Categories
мэдээ нийгэм

С.Ганбаатар гишүүн одонтой ээжүүдтэй уулзана

УИХ-ын гишүүн С.Ганбаатар одонтой ээжүүдтэй энэ сарын 20-ны өдөр уулзаж, санал бодлыг нь сонсох аж. Бие даагч гишүүн Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголоор одонтой ээжүүдийн мөнгийг хасах гэж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд хэрвээ хасах шийдвэр гаргавал Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барихаа мэдэгдсэн.

Categories
мэдээ соёл-урлаг

С.Жавхлангийн эхнэр “Монголоороо” төв нээнэ

МУГЖ С.Жавхлангийн эхнэр Г.Эрдэнэчимэг “Монголоороо” нэртэй шинэ төв нээж ажиллуулахаар болсон тухайгаа мэдэгджээ. Уг нь төв нь үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болсон бөгөөд тун удахгүй нээлтээ хийх юм байна.
Уг төвд
• Бий биелгээ
• Уртын дуу
• Монгол бичиг
• Баясуулан ариусахуйн(бясалгал) хичээлүүдийг зааж сургах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Байнгын хорооны даргад О.Баасанхүүг дэмжлээ

Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 57.1 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.
Байнгын хорооны гишүүд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжсэний дараа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг тус бүлгийн дарга Н.Батцэрэг танилцуулсан юм.
Тэрээр, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд ярилцаад байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн, хуульч өмгөөлөгч мэргэжилтэй, парламентад орж ирэхээсээ өмнө мэргэжлээрээ ажиллаж байсан Октябрийн Баасанхүүг сонгуулахаар нэр дэвшүүлж байна.
Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд О.Баасанхүү гишүүн Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд орж ажиллаж байсан. Дээрх хугацаанд нэлээн олон хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсгүүдэд орж ажиллаж байсан туршлагатай гишүүн. Өнгөрсөн хуралдаанаар зарим ойлголцлын зөрүү, мэдээллийн дутмаг байдлаас улбаалж байнгын хорооны даргыг сонгож чадаагүй өнөөг хүрсэн юм хэмээв.
Нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн байгаагүй бөгөөд М.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд үг хэлсний дараа “Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүг байнгын хорооны даргаар сонгохыг дэмжье” гэсэн томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Хэвлэл мэдээллийн салбарын ажил олгогч, эзэд чуулна

Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар сэтгүүлч, судлаач, эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн сүүлийн нэг жилийн туршид идэвхтэй ажиллаж байна.

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн нэр хүнд, сэтгүүлчийн эрх ашгийг хамгаалах, чөлөөт, хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх зорилгоор сэтгүүлчийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээг сахиулах чиг үүрэгтэй Монгол Улсын хэвлэмэл болон онлайн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага байх юм.

Хэвлэлийн Зөвлөл байгуулахын ач холбогдол, олон улсын нийтлэг жишиг, өөрийн орны онцлогийг судлан танилцаж, нэгдсэн ойлголт, хөрс суурь бий болсон хэмээн үзэж Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Үүсгэн Байгуулагчдын чуулганыг 2014 оны 11-р сарын 28-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч зарим эвсэл, холбооны оролцоог хангах үүднээс хурлаа хойшлуулсан.

Иймээс хэвлэл мэдээллийн салбарын удирдах түвшний ажил олгогчдын оролцоо нэн чухал буйг онцлон “Хэвлэл мэдээллийн салбарын мэргэжлийн холбоод болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагын эрхлэгч, ажил олгогчдын зөвлөлдөх уулзалт”-ыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар тогтоод байна.

Монгол Улсад хэвлэл мэдээллийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагыг өндөржүүлэх зорилго бүхий Хэвлэл мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах Салбарын мэргэжлийн холбоод болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрхлэгч, ажил олгогчдын зөвлөлдөх уулзалтад урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.presscouncil.mn/ хаягаар орж авна уу.

САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ЭВСЭЛ, ХОЛБООД

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЗӨВЛӨЛИЙН САНААЧИЛГЫН БҮЛЭГ

Categories
гадаад мэдээ

Хууль бусаар загас агнаж байсан хятад иргэнд торгууль ногдуулав

Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас хятад иргэн хууль бусаар загас барьж байсан нь мэргэжлийн хяналтынханд баригджээ. Байцаагч түүнд 384 мянган төгрөгийн торгууль, 1.296 мянган төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна. Загас агнасан хятад иргэн Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Шанлун ХХК-ийн ажилтан бөгөөд нуураас 108 мөнгөлөг хэлтэг загас барьсан байжээ. Хууль бусаар барьсан загасыг хурааж Хэрлэн суманд хүлээлгэн өгсөн байна.

Categories
мэдээ улс-төр

Францын элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Эрчим хүчний сайд Д.Зоригт БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ив Дэлунэг хүлээн авч уулзлаа. Монгол Улс Франц улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдүгээ 50 жил болж байна. Өнгөрсөн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлж, улс төрийн яриа хэлэлцээ идэвхижиж байна.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ив Дэлунэ хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ажил ихтэй байгаагаа дуулгаад Монгол, Францын эдийн засгийн хоёрдугаар чуулга уулзалт өнгөрсөн оны есдүгээр сард Улаанбаатар хотноо амжилттай болж, Францын эрчим хүчни салбарын тэргүүлэх компаниудын төлөөлөгч оролцсоныг дурдав. Энэ оны хоёрдугаар улиралд Францад болох гурав дахь удаагийн уулзалтад Эрчим хүчний сайд Д.Зоригтыг оролцохыг урив.

Эрчим хүчний сайд Д.Зоригт хэлэхдээ “ДЦС-5″ –ыг барихаар Францын Жи Ди Эф Сүэз /GDF-SUEZ/ компани шалгарсан бөгөөд энэ төсөл амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж байна. Цаашлаад Таван толгойн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, Эгийн голын УЦС-ыг барих консерциумд мөн Жи Ди Эф Сүэз компани ажиллаж байна” гээд хоёр орны эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, шинэ түвшинд гарган хөгжүүлэхийн тулд хамтын хүчин чармайлт чухал гэдгийн онцлон тэмдэглээд орны эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтны мэргэжил дээшлүүлэх урт, дунд, богино хугацааны сургалтад Франц улсын тэтгэлэгт хөтөлбөрөөр сургах боломжийг судлах, шинээр хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд Францын шилдэг төр, хувийн хэвшлийн компаниудыг татан оролцуулах, сэргээгдэх эрчим хүчний орчин үеийн өртөг багатай, өндөр үр ашигтай техник, технологийг Монголд нутагшуулахад хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Ив Дэлунэ Эрчим хүчний сайд Д.Зоригтын гаргасан саналын хүлээн авч судалж үзэж, ажил хэрэг болгохын төлөө хамтарч ажиллах болно гэв.

Categories
мэдээ нийгэм

Найман хувийн зээлийн журамд өөрчлөлт оруулав

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн журамд өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, найман хувийн зээлээр худалдан авах орон сууц нь шинээр ашиглалтад орсон байр бол метр квадрат нь 2.2 сая төгрөг, хуучин бол 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй байх өөрчлөлт орсон. Энэ журмын дагуу банкууд зээлээ олгож эхэлж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Авто замын зориулалтаар газар эзэмших эрх олголоо

Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмших эрх олгох тухай” А/32 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улс, нийслэлийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр нийслэлийн нутаг дэвсгэрт барьж байгуулахаар төлөвлөсөн 14 авто зам, замын байгууламжийн байршил, хэмжээг тогтоож, нийслэлийн Авто замын газарт авто замын зориулалтаар тус бүр 15 жилийн хугацаатай газар эзэмших эрх олголоо. Үүнд:

  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Дамбадаржаагийн Цагдаагийн постоос Шаргаморьтын гүүр, Шаргаморьтын гүүрнээс Хандгайтын зам хүртэлх 16.2 км орчим авто замын шинэчлэлтийн ажилд 32.4 га
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Салхитын ам чиглэлийн 2 км орчим шинээр барих авто замд 2.4 га
  • Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Хуурай мухарын амны 1.8 км орчим шинээр барих авто замд 2.16 га
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Шадивлангийн ам чиглэлийн 1 км авто замын шинэчлэлтийн ажилд 1.2 га
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Шадивлангийн ам чиглэлийн 1.9 км орчим авто замыг шинээр барих ажилд 2.28 га
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Санзайн авто замаас Яргайтын богины ам чиглэлийн 1.3 км авто замын шинэчлэлт, 0.3 км шинээр барих авто замд 1.92 га
  • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу Дунд голын авто замыг Алтай хотхоны орон сууцны хороолол доторх авто замтай холбох төмөр бетон гүүрний зориулалтаар 0.096 га
  • Явган хүний гүүрэн гарцын барилга байгууламжийн зориулалтаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан-Уул дүүргийн Соёлын ордны хойд талд Чингисийн өргөн чөлөөний авто зам дээгүүр шинээр барих 40 урт/метр гүүрийн байгууламжид зориулан 0.06 га
  • Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны автобусны эцсийн зогсоолоос Ээж хайрханы 8 дугаар гудамж хүртэлх 2.5 км замд 3.0 га
  • Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз захын уулзвараас Цайзын 53 дугаар гудамж хүртэлх 3.0 км замд 3.6 га
  • Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Газар холдинг чиглэлийн замаас баруун тийш Цахлай хэсгийн 15 дугаар гудамж хүртэлх 2.8 км замд 3.36 га
  • Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Таван толгойн гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэлх 12.5 км замд зориулан 62.5 га
  • Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 38 дугаар байрнаас урагш 111 дүгээр сургуулийн зүүн талаар “Авто доктор” хүртэл ус зайлуулах шугам, авто зам, 25 дугаар хороо, 37А байрнаас 57 дугаар байр хүртэлх 0.6 км авто замд 0.48 га
  • Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны цогцолбор байрны урд үерийн далангийн гарцаас хойш 115 дугаар цэцэрлэгийн зүүн талаар 69 дүгээр сургуулийн хойгуур баруун зүгт 4 дүгээр худаг Кино үйлдвэрийн туслах зам хүртэлх 0.4 км авто замд 0.32 га газруудыг авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн шийдлийг хянан батлах, кадастрын бүртгэлд бүртгэх, замын ажилд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газар, Авто замын газарт тус тус үүрэг болголоо.

Нийслэлийн хэмжээнд улс, орон нутгийн төсөв, гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэрээр хийгдэх авто зам, замын байгууламжийн ажлын зориулалт, гүйцэтгэлд хяналт тавих, хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Диснейн паркад улаан бурхны халдвар тархсан гэнэ

АНУ-ын Калифорни муж улсад орших Диснейн паркад зочилсон 20 гаруй хүн улаан бурхан өвчний халдвараар өвчилжээ. Улаан бурхан өвчний халдвар авсан 26 өвчтөн нь 8-21 насны хүүхэд, залуус аж. Халдвараар өвчилсөн хүмүүсийн найм нь улаан бурхан өвчний эсрэг вакцин хийлгээгүй байжээ. Ихэнх хүмүүс өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-20-ны өдрүүдэд Диснейн паркуудад очсоныхоо дараа өвдсөн байна. АНУ даяар улаан бурхан халдварын эсрэг вакцинжуулалт 90 гаруй хувьд хүрсэн бөгөөд улаан бурхнаар өвдсөн тохиолдлын дийлэнх нь гадаадын жуулчдаас халдвар тархсан байдаг гэнэ. Тиймээс олон орны жуулчид олноороо цугладаг Диснейн паркад улаан бурхны халдвар тархсан байх магадлал өндөр аж.

Улаан бурхан өвчнийг үүсгэгч вирус нь ханиах, найтаахад амархан дамжин халдварладаг байна. Гэвч бүх биеэр нь тууралт гарахаас өмнө хүмүүс улаан бурхнаар өвдсөнөө мэддэггүй тул бусдад халдаах нь элбэг аж. Тууралт гарч эхлэх хүртэл 4-7 хоногт эл өвчин нуугдмал байдаг. Калифорни муж улсад өнгөрсөн онд улаан бурхан өвчний нийт 644 тохиолдол бүртгэгджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Митт Ромни дахин Ерөнхийлөгчид өрсөлдөх хүсэлтэй

Ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Митт Ромни Бүгд Найрамдах намаас дахин нэрээ дэвшүүлэх хүсэлтэй гэнэ.Тэрээр бэлтгэл ажлаа хангах зорилгоор намын нөхдүүд болон ивээн тэтгэчидтэй хэлэлцээ хийж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт намынхааивээн тэтгэгчидтэй Нью-Йорк хотноо уулзахдаа сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ хэлсэн байна. Харин Бүгд Найрамдах нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх асуудлыг хараахан шийдээгүй байгаа. Ямар ч байсанэцэг Ж.Бушийн хүү Жеб Буш сонгуульд өрсөлдөх хүсэлтэйгээ мэдэгдсэн юм.

Ю.Дэлгэр