Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн Өршөөлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Энэ хуультай холбоотойгоор Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль урган гарч байгаа. Өмнө нь татварын өршөөлийн хуулиар татвараас чөлөөлсөн, татвараа нуусан зэргийг зохицуулж байсан бол энэ удаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой, аж ахуй нэгжээ бүртгүүлээгүй зэрэг олон талын эдийн засгийн агуулга бүхий салбарт өршөөл үзүүлэхээр болсон. Хуулийн ерөнхий агуулга нь өөрийнхөө гаргасан алдаа, хууль зөрчсөн үйлдлээ нэг удаа заасан хугацаанд сайн дурын үндсэн дээр ил болговол эрүүгийн болон захиргааны хариуцлага, ял зэмээс нэг удаа чөлөөлөх юм. Ингэснээр сайн засаглал бий болж, цаашдын харилцаагаа хуулийн зөрчилгүй явуулах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Эдийн засаг өсөхийн хэрээр эдийн засгийн гэмт хэргүүд нэмэгдэж, энэ төрлийн хэрэгт шалгагдаж байгаа, шүүхээс ял сонссон хүмүүс ял зэмээс нэг удаа чөлөөлөгдөх боломжтой болох аж. Энэ хууль Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуультай хамт ойрын хугацаанд УИХ-д өргөн баригдах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдлаа

УИХ-ын дарга З.Энхболд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулах захирамжийг өнөөдөр гаргажээ. Ажлын хэсэгт ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад оролцож байсан УИХ-ын долоон гишүүнээс гадна МҮАН, ИЗНН-ын гишүүд нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллах аж.

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлахад УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Л.Цог, Л.Болд, Р.Гончигдорж, С.Баярцогт, Н.Батбаяр нар оролцож байжээ.

Сануулахад, УИХ-ын дарга хоёр жилийн өмнө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий эсэхийг судлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулан байгуулж байсан юм. Тус ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эрдэмтэн судлаачдыг оролцуулсан судалгаа хийхэд “Үндсэн хуульд хэсэгчилсэн байдлаар өөрчлөлт оруулах шаардлагатай” гэсэн дүн гарсан. Энэхүү дүгнэлтээ тус ажлын хэсэг УИХ дахь намын бүлгүүдэд өнгөрсөн жил хүргүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Монгол судлаач бүсгүйн ном шилдэгээр шалгарчээ

Антропологийн ухааны профессор, Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаач Б.Мандухай “Tragic Spirits: Shamanism, memory, and gender in contemporary Mongolia” номоороо Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагналын эзэн болжээ. Хүн судлалын салбарт чухал хувь нэмэр оруулсан шилдэг номд Зүүн Азийн Антропологийн нийгэмлэгээс Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагнал олгодог юм байна.

Тэрээр “Tragic Spirits: Shamanism, memory, and gender in contemporary Mongolia” номондоо коммунизмаас либерал капитализм руу шилжих явцад бөө шүтлэг хэрхэн эргэн сэргэсэн талаар бичжээ. Сонирхуулахад Б.Мандухай өнгөрсөн жил сургуулиасаа Левитаны нэрэмжит хүмүүнлэгийн шагнал, 25 мянган ам долларын судалгааны тэтгэлэг авч байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 343 бага оврын автобус үйлчилгээнээс хасагдана

Нийслэлийн алслагдсан гэр хороолол руу том оврын автобус явах авто замын зорчих урсгал бага байдгаас шалтгаалан бага оврын автобусууд иргэдэд үйлчилдэг. Нийслэлийн Тээврийн газраас бага оврын автобусуудыг журамлан цэгцэлж, тусгай нөхцөл шаардлагын дагуу зорчигч тээврийн үйлчилгээнд оролцуулж, авто тээврийн хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 2014 онд 519 бага оврын автобус стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 бага оврын автобус иргэдэд үйлчилж байна. Үүнээс туслах шугаманд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа юм. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Г.Уянга гишүүн мэдээлэл хийлээ

Гацууртын алтны ордыг ашиглах нэрийдлээр Ноён уулын сав газар дахь түүхийн хосгүй үнэт өвийг устгах эрсдэлтэй талаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Ноён уулын сав газар байрлаж байгаа Гацууртын алтны шороон орд нь 50 тн алтны нөөцтэй. Харин Ноён уулын сав газарт дэлхийн төрт ёсны түүхийн өв болох Хүннү нарын булш, бунхан, хиргэсүүр олноор байдаг. Хосгүй үнэт түүхийн өв бүхий энэ бүсэд зөвхөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг талаас гэхэд одоогоор 42 компани алтны болон төмөрлөгийн ордын лиценз эзэмшиж байна. Мөн УИХ-аар Гацууртын ордыг стратегийн орд болгох асуудлыг хэлэлцэж буй.

Үүнтэй холбоотойгоор “Шударга ёс” эсвлийн бүлгээс УИХ-ын даргад ажлын хэсэг байгуулах санал тавьсан байна. Уг ордыг ашиглахтай холбоотойгоор байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг, хөрсний судалгаа хийх, геологи, геодизийн нарийвчилсан зураглал хийлгэж, ордын болон үнэт соёлын өв бүхий Ноён уулын талбай давхцаж буй эсэх талаар мэргэжлийн үнэлгээг тус ажлын хэсэг гаргах ёстой хэмээн үзэж байгаа гэв. Мөн тус бүс нутаг дахь соёлын өвийг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн, 50 тн алтны нөөцтэй харьцуулж үзэх зайлшгүй шаардлагатай гэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Галзуу өвчин гарсан аймгуудад хорио цээр тогтоолоо

Хөдөө орон нутагт малын галзуу өвчний тохиолдол цөөнгүй илэрч, хөл хорио тогтоогоод байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт, Булганы Рашаант, Баян-Агт, Төв аймгийн Баянцогт, Алтанбулаг сумуудад галзуу өвчин илэрч, хорио цээр тогтоосон байна. Мөн Хэнтийн Жаргалтхаан, Батноров, Дадал, Увсын Улаангом, Хөвсгөл аймгийн Цагаан-Ууланд гарсан галзуу өвчний улмаас тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байгааг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байна.

Өнгөрсөн онд манай улсад 700 мал галзуу өвчнөөр өвчилсөн бол 2015 онд дээрх тоо харьцангуй өсөх магадлалтай байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Г.Буяндорж давж заалджээ

“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох залилангийн хэргийг өнгөрсөн арванхоёрдугаар сард Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэж, Г.Буяндоржид 2 жил 3 сарын хорих ял оноосон.харин Г.Буяндорж анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд ханджээ.

Түүнийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж, нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс баяжмал авч өгөх нэрээр БНХАУ-ын иргэдээс 1,2 сая ам.доллар залилсан, иргэн С.Билэгтээс “Ноёд констракшн” компаниа эргүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэгт буруутган ялласан байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Алтантуяаг хөнөөсөн хүмүүст цаазын ял оноожээ

Малайзын Дээд шүүхээс өнөөдөр /Монголын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэрэгт хоёр хүнийг буруутган ялын дээд хэмжээ оноожээ. Азилах Хадри болон Сирул Азхар Умар нар 2006 онд 28 настай Ш.Алтантуяаг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгтээ цаазаар авах ял сонсчээ. Ш.Алтантуяаг хөнөөсөн залуус бол Малайзын сайд, дарга нарын бие хамгаалагчаар ажилладаг цагдаагийн элит ангийн гишүүд юм. Өмнө нь 2009 онд анхан шүүхээс тэдэнд цаазаар авах ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хүчингүй болгосон байжээ.

Ш.Алтантуяагийн хэрэг нь Малайзын улс төрийн дээд тушаалтнуудтай холбогдож, томоохон дуулиан тарьсан юм. Мөн энэ нь 2002 онд Францаас “Scorpene” шумбагч онгоц худалдан авсан 1.1 тэрбум ам.долларын гэрээтэй холбоотой асар том авлигын хэргийн сэжүүр болжээ. Шумбагч онгоц худалдан авах гэрээнд оролцсон Ш.Алтантуяагийн цогцос Куалу Лумпур хотын ойролцоох ойгоос олдсон билээ. Гэмт этгээдүүд түүнийг буудаж амь насыг нь хөнөөгөөд биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн аж.

Малайзын улстөрч А.Р.Багинда Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдож 2006 онд ял сонссон ч 2008 онд цагаатгасан юм. Францын төрийн өмчит “DCNS” компани Малайзын Батлан хамгаалах яаманд “Scorpene” шумбагч хөлөг худалдаалах гэрээ бай­гуу­лахын тулд Абдул Разак Багиндад 114 сая гаруй еврогийн /142 сая орчим ам.доллар/ хахууль өгсөн хэмээн сэжиглэгдэж буй аж. Тухайн үед одоогийн ерөнхий сайд Нажиб Разак Батлан хамгаалахын сайд байсан аж.

Categories
мэдээ нийгэм

Ажил, хичээл тарах цагийг өөрчилнө

Монголын Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд,

  • Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17:00,
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08:00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09:00 байхаар тогтоосон байдаг.

Харин энэ цагийн хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсгэх нэг шалтгаан болж байгаа юм.

Мөн сургууль цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэдэг.

Тиймээс Нийслэлийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газар хүсэлт тавьсны дагуу Засгийн газрын арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрх”-ийг Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн.

Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргииг судлан үзэхииг үүрэг болгосон.

Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс судалгаа явуулж байна.

Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг нэгдсэн байдлаар гаргасны дараа автозамын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарийн өөрчлөлтийг төлөвлөх аж.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны үнэ өмнөх сарынхаа 0.7 хувиар буурчээ

-Орон сууцны үнийн индэекс 2013 оны нэгдүгээр сараас 18.9 хувиар өссөн бол өмнөх сараас 0.7 хувиар буурчээ-

Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч”, “Монголиан Пропертис” компаниудын консорциум Монголбанкны захиалгаар “Орон сууцны үнийн индекс”/ОСҮИ/-ийн өнгөрсөн арванхоёрдугаар сарын судалгааг хийжээ. Энэхүү тооцоонд тухайн сард нийслэлд зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн 4159 орон сууцны үнийг хамруулан тооцсон байна.

Судалгаагаар Орон сууцны үнийн индекс 2013 оны нэгдүгээр сараас 18.9 хувиар өссөн бол өмнөх сараас 0.7 хувиар буурчээ.

Мөн нийслэлд борлуулагдаж байгаа орон сууцны үнэ сүүлийн таван сар дараалан буурсан дүн гарсан байна.

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн утга

1.189

1.268

1.162

Өмнөх сартай харьцуулахад

-0.72 %

0.06 %

-0.79 %

Оны эхэнтэй харьцуулахад

-0.54 %

5.29 %

-3.3 %

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-0.54 %

5.29 %

-3.3 %

Улаанбаатар хотын үнийн индексийг хүснэгтээр нарийвчлан харуулахад,

Орон сууцны үнийн нэгдсэн индекс /2013.01-2014.12/


Улаанбаатар хотын ХУУЧИН орон сууцны үнийн индекс /2013.01-2014.12/


Улаанбаатар хотын ШИНЭ орон сууцны үнийн индекс /2013.01-2014.12/