээр Луувантай, Олон үртэй, Эрдэнэшиштэй зэрэг 20-иод нэр төрлийн 0,3-0,6кг жинтэй хөх тарианы болон баяжуулсан талхыг үйлдвэрлэж байна лээ. Ингэж лнийслэлчүүдийн талхны 60 гаруй хувийн хэрэгцээг тус үйлдвэр дангаараа хангадаг байна.Түүнчлэн тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн гаргасан Багет талх олны таашаалд нийцэж, эрэлт сайтай болсон байна. Уг талхыг үйлдвэрлэх иж бүрэн тоног төхөөрөмжийг Франц улсын Bongard, Испани улсын Ciberpan, Бүгд Найрамдах Чех улсын Topos зэрэг компаниудтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу тус компанийн инженер, техникийн ажилчид гадны мэргэжилтнүүдтэй хамтран суурилуулсан байна. Багет талх нь тусгайлсанзориулалтын сав баглаа боодолтой, шажигнасан гадаргуутай чийглэг өндөртэй, илчлэг багатайгаараа онцлог аж. Багет талхны 55 хувийг үндсэн түүхий эд нь хөх тарианболон буудайнгурил эзэлдэг бол үлдсэн 45 хувийг ус бүрдүүлдэг гэнэ

ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭД, ТОМИЛОЛТООР ИРСЭН ЗАЛУУС 31 ЖИЛ ДЭХ ЖИЛДЭЭАЖИЛЛАЖ БАЙНА

Талх чихрийн комбинат нэртэйгээрүйл ажиллагаа эхэлж байхад сургуулиа төгссөн олон залуус ирж ажиллаж байжээ. Эдгээр хүмүүсийн ихэнх нь одоо хүртэл ажиллаж байгаа гэнэ. Тэд энэ байгууллагадаа тасралтгүй 31 жил ажиллаж байгаа аж. Ахмад ажилчид “Манай байгууллага чинь сайхан газар байгаа юм. Шинэ залуу боловсон хүчин авдаг ч гэсэн хуучин биднийг халахгүй ажиллуулаад л байдаг юм. “Та бүхний түүх бол бидний түүх. Манай үнэт ажилчид, та сэтгэж оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж чадаж л байвал тэтгэвэрт гарсан ч хамаагүй ажилла” гэдэг юм хэмээн ярив. Талхны үйлдвэрт 31 жил ажиллаж байгаа талхны үйлдвэрийн ээлжийн мастер Д.Оюунгэрэл “Сургуулиа төгссөн жаахан охин анх томилолтоор ажиллаж байлаа. Анх байгуулагдах үед нь ирсэн. Амьдралынхаа 31 жилийн энэ үйлдвэрт өнгөрөөсөн байна. Хүмүүст өглөө бүр шинэ талх түгээдэг их сайхан мэргэжил юм шүү. Эгч нь энэ мэргэжилдээ их хайртай. Шөнөжин нойргүй ажиллаж шинэхэн талх үйлдвэрлээд тэрийг минь хүмүүс өглөө иддэг гэж бодохоор сайхан байдаг. Бүр бага охин минь миний мэргэжлийг эзэмшээд хамт ажиллаж байна” гэв. Мөн дунд сургуулиа төгсөөд илгээлтээр ирж ажиллаж байсан ажилчид ч олон байх юм. Жигнэмэгийн үйлдвэрийн дарга Ц.Бодьгэрэл гэхэд ангийнхаа 21 хүүхдийн хамт Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр тус газарт ажил амьдралынхаа гарааг эхэлж байжээ.1983 онд сургуулиа төгсөж байсан инженерийн баг бүрэлдэхүүн одоог хүртэл бүгдээрээ ажиллаж байгаа гэсэн. “Талх Чихэр” хувьцаат компанийн хувьд ахмад ажилтнуудтайгаа үргэлж нягт холбоотой ажиллаж байгаагаас гадна өөрсдийнхөө залгамж халааг бэлтгэдэг аж. Тухайлбал, хүнсний чиглэлээр сурч байгаа оюутнуудад тус үйлдвэрийн хаалга үүд үргэлж нээлтэй байдаг аж.

НИЙСЛЭЛИЙН ТӨРСӨН ӨДРӨӨР АРВАН МЕТР УРТ БЯЛУУ БЭЛЭГЛЭСЭН НАРИЙН БООВНЫ ҮЙЛДВЭР

Бидний дараагийн орсон газар бол Нарийн боовны үйлдвэр байв. Л.Наранцэцэг даргатай уг үйлдвэр 20 гаруй төрлийн нарийн боов үйлдвэрлэн гаргадаг. 2010 онд үйлдвэртээиж бүрэн шинэчлэл хийсэн юм.Европын холбооны БНЧУ, Голланд, Итали мөн БНХАУ-ын компаниудын нарийн боов үйлдвэрлэх автомат ажиллагаатай, компьютерийн удирдлага бүхийUniline, Unimax хоёр урсгал шугамсуурилуулсан.Уг тоног төхөөрөмжөөр хүссэн хэлбэр дүрс амт оруулах боломжтой үйлдвэр юм байна. ТАЧИ болон ОРГАНИК нэрийн өнгөт мөөхий, цөцгийтэй боов, сүүтэй, нахиа, дөлгөөн зөгийн балтай, цайнысоёолж гээд л олон төрлийн нарийн боов үйлдвэрлэдэг. Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг судалсны үндсэн дээрнарийн боовны нэр төрөл, хэлбэр хэмжээнээс гадна хэрэглээг өөрчлөн, жор, орц найрлагыг байгалийн гаралтай, амин дэмээр баялаг нэмэлт түүхий эдээр баяжуулан эрүүл мэндэд ашиг тустай, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэж байгааг Л.Наранцэцэг дарга онцолж байв.Тухайлбал “Соёолж” нарийн боов сахаргүй тул ЭМЯ, Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн төслийн нэрэмжит “Эрүүл мэндэд тустай хүнс 2011” шагналыг авч байжээ. Эдгээрээс тус үйлдвэр ямар түвшинд ажиллаж байгаа нь шууд харагдана. Нарийн боовны үйлдвэр нь мөн бялууг давхар хариуцан хийдэг. Шинэ жилийн баяр, төрсөн өдрөөр “Талх Чихэр” ХК-ийн нэрийн бялууны амтыг илүүд үздэг хүмүүс олон биз ээ. Хотол, Сонгодог, Дээж, Цасанцар, Самартай, Шоколодтай, бялууг энд үйлдвэрлэж байна лээ. Мөн Нийслэлийн 375 жилийн Төрсөн өдрийн баярт зориуланарван метр урт, 130 кг бялууг “Талх Чихэр” ХК-ийн хамт олон үйлдвэрлэн нийслэлчүүддээ бэлэг барьсан гэнэ. Нүүдэл, Сувдан сондор, Баярын, Оргил зэрэг зөөлөн чихэр зэргийг тус үйлдвэрийн ажилчид мөн л үйлдвэрлэж байгаа юм. 1985-2000 оны үеийн хүүхдүүд тус үйлдвэрийн Унага, Хулан Тошлой зэрэг чихрийг бүгд идэж үзсэн байх.

ЯНЗАГА” ТЭРГҮҮТНИЙГ ҮЙЛДВЭРЛЭДЭГ ЖИГНЭМЭГИЙН ҮЙЛДВЭР ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЖЭЭ

Янзага жигнэмэгийг Монголд мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл “Талх Чихэр” хувьцаат компанийн Жигнэмэгийн үйлдвэр “Янзага” жигнэмэгийг тогтмол үйлдвэрлэж байна. 31 дэх жилдээ жигнэмэг, өрмөнцөр үйлдвэрлэж байгаа тус үйлдвэр импортын бүтээгдэхүүн орлох 22 төрлийн жигнэмэг, наймантөрлийн өрмөнцөр үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнМонгол Улсын өнцөг булан бүрд түгээн бүх сүлжээ дэлгүүр, хөдөө орон нутагт борлуулалт хийгддэг.

2003 онд Тайванийн сахарын болон хатуу төрлийн жигнэмэг үйлдвэрлэх шугам, 2010 онд Хятад улсаас өрмөнцөрийн шугам, боодлын автомат машин шинээр авч суурилуулан үйлдвэрлэлийн жигд ажиллагааг ханган ажиллажбайгаа гэнэ. 2004 оноос эхэлсэнинновацийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 оны хооронд Тайванийн HP DJ 1200 маркийн бүрэн автомат жигнэмэгийн шугам суурилуулж байсан. Тэгвэл өнгөрсөн жил Европын холбооны Итали, ХБНГерман зэрэг улсуудад үйлдвэрлэгдсэн жигнэмэг үйлдвэрлэх компьютерийн удирдлага бүхий урсгал шугам, гурилын иж бүрэн системийг Монголд шинээрнэвтрүүлээд байгаа юм.Жигнэмэгийн үйлдвэр Итали, Герман болон БНХАУ-н тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудын жигнэмэгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, технологиор жигнэмэг үйлдвэрлэж байна лээ. Манай улсын жигнэмэгийн хэрэгцээний 50 гаруй хувийг хангах бүрэн чадалтайгаар ажиллаж байна. Энэ жигнэмэгийн үйлдвэрээс томоохон орнуудын хэрэглэгчдийн хэрэглэж заншсан уламжлалт жигнэмэгүүдтэй амт, чанар, өнгө үзэмжийн хувьд өрсөлдөхүйц хэмжээний бүтээгдэхүүнгаргаж байгаагаар онцлог юм.

ЧАНАЛГЫН ҮЙЛДВЭРИЙН БРЭНД “ТҮМЭН НАСАН” ХЭВИЙН БООВ

“Талх Чихэр” хувьцаат компанийн менежер залуус өнгөрсөн жил Европын орнуудаар явж өөрийн орны уламжлалт боов боорцогнуудыг үйлдвэрлэх шилдэг тоног төхөөрөмж судлан ирж Монголд нутагшуулсан байна. Италийн хүнсний салбарын алдарт “CANOL” фирмийн үйлдвэрээрСавхан боорцог, шөлөнд дүрдэг Бин, Аяны боорцог тэргүүтнийг чанаад гаргаад ирэх юм “Атар” талх шиг битүү конвейр рүү автоматаар хэрчигдэн, таслагдсан гурилууд эгнээгээрээ жагсан орцгоож байнгын буцлаастай тосон дотор урссаар нөгөө хаалгаар гараад ирнэ. Тосонд чанаж байгаа болохоор хурдан урсаад гараад ирэх юм. 190-200гаруй хэмийн халуундхэдхэнминут тосондхөвөөд гараад ирэх юм.Малайзаас тусгайлан захиалж авчирсан тосоор чанадаг байна. Чаналгын шинэ үйлдвэрийн давуу тал нь тосыг нэгширч муудах завдал өгөлгүй буцалж байх явцад нь хэд давхар шүүлт өгөөдхамгийн сүүлдтусгай зориулалтын шүүдэг цаасан дээр нарийн түлэнхийг нь шүүгээд авчихаж байна лээ. Муу тосонд чанаж, ходоод өвтгөхвий гэх хардлага зарим хүнд байдаг. Тэгвэл тийм зүйл энд огт алга.

Чаналгын үйлдвэр жил бүрийн өдийд ажил нь нэмэгддэг. Монгол түмний баяр цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан хэвийн боов үйлдвэрлэж эхэлдэг. Монголчууд цагаан сарынхаа идээний өнгөөр тэр жилийнхээ сайн сайхан явахыг бэлгэддэг ард түмэн. Тиймээс хамгийн хүндэтгэлийн идээ буюу хэвийн боовыг”Талх Чихэр” компанийнхан тусгайлан бэлтгэдэг юм байна. Мэдээж уламжлалт аргаар хэвийн боовоо хийдэг аж. Жил бүрийн өдийд чаналгын үйлдвэрийнхэн боовныхоо хэвийг Монголын шилдэг сийлбэрчдээр хийлгэхээс ажил нь эхэлдэг. Сийлбэрчингээ олж сонгон шалгаруулах, модны ширхэг нарийн байх гээд л. Мөн боов сайн хийдэг хүмүүсийг цагаан сар хүртэл ажиллуулдаг байна. Ингэхдээ эрүүл мэндийн үзлэгт хамруулж шинжилгээ хийлгэн эрүүл ахуй талаас нь анхаараад түүний дараа үнэгүй сургалтад хамруулдаг байна. Ингээд сайн чанарын гурил, элсэн чихэр, шар тос зэргийг сонгон төв лабораторийн шинжилгээгээр оруулан баталгаажуулаад хэвийн боов үйлдвэрлэдэг байна. Төрийн тэргүүнээс эхлээд Монголын ихэнх иргэд “Талх Чихэр” компанийн “Атар”, “Түмэн насан” хэвийн боовоор идээгээ засдаг болжээ. “Хэв галбир, амт зэргийг сайтар шалгаж байж хэвийн боовоо хийж эхэлнэ. Монголчуудын хүндэтгэлийн зүйл болохоор бид их олон удаа туршилт хийж хэвийн боовоо гаргадаг. Энэ жилийн хэвийн боов өнгөтэй, амт сайтай гарна” хэмээн Чаналгын үйлдвэрийн дарга Л.Гантөмөр онцолж байв.

Биднийг чаналгын үйлдвэрт очих үед оны хамгийн эхний бөхийн барилдаан болох “Талх Чихэр” ХК-ийн нэрэмжит Атар хэвийн боовны баярт зориулсан аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдааны тавгийн идээ, цацлагын боорцог үйлдвэрлэж байлаа. Сонин гэвэл арав гаруй жилийн өмнөөс оны хамгийн эхний бөгөөд сар шинийн барилдааны сорилго болон зохион байгуулагддаг барилдаан уламжлал ёсоор арав дахь жилдээ “Монгол Бөхийн Өргөө”-нд зохион байгуулж байгаа юм. Уг барилдаан өчигдөр болж өнгөрсөн билээ.

Тус компанийн хэвийн боовны амт, чанарыг магтах, сар шинэ болон бусад тэмдэглэлт баяр, ойд зориулан зөвхөн “Талх Чихэр” компанийн үйлдвэрээс хэвийн боовны хэрэгцээгээ хангадаг олон зуун хэрэглэгч бий гэнэ. Энэ ч утгаар Монгол Улсын Засгийн газрын ивээл дор зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” үзэсгэлэн худалдааны Гран При шагналыг Үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК-ийн “Түмэн насан” хэвийн боов хүртсэн байна. Энэ нь тус компанийн үйлдвэрлэдэг хэвийн боов хэрэглэгчдийн найдвартай, дуртай хэрэглээ болсныг харуулж байгаа хэрэг юм.

Гэхдээ”Түмэн насан” хэвийн боов нь баялаг жортой, энгийн хэвийн боовноос том хэмжээтэй, төрийн ёслол хүндэтгэлийн болон Монгол түмний сар шинийн тавгийн идээг засдаг бөгөөд тусгай жор, технологи, хэвээр хийгддэг аж. Түүнчлэн түмэн насан хээ нь аз жаргал мөнхөд хязгааргүй үргэлжлэхийг бэлгэддэг байна.

“ХҮМҮҮСТ АМ БАРДАМ СУРТАЛЧИЛЖ, ХУДАЛДААЛАХ ЮМ БАЙНА” ГЭВ

Талхны үйлдвэрээс конвейрээр дамжигдан ирсэн бүтээгдэхүүнүүд хөргөлтийн цехээр дамжигдан савалгаанд ирэх юм. Уг конвейр бол Монголд хамгийн анхны, хамгийн том талх хөргөлтийн конвейр бөгөөд ашиглалтад ороод удаагүй байгаа юм. Ингээд зах зээл дээр өртөг багатай, амт чанар, стандартын бүх шаардлага хангасан эрүүл хүнсон сар өдөр минуттайгаа савлагдан гараад ирж байна. Биднийг өнжсөн өдөр хамтран ажилладаг дэлгүүрийн худалдагч нарыг урьсан байв. Нийслэлийн 100-д дэлгүүрийн худалдагч нарт зориулан “Багеттай өдөрлөг” зохион байгуулж, үйлдвэрээ таницуулан үйлдвэрийн тогоочийн гарын хоолоор дайлж байлаа. Тэдэнд “Талх Чихэр” хувьцаат компанийн үйлдвэр хүний гар оролцуулалгүй,сүүлийн үеийн технологи бүхий үйлдвэрт найдвартай чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаа үзүүлж байна лээ. Дэлгүүрийн худалдагч нар “Хүмүүс танай талхнаас ийм юм гараад ирлээ гээд бариад ирдэг нь худлаа юм байна. Гадны ямар нэгэн биет орох ямар ч боломжгүй юм байна ш дээ” хэмээн хоорондоо ярилцах ажээ. Мөн “Нарийн технологиор үйлдвэрлэж байгаа зүйлсийг иргэдэд ам бардам сурталчилж худалдаалах юм байна”гэв.

Ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд тус компани фитнесийн төв нээжээ. Зуу гаруй хүн зэрэг үйлчлүүлэх хүчин чадалтай уг төвд хоёр багш ажиллаж байна. Ажлынхаа чөлөө заваар залуус ирж үйлчлүүлж байв. Арав гаруй залуус орж ирлээ. Тэд хүчний дасгал сургуулилт хийх аж. Зөв бие галбиртай булчинлаг болох гэж ийнхүүдасгал хийж байгаа гэдгээ хэлж байлаа. Харин хажууханд гүйлтийн зам дээр эмэгтэйчүүд гүйн, дараа нь аэробикийн хичээлд орлоо. Тэд биеийн тамираар хичээллэх нь эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэх болжээ. Иймд ажил дээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчинг компанийн удирдлагуудбүрдүүлж өгчээ.

Мөн “Талх Чихэр” ХК-ийн ажилчид жил бүр Сонгинохайрхан дүүргийн хүүхэд, багачуудад зориулан ТАЧИ мөсөн хотхон барьдаг уламжлалтай болжээ. Гэхдээ зүгээр нэг мөсөн хотхон бариад орхихыг боддоггүй гэнэ. Хүүхэд, багачуудын анхаарлыг татсан содон чамин хийцтэйн дээр аюулгүй байдлыг хангасан байдлаар хийхийг хичээдэг байна. Өнгөрсөн онд хийсэн мөсөн хотхоныг 150 тн мөсөөр 22 хоногийн турш чадварлаг 17 уран барималч залуус бүтээсэн гэнэ. Биднийг тус хотхонд очих үед хүүхдээ тоглуулах гэж Чингэлтэй дүүргээс зорьжирсэн гэр бүлийнхэн тааралдсан юм.

БҮГДИЙГ ШИНЖИЛЖ ШАЛГАДАГ ЛАБОРАТОРИ

Бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий эдийг зах зээлээс худалдан авдаг. Тэгвэл тус компани бүтээгдэхүүн болгонд хэрэглэж байгаа бүх зүйлсээ шинжилдэг лабораторитой болжээ. Олон улсын ISO IEC стандартад нийцсэн итгэмжлэлтэй лабораторт шинжилгээ хийж байна лээ. Тухайлбал тухайн өдөр хэрэглэх гурилын цавуулаг чанар хэдэн хувьтай байгааг, элсэн чихэр тос шаардлага хангаж байна уу үгүй юу гээд бүгдийг шинжилгээнд хамруулж байна. Мөн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болгоноос дээж авч нарийвчилсаншинжилгээ хийж байгаа болохоор иргэдийн гар дээр ямар ч асуудалгүй бүтээгдэхүүн хүрч чадаж байна лээ. Мөн ISO олон улсынчанарын удирдлагын тогтолцоонэвтрүүлэх чанарын баг томилогдон ажиллаж байгаа гэх таатай мэдээг дуулгасан юм.”Талх Чихэр” компани орчин үеийн техник технологи нэвтрүүлж, лабораторитой болж байгаа гэх мэт томоохоншинэчлэлийн ажлуудхийж байгаа хэрэглэгчийн төлөө. Иргэдийнхүсэл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн хүргэхийн төлөө ажиллаж байгаа нь энэ юм.

19:00 цаг Үүрээр ирсэн бид үдшийн бүрий болж байхад “Талх Чихэр” хувьцааткомпаниас хөдөлсөн юм.Дархан, Эрдэнэт, Төв аймгууд руу түгээлтийн машинууд хэдийнэ гарсан талааркомпанийн ажилчид ярьж байлаа. Үндэсний манлай үйлдвэрлэгч, 31 жилийнбаялаг түүхтэй “Талх чихэр” компанийн буцалсан амьдрал ингэж 24 цагийн турш өрнөдөг юм байна. Өглөөний ээлж бууж оройн ээлж ирэв. Нийслэл төдийгүй Монгол Улсын хүнсийг хангаж байгаа том үйлдвэрийн ажилчид ажлаа чин сэтгэлээсээ хийдэг нь уулзсан, таарсан хүн болгоноос мэдрэгдэж байлаа. Чин сэтгэлээсээ хийсэн зүйл болгон бусдын сэтгэл зүрхэнд хүрдэг билээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ухаарал шингэсэн үгэн дор тань насан туршдаа амьдрахыг би хүснэ

Навчисаль хэдийнэ унаж ор сураггүй болсон байхад би намрыг дурсаж сууна. Намар яагаад ч юм миний сэтгэлийн гүнд догдлол, хөнгөхөн гуниг, алив сайхан дурсамж бүхнийг минь сэргээж, бодлогошруулдаг болохоортэр байх. Дүн өвлийн цас хялмаалсан энэ өдөр намар шиг гуниг, бодлогошролыг охины минь яриа миний сэтгэл зүрхэндоршоов. Дэлгүүр орохооргараас хөтөлж явсан охин минь өндөр өвөөгийнхөөтэртээ 1959 онд бичсэн “Дондог алга” гэдэг шүлгийг уншив. Шинэ жилийн өдрүүдээр тэр аавындхэдэн өдөр зочилсны ач, цээжилчихэж.

“Гэрийн гадаа

Пид пад

Гараад хартал

Дондогалга”… гээд уран унших гэж хичээж, сэтгэлээсээ уянгалуулан, өгүүлж байхдаа догдолж буйг нь бяцхан охиныхоо хоолойноос олжмэдэрлээ.

Цэмцгэр төрхтэй, хажуу тийш нь ялимгүй босгож самнасан гялтганасан хар үстэй өвөөгий минь залуу үеийн дүр зураг нүдэнд буув. Өвөөдөө очоогүй уджээ. Эмээгээ АНУ явсан хойгуур нэг очсоноо саналаа. 80 гарсан ч ануухнаараа, толиотойөвөө минь “Аан охин ирсэн үү” гээд л угтдагсан гэж бодох зуур охин минь “Ээж сонсов уу. Өндөр өвөөгийнэнэ шүлгийг та мэдэх үү” гэв. “Мэднэ ээ” хэмээхэд “Тэгвэл өвөөгийнхийг …”гэлээ. “Өвөөгийнхийг нь ч мэднэ. Чи чухам алийг нь сонирхсон юм”. “Хоёрдугаар ангийн сурах бичгэн дээр байдаг”. “Аан мэднэ, нэр нь юу билээ” хэмээхэд “Шагайн наадгай” гэсэн нэртэй, та мэдэхгүй л байна даа” хэмээн хариу хэлэхийг минь хүлээн нүд нь гялалзаж харагдав. “Үгүй дээ, ээж нь мэднэ. Анх монгол бичгийн сурах бичиг гарахад “Бөхцөг няслах” нэртэй байсан юм. Хожим нь орчин үеийн хүүхдүүд”бөхцөг няслах” гэдэг үгийг сайн мэдэхгүй тул нэрийг нь ийн өөрчилсөн” гэлээ. Тэр “Өвөө надад тэр тухай бас тайлбарласан. Өндөр өвөөгийн “Дондог алга” шүлэг нэгдүгээр ангийн хүүхдийн сурах бичгийн номонд байсан юм билээ. Өндөр өвөө1959 онд бичиж, 1962 оноос 1987 он хүртэл сурах бичгийн номон дээр байсан гэсэн. Өвөөгийн “Шагайн наадгай” шүлэг 1992 оноос хойш сурах бичгийн номонд хэвлэгдэж ирсэн. Танышүлгүүд хэзээ сурах бичгийн номонд гарах вэ. Таны шүлгүүдийг өвөө бас үзүүлсэн. Надаас хүүхэд гарахад миний хүүхэд бас ингээд л эмээгийн шүлэгбайдаг гээд яривал гоё юм биш үү. Түүний хүүхэд бас миний тухай, удмаараа… гэж дуржигнуулснаа”Гэхдээ би чадах болов уу” гээд дуу нь сулраад явчихав. “Миний охинчадалгүй яах вэ. Ээж ньхүүхдэд зориулсан шүлэг бичиж байгаагүй” гэлээ. Охин бид хоёр зорьсонгазраа ирэхэдэнэ яриа төгсгөл болов. Гэвч охины минь ярьсан зүйл сэтгэлийн минь хаа нэгтээнэгэн аялгуу “дон” хийлгэж, өдөржин тэр хөг эгшиг намрын сэрхрүүадил намайг тогтворгүй болгож орхилоо.Дөрөвдүгээр ангийн охин миньхоёрдугаар ангид орсон жилээсээ бусдын зохиосон шүлгийгуран уншиж, өөрөө бичих гэж оролдох болсныгнэхэнсанав. Өдөр тумын амьдралдаа зүтгэсээр бид хэний үр сад гэдгээ ч мартдаг бололтой. Харин үүнийгохин минь сэрээв.

1960-1980 оны багачуулөвөөгийн минь шүлгийгсайн мэднэ. “Анч хүү”,(1960) “Дондог алга”,(1959)”Бяруу Бамбар” хоёр(1961)гэсэн хүүхдэд зориулсан шүлэг найраглалынх нь ном гарч байв. Охины миньон сартай нь дуржигнатал цээжилсэнөндөр өвөөгийнх нь “Дондог алга”шүлэг1962-1987 он хүртэл нэгдүгээр ангийн сурах бичгийн номондтасралтгүй хэвлэгдэн гарч байсан юм. Энэ шүлгийг цээжлээгүй, мэдэхгүй хүн тухайн үед байгаагүй юм. “Дондог алга” шүлэг нь өдгөө XX зууны хүүхдийн шилдэг 100 зохиолд бий. Хөдөө аж ахуйн малын их эмч мэргэжилтэйболжАрхангай аймгийн хойд таван сум хариуцан ажиллаж байхдаа төв орон нутгийн хэвлэлд мэдээ, сурвалжлага бичиж нийтлүүлдэг байсан гэдэг. Миний таамаглаж буйгаар 1952 он шиг санагдаж байна. Тухайн үед сонинд юм бичих нь байтугай, бичгийн бүрэн соёлтой хүнховор байсан гэж өвөө минь ярьдаг байлаа.

Аймгаас удалгүй дуудагдаж Хөдөө аж ахуйн яаманд ажиллахаар ирж, сайдынхаа тушаалаар алдарт хоньчин Булганы З.Очир, Ховдын С.Цогтгэрэл, Дорноговийн тэмээчин Н.Хүрээт, Завханы Б.Галиндэв, Хэнтийн үхэрчин Г.Данзандаржаа, Сүхбаатарын адуучин Б.Шарбанди гэх мэт тухайн цагтаа алдар нэр нь түгсэн хөдөлмөрийн баатар, гавьяат нэгдэлчин,хошой болон аварга малчид, тариаланчатарын анхдагч, алтан соёмбын эзэдтэй нүүр тулан уулзахдаа эх орноо нар зөв хоёр тойрсон байдаг. Нэгэнтээ өвөө минь “Надад очоогүй аймаг сум үлдээгүй л юм явдаг.Тэр бүхнээ ном болгож “Хөдөлмөрийн гавьяа” I, II,III ботийг , 1973,1979,1983 онуудад нийтийн хүртээл болгосон. Энэ номказах хэл дээр орчуулагдан казах түмний хүртээл болж байв. Мөн “Алтан соёмбын эзэд” I,II ботийг1976,1985 онд хэвлүүлсэн. “Малчид мэдүүштэй 50 зүйл” I,II хоёрдугаар дэвтэр нь 1962,1967 онд малчдынгарын авлага хэлбэрээр бичиж хэвлүүлсэн нь тухайн үедээ малчдын ширээнд заавал байх номонд тооцогдож явсан удаатай гэж өгүүлдэг. Үүгээрөвөө миньцаг үеийнтэргүүний гэгдэх сайчуудтайнүүр тулан уулзаж, арга туршлагыг ньолон түмэнд түгээн дэлгэрүүлэх үйлсэдуйгагүй ажилласны гэрч олон бүтээлийг нэрлэж болох юм. Нэг талаарэнэ нь хөдөө аж ахуйн салбарт нэгэн суварга босгож чадсан гавьяатай.

Мөн “Улирлындөрвөн өнгө” уран бүтээлийн түүвэр нь утга зохиолд Даваагийн Шаарийбуу гэдэг хүнийг түүний өнгө аясыг үлдээх нэгэн бүтээл болсон байдаг. Хожим нь үр хүүхдүүд нь нийлж байгаад өвөөгийн “Хан-Өндөрийн бараа уст Хануйн чимээ” нэртэйсүүлийн үед туурвисан шүлэг, найраглал, өгүүллэгийг нь 2005 онд ном болгон хэвлүүлж олны хүртээл болгосон билээ. Мэдээж эндтелевиз, радиогийн алтан фондод орсон нийтлэл нэвтрүүлэг гэж арвин их бүтээл өвөөд минь бий. Энэ тухай нь бичвэл маш их урт жагсаалт үүснэ. Өнөөдөр өвөөгийн50 гаруй ном бидний үнэт өв болон аавын минь хойморийг чимж буй. Бас өвөөгийн тухай бусад сэтгүүлчдийн бэлтгэсэн нийтлэл нэвтрүүлэг ч багагүйбайдаг. Тэр дундаас хүүхдийн зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэнЖ. Дашдондог хэмээх эрхэм “Мартагдашгүй гурав” нэртэй теле хөрөг найруулал олны хүртээл болгож, надад гүн гүнзгий сэтгэгдэл үлдээжбайсныг би мартдаггүй юм.

Өвөөгөөрөө бахархах нэгэн дурсамж бол хуучнаар Югослав улсын ерөнхийлөгч Иосеф Броз Титод бэлгийн морь хүргэж өгсөн явдал нь. Тэр үед халуун хошуутай мал гэдэг утгаар ньгадаадын эрхэм дээд зочдод монгол морио бэлэглэдэг ёсон байжээ.Намын төв хороо гэж эрх мэдэлтэй, нөлөөтэй айхтар газар Монголд байсан цаг. Морь хүргэж өгөх бүрэлдэхүүн, мориныхэрэглэх эм тарианы жагсаалт, сайн чанарын өвс тэжээл бэлтгэх бүх зүйлдээрх газраар орж баталгааждаг байж. Ачааны нэг вагоныгморь авч явахад зориулан тохижуулж,замдаа хоол унд хийх жижигзуух суурилуулан, гааль дээр хэрэг болжюуны магадгээд гар хүндрүүлэх 468 ам.доллар, жижиг шилтэй архины сувенир зэргийг удирдлагуудынхаа шийдвэрээр базаажээ. Өвөөтэй минь хамт морь хүргэж өгөх ажилд дөрвөн хүн явж, аяллын багийг өвөө минь толгойлж явав. Энэ үйл явдал бол 1970 оны зургадугаар сард болсон гэдэг. Хамттэр үеийн Чехословак улсын ерөнхийлөгчидбэлтгэсэн морийг хүргэж өгөхөөрмалын их эмчЦ.Цэндээхүү гэдэг хүн явсан байдаг.Бэлгийн морь нь хар голтой, улаан хээр зүсмийнсүмбэ шиг биетэйбайсан гэж ярьж байсныг нь тод санаж байна. Сайд, дарга нарынх нь сонгосон морь гэнэ. Төв хорооноостэдний аяллындамжин өнгөрөх газруудад урьдчилсан мэдээ хүргүүлсэн тулбүх зүйл сайн сайхан бүтэж явжээ.

ЗХУ-ын гаалийн мал эмнэлгийн албаныхан “Ерөнхийлөгч Титогийн морь аян замдаа алжаалж явна уу” гээд л бараг амар мэндийг нь эрэх нь халаг байсан гэж өвөө минь ярьдаг.

Орос орон уудам болохоор15 хоногт 60 гаруй хот тосгодоор дамжинЧехословакт ирж тэндээсээ тус улсын тэргүүний морийг авч яваа нөхөднь салж, замын уртад ижилсэн хоёр морь салахдаабие бие рүүгээхарж,их л гунигтайгаар үүрссэн нь сэтгэлээс нь ергардаггүй байсан гэдэг. Унгарын нутгаар хоёр хоног яваадЮгославынНови-Сад хүрчээ. Замдаа азаар морь нь өвдөөгүй хүрсэн байна.Нови-Са хотноо буумагц нөгөө морины хоёр нүд нь хялаагааддөрвөн мөч нь тэлээд хэвтчихсэн аж. Тусгай вагоноор бэлгийн морийг авч явахаар Югославын мал эмнэлгийн хоёр доктор тосож авахад ийм зүйл болжээ.Өвөө минь, хамт явсан хүмүүс нь ч сандарчмориныхөл, сүүлнээс нь татаж чангаагааднэмэр болсонгүй.Хүрэх газраа ирчихээд нүд аних нь гэж их айсан гэдэг. Гэтэл өнөө морь хэсэг хэвтэж байгаадөөрөө босоод иржээ. Тэгэхэд л морь гэж ямар тэнгэрлэг хийморьтой амьтан болохыгойлгосон гэжбилээ. Титод бэлэглэх морь 20 хоног галт тэргэнд явахдаа нэг ч удаа хэвтээгүй хүрсэн юм билээ.

Бэлгийн морь хүргэсэн бүрэлдэхүүн Югославын дурсгалт газруудаар зургаан өдөр явжээ. Тэд нэг өдөр амьтны хүрээлэндявж байтал авчирсан улаан хээр морь нь өнгө зүс орчихсон тэднийг хараад зөөлнөөр үүрсэж, газар цавчиж байсан гэдэг. Энэ зуур Иосиф Тито гарч ирээд гар барин мэндчилээд”Монгол ах дүүгийн бэлгийг хүргэж ирсэн та нарт баярлалаа” гэжээ. Энэ түүхийг ярихдаа өвөө хэлмэрч нь орос хэлээрцэвэрхэн орчуулсан гэдгийг ” цохон” тэмдэглэдэг.Амьтны хүрээлэнгээс гарахад нь улаан хээр морь хангинаталунгалдаад хоцроход өвөөгийн минь нулимсөөрийн эрхгүй нүдийг нь бүрхээд иржээ. Тэгэхэд хамт явж байсан Элчин сайд асан О.Хосбаяр гуай “Юундаа нулимс унагадаг юм. Чамайг морио өрөвдөөд бус харамлаад уйлж байна гэж барууны хэвлэлүүд шуугиваляана” гэсэнгэдэг. Тэднийг Югославынталынхан тэр болгон гадаадын хүн гаргадаггүй телевизийн цамхаг дахь ресторандаазочлон дайлж, хүн бүрт2500 динар өгчээ. Энэ ньтухайн үеийн монгол төгрөгөөр 14 мянга болж байсан аж. Нэг үгээр хэлбэл манай улсын яамны орлогч сайдын жилийн цалинтай тэнцэх мөнгө байсан гэдгийг өвөө хэлдэг.Энэ явдлын дараахан Монголын Элчин сайд О.Хосбаяр гуайд Иосеф Броз Тито өөрөө биечлэн утасдаж “Морь хүргэж ирсэн хүмүүст өгсөн мөнгөнөөс та нар битгий татвар аваарай. Морь миний өмч учраас тэдэнд өгсөн динар миний хувийн бэлэг” хэмээн ярьсныг өвөө минь хожимсонссон байдаг юм. Өвөөгийн минь жинхэнэ сэтгүүл зүйтэй холбогдсон зам мөр сонин байдаг.Аль хэзээний сэтгүүлч болсон атлаа тухайн үеийн Намын дээд сургуулийн дэргэдэх сэтгүүлчийн курсийг дүүргэсэн юм билээ.

Нэг өдөр ажлаа хийж байхад нь(Хөдөө аж ахуйн яаманд мэргэжилтнээр)салбарынх нь сайд асан Б.Балжинням гэдэг хүндуудаад “Чи Монголын сэтгүүлчдийн холбооны мэдэлд очно” гэжээ. Сэтгүүлчдийн холбооны дарга Ц.Намсрай гуай дээр яваад очтол”Чи энэ айлын дансанд явах ёстой хүн” гэж хэлсэн байдаг.Тухайн үед гурван хүн хамт очиход өвөөг минь ийн онцолсонаж. Тэгээд л “Үнэн” сониноос гараагаа эхлэж “Социалист хөдөө аж ахуй, Шинэ хөдөө” сонин хүртэл бүх насаараа сурвалжлагчаас авахуулаадхариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж тэтгэвэртээ суусан байдаг. Уг нь өвөөг минь сонины эрхлэгч болгох тухай яриагарч байжээ. Гэтэл нэгэн ийм үйл явдал тохиолдсон байдгийг бас дурдалгүй өнгөрч боломгүй санагдав.

Английн хатан хааны төрсөн өдрөөрМонгол дахь Элчин сайдын яам Монголынтухайн үед томд тооцогдох хүмүүсийг өдрийн зоогондурьсан байна. Тэнд өвөө минь очижВьетнамынхэвлэлийн атташе Нгуен Тиху, Болгарынхэргийг түр хамаарагч Ласло Тодоров нартай зэрэгцэн суужээ. Намрын улирал байсан гэдэг. Өрөөнд бүгчим. Өвөөгий минь харалдаа цонх онгорхой байсан тул торгон хөшиг нь хийсч ирээд Нгуен Тиху, Ласло Тодорав, өвөө гурвын өмнөх хундагатай архийг нь асгачихсан байна. Албан ёсны хундага өргөх ёслол болоход заалны зохион байгуулагч тэдний хундагыг дахин дүүргэж. Үүнийг тэнд байсан НАХЯ-ны ажиглагч өвөөг минь хундаганы архи түрүүлээд хөнтөрчихсөн гэж Төв хороонд матаас бичсэн байна. Зэргэлдээх хүмүүс нь гадаадынх тул Төв хорооныхон хэрхэн үнэнийг олж мэдэж чадах билээ. Дэргэд нь монгол хүн байгаагүй тул гүтгүүлээд өвөө минь өнгөрч, сонины эрхлэгч болох асуудал нь чзамхарсанбайдаг. Гэвч өвөөгийн минь замнал, хийж бүтээснийгямар ч атаач хүнарилгаж чадаагүй юм.

Социалист гэгдэж байсанорнуудаасөвөө минь Куба, хойд Солонгос, Вьетнам улсад очоогүйболохоос бусдад ньочиж байжээ.

Хүүхдүүд эцэг эхийнхээавьяас чадварыгнь өвлөхгүй байж болох ч тэдний үнэ цэнийг нь өвлөн авдаг гэсэнүг бий. Харин бидэнд өвөөгийн, аавын минь тэр авьяас өчүүхэн ч боловоршин байгааг мэдэрдэг. Миний бичиж, үгийг амилуулах гэсэн оролдлого миний ааваасэхтэй. Харин аавын авьяас өвөөгөөс минь өвлөгдсөн гэдэгт эргэлзэх юм алга. Түүний баталгаа нь миний охины бичих эрмэлзэл. Энэ бол өвөөгийн минь, Даваагийн Шаарийбуу гэдэг хүний үнэ цэнэ. Энэ хүний үр удамд туурвих, бичих авьяастайхүн зөвхөн аав минь биш юм.Өвөөгийн минь номын дэргэд аавын маань 10 гаруйном бий. Мэдэх хүмүүс нь “Шог зохиолч Ш.Галсанбаатар уу” гээд анддаггүйл юм. Авга ах Ш.Төмөрбаатар. Үеийнхэн нь бол”Иркутскийн сэтгүүлч”гэдгээр нь андахгүй. Иркутсктмалын эмч мэргэжлээр сурч байхаасаа л бичиж, 1990-ээд оны эхэн үед олны анхааралд өртөж байсан. Зах зээлийн шилжилтийн үед шар сонин эрхлэн гаргаж ч явсан. Бас авга эгч Ш.Отгончимэг яах аргагүй өвөөгийн минь нэг тусгал. Тэрбээр МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгсөөд Улаанбаатар радиогийн ерөнхий редактороор ажиллаж байгаад Герман улсад улстөрийн PR -д суралцаад тэндээ Ази, Дорно дахины утга зохиолын судалгааны чиглэлээр ажиллаж буй. Бид болсэтгүүл зүй, утга зохиолын салбарт ажилласан нь болохоос Шаарийбуу гэдэг хүний удам тэр дундаа төрсөн хүүхдүүдээс нь шүлэг, өгүүллэгбичдэггүй хүн бараг л байхгүй гэж хэлж болно. Хоёр жилийн өмнөх цагаан сараар АНУ-д амьдраад арав гаруй жил болсонавга эгч Ш.Эрдэнэчимэг аав, ээж хоёртоо хэмээн амьдрал ухаарал хайрласан шүлгийгцахим ертөнцөд тавьсныг бид үзээд Шаарийбуу гэдэг хүний үндэс угсаа гэдгээрээ бахархах сэтгэл төрж байсан юм. Ш.Эрдэнэчимэг эгч маань эмч хүн. Гэвч тэр хүний сэтгэл зүрхэнд өвөөгийн минь авьяас нэвт шингэсэн гэдгийг бид тэгэхэд олж харсан юм. Авга эгч Ш.Оюунчимэг гэж бас эмч мэргэжилтэй хүн бий. Тэрбээр шүлэг яруу найраг бичлээ гэж сонсогддоггүй чах дүү хамаатан саднаараацуглахад сайханшүлэг уншиж, биднийг сэргээдэг гал цогтой нэгэн. Түүний охин Г.Уранзаяазуныхаа амралтаар АНУ амраад ирэхдээ өөрийн facebookхуудаснаа АНУ-ын тухай чамбай авьяастай гэдгээ харуулсантэмдэглэлээ тавьсан ньбас л олон лайк авсан байсан. Тэр бол манайхныбас нэгэн бахархал юм. Хүний их эмч Сандагийн Лонжидсүрэн хэмээх сайхан бүсгүйтэй ханилан суужөвөө минь арван хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн нь өнөөдөрхэд дахин үржиж, бүх л салбарт өөрсдийнялгарах өнгө аястай яваа нь үр хүүхдийнхээ төлөө хийж бүтээсэн өвөөгийн минь энэ насандаабурууяваагүйн нэг баталгаа юм. Тийм ч учраас үр хүүхдүүдийнхээ сайхан амьдралыг харж яваа. Үр хойчдоо өвөө минь шунаг сувдаг сэтгэлгүй, шударга чин үнэнчээр амьдрахыг чухалчилж, эх оронч халуун сэтгэлтэй байхыг өдөр болгон сануулсаар ирсэн. Уулзах бүртээ биднийгзөв явахыг сургадаг.Нэг удаа өвөөдөө”Одоогийн нийгэмд зөв явна гэдэгхарьцангуй ойлголт … гэхэд “Өөрийнхөөрөөзөв амьдар. Чиний үнэн бусдын үнэн байх албагүй. Хийж буй үйлдлээрээ үнэнийг тогтоо. Ганцаардсан ч хамаагүй тэр бол чиний үнэ цэнэ. Бусдыг дагаж холбирох юм бол чи хүн биш. Албан тушаал, мөнгөний эрэл бол хэлбэр,амьдралын мөн чанар биш. Зүгээр л хүнийг хүн дүрст адгуус болгодог зүйлс. Чиний үнэ цэнийг үр хүүхэд чинь тогтооно” гэжсургаж билээ.

Цагийн эрхээр өвөөгийн минь шанаанд намрын хяруу аль хэдийнэ унасан ч, ухаарал хайрласан үрчлээс бүрээс нь амьдралыг таньж, таныхаа сүмбэр оргил шиг цээжнийнэгээхэн хэсэгттань нөмөрлөж явна, охин нь. Ухаарал шингэсэн үгэндор тань насан туршдааамьдрахыг би хүснэ.

Галсанбаатарын ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Их аварга Хакухо М.Даваажаргал энэ сарын башёд түрүүлбэл 1700 жилийн түүхтэй Японы сумо бөхийн түүхэнд хамгийн дээд амжилтыг тогтоох юм

Энэ удаагийн буланд Нью Жуулчин Турс ХХК-ын Монгол Жуулчны Албаны дарга Б.Алтайтай ярилцлаа.

-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе.Аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч Нью жуулчин турс компаниар сонин сайхан юу байна. Шинэ он гарлаа шинэхэн аяллууд зөндөө л биз?

-Сайн байна уу. Манай компаний бүх харилцагч,үйлчлүүлэгч,бүх зочиддоо шинэ оны мэнд хүргэе. Та бүхэн тарган тавтай өвөлжиж байна уу. Шинэ он гарлаа шинэ аялал шинэ бүтээгдэхүүн арвинтай байна. 2015 оныг дуустал бүх аяллын хуваариуд гарсан байгаа. Энэ сард онцлох аяллууд нилээн хэд байгаа. 01 сарын 21-25-нд Дубай руу шууд нислэгтэй аялал гарахаар төлөвлөсөн байна. 4 шөнө 5 өдрийн аялалд цөөхөн суудал үлдсэн байгаа. Арабын Нэгдсэн Эмират Улсын руу шууд нислэгтэй аяллаар явах нь цаг хугацаа,мөнгө хэмнэсэн үнэхээр ач холбогдолтой аялал болдог. Мөн долоо хоног бүрийн баасан гарагт ОХУ Улан-Удэ Итгэлт хамбад мөргөх аялал,Хайнан, Тайланд, Хонгконг, Америк, Европгээдчиглэл бүр өөр өөрийн онцлогтой сонирхолтой аяллуудыг санал болгож байна.Дэлхийн 30 гаруй оронд тогтмол аяллууд зохион байгуулж байгаа.

-Нью Жуулчин Турсспорт аяллыг дэмжигч олимпийн хорооны найдвартай түнш байгууллага.Өвөл зуны олимп, хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчдийн аяллыг албан ёсны эрхтэй зохион байгуулсаар ирсэн энэ талаар?

-Тиймээбид өвөл зуны 4 олимп, 2 удаагийндэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хөгжөөн дэмжигчдийн аяллыг амжилттай зохион байгуулсан туршлагатай. Олимпийн хороонытүнш байгууллагаар итгэмжлэгдсэн цор ганц компани гэдгээрээ бид бахархаж ажилладаг. Нутаг нэгт Монголчууд нь тамирчдаа уухайлан дэмжих нь тэдний амжилтанд маш чухал нөлөөтэй байдаг.

-Хөгжөөн дэмжигчдийн аялал гэснээс одоо Хацу башё 1-р сарын 10-нд эхэлнэ. Сумо бөхийн хөгжөөн дэмжигчдийн багийн аялал зохион байгуулж байгаа гэсэн.

-Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сумогийн тэмцээн 01 сарын 10-25нд зохион байгуулагдана. Их аварга Хакухо М.Даваажаргал энэ башёд түрүүлвэл 1700 жилийн түүхтэй японы сумо бөхийн түүхэндэх рекордийг монгол хүн эвдэх юм. Бид энэхүү гайхалтай түүхийн гэрч болохыг хүссэн сумо бөхдөө хайртай монгол бөхөө дэмжихийг хүссэн хүмүүст зориулсан аяллаа 01 сарын 23-26нд зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Токио хотоор аялангаа мэргэжлийн сумод шинэ амжилтыг тогтоож байгаа. Хакүхо аваргаа дэмжих аяллын багийн бүртгэл эхэлсэн. Зүгээр нэг сумо үзээд ирэх биш давхар Токио хотоор аялж зугаалах давуу талтай. Дээд зэргийн зохион байгуулалттай үзэж харах юм ихтэй үнэхээр сайхан аялал болно гэдэгт бид итгэлтэй байгаа. Босоо хийморьтой монгол сумочоо дэлхийн рекордийг эвдэхийг уухайлан дуудаж дээлнийх нь захийг мушгин суух азтай завшаан бидэнд тохиолдоод байна.Энэхүү аяллыг хагас бүтэн сайн тааруулж хийж байгаа учраас мөн давуу талтай байгаа. Аяллын зардал нь ирж очих онгоцны тийз, зочид буудал,унаа үзвэр даатгал гээд бүх зардал нь ороод 2850000 төгрөг байгаа. Мэргэжлийн монгол хөтөч дагуулж явах тул аялал маш өндөр зохион байгуулалттай явагдана гэдгийг амлаж байна.Тамирчид ямар их хөдөлмөр зарцуулж амжилт гаргадаг гэдгийг бид орчинд нь очин өөрийнхөө нүдээр үзэж биеэр мэдрэх боломжийг олгож байгаадаа их баяртай байгаа.

-Энэ үнэхээр сайхан ая­лал болно гэдэгт итгэлтэй байна. Танай компани үнэ­хээр спорт аяллыг дэмждэг юм байна. 2016 оны Бразилийн олимпийн хөгжөөн дэмжигчдийн аяла­лыг зохион байгуулахуу?

-2016 оны Зуны олимп үзэх аяллын бүртгэл эхэлсэн байгаа. Олимп гэдэг утгаараа бүх тэмцээний билет бүтэн жилийн өмнө захиалга хийгддэг. Манай спортод хайртай спортыг дэмждэг хувь хүн албан байгууллага олон улсын чанартай тэмцээн, олимпийг үзэж сурч байна. Бүртгэл маш эрт эхэлж эрт дуусдагийг одоо сайн ойлгож байгаа. Зарим хүмүүс хугацаа болоогүй гээд тулгаж захиалах гэтэл бүх бүртгэл жилийн өмнө дууссан байдаг. Анх үүнийг мэдэхгүй олон хүн олимп үзэх аяллаас хамрамсалтайгаар хоцордог байсан. Одоо аялагчдадаа хандаж хэлэхэд эртхэн захиалгаа өгөөдолимп үзэх эрхээ авахыг уриалж байна.

-Удахгүй сар шинийн баяр болно. Сар шинээр ямар ямар аяллууд гарах вэ?

-Сар шинийн баярт зориулсан аяллын бүтээгдэхүүнүүд аль хэдийн бэлэн болсон байгаа. Сар шинээр гадаадад дулаан орноор аялжамрах сонирхолтой хүмүүс их болсон. Тэр дагуу ч их захиалга ирдэг болсон. Тийм ч учраас бид 2 сард нилээд ачаалалтай ажилладаг . Зочдод ойлгомжтой байх үүднээс 2-р сарын аяллаа доорхи хүснэгтээр харуулъя.

-За ингээд Нью Жуулчин Турс компанийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье дараа олон сонин содон аялалтай дахин уулзахыг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Энх-Амгалан: Татвар нэмж, нийгмийн хамгааллын бодлогоосоо татгалзсанаар эдийн засгийн хямралаас гарахгүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

-2015 оны төсвийн тодот­го­лыг хэрхэн харж байгаа вэ. Ерөнхий сайдын хэлсэнчлэн сайн тодотгол орж ирсэн үү?

-2015 оны төсвийг яагаад тодотгох болсон бэ гэдэг асуудал байгаа юм. УИХ 2015 оны төсвийг баталснаасаа хойш нэг их наяд төгрөгийг багасгах гэж байна. Төсвийн тодотголоор орлого, зарлага талдаа нэг их наяд төгрөгийг багасгах юм. Зардал хэмнэхдээ хэд хэдэн зарчмуудыг барих ёстой. Энэ удаагийн төсвийн тодотгол нь 2015 оны хямралыг гэтлэх тодотгол байх ёстой гэж бодож байна. Харин 2015, 2016 он бол эдийн засгаа тэлэх бодлого явуулах он жилүүд байх нь илүү үр дүнтэй. УИХ-аас хэмнэлтийн горимд шилжих 134 дүгээр, эдийн засгаа эрчимжүүлэх 47 дугаар тогтоол гээд хоёр тогтоол гарсан. Уг тогтоол дээр тусгасан сумын Засаг даргаасаа эхлээд орлогчгүй байя гэсэн зарчмуудын дагуу орж ирсэнгүй. Ингэснээрээ бүсээ чангалж чадаагүй гэ­сэн үг л дээ. Хэмнэлтийн гори­моос танаж болохоор байхад нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадсангүй. Бид хям­рал яриад байгаа хэрнээ тат­варыг нэмж хямралаас гарч болохгүй. Түүнчлэн нийгмийн салбарынхаа бодлогоо тат­гал­заж болохгүй гэж харж бай­гаа.

Нийслэл дээр Нийслэл хотын татвар нэмнэ гэж бай­на. Хөрөнгийн татвартай хол­боо­тойгоор Малын хөлийн тат­вар, Автомашины татвар, Үл хөдлөх хөрөнгийн татвар, орон нутагт татваруудыг нэмэх хуулийн хуулийн төсөл өргөн барьж байгаад харамсч байна. Ганц жишээ дурдахад Үл хөдлөх хөрөнгийн татвар 0.6-1 хувь байсан бол одоо өргөн барьснаас нь харахад эдгээр татваруудыг гурав дахин нэмэхээр байгаа юм. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа 70 гаруй мянган аж ахуй нэгж бий. Эдгээр аж ахуй нэгжүүд бүгд үл хөдлөх хөрөнгөтэй. Хамгийн бага үл хөдлөх хөрөнгөтэй аж ахуй нэгж 100 сая төгрөгийн хөрөнгөтэй байгаа гэж бодоход хуучин 10 сая төгрөгийн татвар төлдөг байсан бол дээд хэмжээ болох гурав дахин нэмлээ гэхэд 30 сая төгрөг төлөхөөр тусгагдсан. Энэ нь өөрөө эдийн засгийн хямралтай хүнд байгаа цаг үед баялаг бүтээгч, татвар төлөгчдөд маш их дарамт үүсгэх юм. Бизнест бол бизнесийн зардлын 40 хувь нь татварын зардал байна гэж яриад байгаа. Гэтэл үүн дээр нь дахиад татварын ачаалал нэмэх гээд байна.

Суудлын автомашин бол жижиг аж ахуй нэгжийн орлого олдог арга хэрэгсэл нь байхгүй юу. Нөгөө талаасаа манай бизнес эрхлэгчид “Татварын орчин тогтвортой байх ёстой” гээд байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ төсөв батлах, төсвийн тодотгол орох бүртээ татварыг нэмэх байдлаар оруулж ирж байна. Нэмэхдээ зорилтот татвар биш төсвийн тасарсан байдлыг татвар нэмэх байдлаар оруулж ирж байгаа нь өөрөө буруу зарчим. Монгол Улсад үйлчилж байгаа татварын бодлогын алдаа завхрал гэж үзэж байгаа. Үүнийг бид засч залруулахёстой.

Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр приус машин дээр жишээ авч ярьсан. Приус машин бол цахилгаан хэрэглэж явдаг агаарын бохирдлыг багасгахад тодорхой үр дүнтэй машин. Тэгсэн мөртлөө дандаа бага орлоготой иргэд унаж байгаа. Приус машин дээр 38 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол гурав дахин нэмэгдүүлснээр баталбал 108 мянган төгрөгийн татвар төлөх гээд байна. Ийм нөхцөл байдлыг бий болгож хэрхэвч болохгүй. Мөн малын хөлийн татвар дээр татвар тавьж болно. Гэхдээ Малын хөлийн татварыг зориулалтын буюу бэлчээрийн талхлалт, бэлчээр ашиглалтыг нэмэгдүүлэх, худаг ус гаргах тал дээр ашиглахаас биш төсвийн алдагдлыг нөхөх арга хэрэгсэл болгож болохгүй шүү дээ. Татварт тавих зарчмууд нь энгийн байх ёстой. Хэнээс ямар татвар авах юм. Зориулалт нь яах юм гээд бүх зүйл нь тодорхой байх хэрэгтэй. Өнөөдөр манайд энэ зарчим алдагдаж байна. Ерөнхий сайд маань “Нэгдүгээрт эдийн засаг, хоёрдугаарт эдийн засаг, гуравдугаарт эдийн засаг” гэж байсан. Гэтэл на­чир дээрээ “Нэгдүгээрт тат­вар, хоёрдугаарт татвар, гуравдугаарт татвар” гэсэн зарчим руу орж байгаа нь хэлсэн амнаасаа буцаж бай­­на гэсэн үг. Засгийн га­зар бизнесийн орчноо тогтворжуулна, сайжруулна гээд байгаа мөртлөө төсвийн тодотгол хийхдээ татварын дарамт үүсгэх гээд шууд аж ахуй нэгжид ачаа үүрүүлсэн татвар оруулж ирсэнд харамсч байна.

-Та Төсвийн тодотгол хэлэлцэж байхад “Хямралаас ямар өртөг зардлаар гарах вэ гэх бодлогын сонголтыг УИХ дээр яримаар байна. Эдийн засгаа тэлэх хувил­баруудаа яримаар байна” гэдгийг мэдэгдсэн. Яг ямар хувилбарууд байж болох вэ?

-Бид дан ганц хэмнэлт гэхээсээ илүүтэйгээр энэ хямралаас эдийн засгаа тэлж гарах ёстой. 2016 оны ДНБ-ий өсөлт 9, 2017 оных 10 хувь байгаа. Энэ өсөлтийг хаанаас хийх гэж байгаа юм гэдгээ тайлбарла гэж Ерөнхий сайдаас шаардаад байгаа юм. Төсвийн тодотголтой хамт Төсвийн хүрээний мэдэгдлийг батлаад эхэлсэн. 2015 эдийн засаг долоон хувь өснө гэсэн. Дээр хэлсэн бусад өсөлтүүдийг яг хаанаас хийх гээд байнаа. Яг ямар хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хийх вэ. Оюу толгой, Таван толгой, УИХ-аар стратегийн ордоос хасагдсан Гацуурт, Цагаан суваргын орд, Таван толгойн цахилгаан станц, Улаанбаатарт баригдах тавдугаар цахилгаан станц хөдлөх үү, үгүй юу. Энэ мэтчилэн асуудлуудаа Ерөнхий сайд УИХ дээр оруулж ирэх хэрэгтэй. Төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг бол ирэх гурван жилийн бидний эдийн засгийн зорилт байхгүй юу. Яаж иргэдийнхээ ахуй амьдралыг дээшлүүлэх юм, валютын ханш хэд байх юм, хэдэн ажлын байр нэмэгдэх вэ, гол нэрийн бараа бүтээгдэхүүний инфляци хэдэн хувьд байх вэ. Гэтэл 2015, 2016, 2017 онууд дээр бүгдэд нь долоогоор тооцчихсон байна. Долоон хувь гэдгээ яг ямар аргачлалаар гаргасан юм. Тиймээс мөн­гө­ний бодлогоороо тайл­барлах шаардлагатай байна. Дөрвөн их наядын өртөгтэй үнэ тогтворжуулах хөтөлбөр цаашид хэрэгжих юм уу. Энэ бүгдийгээ Төсвийн хүрээний мэдэгдэлдээ тусгах шаардлага байна. Инфляцийг гүйцэтгэлээр нь харахаар 15-18 хувь байна. Валютынхаа эх үүсвэрийг яаж шийдвэрлэх гээд байгаа юм. 2008-2009 онд бид хямралд өртөж түүнийг давсан. Тухайн үед Монгол Улсын эдийн засаг долоон их наяд байсан. Валютын нөөцийг бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт Оюутолгойгүйгээр 800 сая ам.доллар байлаа. 2015 оны гүйцэтгэлээр Монгол Улсын ДНБ 21 триллион буюу 21 их наяд төгрөг хүрсэн. Гадаадын хөрөнгө оруулалт нь харин 2008 оных шигээ агшаад 800 сая ам.доллар болсон. Гэхдээ үүний 50 хувь нь Оюу толгойгоос орж ирнэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаас 4.6 тэрбум ам.доллар орж ирдэг байсан нь өнөөдөр 800 сая ам.доллар болчихоод байна. Үндсэндээ зургаа дахин агшчихаар валютын эх үүсвэр нь байхгүй болчихсон. Валютын эх үүсвэр экспортоос бүрддэг. Экспортод гаргадаг гол нэрийн бараа бүтээгдэхүүн болох зэс, нүүрс, төмрийн хүдэр нь өрсөлдөх чадваргүй болчихсон.

-Яагаад өрсөлдөх чадвар­гүй болчихсон юм бэ?

-Бид тээвэр ложистикийн­хоо асуудлыг шийдэж чадаагүй. Түүнээс болоод бид эндээс доллар олж чадахаа байсан. Биднийг төмөр замын цариг дээр 7-8 жил хэрүүлийн алим шидэлцэж байх хооронд Хятад руу нүүрс нийлүүлдэг байсан бидний орон зайд ОХУ ороод ирчихсэн. Царигийн хэрүүлээс болж Монгол алдаж, Орос хожсон. Тэгвэл хоёр дахь долларын эх үүсвэр гадаадын шууд хөрөнгө оруулалтаас орж ирдэг. Монгол Улс 2008 онтой харьцуулахад гурав дахин их буюу 21 триллионы эдийн засагтай болчихоод байхад валютын эх үүсвэрийг бүрдүүлдэг гадаадын шууд хөрөнгө оруулалт 800 сая байгаа. Ингэснээр монгол төгрөгийн худалдан авах чадвар уначихаад байгаа юм. Валютын нөөц гэдэг чинь ийм чухал зүйл байхгүй юу гэдгийг ард иргэдэд энгийнээр ойлгуулж өгөх ёстой. Одоо төлбөрийн балансын хямрал гэж яриад байна. Импортоор бараа авахад Монголбанк доллар гаргаж өгдөг. Энэ хэлбэрээрээ явбал 2015 онд шатахуунаа авах долларын эх үүсвэр байна уу. Монгол Улсын буцаан төлөх зээл доллараар төлөгдөнө. Аж ахуй нэгжийнх ч мөн адил. Ийм эх үүсвэр Монголбанкинд байна уу гэдэг асуудал байна. Эх үүсвэрийг бид экспорт хийж байж, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийг нэмэгдүүлж байж олно.

-Гишүүдийн ярианы гол сэдэв болоод буй өрийн таазыгнэмэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарах боломж байгаа юм уу?

-Өрийн босго анхдагч асуу­дал биш. Нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийг яаж хангах юм. Хоёрдугаарт, эдийн засгийн өсөлтийг хангахад ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх вэ. Үүгээрээ дамжуулан Монгол Улсад хэдий хэмжээний валютын нөөц орж ирэх юм гэдэг чинь өрийн босготой холбогдож байгаа асуудал байхгүй юу. Үндсэндээ өрийн босгыг 70 хувь болгоно гээд Засгийн газар оруулж ирж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын хуулиар 40 хувь байх ёстой. Бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн ганцхан заалтыг яриад байж болохгүй байхгүй юу. 40 хувьд нь агшаачихаар эдийн засаг хэдэн хувиар агших юм. Эдийн засгаа агшаачихаар хэдэн мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, хичнээн хүн ажилгүй болох юм. 60 мянган орон сууцны зээлд хамрагдсан иргэд яах юм гэсэн эдийн засгийн хүндрэлүүдээ тооцож байж улс төрийн хариуцлагатай шийдвэр гаргах ёстой. Одоогийн байдлаар өрийн хэмжээ 55 хувь хүрчихсэн гэж байна. УИХ хууль зөрчөөд яваад байж болохгүй. Нэгэнт 55 хувьд хүрчихсэн тул УИХ дор хаяж 55 хувьд нь өрийн босгоо батлах ёстой. Цаашдаа өрийн босгоо нэмэхийн тулд ямар төсөл хөтөлбөр дээр төр мөнгө хийх ёстой вэ бодлогоо гаргаж байж явах шаардлагатай. Хувийн хэвшлээр хэрэгжүүлж болох зүйлийг нь хийлгэх хэрэгтэй. Жишээ нь цахилгаан станцыг хувийн хэвшил аваад явчих боломжтой. Хамгийн гол нь асуупал болох тарифыг нь нэмээд зах зээлийн горимтой тэнцүүлээд өгвөл эрчим хүчний салбар Харилцаа холбооны салбартай адилхан явчихна. Тариф нь бизнес эрхэлж байгаа хүмүүст ашигтай харагдах юм бол эрчим хүчний салбарт төр нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Тавантолгойн станц, тавдугаар цахилгаан станц дээр төр хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй. Хөрөнгө оруулалт хийх үед тариф нь хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээнд байлгахад болно. Төмөр замд төр мөнгө хийх шаардлага алга. 1.5 тэрбум ам.доллар босгочихоод хувийн хэвшлийн хийж болох зүйлийг төр хийж, хувийн хэвшилтэйгээ өрсөлдөөд эхэлсэн нь буруу байсан.

-Та хотын татварын тал дээр байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаа­нууд дээр нэлээд ширүүхэн байр суурийг илэрхийллээ. Эдийн засгийг хүндрэлээс татвар нэмж гардаг практик байхгүй гээд байгаа…?

-Хотын татвар одоо өргөн барьснаар аж ахуй нэгжид оногдуулсан, аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, аж ахуй нэгжийн борлуулсан бүтээгдэхүүн дээр нь нэг хувийн татвар авч болохгүй. Улаанбаатар хотод амьдарч буй иргэд хотын татвар байж болно. Э.Бат-Үүл даргын тайлбарлаж байгаа шиг худалдааны татвар бий болговол Монгол Улсад НӨАТ, Импортын албан татвар, Аж ахуй нэгжийн орлогын албан татваруудыг эвдчихнэ. Манай бизнесийнхэн татвар өндөр байна гэж хэлэхгүй байгаа. Харин татварын орчин тогтвортой байх ёстой гээд байгаа юм. Татварын бодлогын шинэчлэлт хийх гэж байгаа бол маш тооцоо судалгаатай хийх хэрэгтэй. Тэгж гэмээнэ жинхэнэ утгаараа бодлогын шинэчлэл болно.

-Ерөнхийлөгч бизнес эрхлэгчдийг дэмжих ёстой. Татварын бодлогыг уян хатан болгох, хариуцлагатай байхыг санууллаа. Энэ тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Яг үнэн. Татварын орчноо нэгдүгээрт тогтвортой байлгах ёстой. Мөн шалгалт, лицензүүдийнхээ тоог цөөлөх ёстой. Тэгэхээр Зөвшөөрлийн тухай хуулиа даруй батлан гаргах шаардлагатай болно. Өнгөрсөн жил татваруудаас төлөвлөгөөгөө давуулан авсан ганц орлого бол аж ахуй нэгжүүд дээр очиж шалгалт хийсэн зөрчил хяналт шалгалтын орлого л хэд дахин нэмэгдсэн. Энэ бүрт хяналт шалгалтын тоо нэмэгдэж байна гэсэн үг. Иймэрхүү байдлаар явж болохгүй. Баялаг бүтээгчдэд асар их дарамт болон ирж байгааг мэдэж баймаар юм даа. Тэгэхгүйгээр Ерөнхий сайд нь эдийн засаг, эдийн засаг гэж маань мэгзэм шиг хэлж байгаа хэрнээ “Нэгдүгээрт татвар, хоёрдугаарт татвар, гуравдугаарт татвар” гэж явж болохгүй л дээ.

-Төсвийнтодотголд Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслүүдээсорж ирэх мөнгөний урсгалыг төсөвт суулгаагүй байсан. Хэлэлцээрийн ширээний ард суусан төслүүдэд ахиц гарахгүй юм уу?

-Цагаан суваргын орд, сая байнгын хороогоор хэлэлцсэн 60 тонн алтны нөөцтэй Гацууртын ордын төслүүдээ хэрэгжүүлэх ёстой. Чингэс бондоор санхүүжүүлэгдэж байгаа 888 төслүүдээ хөдөлгөнө гэж бодож байгаа юм уу. Хэрэв тийм бол эдийн засгийн өсөлт, валютын нөөц, гол нэрийн инфляцидаа яаж нөлөөлөх вэ гэдэг судалгаа төсөөлөл чинь хаана байгаа вэ гэдгийг Ерөнхий сайдаас шаардаад байгаа. Энэ тооцоо судалгаануудаа УИХ дээр маш тодорхой ойлгомжтой ярих ёстой.

-Гацууртын ордыг страте­гийн ордод оруулах нь зөв юм уу?

-Төр Стратегийн 15 орд дээрээ төр хувьцаа авдаг байдлаар явж болохгүй. Энэ буруу зарчим. Бид Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгээ баталсан. Тиймээс төр зөвхөн лиценз олгодог байх ёстой. Цаашид байгалийн нөхөн сэргээлт, хяналт шалгалт гээд зохицуулалтынхаа түвшинд оролцох шаардлагатай. Гацууртын орд бол жижигрүүлсэн Оюутолгой шүү гэдгийг би хэлээд байгаа. Төр 34 хувь аваад ямар зовлон бэрхшээл амсч байгааг бэлхнээ харж байгаа биз дээ. Энэ бол үе үеийн Засгийн газрын зовлон биш Монголын зовлон болчихоод байна. Тиймээс өмнө нь гарсан алдаатай бодлогуудыг засч залруулах ёстой. Нэг халтирсан газраа дахиж халтирч унаад байж болохгүй.

-Төсвийн тодотголын төслийг харж байхад нийгмийн халамж нилээн танагдах шинжтэй байна. Та өөрийн цахим хуудсаараа “Одонтой эхчүүдийн мөнгө болон хүүхдийн 20 мянгыг хүүхэд бүрт үргэлжлүүлэн олгох ёстой. Энэ бол халамж биш хүн амаа өсгөх нийгмийн бодлого” хэмээн уриалсан байна лээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Энэ бол яах аргагүй хүн амаа өсгөх бодлого. Монгол Улсын хэмжээнд нийт 830 гаруй мянган өрх байна. Тэгвэл дөрвөөс дээш хүүхэдтэй өрх 17 мянга байгаа юм. Манай орон нэг сая хүнтэй болсноос хойш 27 жилийн дараа хоёр сая хүнтэй болжээ. Дахиад 27 жилийн дараа гурван сая болох гэж байна шүү дээ. Нэг саяар нэмэгдэх тоолонд 27 жил зарцуулаад байна. Монгол Улсын хүн ам нэг сая болоод хоёр сая дахь иргэн зөв бодлого явуулсан бол 20 жилийн дотор болох байсан. Тэгвэл гурван сая дахь иргэн 10 жилийн дотор төрөх боломжтой байв. Хугацаа нь улам богиносох байтал 27 жил хэвээрээ байгаа биз. Энэ нь хүн амаа өсгөх нийгмийн бодлого байх ёстой. Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ нэг хүүхэдтэй байх бодлогоосоо татгалзаж байна. Бид хүн амаа өсгөх бодлого бол одонтой эхчүүд, хүүхдийн мөнгө, жирэмсэн байхдаа болон амаржсаны дараа авдаг 40 мянган төгрөгийн өгөх ёстой. Энэ бол халамж биш. Хүн амаа өсгөх бодлого. Одон авч байгаа эхчүүдийн тоо 202 мянга байна. Эднээс нэгдүгээр зэргийн одон авч байгаа эхчүүд 93 мянга байгаа бол хоёрдугаар зэргийн одон авч байгаа эхчүүд 95 орчим мянга байгаа юм. Социализмын үед олон хүүхэд төрүүлэн тэтгэвэрт гарсан эхчүүдэд мөнгө өгөхгүй гэж болохгүй. Тэд Монгол Улсыг нэг сая, хоёр сая, гурван сая хүнтэй болгоход эрүүл мэндээрээ хохирч гавьяагаа байгуулсан хүмүүс. Энэ хүмүүсийн одонгийн мөнгийг танаж болохгүй. Энэ халамжийн бодлого биш. Халамжийн бодлого гэдэг бол хоолны талон, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ өгдөг мөнгө, орлого багатай иргэдэд халамжийн сангаас өгдөг мөнгө. Ч.Сайханбилэгийн Шийдлийн Засгийн газар Нийгмийн бодлогоосоо татгалзаад байгаа юм уу, Халамжийн бодлогоосоо татгалзаад байгаа юм уу. Цаашдаа Монголын төр хүн амаа өсгөх нийгмийн бодлого гэж байх юм уу. Хүүхдийн 20 мянгыг эцэг эхчүүдийн орлогын түвшингээс хамаарч хасдаг нь буруу. Энэ нь боловсролын даатгалын сан хэлбэрээр ажиллаж байдаг. Хүүхдүүдийн ирээдүйд хуримтлал үүсгэхэд хэрэгтэй. Тиймээс Хөрөнгө оруулалтын сан байгуулах ёстой. Энэ сан нь хоёр талын ашигтай. Нэгдүгээрт үр хүүхдүүдэд ашигтай бол хоёрдугаарт хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ашиглах нь зүйтэй. Энэ нь улс болон хүүхдүүдийн ирээдүйд хэрэгтэй юм.

-Хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалт маш их хийлээ. Төр харин тен­дерийнх нь мөнгийг өгөхгүй удаж байна. Гүйцэтгэлийн мөнгөө авч чадахгүй байгаа компаниуд банкны зээлээ өгч чадахгүй хаалгаа барихдаа туллаа. Яах ёстой вэ?

-Энэ маш аюултай. Өнөөдөр компаниуд арилжааны банкуудаас авсан зээлийн хэмжээ үндсэндээ долоон их наяд төгрөг болж байна. Энэ зээлийн ихэнх нь үйлдвэрлэлийнх бус төсвийн хөрөнгө оруулалтаар буюу эргэн төлөх нөхцөлөөр хийсэн ажлууд хийсэн. Цэцэрлэг, сургууль, зам бариулчихсан юм чинь төр мөнгийг нь өгөх ёстой. Тэгэхгүй бол олон мянган хүн ажилгүй болж моргейжийн тэргүүт зээл авсан хүмүүс яах юм. Моргейжийн зээлээ төлж чадахгүй бол ямар нөхцөл байдал үүсэх вэ. Ойлгомжтой. Нөгөө талдаа банк санхүүгийн салбараа татаж унагах аюултай. Банкны чанаргүй зээлийн хэмжээ улирал бүр өсч байна. Одоо банк санхүүгийн салбарт маш том эрсдэл үүсч байгаа. Төр өөрөө аж ахуй нэгжүүдээ дампууруулаад банк санхүүгийн салбараа татаж унагаж болохгүй.

Төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн компаниудын мөнгийг 100 хувь өгөх нөхцөл боломжийг Их хурал бүрдүүлсэн. Энэ бүгд дотоодын бондоор явж байгаа. 2014 онд 90 гаруй тэрбум төгрөгөөр өрийн бичиг бичиж өгсөн. Цаашдаа татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсвийн ямар хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж байх юм гэдгээ шийдэх ёстой. Ганц жишээ дурдахад Хөвсгөлд нэг тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 100 хүүхдийн цэцэрлэг баригдсан байхад яг хажууд нь хувийн хөрөнгө оруулалтаар 450 сая төгрөгт багтаан яг ижилхэн цэцэрлэг барьсан байна. 450 саяар барьсан цэцэрлэг нь хамаагүй чанартай байх жишээтэй. Нэг тэрбум төгрөгөөр 100 хүүхдийн чанаргүй цэцэрлэг барих 450 саяар 100 хүүхдийн чанартай цэцэрлэг барих хоёрын хооронд асар их ялгаа бий. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагатай зарцуулах ёстой. Энэ мөнгө УИХ-ын 76 гишүүний мөнгө биш. Төсвийн бодлогын реформыг хийх шаардлагатай. 100 гаруй төрийн өмчит компаниуд жил бүр алдагдалтай гарч байна. Ийм олон алдагдалтай төрийн өмчтэй байж болохгүй. Үүнийг хувьчлах ёстой.

Э.ЭНХБОЛД

Categories
мэдээ цаг-үе

“Эрдэнэс-Таван Толгой” ХК 2014 онд зах зээлийн хүндрэлтэй нөхцөлд амжилттай ажиллажээ

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал М.Мягмар-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай хамт олонд баяр хүргэе! Өнгөрсөн оны хувьд хамгийн их нүүрс экспортлосон компани танайх болж чаджээ. 5,7 сая тонн нүүрс борлуулсан нь чамлахааргүй тоо санагдаж байна. Энэ тоог нэмэх боломж байсан уу?

-Баярлалаа. Юуны өмнө энэ өдрийн мэндийг уншигчдадаа хүргэе. Бид 2014 онд осол эндэгдэлгүй, байгаль орчинд хор хөнөөлгүй,үр ашигтай үйлдвэрлэл явуулсан амжилт үзүүлж чадлаа. Энэ бол хамгийн гол амжилт.2014 оннүүрсний салбарт ажилладаг аж ахуйн нэгжүүдийн хувьд хүч сорьсон жил байлаа. Бид анх 2013 оны сүүлчээр 2014 онытөлөвлөгөөгөө гаргахдаа нүүрсний зах зээлийн чиглэлээр мэргэшсэн томоохон судалгааны байгууллагууд болох www.sxcoal.com, Platts, Mc closkey-ийнсудалгаа, дүгнэлт, тайлан дээр тулгуурлаж цаашид зах зээл дэх нүүрсний үнэ харьцангуйгаар тогтворжих төсөөлөл дээр тулгуурлаж боловсруулсан. Энэ утгаараа харьцангуй өөдрөг төсөөлөлтэйгөөр Цанхийн зүүн хэсгээс 5 сая, баруун хэсгээс 6 сая тонн нүүрс тус тус олборлож, борлуулах төлөвлөгөөтэйгөөр 2014 оныг эхлүүлсэн. Гэвч дэлхийн зах зээл, Хятадын нүүрсний зах зээл дэх нүүрсний үнийн бууралт2014 оноос эхэлж, өнөөг хүртэл даруй 37 хувь уначихсан. 2014 оны эхний улирлын байдлаар үнэ нь 25 хувиар унасан нь 2014 оны стратеги төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болгосон. Тухайн цаг мөчтэй давхцуулж Шинэчлэлийн Засгийн Газрын санаачлагын хүрээнд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний уурхайн компаниуд Гаалийн Ерөнхий Газар, Хил хамгаалах Ерөнхий газар, УМХЕГ, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газар гэсэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн. Энэ төлөвлөгөөний хүрээнд манай компани Гашуун сухайтын боомтоор 6 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ажилласнаар өнөөдөр биелүүлээд байгаа нь энэ юм. “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн төлөвлөгөөгөө биелүүлж амжилттай ажиллахад Засгийн газрын дэмжлэг, хамтран ажилласан төрийн байгууллагуудын хүнд сурталгүйгээр, түргэн шуурхай, ажлын уялдаа холбоо сайтай ажилласан нь ихээхэн дэм болсон бөгөөд “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн удирдлагууд, хамт олны уйгагүй зүтгэл, хөдөлмөрийн дүнд ажлынхаа үр дүнг үзэж чадлаа. Ингэснээрманай компани Монгол Улсад200-аад сая ам.долларын борлуулалтынорлого улсдаа оруулаад байна.

– 2014 онд нүүрсний үнэ 40 хувиар унаж, нүүрсний компаниуд олборлолт, борлуулалтаа бууруулж буй энэ үедтанай компани борлуулалтаа бараг 3 дахин нэмэгдүүлсэн байна. Амжилтад хүрэхийн тулд та бүхэн хэрхэн ажиллав?

– Мэдээж хүч сорьсон энэ нөхцөл байдал биднийг зардлаа танаж, удирдлагын менежментийг сайжруулж, үр бүтээлээ дээшлүүлж ажиллахыг зайлшгүй шаардсан. Үүний хүрээнд юуны түрүүнд зайлшгүй шаардлагагүй зардлуудаа танан, үр ашгаа дээшлүүлж, нэгж бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц өртгөөр зах зээлд борлуулснаар компани ашигтай ажилласан юм. Энэхүү ажлын хүрээнд юун түрүүнд үйлдвэрлэлийн олборлолтын өртгийг бууруулсан. Гэрээт олборлогчидтэй хийсэн гэрээнд өөрчлөлт оруулснаар Баруун Цанхийн гэрээний нэгж бүтээгдэхүүнд оногдох өртгийг 15 хувь Зүүн Цанхийн гэрээний нэгж бүтээгдэхүүнд оногдох өртгийг хоёр дахин багасгасан. Мөн түүнчлэн үйлдвэрлэлийн өртөгтэй тэнцэхүйц өндөр зардал гардаг тээврийн өртгийг30 хувь бууруулж чадсан. Бид зардлаа ингэж бууруулсан ч дараагийн тулгарч байсан томоохон асуудал нь борлуулалтын үнийг нэмэгдүүлэх явдал байсан. Та бүгдийн мэдэж байгаачлан тус компани нүүрсээ хятадын Чалко компанид зах зээлийн үнээс 20 ам.доллараар бага үнээр нийлүүлэх гэрээг 2011 онд байгуулсан. Удаан хугацааны хэлэлцээний үр дүнд Чалкод нийлүүлдэг нүүрсний үнийг зах зээл дэх бодит үнээр нийлүүлэх боломжтойгоор гэрээг шинэчилсэн. Өөрөөр хэлбэл, 2011 онд тохиролцсон 70 ам.долларыг хэлэлцээрийн үр дүнд 92 орчим ам.доллар болгон өсгөж чадсан нь манай хамт олны том амжилт байсан. Энэ асуултын хариултыг дүгнэвэлүйлдвэрлэл болон тээврийн өртгийг багасгаж, борлуулалтын үнийг өсгөснөөр зах зээлд нүүрсний үнэ буурсан хүнд үед манай компани ашигтай ажиллаж чадлаа гэж хэлж болно.

-Компани ашигтай ажиллах бүх арга хэмжээгавсан гэж дүгнэж болох уу?

-Компанийн үр ашгийг дээшлүүлэх нь аливаа компанийн байнга хийгдэж байх ёстой ажил юм. Бидний 2014 онд хийсэн ажлыг дүгнэхэд, “Эрдэнэс-Таван Толгой” ХК-нь ирж буй он жилүүдэд ашигтай ажиллах үндсэн суурь нь тавигдсан гэж хэлж болно.

-Танай компани нүүрсийг түүхийгээр нь гаргаж, монголын экспортоор гаргаж байгаа нүүрсний үнэдсөргөөр нөлөөлдөг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Та энэ асуудалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Аливаа уул уурхайн компани шууд л төслийнхөө үндсэн хүчин чадлаар ажиллаж эхэлдэггүй бөгөөд төслийн үндсэн шатлалаараа ажиллаж эхлэхэд хугацаа шаарддаг. Манай компани шатлалынхаа дөнгөж эхэн үед явж байна. Та бүхний мэдэж байгаачлан Тавантолгой орд газрыг цаашид 50-200 жил ашиглах боломжтой бөгөөд бид төслийг эхлүүлээд гуравхан жилийн нүүр үзэж байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс-Таван Толгой” ХК 20 сая тонн нүүрс угаах, боловсруулах баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж батлуулаад, ус хангамж хийгээд бусад дэд бүтцийн төслүүдээ бэлэн болгочихсон байгаа. Нүүрсний үнэ зах зээлд буурч, нүүрсний компаниудын үнэлэмж буурч, хөрөнгө оруулалтын нөхцөл хүндэрсэн энэ үед орд газраа хямдаар үнэлүүлж, хөрөнгө оруулалт татах нь “Эрдэнэс-Таван Толгой” ХК болон Монгол Улсад ашиггүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нүүрсний зах зээлд тодорхой цаг хугацааны хүрээнд өгсөж, уруудаж хэлбэлздэг. “Эрдэнэс-Таван Толгой” ХК дээрх төслүүдээ эхлүүлэх тохиромжтой хугацааг хүлээж байгаа.

-Танай компани 2013 онд шилдэг татвар төлөгчдийн жагсаалтын 6-рт бичигдсэн. Өнгөрсөн оны хувьд амжилтаа бататгаж чадав уу?

-Яг өнөөдрийн байдлаар санхүүгийн тайланэцэслэн гараагүй байна.Бид ойролцоогоор 60 тэрбумтөгрөгийн татвар төлөхөөр байгаа бөгөөд амжилтаа ахиулна гэдэгт итгэлтэй байна.

-Танд ярилцлагынхаа эцэст өнгөрсөн оныхоо ажлыг дүгнэн нэмж хэлэх зүйл байна уу?

-2014 онд”Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хамт олны, бидний амжилтын салшгүй нэг хэсэг болох гэрээт компаниуд, УМХЕГ, ГИХАЭГ, ХХЕГ,ГЕГ-ын хамт олны хичээнгүй зүтгэлийн үр дүн дээр амжилтад хүрснийг хэлэхэд таатай байна. “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн хамт олныг төлөөлж хэлэхэд бид Монгол Улсын хөгжлийг түүчээлж, дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн компани болохын төлөө хичээн ажиллах болно.

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

Шинэ үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойд зориулсан УИХ-ын дарга З.Энхболдын мэндчилгээ дэвшүүллээ

Монголын нийт ард иргэд ээ!

Өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулах – Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ой тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан шинэ Үндсэн хуулийг батлахад гар бие, оюун ухаанаа чилээн оролцсон Улсын Бага Хурлын гишүүд, АИХ-ын депутатууд, эрдэмтэн судлаачид, хуулийн төсөл боловсруулах, хуралдаанд бэлтгэх ажлыг хариуцсан Улсын Бага Хурлын Тамгын газрын ажилтнууд болон нийт ард түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг дэвшүүлье!

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн төслийг нийт ард түмнээрээ З сар гаруй хугацаанд санал авч, Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцэн Ардын Их Хуралд өргөн барьж, тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын оролцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй.

Ардчилсан шинэ Үндсэн хууль улс орныхоо улс төрийн тусгаар тогтнолыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг бодитой ханган иргэн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, төрийг удирдах хэрэгт оролцох эрхийг нь баталгаажуулан, төрийн эрх мэдлийг тэнцвэржүүлэх зарчмаар хуваарилсан нь өмнөх гурван Үндсэн хуулиас ялгагдах өвөрмөц онцлог юм.

Тийм ч учраас Үндсэн хууль батлагдсан тэр өдрүүдэд Монгол Улс дэлхийн анхаарлын төвд орж, НҮБ-аас “Монгол Улс анх удаа Үндсэн хуульдаа хүний эрх, эрх чөлөөг тусгайлан бүлэг болгож орууллаа” хэмээн цохон тэмдэглэж байлаа.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдсөн 23 жилд Монгол орон улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодитой үр дүнд хүрч, үндсэн хуулийн хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, төрийн бүх шатны байгууллагыг чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулдаг тогтолцоог бүрдүүлж чадлаа.

Сүүлийн хэдэн жилд төрийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, зарим зүйл заалтыг боловсронгуй болгох талаар санал, санаачилга олонтоо гарч байна.

Гэхдээ өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа санал, санаачилгыг нухацтай судалж шийдвэрлэх ёстой гэдгийг 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдон гарч байгаа маргаан, мэтгэлцээн харуулж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай” хуулийг баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн хэн ч халдашгүй амин сүнс болсон үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, хөдөлшгүй зарчмыг өөрчлөхийг хязгаарласан.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь санал боловсруулах шатнаасаа эхлээд нийтэд ил тод байж, иргэд болон олон нийтийн байгууллага, улс төрийн намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авах хуулийн шаардлагыг хангасан байх учиртай.

Нөгөө талаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар гаргасан саналуудыг бусад хуулиудаар зохицуулах боломж байгаа эсэхийг нягтлан судалж, Үндсэн хууль ба бусад хуулиудын уялдаа холбоог сайжруулах нь Үндсэн хуулийн үзэл санааг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хүчин зүйлийн нэг гэдгийг анхаарах ёстой.

Монголын нийт ард иргэд ээ!

Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны дагуу өнө мөнх оршин тогтнож хөгжин цэцэглэх учиртай. Үүний үндэс тулгуурыг 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хууль тунхаглан баталгаажуулсныг дахин хэлэхэд таатай байна. Бидний сахин мөрдөж, хэрэгжүүлж байгаа энэ Үндсэн хууль “Монголын ард түмэн бид…” гэж эхлээд“Мэдэгтүн, сахигтун” гэж дуусдагийн утга учир үүнд оршино.

Тогтвортой төр, хуулийн шударга хэрэгжилт дор төр улс маань хөгжин бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД

2015.01.13

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүн эрх мэдэлд хүртлээ шударга үнэний төлөө явдаг

Английн Ерөнхий сайд асан У.Черчилль”Хүн эрх мэдэлд хүртлээ шударга үнэний төлөө явдаг. Харин эрх мэдэлд хүрээд өөрийнхөө эрх мэдлийг бэхжүүлэхийнтөлөө явдаг” гэх мэргэн үгийг хэлсэн байдаг.Түүний хэлсэн дээрхүг үнэхээр мэргэн, онож хэлсэн байгаа юм. Шударга үнэний төлөө тэмцэж явсан хэн ч бай бусдын эрх ашгийг хамгаалж, тухайн нийгэмд болж бүтэхгүйбайгаагшударгааршүүмжилж, өөрчлөхийг эрмэлздэг. Харин эрх мэдэлд хүрэхээрээ шударга үнэний талаар огт ярихаа больж, зөвхөн өөрийгөө хамгаалж эхэлдэг. Үүнийг олон жишээн дээрээс харж болно.Хүн ийм өчүүхэн амьтан. Бурхан биш учраас эрх мэдэлд хүрэхээрээ өөрийгөө хамгаалж эхэлдэг.Энэ бол хүний мөн чанар юм.Дэлхийн томоохон улс орон болон манай орон ч гэсэн хүн эрх мэдэлд хүрэхээрээ өөрийгөө хамгаалж эхэлдэгмөн чанарыг даган мөрдөж байна. Тийм ч учраас БНХАУ төрийн тэргүүнээ арван жил, бусад орнууд найман жил байлгадаг. Эрх мэдэлд хүрсэн хүн өөрийгөө хамгаалдаг мөн чанар нь тийм ч муу зүйл биш. Харин үүнд тааруулсан бодлого байх хэрэгтэй юм. Хүн мөнх насалдаггүй болохоорбүх зүйлд яардаг юм.

Э.ХҮРЭЛБААТАР