Categories
мэдээ нийгэм

“Мега төсөл хөгжлийн форум” болж байна

“Мега төсөл хөгжлийн форум”-ыг Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна. Форумд Монгол Улсын сайд М.Энхсайхан “Монгол дахь мегатөслүүд: Сорилт, боломж” сэдвээр илтгэл танилцуулна. Харин Японы Сумитомо Мицуй банк “Төслийн санхүүжилт ба Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл танилцуулах аж. Монголд хэрэгжиж буй мегатөслүүдэд тулгарч буй бэрхшээл, боломжийн талаар ч товч танилцуулга хийх юм байна. Форумын хоёрдугаар хэсэгт Сумитомо Мицуй банкны төлөөлөгчид “Эрчим хүч”, “Боловсрол”-ын салбарт төслийн санхүүжилт хэрхэн хийх тухай семинар хийнэ.

Categories
мэдээ нийгэм

Гурван сая дахь иргэний чацуутнаар 181 хүүхдийг нэрлэлээ

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд мэндэлж, түүний чацуутан болсон билээ. Хүүхдүүдийн нэрсийг Үндэсний статистикийн хорооноос зарлалаа. Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ өдөр 73 дахь төрөлтөөр мэндэлсэн байна. Энэ өдрийн хамгийн анхны иргэн 00:00 цагт Увс аймгийн Цагаанхайрхан суманд Н.Энхтөр, Р.Хосбаяр нарын гэр бүлд төрсөн аж. Ингээд чацуутнуудын нэрийг хүргэе.

Харьяалал

Эцэг, эх

Цаг

Аймаг

Сум

Эцэг

Эх

1

Увс

Цагаанхайрхан сум

Н.Энхтөр

Р.Хосбаяр

00:00

2

Баян-Өлгий

Өлгий сум

Б.Дашням

В.Алтанцэцэг

00:00

3

Улаанбаатар

Налайх дүүрэг

Б.Анхбаяр

Б.Долгормаа

00:07

4

Орхон

Баян-Өндөр сум

Ө.Санчир

Б.Ариунтуяа

00:22

5

Ховд

Жаргалант сум

Д.Ганбат

М.Цогтчимэг

00:27

6

Дорнод

Хэрлэн сум

Н.Болдбуйр

П.Хандмаа

00:29

7

Өмнөговь

Даланзадгад сум

М.Эрдэнэзул

00:29

8

Хэнтий

Хэрлэн сум

Б.Одбаяр

Г.Нандинцэцэг

00:31

9

Улаанбаатар

Сүхбаатар

Ц.Ууганбаяр

Э.Мөнхзул

00:49

10

Баян-Өлгий

Өлгий сум

Х.Бахыт

У.Балдаурен

00:55

11

Чех улс

А.Байраацэнгэл

А.Аялгуу

00:58

12

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Ц.Дашравдан

Н.Бадамням

01:03

13

Улаанбаатар

Баянгол дүүрэг

П.Долгорцэнд

01:06

14

Дундговь

Сайнцагаан сум

Э.Цэрэндондов

Н.Цэрэн

01:07

15

АНУ улс

Б.Бямбацогт

Т.Мөнгөнцэцэг

01:22

16

АНУ улс

Б.Бямбацогт

Т.Мөнгөнцэцэг

01:23

17

Өмнөговь

Гурвантэс сум

С.Батжаргал

Х.Даваа

01:25

18

Дорноговь

Сайншанд сум

М.Равжир

Ч.Цэцэгсүрэн

01:26

19

Баянхонгор

Жинст сум

Э.Мөнхбаатар

Х.Наранцацралт

01:35

20

Дорноговь

Замын-Үүд сум

С.Лхагвасүрэн

А.Үүрийнтуяа

01:40

21

Ховд

Жаргалант сум

Б.Ганзориг

Д.Сарантуяа

01:42

22

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

А.Дэмбэрэлнямбуу

Ч.Батчимэг

02:25

23

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

А.Ууганцацраг

Т.Мөнхзаяа

02:26

24

Өвөрхангай

Арвайхээр сум

Г.Очирбат

Ц.Оюунчулуун

02:26

25

Өвөрхангай

Хужирт сум

Б.Мөнхсүлд

А.Хандмаа

02:36

26

Увс

Өмнөгөвь сум

Б.Алтанцэцэг

02:38

27

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Э.Энх-Од

Ц.Мягмаржаргал

02:40

28

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Б.Баттулга

И.Алтанцэцэг

02:45

29

Хэнтий

Хэрлэн сум

Д.Өлзийбат

Ц.Отгонцэцэг

02:46

30

Улаанбаатар

Баянгол дүүрэг

А.Эрдэнэцэцэг

02:49

31

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Ц.Мөнх-Од

Ч.Уянгоо

03:18

32

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Ч.Отгонбат

Х.Одончимэг

03:20

33

Ховд

Дарви сум

Т.Хүрэлчулуун

Б.Эрдэнэцэцэг

03:22

34

Улаанбаатар

Налайх дүүрэг

Х.Хишигдаваа

Ц.Жаргалсайхан

03:35

35

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Д.Ганбаяр

А.Батцэцэг

03:40

36

Увс

Улаангом сум

Ч.Чинзориг

Б.Саруул

03:50

37

Өмнөговь

Баяндалай сум

Т.Мөнхжаргал

Б.Отгонсанчир

04:07

38

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Б.Сонинбаяр

М.Цэрэндэжид

04:33

39

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Б.Сонинбаяр

М.Цэрэндэжид

04:38

40

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Б.Эрдэнэболд

Г.Тамир

04:40

41

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Б.Бат-Орхон

Н.Соёлмаа

05:05

42

Орхон

Баян-Өндөр сум

Б.Пүрэвдорж

Д.Эрдэнэтуяа

05:07

43

Орхон

Баян-Өндөр сум

Ц.Мягмардорж

Л.Гантөгс

05:25

44

Завхан

Улиастай сум

Ц.Баасандорж

Б.Лхагважав

05:30

45

Баянхонгор

Баянхонгор сум

Ж.Болдбаатар

Ч.Буянхишиг

05:30

46

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Б.Ганцоож

Г.Бямбацэцэг

05:35

47

Архангай

Эрдэнэмандал сум

Л.Баянмөнх

Б.Эрдэнэцэцэг

05:46

48

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Н.Анударь

С.Ганчимэг

05:50

49

Дорноговь

Сайншанд сум

Н.Намсрай

Л.Бадамцэцэг

06:00

50

Улаанбаатар

Баянгол дүүрэг

А.Нэмэхбаяр

Н.Отгонзаяа

06:08

51

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Ж.Энхтөр

Ц.Номинсүрэн

06:20

52

Дархан-Уул

Дархан сум

Х.Алтангэрэл

Х.Жаргалсүрэн

06:20

53

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Д.Батгэрэл

С.Золжаргал

06:27

54

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

М.Батзаяа

Ц.Баттуяа

06:30

55

Архангай

Эрдэнэбулган сум

С.Сайнбаяр

А.Бямбазангад

06:40

56

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Ц.Цэрэндаваа

О.Золгэрэл

06:43

57

Дорнод

Хэрлэн сум

А.Солонго

06:49

58

Завхан

Тосонцэнгэл сум

С.Дагиймаа

06:53

59

Улаанбаатар

Баянгол дүүрэг

А.Бүрэнжаргал

Ц.Баярцэцэг

07:00

60

Архангай

Эрдэнэбулган сум

Д.Мөнхзаяа

Б.Соёлэрдэнэ

07:01

61

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Г.Галбадрах

Б.Ганчимэг

07:02

62

Завхан

Улиастай сум

Д.Банзрагч

Б.Золзаяа

07:03

63

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Э.Мөнхтүм

Б.Батчимэг

07:06

64

Орхон

Баян-Өндөр сум

И.Тэмүүжин

Б.Оюубилэг

07:44

65

Баянхонгор

Баянхонгор сум

А.Самдандорж

Э.Нямсүрэн

07:49

66

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Ц.Өлзийбаяр

Г.Гүндсамбуу

07:49

67

Завхан

Улиастай сум

Б.Баттөр

С.Ариунбаяр

07:55

68

Завхан

Түдэвтэй сум

Э.Нямзагд

Ү.Түмэндэлгэр

08:00

69

Өвөрхангай

Арвайхээр сум

Б.Мэндбаяр

Д.Нарангаравуу

08:05

70

Архангай

Эрдэнэбулган сум

У.Баянбат

Л.Лхамдэлгэр

08:21

71

Завхан

Улиастай сум

О.Алтангэрэл

Б.Мянганцэцэг

08:22

72

Увс

Улаангом сум

Б.Туул

08:23

73

Өмнөговь

Даланзадгад сум

Э.Хатанболд

Г.Аззаяа

08:27

74

Дорноговь

Сайншанд сум

Д.Батхүү

Т.Шүрэнчулуун

08:36

75

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Д.Энхболд

Ч.Сувд-Эрдэнэ

08:44

76

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

С.Цогнэмэх

Э.Үүрцайх

08:56

77

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

С.Цогнэмэх

Э.Үүрцайх

08:59

78

Орхон

Баян-Өндөр сум

Г.Баясгалан

Э.Лхагвадулам

09:02

79

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Ц.Батсайхан

Ж.Алтансүх

09:25

80

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Б.Түмэнжаргал

Б.Хажидмаа

09:58

81

Улаанбаатар

Багануур дүүрэг

Г.Нарантуяа

10:30

82

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Б.Буяндэлгэр

А.Оюунсарнай

10:32

83

Ховд

Жаргалант сум

А.Серик

Х.Төлеу

10:33

84

Дархан-Уул

Дархан сум

Д.Аюур

П.Төгөлдөржаргал

10:39

85

Өвөрхангай

Есөн зүйл сум

Г.Эрдэнэбат

Б.Бямбацэрэн

10:40

86

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Э.Мөнх-Эрдэнэ

Э.Цолмонтуяа

10:40

87

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Б.Батдорж

Д.Үүрийнтуяа

10:46

88

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

А.Цэнд-Аюуш

Б.Нямжав

10:56

89

Увс

Наранбулаг сум

Б.Билгүүн

11:11

90

Архангай

Цэнхэр сум

П.Бат-Эрдэнэ

Н.Энхтуяа

11:32

91

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Т.Бадамдорж

Ц.Нямцэцэг

11:37

92

Говь-Алтай

Есөнбулаг сум

В.Бямбаюу

О.Ганчимэг

11:41

93

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Б.Солонго

11:42

94

Дархан-Уул

Дархан сум

Д.Эвсанаа

Г.Эрдэнэчимэг

11:57

95

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Д.Эрдэнэбаяр

Г.Нинжбадам

12:08

96

Баян-Өлгий

Өлгий сум

М.Бекболат

А.Амандых

12:20

97

Архангай

Эрдэнэмандал сум

О.Жалбуу

Б.Даваахүү

12:20

98

Говь-Алтай

Есөнбулаг сум

Б.Дүгэр

С.Отгонбор

12:29

99

Орхон

Баян-Өндөр сум

Б.Ганзориг

Э.Сүнжидмаа

12:34

100

Өвөрхангай

Арвайхээр сум

Б.Алтансүх

Н.Даваачулуун

12:40

101

Увс

Улаангом сум

Ж.Баттулга

Д.Алтанцэцэг

12:49

102

Дархан-Уул

Дархан сум

Д.Алтанхуяг

Н.Пүрэвжаргал

12:54

103

Хэнтий

Хэрлэн сум

Г.Эрдэнэбат

Б.Алдармаа

12:57

104

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Э.Нандин-Ээрдэнэ

13:03

105

Увс

Улаангом сум

Н.Баяртогтох

Ч.Ичинхорлоо

13:04

106

Улаанбаатар

Баянгол дүүрэг

С.Баярсайхан

С.Сугар-Эрдэнэ

13:15

107

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Б.Баярнэмэх

С.Наранцацрал

13:27

108

Ховд

Булган сум

С.Хурматбек

Ө.Алхаам

13:30

109

Дархан-Уул

Дархан сум

С.Билэгсайхан

Э.Номингоо

13:31

110

Дархан-Уул

Дархан сум

К.Батболд

Г.Мэндхорол

13:33

111

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Х.Хайратхаан

Т.Серикгул

13:44

112

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Ш.Жанцандорж

Ж.Даваасүрэн

14:25

113

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Д.Гантогтох

Ш.Долгорсүрэн

14:35

114

Баянхонгор

Баянхонгор сум

Ж.Мэндбаяр

Т.Байгальмаа

14:43

115

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Д.Нямдаваа

Ч.Сэлэнгэ

14:45

116

Улаанбаатар

Багануур дүүрэг

Б.Баатарсайхан

Ж.Саранчимэг

14:54

117

Дархан-Уул

Дархан сум

В.Эрдэнэбаяр

Б.Оролмаа

15:06

118

Баянхонгор

Баянхонгор сум

Д.Бүжинлхам

15:27

119

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

М.Билгүүн

А.Чанцалдулам

15:35

120

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Э.Наранбаатар

М.Алтангоо

15:41

121

Дорноговь

Сайншанд сум

Ж.Нямдэлгэр

Э.Отгонсайхан

15:46

122

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Г.Нинжод

Э.Ундармаа

15:50

123

Завхан

Түдэвтэй сум

Н.Амирдаа

О.Амаржаргал

16:07

124

Орхон

Баян-Өндөр сум

П.Гансэлэм

Н.Батцэцэг

16:12

125

Сэлэнгэ

Сүхбаатар сум

Б.Нэргүй

А.Мөнгөнцэцэг

16:12

126

Улаанбаатар

Баянгол дүүрэг

А.Уранбилэг

16:25

127

Сүхбаатар

Баруун-Урт сум

Э.Эрдэнэбилэг

А.Оюундарь

16:50

128

Дорноговь

Сайншанд сум

Д.Амарбаясгалан

Г.Баярцэцэг

17:13

129

Архангай

Цэнхэр сум

Г.Жамбалсүрэн

Ж.Наранчимэг

17:33

130

Өмнөговь

Даланзадгад сум

Б.Энхмаа

17:42

131

Өвөрхангай

Арвайхээр сум

Б.Загарзүсэм

Ч.Анхжаргал

17:44

132

Баянхонгор

Бөмбөгөр сум

П.Хадбаатар

Б.Уранчимэг

18:15

133

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Х.Батболд

Д.Халиун

18:23

134

Увс

Улаангом сум

М.Тооромбой

Н.Ганчимэг

18:35

135

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

М.Болд

Ч.Наранзул

18:35

136

Сэлэнгэ

Сүхбаатар сум

П.Мягмаржав

Л.Гэрэлтод

18:36

137

Улаанбаатар

Баянгол дүүрэг

К.Золжаргал

18:39

138

Орхон

Баян-Өндөр сум

Д.Банзрагч

О.Доргио

18:39

139

Сэлэнгэ

Сүхбаатар сум

Д.Эрдэнэбат

Т.Үүрцайх

18:40

140

Хөвсгөл

Мөрөн сум

Г.Ууганбаяр

Б.Хишигтогтох

18:42

141

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Э.Батболд

Б.Должин

18:44

142

Сэлэнгэ

Сүхбаатар сум

Ц.Жаргалсайхан

С.Лхагвабаяр

19:05

143

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Ц.Мянганбаяр

Б.Энхцэцэг

19:07

144

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

С.Батболд

М.Хонгорзул

19:28

145

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Ц.Алтангэрэл

В.Одонтуяа

19:34

146

Ховд

Булган сум

А.Аугаан

С.Разгүл

19:50

147

Баянхонгор

Баянхонгор сум

Н.Отгонжаргал

Б.Энхтүвшин

19:52

148

Өвөрхангай

Хархорин сум

Л.Мөнхбат

Н.Пагамдулам

19:53

149

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Г.Мөнхболд

Б.Цасанчимэг

20:14

150

Архангай

Эрдэнэбулган сум

Ш.Гантөмөр

Н.Наранцэцэг

20:40

151

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

О.Атарбаян

С.Хашцэцэг

21:02

152

Улаанбаатар

Налайх дүүрэг

Б.Баяртуул

21:05

153

Улаанбаатар

Налайх дүүрэг

Б.Баяртуул

21:06

154

Орхон

Баян-Өндөр сум

Л.Амгаланбаатар

О.Оюунгэрэл

21:10

155

Ховд

Жаргалант сум

Э.Энхтамир

Х.Түвшинжаргал

21:10

156

Ховд

Жаргалант сум

Т.Алтангэрэл

О.Бэлгээ

21:20

157

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Н.Энхжаргал

21:42

158

Дархан-Уул

Дархан сум

Ж.Дамдиндорж

Ж.Энхбаяр

21:44

159

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Э.Ариунбаяр

Б.Эрдэнэчимэг

21:47

160

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Б.Сүхбаатар

Д.Төмөрпүрэв

21:54

161

Дархан-Уул

Дархан сум

Ж.Дамдиндорж

Ж.Энхбаяр

21:56

162

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Ө.Билгүүн

М.Солонго

21:56

163

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Л.Чинзориг

Д.Ариунсайхан

22:01

164

Өмнөговь

Даланзадгад сум

Ц.Жавхланбаяр

А.Ганболор

22:03

165

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Л.Оюунгэрэл

22:15

166

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Т.Дарьжав

Б.Буянжаргал

22:20

167

Улаанбаатар

Баянгол дүүрэг

О.Амар

Т.Сүнжидмаа

22:23

168

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Л.Ариунболд

Д.Долгорцэцэг

22:41

169

Дорноговь

Сайншанд сум

Т.Эрдэнэжаргал

М.Хорол

22:49

170

Улаанбаатар

Баянзүрх дүүрэг

Б.Төрболд

Н.Оюундэлгэр

22:49

171

Ховд

Жаргалант сум

Б.Нямгарав

Б.Баярмаа

22:52

172

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

С.Баатарсүх

Л.Чимгээ

22:55

173

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Ц.Отгонболд

Б.Хишигмаа

23:04

174

Хөвсгөл

Мөрөн сум

З.Содов

Б.Өлзийдэлгэр

23:12

175

Өвөрхангай

Арвайхээр сум

Д.Батцэрэн

Ч.Бямбажав

23:17

176

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

Ц.Жамсран

Ө.Наранчимэг

23:18

177

Улаанбаатар

Баянгол дүүрэг

З.Баяржавхлан

Б.Баярцэцэг

23:25

178

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Б.Бүрэнжаргал

П.Нандин-Эрдэнэ

23:39

179

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

А.Тулга

Л.Оюунтөгөлдөр

23:54

180

Улаанбаатар

Сүхбаатар дүүрэг

М.Дэлгэрмаа

23:54

181

Улаанбаатар

Баянгол дүүрэг

Д.Нямжав

Ө.Хандармаа

23:58

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.ОЮУНХОРОЛ ТАНАА

Эрхэм сайд та ажлаа аваад хэвлэлд өгсөн анхны ярилцлагадаа “БОНХЯ-ны сайд боллоо. Цаашдаа ямар бодлого баримтлан ажиллах вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултанд “Энэ ажлыг аваад Монгол орны байгаль орчныг зүй зохистой ашиглах, хамгаалах тал дээр иргэний нийгмийн байгууллага, ТББ, энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажил­лана” гэж хариулсан нь мэргэж­лийн байгууллагын эрх бүхий төрийн болон ТББ-ын эрдэмтэн судлаачид, мэргэжилтэнгүүдэд маш их урам зориг өгсөн. Ингээд бид танай яамтай хамтран ажиллах мэргэжлийн холбоогоо ч байгуулсан. Гэтэл бид тантай үр дүнтэйхамтран ажиллах боломжгүй болчихоод байна. Энэ байдлаа тайлбарлах, иргэдэд зөв мэдээлэл өгөх зорилгоор үүнийг бичиж байгаа тул хүлээн авна уу.

Манай холбооны амьтны мэргэжлийн байгууллагын эрх бүхий ТББ тухайн үед яамныамьтан хариуцсан мэргэжилтэн байсан П.Цогт­сайхан, энэ ажлыг олон жил хийсэн Д.Доржготов нарын дэмжлэг Д.Цогтбаатар сайдын шийдвэрээр суусар булга, саарал чоно, цоохор ирвэсний тооллого явуулан агнуурын зохистой нөөцийг тогтоосон юм. Учир нь 1911 онд Богд хаан Монгол Улсын тусгаар тогтнолыг зарласны дараа дулааны улиралд ноёд, түшмэдийг энгийн ардуудаас ялгахын тулд говийн болон Алтайн ноёд суусар булганы харин Хангайн ноёд ойн булганы сүүл тоорцгон дээрээ хадаж бай гэсэн зарилаг гар­гаж энэ хоёр амьтныг агнахыг хориглосон. Хожим олон улсын зах дээр арьс нь үнэ хүрэх болсон ойн булга хорионоос гарчсуусар булга өнөөдрийг хүртэл нэн ховор амьтны жагсаалтанд явж ирлээ. Агнуурын нөөцтэй энэ амьтнаа нэн ховор амьтны жагсаалтнаас гаргахгүй бол УИХ-ын гишүүд хүртэл суусар булганы арьсаар гоёж хууль зөрчигдөөд байна гэсэн манай судлаачдын хүсэлтийн дагуу яам суусар булгыг нэн ховроос гарган ховор амьтны жагсаалтанд оруулсан учир нөөцийг нь тогтоох шаардлага үүсээд байв. Манай урд хилээр хөлдүү чоно хууль бусаар гарах болсон. Мөн чонын тоо толгой өсөөд байгаа учир яаралтай агналт явуулахгүй бол тоо толгойг нь багасгах байгалийн зохицуулалтаар чоно галзуурч ард иргэд болон ан амьтанд аюул учруулах магадлал үүсчихээд байв. Ирвэс малд халдаснаас жилд 100-200 ирвэс хууль бусаар агнагдаж байна гэсэн тооцоо гарчихаад байсан төдийгүй хууль бусаар агнагдсан арьс, гавлын ясан дээрхийсэн манай эрдэмтдийн судалгаагаар бүгд сүргээ нөхөх ёстой, байгальдүр төлөө үлдээгээгүй 2-3 настай залуу ирвэснүүд болох нь тогтоогдоод байв. Иймээс олон улсынхаа гэрээний дагуу нэгэнт үр төлөө үлдээсэн “зааз” ирвэснүүдийг гадаадын анчдаар агнуулж тэдний эзэмшил нутагт залуу ирвэснүүдийг оруулж ирвэсний сүргийг хамгаалахаас өөр аргагүй байдалд хүрээд байлаа.Ингээд 2012 онд эдгээр амьтдын тоо толгойг гаргаж, агнуурын нөөцийг тогтоосон. Мөн Байгаль хамгаалах тухай болон Амьтны тухай хуулийн 2.2.,Монгол улсын олон улсын гэрээ болох Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц буюу CITES-ийн Гуравдугаар зүйлийн болон Дөрөвдүгээр зүйлийн 2-ын “а” заалтуудын дагуу ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс шинжлэх ухааны байгууллагын албан ёсны дүгнэлт гаргуулсан. Ингээд энэ асуудлыг CITES-ийнҮндэсний зохицуулах зөвлөлийн хурлаар оруулж CITES-ийнНарийн бичгийн газарт явуулснаас яг 30 хоногийн дараа Монгол улс энэ гурван амьтандаа квот авах ёстой байв. Гэтэл амьтан хариуцсан мэргэжилтнээр П.Цогтсайханы оронд ирсэн Ё.Онон “Цоохор ирвэс тарахсан 11 улсын Ерөнхийлөгч уулзах гээд байна. Ирвэсний квотоо хойшлуулаач. Харин саарал чоно, суусар булгын квотыг авч өгье” гэсэн тул бид ч зөвшөөрсөн билээ. Уг нь Төв, Дунд Азидаа ардчиллын үлгэр болж байгаа улсын Ерөнхийлөгч” Монгол улсад Ерөнхийлөгч ч жирийн иргэн ч хууль биелүүлэх үүрэгтэй. Манай эрдэмтэд хуулийн дагуу ирвэсний квот авах гэж байгаа. Уг нь энэ квотоос валют олбол хуулиараа улсад ч ирвэсний судалгаанд ч тустай. Гэхдээ ирвэс хэдийд мал идэх нь вэ гээд хүлээгээд сууж байдаг гадаадын анчин гэж юу байхав. Иймээс бид ирэх жил цоохор ирвэсний арьс, гавлын ясыг гадаадад гаргах квот авна. Үүн дээрээ судалгаа хийж жилд яг хэдий насны, ямар хүйсийн хэдэн ирвэс агнагдаж байгааг тогтооно. Үүнийгээ үндэслэн ирвэсийг шинжлэх ухааны үндэслэлтэй хамгаалж, өсгөх арга хэмжээ авах юм” гэсэн бол хөгжингүй улсуудад Монгол улсын Ерөнхийлөгч ч амьтан хамгаалах талаар “А” ч үгүй нөхөр юм байна гэсэн ойлголт төрөхгүй байх байсан билээ. Ингээд бид хятадын талтай хөлдүү чоно гаргахаартохирчихсон тул квотоо хүлээгээд байв. Бүр сайдад нь квотоо аваач ээ. Чоно галзуурч хүүхэд баривал яах вэ гэсэн албан бичиг хүртэл өгөөд өгөөд квот авахгүй байсаар байгалийн хуулийн дагуу чоно галзуурчихсан. Ингээд манай судлаач Ё.Ононтой уулзаж “Говь-Алтай аймгийн Цогт суманд галзуу чоно гэрт орж эмэгтэй хүн барьж тахир дутуу болгосон байна” гэхэд “Өө Тийм үү. Би мэдээгүй ш дээ” гэж тохуурахсан. Үүнээс хойш олон хүн, амьтан галзуу чононд ноцуулж Хөвсгөл аймагт бүрхүн бариулж үхсэн. Ингээд аргагүй байдалд орсон манай судлаачид С.Оюун сайдад Ё.Ононгийн тухай албан бичгээр хандсан. Харин С.Оюун сайд шуурхай арга хэмжээ авч амьтны асуудлыг Ё.Ононгоос салгаж Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороонд шилжүүлсэн. Ингээд манай хороо үндэснийхорооныхон ялангуяа П.Эрдэнэбат, В.Цогтбаатар нарын дэмж­лэгтэйгээр “Баданга хүдрийг гэмтээлгүй заар авах аж ахуй байгуулах”, “Тарвага сэргээн нутагшуулах”, “Орон нутагт нөхөрлөл байгуулах” аргачлал 2014 ондболовсруулж байгалийн өөр өөр бүсэд орших аймаг, сумын захиргаанаас эдгээр ажлуудыг бүрэн дэмжсэн албан санал авсан. Мөн орон нутагт амьтан, ургамал хамгаалах, зохистой ашиглах нөхөрлөлүүд байгуулагдсан тохиолдолд идлэг шонхорын квот авах албан ёсны зөвшөөрөл CITES-ийн На­рийн бичгийн газраас ав­сан. Гэтэл Монголын амьтан, ургамал хамгаалах үндэсний хороо татан буугдаж амьтан, ургамлын асуудал дахин Ё.Ононгийн мэдэлд очлоо. Иймээс Ё.Ононгийн оронд англи хэлтэй хууль ч хүнд амьтан, ургамлын асуудлыг хариуцуулахыг албан ёсоор хүсэж байгааг хүлээн авч хууль, журмын дагуу шийдвэрлэж өгнө үү. Бид худлаа ярьдаггүй, хууль ярьдаг хүнтэй хамтарч ажилламаар байна. Хууль зөрчин яагаад батлагдаагүй аргачлалаар тарвага сэргээн нутагшуулаад байгаа юм бэ? гэсэн аймгийн амьтан хариуцсан мэргэжилтний асуултанд Ё.Онон “Тарвага нутагшуулж байгаа арга зүйнүүдийг харж байгаад хамгийн сайныг нь батлах гэж байгаа юм” гэж хариулсан байдаг. Таны батлалцсанАмьтны тухай хуулийн 8 дугаар зүйл “Амьтныг сэргээн нутагшуулах” гэсний 8.2.-т Мэргэжлийн байгууллага амьтан сэргээн нутагшуулах үйл ажиллагааг төрийн захиргааны төв байгууллагаас баталсан аргачлалын дагуу явуулна гэсэн заалтыг ингэж тайлбарлаж болдог юм уу. Сайд аа. Мөн бид Ё.ОнондCITES-ийнҮндэсний хэмжээнд экспортын квот авах журам, (Management of nationally established export quotas) Зөвшөөрөл, сертификат олгох журам(Permits and certificates), I болон II хавсралтын товч тайлбарыг хэрэглэх журам(Use of annotations in Appendices I and II) –ыг монгол хэл дээр хөрвүүлж өгөөд яамныхаа сайт дээр тавьж хүмүүст ойлгуулж мөрдүүлээч гээд 2 жил хүлээлээ. Таг чиг. Энэ журмуудыг мөрдөснөөр хулгайн ан, олборлолтгэгддэг зохисгүй ашиглалт зогсож амьтан ургамлаа зохистой ашиглах замаар хамгаалж өсгөх боломж бүрдэх юм. Учир нь 1995 оноос байгаль хамгаалах албан ёсны олон улсын байгууллагууд Байгаль хамгаалах гэж зохистой ашиглахыг хэлнэ. Зохистой ашиглах гэж байгаль хамгаалахыг хэлнэ гэсэн зарчим баримтлан ажиллаж байгаа. Өнөөдөр CITES-аар дамжин 35 000 зүйлийн амьтан, ургамлыг зохистой ашиглах замаар тэрбум, тэрбум долларын ашиг гишүүнулсууд олж байна. Харин CITES-ын 2014 онд квотод манай улсын нэг ч ургамал, нэг ширхэгч ч амьтны нэр алга. Бүр Mongolia гэсэн нэр ч байхгүй болсон. Нэр нь ч байхгүй улс гэдэг олон улсынхаа гэрээг биелүүлэх ямар ч найдваргүй авилгалын үүр, уурхай болсон улс гэсэн үг. Энэ бол Ё.Ононтонгуудын “ач тус” билээ. Ажлаа хийдэггүй дээрх үйлдлүүдийг олон улсад англиар sabotage, оросоор саботаж, монголоор эвдэх гэдэг ба энэ нь шууд утгаар засаг төрийн ажлыг эзэнгүйдүүлж буй хэрэг буюу засаг, төрийн эсрэг ажил. Энэ талаар Эрүүгийн хуульд ч тодорхой заалт бий.

Эцэст нь хэлэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 6.1.-д Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт бий. Гэтэл Монгол улсын үндсэн хуулийн 6.1. өнөөдөрМонгол Улсад амьтан, ургамлын баялаг ард түмний бусгагцхүү Ё.Ононгийн мэдэл, төрийн хамгаалалтаас гадна байна гэсэн заалт болж180 хэмээр өөрчлөгдөн Эцэг хууль зөрчигдчихөөд байна. Мөн УИХ-ын 2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд батласан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуулийн энэхүү Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт ямар нэг байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон. Тэгэхээр Монгол Улс оршин тогтнож байгаа цагт энэ заалт хэвээрээ байна гэсэн үг. Иймээс бид үеийн үед үл өөрчлөгдөх Монголын Улсын Үндсэн хуулиар олгосон эрхээ л эдлэх гээд байгааг ойлгож үзээч гэж байгаа хэрэг шүү дээ.

Эрхэм сайд аа. Сайн зүйл хийхэд маш олон хүний хүчин зүтгэл ордог. Харин муу зүйл хийхэд ганцхан хүн байхад л хангалттай. Үүнийг өвгөд маань “Муугийн хор олонд…” гэдэг байсан.

МОНГОЛЫН АМЬТАН, УРГАМЛЫН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн ирэх сар хүртэл үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор ес дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өчигдөр “Мишээл экспо”-д нээлтээ хийсэн. Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 4-нийг хүртэл үргэлжлэх юм байна. Мөн нийслэл хотод “Драгон төв”, Үндэсний үйлдвэрийн худалдааны төв буюу хуучнаар Шөнийн зах болон нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байгаа аж. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд нийт 800 гаруй аж ахуйн нэгж оролцож байна.

Categories
мэдээ цаг-үе

Гологдсон хүлэг “Даян түмний эх” болсон нь

Өнөө цагийн цуутай хурдан хүлгүүдийн манлайд Х.Бат-Эрдэнийн хүрэн морь гарцаагүй бичигдэнэ. Төрийн наадамд дараалан гурав түрүүлж “Даян түмний эх” болсоншандаст хүлгийн тухай морио дээдэлдэг монгол түмэнүлгэр, домог мэт хуучилдаг. Үнэхээр л түүх, домогт мөнхрөхөөсаргагүй хурдан ажнай хүлэг л дээ. Хүрэн мориноос хөлс авч духандаа хүргэдэггүй юмаа гэхэд ойроос ч болов барааг нь харах юмсан хэмээн наадамчин олны бахдан ярихыг сонсох сайхан. Хүрэн морь уг нь хурдны өлгий нутаг Сүхбаатарын унаган адуу. Түвшинширээ сумын Эрдэнэбат гэж залуугийн хүрэн азарганы үр төл юм билээ. Эх нь сайхан хээр гүү байсан гэдэг.Харин хүрэн морь багаасаа бие жижигтэй байжээ. Дааган насанд нь уяж эхэлсэн бөгөөд Сүхбаатарын гурван ч суманд түрүүлж, нэг удаа айрагдаж байжээ. Шүдлэндээ Баянхутаг сумын наадамд түрүүлчихээд байж байтал Л.Эрдэнэцогт эзэн дээр нь ирээд давхар уяагаар Хурхын сангийн аж ахуйн 25 жилийн ойд уралдуулъя гэсээр аваад явсан байдаг. Тэр наадмын морьд дутуу эргээд ихээхэн будлиантай болсон. Гэсэн ч хүрэн үрээ гарааны алтан зурхайгаас ганцаараа бүтэн эргэж тээр хол хурдлан одсон шандаст хүлгүүдийн араас тэнхээ мэдэн хөөсөөр арван нэгээр бариаллаа.

Ингээд эзэнд нь буцаан аваачиж өгчээ. Хүрэн үрээ сүрэгтэйгээ ижилсэн хойтон жилийн хаврын нүүрийг үзэх үед Гантөмөр гэх залуу Сүхбаатараас хурдан хүлэг худалдан авахаар очжээ. Гантөмөр бол Өвөрхангай аймгийн харьяат. Морь сонирхогчдын дунд адууны ченж гэдгээрээ алдартай. Тэрээр хурдны өлгий нутгаас хөл хөнгөнтэй хэдэн адуу хот руу аваачих санаатай очсон байгаа юм. Ингээд учир мэдэх уяачидтай уулзахад өнөөх Л.Эрдэнэцогт хүрэн үрээг зааж өгчээ. Бүр “Зүгээр нэг хурдан адуу биш. Цуутай хурдлах адуу юм шүү. Эзэн нь зөвшөөрдөг юм бол аваад яв” гэж хэлээд Эрдэнэбатынхыг зааж өгсөн гэдэг. Гантөмөр ч яахав наймаанд одтой, хүний арга эвийг олохдоо гаршсан сүйхээтэй эр байсан болохоор тэр шөнөдөө Эрдэнэбатынд давхиад хүрч. Адуунд хайртай эр улсууд таарсныххурдан морины яриа өрнүүлэн адууны тарган мах огтолж , шимийн архи уусан шигээ гурав хоножээ. Гантөмөр тэднийхээс мордохдоо хүрэн үрээг нь хөтлөөд буцсан гэдэг. Хотод ирээд даага, шүдлэндээ түрүүлж, айрагдсан үрээгээ гайгүй шиг үнэ хүргээд зарчих санаатай хэд хэдэн хүнтэй уулзсан байгаа юм. Үзсэн хүн бүр л “Хэ цэс, энэн шиг бяцханадуу уралддаггүй юм. Сумандаа л хурдан юм байгаа биз. Тэртэй тэрэнгүй жаран чавганц уралдахад нэг нь түрүүлдэг биз дээ” гээд тоохгүй байв. Удалгүй “шөвгөр” хочит Өлзийд үзүүлтэл заа, зүү болж худалдаж авахаар болов. Зарж байгаа хүн ч дотроо эзэнтэй болгочихлоо гэж бодож байтал хоёр хоногийн дараа утас цохин “Хөгшин нь “хоргой” Батсүх ахад зарах гэж байсан юм. Надаас гайгүй сайн үрээ олоод өг гэж гуйгаад хэдэн сар болж байна. Чиний хүрэн үрээг үзүүлтэл голоод байна” гэжээ. Тэгэхээр нь “Торгоны зам”-ын захирал Ц.Гантөмөрд санал болгосон байна. Ц.Гантөмөр бол улсын баяр наадамд түрүү, айраг авч байсан уяач хүн. Алдарт “Пума хул” азарганы эзэн шүү дээ. “Пума хул” азарга улс, бүсийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн хурдан буян. Ц.Гантөмөр хүрэн авахаар тохироод бүр өөрийнхөө сүрэгт нийлүүлэхээр аваад явчихаж. Тэгсэн хэд хоногийн дараа буцаагаад хөтөлж ирснээ “Манай уяачид голоод байна. Арай л жижиг биетэй юм өнчин ишиг шиг ийм юм уу даа гээд байна” гэсээрбуцаагаад өгчээ. Ийн өнөө цагийн нэр алдартай хэд хэдэн хүнд очсон боловч гологдсон хүүхэн аятай хэд хоногийн дараа буцаад ирээд байжээ. Гэсэн ч хүрэн үрээг зарах гэж авсан Гантөмөр ченжийн танилын хүрээ их учраас “Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнэд санал болгоод амжсан байна. Тэрээр өмнө нь Х.Бат-Эрдэнэтэй наймаа арилжаа хийж явсан болохоор бараг л тулгах шахуу хүрэн үрээгээ өгчээ. Бас ч гэж нүүр бардам очсон гэдэг юм билээ. Учир нь өмнөх жил нь Х.Бат-Эрдэнэд зарсан халзан азарга Алтан овооны даншиг наадамд аман хүзүүдээд байлаа. Тиймээс Х.Бат-Эрдэнэ дээр очоод шуудхан л “Надад гайгүй сайн үрээ байна. Та ав” гээд тулгачихаж. Басхүү тэр хоёрын хооронд багахан мөнгөний өгөө аваа байсан тул тэрийгээ хаачих юм болоод явчихжээ. Харин үрээгээ авахдаа Монгол Улсын манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзийг дагуулж ирээд хүрэн үрээг үзүүлжээ. Дугараа манлай хүрэн үрээг ганцхан тойрч үзсэнээ “Энэ муу навсайсан жижиг үрээг төрийн наадамд уралдуулна гэж юу байхав дээ. Тэгж ч адууны хомоол хамуулаад яахав. Би уяхгүй” гэчихээд яваад өгчээ.Харин Х.Бат-Эрдэнэ олон сайн хүлгүүдийг нь уяж хурдлуулсан уяачийнхаа үгэнд энэ удаа орсонгүй. Жижиг хүрэн морьны тайван тогтуунтунгалагнүдийг хараад сэтгэлд нь ямар нэгэн зөн совин төрөөд болсонгүй. Тэгээд өөрийн эрхгүй “Би авна аа” гэсэн байдаг. Тэр үед хүрэн үрээ өнгө зүс муутай, ёстой л шар үсэндээ баригдсан амьтан харагджээ. Гэсэн ч цаанаасаа л нэг тийм үгээр хэлэхийн аргагүй дулаахан энерги цацруулаад байх шиг байгааг мэдэрснээр адуун сүрэгтээ аваад иржээ. Хожим Х.Бат-Эрдэнэ тэр тухайгаа дурсахдаа “Миний хүрэн морь надад ирэх л гэж ирсэн хүлэг. Олон хүнд гологдоод байсан юм билээ. Гэсэн ч надад их сонин мэдрэмж төрсөн. Уяач маань аваад хэрэггүй, ийм морь Халхын наадамд уралддаггүй юм гэхэд зүгээр л авмаар санагдаад авчихсан” гэж ярьдаг. Хүрэн морины Х.Бат-Эрдэнэд ирсэн түүхийг сонсохоор үнэхээр л хувь заяа тэднийг нийлүүлж дээ гэж бодогддог юм.

Хүрэн морь Х.Бат-Эрдэнэд ирсэн жил нь 2008 он. Хязаалан насанд нь адуун сүрэгтээ нийлүүлэхэд Дугараа манлай уяагүй юм билээ. Соёолондоо өнгө зүс нь засарч овоо дориун болохоор нь “Уралдуулах л гэж авсан юм чинь, юу ч гэсэн уяад үзнэ ээ” гэсээр уяа сойлгыг нь тааруулжээ. Дугараа манлайн гараар эхний жилдээ уягдаж байхдаа сунгаанд 30, 40 гаргаж давхиад байж. Тэр үед Х.Бат-Эрдэнийн ээж Т.Цэрмаа хүрэн морийг хараад “Сайхан давхих хүлэг байна даа. Миний хүүд буянаа өгөх байлгүй дээ” гэж залбирдаг байсан гэдэг. Т.Цэрмаа гуай бол Монголын морин спортын ууган тамирчдын нэг. Хэдхэн жилийн өмнө Монгол Улсын гавьяатцолоор шагнуулсан морины зүтгэлтэн. Моринд элэгтэй монгол ээжидбас нэгэн зөн бэлгэ байсан л байж таараа.Ээж хүү хоёрын итгэлийг хүрэн морь эхний наадмаас л алдсангүй. Зэрэгцэж мордуулсан олон адууных нь хамгийн горьдлого багатай байсан хүлэг төрийн наадамд наймаар орж ирэн эздээ сандаргаад авчээ. Сандаргасан гэдэг нь учиртай. Х.Бат-Эрдэнэ хүрэн морийгоо тэгж дээгүүр уралдана гэж бодоогүй гэдэг. Гэхдээ л улсын наадамд мордуулсан болохоор дотроо сэмхэн горьдсон л байж таараа. Соёолонгийн уралдааныг үзэх гэж зон олон наадмын ногоон талбайд шавдгийг ч хэлэх үү, морио дагаж байгаа уяачдын олныг хэлэх үү. Түм түжигнэсэн олны дунд ааг амьсгаагүй, сэтгэл дотроо морьтойгоо хамт уралдаж байтал цээжний хэдэн морин дунд хүрэн үрээ нь давхиж явжээ. Цагаан хөтөл өөд шандас мэдэн зүтгэх хүрэн морио хараад Х.Бат-Эрдэнэ нэг хэсэгтээ л сандарсан гэдэг. Цээж рүү нь нэг юм огшоод, нулимс нь дүүрч ирээд л. Дуугаръяа гэтэл хоолой нь зангирчихаад үг хэл эвлэхгүй тийм мэдрэмж мэдэрчээ. Цагаан хөтөлийн хөндий рүү жигтэйхэн хөнгөн ороод ирсэн адуугаа хараад “Жижиг биетэй, хөнгөн адуу аргагүй хурдалдаг юм байна” гэж бодсон гэнэ. Ингэж л эзэндээ, уяачдаа өөрийнхөө ямархан хүлэг болохыг харуулсан хүрэн морь наадмын дараа Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий нийсний 370 жилийн ойн даншигт очиж уралдав. Тэнд аман хүзүүдсэнээр дараа жилийн наадмуудад уралдах дархан эрхийг уяачаасаа авчээ. Эндээс хүрэн морины амжилтууд хөвөрдөг. Дорноговь аймгийн 80 жилийн ойд айргийн тавд, Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүү, Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү, Төвийн бүсийн даншиг наадмын түрүү, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-VI” уралдааны түрүү, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж “Даян түмний эх” болж монгол түмний бахархалт нэгэн хүлэг болжээ.

С.АЛТАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

АЙВИКО тарилгын эмийн үйлдвэр Монгол Улсад анх удаа үндэсний GMP батламж гардан авлаа

Өчигдөрбуюу 2015 оны01 дүгээр сарын 27- ныөдөр Монгол улсын Засгийн газрын гишүүн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Айвико тарилгын эмийн үйлдвэрт анх удаа үндэсний “GMP-Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” батламж гардуулан өглөө. Үүний дүнд тус эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд албан ёсоордэлхийн зах зээлд гарах нөхцөл бүрдлээ. “АйВиКо” тарилгын эмийн үйлдвэр нь үндэсний GMP батламж гардан авч байгаа нь үндэсний эмийн үйлдвэр дэлхийн түвшинд хүрснийг баталсан түүхэн үйл явдал юм.

ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙД:

Тарилгын шингэн буюу хэрэглэгч түмний мэддэгээр дуслын шингэний Монгол Улсын анхны үйлдвэр нь Монгол, Англи, Австрали, БНСУ, Тайвань улсуудын хөрөнгө оруулалтад түшиглэн байгуулагдсан бөгөөд өд­гөө арван жилийг ардаа орхижээ.

Үйлдвэр байгуулагдах болсон урьдач нөхцөлийн талаар дурдахад: 2004 он хүртэл тарилгын шингэнийг үйлдвэрлэлийн бус эмнэлгийн орчинд, эрүүл ахуйн шаардлагыг үл хан­гах нөхцөлд хийх болон импортлох замаар хангаж байсныг халж, Монгол улсад эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай олон улсын шаардлагад нийцсэн тарилгын шингэнийг эх орондоо үйлдвэрлэх зорилгоор тус үйлдвэр байгуулагдсан юм.

2004 онд үйлдвэр анх нээгдэхдээ 20 гаруй ажилтантай, үйлдвэрийн нэг шугамтай, жилд 10 гаруй нэрийн 4,5 сая нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хү­чин чадалтай байсан бол үйлдвэрийн хүчин чадлыг тасралтгүй өсгөж, хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлсэнээр өдгөө 100 гаруй ажилтантай, үйлдвэрийн хос шугам бүхий 28 нэр төрлийн тарилгын шингэн, 7 нэрийн полипропилен савлагаатай тарилгын уусмал үйлдвэрлэж зах зээлийн 60 хувийг дангаараа хангадаг үндэсний томоохон үйлдвэр болон өргөжиж ирлээ.

Тухайлбал: Үйлдвэрийн шугамын өргөтгөл 2011 оноос хойш хийгдэн, Ампулын үйлдвэрийг барьж ашиглалтанд оруул­санаар Мон­гол улсад анх удаа дэлхийд хү­лээн зөвшөөрөгдсөн ПП буюу полипропилен савлагаа бү­хий тарилгын эмийг зах зээлд нэвтрүүлсэн нь салбартаа болон хэрэглэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн танил бүтээг­дэхүүн болжээ.

Үйлд­вэрийн зарим онцлогоос дурдвал: Тус үйлд­вэр байгуулагдсан цагаас эхлэн ДЭМБ-ын GMP-эм үйлдвэрлэлийг зохистой явуулах дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Эм үйлдвэрлэх бү­хий л үйл ажиллагааны хоорондын уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангаж, чанарын хяналтын тогтолцоог нэвтрүүлж ажилласны үр дүнд тус үйлдвэр 2013 онд Олон улсын эмийн үйлдвэрлэлийн аудитын Certipharm компаний үнэлгээгээр GMP-ын шаард­лагыг хангаж, Монгол улсын эмийн үйлдвэрүүдээс анх удаа олон улсын GMP батламж авсан. Энэ нь тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд Европын стандартад нийцэж байгааг илтгэж байна.

2014 онд тус үйлдвэрийн Чанарын хяналтын лабара­тори нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагыг хангаж ажил­ласнаар Стандартчилал хэм­жил зүйн газраас магадлан итгэмжлэгдсэн билээ.

ҮЙЛДВЭРИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ТУХАЙД:

“Айвико” тарилгынэмийн үйлдвэр нь хүн ардынхаа эрүүлийг хамгаалахүйлсэд ихээхэн хувь нэмэр оруулах бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж буйгаас гадна нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ямагт нэнтэргүүнд тавьж, компаний зүгээс байнга ан­хаарал хандуулан шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн.

Заримаас дурдахад: 2006 оноос улс, орон нут­гийн чанартай томоохон эмнэлгүүдэд дутагдаад бай­сан чухал шаардлагатай 50 ширхэг бөөрний гемодиализийн ап­па­рат болон ус цэвэршүүлэхтөхөө­рөмжүүдийг хөгжингүй орнуудаас үе шаттай худал­дан авч, үнэ төлбөргүй суурилуулсан юм.

Түүнчлэн эдгээр тоног төхөөрөмжүүдийн ашиглалт,засвар үйлчилгээ, сургалтыг мөн л өөрийн хөрөнгөөр одоо хүртэл шийдвэрлэж ирсэн нь хүнд өвчнөөр шаналж буй олон арван хүмүүст амьдрал хайрлаад зогсохгүй, эмнэлгийн зүгээс болоод олон нийтийн зүгээс ихээхэн талархал дэмжлэгийг хүлээж байгааг дурдахад таатай байна.

“Ариун ус-Эмийн хаан” эл үгийг уриагаа болгосон энэ хамт олны бүтээж байгаа шидэт ус чухамдаа л эрдэнэт хүмүүний биеийг эмнэн анагаах, эрчмийг дэмжих ачлалт ус гэлтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жаргалсайхан гуай

Баабар ингэж өгүүлэв

Дал наяад оны дунд сургуулийн төгсөх ангийнхны хувьд байж болох хамгийн том мөрөөдөл нь Москвагийн Олон улсын харилцааны сургууль (Оросоор МГИМО гэж товчилно) байлаа. Энэ сургууль байгуулагдсаныхаа 70 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. Энэ хооронд тэнд Монголоос 500 гаруй хүн суралцжээ. Төгсөгчдөөс Засгийн газрын тэргүүн нэг төрсөн нь Сү. Батболд. Анхны төгсөгчдөөс энх тунх байгаа нь академич Бира гуай.

Хүүхэд залуусын мөрөөдөл байсан шалтгаан их энгийн. Хаалттай нийгэмд чухам тэнд сургууль төгссөн хүнд л гадаадад явах, ажиллах, амьдрах бололцоо гарна. Мал аж ахуйн орон мөртөө мах сүү ч олддоггүй байсан тэр үед гадаадад явах, ажиллах эрх бүхий цөөн айл цулайж буй нь бүгдэд ил. Монголд тэд л жаргалтай. Ийм тэнгэрийн хишиг гадаад болон дотоод яамныханд л олдоно. Тэнд Монголоос суралцагсдын тал нь дарга сайд мяндагтны хүүхдүүд. Үлдсэн тал нь малчных. Дарга нарын хүүхдийг халхалж “ард түмэнсэг” харагдуулах гэж байгаа нь тэр. Хожим ажил төрөл дээр гарсан хойно нь ажиглахад өнөө малчин тариачны хүүхдүүд л алба хашсан, дарга нарынх нь хаачсан нь бүү мэд сураг тасарсан байдагсан.

Тэр сургуульд юу заадаг, ямар түвшнийх болохыг нь сонирхох хүн ховор доо. Хойно сурч байгаа сэргэлэн охид л МГИМО-оос ирээдүйн нөхөр сугалах гэж өрсөлддөг байлаа. Чадсан нэг нь Лаосоос Нью-Йоркт хүртэл амьдарч найз нарынхаа атаархлыг олон жил хүртсэн. За, ямарчиг л байсан дипломат бэлддэг сургууль. Дипломат гэж хэн бэ? Гадаад улс төрийн бодлоготон. Юутай ч толь бичигт ингэж тодорхойлжээ. МГИМО төгсөөд гадаад улс төрийн бодлоготон болдог юм бол бид чинь аль 90 он гэхэд 500 гаруй луглагар бодлоготонтой болсон юм байна шүү дээ. Елүй Чуцайгаас авахуулаад орчин үед да лам Цэрэнчимэд, Ширнэндамдин, Цэрэндорж, Амар гээд л, саяхныхнаас нь гэвэл сургуульд огт сураагүй Самбуу, КУТВ төгссөн Жаргалсайхан, малын эмч Ёндон, намын ажилтан Дамбадаржаа, математикч Банзар, хэвлэлийн инжинер Гомбосүрэн гэхчлэн жинхэнэ гадаад бодлогын бодлоготонгуут тэр сургуулиас нь тэс гадуур явсан байх юм.

МГИМО-д социализмын үед эрхзүй, эдийн засгаар мэргэжилтэн бэлддэг бай­жээ. Мэдээж тэр нь нуль үзэл сурталжсан, цаад капи­талистууд чинь тэгнэ шүү, тэгэнгүүт нь урдаас нь ингэж мадлаарай гэсэн ерөнхий санаатай. Капиталист импе­риалистуудтай үзэлцэх нүү­рэн эгнээний дайчид! Мэ­дээж хөрөнгөтний хэл сурна. Гадаад хэл бол чаддаг хүн­дээ ертөнц рүү гарах түл­хүүр болохоос мэргэжил биш л дээ. Жаргалсайханы Энхсайхан, Стратеги суд­ла­лын хуульч Ганбат, Ардчиллын анхдагч эмч Бошгот, Үндэсний аюулгүйн зөвлөлийн физикч Даваадорж, хурандаа Дашдаваа, сайд асан вируслогич Нямдаваа, үйлдвэрчний Лу.Болд гээд 5-6 хэл мэддэг хүн цөөнгүй бий. Одоогийн залуус дунд олон хэлтэй хүн цөөнгүй болсон. Ер нь монголчууд цөөхүүл болохоор гадаад хэл их чухал байж. Лам нарыг хядахын өмнө хүн амын 30 хувь нь түвдтэй байж. Социализм ид мандаж байхад 60 хувь нь аль нэг түвшний оростой байж. Аргал түүж явсан чавганцаас жуулчин “инглиш?” гэж асуухад “нөү шүү дээ” гэж хариулсан гэх. Өнөөдөр солонгос хэлээр ойлгох монголчууд 100 мянгад хүрчээ. Ингэхээр тэд юугаараа ялгарах вэ? Асгаж цутгалгүй хоолоо зөв халбагадах тухай хичээл ордог гэсэн, ихэнх нь тэрийг дажгүй сураад авсан боловч зарим нь ч найгүй шүү дээ. Насаараа гадаадад суучихаад хүлээн авалт болгонд очиж тасартлаа уугаад тэнд нь бөөлжин шившгээ хутгаж өргүүлж тэврүүлж хөөгддөг мгимочин нэг биш байсныг сайн мэдэх юм байна. Ийм, ийм болоод л “Много Гордости И Мало Образования” гэж шоолдог биз. Дүгэрсүрэн, Хосбаяр, Оросоо, Энхсайхан, Бэхбат гээд мундаг дипломатууд мгимог дамжсан боловч тэр нь сургуулийн гэхээсээ цаад хүний төрөлх цөлх авьяас ухааных биз ээ.

Социализмын үед Гадаад яамыг хов, матаасаар дүүрсэн, өөрсдийгөө нийгмийн элит гээд ойлгочихсон бэртэгчдийн үүр гэцгээдэг байсан нь атаархлаас ундраатай ч байж магадгүй л дээ. Гэхдээ л олон жил цугларсан матаас бичгийг устгахад хэдэн шкаф болж байсан гэдэг. Ардчиллын эхэнд “цус ойртсон” гэж шүүмжлүүлж байсан нь үнэний хувьтай байх. Цаашаагаа ч гоё болсон доо, дандаа “өөрийн командууд”, хоёр жил тутамд үндсэн бүрэлдэхүүнээрээ солигдоно. Гадагшаа явснуу­дын хагас нь тамхи, хар тамхины наймаа хийж хөөгдөж ирнэ. Монголд зуд боллоо гэж мөнгө бадарчлаад хувьдаа шамшигдуулсан хэрэг ч гарсан. Ер нь л бөгс улаймаар. Визний хэрэгт хэд нь ч холбогдов доо. Нэг л өлссөн амьтад! Харин матаасын уламжлалаа орхиогүй, “ховч хар” хоч биендээ яг онож өгнө. Дээр үед ЮНЭСКО-д сууж байсан төлөөлөгч тэндээ нэлээд том даргад дэвшжээ. Мань эр баярлаад зөвшөөрчихөж. Тэгсэн тэрнийг нь харлуулаад нааш “мэдээлчихсэн” чинь тэндээсээ хөөгдөөд, асуулгүй дураараа загнасан хэмээн шийтгүүлсэн байдаг. XXI зуун гараад НҮБ-ын Ерөнхийн нарийн Азиас сонгогдох ээлж иржээ. Монголын төлөөлөгчийн нэр дэвшив. Харин манай Гадаад сайд ихэд хилэгнэн, эрс эсэргүүцэж байгаагаа яаран илэрхийлсэн гэх. Ийм газраас чадалтай тэнхээтэйнүүд нь бүгд зугтаад арилсан. Хувийн салбарт хүч чадлаа үзэх тэд олсон мэдлэгээ зөв ашиглаж яваа. Нэг үгэндээ чадах ажлаа олсон гэсэн үг. Чөлөөт нийгэм хүн болгонд бололцоо олгодог, түүнийг ухаантай нэг нь л ашиглаж чаддаг. Өнөөгийн залуус мгимочин болох гэж үхэлдэхээ ч больсон. Шинэ нийгэм тэдэнд илүү бололцоо, илүү ирээдүй амлаж байгаа юм. Чадалтай, боловсролтой, сүүхээтэй бол шүү дээ.

Дипломат буюу гадаад бодлоготон болоход ямар сургуульд сурав гэдгээсээ ямар хүн болж төрөв, төлөвшив гэдгээс хамаардаг бололтой. Талэран, Бисмарк, Ришөлье нарыг хэлэхээ больё, ердөө л Жаргалсайхан гуайн амьдрал, ажил үйлсийн намтрыг эргэж харахад хангалттай. Энэ хүн аль 1915 онд одоогийн Дорнод аймагт буюу хоцрогдсон Монголын хамгийн алслагдсан нутагт төржээ. Гэрээр монгол бичиг дөрвөн аргын тоотой болсон аж. Сонирхолтой нь тэр үед Манжуурын нутгаар Дорнод Хятадын төмөр зам тавигдсан тул Монголын дорнод хэсэгт гадаадын хөрөнгө оруулагчид үзэгдэх болж, англи, америк, орос, европ хүмүүс харагдах болсон учир нутгийн ардууд тэдэнтэй наймаа хийх болсон байна. Монголчууд анх удаа Хятад Оросын бус бараа худалдан авах нь их болжээ. Ялангуяа хурдан буу, дуран, хачин чамин боодолтой хүнс гэх мэт. Өдгөө ч Дорнод, Сүхбаатар аймгийнхан зүү утасны хайрцгаа “хээз” гэж нэрлэдэг гэнэ. Энэ нь англи хэлний caseбуюу хайрцаг гэсэн үг. Хэргийн мөрөөр хөөвөл нутгийн ардууд төмөр хайрцагтай жигнэмэг, шокалад америкчуудаас худалдан авч саванд нь зүү утсаа хадгалдаг байсан бололтой.

Жаргалсайхан гуай нутагтаа эвлэл, захиргааны ажил хийж байгаад Улаанбаа­тарт дэвшин иржээ. Уран зохиол оролддог учир Буяннэмэхийн туслах хийж байснаа Ерөнхий сайд Амарын гарын нарийн бичиг болж. Төрийн зүтгэлтэн, дипломат, гадаад бодлоготон энэ аугаа хүний дэргэд байснаар тэрээр тухайн үед их хядлагаас болж тасарч байсан уламжлалт төрийн бодлогын нарийн ширийнтэй танилцжээ. Тэрээр өмнөхөн нь Улаан-Үдэд Рабфакт хоёр жил сурсан тул орос хэлтэй болоод авсан. Хар залуугаараа байсан болохоор их хядлагад өртсөнгүй, харин ч мэргэжилтэй боловсон хүчин алагдаад дууссан болохоор мань залууг Москвад Эл­чин сайдын яаманд ажиллуу­ла­хаар томилжээ. Дайны турш тэндээ ажилласан. Сайд нь Монголын уламжлалт төрийн хүний бүхий л шинж төлөвийг авч үлдсэн хашир туршлагатай Самбуу хэмээх нэгэн байсан нь залуу хархүүд ихийг сургажээ. Энэ хооронд тэрээр бие даан англи хэл сурсан байна.

Дайны дараа Жаргалсай­хан гуайг Зохиолчдын хороон дарга, Энхтайваны хороон дарга зэрэг албанд томилжээ. Монгол Улсын тусгаар тогтнол хү­лээн зөвшөөрөгдөж, гадаад харилцааг хөгжүүлэх шаардлага гарчээ. Гэтэл хамаг сэхээтэн боловсон хүчнээ хядаад дууссан, шинэ үеийн сэхээтнүүд төрж амжаагүй байсан тэр цагт Жаргалсайхан гуай шиг хүн олдошгүй эрдэнэ байлаа. Нутгийн хүн нь болох маршал Чойбалсан ч түүнд итгэнэ. Дайны дараа хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс янз бүрийн олон улсын арга хэмжээ, хурал хуй, зөвлөлгөөнд уригдах боллоо. Ийм юманд Жаргалсайхан гуайг явуулна.

1946 онд Тусгаар тогтносон Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө өглөө. Маршал Чойбалсангийн гарын үсэгтэй бичгийг авч далай гатлан Нью-Йоркт аваачих эхний итгэлт хүнээр Жаргалсайхан гуай нэрлэгдсэн юм. ЗХУ-ын элчин Приходовын шахалтаар намын ерөнхий Цэдэнбал төлөөлөгчдийг ахлах болов. Нэгэнт намын дарга очих нь зохимжгүй учир яг мордохынх нь өмнө өдөр Цэдэнбалыг Ерөнхий сайдын орлогчоор томилох тушаал гарчээ. Дагалдуулаад түүний бие хамгаалагч Дамбасүрэн, Дашдаваа нарыг нэмж явуу­лав. Гишүүн болохыг байнгын гишүүн Хятад дэмжсэн боловч АНУ ба ЗХУ хоорондоо тохироогүйгээс болж тэр жил Монгол НҮБ-д орж чадсангүй. Хэт их гүрнүүдийн хоорондын тохиролцоо, тэр дунд жижиг гүрний байр суурь ба үүнийг хэрхэн гэтлэн давах талаар эндээс Жаргалсайхан гуай асар их туршлага олж мэдсэн гэх.

Чойбалсан, дараа нь Цэдэнбал гадаад харилцааны аль л эмзэг маргаантай асуудлыг олон жилийн турш Жаргалсайхан гуайд даатгаж байжээ. Түүнийг Хятадад суух анхны Элчин сайдаар тавьсан нь үүний илэрхийлэл. Дараа нь Монголоос НҮБ-д суух анхны байнгын төлөөлөгч болсон. Мөн Африк тивд суух анхны элчин болж байлаа. Дэлхийн коммунист орнуудын уулзалт 1960-аад оноос нэн төвөгтэй байдалд орсон нь энэ ертөнцийг Хятад, ЗХУ-ын аль нь толгойлох талаархи маргаан. Энэ хоёр хүчирхэг орны завсар хавчуулагдсан жижиг Монголын байр суурийг эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй илэрхийлнэ гэдэг чухамдаа жинхэнэ дипломат хүний ур ухаан билээ. Энэ төвөгтэй ажилд мөн л Жаргалсайхан гуайг илгээж, хэлэх үгийн эхийг түүгээр хийлгэжээ. Үзэл суртлын хурц үгээр дайрч хувьсгалчирхдаг намын хэнхэгүүд түүний бэлдсэн үгийг хэт мохоо, бөөрөнхий хэмээн зэмлэж байсан гэдэг. Дипломат хүн “үгүй” гэсэн санаагаа ч “за”, “тийм” гэсэн үгээр орлуулан байр сууриа илэрхийлж чадах ёстой. Дипломат хүн гэдэг юутай ч төлөөлж буй орныхоо байр суурь, эрх ашгийг эцсийн бүлэгт аваад гарах чадвартан л байх ёстой. Матаачин, ховчин болоод төрчихсөн бол яая гэхэв гэхэд “хална хөөнө, ална шудна” гэсэн дөвчигнүүр байж болохгүй л дээ, дипломат. Ерөнхий сайд асан Гэндэн, ГЯЯ-ы сайд асан Аварзэд нар бол тууштай эх оронч, Монголын ард түмний үнэнч хөвүүд гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэвч тэд дипломат байж чадаагүй учраас л эрх ашгаа хамгаалан авч гарч чадаагүй ялагдсан юм. Улс оронд гадаад бодлоготон дипломат мөн ч хэрэгтэй байна даа. Тэр дундаа манайх шиг жижиг орон эрх ашиг, үндэсний аюулгүй байдлаа дипломат арга замаар л хамгаалж авч үлдэнэ шүү дээ.

Дипломат бодлогод уламж­лал маш чухал. Урьдын гэрээ, тохирооны гэрч нарыг наснаас үл хамааран байлгаж, галзуу хүн шиг өнөөдөр нэгийг маргааш өөрийг яриад байх алдаанаас сэргийлдэг. Энэ чанар Жаргалсайхан гуайд гойд байжээ. Тэрээр Монголын дипломат бодлогын хагас зууны амьд толь байсан юм. Ийм “амьд толь”-гүйгээр гадаад бодлого үргэлжлэх бололцоогүй. Иймээс л бусад газраас ялгаатай нь гадаад бодлогын аппаратыг нэг амьсгаагаар сольж өөрчлөн орвонгоор нь эргүүлэх, гэнэт бөөнөөр нь “залуужуулах” нь төрдөө дайсагнаж буй хэрэг. Монголоор дүүрэн Монголын дайсан!

2014.1.23

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жаргалтай монгол мал илүү дээ

Монгол малын махыг “миалсан” үг яриа хаа сайгүй сонсогддог болж. Уг ньмалчин монголчууд малынхаа махыг хорвоодхосгүй амттай л гэж бодоцгоодог. Гэтэл гадныхан манай малын махыг хэт булчинтай л гэнэ. Шууд хэлэхэд хурц шүдтэй монголчуудаас бусад нь монгол малын махыг дааж идэж чадахгүй юм байх аа. Монголчууд малаа “хөгшрүүлж” иддэгийг гадныхан бол яагаад ч ойлгодоггүй гэнэ. Дэлхийн зах зээлд махаа борлуулах гэсэн манайхан иймэрхүү сөрөг “пи ар” сонсох боллоо. Гэхдээ л Монгол мал дэлхийн жишигт нийцсэн мах үйлдвэрлэдэг ямар ч орны малтай харьцуулшгүй жаргалтай өсдөгийгсүүлийн үед мэдрэх боллоо.

Урд хөршийн нэгэн сүүний үйлдвэр 100 мянган үнээтэй гэдгээ сурталчилж байнааа. Тэр олон үнээ хэзээ ч манай үхрүүд шиг хээр талд тааваараа идээшилж үзээгүй дээ. Харин монгол мал бол дураараа тонгочиж өсдөг, усны тунгалгийг ууж, өвсний соргогийг түүж иддэг . Тэднийг таргалуулах гэж хөдөлгөөнгүй хашаад, химийн бордоотой элдэв тэжээлээр “угждаггүй” шүү дээ. Манай малчидөөрийнхөө тааваар биш малынхаатааваар амьдардаг улс.Эцсийн эцэст нар салхи мэдрээгүй, тааваараа нэг ч удаа тонгочиж үзээгүй аз жаргалгүй малын махыг идэж таашаал авах уу, жаргалтай өссөн малын махыг сонгох уу гэдэг сонголт дэлхийн хэрэглэгчдэд тулгарах ч юм билүү. Яаж ч бодсон монгол мал илүү дээ.

Б.ЯНЖМАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Аль замаар явах вэ” гэдэг саналаа мессежээр өгөхийг уриалав

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МҮОНТ-ийн шууд ярилцлагад орж, нийгмийн анхаарлын төвд байгаа асуудлуудаар Засгийн газар ямар байр суурь баримталж буйг илэрхийллээ. Тэрбээр “Олны анхааралд байсан хамгийн том асуудал бол Төсвийн тодотгол. Би энэ төсөвт ямар нэгэн тодорхойлолт өгье гэж бодож байгаагүй ч боломжийн гэж хэлнэ. Засгийн газар бодож байснаа 100 хувь оруулж чадаагүй ч багагүй зүйлийг хийхээр тусгалаа. УИХ ч Засгийн газартайгаа сайн хамтарсан. Тэгэхээр энэ Засгийн газар ажил авбал хийх юм байна гэдэг бодол төрж байгаа. Тухайлбал олон дансаар хийгдэж байсан гүйлгээг багцалж нэг төсөвтэй болох асуудлаа сая шийдлээ. УИХ-ын гишүүд төсөв хэлэлцэхээр хүслээ жагсаадгаа больсон. Яам агентлагийн 15 хувийг танахын зэрэгцээ УИХ-ын гишүүд ч хэмнэлт хийлээ. Бас 80 байгууллагыг 25 болгох, төрийн албан хаагчид 36 сараар үржүүлж мөнгө авдаг байсныг байж болох хэмжээнд аваачиж үрэлгэн байдлыг цэгцэлсэн. ШУА-ийн хүрээлэнгийн асуудлууддаа нэгдсэн дэвшилтэт ойлголтод хүрлээ.

Өнөөдөр цалин нэмэх шаардлагатай байгаа юу гэвэл тийм. Гэтэл өнөөдөр цалин нэмэх мөнгө үнэндээ алга. Энэ бол Засгийн газрын толгойны өвчин болсон асуудал. Ийм байхад МҮЭ-ийн цалинг 60 хувь нэм гээд шаардаж байх жишээтэй. Тиймээс нийгэм нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагчдын цалингаа 60 хувь нэмэх боломжгүй учраас тодорхой хэмжээний мөнгө нэмье гээд шийдсэн” гэв.

Мөн тэрбээр тэтгэвэр тэтгэмж, татвар, том төслүүд, сургууль барих ажил, хувьчлал, төрийн албаны халаа сэлгээ, гадаад дахь монголчуудынхаа ажиллах орчныг бүрдүүлэх зэрэг олон асуудалд хариулт өгч, Засгийн газрынхаа байр суурийг хэлсэн юм. “Би иргэдээсээ нэг зүйлийг хүсч байна. Бидэнд цаашаа явах хоёр зам бий. Нэгдүгээр зам Оюутолгой зэрэг том төслүүдээ явуулах. Хоёрдугаар зам нь хэрэглээгээ танаж, бүсээ чангалах. Энэ хоёр замын алинаар нь явах вэ гэдэг дээр бүх нийтээр хэлэлцүүлэг өрнүүлье. 1515-1111 дугаарт бүх үүрэн операторын хэрэглэгч аль замаар явсан нь зөв бэ гэдэг саналаа өгөөрэй. Бямба гаригаас эхлэн ирэх долоо хоногийн мягмар гаригийн 22:00 цаг хүртэл саналаа өгч хэлэлцүүлэгт орох боломжтой” гэв.

Энэхүү ярилцлагыг дэлгэрэнгүйгээр нь “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншина уу.

Ц.БУЛГАН

Categories
мэдээ нийгэм

Залуучууд шилэн дансны хуулийг хянана

Энэ оны эхнээс улс орон даяар Шилэн дансны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэхүү хуулийг төрийн байгууллагууд хэрхэн хэрэгжүүлж байгааг залуучууд хянах боломжтой болжээ. МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат тушаал гаргаж “Шилэн дансны тухай хууль”-ийн хэрэгжилтэд аймаг, дүүрэг, сум, хорооны залуучуудын холбоо, залуучуудын зөвлөл, тусгай салбар холбоо, асуудал эрхэлсэн мэргэжлийн хороодын тэргүүн, тэргүүлэгч нарыг хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.

Ингэснээр нийт залуучууд өөрийн орон нутагт гарсан алдаа дутагдал, зөрчлийг тухай бүрт нь илрүүлж “хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэх, мөн зөрчихийг завдсан аливаа үйлдэл бүр дээр “шүгэлдэж” сануулах, анхааруулах, олон нийтэд мэдээлж байх үүрэгтэй болж байгаа ажээ. Залуучууд төсвийн болон орон нутгийн мөнгө төгрөгийг худалч, хулгайч нарт алдахгүйгээр хэрхэн зөв, шударга хэрэгтэй зүйлд зарцуулж, оновчтой, шаардлагатай асуудалд хөрөнгө оруулж буйг хянаж эхэлснээр нийгэм цэвэршихэд ихээхэн нэмэр болно гэж үзэж буй юм байна.