Categories
мэдээ нийгэм

Нөөцийн мах энэ сарын 25-нээс худалдаанд гарна

Нийслэлчүүдийн хаврын хэрэглээнд зориулж нөөцийн мах бэлтгэдэг уламжлал тогтоод удаж байгаа. Энэ жил нөөцийг махыг энэ сарын 25-наас худалдаанд гаргахаар болсноо Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Нийтдээ 14 мянган тонн нөөцийн мах бэлтгэх бөгөөд одоогийн байдлаар “Баатрууд тэнгэр” компани 2450, “Мах импекс” 2230, “Мах маркет” 1845, Эй Энд Ди Эм” 2580 тонн махыг тус тус нөөцлөөд байгаа юм байна.

Гол нэрийн барааны үнийг тотворжуулах хүрээнд нөөцийн мах бэлтгэх санхүүжилтийн 40 хувийг тухайн аж ахуй нэгж өөрийн эх үүсвэрээр, 60 хувийг Монголбанк гаргахаар гэрээнд тусгасан байдаг. Энэ дагуу Монголбанк 46.2 тэрбумын зээл олгосноос 30.5 тэрбум төгрөгийг мах бэлтгэсэн компаниудад олгоод байгаа аж. Нөөцийн мах ямар үнээр худалдаанд гарах нь одоогоор тодорхойгүй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сайхан бүхэн нүдэнд бус сэтгэлд харагддаг

“Би хар багаасаа эгч аав хоёртойгоо өссөн. Ээж таныг энэ байранд байдаг гэж ааваас сонссон. Хэрвээ та миний бичсэнийголж уншсан бол охин Болор-Эрдэнэ чинь байна. Ээж ээ, хайртай шүү. Би таныг аль эрт уучилсан” хэмээн бичжээ. Нэгэнорцныхананд наасан тэр зурвасыг өчигдөр жиргээчид twitter-т онцолжээ. Бичгийн хэв нь зурвасны эзнийгбага ангийн сурагчгэдгийг нотлох аж. Үүнийг бичих сэдэл төрж,бичихээр шийдэж, авчирч наана гэдэг бяцхан охинд ахадсан зориг. Гэвч охины хайр эцэст нь дийлж,түүнээр энэ бүгдийг хийлгэж чадсан байна. Алгын чинээхэн зурвасамьдралын үнэн мөн, хүн хүнээ уучлахнинжин сэтгэлхоёр охиноо тэврээд үлдсэн тэр аавын амьдрал бүгдийг хэлээд өгөв.Ийм л зүрх сэтгэлтэй, хүн хүнээ хайрлаж уучилж чаддагүрсээр, иргэнээр Монгол орон баян байвал сайхан. Бодит байдлаас харвал охин хар нялхаар нь хаяад явсан ээждээ гомдмоор мэт. Гэвч сэтгэлээрээ, хайраараа ээжийгээ өршөөжээ. Энэ агуу уучлал биш гэж үү. Аавынх нь хүмүүжил түүнд ээжийгээ үгүйсгэх орон зайг үлдээгээгүй нь бахархам. Хайрыг хэр их хэмжээгээр хүртэж чадсан нь буцаад тэр хэмжээгээрээ бусдад өршөөл уучлал үзүүлж чаддаг юм шиг санагддаг. Амьдралд хүмүүс боловсролоороо бус хүмүүжлээрээ ялгардаг гэдэг нь энэ биз.

Хүн залбирахдаа нүдээ аньж, үнсч, тэврэхдээ нүдээ аньж, хүслээ шивнэхдээ нүдээ аньдаг. Учир нь энэ дэлхий дээрх сайхан бүхэн нүдэнд биш сэтгэлд харагддаг юм.

Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Categories
мэдээ нийгэм

Тариаланчид Р.Бурмаа сайдад шаардлага хүргүүлэв

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад мэдэгдэл хүргүүлэхээр болсон тухайгаа хэвлэлийнхэнд дуулгалаа. Тариаланчид хэлэхдээ эдийн засгийн хямралын үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь уриалж байхад салбарын сайд нь гадаадын импортын улаан буудайг оруулж ирэх зөвшөөрөл олгож байгаад урам нь хугарч буйгаа дуулгав.

Өнгөрсөн намар Ш.Түдвэндорж сайд ийм шийдвэр гаргаж, үүнээс нь болоод тариаланчдын багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тиймээс ч гаргасан шийдвэрээ цуцлахад хүрсэн билээ. Тэгвэл импортын хэрэглээг багасгах, үндэсний үйлдвэрүүдээ дэмжих Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажиллаж байгаа Р.Бурмаа сайд энэ оны нэгдүгээр сарын 7-нд 20 мянган тонн улаан будай импортлох зөвшөөрлийг гурилын үйлдвэрүүдэд олгосоныг тэд шүүмжилж, дотоодын улаанбуудайн чанар импортын улаанбуудайн чанараас дутахгүй гэдгийг онцолсон. Мөн энэ жил тариаланчид өндөр ургац хураан авсан бөгөөд 350 мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаажээ. Энэ нь дотоодын улаан буудайн хэрэгцээг зун хувь хангаж байгааг онцолсон.

Categories
мэдээ нийгэм

Бодлогын хүү өссөнийг мэдэгдлээ

Монгол банкнаас бодлогын хүүг нэг нэгжээр өсгөн, 13.0 хувь болгох шийдвэр гарсныг сэтгүүлчдэд өнөөдөр мэдэгдлээ. Монгол банкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл хуралдан, санал хураалт явуулж, олонхийн саналаар уг шийдвэрийг гаргасан байна. Энэ зөвлөл 14 гишүүнтэй бөгөөд Монгол банкны удирдлагууд ч нэмэх нь зүйтэй хэмээн санал нэгдсэн аж.

Сүүлийн хоёр жилд инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан хэдий ч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляци 12.6 хувь буюу өндөр хэвээр байна. Эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт 3 дахь жилдээ дараалан муудсаар байна. Иймд гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байгааг Монголбанкнаас мэдэгдлээ.

Энэхүү шийдвэр нь богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлнө гэж мэргэжилтнүүд тооцоолжээ. Зөвлөлийн хурлын хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулах ажээ.

Categories
мэдээ улс-төр

Өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх хуулийг өргөн барилаа

Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.01.14/ Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа.


Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний өв, эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэхүү зарчим нь төрийн албаны чиг, үүрэг, үйл ажиллагааны суурь мөн. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй 70 орчим хуульд төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг заасан нь төрийн албаны үндсэн зарчим зөрчигдөхөөс сэргийлж, төрийн албанд хариуцлагыг бэхжүүлэх чухал нөхцөл болсон.
Гэсэн хэдий ч төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, сонгогдсон албан тушаалтан болон төрийн өндөр албан тушаалтны эрхзүйн байдлын онцлог зэргээс хамаарч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын хариуцлагын тогтолцоо төрийн албаны бүх хүрээнд үйлчилдэггүй, албан тушаалтныг огцруулах, чөлөөлөх зохицуулалт нь бодит байдал дээр хэрэгждэггүй явдал байдаг.

Иймд сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцох үндэслэл, журмыг тодорхой болгож, төрийн хэвтээ түвшинд улс төрийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх үүднээс 6 бүлэг, 24 зүйлтэй энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батсуурь Аж үйлдвэрийн яамны ажил байдалтай танилцав

Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат эхлээд яамны бүтэц зохион байгуулалтын талаар танилцуулж, цаашид тус яамнаас хийж хэрэгжүүлэх бодлогын талаар Байнгын хорооны даргад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн тэрээр Аж үйлдвэрийн яам шинээр байгуулагдсантай холбогдуулан Аж үйлдвэрийн тухай, Жижиг дунд үйлдвэрийн тухай, Чөлөөт бүсийн тухай, Худалдааны тухай зэрэг хэд хэдэн хуулинд өөрчлөлт оруулах шаардлага гарч байгааг онцлоод Байнгын хорооны даргаас эдгээр хуулиудын хэлэлцүүлгийн явцад анхааран ажиллахыг хүссэн юм.


Түүнчлэн арьс, шир үйлдвэрлэгчдэд илүүтэйгээр анхаарал хандуулан ажиллахаа дуулгаад эх орондоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ импортоор авахгүй байх хэрэгтэй байгаа талаар хэлж байсан юм. Аж үйлдвэрийн яам байгуулагдаад нэг сар болж, энэ хугацаанд бодлогын бичиг баримтуудаа боловсруулж дууссан. Одоогийн байдлаар стратеги төлөвлөлтийг 15 жилээр төлөвлөн боловсруулах ажил хийгдэж байна гэдгийг салбарын сайд дурдсан юм.


Байнгын хорооны дарга дээрх хуулиудад ажлын хэсэг байгуулан ажилладаг зарчмаараа цаашид явна гэдгийг хэлээд байнгын хорооны зүгээс бүхий л боломжоороо хамтарч, нэгэн зүгт харж ажиллах болно гэдгийг дуулгалаа. Мөн Эдийн засгийн байнгын хороогоор Чөлөөт бүсийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх шатанд тус яамны зүгээс саналаа өгч, хамтран ажиллах үүрэг чиглэл өглөө хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ

Аймгийн удирдлагуудтай хийсэн 2015 оны эхний цахим хурлын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт төсвийн тодотголд тусгасан гол гол өөрчлөлт, шинээр хэрэгжиж буй хуулиудтай холбоотой мэдээлэл өглөө.

Ирэх сарын 2-3-нд ЗГХЭГ-аас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай уулзалт, сургалт хийнэ. Аймаг, орон нутгийн удирдлагуудын 2014 оны ажлыг дүгнэж, 2015 оны үйл ажиллагааны гэрээ байгуулна. УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэж буй 2015 оны төсвийн тодотгол батлагдсаны дараа төсвийн зарцуулалттай холбоотой олон асуудлыг нарийвчлан тайлбарлана гэж С.Баярцогт сайд хэллээ.

Оны эхнээс хэрэгжиж буй Шилэн дансны хуулийн дагуу төсвийн захирагчнар 10 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй гүйлгээ бүрээ цаг тухайд нь олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Энэ ажлыг цалгардуулалгүй гүйцэтгэхэд Засаг дарга нар анхаараарай. Засгийн газраас өнгөрсөн онд шинэчилсэн журмын дагуу энэ жилнийт 53 малчин, тариаланч, фермерийг шалгаруулна. Улсын сайн малчин, тариаланч, фермерүүдийн цол, тэмдгийгуламжлал ёсоор сар шинийн баяраар Улаанбаатар хотноо гардуулан өгнө. Мөн энэ сард төрнө гэж тооцоолж байгаа Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг аймаг бүр тодруулах ажлыг зохион байгуулахдаа бүртгэл тэмдэглэлийг сайтар хөтөлж, хариуцлагатай ажиллаарай гэж ЗГХЭГ-ын дарга аймгийн удирдлагуудад анхаарууллаа.

Хүүхдүүдийг эцэг эхэд нь туслуулах, нөгөө талаар мал маллагааны анхан шатны мэдлэг, соёлыг өвлүүлэх зорилгоор сурагчдын амралтыгмал төллөх үеэр тохируулсан. Энэ хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралтын хувьд,

– I-V ангийн сурагчид1.10-наас 2.1-нийг дуустал 3 долоо хоног;

– VI-IX ангийн сурагчид 1.10-наас 25-ныг дуустал 2 долоо хоног;

– X-XII ангийн сурагчид 1.10-наас 18-ныг дуустал 1долоо хоног амрах бол 3 дугаар улирлын амралт:

– I-V ангийн сурагчид 3.21-нээс 4.12-ныг дуустал 3 долоо хоног,

– VI-IX ангийн сурагчид 3.21-нээс 4.5-ныг дуустал 2 долоо хоног,

– X-XII ангийн сурагчид 3.14-нөөс 3.29-нийг дуустал 2 долоо хоног тус тус амарна. Үүнтэй холбогдуулан аймаг, орон нутгийн зүгээс холбогдох зохицуулалт хийхийг мөн даалгалаа.

Засгийн газрын өнгөрсөн хуралдаанаар яамдын бүтцийн өөрчлөлттэй уялдуулан аймгийн ЗДТГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан, хөдөөгийн эмч, багш нарт жилд нэг удаа үзүүлдэг буцалтгүй тусламжид ямар нэг өөрчлөлт ороогүй, “Гудамж” төслийн хүрээнд энэ жил Архангай, Увс, Хэнтий аймгуудын төвд гудамж, зам өргөтгөн шинэчлэх ажил хийнэ зэрэг мэдээллийг цахим хурлын үеэр орон нутгаас тавьсан асуултын мөрөөр тайлбарлалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн явцтай танилцлаа

УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үй ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор 24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547,8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байна. 2014 оны 10 сард эхний ээлжийн орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд дараагийн ээлжийн барилгуудыг барихаар ажиллаж байна. Уг төслийг 34 аж ахуйн нэгж хэрэгжүүлж байгаа юм.

Энэхүү төслийн хүрээнд өнөөдөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн өргөтгөсөн хурал боллоо. Хуралд нийслэлийн ИТХ-ын дарга, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, холбогдох байгууллага болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, үйл ажиллагааны ажлын явцаа танилцууллаа.

Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниуд инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, замын ажлын зургаа гаргаж, газар чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд 3 сараас барилгын ажлаа эхлэхээр төлөвлөж байгааг хэлж байв. Харин зарим компанид цахилгаан, дулаан, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй бага зэрэг бэрхшээл тулгарч байгаа аж.

Хурлын үеэр НИТХ-ын дарга, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны дарга, Д.Баттулга “2013 оноос “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг баталснаас хойш нилээдгүй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд бид чамгүй олон ажлыг амжуулж байна. Та бүхэн идэвхи санаачилгатай ажиллаж, энэ онд багтаан бүтээн байгуулалтын ажлуудаа амжилттай дуусгана гэдэгт итгэж байна” гэлээ. Тэрээр 3 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн Цахилгаан, дулаан, эрчим хүчний эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ, замын зургийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг холбогдох газруудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эхийн одонгийн мөнгийг хасах шаардлагагүй гэж үзэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдахдаа хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгийг танах хэрэггүй гэсэн байр суурьт нэгджээ. Мөн цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг олох ёстой гэж үзсэн байна.

Засгийн газар Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор, хүүхэд нь 18 нас хүрсэн одонтой ээжид Одонгийн мөнгө олгохгүй байх, цалин, тэтгэврийг мөн нэмэхгүй байхаар тусгасан ч хэлэлцүүлгийн шатанд унах бололтой.

Categories
мэдээ улс-төр

Жендэрийн хуулийг сахиулах үүднээс Ерөнхий сайдад шаардах бичиг хүргүүлэв

Засгийн газар өөрөө төрт ёс, хууль дээдлэх зарчимд нийцүүлэн ажиллахыг Иргэний нийгмийн сануулан Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардах бичиг хүргүүлсэн байна. Уг шаардах бичигт: Эрхэм таны амар амгаланг айлтгах дашрамд Танаар толгойлуулсан Шийдлийн Засгийн газар Үндсэн хуулийн үзэл баримтлал, тулгуур зарчим, шударга ёсыг хангаж баталгаажуулахад дорвитой, бодитой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн 17 зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал хамаарна” гэж заасан байдаг. Энэ нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудал салбар дундын зохицуулалтыг зайлшгүй шаарддагтай холбоотой билээ.

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй тодорхой өөрчлөлт, зохион байгуулалтын хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албыг Хүн ам, хөгжил, нийгмийн хамгааллын яамны бүтцэд хамааруулж, төсвийг нь уг яамны сайдын багцад багтаах болж байгаа нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн шийдвэр гэж бид үзэж байна.

Ерөнхий сайдын хувьд Та Жендэрийн үндэсний хороог тэргүүлсэн хэвээр ажилласан ч ажлын албаны бүтэц нь нэг яамны харъяанд багтсан тохиолдолд салбар дундын зохицуулалт хийх боломж хязгаарлагдана.

Дурын шалтаг тоочин хууль зөрчдөг энэ мэт жишгийг Засгийн газар өөрөө тогтоох нь төрт ёс, хууль дээдлэх зарчимд огт нийцэхгүй. Засгийн газар хуулийн хүрээнд аливаа шийдвэрээ гаргаж байх нь хүний эрх, ардчилал, шударга ёсны баталгаа болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар нь “…төрийн хуулийг биелүүлж, Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” үүрэгтэй. Иймээс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар хүлээсэн үүргээ чандлан биелүүлж, Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны бүтцийг өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бие даасан байдлаар ажиллуулахыг ШААРДАЖ БАЙНА.

Түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад заасны дагуу жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнгийн талаар Монгол Улсын Их Хуралд тайлагнахыг ШААРДАЖ БАЙНА.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааны дотор шаардлагын хариуг бидэнд бичгээр өгнө үү” гэжээ.