Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана

БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 03-ны Лхагва гарагт:

1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /Санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, зөвшилцөх/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” /Засгийн газар 2014.05.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Хөшөөт, Цайдам нуур, Гацууртын ордуудын тухай, хэлэлцэх эсэх/.

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Тогтвортой амьжиргаа-3 төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр”-ийн төсөл /зөвшилцөх/;
  • Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ, анхны хэлэлцүүлэгт/;
  • Бусад.
Categories
мэдээ нийгэм

Шатахуун ачсан машины жолооч осол гаргажээ

Төв аймгийн нутаг дэвсгэрт шатахуун тээвэрлэж явсан машины жолооч осол гаргажээ. Энэ тухай Замын цагдаагийн газрын жижүүрийн алба хаагчтай холбогдож тодруулахад “шатахуун ачсан машин шон мөргөж, осол гаргасан. Замын цагдаагийн газарт өнөөдөр 15 цаг 17 минутад дуудлага ирсэн. Дуудлагын дагуу алба хаагчид хэргийн газарт очиж холбогдох ажиллагааг хийгээд ирсэн. Шалгалтын ажиллагаа хийгдэж байна” гэсэн.

Мөн энэ үеэр хүний амь нас хохирсон. Гэхдээ ослын улмаас амиа алдсан эсвэл өөр шалтгаантай эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно гэдэг мэдээллийг өглөө.

Categories
мэдээ нийгэм

Урт цагааны замыг байгалийн чулуугаар хучиж байна

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн Төмөрчдийн гудамжийг Баруун Сэлбийн гудамжтай холбох автозам буюу Урт цагааны урд талын 0.24 км автозамыг байгалийн чулуугаар хучиж байна. Тус ажлыг 2014 оны 11 дүгээр сарын 19-нөөс эхэлсэн бөгөөд төлөвлөгөөний дагуу 2014 оны 12 дугаар сарын 25-нд ашиглалтад өгөхөөр тооцжээ. Автозамын ажлыг ” Эко тогтол ” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 0.24 км, зорчих хэсэг нь 9 метрийн өргөнтэй байх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Эбола вируст халдвараар 16 мянган хүн өвчилжээ

2014 оны арванэгдүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд дэлхийн есөн улсад эбола вируст халдвар бүртгэгдэж, нийт 16001 хүн өвчилсөн бөгөөд 5738 (36%) хүн нас барсан байна.

Арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс хойш өвчний тохиолдол 584, нас баралт 230 хүнээр тус тус нэмэгджээ.

Өвчний дэгдэлт Гвинейд тогтворжиж, Либерит буурч харин Сьерра-Леон улсад өвчлөлийн тархалт эрчимтэй хэвээр байсаар байна. Сүүлийн долоо хоногт тус улс орнуудад 600 батлагдсан тохиолдол шинээр бүртгэгджээ.

Нийт 592 эрүүл мэндийн ажилтан өвчилж, 340(57%) хүн нас барсан бөгөөд өмнөх мэдээллээс хойш найман шинэ тохиолдол, арванэгэн нас баралтаар нэмэгджээ.

Categories
гадаад мэдээ

Мексикийн Ерөнхийлөгчийг огцрохыг шаардав

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньетог огцрохыг шаардсан эсэргүүцлийн цуглаан болж байна. Жагсагчид Игуала хотод сураггүй алга болсон 43 оюутны хэргийн учрыг одоо болтол олоогүй сунжирсаар байгааг дургүйцжээ. Түүнээс гадна Мексикийн Ерөнхийлөгч оюутныг хороосон гэгдэх өмнөд хотуудад дөнгөж энэ долоо хоногт ажлын айлчлал хийх гэж байгаа гэнэ.

Categories
гадаад мэдээ

Гадаадын янжуур татахыг хориглов

БНАСАУ-ын албан хаагчдад гадаадын янжуур татахыг хориглосон байна. Тус улсын удирдагч энэ тухай тогтоол гаргахдаа гадаадын тамхи татах нь эх оронч бус явдал гэжээ. Ким Жөн Ун өөрөө ч тамхи нэлээд татдаг бөгөөд тус улсад үйлвэрлэдэг янжуурын чанар сайн хэмээн ярьсан байна. БНАСАУ-ын удирдагч чухам ямар тамхи татдаг болохыг сэтгүүлчид тогтоож чадаагүй гэнэ. Ямар ч байсан түүний аав Ким Чен Ир Их Британид үйлдвэрлэдэг “Rothmans”-ийг т татдаг байсан.

Ю.Дэлгэр

Categories
мэдээ нийгэм

Д.Дагвадорж аваргын толгой баримал өөрт нь таалагдсангүй

“Blue Moon” арт галерейд Японы мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийн толгой баримал тавигдаад байгаа билээ. Гэвч энэ бүтээл эзэндээ таалагдсангүй бололтой. Д.Дагвадорж аварга “Ямар эвгүй булдруу вэ. Нэртэйгээр нь цар тавган дээр тавьчихгүй дээ” хэмээн жиргэжээ. Их аварга мөн дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг удахгүй нээх гэж байгаагаа твиттертээ мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

“Авлигын эсрэг аяны сар” болгожээ

Монголын Залуучуудын Холбоо 2012 оноос “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” гэсэн аяныг өрнүүлж эхэлснээр жил бүрийн 12 дугаар сарыг авлигын эсрэг сар болгон тодорхой үйл ажиллагаануудыг явуулдаг болсон. Харин энэ жилийн 12 дугаар сарыг “Авлигын эсрэг аяны сар” болгосноо зарлажээ. Энэхүү аяны хүрээнд авлигын эсрэг таван төрлийн зурагт хуудас хэвлүүлэн, нэг бүрийг нь 1000 төгрөгөөр иргэд, албан байгууллагад худалдаж буй аж.Эндээс олсон орлогыг 2015 онд авлигын эсрэг, шударга ил тод байдлын төлөөх үйлст зарцуулахаар төлөвлөжээ. Мөн зурагт хуудсыг худалдан авч, ханандаа наасан зургаа илгээснээр www.avliga.mn сайт болон сошиал ертөнцөөр тухайн байгууллагыг авлигагүй байгууллага хэмээн зарлах ажлыг хийж буй гэнэ.

Categories
гадаад мэдээ

Нидерландад шувууны томуу дахин дэгдлээ

Нидерландад шувууны томуу илэрчээ. Тус улсын Эдийн засгийн яамны мэдээгээр уг шувууны ферм дээр 28 мянган шувуу устгасан байна. Нидерландад гарсан вирус нь сүүлийн саруудад Европ, Азид шувуу үхсэн Н5 томууны вирусийн өсвөртэй адил байжээ. Эрх баригчид уг фабрикаас бүтээгдэхүүн тээвэрлэхийг хориглож, ойр хавийнх нь дөрвөн фермд үзлэг явуулж байгаа аж. Үүний өмнө Нидерландын нэгэн фермийн 8000 нугасыг устгажээ. Сүүлийн хоёр долоо хоногийн дотор энэ нь шувууны томууны дөрөв дэх дэгдэлт юм байна. Нидерланд нь Европын холбоондоо гэрийн тэжээмэл шувууны махны томоохон экспортлогч билээ.

Categories
мэдээ нийгэм

Цоохор ирвэсийг тоолж эхэлжээ

Дэлхийн байгаль хамгаалах сангаас цоохор ирвэсийг тоолох ажлыг эхэлжээ. Өндөр уулын экосистемийн тогтвортой байдлыг хадгалагч энэ амьтан Монголд ойролцоогоор 1000 орчим бий гэсэн багцаалсан судалгаа байдаг аж.

Өмнө нь ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа, Монгол улсын ШУА-ын биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төв, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, судлаачидтай хамтран Увс аймгийн цоохор ирвэсийг тоолж бүртгэлжүүлэн хүзүүвч зүүжээ. Хүзүүвч зүүснээр тухайн амьтны байршил хөдөлгөөнийг судлах, цаашид судалгааны ажил хийхэд шаардлагатай мэдээллийг цуглуулж ажиллах юм байна. Харин энэ удаа Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Дарви сумдад харьяалагдах Бумбатхайрхан уулын Цоохор ирвэсний тоо толгойг тогтоох зорилгоор Дэлхийн байгаль хамгаалах сангаас өнгөрсөн хугацаанд 32 ширхэг камер аппарат нутгийн иргэдийн оролцоотой тавьсан байна.