Categories
гадаад мэдээ

Фэйсбүүкт үзэл бодлоо илэрхийлээд ял сонсчээ

Египетийн цагдаа нар Фэйсбүүк хуудасныхаа статус дээр өөрийгөө “шашингүй үзэлтэн” гэж зарласан 21 настай оюутан Карим Ашраф Мохаммедыг саатуулжээ. Шүүхээс түүнийг лалыг шашныг доромжилсон хэмээн буруутгаж, гурван жил шоронд хорих шийдвэр гаргасан байна. Энэ нь шашин шүтээгүйнхээ төлөө хоригдож буй анхны тохиолдол биш аж. 2013 онд Египетэд Шериф Габер Азим хэмээх оюутныг фэйсбүүк хуудаст “шашингүй үзэлтнүүд” гэдэг групп үүсгэсний төлөө 15 хоног саатуулж байжээ. Мөн 2012 онд блогч Албер Сабер Фэйсбүүк постоос болж гурван жилийн ял сонссон ч олон нийтийн дэмжлэгтэйгээр удалгүй суллагдсан аж. Өнгөрсөн наймдугаар сард Египетийн Шашны сан, соёлын яамнаас лалын шашинд үл итгэгсэд болон хэт шүтэгсдийн аль алиных нь харилцааг зохицуулсан хууль баталжээ. Египетийн Засгийн газрын шашны асуудал эрхэлсэн “Дар Аль-Ифта” агентлагаас явуулсан судалгаагаар 87 сая хүн амынх нь 0.001 хувь нь шашингүй үзэлтэн аж.

Categories
мэдээ нийгэм

Судалгааны ажилтанг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Өнгөрсөн оны есдүгээр сарын 22-ны өдрийн 17.00 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт оршин суух Б гэгч нь судалгаа авахаар гэрт нь очсон О гэгчийг олон удаа хутгалан амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэрэг үйлдэгдсэн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр удаа дараа нийтлэгдсэн.

Энэ хэрэгт Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавин ажиллаж, Б-ийн дээрхи үйлдэлд 2014 оны 12-р сарын 30-ны өдөр Эрүүгийн хэргийн тусгай ангийн 91-р зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Нэг хэсэг судалгааны ажилтанг хөнөөсөн Ц.Батхүү гэгчийг сэтгэцийн өвчтэй гэх яриа гарч байсан түүнийг хэрэг хүлээх чадвартай болохыг СЭМҮТ-өөс тогтоосон юм. Тиймээс Орхон аймгийн цагдаагийн газраас Ц.Батхүүд бусдын амь насыг санаатайгаар хохироосон зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлээд байсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ тэврээд амиа хорлохыг завджээ

Баянгол дүүргийн арванхоёрдугаар хороо, VI бичил хорооллын байрны тагтан дээрээс хүүхдээ тэвэрсэн бүсгүй үсэрч амь насаа хорлохыг өчигдөр завдсан байна. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн аврах салбарын бүлгийг очиход сэтгэцийн өвчтэй 31 настай эмэгтэй, зургаан настай хүүхдийн хамт тагтан дээрээс үсрэх гэж байсныг шуурхай ажиллан аюулгүй буулгаж амь биеийг нь аварчээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт үргэлжилж байгаатай холбогдуулан бага насны хүүхдийг хяналтгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, ахуйн хүрээний осол гэмтлээс сэрэмжтэй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Малын галзуу өвчин гарчээ

Аймгуудад малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал, 2015 он гарсаар Увс, Төв, Булган, Өвөрхангай, Хэнтий аймагт галзуу өвчин гараад байна. Тухайлбал :

1.
2015 оны нэгдүгээр сарын гуравны өдөр Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг, “Хусны халх” хэмээх газар малчин Ж.Батаагийн хотонд үнэг орж ирсэнийг өөрсдөө алсан. Мөн 2014 оны 12 дугаарсарын 31-нд иргэн Л.Сономын нохой чононд бариулсан байж болзошгүй гэсэн мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Энэ дагуу аймгийн Мэргэжлийн хяналт, Онцгой байдал зэрэг байгууллагын ажилтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг газар дээр очиж ажилласан байна. Тэд нохойг устган хашаа хороонд нь ариутгал хийн, хоёр малчин айлын нохойнд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлах вакцин хийжээ.

2.
Төв аймгийн Алтанбулаг сумын Дунд хавтгайд өвөлжиж буй малчин С. Ганзоригийн нохой гурван хүн урсан байна. Нохойг устгаж, дээж авч шинжлэхэд галзуу өвчнөөр өвчилсөн гэсэн урьдчилсан онош гарчээ. Хазуулсан хүмүүсийг вакцинжуулсан байна. Сумын Засаг даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын гуравнаас эхлэн 14 хоногийн хорио цээр тогтоож, 150 үхэр, 820 бог малыг вакцинжуулжээ. Мөн өвчнөөсурьдчилан сэргийлэх зорилгоор ойролцоо айлын 10 нохойг устгаж, булшлан ариутган өвчний сэжиг илэрсэн айлын хашаа хороог ариутгаж халдваргүйжүүлсэн байна.

3.
Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр баг “Бага хааны энгэр” гэдэг газарт малчин Г.Ганболдын адуу галзуу өвчнөөр үхсэн байна. Малын эмч, Мал амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар голомт болон ойролцоох өрхийн малд үзлэг, тандалт хийж малчдад зөвлөгөө өгчээ. Үхсэн адууны сэг зэмийг булж, устган шатааж, ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Сумын Засаг даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын тавны өдрөөс 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 242 үхэр, 3231 бог малыг вакцинжуулсан байна.

4.
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутагт нэг үхэр галзуугаар өвчилсөн учир устгаж, халдваргүйтгэл хийсэн байна. Ойр орчимд байсан 100 үхэрт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарьжээ. Одоогоор мал нэмж өвчлөөгүй байна. Арвайхээр сумын Засаг даргын захирамжаар 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.

5. Хэнтий аймгийн Батноров сумаас зүүн хойш 30 км “Булдрууны энгэрт” гэдэг газар өвөлжиж буй Баянбулаг багийн малчин Ш.Ренчиндоржийн үхэр өвчилсөн тухай дуудлага 12 сарын 27-ны өдөр ирсэн байна. Шинжилгээгээр галзуу өвчин болох нь тогтоогдсон учир сумын Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр захирамж хорио цээрийн дэглэм тогтоожээ. Голомтод байгаа 196 үхэрт вакцин тарьсан. Одоогоор нэмж өвчилсөн, өвчний сэжигтэй мал байхгүй байна.

6. Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн малчин Д. Мягмарын хотонд нэг бяруу галзуу өвчнөөр өвчилж үхсэн. Сумын Засаг даргын 2015 оны нэгдүгээр сарын зургааны өдрийн захирамжаар 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Голомтын бүсэд 13 өрхийн 1800 малыг вакцинжуулж байна.

7. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн нутаг “Түмт” гэх газар өвөлжиж буй малчин З. Хурцбилэгийн хотонд 2015 оны нэгдүгээр сарын нэгний өдөр үхэр өвчилсөн байна. Галзуугаар өвчилсөн нь тогтоогдсон учир үхрийг устгаж, халдваргүйжүүлэлт хийжээ. Сумын Засаг дарга захирамж гарган 2015 оны нэгдүгээр сарын гуравны өдрөөс 14 хоногийн хорио цээрийн дэглэм тогтоожээ. Голомтод болон сэжигтэй бүсэд байгаа 3600 мал, амьтанд вакцин хийж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Авто машины татвар ингэж өөрчлөгдөнө

Авто машины албан татварыг нэмэх талаар хэлэлцэж байгаа. Олон нийт prius маркийн автомашины татвар нэмэгдэх нь гэсэн мэдээлэлтэй байсан. Тэгвэл бүх төрлийн машины татвар нэмэгдэх аж. Мэдээллийг доорх зургаас харна уу.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хууль батлах үеийн түүхэн зурагнууд

Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2015.01.13/ Үндсэн хууль тогтоогчдын Холбоны анхдугаар чуулган 09.00 цагаас Төрийн ордонд эхэллээ.

1992 онд Ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталж байх үеийн түүхэн зургийн цомгийг Та бүхэнд толилуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Цагийн ажил хайж байна, ийм ажил байна

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржид энэ долоо хоногт доорх цагийн ажил нээлттэй байна.

Нээлттэй цагийн ажлын байр

1. Борлуулалтын ажил – 10-15 хувиар цалинжина / агаар шүүгч/
2. Зөөгч – номадс
3. Хэвлэлийн захиалга авах ажил – Өнгөт хэвлэл принт
4. Гал тогооны туслах эрэгтэй – 5 хүн – KFC
5. Гал тогооны туслах эмэгтэй – 5 хүн – KFC
6. Пиццаны газар гал тогоонд цэвэрлэгээ – 3 хүн –Italy pizza express
7. Машин угаагч – 5 хүн – Brilliant авто угаалга
8. Машин угаагч- 3 хүн – хувийн
9. Машин угаагч –5 болор авто угаалгын газар
10. Зөөгч – цайны газар
11. Ундааны борлуулагч
12. Боршур тараах ажил
13. Цэвэрлэгээний ажил оппис
14. Барилгын дараах цэвэрлэгээ
15. Оператор эмэгтэй – Итгэлт хөрш сервис
16. Мэдээллийн ажилтан – 5 хүн байнга цаашдаа ажиллах боломжтой хүн
17. Бизнес маркетингийн чиглэлээр сурдаг хүн- 10 хүн –Сурагч сэтгүүл
18. Скаймедиа мэдээллийн ажилтан-15 хүн
19. Судалгаа авах ажилтан- 15 хүн
20. Хүүхэд асрагч
21. Зөөгч- Seatle restaurant
22. Сурталчилгааны ажилтан
23. 5-10 цагийн хооронд ажиллах тогооч

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг олголоо

4eb9c7 10931660 780435225371325 7952020028919941509 o x800

Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсны 23 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэ өдрийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагналыг олголоо.

Б.Чимидийн дүрс бүхий медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг УИХ-ын дарга З.Энхболд гардуулсанюм.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, нэрт хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал бий болгох журмыг Улсын Их Хурлын даргын 2014 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 176 тоот Захирамжаар баталсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Эбола вирусын халдварын үед бэлэн байхаар ХӨСҮТ-т 50 ортой тусгаарлах эмнэлгийг тохижуулжээ

Баруун Африкийн улс орнуудад Эбола вируст халдвар 2014 оны гуравдугаар сараас бүртгэгдэж, улмаар дэлхий нийтийн “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” болохыг ДЭМБ-аас өнгөрсөн наймдугаар сард мэдэгдсэн. Улс орнууд энэхүү халдварт өвчнөөс хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөсний дагуу манай улс ч өнгөрсөн наймдугаар сараас эхлэн тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээд байгаа юм.

Эбола вирусын халдварын үед бэлэн байдлыг хангах чиглэлд Засгийн газрын нөөц сангаас 477 сая төгрөгийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу ХӨСҮТ-ийн 50 ортой тусгаарлах эмнэлгийн засвар, хийн шугамын системийг шинэчлэх ажлыг 67.4 сая төгрөгөөр хийсэн байна. Тус барилгын дотор талын автомат шилэн хаалга, вакум цонх, төмөр хаалга, монитор зэрэг 60 гаруй ажлыг хийж, тоног төхөөрөмжийг суурилуулан, боксжсон өрөөнүүдийг тохижуулжээ. Мөн тус тасгийн хүчилтөрөгчийн хийн хангамжийн системийг шинэчлэн, хийн шугамын засварыг хийж гүйцэтгэсэн байна. Халдварт өвчний асуудал хариуцсан улсын лавлагаа төвийн хувьд энэ засвар үйлчилгээ маш чухал ажил болж байгааг албаныхан онцоллоо.

Мөн улсын хэмжээнд тараагдах Эбола вируст халдварын үед хэрэглэх хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг 409 сая төгрөгөөр худалдан авч, холбогдох байгууллагууддаа хүлээлгэн өгсөн байна. Үүнд, нийт 39 нэр төрлийн багаж, хэрэглэл авсан. Тодруулбал, шүүлтүүртэй амны хаалт, нүдний шил, нүүрний халхавч, мэс заслын маск, комбинзон, халад, хлор агуулсан бодис, монитор, соруулгын аппарат, дуслын шахуурга, яаралтай тусламжийн иж бүрдэл гэх зэрэг тус халдварын дэгдэлтийн үед хэрэглэгдэх багаж, хэрэглэлийг авчээ. Түүнчлэн ХӨСҮТ-ийн тусгаарлах тасагт 7 төрлийн 15 ширхэг тоног төхөөрөмжийг ч нийлүүлсэн байна.

Эбола вируст халдварын үед хэрэглэх дээрхи хувийн хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодисыг улсын хэмжээнд тарааж байгаа аж. Эдгээрийг ХӨСҮТ, МХЕГ, НЭМГ, 21 аймгийн Эрүүл мэндийн газар болон Халдварт өвчний дэгдэлтийн бэлэн байдлын нөөцөд тус тус хүргүүлэх юм байна.

ХӨСҮТ-өөс сургалт, дадлагын чиглэлээр тус бүр 16 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн 4 баг бэлтгэсэн. Баг бүрт халдвар судлагч эмч, клиникийн эмч, лабораторийн эмч, ариутгагч зэрэг мэргэжлийн хүмүүсийг оруулсан байгаа. Тэд ДЭМБ-аас Эболагийн талаар өгч байгаа түр журмуудыг судалж, “Эрт илрүүлж, хариу арга хэмжээ авах систем”-ээс олон улсын мэдээллүүдээ авч ашиглаж байгаа гэнэ. Дээрхи журам заавруудын дагуу улсын хэмжээнд эрүүл мэндийн нийт байгууллагуудад, түүнчлэн ХӨСҮТ-ийн эмч, ажилтнууддаа хичээл зааж, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулжээ.

Categories
мэдээ спорт

Бөхийн барилдаан 14.00 цагт эхэлнэ

Өнөөдөр Үндсэн хуулийн өдөр тохиож байгаа. Энэ өдөр үндэсний бөхийн барилдаан болдог уламжлалтай. Өнөөдрийн бөхийн барилдаан 14.00 цагт эхлэх аж. Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан бөхчүүдийн хувьд цагаан сарын өмнөх сорилго барилдаан болдог онцлогтой.