Categories
мэдээ нийгэм

Залуу маркетерууд чуулна

Монголын залуучуудын холбоо нь залуучуудыг нэгтгэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх үүднээс дэргэдээ холбоо, зөвлөл, хороо, клубуудыг үүсгэн байгуулж өдрөөс өдөрт хүрээгээ тэлсээр байна.

Одоогоор Монгол Улсын 21 аймаг, 320 сум, есөн дүүрэгт салбартай, дэргэдээ хуульзүй, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, спорт, соёл урлаг гэх мэт мэргэжлийн 16 хороо, 20 гаруй клубтэй бөгөөд мэргэжил мэргэжлийнхээ чиглэлээр үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж эхэллээ.

Тэгвэл энэ удаад “Залуу маркетеруудын хороо”-г шинээр байгуулах гэж байна. Энэ хороо нь тухайн чиглэлийн залуусын асуудлыг хөндөж гаргах, түүнийг хэрхэн шийдвэрлэх гарц олох, хамтдаа хөгжих, мэргэжлийн цар хүрээгээ тэлэх, түүнийг нийгэмд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар залуусын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах боломж бололцоог бүрдүүлэх зорилготой аж.

Тиймээс энэ чиглэлээр суралцаж буй оюутан залуус, маркетингийн менежерүүд, судлаачдыг уг хороонд нэгдэхийг уриалж байгаа юм байна.

Монголын залуучуудын холбооны дэргэдэх хороод нь улс төр шашны үйл ажиллагаанаас ангид байж хүний эрхийг дээдлэн ил тод байж, хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулах бөгөөд тухайн хороонд 16-39 насны залуус хамрагдах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Чойбалсан хот нэг золбин нохойг 6300 төгрөгөөр үнэлжээ

Чойбалсан хотын хэмжээнд золбин нохой ихсэж байгаатай холбогдуулан Хэрлэн сумын ЗДТГ-аас нохой устгалыг эхлүүлж байна. Нохой устгалаар устгасан нохойг худалдан авах цэгийг багуудад байгуулж буй бөгөөд нэг нохойг 6300 төгрөгөөр үнэлж худалдан авах аж.

Дашрамд дурдахад нохой устгал хийх нэрээр галт зэвсгийг буруу аюултай хэлбэрээр ашиглах, зэрлэг балмад аргаар нохойг устгахгүй байхыг анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Харумафүжи Д.Бямбадорж аймгийнхаа “Хүндэт иргэн” болов

Мэргэжлийн сумогийн 70 дахь их аварга Харумафүжи Д.Бямбадоржийг Говь-Алтай аймаг “Хүндэт иргэн”-ээрээ өргөмжилжээ. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хурлаар дээрх шийдвэрийг гаргажээ. Сумогийн их ертөнцөд Монгол Улс болон Говь-Алтай аймгаар цоллуулж аймаг орон нутгаа тив, дэлхийд сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ төрсөн нутаг Чандмань сумандаа хүмүүнлэгийн болон бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэсэнд талархаж ийн шагнажээ.

Categories
мэдээ спорт

Ах нараас түрүү булаасан заанууд

Одоогийн аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан аль далаад оны үеэс эхтэй юм гэдэг. Анагаахын зааланд хийдэг байснаас анагаахын барилдаан хэмээн нэршиж, дараагийн үеийн олон алдартнуудыг их дэвжээнд гарах замд тоссон томоохон шалгуур, дэм тус болж байв. Энэ барилдааны загалмайлсан эцэг гэгддэг бөх тайлбарлагч, өвгөн бичээч Готовын Баярцэнгэл агсан олон жил энэ барилдааныг тайлбарлаж, цуваа дүйзийг тэмдэглэн үлдээсэн байх юм. Түүний таван сайхан цуврал бүтээлийн үнэ цэнэ цаашид улам өсөх биз ээ. Барилдаан бүрийн нягтлан бүртгэж явсан энэ буурал залуучуудын барилдааныг хүртэл алгасахгүй үзэж, тэмдэглэн хөтөлж ирсэн түүхтэй. Түүний бүтээлээс өнөө болоод, өчигдөрийн сайчууд хэрхэн тодорсныг тод томруунаар харж болох билээ.

1992-1993 оны улиралд аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан Анагаахын зааланд 26 удаа болсон байна. Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат Хөдөлмөр нийгэмлэгийн залуу бөх Дансалын Отгонбаатар тухайн жил хоёр удаа түрүүлж гайхуулав. Хангайн Намширын шавь ийм нэгэн сайн бөх энэхэн үест тодорч, Дарханд түрүүлж, битүүний барилдаанд 16-д шалгарч явсан удаатай. Чөлөөтөөр барилддаг, баруун зүүл хөлийг дадамгай сайн авдаг бөх байлаа. Мөн Булган аймгийн харьяат Алдар нийгэмлэгийн залуу бөх Ишдоржийн Доржсамбуу үеийн хүчитнүүдтэй ана мана үзэж, ирээдүйд их юм дуулгах бөх гэдгээ нотолж хоёр түрүүлэв. Түүнийг хоёр дахиа түрүүлэхэд Ж.Оргилболд, Г.Өсөхбаяр, Ц.Мягмарсүрэн нарын аймгийн цолгүй бөхчүүд их шөвөгт шалгарч байжээ.

1993-01-03-нд 56 бөхөөс залуу бөх Мижиддоржийн Жамъяанпүрэв аймгийн заан Идэшийн Мөнхбаатарыг хаян түрүүлсэн нь Г.Баярцэнгэл гуайн номонд тусгагдсан байдаг.

1993-1994 оны улиралд мөн л урд жилийн адил 26 барилдаан Анагаах дээр болжээ. Цэргийн заан И.Доржсамбуу энэ жил 6 түрүүлж босоо байсан юм. Харин цолгүйчүүдээс залуу бөх Долгорсүрэнгийн Сумъяабазар хавар, намар хоёр ч түрүүлж, нэгэн эвгүй бөх төрөн гарч байгаагаа нотлов. 1994 оны хоёрдугаар сард 40 бөх хүч үзэхэд Гачууртын залуу бөх Доржпүрэвийн Энхтөр Баянмөнхийн Гантогтохыг хаян түрүүллээ. Хожимын цэргийн заан Д.Энхтөр шүү дээ. 1993 оны 12.29 буюу одоогийн ерөнхийлөгчийн цомын өдөр 48 бөх хүч үзэхэд даян аварга С.Цэрэнгийн хүү залуу бөх Намжилсүрэн түрүүлж байлаа.

1994 оны дөрөвдүгээр сарын 24-нд 78 бөхөөс залуу бөх Баянмөнхийн Гантогтох улсын начин Цэдэндамбын Цэрэнпунцагийг орхин түрүүлжээ. Яагаад залуучуудын барилдаанд улсын начин хүн барилддаг билээ хэмээн уншигчид маань гайхаж байж магадгүй юм. Учир нь тухайн жилийн шинэ улсын цолтнуудаа, өмнөх дэвжээнд нь урьж барилдуулсан ганц тохиолдол нь энэ гэдэг бөгөөд анагаахийн хүчитнүүд, улсын цолтонд түрүүгээ алдаагүй байна.

Түүний дараа жил Цогт-Очирын Баянмөнх, Доржпүрэвийн Энхтөр нарын шонхорууд залуу бөх шууд Анагаах дээр түрүүлэв. Д.Энхтөр нь цэргийн начин Ч.Батзоригийг, Ц.Баянмөнх нь аймгийн начин Ц.Мягмарсүрэнг орхин тус тус түрүүлэв. Үзүүр бөхчүүд нь хожмын бидний сайн мэдэх Ховдын заанууд бөлгөө. Ц.Баянмөнх үүнээс гадна дахин нэг түрүүлсэн байна. Залуу бөх Нинжээгийн Алтансүх тэргүүн байр булаацалдсан ч аймгийн арслан Б.Адъяахүүг барсангүй.

1995-1996 оны улиралд 22 барилдаан хийгдэж, гурван залуу бөх түрүүлэв. Тэд бол Батжаргалын Ганбат, Гунгаагийн Элбэг, Дуламсүрэнгийн Намдаг. Ирээдүйн харцага Г.Элбэг нутгийн Н.Баттулгыг орхин түрүүлсэн бол Б.Ганбат мөн л нутгийн ах Д.Отгонбаатарыг үзүүр түрүүнд хаяж байлаа. Дуламсүрэнгийн Намдаг ганц түрүүлэхдээ тухайн жил хамгийн олон түрүүлсэн Б.Адъяахүүг үзүүр түрүүнд орхиж байсан юм.

1996-1997 оны анагаахын барилдааны улиралд 23 барилдаан зохиогдов. Ер нь долоо хоног бүр хийдэг байж. Хөвсгөл аймгийн Галт сумын залуу бөх Цэнд-Аюушийн Очирбат До.Ганхуяг, Ш.Зоригт нарыг хаяж хоёр ч удаа түрүүлэв. Хожим цэргийн начин болсон энэ хүчтэн жүдогийн татамид олон жил босоо явсан билээ. Архангайн Галбадрахын Батбаатар, Хөвсгөлийн Гунгаагийн Элбэг нарыг аймгийн цолтой ах нар нь зогсоож чадалгүй хоёр ч түрүүгээ алдсан байна.

1997-1998 оны анагаахын барилдаан Б.Ганбат, Ц.Магалжав, Б.Одхүү гэсэн гурван хүний гараас гарсангүй. Харин ганцхан залуу бөхөд аз тохиосон нь Мишкагийн Батжаргал. Энэ үеэс ч бөхчүүдийн тоо өсч, зуу шахам хүчтэн тогтмол барилдах боллоо. 1997 оны арваннэгдүгээр сарын эхээр 104 бөхөөс М.Батжаргал заан дээрх сайчуудын нэгэн болох Цэрэндашдоржийн Магалжав арсланг хаяж түрүүлжээ.

Эх сурвалж: www.hiimori.mn

1998-1999 оны улирал Энэ жилийн барилдаан МБӨ ашиглалтад орсонтой холбогдуулж 1999 оны эхээр нээлтээ хийсэн юм гэдэг. Залуу бөх Махгалын Баяржавхлан Дундговь аймгийн арслан Наваанравдангийн Отгонбаяр, Өвөрхангай аймгийн арслан Сэрээнэндоржийн Мандах нарыг орхин хоёр ч удаа өргөөнд түрүүлэв.

2000 оноос эхлэн залуу бөхчүүд анагаахын барилдаанд түрүүлэх нь өдрийн од болсон бөгөөд бөхийн тоо зуу хол давж, тогтмол 128 түүнээс дээш бөх хүч үзэх болов. Аймгийн арслан ах нар зай өгөхөө ч болив. 14 барилдааны 13-т нь аймгийн арслан цолтой бөх түрүүлж, нэг барилдаанд нь цэргийн заан Ш.Уламбаяр шийр зааж түрүүлж байсан удаатай.

Харин 2001 оны гуравдугаар сарын 26-нд 256 бөхөөс Архангай аймгийн залуу бөх Түмэнсанжаагийн Мөнгөнцоож аймгийн арслан Болдын Сайнбаярыг орхин түрүүлж, бөх сонирхогчдыг гайхуулав. Т.Мөнгөнцоож цэргийн начин болоод дахин хоёр түрүүлсэн бөгөөд аймгийн арслан болоод нэг жил босоо байсан түүхтэй.

2003-03-09-нд 240 бөхөөс залуу бөх Мөнхсайханы Өсөхбаяр найм даван түрүүлэв. Үзүүр түрүүнд аймгийн заан Лувсанрагчаагийн Нямсүрэнг орхив. Өсвөр үеийн улсын аваргад түрүүлээд, аймаг цэргийн цолтнуудын барилдаанд түрүүлсэн Өсөхөө зааны энэ амжилтыг өнөөг хүртэл хэн ч эвдээгүй байна. Ерөөс өсвөрийн насандаа түрүүлсэн ч гэлтгүй, залуу бөх АЦЦЗББ-нд түрүүлнэ гэдэг амаргүй болоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна

Улаанбаатар хотын Цагдаагын газрын Замын цагдаагийн газраас гаргасан судалгаагаар сар шинийн баярыг угтсан өдрүүдэд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотруу дунджаар 100 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирдэг. Тэдгээр тээврийн хэрэгслүүд орон нутгийн зам болон хотод замын хөдөлгөөний дүрмийг баримтлаагүйгээс зам тээврийн осолд өртөх тохиолдол эрс нэмэгддэг байна. Мөн зогсоолын талбайн хүрэлцээ муутайгаас томоохон худалдааны төвүүд, зах орчим тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсч бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл, саатлыг бий болгодог.

Нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, хэт төлөвлөлтийг бууруулах, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх иргэд олон нийтэд хурдан шуурхай үйлчлэх зорилгоо тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн дугаарын тооны тэгш, сондгойгоор ялгаж хөдөлгөөнд оролцуулдаг. Хөдөө орон нутгаас ирж буй тээврийн хэрэгслийн жолооч нарт ч гэсэн хамааралтай байдаг тул цаг төлөвлөлт ажлаа зөв зохион байгуулалттайгаар зохицуулахыг зөвлөж байна.

Нийслэл хотод Наран туул худаалдааны төв, Дүнжингарав, Хүчит шонхор, Хар хорин, Барс, Бөмбөгөр зэрэг худалдааны төвүүд хамгийн ихээр ачаалал түгжрэл саатлыг үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг. Иймээс тухайн худалдааны төвүүд гаднах авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зэргээр дотооддоо байгууллагууд зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Эдгээр өдрүүдэд цагдаагийн алба хаагч нар уртасгасан цагаар ажиллах тул иргэд жолооч та бүхэн зохицуулагчийн дохиог хүндэтгэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлээс 200 гаруй жилийн настай муми олдлоо

Монгол Улсаас тэр тусмаа нийслэл Улаанбаатарын нутаг дэвсгэрээс эрэгтэй хүний занданшуулсан шарил олджээ. Шарлыг Шүүхийн шинжил­­гээний үндэсний хүрээлэнд өчигдөр 18:30 цагийн үед Цагдаагийн Ерөнхий газраас хүлээлгэн өгч, хамгаалалтад авчээ. Гэхдээ бүртгэлд Сонгинохайрхан дүүргээс хэмээсэн байгаа ч зарим эх сурвалж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс ширэнд боодолтойгоор олдсон хэмээж байгаа юм

Хүлээлгэн өгөх үед бурханч лам Г.Пүрэвбат болон улстөрийн хүрээнийхэн очиж сонирхжээ.

Анхны дүгнэлтээр бол энэхүү шарилыг 200 гаруй жилийн настай хэмээн тайлбарлаж байгаа аж. Юутай ч энэхүү занданшуулсан шарилын талаар бид дараагийн дугаартаа дэлгэрэнгүй хүргэх болно. Дашрамд дуулгахад “амьд бурхан” Итгэлт хамбын хувьд өдгөө 160 жилийн настай гэж тэмдэглэгддэг.

Эх сурвалж: Өглөөний сонин

Categories
мэдээ нийгэм

Улаанбуудайн урамшууллыг 70 мянган төгрөг болголоо

Засгийн газрын хуралдаанаар “Улаанбуудайн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж нэг тонн тутамд олгох улаанбуудайн урамшууллыг 70 мянган төгрөг байхаар тогтоосон байна. Өмнө нь нэг тонн улаанбуудайн урамшуулалд 100 мянган төгрөгийн урамшууллыг олгодог байсан юм. Энэ жил 439 мянган тон улаанбуудайн хураан авснаас тариалан эрхлэгчдийн дэмжих санд 300 орчим тонныг нийлүүлсэн юм. Тариалан эрхлэгчдийн санд стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудай нийлүүлсэн тариаланчдад мөнгөн урамшууллыг олгодог билээ. Өнгөрсөн онд импортын улаанбуудайн хэмжээнээс хамаарч тариалан эрхлэгчид жагсаал, цуглаан хийж, импортоор авах улаанбуудайн хэмжээг багасгаж байсан. Харин он гарсны дараа гурилын үйлдвэрүүд импортоор улаанбуудай нэмж авч, гурилынхаа цавуулаг чанарыг сайжруулах шаарлагатай байгааг хэлж эхэлсэн. Гурилын үйлдвэрүүд импортын улаанбуудайн хэмжээг нэмэгдүүлэх мэдээлэлтэй зэрэгцэн тариалан эрхлэгчдэд олгох урамшууллын хэмжээг багасгах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Categories
мэдээ улс-төр

Архины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг 2014.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Согтууруулах ундааны хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар, 2014.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Эрдэнэсийн сангийн орлого, зарлагын 2015 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол банк 2014.12.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, нууц/;
  • “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” 88 дугаар “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцид тус тус нэгдэн орох тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.01.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;
  • “Антарктидийн тухай гэрээнд нэгдэн орох тухай” хуулийн төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэгдэн орох/;
  • Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудал /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
  • Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн/.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11:20 цагт Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр боллоо. Төрийн тэргүүний хувьд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр болоод байгаа юм байна.

Categories
гадаад мэдээ

“Facebook” хакерын халдлагад өртжээ

Олон нийтийн сүлжээ “Facebook”, “Instagram” сайтууд өнөөдөр (I.27) бүтэн цагийн хугацаанд доголдож саатсан билээ. Тэгвэл энэ нь хакеруудын дайралт байсныг “Lizard Squad” нэртэй бүлэглэл мэдэгджээ. Түүнчлэн тэд “Tinder”, “MySapce”, “AIM”, “Hipchat” сайтуудыг ч “шоглож” үйл ажиллагааг нь тасалдуулсан гэнэ. Өмнөх өдөр нь тус хакерын бүлэглэл Малайзын агаарын тээврийн компанийн вэбсайтыг хакердсан юм. “Lizard Squad” нь “Исламын улс” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой аж.